Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сандагдоржийн Төмөрбат |
Хэргийн индекс | 128/2018/0916/З |
Дугаар | 81 |
Огноо | 2019-01-31 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 81
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хийж, А.Е нэхэмжлэлтэй, “ЦЕГ”-ын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/5.. дугаар тушаал, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/2.. дугаар тушаалуудыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулж, Ц д х А.Е зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймаг дахь ЦГ-ын З т д-р эгүүлэн томилуулах” шаардлага бүхий ЦЕГД-д холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Е, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... Ц д х А.Е нь цагдаагийн байгууллагад нийт 14 жил ажиллаж байна. Үүнээс: Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, тоо бүртгэгч, шугам замын байцаагч, ахлах байцаагчаар 9 жил ажилласан ба 2013 оноос хойш 5 жил Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн даргын албан тушаалд хуульд заасан эрх, үүргийн дагуу зохих түвшинд гүйцэтгэсэн.
Замын цагдаагийн албанаас жилийн эцсийн үнэлгээгээр С болон В үнэлгээгээр үнэлэгдэж, Зца, тус аймгийн ЦГ-аас ажлын үр дүнгээр Цагдаагийн гавьяа тэмдэгээр шагнуулахаар тодорхойлогдож байсан.
Аймгийн хэмжээнд гарсан зам тээврийн осол, хэргийг 2016, 2017 оны байдлаар харьцуулахад хэрэг 35,9 хувиар, нас барсан хүний тоо 71,4 хувиар тус тус буурсан, хамгаалах малгай, хамгаалах бүсийг жолооч нар 90 хувь хэрэглэж хэвшсэн, 24 цагийн постыг ажиллуулснаар орон нутгийн замд гарах осол, хэрэг буурсан, зөрчлийн илрүүлэлт өссөн зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсан нь миний ажлын үр дүн гэж бодож байна.
Гэвч хувь хүний үзэл, бодол, өс хонзон, атаархал, тааламжгүй харилцаа зэргээс хууль зүйн үндэслэлгүйгээр албан тушаал буурч, ажлын байр өөрчлөгдөөд байна. Би цагдаагийн албанд эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч, эрдэм чадлаа зориулж, төрийн хуулийг дээдлэн, хэм хэмжээг чанд сахин, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэн эрхэлсэн ажилдаа сэтгэл, зүтгэл гарган эзэн ёсоор хандаж үүрэгт ажлаа зохих түвшинд үр дүнтэй гүйцэтгэж байсан.
2017 онд миний удирдаж байсан Баян Өлгий аймаг дахь ЦГ-ын З ц т З ц а улсын хэмжээнд ажлын үр дүнгээр эхний байр эзлэж, 2016 онд Аймгийн ЦГ-ын Зцт шилдэг тасаг болсон гэх зэрэг ажлын үр дүнгүүд байна.
Мөн миний хийсэн ажил ч их бий. Нэг ч удаа зөрчил гаргаж байгаагүй. Даргын зөвлөлийн гишүүн байсан. Миний ажлын үр дүн, амжилтуудыг яагаад өнөөдөр дурдахгүй байна. Би ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, үр дүнгийн гэрээний 2016, 2017 оны биелэлтийг олгохыг хүсэж 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр аймгийн Цагдаагийн газрын даргад хүсэлт гаргасан.
Гэтэл олон удаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан удаа дараа шаардуулж байж 1 сар 2 хоногийн дараа үр дүнгийн гэрээний биелэлт, ажлын байрны тодорхойлолтын хуулбарыг хагас дутуу гаргаж өгсөн. Ажлын байдлыг тодорхой дурдсан тодорхойлолт өнөөдрийг хүртэл өгөөгүй. Уг нь хууль журмын дагуу олгох, өгөх үүрэгтэй боловч надад өгөхөөс илт татгалзаж байна. Мөн ажилд орсон, Замын цагдаагийн тасгийн дарга болсон тухай тушаал, мэдэгдлийн хуулбар авах тухай хүсэлт гаргасан боловч одоо хүртэл өгөөгүй. Энэ шударга юм уу. Би шударга байснаараа өнөөдөр хохирох ёстой юм уу. Аймгийн Цагдаагийн газрын тасгийн даргаар байхдаа газрын даргыг хараад суугаагүй харин ч санаачлан их олон төрлийн ажлыг зохион байгуулж байсан. Энэ тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг дарга, Өлгий сумын Засаг дарга нарын гаргасан тодорхойлолт бий.
Гэтэл ЦЕГД-ын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/5.. дугаар тушаалаар намайг Баян-Өлгий аймгийн ЦГ-ын з ц т д-ын албан тушаалаас хууль зүйн үндэслэлгүй бууруулж, Говь-Алтай аймгийн Алтай сумын Ц х д томилсон байна. Энэ тушаал нь хууль бус, хууль зүйн үндэслэлгүй, миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болсон тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8, Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 7 дугаар зүйлйин 7.5 дахь хэсэгт тус тус зааснаар зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээн хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
1. Би сахилгын шийтгэл хүлээх ямар нэгэн хууль, журам зөрчөөгүй. Төрийн, харьяа удирдлагын шийдвэрийг хүндэтгэж өөр аймагт албан тушаал бууруулахгүйгээр шилжүүлсэн бол ямар нэгэн гомдол гаргахгүй байх байсан. Гэтэл үндэслэлгүй, шударга бус шийдвэр гарган албан тушаалыг бууруулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Хэрэв хуулийн дагуу сахилгын шийтгэл үндэслэлтэй ногдуулсан бол Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1-т “... Энэ дүрмээр хориглож, шийтгэл ногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхгүйг сахилгын зөрчилд тооцох ёстой ...” гэж заасан байдаг. Гэтэл би тийм зөрчил гаргаагүй.
Өөр газар өөрчлөн ажиллуулах гэж байгаа тохиолдолд албан хаагчийн санал, ар гэрийн хувийн байдлыг харгалзах ёстой. Мөн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1-т “... Сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчлийн шинж байдал, гэм буруугийн хэлбэр, хор уршиг, үр дагавар, анх буюу давтан үйлдсэн эсэх, шалтгаан нөхцөл, зөрчил гаргагчийн хувийн байдлыг харгалзан үзнэ ...” гэж заасан байдаг. Гэтэл миний ар гэр, ахуй амьдралыг харгалзаагүй, цус харвалттай, хэвтэрт байдаг 76 настай эцэг, даралт ихтэй, хараагүй, нурууны гэмтэлтэй, өвдөг нь хөдөлгөөн хязгаарлагдсан байнгын эмчийн хяналтад байдаг 79 настай эхээ асран хамгаалдаг. Одоо би яаж Өлгий сумаас 1000 км зайтай газарт эцэг эхээ аваачих юм бэ. Эхнэр маань хувиараа бизнэс эрхэлдэг, банкны өндөр хүүтэй, зээлтэй, 3 настай нялх хүүхэдтэй зэрэг ар гэрийн хүнд нөхцөл байдалтай. Үүнийг ч хэлэх боломж олгоогүйд гомдолтой.
Шалгалтын хувьд надаас шалтгаалахгүй зүйлийг шаардсан. Жишээ нь замын тэмдэг, тэмдэглэгээ, гудамж замын гэрэлтүүлэг зэрэг хөрөнгө мөнгө шаардах асуудал, хүнээс сонссон хов, жив нотлогдохгүй мэдээлэл, мөн хийсэн ажлыг огт хийгээгүй мэтээр бичсэн, худлаа хэлж, гарын үсэг зуруулсан. Жишээ нь: "... Зөвшөөрч гарын үсэг зурахгүй бол ажлын хэсгийн ахлагч бид хоёрт албаны
шалгапт явуулах болно, энд заагдсан зөрчлүүд зөвлөмж болоод ирнэ, санаа зовох
хэрэггүй” гэх мэтээр ятгаж байж гарын үсэг зуруулж авсан тул шалгалтын дүнг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хийсэн ажлыг энд байгаа иргэд, хамт ажиллаж буй хамт олон мэдэж байгаа. Би замын тэмдэг, тэмдэглэгээ, гудамж замын гэрэлтүүлэг хийх ажлыг санаачлан хөөцөлдөж 2018 оны орон нутгийн төсвөөс 46 сая төгрөг шийдвэрлүүлсэн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх олон төрлийн ажлыг зохион байгуулсан.
Миний идэвх зүтгэл, санаачлага, хамт олны идэвх зүтгэл сайн ажилласны үр дүнд хэрэг, зөрчил сүүлийн 3 жил дараалан буурсан үзүүлэлттэй. Мөн шалгалтаар илэрсэн гэх зөрчлийг арилгуулах тухай зөвлөмж ирүүлсэн бөгөөд уг зөвлөмжийн биелэлтийн үр дүнг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл байсан. Уг хугацааг ч хүлээгээгүй.Гэтэл шалгалтаар 40 буюу “Р” үнэлгээ авч шалгалтаас унаж тэнцээгүй, төлөвлөгөөт шалгалтын үед өөрийн удирдаж байгаа цагдаа зохицуулагчтай хэрэлдэж, ёс зүйн зөрчил гаргасан, цх П.Б Замын цагдаагийн тасгийн даргаар томилсон нь өөрөө хууль зөрчиж байх ба шалгалтын дүн огт харгалзаагүй. Энэ нь Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн тушаалын дөрөвдүгээр хавсралт болох Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчдын мэргэшлийн түвшинг үнэлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжуудын хэрэгжилттэй танилцах, сургалт зохион байгуулах ажлын удирдамжын 4 дүгээр зүйлийн 4.6-т Түвшин тогтоох шалгалтын дүн нь албан тушаалтны ажлын байр /албан гушаал/-ыг өөрчлөх үндэслэл болно ...” гэж заасан байдаг бөгөөд энэ заалтын дагуу шалгалтанд тэнцээгүй хүн дэвших ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй юм. Мөн ЦЕГ-ын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/1.. дугаартай тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-ийн 2 дугаар зүйлийн 2.7-д заасан “... Албан тушаал дэвших тогтолцоонд тодорхой чиглэлээр мэргэшсэн байх.” ёстой бөгөөд 2.7.2-т “... албан хаагчийн тухайн жилийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээ/ А, В үнэлэгдсэн байх ...” ёстой. Гэтэл Ц х П.Б мэргэжил нь өөр. Замын цагдаагийн чиглэлээр 2 жил гаруй ажилласан туршлагагүй, мэргэжлийн ур чадваргүй хүнийг томилсон. Шалгалтын дүнг зориуд надад хамааруулан албан тушаал бууруулах тушаал гаргаж, шалгалтад тэнцээгүй хошууч П.Б дэвшүүлэн томилсон нь Монгол улсын үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан “... Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй ...”, 14.2-т заасан үндэслэлээр “... илгаварлан гадуурхаж үл болно, хүн бүр эрх зүйн этгээд байна ...”, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.4.2-т “... албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, ялгаварлан гадуурхах эрхшээлдээ байлгах, басамжлан доромжзрдхгсүрдүүлэхгүй байх ...” гэх заалтыг тус тус зөрчиж байна.Мөн Цагдаагийн удирдах албан тушаалтныг Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэж, бусад дэвших томилогдох шаардлага хангасан албан хаагчийг харьяалах нэгж, байгууллага, албаны саналыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, Цагдаагийн ерөнхий газрын дарга шийдвэрлэх ёстой.
2. 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 16 цагт аймгийн Цагдаагийн газрын даргын өрөөнд надад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/5.. дугаар тушаалын төслийг танилцуулсан боловч тушаал нь тухайн өдөр гарсан байсан. Би уг тушаалын албан тушаал бууруулах хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул гарын үсэг зураагүй, тайлбар бичсэн болно. Тайлбарт: би төрийн томилгоог хүндэтгэж хүлээн зөвшөөрч томилсон газарт очиж ажиллах болно. Харин шалгалтын дүн, албан тушаал бууруулсан сахилгын арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй тухай бичсэн. Би тушаалын эх хувийг өнөөдрийг хүртэл гардаж аваагүй.
Нэгэнт надад сахилгын шийтгэл ногдуулсан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/5.. дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчсөн, миний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр байсан тул Албан тушаал бууруулсан хууль бус, үндэслэлгүй тушаалыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй болно. Үүнд:
1. Тушаалд намайг удирдах албан тушаалтанд мэдэгдсэн боловч шийдвэр гараагүй байхад ажлын байрыг 8 /найм/ хоног дур мэдэн орхиж, мөн энэ оны 8 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд ажил гаслан гадаад улсад зорчиж Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5, Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 14-т заасныг тус тус зөрчсөн гэсэн хууль зүйн үндэслэлгүй, буруу алдаатай бичсэн байна. Үүнд: Хууль зүйн үндэслэлтэй тайлбар хийхэд:
1.1 Миний бие хуулийн дагуу 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр аймгийн Цгд, х Б.Б-д 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаас хасуулан 14 хоногийн чөлөө олгох талаар хүсэлтээ бичгээр гаргаж, мэдэгдсэн болно. Тухайн үед х Б.Б дарга надад Замын цагдаагийн газарт мэдэгдсэн эсэх талаар асуусан. Би ЗЦ а о н х х х д, д х М.О-т мэдэгдсэн тухай хэлсэн. Цдх М.О нь надад “газрын даргаас чөлөө авсан бол болно, надад ахлах зохицуулагч П.Б-ийн утасны дугаарыг зурвасаар явуулаарай гэсэн хариу хэлсний дагуу би х П.Б-ийн утасны дугаарыг дэд хурандаа М.О-т явуулсан юм. Дараа нь 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 21 цаг 33 минутад аймгийн ЦГД, х Б.Б-ийн 99...... дугаартай утас руу нь залгаж “Миний явах унаа өнөөдөр шөнөдөө явахаар болж байна, Би явж байж болох талаар асуухад, дарга надад “Чи надад ОНХХ-гийн дарга д х М.О-ын утасны дугаарыг явуулаарай, би өөрөө ярина, аян замдаа сайн явж ирээрэй” гэж хэлсэн. Би ц д х М.О-ын утасны дугаарыг явуулахад, надад “за” гэж хариу ирүүлж чөлөө олгосноо баталгаажуулсан юм. Харин би явсны дараа аймгийн ЦГД, х Б.Б 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 6 хоногийн чөлөө олгосон тухай тушаал гаргасан байна. Энэ тухай надад мэдэгдээгүй, миний ар гэр, хамаатан садан ах дүү нар бүгд төв дээр ажиллаж амьдарч байхад нэг ч удаа мэдэгдээгүй байсан. Би дарга 14 хоногийн чөлөө олгосон гэж бодож орж ирсэн, түүнээс удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй удаа байхгүй болно. Хэрэв 6 хоногийн чөлөө олгосон бол надад зайлшүгй мэдэгдэх ёстой. Би 6 хоногийн чөлөө олгох тухай тушаал гаргасныг мэдээгүй байсан нь цагдаагийн хурандаа Б.Б даргын тайлбараар нотлогдож байхад энэ үндэслэлээр албан тушаалыг бууруулж байгаа нь шударга бус, хуулийг илт зөрчиж байгаа зохиомол асуудал/ байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.”, 43.3-т “Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно.”, 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдснээр хүчин төгөлдөр болно.” гэж заасан байна. Мөн би Хөдөлмөрийн хуулийн 79 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу ээлжийн амралт биеэр эдлэх, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 1-т заасны дагуу удирдах албан тушаалтанд мэдэгдэж, хүсэлт гаргаж чөлөө авах эрхтэй. ЦБ-ын үйл ажиллагааны журмын албан хаагчид чөлөө олгох код /934/ журмын 934.2.1-т “Албан хаагчаас гаргасан хүсэлтийг судлан үзэж, байгууллагын дарга 14 хүртэл хоногийн цалинтай чөлөөг тушаалаар олгоно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд аймгийн ЦГД х Б.Б бие даан шийдвэрлэх ёстой. Хэн нэгэн даргын хэлснээр тушаал гаргах ёсгүй юм. Гэтэл х Б.Б даргын тайлбарт: “ОНХХ-ийн дарга ц д х М.О-ын хэлсний дагуу 6 хоногийн чөлөө олгох тухай тушаал гаргаж, энэ тухай надад мэдэгдээгүй талаар өөрөө хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байдаг. Иймд намайг буруутгаж сахилгын шийтгэл авах ямар ч хууль эрх зүйн үндэслэл байхгүй байна. Нөгөө талаар тушаалд намайг 2 өдөр ажлын байрыг дур мэдэн орхиж тасалсан гэжээ. Чөлөө олгосон тушаалаар би ажлын 6 өдөр чөлөөтэй байсан. Энэ нь 7 дугаар сарын 23, 24, 25, 26, 27, 30-ны ажлын өдөр болох ба 7 дугаар сарын 28-ны өдөр бямба, 7 дугаар сарын 29-ний өдөр ням гариг амралтын өдөр байсан. Би 8 дугаар сарын 01-ний өдөр ажилд ирсэн тул 2 өдөр ажил таслаагүй, 1 өдөр буюу 7 дугаар сарын 31-ний өдөр л байна. Мэдсэн бол ажилд таслахгүй ирэх байсан. Гэтэл 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагг ЦЕГ-ын хүний нөөцийн хэлтсээс ируүлсэн сонсох ажиллагааны тэмдэглэлд танилцахад: Тухайн тэмдэглэлд 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 19 цаг 40 минутад үлдсэн мэтээр огноог худал бичиж ирүүлсэн нь зохиомол мэтээр харагдаж байна. Уг нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх”- тухай заалттай. Сонсох ажиллагааг тушаал гарахаас өмнө хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд урьдчилан мэдэгдэх ёстой. Гэтэл Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/5.. дугаар тушаал гарсан өдөр 16 цагт сонсох ажиллагаа явуулсан нь хууль бус гэж үзэж байна. Надад тухайн нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломж олгоогүй болно. Мөн сонсох ажиллагааны мэдэгдэлд намайг 8 /найм/ хоног дур мэдэн орхиж, мөн энэ 8 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд ажил таслан гадаад улсад зорчиж Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5, Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэжээ.
Би ямар ч хууль, журам, дүрэм зөрчөөгүй, удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй удаа байхгүй. Энэ тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, хууль бус, хуулийн зүйл заалтыг ч зөв хэрэглээгүй, миний ажилд байсан 08 дугаар сарын 01, 02-ны өдрийг тасалсан, орон нутгийн ЦГД-ын эрх хэмжээний хүрээнд 2018 оны 07-р сарын 23-ны өдөр гаргасан №Б/6. дугаартай ажлын 6 өдрийн буюу 2018 оны 07-р сарын 23-наас 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цалинтай чөлөөг олгосон тухай тушаал байсаар байхад илт худал зүйл бичсэн байна. Би 8 хоног хэзээ ч таслаагүй юм. Нотлох баримтыг үзээгүй шалгаагүй байж зөрүүтэй, зүйл бичиж алдаатай тушаал гаргаж болохгүй. Энэ нь хуулийн дагуу бүртгэлтэй цагийн хуваарь, болон чөлөө олгох тухай тушаал зэрэг хууль ёсны нотлох баримтаар батлагдаж байна. Мөн Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 8.1 дүгээр заалтыг зөрчиж тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлээгүй болно.
1.2 Мөн тушаалын удирдлага болгосон Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 14-т заасан Алба хаагч ажил тасалсан, шууд удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр дур мэдэн ажлын байраа орхин явсан бол сануулах, удаа дараа эсхүл 5 хоногоос дээш тасалсан, бусдад хохирол учруулсан, албаны үйл ажиллагаа удааширч саатсан, албаны нэр хүндэд ноцтой хохирол учруулсан бол албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хувь хүртэл бууруулах, эсхүл албан тушаал бууруулах, эсхүл цагдаагийн албан нэг жилийн хугацаанд эргэж орохгүйгээр халах шийтгэл ногдуулах тухай заасан байдаг. Иймд энэ заалтыг би зөрчөөгүй, хэрэв хүчээр зөрчсөн гэж үзвэл заавал албан тушаал буруулах биш сануулах арга хэмжээ авах ёстой. Мөн ийм зөрчлийг би огт гаргаж байгаагүй тул шууд тасгийн дарга албан тушаалтай байсан намайг өөр аймгийн сумын хэсгийн даргаар албан тушаал бууруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. ЦЕГ-ын даргын тушаалаар батлагдсан албан тушаалтаар батлагдсан зохион байгуулалтын бүтцээр газарт хэлтэс, хэлтэс, тасаг, хэсэг гэх бүтэцтэй ба ажил тайлагнах, хянуулах, эрх үүргийн хүрээд миний албан тушаалыг нэг шат үндэслэлгүй бууруулсан байна.
1.3 Тушаалын хуулийн үндэслэл, удирдлага болгосон дараах заалтыг зөвшөөрөхгүй.
Төрийн албаны тухай хуулийн 13.1.4-д заасан “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэх төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчөөгүй ба өдөр тутмын албаны үйл ажиллагаанд мөрдлөг болгон харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг байнга тогтмол биелүүлж ажиллаж байна. Миний харьяа удирдах албан тушаалтан болох аймгийн ЦГД х Б.Б миний 14 хоногийн чөлөөг ээлжийн амралтаас хасуулан чөлөө олгох тухай амаар, бичгээр гаргасан хүсэлтийг хүлээн авч зөвшөөрсөн, төрийн ажлыг цалгардуулахгүй байх, үүднээс холбогдох арга хэмжээ авч ахлах зохицуулагч П.Б-д бүх юмыг хэлж зөвлөж, танилцуулан, намайг иртэл орлон гүйцэтгэх тухай тушаал гаргах тухай хүсэлтийг
өгч явсан. Миний чөлөө авсан явдлаас болж төрийн ажилд ямар нэгэн саад учраагүй болно. Мөн хуулийн 13.1.5-д заасан “төрийн албан болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэх заалт бөгөөд би энэ заалтыг зөрчсөн удаа байхгүй ба ямар нэгэн ёс зүйн хэм хэмжээ зөрчөөгүй болно. Иймд миний гаргаагүй зөрчилд, ямар ч холбогдолгүй хуулийн зүйл заалт бичсэн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2. Мөн тушаалд сахилгын шийтгэл ногдуулсан нэг шалтгаан нь шалгалтын дүнгээр замын цагдаагийн тасгийн ажлыг дутагдалтай гэжээ. Үүнд хууль зүйн үндэслэлтэй тайлбар хийхэд:
Тухайн үед би үүнийг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Шалгалтын мөрөөр ирүүлсэн зөвлөмж биелэлтийг хангах хугацаа болоогүй байхад боломж олголгүй шууд шалтаг тоож албан тушаал бууруулж, мэргэжлийн бус, Цагдаагийн албан хаагч нарын түвшин тогтоох шалгалтад тэнцээгүй, ажил хийх чадваргүй, албан үүрэгтэй хайнга ханддаг, харилцааны соёлгүй, ёс зүйн зөрчилтэй ахлах зохицуулагч хошууч П.Б-ийг шалгалтын дүнг үл харгалзан томилсон байна. Энэ нь Цагдаагийн албаны тухай хуулийн 67 дугаар зүйлийн 2-т заасан албан тушаал дэвшүүлэн томилохдоо албан хаагчийн мэдлэг, мэргэжил, ур чадвар, гаргасан амжилт, хувийн болон мэргэжлийн ёс зүйг үндэслэл болгож, албан тушаал эрхлэх шат дарааллаар 1 томилох зарчмыг баримтална” гэх заалтыг ч мөрдөөгүй. ЗЦ-ийн тасгийн ажлыг дутагдалтай дүн нь цагдаагийн дэд хурандаа А.Е-д хамааралтай, харин тус тасгийн ахлах зохицуулагч зөрчсөн, шударга бус П.Б-д давуу байдал гаргаж байгаа нь шударга бус Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй”, 14.2-т заасан үндэслэлээр ялгаварлан гадуурхаж үл болно, хүн бүр эрх зүйн этгээд байна”гэх,мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасан “ Цагдаагийн албанд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан албан тушаал дэвшүүлж, бууруулна” гэх заалтыг харгалзаагүй.
Цагдаагийн албан хаагч бид нар төрийн апбан хаагчид бөгөөд төрийн албанд ажиллаж буй бидний эрх ашиг сонирхлыг зөрчихөөс урьдчилан сэргийлэх хамгаалах болохоос ямар ч үндэслэлгүй эрх зүйн байдлыг доройтуулж болохгүй.
Энэ тухай Монгол Улсын Үндсэн хуулийн 46.3, Төрийн апбаны тухай хуулийн 35.1.13 заасныг хэрэгжүүлэх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 4.2.5-т заасан “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” гэх зарчмыг, 27 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн баталгаа болон 27.2-т заасан нэмэгдэл баталгааг хангагдах ёстой.
3. Сонсох ажиллагааны тэмдэглэлд: Замын цагдаагийн албаны даргаас аялал жуучлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Орон нутгийн замын Хөдөлгөөний соёл-2018” аян зохион байгуулж байгаа тул 7, 8 дугаар сард нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн хэлтэс, тасгийн дарга, ахлахуудыг амраахгүй талаар үүрэг, чиглэлийг нээлттэй камераар өгсөн.” гэжээ.
Үүнд тайлбар: Уг үүрэг чиглэл нь ээлжийн амралт бүтэнээр олгохгүй талаар байсан бөгөөд чөлөө олгохгүй байх тухай ямар нэгэн үүрэг чиглэл өгөгдөөгүй болно. Би чөлөө хүсэх эрхтэй, Орон нутгийн ЦГД-д би 14 хүртэл хоногоор чөлөө олгох тухай хүсэлтээ бичгээр гаргасан, харин дарга маань 14 хүртэл хоногоор чөлөө олгох эрх хэмжээтэй ба эрх хэмжээний хүрээнд надад зөвшөөрөл өгсөн. Иймд би энэ чиглэл үүргийг зөрчөөгүй болно.
4. Аймгийн ЦГД-ын өрөөнд надад 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр танилцуулсан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/5.. дугаар тушаал илт хууль бус байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.6 “иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй”- гэх заалтыг зөрчсөн байх тул илт хууль бус тушаал гэж үзэж байна. Мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т “ Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актын илэрхий алдааг засахыг шаардах эрхтэй”-гэж заасны дагуу тушаал илт хууль бус, ямар ч үндэслэлгүй, алдаатай байх тул хүчингүй болгох эрх зүйн бүрэн үндэслэлтэй юм. Хууль бус, хуулийг буруу хэрэглэсэн, алдаатай захиргааны актыг гаргасан захиргааны байгууллага бүхэлд нь хүчингүй болгох эрх зүйн үндэслэлтэй байх тул би хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж өгөхийг намайг өгөхийг хүсэж Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр баталгаат шуудангаар гомдол гаргасан юм. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй.
Ямар ч үндэслэлгүй албан тушаал бууруулсан шударга бус явдлыг зөвшөөрөхгүй. Шалгалт хийхэд Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхэд, хувь хүний нууцад халдаж шалгасан. Миний эхнэр 20 гаруй жил хувиараа бизнес эрхэлж байна. Тэрээр анх зах дээр лангууд жижиглэн худалдаа хийдэг байсан улмаар ресторан ажиллуулж байна. Эхнэр маань өндөр хүүтэй зээл авч хуулийн дагуу бизнес хийж байхад үүнийг ч хардаж сэрдсэн. Манай эхнэрийн ажиллуулдаг рестораны доод давхарт байгаад иргэн Х.Ж-ийн баарыг надад хамааралгүй байхад миний эд хөрөнгө мэтээр хардаж сэрдэж шалгасан. Энэ нь Хувь хүний нууцын тухай хуулийн 4.1-т заасан эд хөрөнгийн талаар мэдээлэл нь хувь хүний нууц болох юм. Гэтэл иргэн Х.Ж нь миний ажил амьдралд ямар ч холбоогүй байхад түүний эд хөрөнгийг шалгасан. Хүний ямар ч үндэслэлгүй гүтгэж болохгүй. Ийм байдлаар удаа дараа миний эрх ашиг сонирхлыг зөрчиж шалгахад би хэнд ч гомдол гаргаж байгаагүй. Одоо бүр дэндэж байна. Яагаад шударга бус, хууль бус, хууль зүйн ямар ч үндэслэлгүй буруутгагдаж, шалгагдаж. албан тушаал өөрчлөгдөн, албан тушаал буурч, сэтгэл санааны болон эдийн засгийн хохиролд би орох ёстой юм. Миний хуульд заасан эрх ашиг сонирхлыг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/5.. дугаар тушаал зөрчиж байгаа учраас өнөөдөр нэхэмжлэл гаргаж байна. Аливаа зөрчсөн зөрчил болгон нотлох баримтаар тогтоогдсон байх ёстой.
Намайг Баян-Өлгий аймгаас Говь-Алтай аймгийн Алтай сумын хэсгийн даргаар томилох эрх зүйн үндэслэл байхгүй байна. Учир нь Монгол улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1-т “Цагдаагийн алба хаагчийг ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх болон албан ажлын шаардлага, алба хаагчийн хүсэлт, ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон, тухайн албан тушаалыг урьд өмнө эрхэлж байсан алба хаагчийг эгүүлэн тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан, эсхүл эрүүл мэндийн байдлыг үндэслэн нэг нэгжээс нөгөө нэгжид ажилуулахаар шилжүүлэн томилж болно’’ гэж заасан байдаг. Гэтэл дээрх заасан үндэслэлээр намайг өөр нэгжид шилжүүлэн ажиллуулах эрх зүйн үндэслэл байхгүй байна.
Аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хүний эрхийг хамгаалах хамгаалагч, хууль сахиулагч миний эрхийг гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий Цагдаагийн байгууллага миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байхад, хуульд заасан эрхийг хэн хамгаалах ёстой юм бэ? Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/5.. дугаар тушаал илт хууль бус, үндэслэлгүй тул хуулийн дагуу бүхэлдээ хүчингүй болох учиртай. Ийм шударга бус шийдвэрээс болж миний албан тушаал өөрчлөгдөн, бууран хохирсон хууль ёсны эрх ашиг сонирхлыг сэргээж хамгаалж өгөхийг хүсэж шударга шүүхэд хандаж байна .
Шүүхээс хүсэх нь миний ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хуулийн дагуу гомдлыг минь хянаж, нотлох баримтыг хэрэгт хамааралттай, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж, мөн хуулийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/5.. дугаар тушаалыг хүчингүй болгож, миний зөрчигдсөн эрхийг сэргээж урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж өгөхийг хүсье. Миний төрийн албан хаагчийн эрхээс гадна хувь хүний эрх зөрчигдөж байна. Энэ нөхцөл байдал нь Монгол улсын гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийг зөрчиж байна. Амьдралд дэндүү их нөлөөлж байна. Асран халамжилж байгаа цус харвасан, хэвтэрт байдаг 76 настай эцэг, хараагүй, хөл нурууны гэмтэлтэй, хөдөлгөөний хязгаартай 79 эх, нялх 3 настай охин, бас эхнэрийг бизнесийг дэмжих зорилгоор авсан банкны өндөр хүүтэй их хэмжээний зээл, дуусаагүй барилгын ажил, эхнэр маань төрийн албанд Казах хэлний багш ажилтай хүн, Говь-Алтай аймагт түүнд ямар ажил олдох бэ, эцэг эхээс, 3 настай охин, эхнэр гэр бүлээс салгаж Говь-Алтай аймгийн Алтай сумын хэсгийн даргаар албан тушаал бууруулж шилжүүлэн сахилгын шийтгэл тооцох тухай тушаал гарсанд гомдолтой.
Илт хууль бус актыг гаргасан байгууллага хүчингүй болох ёстой ч өнөөдрийг хүртэл надад ямар нэгэн хариу өгөөгүй, би алс хол газар ажилсаар байна. Уг нь надад шүүхэд шууд гомдол гаргах эрх байгаа боловч дээд байгууллагаа хүндэтгэж Төрийн албаны салбар зөвлөлд 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргасан юм.” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа болон нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Тус шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “... ЦЕГ-ын даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/5.. дугаартай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулж, Цдх А.Е зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг сэргээх, урьд эрхэлж байсан Баян-Өлий аймгийн ЦГ-ын Замын тасгийн даргаар эгүүлэн томилуулах тухай” нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Төрийн албаны зөвлөлийн ЦЕГ-ын дэргэдэх салбар зөвлөлд 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргахад Төрийн албаны зөвлөлийн ЦЕГ-ын дэргэдэх салбар зөвлөлийн 2018 оны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гомдлыг хэлэлцээд 08 дугаартай тогтоолоор ЦЕГ-ын ЦЕГ-ын даргад 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/5.. дугаартай тушаалд өөрчлөлт оруулахыг даалгасан байна.
Дээрх тогтоолын хүрээнд ЦЕГ-ын дарга 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/2.. дугаартай тушаалаар Б/5.. дугаартай тушаалыг доорх байдлаар өөрчилжээ. Үүнд:
“Сахилгын шийтгэл оногдуулах тухай” гэснийг “Сахилгын шийтгэл оногдуулах, ажлаас чөлөөлж, шилжүүлэн томилох тухай” гэжээ.
Сахилгын шийтгэл оногдуулах: Ц д х А.Е зөрчил гаргасан ямар үйлдэлд нь, ямар хуулийн зүйл, заалтыг үндэслэсэн нь, сахилгын арга хэмжээ авах нь, авсан нь тодорхойгүй.
Ажлаас чөлөөлж: 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгоод Баян-Өлгий аймаг дахь ЦГ-ын З ц т д-ын ажлаас чөлөөлснийг А/2.. дугаар тушаалаар хүчингүй болгосон. Мөн үндэслэл нь тодорхойгүй.
Шилжүүлэн томилох: Удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ажлаас чөлөө авах журам зөрчсөн, ажил тасалсан хүнийг сахилгын арга хэмжээ авч, Баян-Өлгий аймаг дахь ЦГ-ын З ц т д-ын албан тушаалаас бууруулж, Говь-Алтай аймаг дахь ЦГ-ын Алтай сум дахь цагдаагийн хэлтсийн даргаар томилдог. Ямар хүнийг дээрх албан тушаалд шилжүүлэн томилох хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна.
ЦБ-аас гаргасан тайлбартаа Говь-Алтай аймаг дахь ЦГ-ын Алтай сум дахь цагдаагийн хэлтсийн дарга нь ТТ-12 зэрэглэлээр цалинждаг тул албан тушаал, цалингийн зэрэглэл буураагүй гэсэн байна. Ингэж төөрөгдүүлж болдог эсэх.
Дээрхээс дүгнэн үзвэд дээрх тушаалаар өмнө нь эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилохоор юм шиг, сахилгын арга хэмжээг хүчингүй болгосон мөртлөө сахилгын арга хэмжээ авсан хэвээр хадгалсан, учир нь ойлгогдохгүй, үндэслэл тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.” гэв.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц д х А.Е Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
“Сахилгын шийтгэл оногдуулах тухай” ЦЕГ-ын даргын 2018 оны Б/5.. дугаар тушаалд ц д х А.Е-д Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3, 97 дугаар зүйлийн 97.1-д заасныг тус тус үндэслэн “удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, чөлөө авах талаар шууд удирдах албан тушаалтанд мэдэгдсэн боловч шийдвэр гараагүй байхад ажлын байрыг найм хоног дур мэдэн орхиж, мөн энэ оны 8 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд ажил таслан гадаад улсад зорчиж, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн, Баян-Өлгий аймаг дахь цг-ын үйл ажиллагаанд явагдсан төлөвлөгөөт шалгалтаар хариуцсан тасгийн үйл ажиллагаа нь “дутагдалтай” дүгнэгдсэн тул мөн аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргын ажлаас энэ оны 8 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 8 дугаар сарын 15-ныөдрөес Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт Алтай сум дахь цагдаагийн хэсгийн даргаар томилж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсугай” гэжээ.
Цагдаагийн ерөнхий газар дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 2 дугаар хуралдааны 8 дугаар тогтоолоор дээрх тушаалын хуулийн үндэслэл хэсэгт Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3, 97 дугаар зүйлийн 97.1-д заасныг баримталсныг хүчингүй болгож, Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгийг нэмэлтээр оруулахаар шийдвэрлэсэн байна.
Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, Говь- Алтай аймаг дахь цагдаагийн газрын Аптай сум дахь хэсгийн дарга нь ТТ-12 зэрэглэлтэй байдаг, албан тушаал, цалингийн зэрэглэл буураагүй байх тул Ц д х А.Е-ыг албан тушаал бууруулсан гэж үзэхээргүй байна.
Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны Б/5.. дугаар тушаалын А.Е-д холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, 10 дугаар сарын 12-ны өдрийн А/2.. дугаар тушаалаар шилжүүлэн томилсон байна.
Иймд ц д х А.Е Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагатай холбоотой хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” ЦЕГ-ын даргын 2018 оны Б/5.. дугаар тушаалын А.Е-д холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/2.. дугаар тушаалаар Цагдаагийн албан тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн үйл ажиллагаа нь “дутагдалтай” дүгнэгдсэн тул Баян-Өлгий аймаг дахь ЦГ-ын З ц т д чөлөөлж Говь-Алтай аймаг дахь ЦГ-ын Алтай сумын х д-р шилжүүлэн томилсон байна.
Баян-Өлгий аймаг дахь ЦГ-ын З ц т дарга, Говь-Алтай аймаг дахь ЦГ-ын Алтай сумын хэсгийн дарга нь ТТ-12 зэрэглэлтэй байдаг, албан тушаал, цалингийн зэрэглэл буураагүй байх тул Ц д х А.Е-ыг тушаал бууруулсан гэж үзэхээргүй байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Е ЦЕГ д-д холбогдуулан гаргасан “ЦЕГ-ын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/5.. дугаар тушаал, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/2.. дугаар тушаалуудыг тус тус бүхэлд нь хүчингүй болгуулж, Ц д х А.Е зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймаг дахь ЦГ-ын Замын тасгийн даргаар эгүүлэн томилуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
ЦЕГ-ын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/5.. дугаар тушаалаар нэхэмжлэгч А.Е-ыг Баян-Өлгий аймаг дахь ЦГ-ын ЗЦ-ийн тасгийн даргын ажлаас чөлөөлж, Говь-Алтай аймаг дахь ЦГ-ын Алтай сум дахь ц х д шилжүүлэн ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Харин ЦЕГ-ын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/2.. дугаар тушаалаар 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/5.. дугаар тушаалд сахилгын шийтгэл ногдуулсан хэсгийг хүчингүй болгож, шилжүүлэн ажиллуулах шийдвэрийг хэвээр үлдээж өөрчлөлт оруулсан байна.
Хариуцагч тал А.Е-г ажлын байрны тодорхойлолтод заасан зорилт, зорилгоо хангалтгүй биелүүлсэн тул шилжүүлэн ажиллуулсан гэж мэтгэлцсэн бөгөөд нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймаг дахь ЦГ-ын З ц т д-аас Говь-Алтай аймаг дахь ЦГ-ын Алтай сум дахь ц х д томилсон буюу удирдах албан тушаалаас гүйцэтгэх албан тушаалтан болгож албан тушаал үндэслэлгүй бууруулсан, ар гэрийн байдлын нөхцөл байдлыг үл харгалцан үзсэн гэж маргасан.
Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар өөр ажилд зөвхөн түүний зөвшөөрлөөр шилжүүлэн ажилуулахаар хуульчилсан боловч цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг төрийн тусгай алба болохын хувьд өөрийн нарийвчилсан зохицуулалт бүхий Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн албаны үйл ажиллагаа нь зохицуулагддаг. Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д “Цагдаагийн алба хаагчийг ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх болон албан ажлын шаардлага, алба хаагчийн хүсэлт, ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон, тухайн албан тушаалыг урьд өмнө эрхэлж байсан алба хаагчийг эгүүлэн тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан, эсхүл эрүүл мэндийн байдлыг үндэслэн нэг нэгжээс нөгөө нэгжид ажиллуулахаар шилжүүлэн томилж болно” гэж заасны дагуу цагдаагийн албан хаагчийг өөр нэгжид шилжүүлэн томилоход түүнтэй тохиролцох, зөвшөөрөл авах хуулийн шаардлага байхгүй болно.
Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс Баян-Өлгий аймаг дахь ЦГ-ын 2017 он, 2018 оны эхний 5 сарын үйл ажиллагаанд 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 14-ний өдрийг хүртэл төлөвлөгөөт шалгалт явуулж, дүнгийн танилцуулгыг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн байна. Шалгалтаар Баян-Өлгий аймаг дахь ЦГ-ын З ц т нь З ц а 2018 оны төлөвлөгөөний 4 заалт, цагдаагийн газрын төлөвлөгөөний 10 заалтыг үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаагүй, биелэлтийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулаагүй, алба хаагчдад ажлын онцлог, нөхцөл байдалд тохирсон аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч хэвшээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд цахим сангаар хяналт тавих байдал хангалтгүй, бүртгэлээр тавих хяналт дутагдалтай, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулсан гэх боловч тэмдэглэл, бүртгэлгүй, ажлын материал байхгүй, хэрэгжээгүй, удирдлага зохион байгуулалтын чиглэлээр шинэлэг ажил, арга хэмжээ хийгээгүй, алба хаагч нарт өгсөн үүрэг, ажлын чиглэл, албан даалгаврын биелэлтийн үр дүнг тооцох, хэрэгжилтийг шалгах, хяналт байхгүй зэрэг дутагдлуудыг тогтоож үйл ажиллагааг “дутагдалтай” гэж дүгнэжээ.
Иймд Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д “дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг доод шатны цагдаагийн байгууллага, алба хаагч биелүүлэх”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Цагдаагийн төв байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.1.1-д “цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах”, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах ...” гэж заасны дагуу хариуцагч нь өөрт хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд, хуулийн зохицуулалтын зөвөөр тайлбарлан хэрэглэж Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч А.Е*******ыг албан ажлын зайлшгүй шаардлагаар шилжүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргасан байна.
Нэхэмжлэгч А.Е шилжүүлэн томилсон албан тушаалын ажлын байрны тодорхойлолт ёсоор ажлын байрны нэр-хэсгийн дарга, албан тушаалын ангилал-гүйцэтгэх албан тушаалтан, албан тушаалын зэрэглэл ТТ-12, харин урьд эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолт ёсоор ажлын байрны нэр-тасаг/хэсэг/-ийн дарга, албан тушаалын ангилал-удирдах албан тушаалтан, албан тушаалын зэрэглэл ТТ-12 байна. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж заасны дагуу А.Е-г шилжүүлэн томилсонтой холбогдуулан түүний албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс буураагүй тул албан тушаал буурсан гэж үзэх үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэлээ.
Мөн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүх хуралдаанд хэргийн оролцогч нарын гаргасан тайлбар зэргээс үзэхэд Цагдаагийн албаны тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “Хуульд зааснаас бусад үндэслэлээр цагдаагийн алба хаагчийг ажлаас чөлөөлөх, халах, өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/5.. дугаар тушаалын нэхэмжлэгч А.Е-г чөлөө авах талаар шууд удирдах албан тушаалтанд мэдэгдсэн боловч шийдвэр гараагүй байхад ажлын байрыг 8 хоног дур мэдэн орхиж, 2018 оны 08 дугаар сарын 01,02-ны өдрүүдэд ажил таслан гадаад улсад зорчиж Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх үйл баримт нь маргааны зүйл биш тул эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.1, 78 дугаар зүйлийн 78.1, 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Е “Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/576 дугаар тушаал, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/2.. дугаар тушаалуудыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулж, Ц д х А.Е зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймаг дахь ЦГ-ын З т д эгүүлэн томилуулах” шаардлага бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ