Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2018/ДШМ/42

 

 

 

 

 

 

 

 

******* холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                                 Даргалагч,

                                      Ерөнхий шүүгч                     Б.Батзориг

                                      Шүүгчид                               Я.Туул                                       

                                                                                Д.Буянжаргал

                                Оролцогчид:

                                    Прокурор                             М.Энхбаатар

                                       Шүүгдэгч                                Д.

                                       Шүүгдэгчийн өмгөөлөгч      М.Гансүх

                                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 03 ******* сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан *******5 *******тай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******3 ******* зүйлийн 2*******3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* *******тай, 175/2017/0071/Э индекстэй, 7 хавтас хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 03 ******* сарын 09-нд Булган аймгийн Булган *******анд төрсөн, эрэгтэй, ******* настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр, охины хамт Сэлэнгэ аймаг ******* ******* ******* ******* ******* ******* тоотод оршин суух хаягтай, гэмт хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймаг дахь ажилтай байсан, улсаас “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Хүндэт гаальчин” тэмдгээр тус тус шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, *******: РЭ*******3030932/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д. нь Сэлэнгэ аймаг дахь ээр 2015 оноос хойш ажиллах хугацаандаа Монгол Улсын хилийн боомтын тухай хуулийн ******* зүйлийн .1, .2 дахь хэсэгт заасныг зөрчиж өөрийн охин “Гүн мөрөн” , “Орхон харбин” “Тайгын шанд” -ниудаар гаалийн хяналтын бүсэд ОХУ-аас бараа материал импортлон оруулж ирж буй 100 хувь рентгенд шалгагдсан аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгсэлүүдэд дахин үзлэг шалгалт хийж гаалийн үйлчилгээний хөлс хэмээн 1 автомашинаас 20.000 төгрөг бэлнээр хураан авч өөрийн охин Гүн мөрөн компаний харилцах дансанд тушаалган зарим мөнгийг бэлнээр авч албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улмаар аж ахуй нэгж эайгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх ашигт үлэмж хэмжээний хохирол буюу бусдад нийт .7.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх ******* холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 03 ******* сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд *******5 *******тай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******3 ******* зүйлийн 2*******3.1-д заасан “..Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан аж ахуйн нэгж байгууллагад үлэмж хэмжээний буюу .452.000 төгрөгийн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, “2*******0.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 ******* зүйлийн 1.2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 ******* зүйлийн 72.1.1-д заасныг тус тус журамлан шүүгдэгч Д.ыг мөн хуулийн тусгай ангийн 2*******3 ******* зүйлийн 2*******3.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, ******* тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...1. Д.ыг 2015 оны 05 ******* сарын 15-ны өдрөөс 201******* оны 10 ******* сар хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн ээр ажиллахдаа хууль тогтоомжийг зөрчин ОХУ-с бараа, материал импортлон оруулж ирж буй ах ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалтыг байцаагч нар хийх явцад ачаа барааг зөөх буулгуулах үйл ажиллагааг өөрийн байгууллагын үйлчилгээний ажилчдаар хийлгэж, ачилт буулгалтын хөлс хэмээн Орхон харбин, Гүн мөрөн гэх -иудын тамга тэмдэг бүхий орлогын ордер таслуулан машин бүрээс 20000 төгрөг хурааж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад .452.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******3 ******* зүйлийн 2*******3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон байна. Ингэхдээ холбогдох хууль тогтоомж гэж чухам аль хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрхэн зөрчсөн болохыг дүгнээгүй байна. Харин Д.ыг прокуророос буруутган яллаж буй “Хилийн боомтын тухай” хууль нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгасны дараа буюу 201******* он ******* сарын 28-ны өдөр хүчингүй болсон байдаг. Гэтэл хүчин төгөлдөр бус хуулийг үндэслэн Д.ыг буруутгаж буй нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан, хүний эрхийг ноцтой зөрчсөнийг шүүх зөвтгөөгүй.

2. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдсан шинжээчийн дүгнэлтүүд нь учир дутагдалтай, таамаг дээр үндэслэсэн, хэрэв тогтоогдохгүй бол хуулийн байгууллагыг өөрийн үзэмжээр хасч тооцох тухай шинжээч нь өөрөө мэдүүлсэн байхад үүнийг мөн анхаарч үзээгүй юм. Учир нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 174 *******тай шинжээчийн дүгнэлтээр Д.ыг 13.*******07.000 төгрөгийн хохирлыг бусдад учруулсан байна гэж шинжээч өөрөө дүгнэсэн атлаа хавтаст хэргийн 154-155 ******* талд мэдүүлэхдээ “...хэрвээ тогтоогдохгүй бол 8 компаний тасалсан баримтыг хасаж тооцох нь зөв” гэж гаргасан дүгнэлтээсээ ухарсан, эргэлзээ төрүүлэхээр мэдүүлэг өгсөн байдаг.

3. Д. нь “Гүн мөрөн", Орхон харбин”, “Тайгын шанд” -тай ямар байдлаар холбогдож эдгээр хуулийн этгээдүүдэд санхүүгийн давуу байдал олгох замаар эрх мэдлээ урвуулсан болохыг мөрдөн байцаалтын шатанд ч, шүүхийн шатанд ч тогтоож чадаагүй. Тодруулбал Д. нь хүчингүй болсон Хилийн тухай хуулийн аль зүйл хэсэг заалтыг зөрчсөн болох, тэрээр өөрт олгогдсон ямар эрх хэмжээ, ажлын тодорхойлолтоор ажил үүрэгт нь хамааралтай ямар эрх үүргийг хэрэгжүүлэхдээ хэтрүүлж хэрэглэсэн болохыг шүүх тогтоогоогүй. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд газар огт хохироогүй, хохирол учраагүй талаар уг байгууллагын төлөөлөгч мэдүүлсэн, энэ хэрэг нь материаллаг хохирол шаардахаар хуульд заасан байхад хохирогчоор тогтоогдсон газарт ямар хэмжээний хохирол учирсан нь тодорхойгүй явж ирсэн. “Тайгын шанд” -ийн нэрээр 2*******0000 төгрөг авсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атал чухам ямар үндэслэлээр “Гүн мөрөн”, “Орхон харбин” -ийн нэрээр мөнгө авсан гэж үзэж буруутгасан нь шийтгэх тогтоолоос харагдахгүй, ойлгомжгүй байдлаар шийдвэрлэгдсэн. Хавтас хэргийн 44 дүгээр талд авагдсан Хаан банкны баримтуудыг авч үзвэл “Гүн мөрөн” -ийн дансанд 4.097.500 төгрөг төвлөрсөн байдаг боловч Д. нь бэлэн мөнгийг өөрөө авч ашигласан нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын шатанд огт тогтоож чадаагүй. Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон нэр бүхий комлани нь тодорхой үйлчилгээ үзүүлсний төлбөрөө өөрсдөө авч, өөрсдөө захиран зарцуулсан байдал иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, бичгийн баримтаар тогтоогдож ирсэн байхад Д. нь уг компаниудад ямар үндэслэлээр мөнгө төлөх болсон нь огт ойлгомжгүй байгаа юм. Үүнээс үзэхэд шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.7 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, 2.4 “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт” зэрэг заалтыг зөрчиж, Д.ыг яллах хэт нэг талыг барьсан болох нь харагдаж байна.

4. Анхан шатны шүүх нь шийдвэр гаргахдаа дараахь байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Үүнд: Шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт улсын яллагч Д.Нямдэлэг, нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов гэж дурьджээ. Гэтэл шүүх хуралдаанд улсын яллагчаар М.Энхбаатар, нарийн бичгийн даргаар Намуунзул нар оролцсон нь шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэг зэргээс тодорхой харагдана. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 ******* зүйлийн 1-д “Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ”, 1.1 “шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан”, 1.******* “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 3*******.2, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэл тогтоогдож байгааг анхаарч үзнэ үү.

5. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтанд Д.ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******3 ******* зүйлийн 2*******3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцсон, 2 дахь заалтанд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 ******* зүйлийн 72.1.1, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 ******* зүйлийн 1.2-д заасныг буюу хуучин эрүүгийн хуулийн ерөнхий анги, шинэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл заалтыг хамтад нь хэрэглэсэн байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******3 ******* зүйл “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэргээс 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан ба шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг журамлан Д.ыг гэм буруутайд тооцож буй нь уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн зарчимтай зөрчилдөж байна. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалттай давхар баримталж, хуулийг дур зоргоор хэрэглэж буйд хууль зүйн хувьд дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон Д.ыг цагаатгаж өгнө үү.

...Д. гэх хүний гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй, хэргийг хэзээ эхэлж, хэзээ дууссан талаар мөн тогтоогоогүй хэрнээ прокурор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт хоёр хууль хэрэглэж гэм буруутайд тооцсон. Шинэ эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйл, хуучин эрүүгийн хуулийн 72 ******* зүйлийг баримталж Д.ыг гэм буруутайд тооцсон нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна гэв.

 

 

Шүүгдэгч Д. давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сэлэнгэ аймгийн прокурорын 2017 оны 10-р сарын 31-ний 01-р тогтоолд Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэрчлэн 2017 оны 0*******-р сарын 0*******-ны Шүүх хурал дээр прокурор Нямдэлэг мөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг хэлж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 ******* зүйлийн 1.2-д Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй талаар тодорхой заажээ. Тэгвэл 201******* оны 0*******-р сарын 0*******-аас 2018 оны 02-р сарын хүртэлх Авилгатай тамцэх газар Сэлэнгэ дэх прокурорын хийсэн мөрдөн байцаалтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж бүрдүүлснээс гадна энэ цаг хугацаанд авагдсан нотлох баримтыг Шүүх баримталж шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Өмгөөлөгчийн шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******3 ******* зүйлийн 2*******3.1-д зааснаар аж ахуйн нэгж байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл ачилт, буулгалтын үйл ажиллагаа явагдаж байна. Үйлчилгээний хураамж гэж боомтоос мөнгө авч байгаагүй. 2002 оноос нийт 9800 гаруй автомашин хилээр гарсан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр 520 автомашин хилээр гарсан гэж үздэг.

...Хил дээр автомашинаас бараа буулгах шаардлагатай болсон тохиолдолд ачигч нарыг зуучлагч олж ажлыг гүйцэтгүүлдэг байсан. Ачигч нар ачилт буулгалтай ажлыг гаалийн байцаагч нар, зуучлагч нар өгдөг тухай хэлж байсан ч дараа дараагийн мэдүүлгүүдэд өөр зүйл ярьж байсан. Мөрдөн байцаагч нар айлган сүрдүүлж мэдүүлэг авсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Намайг .452.000 төгрөгийг авсан гэж үзэж байна. Ачилт буулгалтын ажил нь хувь хүн аж ахуйн нэгжүүдийн хоорондын асуудал юм. Миний бие үүнд оролцсон асуудал огт байхгүй. Хавтаст хэргийн 90 дүгээр хуудсанд ачигч нар тайланг гаргасан байдаг. Миний хувьд дээрх 25 компаниас, ачилт буулгалт хийсэн хүмүүсээс огт мөнгө авч байгаагүй гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Энэ хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаад хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Д. нь хилийн боомтод болж буй хууль бус үйл үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй этгээд юм. Хилийн боомтын тухай хууль 201******* оны ******* сарын 28-ны өдөр хүчингүй болсон хэдий ч тухайн үед хэрэгжиж байсан. Энэ хуулийг Д. нь зөрчихгүй байх үүрэгтэй. Хэрэгт шалгагдсан этгээдүүд нь хууль зөрчсөн асуудлаар мэдүүлэхдээ Д.ын өгсөн үүрэг даалгаврын дагуу хийсэн тухай хэлдэг. Мөн “Тайгын шанд” , “Орхон харбин “ -иудыг дээрх хууль бус ажиллагаанд татан оролцуулсан тухай хурлын тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байдаг. Хохирлын хувьд хохирол бүрэн тогтоогдсон, шинжээчийн дүгнэлтүүд удаа дараа гарсан байдаг. Дээрх асуудал нь  Д.ын буруутай үйл ажиллагааны улмаас бусдад учруулсан хохирлын талаар шалган шийдвэрлэсэн асуудал юм гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Д. нь Сэлэнгэ аймаг дахь ээр 2015 оноос хойш ажиллах хугацаандаа Монгол Улсын хилийн боомтын тухай хуулийн ******* зүйлийн .1, .2 дахь хэсэгт заасныг зөрчиж өөрийн охин “Гүн мөрөн” , “Орхон харбин” “Тайгын шанд” -ниудаар гаалийн хяналтын бүсэд ОХУ-аас бараа материал импортлон оруулж ирж буй 100 хувь рентгенд шалгагдсан аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгсэлүүдэд дахин үзлэг шалгалт хийж гаалийн үйлчилгээний хөлс хэмээн 1 автомашинаас 20.000 төгрөг бэлнээр хураан авч өөрийн охин Гүн мөрөн компаний харилцах дансанд тушаалган зарим мөнгийг бэлнээр авч албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улмаар аж ахуй нэгж эайгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх ашигт үлэмж хэмжээний хохирол буюу бусдад нийт .7.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******3 ******* зүйлийн 2*******3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд 2018 оны 03 ******* сарын 13-ны өдөр *******5 *******тай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******3 ******* зүйлийн 2*******3.1-д заасан “..Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан аж ахуйн нэгж байгууллагад үлэмж хэмжээний буюу .452.000 төгрөгийн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, “2*******0.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 ******* зүйлийн 1.2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 ******* зүйлийн 72.1.1-д заасныг тус тус журамлан шүүгдэгч Д.ыг мөн хуулийн тусгай ангийн 2*******3 ******* зүйлийн 2*******3.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, ******* тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Д. түүний өмгөөлөгч М.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлын дагуу ******* холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:

 Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 ******* сарын 13-ны өдрийн *******5 *******тай шийтгэх тогтоолын  “Удиртгал” хэсэгт улсын яллагч М.Энхбаатар, нарийн бичгийн дарга Б.Намуунзул нарыг оролцуулан шүүх хуралдааныг хийснээр бичигдсэн боловч шүүгдэгч Д., түүний өмгөөлөгч М.Гансүх нарт гардуулсан шийтгэх тогтоолд  улсын яллагч Д.Нямдэлэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урангоо нарыг оролцуулан шүүх хуралдааныг хийсэн байдлаар бичигдсэн байх тул анхан шатны шүүхийн гаргасан шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.******* ******* зүйлд заасан шаардлагыг хангаагүй  гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн Шалгах Хэлтэс 201******* оны ******* сарын 2*******-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******3 ******* зүйлийн 2*******3.2-д зааснаар ******* эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 0******* ******* сарын 0*******-ны өдрийн 200 *******тай захирамжаар хэргийг хэрэг бүртгэлтэнд буцааж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 ******* сарын 05-ны өдрийн 5******* *******тай магадлалаар дээрхи захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

******* холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******3 ******* зүйлийн 2*******3.1-д заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 72 ******* зүйлийн 72.1-д ...Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дор дурдсан хугацаа өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй..., 72.1.1-д ...хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн ... гэж зааснаар 2017 оны 0******* ******* сарын 2*******-ны өдөр уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй хугацаа болсон байна.

Гэтэл энэ хугацаа өнгөрснөөс хойш Сэлэнгэ аймгийн Прокурорын прокурорын  2017 оны 08 ******* сарын 17-ны өдрийн  Шүүхээс буцаасан хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаах тухай тогтоолын дагуу /5-р хх-ийн 3-р ху/ Авлигатай Тэмцэх Газрын мөрдөгчийн шинжээч томилон дүгнэлт гаргуулах, гэрч байцаах зэрэг ажиллагаа явуулж шинээр цуглуулж, бэхжүүлсэн  баримтат мэдээллүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.1 дүгээр зүйлийн 7-д …Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй… гэж заасны дагуу нотлох баримтаар тооцох боломжгүй байхад анхан шатны шүүх эдгээр  баримтат мэдээллүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 ******* зүйлийн 1, 1.2, 1*******.1 дүгээр зүйлийн 7-д заасныг зөрчсөн  байна.

 

Мөн анхан шатны шүүх ******* холбогдох эрүүгийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******3 ******* зүйлийн 2*******3.2-д зааснаар шийдвэрлэж байгаа тохиолдолд 2015 оны ******* сарын 03-ны өдөр батлагдаж 2017 оны 07 ******* сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан түүнд холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 *******  сарын 13-ны өдрийн *******5 *******тай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 ******* зүйлийн 1.3, 39.8 ******* зүйлийн 1.*******, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 *******  сарын 13-ны өдрийн *******5 *******тай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Я.ТУУЛ

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ