Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 43

 

А.И-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                           Я.Туул

Шүүгчид                                         Д.Буянжаргал

Б.Манлайбаатар

Оролцогчид:

Прокурор                                       Н.Дуламсүрэн         

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Н.Баттунсаг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж шийдвэрлэсэн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 302 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-гийн И-д холбогдох эрүүгийн 1818001040107 тоот 1 хавтас хэргийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт А-гийн И- Регистрийн дугаар: **********

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

А.И- нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сум 3 дугаар баг Булгийн 4-67 тоот иргэн Ч.Б-гийн байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч 42 инчийн зурагт, дунд гарын хаптар манан хөөрөг, асеr маркын суурин компьютер, гагнуурын аппарат, таслагч, хүүхдийн хос пүүз зэрэг эд зүйлийг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 302 дугаартай  шүүгчийн захирамжаар:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт А-гийн И-д холбогдох 1818001040107 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцааж,

-Хэргийг прокурорт очтол А.И-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... тус тус шийдвэрлэжээ.

Прокурор Н.Дуламсүрэн давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ:

“...Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээс татгалзаж байна. Учир нь Улаанбаатар хотод А.И-д холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын Ерөнхий прокурорын газарт харьяалал тогтоолгохоор шилжүүлсэн байгаа. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.И-д холбогдох хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэх шаардлагатай гэсэн дүгнэлт хийж 302 тоот шүүгчийн захирамжаар анхан шатны шүүх хурапдаанаас хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Үүнд:

Шүүгдэгч А.И-, түүний өмгөөлөгч нараас хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээс татгалзсан нь хэргийг прокурорт буцаах үндэслэл бөгөөд шүүх хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлах байтал анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явагдаагүй буюу гэм буруутай эсэхийг тогтоох хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчсөн бөгөөд А.И- нь өөр гэмт хэрэгт өөр орон нутагт шапгагдаж байгаа, тухайн үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан талаар ямар нэг нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь гаргасан хүсэлттэйгээ холбогдуулан нотлох баримт гаргаж ирүүлээгүй байхад шүүх А.И-д холбогдох хэргүүдийг нэгтгэн шалгаж нэг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн нь нотлох баримтанд үндэслэж, тулгуурлаагүй шийдвэр гэж үзэж байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 302 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйпийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“...Дархан-Уул аймгийн Прокурорын газраас А.И-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байсан. Тухайн үедээ А.И- өмгөөлөгч аваагүй байсан ба хялбаршуулсан журмаар шийдвэрлэх гэдгийг ойлгоогүй, мөн Улаанбаатар хотод байгаа хэргээ нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлтэйгээ цагдаад шалгагдаж байхаас эхлээд хэлж ирсэн, “учрыг ойлгохгүй байна эрх зүйн туслалцаа авъяа” гэж өмгөөлөгчид хандсан. А.И- нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэхээс анхан шатны шүүх хурал дээр татгалзсан. Хурлаас өмнө Дархан-Уул аймагт үйлдсэн хэргээс гадна Улаанбаатар хотод үйлдсэн Сүхбаатар дүүрэгт шалгагдаж байгаа хэргээ нэгтгүүлэх А.И-ы хүсэлтийн дагуу Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Прокурор н.Энхжаргалтай утсаар холбогдоход А.И-ы хэргийг Дархан-Уул аймагт шилжүүлэхээр Ерөнхий Прокурорын газар шилжүүлсэн гэсэн тул миний бие “2018 оны 05 дугаар сарын 03-нд товлогдсон шүүх хурлаас өмнө асуудлыг шийдвэрлэж өгнө үү” хэмээн Ерөнхий прокурорын газар хандсан боловч товлогдсон шүүх хурлаас өмнө хариу ирээгүй ба дараа нь ирсэн. Ер нь бол А.И-ыг Дархан-Уул аймагт шалгагдаж байгаа хэргээс өмнө Улаанбаатар хотод эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан гэдэг нь цагдаа болон прокурор, шүүхэд мэдэгдсэн байсан. Шалгаж тогтоож хүний гэм бурууг хэлэлцэж, ял онгдуулах нь хуулийн байгууллагын үүрэг гэж ойлгож байна. Хууль энэрэнгүй шудрага, хууль дээдпэх зарчмаараа яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдпыг дээрдүүлж хууль хэрэглэх нь зүйтэй ба анхан шатны шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Улсын прокурорын Ерөнхий газраас ирүүлсэн албан тоот хавсаргав” гэжээ.

Прокурор Н.Дуламсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Анхан шатны шүүх хуралдааны шатанд хэргийг хэлэлцэх үед шүүгдэгч, түүний өмгөөлөгч хэлэхдээ “А.И- нь “Улаанбаатар” хотод дахин гэмт хэрэг үйлдсэн болохоор шалгагдаж байгаа” гэж ярьсан боловч үүнийг нотлох баримт байхгүй байхад анхан шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч улсын яллагчийн зүгээс эсэргүүцэл бичсэн” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.И-ыг 2018 оны 02 дугаар сарын 03-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сум 3 дугаар баг Булгийн 4-67 тоот иргэн Ч.Б-гийн байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч 42 инчийн зурагт, дунд гарын халтар манан хөөрөг, асеr маркын суурин компьютер, гагнуурын аппарат, таслагч, хүүхдийн хос пүүз зэрэг эд зүйлийг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд 302 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаах тухай шүүгчийн захирамжаар А.И-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Дуламсүрэнгийн “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү”  гэх үндэслэлээр бичсэн эсэргүүцлийн дагуу хэргийн материалыг бүхэлд нь шинжлэн судлаад доорх дүгнэлтийг хийж прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч А.И-, түүний өмгөөлөгч Н.Баттунсаг нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээс татгалзсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам”-ын 6-д шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан бол шүүх хэргийг прокурорт буцаахаар заасан бөгөөд анхан шатны шүүх дээрх үндэслэлээр А.И-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүх хэргийг буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан буцаасан нь үндэслэлгүй бөгөөд үүнийг зөвтгөн шүүгчийн захирамжийн 1 дэх заалтанд зохих өөрчлөлт оруулах зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, 2-т заасныг улирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 302 дугаартай шүүгчийн захирамжийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт А-гийн И-д холбогдох 1818001040107 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцаасугай” гэж өөрчлөн шүүгчийн захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                    ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                        ШҮҮГЧИД                                        Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                                                 Б.МАНЛАЙБААТАР