Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 162

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул алж, нарийн бичгийн а Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж, Д.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* ******* ******* ******* *******ын *******т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Д.******* миний бие газрын ******* ******* ******* *******ын ******* 2006 оноос эхлэн нярав, мэдээллийн технологийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, газрын нөхөн сэргээлт уул уурхай, дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн, архив бичиг хэргийн эрхлэгчийн ажлуудыг зөрчил дутагдал гаргалгүйгээр, үр бүтээлтэйгээр хийж гүйцэтгэж ирсэн. Гэтэл газрын ******* ******* ******* *******ын газрын ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.ийн тушаалаар үүрэгт ажлаасаа хууль бусаар халагдсанд гомдолтой байна.

******* ******* ******* ******* *******ын газрын ын 2017 оны 01 сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалын үндэслэл болох архивын тасгаас хийсэн хяналт шалгалт нь 2016.05.05-ны өдрийн 132 дугаар албан бичгээр хүсэлт хүргүүлсний дагуу байгууллагын хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр сургалт авч үр дүнг нь тооцуулан ажилласан юм.

Уг сургалтыг архивын тасгийн а Ш. зохион явуулж ажилласан. Өөрийн явуулсан сургалтын үр дүнг тооцохдоо сургалтын дараах тест авсан.

Тухайн сургалтыг авах үндсэн зорилго нь өөрийн байгууллагын ажилтнуудын архив, албан хэрэг хөтлөлтөнд хандах хандлагыг дээшлүүлэх албан бичиг төлөвлөхдөө агуулга найруулагын алдаа гаргахгүй байх, архив албан хэрэг хөтлөлтийн стандартыг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх, мэргэжилтнүүдийг чадавхижуулах үүднээс санаачлан хийсэн ажил юм. Энэ нь тухайн ажилтан байгууллагыг үнэлж дүгнэх үнэлгээгээр хариуцлага тооцох ажлаас халах үндэслэл болохгүй зүйл болно.

Мөн ******* ******* ******* ******* *******ын газраас ирүүлсэн зөвлөмж нь цаашид гэрээний биелэлтийг гаргахдаа эдгээр чиглэлүүдийг ингэж ирүүлнэ гэсэн мэргэжлийн дагуух зөвлөмжүүдийг ирүүлж анхааран ажиллах ажилуудыг дурьдаж дүнг нэгтгэн ирүүлсэн албан бичиг болно. Тус ажилтан нь удирдлага хамтын ажиллагааны хэлтэст хамрагдах бөгөөд нийт аймгийн үнэлгээнд 71 оноо өгсөн нь хариуцлага тооцох үнэлгээ биш юм. Тухайн ажилтаны талаар тус байгууллагад ажлын алдаа гаргасан, иргэдтэй зүй бусаар харицсан асуудал байхгүй болно. Аймгийн ЗДТГ-с хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний үр дүнгийн илтгэх хуудсын заалт бүрээр арилган ажиллаж тайлант хугацаанд нь хүргүүлсэн болно. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* ******* *******ын газрынын 2016 оны 01 сарын 05-ны өдрийн Б/01 тоот тушаалаар Д.*******г архив, бичиг хэргийн эрхлэгчээр томилж, төрийн үйлчилгээний ТҮ-5 зэрэглэлээр цалинжуулахаар тогтоосон боловч Д.*******тай Хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй, 2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлээгүй байна.

Д.******* нь энэ ажлыг олон жил хийж байгаа гэх авч ажлын байрны үндсэн чиг үүрэг, ажлын байранд хийгдэх ажлууд нэг чшаардлага хангахгүй байгааг олон удаагийн хяналт шалгалт болон тус байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтөөс харагдаж байна.

1. Зөвхөн архив, албан хэргийн эрхлэгчийн орон тоонд ажиллаж байсан боловч хариутай болон ирсэн бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн бүртгэл хөтөлдөггүй, үүнээс үүдэн ирсэн бичиг, өргөдөл гомдол ор сураггүй алга болдог, архивлагддаггүй, хариуг хүргүүлдэггүй, олон иргэд сар жилээр явж хохирч байсан.

2. Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулан батлуулж, мэргэжилтнүүдээс архивын баримтыг хүлээн аваагүйгээс тайлан мэдээ, бусад архивын материал байхгүй, үүнээс үүдэн олон аж ахуйн нэгж, байгууллага, иргэд цаашлаад орон нутаг хохирч байна. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр олон ажил хийгдсэн боловч тайлан баримт бичгүүд байхгүйгээс төлөвлөлт, зохион ******* холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдэхгүй хөгжлөөр хамгийн сул аймгийн нэг болоод байна.

Тус байгууллага нь 2003 онд байгуулагдсан, үүнээс хойш архивын нэгж үүсгэсэн байх ёстой боловч архивын үндсэн зааврыг зөрчиж он жилээр, архивлаагүй, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг бүрэн хийгээгүйгээс архивын материал дутуу, нөхөн бүрдүүлэлт хийдэггүй байгаа нь жил бүрийн хяналт шинжилгээ, үнэлгээ, бусад шалгалтаар нотлогдож байна.

3. албан хэргийн мэдээ тайланг хугацаанд нь хүргүүлдэггүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэггүй, байнга тайлбар тавьдаг, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгадаггүй, эргэж тайлагнадаггүй нь цаашид энэ ажлын байранд тэнцэхгүй. ******* *******, геодези зураг зүйн *******, Аймгийн  ын тамгын *******, ын тасгаас удаа дараа хяналт шалгалт хийж ажил сайжруулах үүрэг даалгавар өгсөн боловч хариу тайлагнаагүй, ажлаа сайжруулаагүй байна.

4. 2016 оны 10 сарын 12-ны өдрөөс -ын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч комиссар Д. тус *******т мэдээллийн мөрөөр шалгалт хийх явцдаа хариуцлагагүй ажилласан ажилтанд арга хэмжээ тооцох, шалгалт оруулах, ажлаас чөлөлөөх даалгаварыг өгч байсан.

5. -ын улсын байцаагчийн хяналт шалгалтаар тус газрын үйл ажиллагаа их эрсдэлтэйд тооцогдож, ажлаа сайжруулах албан даалгавар өгсөн боловч биелэлтийг тооцож хүргүүлээгүй, албан бичгийг ч үгүй хийсэн байна.

6. болон албан хэрэг хөтлөлтийн программыг суулгаж өгсөн боловч ажиллуулаагүй, цахим архивыг одоо хүртэлүүсгээгүй байна.

Дээр дурдсан удаа дараагийн шалгалт, хяналт шинжилгээгээр Д.*******гийн ажлын хариуцлага сул, тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байгаа, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг удаа дараа хэрэгжүүлээгүйзэргээс Д.*******г албан хэргийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийнхөө гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Намайг ажлаас халсан ын тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх танхимд үнэн зөв тайлбар гаргах ёстой. Өмнөх а нарын үед ажлын хариуцлага алдаж ямар нэгэн сахилгын зөрчил хүлээж байгаагүй. Байгууллага үүсгэн байгуулагдсанаасаа хойш архивын баримтаа 10 жил хадгалаад л ын тасагт шилжүүлэх ёстой манай байгууллага 2006 онд байгуулагдсан 2016 онд баримтуудаа ын тасагт шилжүүлэх болсон тул Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт үйлдэж ын тасагт өгсөн. Тэгэхэд зарим баримт байхгүй байсан. Тэгээд би танилцуулж ийм ийм баримт байх ёстой юм байна. Энэ нь байхгүй байна. Энийг яах вэ? нөхөж бүрдүүлж болох уу гээд танилцуулаад явж байсан. Би энэ байгууллагад хэн нэгнийг хохироогоод байсан юм байхгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******гийн өмгөөлөгчөөр оролцож байна. ******* ******* ******* ******* *******ын газрын ын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 тоот тушаалаар нэхэмжлэгч *******г ажлаас чөлөөлсөн байгаа. Нэхэмжлэгч *******г Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2, 40.1.4 дэх заалтуудыг үндэслэсэн ажлаас халсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т Эрүүл мэндийн хувьд тухайн албан тушаалд тэнцэхгүй болсон гэж заасан. *******гийн хувьд эрүүл мэндийн хувьд тухайн албан тушаалд тэнцэхгүй гэсэн Эрүүл мэндийн магадлах комиссын дүгнэлт хавтаст хэрэгт авагдаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ...Сахилгын шийтггэл давтан гаргасан аль эсвэл ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан... гэж заасан. Энэ зөрчлүүд хавтаст хэрэгт авагдаагүй. Дараагийн нэг асуудал нь ын тасгаас 2016 оны 5 сарын 27-ны өдөр хийсэн шалгалтын дүн байгаа. Тухайн шалгалтад ямар үнэлгээ авсан нь гэрчийн мэдүүлгүүдээс харахад тухайн үедээ ажил сайжруулах гэж шалгалт авсан түүнээс биш ямар нэг арга хэмжээ тооцох гэж энэ шалгалтыг аваагүй гэж мэдүүлсэн байдаг. ******* *******, геодиз, зурагзүйн газраас 2016 эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан түүнд хийсэн үнэлгээг ажлаас халах тушаалын үндэслэл болгосон байна. Тухайн үед бичиг хэргийн ажилтнаас болж байгууллагын үйл ажиллагаа ингэж дүгнэгдсэн талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Тухайн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдээс ямар нэгэн гомдол санал ирээгүй, ирсэн бол хавтаст хэрэгт авагдах ёстой. Дараа нь Аймгийн засаг ын Тамгын газрын хяналт шинжилгээ үнэлгээний төвийн дүгнэлтийг үндэслэсэн байгаа. Хариуцагч байгууллагын төлөөлөгч энэ дүгнэлттэй 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр танилцсан байгаа. Тушаалын агуулга нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ийм ийм алдаа дутагдлыг үндэслэсэн гэж тодорхой заагаагүй зүгээр ажлаас чөлөөлсөн байна. Нэмж нэг тайлбар хэлэхэд ******* ******* геодиз зурагзүйн газрын зохион *******ыг хийсэн тус газрын ын 2015 оны ******* зохион *******ын төлөвлөгөө баталсан тушаал байгаа. Энэ тушаалд архив бичиг хэргийн ажилтан нь ТҮ-ийн зэрэглэлээр цалинжиж байгаа тийм учраас хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагатай. Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухайн үедээ хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хэрнээ тухайн ажилтанаас үүрэг даалгавар гүйцэтэтгэхийг шаардахыг хориглох тухай Дээд шүүхийн тайлбар байгаа. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй. Ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэсгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н. шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Би ******* ******* ******* ******* *******ын газрын аа 2016 оны 09 сарын 13-ны өдөр томилогдсон. Анхны хуралдаанаас эхлээд хурлын тэмдэглэл хөтлүүлээд бүх хүний ажил байдалтай танилцаад явсан. *******гийн ажил байдалтай танилцаж байсан. Түүнд олон удаагийн үүрэг даалгавар өгч байсан. Өмнө ажиллаж байсан а бичиг хэргийн ажил хангалтгүй явж байсан гэж хэлсэн байгаа. Зөвхөн *******д биш бусад хүмүүст ч гэсэн үүрэг даалгавар өгч байсан. ******* хугацаанда ямар ч үүрэг даалгаварыг биелүүлж байгаагүй. Урдаас маш их тайлбар тавьдаг. Мэргэжлийн байгууллага удаа дараагийн хяналт шалгалтаар хангалтгүй ажиллаж байсан гэдгийг тогтоогоод байна. Хариуцлагаа ухамсарлаж ажиллаагүй. ын тасгаас удаа дараа анхааруулаад Авилгатай тэмцэх газраас шалгалт өгч байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2 дахь заалтууд хангагдаж байна гэж үзэж байна. Сонгуулийн ажилтай хөдөө явж байгаад 14-ний өдөр уулзахад үүрэг чиглэл өгч хариуцлагагүй ийм хүмүүс ажиллуулахаа боль л доо та гэж өндөр дуугаар намайг загнаж байсан. 11 сард ын тасаг хяналт шалгалт хийхэд хөтлөх хэргийн нэрийн жагсаалт байхгүй байсан. Гэтэл 12 сард гэнэт хөтлөх хэргийн нэрийн жагсаалт гэж хуурамч бичиг баримт гаргаад ирсэн. Тийм учраас энийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэж үзэж байгаа. Ноцтой зөрчил гэдгийг би бодохдоо 2010 оноос хойшхи бүх баримтууд дээр ******* нь гарын үсэг дуурайлган зурсан нь ноцтой зөрчил гэж үзсэн. Хөтлөх нэрийн жагсаалт гэдэг бол манай байгууллагын гол нүүр царай. Манай байгууллагын бүх үйл ажиллагаатай баримт байдаг ямар чухал баримт вэ гэдгийг би өмнө нь хэлсэн. Энэ баримтыг эхний улиралд багтааж батлаад тэр баталсныхаа дагуу энэ баримтуудыг бүрдүүлэх ёстой. Хөдөлмөрийн гэрээний тухайд би энэ ажлыг 2016 оны 09 сарын сүүлээр хүлээж авсан. Тэгээд 2016 оны 12 сарын дундуур ажлаа дүгнэх болоход *******тай 2016 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээ байгаагүй. Тэгээд удахгүй он гарах гэж байсан учраас он гарсны дараа нэг мөсөн гэрээ байгуулъя гэж бодоод гэрээ байгуулаагүй. ******* нь тухайн ажлын байранд тухайн ажлыг хийж гүйцэтгэхийг зөвшөөрөөд энэ ажлын байранд ажиллаж байсан. Хэдийгээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хэдий ч ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэх ёстой. Төрийн алыбан хаагч нь хөдөлмөрийн хууль болон байгууллагын дотоод журмыг мөрдөж ажиллах ёстой. Мөн хүний гарын үсгийг хуурамчаар үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн заалт Эрүүгийн хуулинд байгаа. Хүний гарын үсэг дуурайлган зурсан нь ноцтой зөрчил бүр эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж байна. Би төрийн албанд 30 жил ажиллахдаа нэг удаа хүний гарын үсэг зурж байгаагүй. Хөдөлмөрийн гэрээ байгууллагаагүй ч хөдөлмөрийн тухай хуулиа мөрдөж ажиллах ёстой. Ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг *******д мэдэгдэхэд хүлээн зөвшөөрөхгүй, гарын үсэг зурахгүй гэсэн. Би өөрийнхөө тэмдэглэл дээр ******* хүлээн зөвшөөрөхгүй гарын үсэг зурахгүй гээд гарсан гэж бичиж тэмдэглэсэн. Нэг баримт үзүүлээд энэ бол одоогийн манай байгууллагын хөтөлж байгаа хөтлөх эрхийн нэрийн жагсаалт юм. Манайх энэ ажлаа т хянуулсан байгаа. 2016 он, энэ оныхоо хөтлөх эрхийн нэрийн жагсаалтаа гаргасан байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Д.*******г Завхан аймгийн ******* *******, ******* ******* *******ын газрын ын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 тоот тушаалаар Монгол улсын захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33-р зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх хэсгүүд, Завхан аймгийн ын тасгаас хийсэн хяналт шалгалтын дүн, ******* *******, геодези, зураг зүйн газраас 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа болон тайланд хийсэн хяналт шинжилгээний дүн, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, Аймгийн ын тамгын газраас хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүн зэргийг үндэслэн түүнийг архив, бичиг хэргийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Д.******* нь дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Ажил олгогчийн зүгээс Д.*******г Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх хэсгүүдэд зааснаар буюу ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн *******г шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайланзаасан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн боловч түүнийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ өөрөөр хэлбэл ажилтан ямар зөрчил гаргасан, мэргэжил ур чадварын хувьд яагаад ажилдаа тэнцэхгүй болсон талаар тушаалд тодорхой заагаагүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.*******г ажлаас чөлөөлсөн үндэслэлээ ...Д.******* нь өөрийн эрхлэх асуудлын хүрээний тайлан мэдээ болон хөтлөх нэрийн жагсаалтад удирдлагын гарын үсгийг дуурайлган зурсан байгаа, үүнийг би ноцтой зөрчил гэж үзэж байна. Өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн удирдлагын зүгээс ажил сайжруулахаар өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүйг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж байна. Завхан аймгийн архивын тасгаас хяналт шалгалт хийхэд хөтлөх хэргийн нэрийн жагсаалт байхгүй байсан. Гэтэл 12 сард гэнэт хөтлөх хэргийн нэрийн жагсаалт гэж хуурамч бичиг баримт гаргаад ирсэн. Тийм учраас үүнийг ноцтой зөрчил гэж үзэж байна. Аймгийн архивын ******* нь төрийн архивуудыг хариуцсан аймагтаа хамгийн том байгууллага юм. Ийм учир уг архивын тасгийн хяналт шалгалтын дүнг үндэслэх нь зүйтэй гэж үзэж байна гэж тайлбарлаж байгаа боловч түүний энэ тайлбарыг үндэслэн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар ажилтанг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа бол түүний мэргэжил урчадварын хувьд тэнцэхгүй байгаа үйл баримтыг мэргэжлийн болон ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлтээр тогтоож, ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 1 сарын өмнө хүргүүлэх үүрэгтэй байжээ.

Гэтэл хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчид түүнийг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг өгч байсан талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт *******д 2016 оны 12-р сарын 16-ны өдөр мэдэгдэх хуудсыг өгч байсан боловч тэрээр аваагүй, гарын үсэг зураагүй гэж тайлбарлаж байгаа ч өөрийн энэхүү тайлбараашүүхэд нотлоогүй байна.

Завхан аймгийн ******* ******* ******* ******* *******ын ******* нь Завхан аймгийн ын тасагт 2016 оны 05-р сарын 05-ны өдрийн 132 тоотоор ...танай тасгаас мэргэжил, арга зүйн зөвлөгөө болон архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээрх сургалтыгажилтнуудынхаа дунд авах шаардлага байгааг харгалзан сургалтыг зохион байгуулж, сургалтын үр дүнг хянаж өгнө үү гэсэн хүсэлтийггаргасан байна.

Дээрх хүсэлтийг үндэслэн Завхан аймгийн ын тасаг мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, архив албан хэрэг хөтлөлтийнчиглэлээрх сургалтыг ГХБХБ******* ажилтнуудын дунд зохион байгуулсан ба уг сургалтын зорилго нь архив бичиг хэргийн эрхлэгч Д.*******гийн мэргэжлийн ур чадварыг дүгнэх, түвшин тогтоох зорилготой хийгдээгүй болох нь -ын албан хэрэг хөтлөлтархивын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын ажлын илтгэх хуудас, сорилын дүн, энэ талаар мэдүүлсэн гэрч Т.ийн Би тухайн үед тус газрын ын ажлыг түр орлон гүйцэтгэж байсан. Тэгээд миний санаачлагаар архивын сургалтыг явуулсан юм. Аливаа төрийн байгууллагын үйл ажиллагаа хууль дүрэм журамд нийцэж байх ёстой гэдэг утгаараа нөгөө талаас тус газрын ажилчдын архивалбан хэрэг хөтлөлтийн мэдлэгийг сайжруулах зорилготой байсан. Тус газрын архив албан хэргийн хөтлөлт хангалтгүй байсан учраассургалтыг зохион байгуулсан юм. Сургалт зохион байгуулсан үр дүнг тооцох зорилготой сургалтын дараа тест авахуулсан юм. Угсургалтын дараа авсан тестийн шалгалтаар муу дүн авсан албан хаагчдыг ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэж сургалт авахаасаа өмнө тийм зүйл яриагүй. Тэгэх ч үндэслэл байхгүй юм гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Мөн дээрх сургалтын эцэст явагдсан сорилын дүнг Д.*******гийн мэргэжил ур чадварын талаар гаргасан дүгнэлт гэж үзэхболомжгүй учир ажил олгогч Д.*******г 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээражлаас чөлөөлж буй тохиолдолд ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан байхыг хууль шаарддаг. Хэрэв ажил олгогч ажилтанг ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлж буй тохиолдолд ямар зөрчлийг ноцтойд тооцохыг талууд хөдөлмөрийн гэрээгээртохиролцсон байхыг хууль шаарддаг бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаалд уг заалтыг үндэслэл болгох ёстой юм.

Гэвч ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасныг зөрчиж ажилтантай хөдөлмөрийн гэрээбайгуулалгүйгээр ажилтныг ажил үүргийг нь гүйцэтгүүлж байсан учир Д.*******г 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтойзөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх үндэсгүй байна.

Мөн Д.*******д өмнө ямар нэгэн сахилгын шийтгэл оногдуулж байгаагүй нь хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхийнхэлэлцүүлэгт түүнд сахилгын шийтгэл оногдуулж байгаагүй мөн өмнөх ын үед хөдөлмөрийн гэрээ хийгдчихсэн байх гэж ойлгоод Д.*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй гэсэн тайлбараар нотлогдож байх тул Д.*******г сахилгын зөрчил давтангаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халах боломжгүй.

Нөгөөтэйгүүр ажил олгогчийн зүгээс Д.*******г ажлаас чөлөөлөхдөө ******* *******, геодези зураг зүйн газраасаймгуудын -ын 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа болон тайланд хийсэн хяналт шинжилгээний дүн, аймгийнЗДТГазраас хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүнг үндэслэсэн байх ба ******* *******, геодези зураг зүйн газраас Завханаймгийн -т 2016 оны 07-р сарын 21-ний өдрийн зөвлөмж хүргүүлэх тухай 1/1167 тоот албан бичиг, аймгуудын ГХБХБ******* а нарын 2016 оны эхний хагас жилийн ажлыг дүгнэсэн тайлан, аймгуудын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд өгсөн дундаж үнэлгээ зэргийг ирүүлсэн байна.

Дээрх зөвлөмж, тайлан, үнэлгээ зэрэгт тус газрын архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг үнэлсэн дүгнэсэн байдалхарагдахгүй, хэлтсүүдийн үйл ажиллагааг үнэлсэн дундаж үнэлгээнд архив албан хэрэг хөтлөлт гэж байхгүй, тайлан зөвлөмжид архив, албан хэрэг хөтлөлтийн талаар нэг ч дурьдагдаагүй байна. Мөн аймгийн  ын тамгын газраас тус газрын үйл ажиллагаандхяналт шинжилгээ үнэлгээг 2016 оны 11-р сарын 01-ний өдрөөс 11-р сарын 08-ны өдрүүдэд хийсэн ба энэ талаарх илтгэх хуудсанд -ын архив, албан хэрэг хөтлөлттэй болон тухайн газрын бусад ажил үүрэгтэй холбоотой хэд хэдэн алдаа дутагдлууд байгааг дурьдаад цаашид зөрчил дутагдлаа арилгаж, байгууллагадаа бүх ажлаа эхнээс нь шинэчлэн хийж хэрэгжүүлэхийг зөвлөмжилсөнбайна.

Дээрх зөвлөмжид заасан архив, албан хэрэг хөтлөлттэй холбоотой алдаа дутагдлууд нь хөдөлмөрийн гэрээ болонхөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ноцтой зөрчилд тооцогдохгүйгээс гадна Хөдөлмөрийн хуулийн 131-р зүйлийн 131.1 131.2 дахь хэсэгт зааснаар  хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар заажээ.

Гэвч ажил олгогчийн зүгээс Д.*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, мөн хөдөлмөрийн дотоод журам хэрэгт авагдаагүй учир түүнийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэсгүй байна.

Мөн түүнчлэн архив, бичиг хэргийн эрхлэгч Д.*******гийн ажил хэргийн талаар иргэдээс өргөдөл, гомдол ирүүлж байсан байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.*******г Завхан аймгийн ******* *******, ******* ******* *******ын газрын архив, бичиг хэргийн эрхлэгчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 01-р сарын 02-ны өдрөөс 2017 оны 03-рсарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорыг Завхан аймгийн ******* *******, ******* ******* *******ын газраас гаргуулж, түүний эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчбайгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Д.*******гийн дээрх хугацааны нөхөн олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.******* нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 1,740,425 төгрөгийн цалин авсан нь түүний 0125588тоот нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна. /10 дугаар сарын цалин 549475+ 11 дүгээр сарын цалин 595475 + 12 дугаар сарын цалин 595475 = 1,740,425 сүүлийн 3 сарын цалин, 1,740,425: 3= 580,141 төгрөг /сарын дундаж цалин/, 580,141 : 21,5= 26,983 / өдрийн дундаж цалин/

Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлххугацааны / 01-р сард 21 хоног, 02-р сард 20 хоног, 03-р сард 22 хоног нийт 63 хоногийн цалинг тооцоход нийт  1,699,929 төгрөг байх тул хариуцагч байгууллагаас 1,699,929 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тооцож /ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 70200 + ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 41717 төгрөг= нийт 111917 төгрөгийг/ хариуцагч байгууллагаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан  овогт ийн *******г Завхан аймгийн ******* *******, ******* ******* *******ын газрын архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн ******* *******, ******* ******* *******ын газраас нэхэмжлэгч Д.*******гийн ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 31ний өдрийг хүртэл хугацааны цалин 1.699.929 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 111.917 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

5. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ