Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 23

 

 

Д.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Далхаанямбуу, шүүгдэгч Д.******* түүний өмгөөлөгч М.Мандалбаяр, прокурор Д.Дуламжав, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолтой, Д.*******д холбогдох эрүүгийн 201721000180 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын  давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн 1983 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Чорос ******* ******* ******* нь 2017 оны 06 сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* хашаанд өөрийн төрсөн эх *******ийн хөлөнд хутгалж, амь насыг  хохироосон гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1.Шүүгдэгч ******* ******* ******* *******г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* ******* *******г 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1.4-т зааснаар Д.*******д оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******гийн цагдан хоригдсон 59 / тавин ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.******* түүний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол учир дутагдалтай гарсан гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон ар гэрийн зүгээс гомдол тэмцэл нэхэмжлэх зүйлгүй. Д.******* нь болгоомжгүй байдлаас эхийнхээ амь насыг хохироосон гэсэн байрь суурьтай байна. Амь хохирогч сүүлийн хоёр жил архи дарс хэрэглэх нь ихэсч агсам согтуу тавьж гэр орны амгалан тайван байдал алдагдаж эхэлсэн гэж ар гэрийнхэн мэдүүлдэг. Д.******* нь эхийгээ санаатай алья гэсэн санаа зорилго сэдэлт байхгүй байна. Талийгаачийн хөлөнд дүрэгдсэн хутганы байрлалаар болгоомжгүй зүсэгдсэн гэж үзэж байгаа тул шүүх бүрэлдэхүүн анхаарч зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Далхаанямбуу давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* нь төрсөн эх *******ийн хөлөнд хутгалж амь насыг нь санаатай хохироосон гэж шүүх үзэж 8 жилийн хугацаагаар хорих ял оноож шийдвэрлэсэн нь эцэг миний хувьд хүндээр тусаж байна. Миний бие болон ар гэрийнхэн маань болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон гэж үзэж байна. Ийм харамсалтай явдал болохоос өмнө хүү Д.******* нь эх үрийн нандин холбоо хэлхээтэй байсан. Миний хувьд эхнэр, хүүхдээ алдаад уй гашууд автаж байхад хүү Д.*******г ээжийгээ санаатай алсан хэргээр шоронд ял эдлүүлмээргүй байна. Иймд шүүх бүрэлдэхүүн анхаарч өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Д.******* нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Өнөрбаяр түүний өмгөөлөгч М.Мандалбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Далхаанямбуу нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

            Д.******* нь 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* 4-р гудамжны 03 ******* хашаанд өөрийн төрсөн эх *******ийн хөлөнд хутгалж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Хохирогч ы . . . “ Намайг ажилдаа явахад аав, ээж, дүү Д.*******, нар үлдсэн. миний араас ирсэн. Бид хоёр хамт нэг барилга дээр ажиллаж байсан. Дүү Батсайхан надруу 15 цагийн үед утсаар яриад “ ээж өнгөрчихлөө “ гэсэн. Ажлаасаа гүйгээд гэртээ иртэл цагдаа нар ирсэн байсан. Байшин руу орж харахад талийгаач жижиг өрөөний орон дээр дээшээ харсан байдалтай нас барсан байсан.

            Орны урд хэсгээр нэлэнхүүдээ цус болсон байсныг харсан. Би ээжийнхээ байгаа байдлыг хараад нас барсан гэж мэдсэн . . .” гэх мэдүүлэг / 1-р хх-н 69 /,

            Гэрч ын . . .Тэгээд унтаж байтал дахиж маргалдаад Д.******* миний хажууд орж ирснээ “ энэ муу дандаа ингэж байх “ юм гэхээр нь би Д.*******д хандаж “ та ямар ядаргаатай юм “ гэж хэлсэн. Тэр хооронд нөгөө өрөөнөөс манай эгч хэрүүл хийж байсан. Тэгтэл Д.******* эгч рүү хандаж “ энэ муу яах гээд байна “ гээд өрөөнөөс гараад явсан. Тэгтэл ******* эгч надад хандаж “ Энхтуулаа гараад ир энэ намайг алчихлааш дээ “ гэж хашхирсан. Тэгэхээр нь би орноосоо бостол “ Д.******* нь миний өрөөнд хоёр гар, шортны урд хэсэг нь цус болсон орж ирсэн. Би та юу хийчихвээ гээд ******* эгчийн байсан жижиг өрөөнд яваад орсон чинь “ эгчийн хөлний ар булчин хэсэгт             нэлээд цус гоожсон байдалтай орон дээр сууж байсан. Би “ яана хүн алчихлаа  дуудлага өгөөч “ гэхэд чи өөрөө дуудахгүй юу “ гэж хэлсэн. Тэгэхээр нь ******* эгчийн утаснаас 103-т дуудлага өгсөн. . . Тэр хооронд ******* эгчийг зүгээрүү гэхэд” би жаахан унтаадахъяа “ гээд орон дээрээ хойшоо хэвтсэн. Тэгээд дараа нь хурхираад амьсгаадаад байснаа сүүлдээ амьсгал нь багадаад гар хөл нь хөрөөд байхаар нь дахин Баажгаа руу залгаад “ хурдлаач, Эрка эгч өнгөрөх гээд байгаа юм бишүү” гэж хэлсэн. Тэгтэл гаднаас дуудлагын эмч ирсэн. ******* эгчийн нүдийг татаж үзчихээд “ өнгөрчихсөн байна “ гэж хэлсэн.

            Тэгээд нөгөө эмч 102-т дуудлага өгсөн.Удалгүй Баажгаа болон том эгч нар ирсэн. Мөн цагдаа нар ирсэн. . . . Дунд зэргийн урттай, улаан хүрээтэй гэмээр гол хэсэгтээ цагаан өнгөтэй пивор иштэй, төмөр хутга байсан. Намайг Эрдэнэцэцэг эгчийн өрөөнд  орж ирэхэд хутгалсан гэх  хутга нь орон дээр байхаар нь дахиад хутгалж магадгүй гэж бодоод том өрөөнд оруулаад өөрийн унтаж байсан матраас доогуур хийсэн. Тэгээд сүүлд цагдаа нар ирээд “ хутга нь хаана байна “ гэхэд байгаа газрыг нь зааж өгсөн. Би хутгалж байхыг нүдээрээ хараагүй нөгөө өрөөнд байсан “ гэх мэдүүлэг / 1-р хх-н 71-73 /,

            Гэрч ы . . . 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчим ажил дээрээ байтал манай садангийн Туул гэх эмэгтэй надруу залгаад “ танай гэрт Д.******* ах танай ээж *******ийг зодоод байна.Та хүрээд ир гэхэд нь шууд ******* ******* 0******* ******* хашаанд 10 минутын дараа очиход ээж ******* жижиг өрөөний орон дээр дээшээ харсан байдалтай ухаангүй, зүүн хөлний шилбэний ар хэсгээс цус гарсан байдалтай хэвтэж байсан.Хажууд нь аав Д.Далхаанямбуу, Туул хоёр байсан.Д.******* гараад явсан байхаар нь юу болсон юм бэ гэтэл Туул нь “ Д.******* ах хутгалчихлаа  гэж хэлсэн гэх “ мэдүүлэг /1-р хх-н 75-76 /,

            Гэрч ын . . . Манай жолооч Бишгарав “ хутгалуулсан хүний дуудлага ирж байна гэсэн. Тухайн хүнээ үзэж дууссан тул шууд гараад ******* ******* 04- 03 *******од очиход орон дээр 50 орчим насны эмэгтэй, дээшээ харсан хэвтсэн байдалтай, зүүн хөлний шилбэний булчин хэсгээр цагаан өнгийн даавуугаар уясан, шалаар их хэмжээний цус алдсан байдалтай, үзэхэд амьсгал зүрх судасны үйл ажиллагаа бүрэн зогссон тул ар гэрт нь тайлбарлан хэлж, Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.

            Тухайн хүний зүүн хөлний шилбэний булчин хэсэгт хутгалагдсан шархтай байсан. Намайг юу болсон талаар асуухад охин нь гэсэн нэг эмэгтэй “ Манай ах хутгалчихаад гараад зугтаачихсан гэж хэлсэн. . .  гэх” мэдүүлэг / 1-р  хх-н 81-82 /,

            Гэрч Н.Хишигсүрэнгийн . . .2016 оны 06 сарын 03-ны өдрийн 15 цаг 30 минутад Энхтуул гэх эмэгтэй 7043103 дугаарын  утсанд Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* 0******* *******од хутгалуулсан хүн байна гэх дуудлага өгсөн. Тухайн дуудлагыг яаралтайгаар эрэмбэлж 103-ын дуудлагын жолооч Бишгарамд дуудлагын утга,хаягийг өгсөн. Эргэж 15 цаг 48 минутад дуудлаганд очсон гэж жолооч Бишгарам мэгдсэн гэх мэдүүлэг / 1-р хх-н 82 /,

            Гэрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******. .2017 оны 06 сарын 03-ны өглөө босоод эхнэр ******* цайгаа чанаад хүү Д.******* бид хоёр уусан. . . . Би эхнэр *******ийг архи аваад ир гээд 11000 төгрөг өгөөд явуулсан.

            Эхнэр ******* 11 цагийн үед дэлгүүрээс 0,75 литрийн архи авчирсан. Бид гурав тэр архийг хувааж уугаад сууж байснаа санаж байна.Би нэг мэдэхэд хаалгагүй граж дотор унтаж байхаар нь би яагаад энэ дотор унтаж байдаг билээ гэж бодоод босоод гэртээ ороход Д.******* нь гартаа улаан цэнхэр өнгийн хутга барьчихсан гарах гэхээр нь барьж аваад юу болж байна гэхэд амь хохирогч ******* “ Д.******* намайг алчихлаа “ гээд орилохоор нь би жижиг өрөөрүү шагайгаад харахад ******* орон дээрээ дээшээ хараад хэвтчихсэн хөлнөөс нь цус гарч байхаар нь Д.*******гийн араас гараад “ чи яагаад ээжийгээ алж байгаа юм бэ ? “ гэж асуухад чамд ямар хамаатай юм бэ ? гээд миний толгойн зүүн талын дух хэсэг рүү гараараа цохихоор нь би толгойгоо хамгаалаад Д.*******г тавихад хашааны хаалгаар гараад явсан.

            Би гэр лүү ороод *******ийн хажууд айгаад очиж чадахгүй Туулыг эмнэлэгт дуудлага өг гээд дуудлага дуудсан. Тэгээд удалгүй эмнэлгийн албан хаагч ирээд И.Эрдэнэцэцгийг нас барсан байна гэсэн.Гаднаас манай том охин Д.Үнэнчимэг орж ирсэн. Удалгүй цагдаагийн албан хаагч нар ирсэн. . .  Надад ямар нэгэн гэмтэл учраагүй. . . гэх мэдүүлэг / 1-р хх-83-84 /,

            Цогцосонд үзлэг хийсэн . . .55-60 орчим насны эмэгтэйн хүний цогцос  байв.. . . зүүн хөлний шилбэний ар доод хэсэгт босоо байрлалтай 3.5 см урт зүсэгдсэн шарх байв. Уг шархнаас бүлхэрсэн улаан хүрэн өнгийн цус гарч байв. Биед нь өөр ил харагдах, шарх сорвигүй байв. . . гэх тэмдэглэл / 1-р хх-н 101-102 /,

            Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 26 дугаартай . . . Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 3.3.1-д зааснаар / зүүн хөлийн шилбэний булчинд хатгагдаж, зүсэгдсэн 17.5см гүн шарх, шархнаас цус алдалт/ гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.. . .******* нь зүүн хөлийн шилбэний булчинд хатгагдаж, зүсэгдсэн17.5см гүн шарх, шархнаас цус алдаж, цус алдалтын шоконд орж нас барсан талаарх  дүгнэлт , гэрэл зураг / 1-р хх-н 103-104, 105-108 /,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 5805 дугаартай ДНХ-ийн шинжээчийн . . .Уг илэрсэн цус нь *******ийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна . . . гэх дүгнэлт / 1-р  хх-н 118-119 /,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 5807 дугаартай. . . Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн хуванцар бариултай, бариулын урд хэсэгт мөнгөлөг өнгийн оруулгатай хутган дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эмэгтэй хүний цус илэрч байна. Уг илэрсэн цус нь *******ийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна . . . гэх дүгнэлт / 1-р хх-н 126-127 /,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 5808 дугаартай . . .Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн 1 хос углааш, шаргал өнгийн шортон дээр цус илэрч байна. Дээрх цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эмэгтэй хүний цус илэрч байна. Уг илэрсэн цус нь *******ийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. . . гэх дүгнэлт / 1-р хх-н 130-131 /,

            Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаартай . . . ******* нь зүүн хөлийн шилбэний булчинд хатгагдаж, зүсэгдсэн 3.5 см урт,17.5 см гүн шарх, шархнаас цус алдаж, цус алдалтын шоконд орж  нас барах бүрэн боломжтой / шархны гүн болон урт нь их том хэмжээтэй мөн хөлийн шилбэ, тахим нь олон тооны том ,жижиг судас, мэдрэлээр баялаг учир том бага артер, венийн судсууд тасарч гэмтэнэ /. *******т учирсан дээрхи гэмтэлд эмнэлгийн нэн яаралтай тусламжийг яг хажууд нь эмч, эмнэлгийн ажилтан, цус тогтоох эм тариа байгаагүй тохиолдолд амь насыг нь аврах боломжгүй юм. . . гэх  дүгнэлт / 2-р хх-н 83 /, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх-н 3-16 /, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-н 18 /,эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-н 22 /, эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл / 1-р хх-н 34-36 / зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон, шүүхийн шийдвэр нь хуульзүйн үндэслэлтэй  болсон байна.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн байцаалт болон  шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж , хязгаарласан,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

             Д.*******гийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байна.

            Шүүгдэгч Д. ******* түүний өмгөөлөгч М.Мандалбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Далхаанямбуу нар нь . . . “ Өөрийн эх *******ийг Д.******* нь санаатай алья гэсэн санаа зорилго, сэдэлт харагдахгүй байна.. . . Энэ нь согтуу хүний идэвхтэй үйлдлээс болж санамсаргүй хутганд зүсэгдсэн гэж үзэж байгаа учраас зүйлчлэлийг өөрчилж ялыг нь хөнгөрүүлж өгнө үү . . .” гэх давж заалдах  гомдол гаргаж байгаа боловч Д.******* нь болгоомжгүйгээр И.Эрдэнцэцэгийн зүүн хөлний шилбэнд хутгалж амь насыг нь хохироосон гэх нотлох баримт хэрэгт хангалттай авагдаагүй өөрөөр хэлбэл үүнийг давхар нотолсон баримт хэрэгт байхгүйн зэрэгцээ энэ талаарх  анхан шатны шүүхийн хийсэн  дүгнэлтийг  буруутгах  хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.*******  түүний өмгөөлөгч М.Мандалбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Далхаанямбуу нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.******* түүний өмгөөлөгч М.Мандалбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Далхаанямбуу нарын давж заалдсан гомдолуудыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.*******гийн анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл цагдан хоригдсон   59 хоног, давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл цагдан хоригдсон 81 хоног нийт 140 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

             3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ,

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ТУЯА

                                 ШҮҮГЧИД                            Д.МӨНХӨӨ

                                                                            Б.ДАМБА