Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 775

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт би, 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, Тоосгоны 24 А, 05 Б тоот хаягт байрлах “Хос ивээл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 17-р хороо, 36-р гудамж, 405 тоотод оршин суух Боржигон овогт Хөнхөрийн Баярбаясгалан /РД:ЖИ79032404/-д  холбогдох,

4,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуцагч Х.Баярбаясгалан шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие “Хос ивээл” ХХК-ийн нэхэмжилсэн 4,300,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “Хос ивээл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Хариуцагч Х.Баярбаясгалан нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хос ивээл” ХХК нь хариуцагч Х.Баярбаясгалангаас 4,300,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Х.Баярбаясгалан нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,300,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

        

         ЗАХИРАМЖЛАХ нь:

                                                                                                                      

1.Х.Баярбаясгалангаас 4,300,000 төгрөг гаргуулахыг хүссэн “Хос ивээл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,750 төгрөгөөс 41,875 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас,  41,875 төгрөгийг хариуцагч Х.Баярбаясгалангаас тус тус гаргуулан нэхэмжлэгч “Хос ивээл” ХХК-д олгож, тэмдэгтийн хураамжийн үлдэх хэсгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                               Т.НАРАНЦОГТ