Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 1397

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүххуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ................ регистрийн дугаартай, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 47 дугаар байр 48 тоотод оршин суух ................... нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд ................ регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 47/2 тоотод оршин байх Х.Д ХХК-д холбогдох,

*******ын нөхөн төлбөр, зардал 5.127.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ядамжав овогтой Энхбат нь 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ******* даатгал ХХК-д өөрийн эзэмшлийн NHW200016942 тоот арлын дугаар бүхий Prius 20 маркийн 4798 УБВ улсын дугаартай суудлын автомашинаа Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ хийж даатгуулсан. Уг тээврийн хэрэгслийг миний дүү Энхболд овогтой Энхбаяр нь 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт унаж яваад зам гээврийн осол гаргасан билээ. Би нэгэнт уг тээврийн хэрэгсэл маань тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдсан тул хэн унаж явж байгаад уг ослыг гаргаснаас үл хамааран тээврийн хэрэгслийн даатгалаараа нөхөн төлбөр авах ёстой гэж үзэн ******* даатгал ХХК-д нөхөн төлбөр авахаар баримт бүрдүүлэн хандсан билээ. Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 4/245 тоот албан бичгээрээ ******* даатгал ХХК-ийн зүгээс бидний хооронд байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 3.1.1.6-д Даатгуулагчаас гадна жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд нэр нь бичигдсэн бусад этгээд тээврийн хэрэгслийг жолоодох үеийн тээврийн осол гэж даатгалын эрсдэлд тооцогдох нөхцөлийг тодорхойлсон байгаа тул дүү Э.Энхбаярын жолоодож байгаад гаргасан энэхүү эрсдэлд нөхөн төлбөр олгохгүй гэсэн хариу өглөө. Миний зүгээс дээр дурдсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулахдаа уг машинаа өөрийн өмч талаас нь, өмчөө хамгаалах, аливаа нэг эрдсэлээс урьдчилан сэргийлэх талаас нь бодож даатгуулсан болохоос биш эрсдэл учирахад нөхөн төлбөр авахгүй байх, даатгалын компанийн зүгээс ямар нэг шалтгаан нөхцөл дурдаж, нөхөн төлбөр олгохгүй байх талаас нь бодож уг даатгалын гэрээг байгуулж, даатгалын хураамж төлөөгүй нь тодорхой билээ. *******ын гэрээ байгуулж, хураамжаа 100 хувь төлсөний дараа даатгалын тохиолдол бий болоход таны даатгалын гэрээний 3.1.1.6-д заасан нөхцөл хангагдахгүй байгаа тул нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна гэсэн хариу өгсөн нь өөрөө үндэслэл муутай, холбогдох хууль, гэрээ зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Даатгуулагч миний хувьд өөрийн тээврийн хэрэгсэлд учирч болох аливаа бүх эрсдэлийг л даатгуулж байгаа болохоос тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнээс өөр аливаа нэг гэрээнд, тухайлбал жолоочийн хариуцлагын даатгалын гэрээнд нэр нь бичигдээгүй этгээд унаж байгаад учруулсан эрсдэл даатгалд хамрагдахгүй байхаар уг гэрээг байгуулна гэж үгүй билээ. Бусад даатгалын компанийн тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд ******* даатгал-ын гэрээнд байгаа шиг ийм зүйл, заалт байхгүй, тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдсан л бол уг машиныг хэн унаж байгаад даатгалын тохиолдол бий болгосноос үл хамаарч даатгалын нөхөн төлбөрөө авдаг зохицуулалттай байна.

Энэхүү даатгалын гэрээ нь нэг талаас санал болгосон, ******* даатгал ХХК-ийн загвар, стандарт гэрээ бөгөөд иргэн миний хувьд танилцах боломж, саналаа хэлэх боломжгүй шууд гарын үсэг зурсан гэрээ юм.

Иргэний хуульд гэрээний стандарт нөхцлийн талаар дараах зохицуулалт туссан байна. Иргэний хуулийн 200.1-д гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ, 200.3-т Дараах нөхцөл бүрдсэн тохиолдолд стандарт нөхцөл нь талуудын хооронд байгуулсан гэрээний салшгүй хэсэг болно гээд 200.3.1-т санал гаргагч тал нь гэрээ байгуулж байгаа газарт стандарт нөхцлийг ил тод харагдахаар бичиж энэ нөхцлийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй гэрээг байгуулахаар заасан бол гэсэн зохицуулалт тусгагдсан.

Мөн Иргэний хуулийн 202.1-т Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна, 202.2-т Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараахь нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна гээд мөн хуулийн 202.2.4-т гэрээгээр нэгэнт тогтоосон үүргээ нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх байдлаар өөрчлөх буюу татгалзах эрхтэй байхаар заасан, 202.2.11-т санал гаргагч, түүний хууль ёсны төлөөлөгч зэрэг этгээдийн санаатай буюу хэт болгоомжгүй үйлдлийн улмаас учирсан хохирлыг хариуцахыг үгүйсгэсэн буюу хязгаарласан, 202.2.12-т үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах нөгөө талын эрхийг хязгаарласан бол энэхүү стандарт гэрээ нь хүчин төгөлдөр бус байхаар заасан байна Иймд Иргэний хуулийн холбогдох эдгээр заалтыг зөрчсөн уг гэрээний 3.1.1.6 дахь заалт нь өөрөө хүчин төгөлдөр бус, даатгуулагчийн эрх ашгийг хохироосон хууль бус хэлцэл гэж үзэхээр байна.

Даатгуулагч намайг уг даатгалын гэрээг байгуулж байх үед энэхүү даатгалын гэрээний нөхцлийн талаар тайлбарлаж хэлсэн нэг ч зүйл байхгүй, манайх ийм л гэрээ хийдэг юм, хурдхан зурчих гэж хэлэн ямар ч танилцах боломжоор хангаагүй, мөн энэхүү Тээврийн хэрэгслийн даатталын гэрээ болон Жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ нь хоорондоо ийм уялдаа холбоотой юм гэж хэлж өгсөн зүйл байхгүй, аль аль гэрээг нь хурдхан зурчих, манай ашигладаг бэлэн гэрээ гэж хэлээд л гарын үсэг зуруулсан билээ.

Дээр дурдсан 2 гэрээ буюу Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ болон Жолоочийн хариуцлагын гэрээний хаана ч, ямар ч зүйл заалтанд эдгээр гэрээ нь хоорондоо холбоотой, нэг нь нөгөөгөөсөө ишлэл авч байна гэсэн нэг ч зүйл заалт байхгүй, тэдэн сарын тэдний өдрийн ийм талуудын хооронд байгуулсан тэдэн тоот Жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ, эсхүл тэдэн тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнүүд нь хоорондоо ийм ийм зүйлээр ингэж холбогдоно, энэ нь нөгөөгөө ингэж нөхнө гэж тодорхой заасан нэг ч заалт байхгүй байж нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу өгсөн нь өөрөө Иргэний хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, хэрэглэгчийг төөрөлдүүлсэн, даатгалын нөхөн төлбөр олгохоос илт зайлхийсэн хууль бус гэрээ гэж үзэхээр байна.

Бусад даатгалын компанийн Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд ******* даатгалын гэрээнд байгаа шиг ийм зүйл, заалт байхгүй, Тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдсан л бол уг машиныг хэн унаж байгаад даатгалын тохиолдол бий болгосноос үл хамаарч даатгалын нөхөн төлбөрөө авдаг зохицуулалттай байна.

Иймд ******* даатгал ХХК-ийн 2016 оын 8 дугаар сарын 22-ний өдрийн хариу мэдэгдэл нь даатгуулагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, нөхөн төлбөр авах хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байгаа тул бидний хооронд байгуулсан даатгалын гэрээний нөхцөл, даатгалын тохиолдлын нөхөн төлбөрийн байдлыг шалган үзэж, даатгуулагчийн эрхийг сэргээж, ******* даатгал ХХК-иас даатгуулагч надад даатгалын нөхөн төлбөр болох 4.627.000 миний өмгөөлөгчид төлсөн хөлс болох 500.000 төгрөг, нийт 5.127.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* даатгал ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Энхболд овогтой Энхбаяр нь 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт Тоёота приус 20 маркийн 47-98 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зам тээврийн осол гаргасан /замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон/ гэх даатгалын тохиолдлыг судлан үзэхэд тус тээврийн хэрэгслийг 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Ядамжав овогтой Энхбат нь манай компанид даатгуулсан байх бөгөөд нөхөн төлбөр авахаар хандсан боловч зам тээврийн осол гаргасан Энхболд овогтой Энхбаяр нь 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 47-98 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр хийгдсэн 16225700410011 дугаар Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд нэр нь дурдагдаагүй байх тул нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Тус даатгалын гэрээний 3 дугаар зүйлд даатгалын хамгаалалтанд хамаарах эрсдэлүүдийг тусгаж өгсөн. *******ын үндсэн хамгаалалт үүсэх тохиолдлуудад 3.1.6 Даатгуулагчаас гадна жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд нэр нь бичигдсэн бусад этгээд тээврийн хэрэгслийг жолоодох үеийн зам тээврийн осолд нөхөн төлбөр олгоно гэсэн заалт нь маш тодорхой тусгаж өгсөн нөхцөл юм. Энэхүү заалт нь даатгуулагчийн нэхэмжлэлдээ дурдсан эдгээр даатгалын гэрээнүүд нь хэрхэн холбогдож буйг тодорхой илтгэсэн заалт болно. Нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэл нь Монгол улсад хүчин төгөлдөр үйлчлэж буй *******ын үйл ажиллагаатай хамаарал бүхий ямар нэгэн хуулийн заалт зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний хооронд байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нөхцлүүд нь даатгуулагчид тулган шаардаж гэрээ байгуулаагүй бөгөөд Монгол улсын Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431-д заасан нөхцөлүүд дурьдагдсан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд гэрээг манай компанитай хамтран ажиллах гэрээ бүхий даатгалын зуучлагч болох Төрийн банк' ХХК нь үйлчлүүлэгчдээ санал болгодог.

Даатгуулагч нь даатгагчаа сайн дураараа чөлөөтэй сонгох эрхтэй бөгөөд манай компаний зүгээс тухайн даатгуулагчид гэрээний нөхцөл тулган, төөрөгдүүлсэн гэрээ байгуулаагүй болно. *******ын зуучлагч нь даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн хүрээнд даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэдэг бөгөөд даатгуулагчаас тавьсан шаардлага, зөвшөөрлийн дагуу даатгалын гэрээг байгуулах, даатгалын бүтээгдэхүүнийг сурталчлах үүрэгтэйгээр даатгалын зуучлалаар хамтран ажилладаг байгаа. Иймд нэхэмжлэгчийн бичсэн шиг даатгалын мөн чанарыг тайлбарлахгүйгээр гэрээг тулган төөрөгдүүлэх замаар байгуулаагүй. Даатгагчаа сонгох бололцоо бүрэн байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй бөгөөд даатгагч болон даатгуулагчийн хооронд байгуулсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг хүчин төгөлдөр гэрээ болохыг баталж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан өмгөөлөгчийн зардал 500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь ******* даатгал ХХК-иас даатгалын нөхөн төлбөр 4.627.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөг нийт 5.127.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нв эс зөвшөөрч маргаж байна.

Хэрэгт авагдсан 47-98 УБВ улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй байх боловч нэхэмжлэгч ******* нь ******* даатгал ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 161063162520002 дугаартай тээврийн хэрэгслийн даатгал-ын гэрээг байгуулж, уг тээврийн хэрэгслийг даатгуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй.

Зохигчдын хооронд Монгол улсын Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан болон *******ын тухай хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.

*******ын зүйл болох 47-98 УБВ улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлийг Э.Энхбаяр нь Төв аймгийн Лүн сум, Хөшгийн өвөр гэх газар 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр жолоодон явж байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн зөрчсний улмаас уг автомашин онхолдож зам тээврийн осол гарсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, ******* даатгал ХХК-иас 2016 оны 8 дугара сарын 22-ны өдөр даатгуулагч *******ад хүргүүлсэн нөхөн төлбөрийн тухай албан бичиг зэргээр тогтоогдож байна./х.х-ийн 8-9 дүгээр тал/

Зам тээврийн осол гарсан талаарх Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зэрэг баримтад Төв аймгийн Замын цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байдлаар хэрэгт авагдсан бөгөөд Төв аймгийн Замын цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг нь тухайн иргэний хэргийн оролцогч биш тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлагад нийцнэ.

Уг зам тээврийн ослын улмаас даатгалын зүйл болох 47-98 УБВ улсын дугаартай тоёота приус маркийн автомашинд эвдрэл гэмтэл үүсч, нийт 4.627.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Лэндс ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн БЗД-00011440 дугаартай Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан-аар нотлогдсон байх бөгөөд энэхүү үнэлгээнд хариуцагч маргаагүй байна.

Харин хариуцагч ******* даатгал ХХК нь гэрээгээр тохиролцсон даатгалын тохиолдол биш, даатгалын гэрээний 3.1.1.6-д заасан даатгуулагчаас гадна жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд нэр нь бичигдсэн бусад этгээд тээврийн хэрэгсэлийг жолоодох үеийн зам тээврийн осол даатгалын эрсдэлд хамаарахаар заасан, зам тээврийн осол гаргасан Н.Энхбаяр нь тээврийн хэрэгсэлийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд нэр нь бичигдээгүй тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* даатгал ХХК-ийн хооронд байгуулагдсан Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ-нд нэр дурдагдсан жолооч гэсэн хэсэгт Я.Энхтөр гэж бичигджээ. /х.х-ийн 7 дугаар тал/

Монгол улсын Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2-т даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна гэж заасан бөгөөд тээврийн хэрэгсэлийн даатгалын зүйл нь тухайн даатгуулж буй тээврийн хэрэгсэл буюу эд хөрөнгө, жолоочийн хариуцлагын даатгалын зүйл нь хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байхаар хуулиар зохицуулсан.

Нэхэмжлэгч нь даатгалын зүйл болох тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохиролын нөхөн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-т гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ гэж заасан зохицуулалтаар зохицуулагдахаар байна.

Өөрөөр хэлбэл хуульд зааснаар даатгалын зүйл нь даатгагчийн эд хөрөнгө байх, түүнчлэн тухайн даатгалын зүйлд гэм хор учирсан тохиолдолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг даатгагчид үүсэхээр хуулиар зохицуулсан.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан бөгөөд хэдийгээр талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч талуудын тохиролцоо хуульд нийцсэн байх шаардлагатай.

Тодруулбал, хариуцагчийн татгалзалын үндэслэл болж буй *******ын гэрээ-ний 3.1.1.6-д даатгуулагчаас гадна жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд нэр нь бичигдсэн бусад этгээд тээврийн хэрэгсэлийг жолоодох үеийн зам тээврийн осол даатгалын үндсэн хамгаалалтад хамаарна гэж заасан нь хуульд нийцээгүй гэж үзэхээр байна.

*******ын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгоно гэж мөн талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний даатгалын үндсэн хамгаалалт гэсэн хэсэгт зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол гэж заасны дагуу 47-98 УБВ улсын дугаартай тоёота приус маркийн автомашинд хохирол учирч даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авахад гарсан зардал зайлшгүй гарсан зардал гэж үзэхээргүй байх тул өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөгийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч ******* даатгал ХХК-иас 4.627.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1, 227 дугаар зүйлийн 227.3- хариуцагч ******* даатгал ХХК-иас 4.627.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. 7 7.1.1, 56 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заасныг баримтлан *******аас 96.982 төсвийн , ******* даатгал ХХК-иас 88.982*******ад .

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ