Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 904

 

Б.Амарбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/00365 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Амарбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Жаст групп” ХХК, “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч болон У.Энххүү нарт холбогдох

 

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204045005 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ЭТӨЧ 51Б байрны 51 тоотод байршилтай 57.4 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, “Хадгаламж банк” ХХК, У.Энххүү нарын хооронд 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан батлан даалтын 13/1060/007/4 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“Жаст групп” ХХК, Б.Амарбат нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Жаст групп” ХХК-ийн орон сууц эзэмшүүлэх тухай ЖГ/05-11 дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 05 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Амарбат,

Хариуцагч “Жаст групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн,

Хариуацгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан,

Хариуцагч Хадгаламж банк дахь эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Амарбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Би 2005 онд “Жаст групп” ХХК-д ажилд орсноос хойш өнөөг хүртэл 12 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд өөрт оногдсон албан тушаалын ажлыг зохих ёсоор гүйцэтгэж ирсэн. Энэ байдлыг минь үнэлээд “Жаст групп” ХХК нь 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ЖГ/05-11 тоот орон сууц эзэмшүүлэх гэрээгээр надад өөрийн барьж ашиглалтад оруулсан эрхийн улсын бүртгэлийн Ү 2204045005 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ЭТӨЧ 51Б байрны 51 тоотод байршилтай 57.4 м.кв талбай бүхий орон сууцыг 10 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн бөгөөд би 2011 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц эзэмших эрхийн 74 тоот гэрчилгээний дагуу өнөөдрийг хүртэл тухайн орон сууцанд амьдарч байна.

“Жаст групп” ХХК-тай байгуулсан орон сууц эзэмшүүлэх гэрээгээр намайг тус компанид тасралтгүй 10 жил үр бүтээлтэй, идэвх зүтгэлтэй ажилласан тохиолдолд орон сууцыг Б.Амарбат миний өмчлөлд шилжүүлэхээр тохирсон. Иймд Б.Амарбат би “Жаст групп” ХХК-ийн барьж, ашиглалтад оруулсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204045005 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ЭТӨЧ 51Б байрны 51 тоотод байршилтай 57,4 м.кв талбай бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй тул намайг өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр би болон “Жаст групп” ХХК нь 2011 оны орон сууц эзэмшүүлэх гэрээнд өөрчлөлт оруулж, орон сууц эзэмшүүлэх гэрээнд заасан 10 жилийн хугацаанаас үлдсэн 1.9 жилийн хугацааны төлбөрт 18 368 000 төгрөгийг төлсөн тохиолдолд орон сууцыг хугацаанаас нь өмнө миний өмчлөлд шилжүүлэхээр тохирсон. Гэвч энэ гэрээнд заасан тохиролцоо хэрэгжээгүй, “Жаст групп” ХХК нь гэрээний үүргээ зөрчиж Хадгаламж банкнаас авсан зээлийн батлан даалтад миний орон сууцыг барьцаалсны улмаас миний бие 18 368 000 төгрөгийг төлсөн ч орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлж авах боломжгүй болсон. Энэ үндэслэлээр би нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнд заасан 18 368 000 төгрөгийг төлөөгүй, гэвч би тус компанид одоогоор 12 дахь жилдээ ажиллаж байгаа учир 1.9 жилийн төлбөрт 18 368 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Би нэхэмжлэлийн шаардлагаа 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ЖГ705-11 тоот гэрээнд үндэслэж байгаа тул энэ маргаанд уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 05 тоот гэрээ хамаагүй. Энэ үүднээсээ “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн шаардлагыг зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна.

Дараагийн шаардлагын тухайд “Хадгаламж банк” ХХК нь батлан даалтын гэрээ байгуулахдаа барьцаалж буй орон сууцтай холбоотой гуравдагч этгээд аливаа шаардлага гарах нөхцөл байдал байгаа эсэхийг шалгаж үзэлгүйгээр гэрээ байгуулсан нь буруу. Зайлшгүй шалгах ёстой байсан боловч энэ үүргээ биелүүлээгүйгээс орон сууцыг 2011 оноос хойш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан миний зөвшөөрөлгүй гэрээ хийсэн нь “Хадгаламж банк” ХХК, У.Энххүү нарын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох үндэслэл болж байгаа юм.

Иймд “Хадгаламж банк” ХХК болон У.Энххүү нарын хооронд 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан батлан даалтын 13/1060/007/4 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Жаст групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Б.Амарбаттай орон сууц эзэмшүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр ажилтанг тогтвортой, үр бүтээлтэй, сайн ажилласан нөхцөлд компани нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг,  14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ЭТӨЧ 51Б байрны 51 тоотод байршилтай 2 өрөө орон сууцыг хямдруулсан үнээр түүний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон юм. Тодорхой нөхцөл байдлын улмаас компани нь өөрийн өмчлөлийн энэхүү орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг У.Энххүүгийн нэр дээр түр шилжүүлсэн байсан ба уг хөрөнгийн зохих ёсны өмчлөгч нь “Жаст групп” ХХК мөн болно.

“Жаст групп” ХХК нь дээрх “Орон сууц эзэмшүүлэх гэрээ”-ний дагуу Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ЭТӨЧ 51Б байрны 51 тоотод байршилтай 2 өрөө орон сууцны өмчлөлийг шилжүүлэх үүрэг хүлээсэн, гэрээнд заасан нөхцөл нь бүрэн биелэгдсэн тул Б.Амарбатыг уг орон сууцны өмчлөгч гэдэгтэй маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн гаргаж буй шаардлага үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч У.Энххүү шүүхэд гаргасан тайлбартаа: “Жаст групп” ХХК нь өөрийн ажилтнууддаа эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн орон сууцнуудыг гэрээгээр тохирсон хугацаа, нөхцөл хангагдах хүртэл эдгээр орон сууцнуудын гэрчилгээг түр хугацаанд тус компанид ажиллаж байсан У.Энххүү миний нэр дээр шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ЭТӨЧ 51Б байрны 51 тоотын 2 өрөө орон сууц болон хэд хэдэн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг миний нэр дээр гаргуулсан билээ.

Хэдийгээр миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ нь байгаа боловч хууль ёсны эзэн болох “Жаст групп” ХХК нь өөрийн эд хөрөнгийг хэрхэх, хэнд шилжүүлэх нь тус компанийн мэдпийн асуудал учраас энэ талаар У.Энххүү миний бие маргаангүй болно.

Түүнчлэн У.Энххүү би “Жаст групп” ХХК-ийн Б.Амарбаттай байгуулсан “Орон сууц эзэмшүүлэх гэрээ”-ний талаар мэдэхгүй, энэ талаар маргаан байхгүй бөгөөд Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ЭТӨЧ 51Б байрны 51 тоотод байршилтай 2 өрөө орон сууцны хууль ёсны эзэн нь биш тул Б.Амарбатыг уг орон сууцыг шилжүүлэн авч өмчлөх эрхтэй талаар миний зүгээс гаргах ямар нэг маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн шүүхэд гаргасан шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй/

Иргэн У.Энххүү нь Хадгаламж банктай 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдар 13-1060/007/4 дугаартай “Батлан даалтын гэрээ”-г байгуулсан. Гэрээг хуульд заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, барьцаа хөрөнгө тус бүрд барьцаалбар үйлдэгдсэн. Тус гэрээний 1.1-д зааснаар батлан даагчийн зүгээс банк, зээлдэгч “Жаст-Групп” ХХК-ийн хооронд 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 12-1060/70 тоот “Зээлийн шугам нээх гэрээ” болон тус гэрээний нэмэлт гэрээний дагуу зээлж авсан 2 500 000 ам.долларын зээлийн үүргийн биелэлтийн баталгаа болгож гэрээний 2.1-д заасан хөрөнгийг банкинд барьцаалж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон.

Эдгээр барьцааны хөрөнгүүдэд нэхэмжлэлд дурдагдаж байгаа улсын бүртгэлийн Ү-2204045005 дугаартай, №000248961 дугаартай гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, ЭТӨЧ, 51Б байрны 51 тоот 57,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууц багтсан. Зээлдэгч “Жаст Групп” ХХК-аас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас зээл, зээлийн өр төлбөрийг барагдуулахаар “Жаст Групп” ХХК, иргэн Ш.Батсайхан, У.Энххүү нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийг хангуулах, зээлийн гэрээний үүргийг барьцаа болон батлан даалтын гэрээгээр барьцаалуулсан хөрөнгүүдээр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 3638 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1019 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 9 дугаартай тогтоолоор “Жаст групп” ХХК-аас 4 749 270 896.02 төгрөгийг гаргуулж Хадгаламж банк /банкны эрх хүлээн авагч/-д олгуулах, зээлийн өрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч “Жаст групп” ХХК нь үүргээ сайн дураар биелүүлээгүй, барьцаа хөрөнгөөр үүрэг бүрэн хангагдаагүй тохиолдолд Ш.Батсайхан, У.Энххүү нарын батлан даалтын гэрээгээр барьцаалуулсан орон сууцуудыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг тус тус хангуулахаар тогтсон.

Үүнд иргэн У.Энххүүгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204045005 дугаартай, №000248961 дугаартай гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, ЭТӨЧ, 51Б байрны 51 тоот 57.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууц багтсан.

Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхүүдээс дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад иргэн У.Энххүү, Хадгаламж банкны хооронд 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан 13-1060/007/4 дугаартай “Батлан даалтын гэрээ”-г хуульд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоосон. Гэвч “Жаст Групп” ХХК болон иргэн Б.Амарбат нарын хооронд 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдөр “2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Жаст групп” ХХК-ийн орон сууц эзэмшүүлэх тухай ЖГ/05-11 дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээг байгуулсан байна.

Уг гэрээгээр Б.Амарбатад 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ЖГ/05-11 дугаартай “Орон сууц эзэмшүүлэх гэрээ”-ээр 10 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байсан У.Энххүүгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204045005 дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, ЭТӨЧ, 51Б байрны 51 тоот 57.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Б.Амарбатын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байна.

“Жаст Групп” ХХК болон иргэн Б.Амарбат нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Жаст групп” ХХК-ийн орон сууц эзэмшүүлэх тухай ЖГ/05-11 дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээ нь дараах үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Үүнд:

1. Тус гэрээ нь байгуулагдсан хугацааны хувьд Хадгаламж банк, иргэн У.Энххүү нарын хооронд 13-1060/007/4 дугаартай батлан даалтын гэрээ байгуулсан өдөр болох 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс хойшхи хугацаанд хамаарч байгаа буюу 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан байна.

Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардаж байгаа хэлцлийг байгуулагдах үед тус хэлцэлд дурьдсан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, ЭТӨЧ, 51Б байрны 51 тоот 57.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь “Жаст Групп” ХХК-ийй Хадгаламж банкнаас авсан зээлийн гэрээний үүрэгт 1060/007/4 дугаартай батлан даалтын гэрээний дагуу барьцаалагдсан байсан.

Гэвч “Жаст Групп” ХХК нь Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол 13335/, ЭТӨЧ, 51Б байрны 51 тоот 57,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг Б.Амарбатад шилжүүлэх агуулга бүхий “2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Жаст Групп” ХХК-ийн орон сууц эзэмшүүлэх тухай ЖГ/05-11 дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулахдаа тус орон сууцны хууль ёсны барьцаалагч Хадгаламж банкнаас зөвшөөрөл авалгүйгээр Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг зөрчин уг гэрээг байгуулсан байх тул тус гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д тус тус заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох үндэслэлтэй байна.

2. Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, ЭТӨЧ, 51Б байрны 51 тоот 57.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч нь “Жаст Групп” ХХК бус харин иргэн У.Энххүү болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогддог.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар У.Энххүүгээс гаргасан “Жаст Групп” ХХК нь өөрийн хөрөнгийг хэрхэх нь тус компанийн мэдлийн асуудал гэх тайлбар үндэслэлгүй болно.

Гэвч “Жаст Групп” ХХК-аас өөрийн өмчлөлийн бус буюу иргэн У.Энххүүгийн өмчлөлийн хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Амарбатад шилжүүлэхээр хэлцлийг байгуулж байгаа үйл баримт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байна.

3. Хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардаж байгаа гэрээний 1-д зааснаар Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, ЭТӨЧ байрны 51 тоот 57.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Амарбатын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байна.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д зааснаар Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх шаардлагыг заасан бөгөөд уг гэрээ нь тус хуулийн шаардлагыг хангаагүй буюу нотариатаар гэрчлүүлээгүй гэрээ байна.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д “Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ”, 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохоор тус тус заасан байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн шаардлагыг бүрэн хангаж, “Жаст Групп” ХХК, Б.Амарбат нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Жаст Групп” ХХК-ийн орон сууц эзэмшүүлэх тухай ЖГ/05-11 дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар Б.Амарбатыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204045005 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, ЭТӨЧ, 51Б байрны 51 тоотод байршилтай 57,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Б.Амарбатын нэхэмжлэлээс “Хадгаламж банк” ХХК, У.Энххүү нарын хооронд 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан батлан даалтын 13/1060/007/4 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 171 дүгээр зүйлийн 171.1.2-т зааснаар Б.Амарбат, “Жаст Групп” ХХК нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Жаст Групп” ХХК-ийн орон сууц эзэмшүүлэх тухай ЖГ/05-11 дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 05 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Амарбатаас тэмдэгтийн хураамжинд төлсөн 141 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Жаст групп” ХХК, У.Энххүү нараас 70 200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Б.Амарбатад олгож, “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн гаргасан шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.Үүнд:

1. Банкны эрх хүлээн авагчаас “Жаст Групп” ХХК болон иргэн Б.Амарбат нарын хооронд барьцааны хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үр дагавар бүхий гэрээг 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдэж уг хэлцэл нь байгуулагдсан хугацааны хувьд уг хөрөнгө Хадгаламж банкинд батлан даалтын гэрээний дагуу барьцаалагдсан өдрөөс хойшхи хугацаанд хамаарч байгаа учир барьцаалагчийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Тус хэлцэл байгуулагдах үед болон хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах үед Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсгийн зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаартай дүгнэлтээр Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн зарим хэсгийг тус өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн. Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай тогтоолоор тус зохицуулалт болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн зарим хэсэг нь хүчингүй болсон.

Тус зүйлийн зарим хэсэг хүчингүй болсон ч барьцаалуулагчаас барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчаас зөвшөөрөл авах үүрэг хэвээр үлдсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлт, их суудлын тогтоолоор тус хэсгийг бүхэлд нь хүчингүй болгоогүй.

Улсын Их Хурлаас 2016 оны 01 дугээр сарын 19-ний өдрийн хуулиар Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.6 дахь хэсэгт дээрх хүчингүй болсон хуулийн зохицуулалтыг нөхөх агуулга бүхий нэмэлтийг оруулсан. Мөн тус нэмэлттэй холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг өөрчлөн найруулсан. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ” гэж тус тус зохицуулсан.

Гэвч анхан шатны шүүхээс “Жаст Групп” ХХК болон Б.Амарбатын хооронд орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх агуулга бүхий гэрээг байгуулахад Хадгаламж банкнаас зөвшөөрөл авах хуулийн зохицуулалт байхгүй, Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2-т заасан зохицуулалт Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсон гэж дүгнэсэн нь дээрх хуулийн зохицуулалтуудтай нийцсэнгүй.

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн A153 дугаартай тушаалаар “Хадгаламж банк” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч банкны эрх хүлээн авагчийг томилсон. Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар тус өдрөөс эхлэн Хадгаламж банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжсэн ба аливаа этгээдээс банкны эрх хүлээн авагчид хандан Хадгаламж банкны барьцаанд бүртгэлтэй нэхэмжлэлд дурьдагдаж буй орон сууцны талаар гуравдагч этгээдтэй хэлцэл хийх зөвшөөрлийг хүсэж байгаагүй болно.

2. Нэхэмжлэгч “Жаст Групп” ХХК, У.Энххүү нараас орон сууцыг гэрээний дагуу шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй нөхцөл байдлыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон байхад шүүх түүнийг орон сууцны өмчлөгч мөн эсэх талаар дүгнэлт хийсэн.

Энэ нь Иргэний хуульд заасан гэрээний дагуу шаардах эрх, өмчлөх эрх үүсэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай зохицуулалтад нийцсэнгүй.

Нэхэмжлэгчээс өөрийн нэхэмжлэлийн үндэслэлд 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ЖГ705-П дугаартай гэрээг болон 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай гэрээг тус тус нотлох баримтаар ирүүлсэн.

Уг гэрээнүүдийн агуулгыг авч үзвэл Иргэний эрх зүйн өөр өөр үр дагаврыг үүсгэж байгаа тул тэдгээр гэрээг зохицуулах хуулийн зохицуулалтууд ялгаатай байна. Эхний гэрээ буюу 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ЖГ/05-11 дугаартай гэрээ нь орон сууцыг ажилтны эзэмшил шилжүүлэх харилцааг зохицуулж байсан бол 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай нэмэлт өөрчлөлтийн гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх өгөх үр дагаврыг үүсгэж байсан.

Эзэмшилд байх хугацаанаас шалтгаалж өмчлөх эрхийг олж авах зохицуулалт нь Иргэний хуулийн 104 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулагдана. Нэхэмжлэгчээс өөрийн эзэмшилд байгаа орон сууцыг өмчлөх эрхийн маргаантай гэж үзвэл Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагад энэ талаар хүсэлт гаргах, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх эрх нь нээлттэй байсан боловч хэрэгжүүлээгүй нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын лавлагаагаар нэхэмжлэлд дурьдаж байгаа эд хөрөнгөд тус өдрийн байдлаар үүрэг ногдуулсан бүртгэл хийгдээгүй байснаар нотлогдоно.

3. Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох зохицуулалттай.

Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийн өмчлех эрх шилжүүлэх хэлцэл нь хуульд заасан шаардлагыг хангасан хэлбэрээр үйлдэгдэж улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр шилжих хуулийн зохицуулалттай.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар “Үл хөдлөх эп хөрөнгийг шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх” хуулийн шаардлагатай бөгөөд тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д “Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлэх”, 56 дугаар зүйлийн 56.8-д “Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл байгуулсан үеэсээ хүчин төгрлдөр бус байх”-аар тус тус заасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл нь байгуулагдсан үеэс эхлэн хүчин төгөлдөр бус байдаг тул хуулиар урьдчилан тогтоосон журмыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу өмчлөх эрхийг шилжүүлэх үндэслэлгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасан шаардлагын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Амарбат нь хариуцагч “Жаст групп” ХХК, У.Энххүү, “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204045005 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ЭТӨЧ 51Б байрны 51 тоотод байршилтай 57.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, “Хадгаламж банк” ХХК, У.Энххүү нарын хооронд 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан батлан даалтын 13/1060/007/4 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасныг хариуцагч “Жаст групп” ХХК, У.Энххүү нар нь хүлээн зөвшөөрч, “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч эс зөвшөөрч, “Жаст групп” ХХК, Б.Амарбат нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Жаст групп” ХХК-ийн орон сууц эзэмшүүлэх тухай ЖГ/05-11 дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 05 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “Жаст групп” ХХК нь нэхэмжлэгч Б.Амарбаттай 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ЖГ/05-11 дугаартай “Орон сууц эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж, нэхэмжлэгч Б.Амарбат нь 10 жилийн хугацаанд тус компанид тогтвор суурьшилтай ажилласан тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204045005 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, Энхтайваны өргөн чөлөө, 51Б байрны 51 тоотын 54.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэхээр, мөн 2013 оны 8 дүгээр сарын 01-ний өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, ажилтан орон сууц эзэмшүүлэх гэрээнд заасан 10 жилээс үлдсэн 1.9 жилд ногдох 18 368 000 төгрөгийг төлсөн тохиолдолд орон сууцыг хугацаанаас өмнө ажилтны өмчлөлд шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон байна. /хэргийн 4-7 дугаар тал/

 

Талуудын маргааны зүйл болсон уг орон сууцны өмчлөгчөөр хариуцагч У.Энххүү нь 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлийн Ү-2201015005 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000248961 дугаартай гэрчилгээ авсан талаар зохигчид маргаагүй байна. /хэргийн 82 дугаар тал/

 

Хариуцагч “Жаст групп” ХХК-ийн “Хадгаламж банк” ХХК-тай 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 12-1060/78 дугаар Зээлийн шугам нээх гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулан хариуцагч У.Энххүү нь 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “Хадгаламж банк” ХХК-тай 13-1060/007/4 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэх хариуцагч Э.Энххүүгийн хөрөнгийн жагсаалтад уг орон сууцыг бусад эд хөрөнгийн хамт заасан байна. /хэргийн 83-92 дугаар тал/

 

Хариуцагч “Жаст Групп” ХХК нь “Хадгаламж банк” ХХК-тай байгуулсан дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул “Жаст Групп” ХХК, иргэн Ш.Батсайхан, У.Энххүү нарт холбогдуулан зээлийн болон барьцаа, батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх тухай “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн гаргасан шаардлага бүхий нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 3638 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1019 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 9 дугаар тогтоолуудаар “Жаст групп” ХХК-аас 4 749 270 896.02 төгрөгийг гаргуулж “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулах, зээлийн өрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч “Жаст групп” ХХК нь үүргээ сайн дураар биелүүлээгүй, барьцаа хөрөнгөөр үүрэг бүрэн хангагдаагүй тохиолдолд Ш.Батсайхан, У.Энххүү нарын батлан даалтын гэрээнд заасан хөрөнгүүд болох орон сууцуудыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг тус тус хангуулахаар шийдвэрлэсэн шийдвэрт талуудын маргааны зүйл болсон улсын бүртгэлийн Ү-2204045005 дугаартай, уг 2 өрөө орон сууц мөн багтсан үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй юм. /хэргийн 29-45 дугаар тал/

 

Өөрөөр хэлбэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр “Хадгаламж банк” ХХК, У.Энххүү нарын хооронд 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан батлан даалтын 13/1060/007/4 тоот гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэж, маргаан бүхий орон сууцны өмчлөгч буюу түүнийг захиран зарцуулах эрх бүхий этгээд, “Жаст Групп” ХХК-ийн зээлийн үүргийг батлан даагчийг У.Энххүү гэж тогтоосон тул уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 нь зөв боловч, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт харшлахгүй болно.

 

Харин хариуцагч “Жаст групп” ХХК, У.Энххүү нар нь нэхэмжлэгч Б.Амарбатын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй, “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн барьцааны эрх хүчин төгөлдөр хэвээр боловч барьцааны зүйл нь өөр этгээдийн өмч байж болохыг хуулиар зөвшөөрсөн, хариуцагч “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй гэсэн үндэслэлүүдийг зааж маргаж буй орон сууцны өмчлөгчөөр , нэхэмжлэгч Б.Амарбатыг тогтоосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Хэдийгээр хариуцагч “Жаст Групп” ХХК, У.Энххүү нар нь нэхэмжлэгчийг уг орон сууцны өмчлөгчөөр тооцохыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байх боловч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно”, 13 дугаар зүйлийн 13.5.1-т “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг мэдүүлэгт хавсаргана”, 19 дүгээр зүйлийн 19.1.1-т “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжихэд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна”, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана” гэж тус тус заасантай нийцэхгүй бөгөөд хариуцагч “Жаст Групп” ХХК нь нэхэмжлэгч Б.Амарбаттай 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ЖГ/05-11 дугаартай “Орон сууц эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж, мөн 2013 оны 8 дүгээр сарын 01-ний өдөр уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу улсын бүртгэлд бүртгэгдсэн, захиран зарцуулах эрх бүхий этгээд байсан болох нь тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч У.Энххүүгээс өөр этгээдэд хэлцлийн үндсэн дээр шилжиж, улмаар улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Амарбат нь уг орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх тухай хэлцлийг эрх бүхий этгээдтэй байгуулсан, өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн хувьд хариуцагч “Жаст групп” ХХК-иас уг орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг шаардах эрх үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

 

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт зааснаар өмчлөгч итгэж гэрээг байгуулсан төсөөлөл буруу байсан тохиолдолд мөн зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхээр шаардах, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол 220.4 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй. Нэхэмжлэгчийн хувьд өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан эрх үүссэн гэж үзэхгүй.

 

Харин анхан шатны шүүх хариуцагч “Жаст групп” ХХК нь нэхэмжлэгч Б.Амарбаттай 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Жаст групп” ХХК-ийн орон сууц эзэмшүүлэх тухай ЖГ/05-11 дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 05 тоот 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэрээг байгуулахдаа хариуцагч “Хадгаламж банк” ХХК-аас зөвшөөрөл авахаар хуулиар зохицуулаагүй гэж хариуцагч “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нэхэмжлэгчид үүсээгүй буюу улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хариуцагч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүрээлэн авагчийн эрх зөрчигдөөгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлгүй тул Б.Амарбатын шаардаж буй эрхийн улсын бүртгэлийн Ү-2204045005 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй.

 

Хариуцагч Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/00365 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлгүй тул хариуцагч “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч, “Жаст Групп” ХХК, У.Энххүү нарт холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204045005 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, ЭТӨЧ, 51Б байрны 51 тоотын 57,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, “Хадгаламж банк” ХХК, У.Энххүү нарын хооронд 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан батлан даалтын 13/1060/007/4 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Амарбатын нэхэмжлэлийн шаардлагыг, Б.Амарбат, “Жаст Групп” ХХК нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Жаст Групп” ХХК-ийн орон сууц эзэмшүүлэх тухай ЖГ/05-11 дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 05 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                ШҮҮГЧИД                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                        С.ЭНХТӨР