Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 29

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хийж, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “А м, г т г К х д 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 8. дүгээр шийдвэрийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг  хүчингүй болгож, “Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-01.... дугаар тусгай зөвшөөрлийг сэргээхийг А м, г т г К х д” шаардлага бүхий А м, г т г К х-т холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт орших “Н*******” нэртэй газарт 2391 га талбайд хайгуул хийхээр ашигт малтмалын хайгуулын 13...Х тоот тусгай зөвшөөрлийг анх А м г Г у у, к х д-ын 2007 оны 12 дугаар 19-ний өдрийн 2... дугаар шийдвэрээр “М н д” ХХК-д 3 жилийн хугацаатайгаар олгож, улмаар А м г Г у у, к х д 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3.. дугаар шийдвэрээр “М н д” ХХК-иас дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийг “Т” ХХК шилжүүлэн авсан. 

Манай компани Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлж, үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн бөгөөд 2018 оны 06 дугаар сард Ашигт малтмал, газрын тосны газар дээр очиж уулзахад “ ... “Т” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлагдсан, албан ёсоор ханд ...” гэж амаар хэлсний дагуу тусгай зөвшөөрлөө сэргээлгэхээр 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаар албан бичгээр хандахад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 7/5... дугаар албан бичгээр “ ... танай компани тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд алдангийн хамт төлөөгүй тул тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 8. дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрөл цуцалсан нь үндэслэлтэй байх тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй.” гэсэн хариуг өгсөн. 

Ингээд дээрх албан бичгийн хянуулахаар А м, г т г-т дахин хандахад тус газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/5... дүгээр албан бичгээр тусгай зөвшөөрлийг сэргээх боломжгүй гэсэн хариуг өгсөн. 

Манай компани ашигт малтмалын хайгуулын XV-01.... тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан А м, г т г К х д 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 8. дүгээр шийдвэрийг манай компанид огт мэдэгдээгүй, уг цуцалсан шийдвэрийн талаар А м, г т  К х д үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 7/5... дугаар албан бичгийг гардаж авснаар мэдэж, улмаар А м, г т г д-д дахин хандсан болно.

Иймд А м, г т г К х “Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-01.... тоот тусгай зөвшөөрлийг цуцалж, цуцалсан шийдвэрээ тус компанийн хаягаар хүргүүлж мэдэгдээгүй нь “Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байх тул А м г К х д-ын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 8. дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-01.... тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг А м, г т г К х-т даалгаж өгнө үү.” гэжээ. 

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг “Н*******” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-01.... тоот тусгай зөвшөөрлийг “М н д” ХХК-д анх 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр олгосон байна.

Тус компани нь тусгай зөвшөөрлөө шилжүүлэхээр өргөдөл гаргасан ба Геологи Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 375 дугаар шийдвэрээр “Т” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт “тухайн жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардал нь энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс бага бол цуцална” гэж заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 87 дугаар шийдвэрээр “Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-01.... тоот тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн байна.

“Т” ХХК нь тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гаргасан ба тус шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 452 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 87 дугаар шийдвэрээс “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 452 дугаар шийдвэрийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 5.. дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөр тооцож шийдвэрлэсэн байна.

“Т” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-01.... тоот тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг гаргаж бүртгүүлснээр Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 6.. дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр байх хугацааг 2018 оны 08 дугаар 06-ны өдрийг дуустал сунгаж шийдвэрлэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэг “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр төлнө” тус тус заасны дагуу “Т” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-01.... тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө төлөх ёстой байжээ.

Тус компанид тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаар 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 7/2.. тоотоор мэдэгдэл хүргүүлсэн ба тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд алдангийн хамт бүрэн төлөөгүй үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 89 дүгээр шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн ашигт малтмалын хайгуулын ХV-01.... тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 7/1231 тоотоор мэдэгдэл хүргүүлж ажилласан болно.

А м, г т г К х д 2016 оны

дугаар сарын 24-ний өдрийн 8. дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Т ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын Х\/-01....тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч “Т” ХХК-иас А м, г т г К х-т холбогдуулан гаргасан “А м, г т г К х д 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 8. дүгээр шийдвэрийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-01.... дугаар тусгай зөвшөөрлийг сэргээхийг А м, г т г К х-т даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 А м, г т г К х д-ын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 8. дүгээр шийдвэрээр Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг дэвсгэрт байрлах “Н*******” нэртэй XV-01.... дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуулиар тогтоосон хугацаанд “Т” ХХК төлөөгүй тул цуцалсан байна. 

Нэхэмжлэгч нь шүүхэд “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн эсэх талаар мэдэгдлийг “Т” ХХК-ийн албан ёсны хаягаар хүргүүлээгүй, нөхцөл байдлын талаар мэдээгүй тул тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэр үндэслэлгүй” гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар “Т” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-01.... дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө төлөх ёстой байсан боловч төлбөрийг төлөөгүй болох нь нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлсөн эсэх талаар маргаагүй болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасны дагуу “Т” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 0/3 дугаар албан бичгээр хариуцагчид “...“Т” ХХК-ийн хаяг Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, Далан, “Г ө” ХХК-ийн байр болж өөрчлөгдсөн тул хаягийн бүртгэлийн өөрчлөлтийг шинэчлэн бүртгэж өгнө үү” гэж мэдэгдэж байсан байна.  Гэтэл  А м, г т г К х нь “Т” ХХК-ийн өөрчлөгдсөн албан ёсны хаягийг өөрийн мэдээллийн санд шинэчлэн бүртгэж аваагүй байна. Улмаар хариуцагч нь   2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 7/2.. дугаар албан бичгээр “Т” ХХК-д тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг, алдангийн хамт төлөх, төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлагдах нөхцөл бүрдсэн талаар мэдэгдэл гаргасан боловч нэхэмжлэгч компанийн албан ёсны хаягаар хүргээгүй буруу хаягаар явуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Хэдийгээр нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас тусгай зөвшөөрөл цуцлах нөхцөл бүрдсэн талаарх мэдэгдлийг хариуцагчаас “Т” ХХК-д хүргүүлээгүй боловч энэхүү нөхцөл байдал нь шүүх нэхэмжлэлийг хангах буюу А м, г т г К х д-ын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 8. дүгээр шийдвэрийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг  хүчингүй болгож, “Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-01.... дугаар тусгай зөвшөөрлийг сэргээх үндэслэл биш болно.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.4-т “Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг ямар нэгэн мэдэгдэл авалгүйгээр урьдчилсан төлсөн байх үүрэгтэй бөгөөд хуулиар тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй бол хугацаа хэтэрч төлөх боломжит дээд хугацааг 30 хоног байхаар хуульчилсан байна. Гэтэл “Т” ХХК нь 2016 оноос энэхүү шүүхийн шийдвэр гарах хүртэл тусгай зөвшөөрлийн ямар нэгэн төлбөр төлөөгүй атлаа зөвхөн мэдэгдэл авч байж төлбөр төлөх, мэдэгдэл хүргэгдсэний дараа тусгай зөвшөөрөл цуцлагдах ёстой гэж маргаж буй нь үндэслэлгүй болно.

Түүнчлэн, Ашигт малтмалын тухай уулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж зааснаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ээлжит жилийн төлбөрийг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд төрийн захиргааны байгууллага ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр тусгай зөвшөөрлийг шууд цуцлахаар хуульчилсан байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Л В 2015 оноос өвчтэй байсан тул компанийн үйл ажиллагаанд оролцож чадаагүй”  гэх тайлбарыг хийснийг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн эрх барих дээд байгууллага хувьцаа эзэмшигчдийн хурлаар дамжуулан өөрийн эрхээ хэрэгжүүлдэг бөгөөд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрхгүй юм.

Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөвхөн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөд зогсохгүй тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэмжээгээр зардал гаргаж хайгуулын ажил хийх, ийнхүү гүйцэтгэсэн хайгуулын ажлыг жил бүр тайлагнах, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх үүргийг хүлээдэг боловч “Т” ХХК нь 2016 оноос энэхүү үүргүүдээ мөн биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Иймээс А м, г т г К х д-ын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 89 дүгээр шийдвэрийн “Т” ХХК-д холбогдох хэсэг нь зохицуулалт бүхий хуулийг зөвөөр тайлбарлан хэрэглэж гаргасан, үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4, 34.6, 34.7, 35 дугаар зүйлийн 35.12 дахь хэсэгт заасныг баримтлан А м, г т г К х-т холбогдуулан гаргасан “А м, г т г К х д-ын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 8. дүгээр шийдвэрийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг  хүчингүй болгуулах, “Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-013111 тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг А м, г т г К х-т  даалгах” шаардлага бүхий “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ТӨМӨРБАТ