Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/02

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Л.Э

Хохирогч Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох эрүүгийн 1925000000307 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Аг 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу баг 14б-8 тоот хашааны гадна байсан төрсөн эцэг Б.Бын өмчлөлийн 06-28 ОРА улсын дугаартай Тоёота Саксийд /Тоуоta Succeed/ загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан, 2018 оны 8 дугаар сарын 5-ны өдөр П.Д, Б.Б-И нартай бүлэглэн Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамалыг Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт хадгалсан, 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 146-8 тоотод болон биедээ хадгалсан

 

 

 

 

 

 

 

гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Аг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй  авч явсан гэмт хэргүүд үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Сургуулиа төгсөж аавыгаа асрамаар байна. Надад боломж олгож өгнө үү” гэв.

 

Хохирогч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Охиныг маань хорихгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Б.Б-ын “2018 оны 8 дугаар сарын эхээр шиг санагдаж байна, өдрийг нь сайн санахгүй байна. Намайг хажуу талынхаа айлд байж байгаад эргээд гэрт ороход хашааны гадаа байсан миний 06-28 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг охин Б.А аваад явчихсан байсан. Би Б.Ад машинаа өгнө гэж яриагүй” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийнн 137-р хуудас/

 

2. Гэрч П.Д-Э-ний “2018 оны 08 дугаар сарын эхээр Б.Агийн аавын машиныг Б.А өөрөө аваад надаар жолоодуулсан. Тухайн үед Б.Агийн аав хаана байсныг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 132-р хуудас/

 

3. Өсвөр насны яллагдагч Б.А-гийн “2018 оны 08 дугаар сарын 05-ны орой аав Б.Бын эзэмшлийн 06-28 ора улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг хэлэхгүйгээр, зөвшөөрөл авахгүйгээр нууцаар авч явсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 138-139-р хуудас/

 

4. Гэрч П.Д-Э-ний “2018 оны 08 дугаар сарын эхээр Б.Агийн аавын машинаар нь Б.А, Б.Б-И нарын хамт Жаргалант сумаас нөгөө түүж хатаах гэж байсан өвснөөсөө дахиж очиж түүж бэлдээд Орхон аймагт ирээд ТИС-ийн гаражны харалдаа тавьчихаад 4 дүгээр сургуулийн гаражнуудын хажууд машинаа тавиад бид 3 хамт машиндаа хоносон. Маргааш өглөө нь нөгөө ургамалаа аваад явж байгаад зам тээврийн осол гаргасан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 132-р хуудас/

 

5. Яллагагч Б.А-гийн “2018 оны 08 дугаар сарын 5-наас 06-нд шилжих шөнө дунд Орхон аймгаас аавын эзэмшлийн 06-28 ОРО  улсын дугаартай тээврийн хэрэгслийг нууцаар аваад Б.Б-И, Д-Э нарын хамт Жаргалант сумаас цаашаа зам дагуу яваад Д-Э-ний өмнө нь ургамал түүж байсан гэх газарт очоод нэг тор ургамалыг түүсэн. Түүсэн ургамалаа Орхон аймагт авч ирээд Оюут багийн ТИС-ийн хажуу талын гараж дунд нууж тавьсан. Тэр өдөр нь  Д-Э машин унаж яваад зам тээврийн осол гаргасан” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 169-р хуудас/

 

6. Яллагдагч Б.Агийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хх-н 126-129-р хуудас/

 

7. Гэрч Б.Б-Иийн “Эрхэмбаярын гэрт авчирсан гэх өвсийг Д-Э тухайн өдөр гаргаж ирж байсан. Тэр үед Д-Э хаанаас түүсэн өвсийг гаргаж ирсэн талаар юм яриагүй. Харин цагдаа дээр шалгагдаж байхад Д-Э надад хэлэхдээ Б.А бид гурвын хамт түүсэн өвснөөс хатаах гэж авсан өвсийг хадгалчихсан байсан. Тэр өвсөө Эрхэмбаярын гэрт бүгдээрээ татсан гэсэн. Тэр үед нь би Б.А, Д-Э нартай хамт Жаргалант сумаас түүсэн мансууруулах төрлийн ургамал гэдгийг мэдсэн юм” гэсэн мэдүүлэг. / 1 хх-ийн 228-р хуудас/

 

8. П.Далай-Эрдэний гэрчээр өгсөн мэдүүлгийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 229-233-р хуудас/

 

9. Шүүхийн шинжилгэний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 8646 дугаартай “П.Далай-Эрдэний мэдүүлэг шалгах үед хураан авсан ургамал мэт зүйл” гэж хаягласан гялгар уутанд боосон ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-ын агуулга илэрч байна” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 235-239-р хуудас/

 

10. Гэрч Б.Б-рын “Өнгөрсөн оны намар байсан. Яг хэдэн сар гэдгийг нь одоо санахгүй байна. Б.А нэг өдөр гэртээ ирэхдээ цагаан өнгийн гялгар уутны ёроолд зангидаж боосон өвс шиг юм авч ирсэн байхаар нь энэ юу юм бэ гэсэн чинь Б.А хүүхдийн юм гэж хэлж байсан. Тэр өвсөө яасныг нь хэлж мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 13-14-р хуудас/

 

11. Насанд хүрээгүй гэрч О.Н-эгийн “тэр өвсийг Б.А өөрөө аваад явж байсан. Харин би цагдаа Ц-А-ид Б.А биедээ өвс авч явж байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 17-18-р хуудас/

 

12. Насанд хүрээгүй гэрч С.Номин-Эрдэний “2018 оны намар Намуунаа бид хоёр Б.Агийн гэрт очсон чинь Б.А Улаанбаатар хотоос ирсэн байсан. Тэгээд ядраад унтаж байгаа гэж аав нь хэлсэн. Бид хоёр ороод Б.Аг сэрээсэн. Б.А сэрээд ойр зуурын юм ярьж байгаад хэдүүлээ гаръя гэснээ миний тэврээд унтаж байсан өвс хааччихав гэсэн. Тэгсэн чинь баахан орныхоо тэр хавиар хайж байгаад ааваасаа энд байсан миний өвс хаана байна гэсэн чинь мэдэхгүй гэсэн. Аав та авчихсан байна, өгөөч гээд аавтайгаа хэрүүл хийсэн чинь аав нь ямар ч байсан гаргаад өгсөн. Цагдаа ирээд Б.А бид хоёрыг аваад явсан. Бид нарыг ар гэрийн хүмүүсээр нэгжүүлсэн чинь Б.Агийн биеэс өвс гарч ирсэн. Цагаан өнгийн гялгар ууттай, жижигхэн атга хэртэй өвс байсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 19- 20-р хуудас/

 

13. Гэрч Э.Ц-А-ийн “2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр О.Н хэлэхдээ Б.А хөхнийхөө даруулга дотор хар тамхины ургамалтай явж байгаа гэсэн. Тэгээд би Б.Аг дуудаж өрөөндөө оруулаад биедээ байгаа эд зүйлээ гаргаж тавь гэж хэлэхэд ширээн дээр өөрийнхөө биед халаасанд байгаа зүйлээ гаргаж тавьсан. Мөн хөхний даруулгаас хураалгасан гэх ууттай нунтаг ургамалыг гаргаж ирэхээр нь би хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулж хураан авсан, энэ ажиллагаанд Б.Агийн аав Б.Б нь дуудагдаж ирээд оролцсон” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 211-р хуудас/

 

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11768 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “ШО-1 шинжилгээний объект Орхон аймаг дахь цагдаагийн газар ЭЦТ Эрүүгийн мөрдөгч а/д Э.Ц-А 1100- 005770 Мансууруулах төрлийн ургамал мөн эсэх 95550050 2018.10.31 17 цаг 30 минут” гэж хаягласан цагаан өнгөтэй дугтуйнд гялгар уутанд хийж ирүүлсэн нунтаг шар ногоон өнгөтэй ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно...” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 35-36-р хуудас/

 

15. Мөрдөгчийн “Эд мөрийн баримт хураан авах тухай” санал /хх-ийн 60-р хуудас/

 

16. Б.Агийн биеэс “Эд зүйл түр хураан авсан тухай” тэмдэглэл /1-р хх-ийн 61-р хуудас/

 

17. Гэрч Э.Ц-Аийн “2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б.Агаас ууттай нунтаг ургамал мэт зүйлийг хураан авахад хөндлөнгийн гэрчээр А-лийн Ч Хишигсүрэнгийн Л гэдэг нэртэй хоёр хүнийг оролцуулсан. А Ч нь тухайн үед мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Одбаяр дээр шалгагдаж байсан. Харин Л гэдэг нэртэй хүнийг Цагдаагийн газрын урд талд зогсож байхаар нь хөндлөнгийн гэрчээр оролцуулсан. Эд зүйлс хураан авах ажиллагаа эхлэхээс өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг тайлбарлаж өгсөн. Хөндлөнгийн гэрчээр оролцсон хүмүүс одоо хаана байгааг мэдэхгүй байна. Б.Агаас ууттай ургамал мэт зүйл хураан авч тэмдэглэлийг бичиж байхад гаднаас Б.Агийн аав Б.Бр ирсэн. Би Б.Б гэдэг хүнд танай охин энэ ууттай ургамалыг авч явж байна гэж хэлээд харуулахад Б.Б нь Б.А руу уурлаад уйлсан. Б.Аг ээжийгээ нас барсанаас хойш гадуур тэндэг болчихлоо гэж ярьж байсан. Б.Б гэдэг хүн өөрөө эд зүйл хураан авах тэмдэглэлийг уншиж танилцаад гарын үсэг зурсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 106-р хуудас/

 

18. Гэрч А.Ч-гийн “2018 оны 10 сарын үед л санагдаж байна, би өөрөө Орхон аймаг дахь Цагдаа дээр нэг асуудлаар шалгагдаж байсан. Тэгтэл нэрийг нь мэдэхгүй байна, нэг цагдаа миний байсан өрөөнд орж ирээд намайг хөндлөнгийг гэрч болоод өгөөч ээ гэрч хийлгэх хүн хайгаад олдсонгүй гэж хэлээд надаас гуйсан. Хэрэгт чи хамааралгүй юм чинь, чиний ажилд эргээд саад болохгүй хэрэг нь чамд хамаагүй гэж хэлсэн. Тэгээд нэг хүнээс юм хууран авч байгаа гэсэн тэгээд надад хамаагүй гэхээр нь би гарын үсэг зурсан юм. Тухайн үед хурдан болоод өнгөрсөн учраас бас сайн санахгүй байна. Тэглээч би ямар ажиллагаа байсан талаар ч мэдэхгүй хөндлөнгийн гэрч болоод өгөөч ээ гэж гуйсан, эргээд чамайг дуудахгүй гэж хэлсэн учраас би зөвшөөрөн гарын үсэг зурсан юм. Тийм зүйл болоод өнгөрсөн юм. Би нэг хүнээс эд зүйл хураан авч байгаа гэсэн, ер нь бол би сайн санахгүй байна, тэр үед би цагдаа дээр дуудагдсан өөрийгөө яая даа гээд явж байсан учраас юу болоод байгааг ч сайн ойлгоогүй гарын үсгээ зураад л өгсөн юм” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 107-р хуудас/

 

19. Өсвөр насны гэрч С.Н-Э-ний “Бид нарыг ар гэрээсээ хүн дууд гээд манай ээж ирсэн. Тэгээд бид нарыг ар гэрийн хүмүүсээр нэгжүүлсэн чинь Б.Агийн биеэс өвс гарч ирсэн” гэсэн мэдүүлэг. / 1 хх-ийн 19-20-р хуудас/

 

20. Яллагдагч Б.А, гэрч О.Н нарыг нүүрэлдүүлсэн мэдүүлэгт О.Н нэг эмэгтэй байцаагч Б.Аг нэгжиж байгаад Б.Агийн хөхний даруулганаас гаргаж ирсэн” гэсэн мэдүүлэг. / 1 хх-ийн 25-30-р хуудас/

 

21. Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 ны 02 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолын хуулбар / 1-р хх-ийн 64-70-р хуудас/

 

22. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 73-р хуудас/

 

23. Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 34 дугаар магадлалын хуулбар /2-р хх-ийн 1-4-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ  “Хэргийн тухайд 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Бын Б.А нь Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 14б-8 тоот хашааны гадна байсан. Бын өмчлөлийн 06-28 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүй өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан, мөн 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Д-Э, Б.Б-И нартай бүлэглэн Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг Орхон аймгийн Жаргалант сумаас хууль бусаар худалдаалах зорилгогүй бэлтгэсэн, Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт хадгалсан гэх гэмт хэрэгт, 2018 оны 10 дугаар сарын 27-31-ний өдрийн хооронд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу баг 14Б-8 тоотод болон биедээ хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрч Д-Э, Б.Б-И, Б нарын мэдүүлэг, Б.Аы өсвөр насны яллагдагчаар өгсөн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэлүүд, шинжээчийн 8646 дугаартай дүгнэлт, 11768 дугаартай дүгнэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол, гэрч Ц-Аийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Номин-Эрдэнэ, О.Н нарын мэдүүлэг зэрэг шинжлэн судлагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу ганцаараа буюу бусадтай бүлэглэж сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүй хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт, мөн авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөр байхгүй. Шүүгдэгчид ял хариуцлага оногдуулах санал гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан энэ гэмт хэргийг бүлэглэж санаатай үйлдсэн гэх зүйл заалтаар хүндрүүлж үзэж байна. Шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтэд тустай ажил хийлгэх ялын хоногийн хорих ял руу шилжүүлэн тооцож 1 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах мөн шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, цагдан хоригдсон хугацааг хорих ялаас хасаж тооцуулах саналтай байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д дүгнэлтдээ “Миний хувьд дараах дүгнэлтийг танилцуулахыг хүсэж байна. Миний үйлчлүүлэгч Б.Аы хувьд улсын яллагчийн яллах дүгнэлтээр гурван үйлдэлд буруутгаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Үүний нэгдүгээр үйлдэл буюу Б.Аы аав болох Бын эзэмшлийн 06-28 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэх үйлдэлд буруутгаж байгаа. Энэ үйлдлээ миний үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрч байгаа тул ямар нэгэн маргах зүйл байхгүй. Хоёр дахь үйлдлийн хувьд 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр буюу Б.Аы хувьд 18 нас хүрээгүй байхдаа Орхон аймаг Жаргалант сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар худалдаалах зорилгогүйгээр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг бэлдсэн хадгалсан гэх үйлдэлд буруутгаж байгаа. Миний үйлчлүүлэгч энэ үйлдлийг хүлээн зөвшөөрдөг энэ талаар ямар нэгэн маргах зүйл байхгүй. Харин 2018 оны 10 дугаар сарын 27-31-ний өдрийн хооронд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 14б-8 тоотод биедээ хадгалсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үүнтэй холбоотой тайлбарыг миний үйлчлүүлэгч шүүхийн хэлэлцүүлгийн явцад ойлгомжтой тайлбарласан. Хохирогч болох ааваас нь энэ талаар мөн тодруулсан. Хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж хадгалсан баримтуудаас үзэхэд гэрч гэх Б.Атай хамт байсан найзууд нь сэтгэцэд нөлөөлөх бодис Б.Ад байсан. Аавтайгаа маргалдаад аав нь буцаагаад гаргаж өгсөн, өөрт нь байсан гэж тайлбарлаж байгаа боловч насанд хүрээгүй гэрч Б.Аыг өөрийг нь байлцуулаад аавтай нь хамт өгсөн гэх мэдүүлэг нь Б.Аы аав болох Бын гарын үсэг мөн эсэх талаар маргаантай байдаг. Хэдийгээр тухайн үед сэтгэцэд нөлөөлөх бодис хадгалсан байсан түүнийг нь хурааж авсан гэх баримтууд байгаа боловч эдгээр баримт нь нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдаагүй. Энэ нь хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйл байдаггүй. Тиймээс эдгээр баримтыг шүүх шинжлэн судлахдаа бусад баримттай харьцуулан дүгнэлт хийх ёстой. Ингэж дүгнэлт хийхдээ аль баримт нь үгүйсгэж байгаа гэдэг тал дээр хууль зүйн үндэслэлийг үндэслэлтэй хийгээсэй гэж хүсэж байна. Тийм учраас хэрэгт авагдсан баримтын хүрээнд эдгээр баримтыг хэдийгээр миний үйлчлүүлэгчийн биеэс хурааж авсан гэж байгаа боловч миний үйлчлүүлэгчийн биеэс хурааж авсан гэх үйл баримтаар хангалттай тогтоогдсон зүйл байдаггүй. Тиймээс энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Хэдийгээр хамт байсан гэх хоёр гэрчийн мэдүүлэг, өөрийнхөө төрсөн охины үйлдсэн хэргийн талаар гэрчийн мэдүүлэг өгөхгүй байх эрх үүргийг сануулаагүй авсан мэдүүлэг мөн гарын үсэг нь тодорхойгүй байгаа нотлох баримтуудаар магадлан тогтоож буруутай гэж үзэх үндэслэл байхгүй тул хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байна. Бусад хоёр үйлдэлд гэм буруутай эсэхийг шүүхээс тогтооход миний үйлчлүүлэгчийн зүгээс маргах зүйл байхгүй болохыг тайлбарлан хэлж байна. Улсын яллагчийн ялын талаарх саналыг сонслоо. Миний үйлчлүүлэгчийн хувьд улсын яллагчийн үйлдэж ирүүлсэн зүйл заалтуудыг буруутай гэж үзсэн учир авто тээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт нь албадан ажил хийлгэх нөгөө үйлдэлд нь хорих ял оногдуулаад нийт 1 жил 7 сарын хугацаатай хорих ялыг оногдуулах санал гаргаж байгаа юм байна. Уг саналыг шүүх хэрэгжүүлж шийдвэрт тусгахдаа миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтыг хараасай гэж хүсэж байна. Б.А тухайн гэмт хэргийг үйлдэхдээ насанд хүрээгүй өсвөр насны буюу 19 настай байсан. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг заасан зохицуулалтын 5 дахь хэсэгт заасан шүүхээс 18 насанд хүрсэн буюу 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж болно гэсэн заалт байдаг. Үүнийг шүүх хүлээж аваасай гэж хүсэж байна. Энэ зүйл заалтаар буруутгаж байгаа хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэрэг буюу 5 жилийн хугацаагаар хорих ба түүнээс бага хугацаагаар хорих ялыг улсын яллагч санал болгож байгаа тул миний үйлчлүүлэгчийг заавал нийгмээс тусгаарлаж хэргийг шийдвэрлэх хувийн байдал байхгүй байна. Миний үйлчлүүлэгч насанд хүрээгүй байхдаа энэ гэмт хэргийг үйлдсэн мөн аавтайгаа хоёулаа амьдардаг. Ээж нь 3 жилийн өмнө ослоор нас барсан. Аав нь ослын улмаас нуруундаа хүнд гэмтэл авсан. Өнөөдөр сүүлд аавынх нь биеийн байдалтай холбоотой баримт гаргаж өгсөн. Аавынх нь даралт нь 180-190 хооронд өндөр байдаг. Энэ хүнд даралт харвалт юм уу эрүүл мэндийн хувьд эрсдэл учрах боломжтой тул Б.Аыг аавтай нь хамт байлгах мөн өөрөө энэ бүх алдаагаа ухаарсан, эрүүгийн ял хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна энэ хүн хувьдаа ямар дүгнэлт хийж байгаа тал дээр нь шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийдэг. Тиймээс энэ хүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэн харгалзах ялаар солих боломжтой тул үүний дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнсэн харгалзах ялыг оногдуулж өгнө үү гэх саналыг гаргаж байна” гэв.

1.Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Бын “2018 оны 8 дугаар сарын эхээр шиг санагдаж байна, өдрийг нь сайн санахгүй байна. Намайг хажуу талынхаа айлд байж байгаад эргээд гэрт ороход хашааны гадаа байсан миний 06-28 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг охин Б.А аваад явчихсан байсан. Би Б.Ад машинаа өгнө гэж яриагүй” гэсэн мэдүүлэг, гэрч П.Д, Б.Б-И, Б.Б, Э.Ц-А, А.Ч нарын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч О.Н, С.Н-Э нарын мэдүүлэг, яллагдагч Б.Агийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт, П.Д-Э-ний гэрчээр өгсөн мэдүүлгийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгэний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 8646 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11768 дугаартай дүгнэлт, Мөрдөгчийн “Эд мөрийн баримт хураан авах тухай” санал, Б.Агийн биеэс “Эд зүйл түр хураан авсан тухай” тэмдэглэл, Яллагдагч Б.А, гэрч О.Н нарыг нүүрэлдүүлсэн мэдүүлэгт О.Н нэг эмэгтэй байцаагч Б.Аг нэгжиж байгаад Б.Агийн хөхний даруулганаас гаргаж ирсэн гэх мэдүүлэг, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 ны 02 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,  Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 34 дугаар магадлалын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.А нь 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 14б-8 тоот хашааны гадна байсан төрсөн эцэг Б.Бын өмчлөлийн 06-28 ОРА улсын дугаартай Тоёота Саксийд /Тоуоta Succeed/ загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан, 2018 оны 8 дугаар сарын 5-ны өдөр П.Д, Б.Б-И нартай бүлэглэн Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамалыг Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт хадгалсан, 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг делта тетрагидроканнабинолын төрлийн бодис агуулсан ургамлыг Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу багийн 146-8 тоотод болон биедээ хадгалсан үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Б.Агийн бусдын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, сэтгэцэд нөлөөлөх бодис, түүний түүхий эдийг худалдах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Аг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

                   Шүүгдэгч Б.Ад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.А нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 157 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.А нь дээрх гэмт хэргүүдийг үйлдэхдээ 16 нас 6 сар, 16 нас 8 сартай байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүлэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзэв. Харин шүүгдэгч нь 18 нас хүрсэн тул түүнд оногдуулсан ялыг хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.Б нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гялгар ууттай 10 гр нунтаг ургамалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Чонос овогт Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоног буюу 1 сарын хорих ялаар тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн 1 жил 2 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр дахин багасгаж нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 7 сарын хорих эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агийн цагдан хоригдсон 157 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гялгар ууттай 10 гр жинтэй нунтаг ургамалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС