Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 445

Ц.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Ц.Тын өмгөөлөгч О.Анхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 284 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Тын өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Тд холбогдох эрүүгийн 1803000010020 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овогт Ц.Т, 1973 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, .... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:..../,

Шүүгдэгч Ц.Т нь 2017 оны 10 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 00 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Офицеруудын ордны урд талын замд Транскапитал ББСБ-ын эзэшлийн Тоёота Приус загварын 61-84 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Б мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ц.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Тыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Тыг 500 нэгж буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Тд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Таас 2 229 700 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Бд олгуулахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Тын өмгөөлөгч О.Анхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Харин хохирогч Ш.Б нь 1 сарын 445 940 төгрөгийн үндсэн цалинтай болох нь ажил олгогчийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр зэргээр нотлогдсон ба авто осолд орсоны улмаас ажилгүй байсан 5 сарын хугацааны цалин буюу нийт 2 229 700 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох зүйтэй гэж үзлээ.” гэж дүгнэжээ.

Гэтэл хавтаст хэргийн 147 дугаар хуудсанд авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох баримт болох Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19/103 тоот албан бичгээр 2017 оны 11 болон 12 дугаар саруудад хохирогч Ш.Б нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн болох нь тодорхой байна. Үүнээс дүгнэхэд хохирогч Ш.Б хэрэг гарсан 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш цалингаа авсан байна.

Түүнчлэн хавтас хэрэгт “Амгалан” амаржих газраас хохирогч Ш.Б 5 сарын хугацаанд ажлаас чөлөөлсөн, цалин авахгүй байгаа талаар албан бичиг, тушаал шийдвэр зэрэг нотлох баримт огт авагдаагүй болно.

Гэтэл шүүх хохирогч Ш.Б 5 сар гаруй ажилгүй байсны цалинг шүүгдэгчээс олгуулахаар шийдвэрлэсэн нь хавтас хэрэгт авагдсан хохирогч цалин авсан болохыг нотолсон нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй улмаар хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн “7” дахь заалтанд хохирогч Ш.Б 2 229 700 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох гэж өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн давж заалдах гомдлын тухайд хавтас хэргийн 137, 138 дугаар талд Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаанд 2017 оны 11,12 болон 2018 оны 01 дүгээр сард лист бодогдсон байдаг. Харин 2017 оны 10 дугаар сар болон 2018 оны 2 дугаар сард түүнд лист бодогдоогүй байх тул 2 сарын цалинг олгох нь зүйтэй. Харин бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдлийн хувьд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байх тул зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна...” гэв.

                                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр  хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Ц.Т нь 2017 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 00 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Офицеруудын ордны урд талын замд Транскапитал ББСБ-ын эзэмшлийн Тоёота Приус загварын 61-84 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Б мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь:

Хохирогч Ш.Б: “...2017 оны 10 дугаар сарын 03-ны орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн хажуу талын пабд манай амаржих газрын хамт олон ахмад ажилтан нараа хүлээж аваад, тэнд хоол унд идээд, архи дарс уусан, гэхдээ хэр хэмжээний ууснаа мэдэхгүй байна, гэхдээ миний согтолт гайгүй байсан, оройн 00 цагийн үед тэндээс ганцаараа гараад, зүүн тийшээгээ явж байгаад Офицеруудын ордны явган хүний гарцаар хойноосоо урагшаа гарсан, эхний замыг гарахдаа явган хүний гарцаар ногоон гэрлээр гарсан, гарч байгаад дараагийн замыг гарах гэтэл явган хүний хориотой улаан гэрэл асаж байхаар нь зогсож хүлээж байгаад, явган хүн зөвшөөрсөн гэрэл асахаар нь явган хүний гарцаар гарч байтал нэг машин орж ирээд л мөргөсөн тэгээд л юу болсныг мэдэхгүй байна. Би гомдолтой эмчилгээний баримтаа бүрдүүлж байгаа...” /хх-63-64/,

гэрч Э.Э: “...2017 оны 10 дугаар сард байх өдрийг нь санахгүй байна. Би Баянзүрх дүүргийн Офицеруудын ордны урд автобусны буудлын гэрлэн дохиотой явган хүний гарцны урд талд ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлд явган хүний гарцаар гарах гээд зогсож байтал явган хүн зөвшөөрөгдсөн ногоон гэрэл ассан. Тэгтэл миний урдаас 2 замын ослын тусгаарлахаас хойноосоо урагшаа чиглэлд нэг ахимаг насны эрэгтэй хүн зам гартал машин яахын зуургүй ирээд л мөргөсөн тэр машин гэнэт л хүрээд ирсэн, ослын дараа машинаасаа жолооч эрэгтэй бууж ирсэн машинд өөр хүн байхгүй байсан. Жолооч тэр хүн дээрээ бууж ирээд очиж уулзаж байсан. Би өөрийн утаснаас 103-т залгаж ослын талаар мэдэгдсэн. Тэр осол гаргасан машины өөрийн явах гэрэл унтраад шар гэрлээр ороод ирсэн байсан, харин явган хүн яг өөрийн зөвшөөрсөн ногоон гэрлээр явган хүний гарцаар гартал тэр машин ирээд мөргөсөн...”/хх-78-79/,

шүүгдэгч Ц.Тын: “...би 2017 оны 10 дугаар сарын 03-ны шөнө өөрийн Тоёота Приус 20 маркийн 61-84 УНХ дугаартай автомашинаар хувиараа таксинд явж байсан, ер нь тухайн үед Тоёота Приус 20 маркийн 61-84 УНХ улсын дугаартай автомашинаар таксинд явдаг байсан, одоо бол машинаа зарчихсан. Тэр шөнө 00 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн Офицеруудын тойргийн урд талын замын ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш 3 дугаар эгнээгээр 30-40 км цагийн хурдтай явж байтал явган хүний гэрлэн дохио ойртох үед машинууд зогсож байсан. Би ойртож ирэх үед тэр автомашинууд дөнгөж хөдөлсөн би араас нь зогсолгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлээд, явган хүний гарцаар ортол гарц дээр урдаасаа хойшоо чиглэлд нэг хүн орж ирж таараад л машины зүүн урд талын крыло хэсэгт мөргүүлээд унасан би ч машинаа зогсоогоод, буугаад иртэл тэр хүн машины ард хэвтэж байсан, би өөрийн утаснаас 103-т мэдэгдсэн удалгүй эмнэлэгийн машин ирээд, эмч тэр хүнийг үзсэн, цагдаа нар бас ирсэн, эмч тэр хүнийг авч яваад цагдаа үзлэг шинжилгээ хийсэн, би хохирогчийн хохирлыг даатгалаар барагдуулна...” /хх-87-88/ гэх мэдүүлгүүд болон

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1149 дугаартай дүгнэлтэд: “Урьд гаргасан Батлан хамгаалахын Эмгэг судлал шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №525 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна. Ш.Б биед баруун өвдөгний үений дунд хажуу холбоосын урагдал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал нүүрний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр  үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” /хх-48/,

Техникийн шинжээчийн №677 дугаартай дүгнэлт: “...Тоёота Приүс маркийн 61-84 УНХ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ц.Т нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.2 “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг  хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ш.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй үндэслэл тогтоогдож байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна” /хх-81/ гэх дүгнэлтүүд,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “Уг зам тээврийн осол болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, Офицеруудын ордоны зүүн явах, асфальтан, шулуун, тэгш, хуурай, зохицуулагддаг явган хүний гарцтай, суурингийн доторхи, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, 6 эгнээ замтай, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв” /хх-6/, 

зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6/,

шинжээч Ч.Эрдэмболорын мэдүүлэг /хх-125/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Тын гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 Анхан шатны шүүх хохирогч Ш.Бы ажилгүй байсан хугацааны 5 сарын цалин  2,229.700 /хоёр сая хоёр зуун хорин есөн мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Бд олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч Ц.Тын өмгөөлөгч үндэслэлгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргажээ.

Хавтас хэргээс хохирлын баримтыг үзэхэд хэргийн 137, 138 дахь хуудсанд хохирогч Ш.Бд нийгмийн даатгалын сангаас 2017 оны 11 дүгээр сард 363.865 төгрөг, 12 дугаар сард 259.904 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 467.829 төгрөгний тус тус листний мөнгө буюу нийт 1,091.618 төгрөгийг олгосон баримт авагджээ.

   Иймд  хохирогчид гаргуулахаар шийдвэрлэсэн 2 229 700 төгрөгнөөс түүний ажилгүй байсан хугацаанд төрийн сангаас олгогдсон 1,091.618 төгрөгийг хасч үлдэгдэл 1,138.082 төгрөгийг шүүгдэгч Ц.Таас гаргуулж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаярын давж заалдах гомдлын зарим үндэслэлийг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 284 дүгээр шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн:

“7” дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Таас 2,229.700 /хоёр сая хоёр зуун хорин есөн мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Бд олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Таас 1,138.082 /нэг сая нэг зуун гучин найман мянга наян хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Бд олгосугай” гэж өөрчилж тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

О.ЧУЛУУНЦЭЦЭГ 