Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 138/ШШ2017/00440

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

          Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

          Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, *******-р байрны ******* тоотод оршин суух, ажилгүй, ЖЭ*******80413 регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, -р байрны тоотод оршин суух, ажилгүй, регистрийн дугаартай, ******* овогт ы т холбогдох

          “19000000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 201******* оны 02 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагч А., нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхрийн хамт 2010 оноос хойш 3 жилийн хугацаанд тай тохиролцон байрыг түрээслэж байсан. Ингээд дээрх байрыг худалдах эсэхийг асуухад худалдна гэсний дагуу бид хоёр авахаар тохирсон. Бид нар гурван удаа гэрээ байгуулсан. Анх 8000000 төгрөгөөр, дараа нь 2011 оны 12 сарын 20-нд гэрээ байгуулж 14000000 төгрөг болсон энэ хугацаанд мөнгөө төлж чадаагүй учир 2012 оны 0******* сарын 26-ны өдөр нэмэлт гэрээ хийсэн. Хамгийн сүүлд 2013 оны 10 сарын 13-ны өдөр 19000000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ хийж хугацаандаа мөнгөө төлөхгүй бол хугацаа хэтэрсэн алданги тооцно гэсэн. Тухайн үед ын байрны үнэ байнга нэмэгдэж байсан. Бидний хувьд үйл ажиллагаа явуулахад тохиромжтой байсан учир авахаар тохиролцсон байсан. Ингээд би өөрийн ах, дүү нараасаа мөнгө зээлж мөнгийг бүрдүүлэн 10 сарын *******-ны өдөр 19000000 төгрөгийг ын дансанд хийсэн. Тухайн үед гэрчилгээ гараагүй байсаныг мэдэж байсан. Гэхдээ худалдаж авснаас хойш 3-4 жил боллоо, аас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ нэхэхээр энд ярьж байгаа зүйлээ л ярьдаг. Гэрчилгээгүй болохоор ямар үйл ажиллагаа явуулах юм бэ, барьцаанд тавьж болохгүй эдийн засгийн эргэлтэд ч оруулах боломжгүй байна. ын надад өгсөн зүйлийг бариад үл хөдлөх хөрөнгийн газар очиж гэрчилгээгээ гаргуулах гэхэд гэрчилгээ гаргахад хамааралгүй гэсэн. т энэ талаар хэлэхээр гэрчилгээ гаргаж өгнө гэдэг. Олон жил боллоо. Өөр хүний нэр дээр байгаа газар дээр обьект барьсан байсныг мэдээгүй. Анхнаасаа л бидний хооронд хийсэн хэлцэл Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл учир 19000000 төгрөгөө нэхэмжилсэн. ын яриад байгаа байр обьект нь гэрчилгээ баримттай байж наториатаар батлуулж үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох байсан энэ асуудлыг хийгээгүй учир хүчин төгөлдөр бус юм. нь гэрээ хийгээд өөрийнхөө компаний тамгыг дараад байсан нь уг байр гэрчилгээгүй байсных юм. Би анх авахдаа гэрчилгээг удаахгүй гаргаж өгнө гэж байсан учир гэрээ хийсэн. Гэтэл ийм олон жил гэрчилгээгээ гаргаж өгөөгүй учир өгсөн 19000000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч А. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь нөхөр Сувданборын хамт манай СМУ-гийн 2*******-р байрны зүүн талд орших 2 давхар 25м2 талбайтай байрыг 3 жил түрээсэлж, түрээсийн төлбөр төлж байгаад өөрсдийн хүсэлтээр худалдан авъя гэсэн тул тэдэндтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж өгсөн.  Тухайн үед өөр хүний нэр дээр газрын гэрчилгээ байгааг, нэрээ шинээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах боломжтойг, холбогдох бүх бичиг баримтыг хуулбарлан авсаны үндсэн дээр шийдсэн байх. Миний хувьд нуусан зүйл байхгүй. Би 2000 онд уг газар дээр байшин барьсан. Газрын гэрчилгээ эзэмшигч Өлзийсайхан нь хаана байгаа нь олдохгүй байснаас өөрийн нэр дээрээ шилжүүлж чадахгүйгээс болж асуудал үүссэн юм. Би 2014-201******* оны өнөөдрийг хүртэл хугацаанд ГХБХБГ, аймгийн засаг дарга, хөгжлийн бодлого газарт хандан нийт 10 удаа, 6 удаа захиргааны хэргийн шүүхээр засаг дарга Бадамсүрэн, ГХБХБГ-н дарга Дамдинбазар нарыг өгч шийдүүлсэн. Газрын гэрчилгээ миний нэр дээр гарах шийдвэр гарсан шийдвэр гүйцэтгэл байгаа. Энэ асуудал хуулийн дагуу явагдаж байгаа. Энэ асуудлыг *******, нөхөр Сувданбор нар мэдэж байгаа. Бидний хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 4.4-т зааснаар …хүлээсэн үүргээ бүрэн биелэгдэж дуустал үргэлжилнэ” гэсний дагуу гэрчилгээ гартал хүчинтэй байгаа. Газрын гэрчилгээ гарах асуудал миний зүгээс шалтгаалаагүй, газрын алба болон Засаг даргын үйл ажиллагаанаас болсон учир иргэний хуулийн 249.2-т заасны дагуу миний хувьд үүргээ зөрчсөн асуудал байхгүй, ******* нь гэрээнээсээ татгалзаж болохгүй. Бид харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ хийсэн. Иргэний хуулийн 56.1.1-д огт хамаагүй, хуурч мэхлээгүй, хууль зөрчөөгүй. хугацаа алдсан нь миний үйл ажиллагаанаас болоогүй учир Иргэний хуулийн 222.2 дахь заалтыг барьж байна. Иймээс гэрчилгээ нь гарах учир 19000000 төгрөг төлөхгүй гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.т холбогдуулан 19000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.тай тохиролцон 2013 оны 10 сарын 13-ны өдөр “Ажлын зориулалттай байр болон амины орон сууц худалдах, худалдан авах тухай” гэрээ байгуулан ******* сумын 6-р баг СМУ-гийн 2*******-р байрны зүүн талд байрлах 2 давхар барилгын 25м2 талбай бүхий өрөөг 19000000 төгрөгөөр худалдан авч 2013 оны 10 сарын *******-ны өдөр 19000000 төгрөгийг хариуцагч А.ын дансанд шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, худалдах худалдан авах гэрээгээр батлагдаж байна.

Нэхэмжлэгч Б.******* нь “хариуцагч А. нь уг байрыг худалдахдаа наториатаар батлуулж үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлээгүй, гэрчилгээ гаргаж өгнө гэсэн боловч одоог хүртэл гэрчилгээгээ гаргаж өгөөгүй. Иймд байгуулласан гэрээг Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл учир өгсөн 19000000 төгрөгөө гаргуулна” гэж,

Хариуцагч А. нь “гэрээ Иргэний хуулийн 56.1.1-ийг зөрчөөгүй, гэрчилгээ гарах хугацаа нь удаад байгаа энэ нь надаас шалтгаалаагүй. Би хууль зөрчөөгүй” гэж тус тус тайлбарлан маргалдаж байна.

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч А. нар нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д заасан “…хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг зааж нотариатаар гэрчлүүлэх…”, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар “…уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж…” гэж, мөн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар нь  “2013 оны 10 сарын 13-ны өдөр байгууласан “Ажлын зориулалттай байр болон амины орон сууц худалдах, худалдан авах тухай” гэрээний  4.4-т “…нотариатаар гэрчлүүлж эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно” гэж тохиролцсон атлаа дээрх үйл ажиллагааг хийгээгүй хууль болон гэрээгээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байна.

Иймд зохигчдын хооронд байгуулласан 2013 оны 10 сарын 13-ны өдөр “Ажлын зориулалттай байр болон амины орон сууц худалдах, худалдан авах тухай” гэрээ  нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн” гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар “хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэсний дагуу хариуцагч А.аас 19000000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 1*******-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч Агвааны аас 19000000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ийн *******т олгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.аас 252950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                              

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАЙГАЛМАА