Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 111/ШШ2019/0012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Сайнбилэг даргалж, шүүгч Ц.Сувдмаа, Ч.Оюунсайхан нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар “ ” НҮ-ТББ-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал, сумын Засаг дарга нарт холбогдох “2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ******* дүгээр Баянхонгор аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Журам батлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, дээрх тогтоолыг үндэслэн Баянхонгор аймгийн сумын Засаг дарга ******* болон “******* *******” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Баянхонгор аймгийн сумын ******* баруун ******* болон ******* хэмээх газарт нөхөн сэргээлтээр ажиллах “******* *******” ХХК, сумын Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ ” НҮ-ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэл гаргах эрхийн тухайд: “ ” НҮ-ТББ нь 2015 оны үүсгэн байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагдснаасаа хойш өөрийн дүрэмд заасан зорилгын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг эрхэлж байна. Үүнд: 1/ Байгаль орчныг хамгаалах, энэ чиглэлээр төрийн болон орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллах, байгаль орчинд хохирол учруулж буй үйлдлийг мэдээлэх, шийдвэрлүүлэх,

2/ Байгаль орчинд хохирол учруулж буй үйлдлийг таслан зогсоолгох, байгаль орчин учруулсан хохирлыг төлүүлэх асуудлыг шүүх болон бусад төрийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх,

Манай ТББ нь Баянхонгор аймгийн сумд үйл ажиллагаа явуулдаг. ТТБ-ын гишүүд, удирдлагууд нь тус нутгийн хүмүүс бөгөөд төрсөн , амьдран, аж төрж буй газар , байгаль орчноо хамгаалах, тус сумын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангах, хамгаалах зорилгоор тус ТББ-ыг үүсгэн байгуулсан. Манай төрийн бус байгууллага нь байгаль орчныг хамгаалах асуудлаар 2016, 2018 онд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд, 2018 оны Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус хандаж хэрэг маргаан шийдвэрлүүлсэн, зарим хэрэг маргаан нь одоо хянан шийдвэрлэгдэх шатандаа яваа. Мөн 2015, 2016, 2017, 2018 онуудад байгаль орчныг хамгаалах асуудлаар төрийн болон бусад эрх бүхий байгууллагуудад хандаж асуудлууд шийдвэрлүүлж, хяналт шалгалт хийлгэж, байгаль орчныг хамгаалах чиглэлээр бодитой үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Манай ТББ нь дор дурдсан хуулийн холбогдох заалтуудын дагуу энэхүү нэхэмжлэлийг тус шүүхэд гаргах эрхтэй болно. Манай ТББ нь дор дурдсан хуулийн холбогдох заалтуудын дагуу энэхүү нэхэмжлэлийг тус шүүхэд гаргах эрхтэй болно. Үүнд:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар эүйлийн 2-т "Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх. эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:... 2/ Эрүүл, аюулгүй орчннд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй",

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т "Хуулнар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин ...-ыг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй богоод уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна:

18.3.1. нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх;

18.3.2. дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх.

Хоёр. Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ******* дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэлийн тухайд

Баянхонгор аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2016.06.09-ний өдөр ******* дугаартай “Журам батлах тухай” тогтоолыг баталсан.

Энэхүү тогтоолоор сумын хэмжээнд мөрдөгдөх "Эвдэгдсэн газрыг нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж. үйл ажиллагаанд хяналт тавих журмыг баталсан.

Уг журам нь батлагдсан үеэсээ эхлэн өнөөг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тус журмыг сумын хэмжээнд нөхөн сэргээлтийн аливаа асуудалд заавал дагаж мөрдөхөөр баталж үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй хэм хэмжээний акт болон үйлчилж байна. Тус журмыг үндэслэн сумын Засаг дарга нөхөн сэргээлтийн гэх компанитай гэрээ байгуулан ажиллуулж байсан бөгөөд одоо ч ажилуулж болохоор байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий тогтоолоор нэг удаагийн харилцааг бус нөхөн сэргээлттэй холбоотой аливаа харилцаанд хэдэн ч удаа мөрдөгдөж болох журмыг баталснаараа тус тогтоол нь хэм хэмжээний акт болон үйлчилж байна. Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор баталсан "Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам"-д аливаа баталсан хэм хэмжээний актыг Хууль зүйн яаманд бүртгүүлэх, “Хууль зүйн мэдээлэл" сэтгүүлд нийтлүүлэхээр заасан боловч тийнхүү бүртгүүлэх нийтлүүлэх нь тухайн хэм хэмжээний актыг баталсан захиргааны байгууллагын үүрэг бөгөөд харин тухайн хэм хэмжээний акт хэрэгжиж байгаагийн улмаас иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа, цаашид зөрчигдөж болохуйц байгаа тул хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгуулахаар ийнхүү шүүхэд хандаж байна.

Маргаан бүхий тогтоолын 2 дахь заалт болон тогтоолын хавсралтаар баталсан журамд “... эвдэгдсэн талбайд дахин боловсруулалт хийх замаар нөхөн сэргээлт хийх" болзолтойгоор сонгон шалгаруулалт явуулахаар заасан.

Ийнхүү дахин боловсруулалт хийх буюу хаягдал нөөц эфель, гааль, шалам угаах, олборлох эрхийг аливаа этгээдэд олгосноор байгаль орчин нэмж эвдэгдэх, байгаль орчинд хохирол учрах шалтгаан нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд аж төрөх эрхийг зөрчиж байгаа төдийгүй цаашид дахин ийм зөрчил гарч болзошгүй нөхцөлийг үүсгээд байна.

Түүнчлэн маргаан бүхий тогтоолын дагуу сумын Засаг дарга нь 2016.06.10-ны өдөр “*******” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан олборлолт хийлгэсэн бөгөөд олборлолт хийсэн талбай нь одоог хүртэл эвдрэлтэй нөхөн сэргээлт хийгдээгүй байгаа. Техникийн нөхөн сэргээлтийг дутуу хийж, биологийн нөхөн сэргээлтийг огт хийгээгүй байгаа нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна.

Маргаан бүхий тогтоол болон журамд дурдсан “дахин боловсруулалт хийх замаар нөхөн сэргээлт хийх” болзол нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан "ашигт малтмал ашиглах” үйл ажиллагаа бөгөөд Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор батлагдсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-аар зохицуулагдах эрх зүйн харилцаа юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг ойлгоно”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг Засгийн газар батална", тухайн үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 3.3-д "Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байпууллагаас бичил уурхайн зориулалтаар ашиглаж болох тухай дүгнэлт гарсан тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын энэхүү журмын 2.2-т заасан шийдвэрийг үндэслэн өргөдөл гаргасан нөхөрлөлтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулна..." гэж заасан атал сумын ИТХ-аас байгаль орчныг нөхөн сэргээх нэрийн дор “ашигт малтмал ашиглах" үйл ажиллагааг зөвшөөрч, сонгон шалгаруулалт явуулах нөхцөлийг бүрдүүлснээрээ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 53 дугаар зүйлийн 1-д нийцээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 4.1.7, 3 дугаар зүйлийн 3.2-ыг тус тус зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, бичил уурхайгаар буюу тусгай зөвшөөрөл ашигт малтмал олборлох харилцааг гагцхүү Засгийн газраас баталсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам’’-аар зохицуулахаар заасан байхад сумын ИТХ нь Засгийн газрын баталсан журмаас өөр процедур бүхий журмыг дур мэдэн батлах, Засгийн газрын журам батлах эрхэд халдах үндэслэлгүй. Засгийн газрын болон сумын ИТХ-ын баталсан ашигт малтмал олборлуулах журмууд зэрэг хэрэгжих боломжгүй.

Гурав. Маргаан бүхий гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох ундэслэлийн тухайд

Сумын ИТХ-ийн дээрх тогтоолыг ундэслэн, тус тогтоолын дагуу Баянхонгор аймгийн сумын Засаг дарга ******* нь “*******” ХХК-тай 2016.06.10-ны өдер "Баянхонгор аймгийн сумын ******* ******* ******* болон ******* хэмээх газарт нөхөн сэргээлтээр ажиллах "******* "ХХК, сумын Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан /гэрээний 1.1-д сумын ИТХ-ын 2016.6.09-ний өдрийн ******* дугаартай тогтоолыг үндэслэж байгааг дурдсан/.

Уг хамтран ажиллах гэрээний дагуу ******* ХХК нь 2016.07.01-ний өдрөөс 2016.09.01-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрээний хавсралтад заасан талбайд буюу сумын ******* баруун *******, ******* зэрэг газруудад дахин боловсруулалтын үйл ажиллагаа явуулсан. “*******” ХХК нь дахин боловсруулалт хийсэн талбайгаа битүүлэх төдийгээр орхиж зарим газрыг бүрэн бөглөж битүүлээгүй техникийн нехен сэргээлтийг дутуу хийж, биологийн нөхөн сэргээлтийг огт хийлгүйгээр орхиод явсан.

Хамтран ажиллах гэрээний 1.2, 1.3. 1.4-г зааснаар тус гэрээний хавсралтад заасан солбицол бүхий талбайд уурхайн тоног төхөөрөмж ашиглан дахин боловсруулалт буюу олборлолт хийж олсон санхүүжилтээрээ буцаагаад нөхөн сэргээлт хийх харилцааг тус гэрээгээр зохицуулсан.

Сумын Засаг дарга нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлуулахаар холбогдох этгээдтэй гэрээ байгуулах эрхтэй боловч энэ тохиолдолд уг гэрээг Засгийн газраас баталсан бичил уурхай эрхлэх журмын дагуу байгуулаагүй, харин "дахин боловсруулалт хийх замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлэх тухай” сумын ИТХ-ын тогтоолын дагуу байгуулсан. Энэ нь Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор батлагдсан Бичил уурхайнаар ашигт малтмал олборлох журмын 3.3-д "Засаг дарга нь геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас бичил уурхайн зориулалтаар ашиглаж болох тухай дүгнэлт гарсан тохиолдолд сум дүүргийн Засаг дарга нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын энэхүү журмын 2.2-1 заасан шийдвэрийг үндэслэн ергөдөл гаргасан нөхөрлөлтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулна...” гэж заасныг зөрчсөн байна.

Маргаан бүхий гэрээний хавсралтаар баталсан цэг солбицол буюу ******* ******* *******, уулзварын газрууд нь Монгол Улсын Засгийн Газрын 2012.06.05-ны өдрийн 194 дүгээр тогтоолын дагуу гол мөрний урсац бүрэлдэх эх /ийн голын урсац бүрэлдэх эх/-д хамаардаг байхад хуулиар хориглосон газарт ашигт малтмал олборлох эрх олгосон нь гол, мөрний урсац бүрэлдэх эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Монгол Улсын дэвсгэр дэх гол мөрний урсац бүрэлдэх эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасньг зөрчсөн байна.

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012.02.16-ны өдрийн 16/2 дугаартай “Аймгийн тусгай хамгаалалттай газрын хилийн цэс шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор сумын 3 дугаар багийн дэвсгэрийг буюу ******* ******* ******* уулзвар хэсгийн байгалийн нөөц газар /усны нөөц газар/ хэмээн үзэж аймгийн тусгай хамгаалалтад авсан. Гэтэл тусгай хамгааталттай газарт алт олборлуулахаар гэрээ байгуулсан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заасан "Байгалийн нөөц газарт ... ашигт малтмал олборлох ... үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэж заасныг зөрчсөн байна.

Хариуцагч нар нь дээрх байдлаар маргаан бүхин тогтоолыг баталж, гэрээ байгуулснаар эвдэгдсэн газарт нэмж олборлолт хийх нэмж газар эвдэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн. Тухайлбал 2016 онд дахин боловсруулалт хийсэн “*******” ХХК-ийн үйл ажиллагааны улмаас тус сумын 3 дугаар багийн ******* *******ны гол, ******* гол болон бусад булаг шанд бохирдож, ширгэж, урсац гольдрол нь алдагдсан, дахин боловсруулалт буюу олборлолт хийсэн газарт нь байгалийн жамаараа ургамал ургах бололцоогүй, малчид малаа бэлчээрлэх боломжгүй болж тус газарт амьдрах нөхцөлийг дордуулж, иргэд малчдын эрүүл аюулгүй орчинд аж төрөх эрхэд нь халдсан үйлдэл болсон.

Маргаан бүхий ******* дугаартай тогтоолоор батласан журам нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа, цаашид ч хэрэгжих боломжтой тул уг тогтоол, журмыг үндэслэн нөхөн сэргээлт нэрээр дахин боловсруулалт хийж нэмж газар эвдэх, байгаль орчинд хохирол учруулах иргэдийн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрх зөрчигдөж болзошгүй байна.

Түүнчлэн "нөхөн сэргээлтийн гэх компани нь ашигласан талбайд дахин боловсруулалт хийсэн боловч алт гарахгүй яах вэ?” гэдэг асуулт үүсэж байна. Ийнхүү алт гараагүй бол нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлэх боломжгүй болж улмаар газрыг нэмж эвдсэн байдалтайгаар орхин явахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсэхээр байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэл, түүнчлэн захиргааны байгууллагын байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болохыг тогтоолгохтой холбоотой нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэл гаргах хугацааг баримтласан байх, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн байхыг шаарддагагүй болно.

Манай ТББ нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаа тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-т заасны дагуу улсын тзмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно. Иймд дор дурдсан шийдвэрийг гаргаж өгөхийг шүүхээс хүсье:

1. 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай Баянхонгор аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын "Журам батлах тухай” тогтоолыг хүчингүй болгох.

2. Дээрх тогтоолыг үндэслэн Баянхонгор аймгийн сумын Засаг дарга ******* болон “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Баянхонгор аймгийн сумын ******* ******* ******* болон ******* хэмээх газарт нөхөн сэргээлтээр ажиллах "*******!" ХХК. сумын Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээг илт хууль бус болохыг тогтоох” гэжээ.

Хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ ” НҮ-ТББ-аас Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцахад 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай Баянхонгор аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Журам батлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Монгол Улсын Засаг захиргаа дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харъяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно.” гэж хуульчилсан тул Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дараа хариуг хүргүүлэх болно.” гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн сумын Засаг дарга *******ээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “ ” НҮ-ТББ-ын 2019 оны 1 сарын 25-ны 1/06 тоот нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлд дурдсан асуудал нь 2014 онд Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 “ ” НҮ-ТББ шүүхэд хандан “2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ******* дүгээр Баянхонгор аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Журам батлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, дээрх тогтоолыг үндэслэн Баянхонгор аймгийн сумын Засаг дарга ******* болон “******* *******” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Баянхонгор аймгийн сумын ******* баруун ******* болон ******* хэмээх газарт нөхөн сэргээлтээр ажиллах “******* *******” ХХК, сумын Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар Баянхонгор аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Журам батлах тухай” ******* дүгээр тогтоолыг 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр, илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй Баянхонгор аймгийн сумын Засаг дарга ******* болон “******* *******” ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тус тус баталсан байх тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буцаан хэрэглэж, маргааныг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасан нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх зүйн шаардлагыг хангасан бөгөөд уг маргаанд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй болно.

Маргаан бүхий Баянхонгор аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн тогтоол, түүний хавсралтаар баталсан журмын улмаас нийтийн эрүүл, аюулгүй орчин амьдрах эрх ашиг хөндөгдөж болзошгүй байх тул шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэгт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. “2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ******* дүгээр Баянхонгор аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Журам батлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Баянхонгор аймгийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Хурлын хуралдааны тов зарлах тухай” 17, 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 21-ний өдрийн “Хурлын хуралдааны тов дахин зарлах тухай” 21 дүгээр тогтоолуудаар хуралдааны товоо тогтоож, хэлэлцэх асуудлын дараалалдаа нөхөн сэргээлтийн журмыг батлахаар оруулсан байна.

Улмаар маргаан бүхий тогтоолыг 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, Монгол Улсын Засаг захиргаа, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 8 дугаар хуралдааны 8/4 дүгээр тогтоолоор баталсан журам, Хөндлөн булаг 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн хурлын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4 дүгээр тогтоол зэргийг үндэслэжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын асуудлыг бие даан шийдвэрлэх, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д “ дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ, төсөв баталж, биелэлтэд хяналт тавих” нийтлэг бүрэн эрхүүдийг олгосон хэдий ч маргаан бүхий тогтоолоор баталсан эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд хяналт тавих журмыг баталсан нь эрх зүйн үндэслэлгүй, дээд шатны хурлын болон Багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоолуудыг баримталсан нь хууль бус байна.

Учир нь хүчингүй болгуулахаар маргаж буй тогтоол, түүний хавсралтаар баталсан журамд заасан эвдэрсэн газарт дахин боловсруулалт хийх, бичил уурхайн хэлбэрээр олборлох, нөхөн сэргээлт хийлгэх асуудлууд нь Ашигт малтмалын тухай хууль, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Журам батлах тухай” 308 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-аар зохицуулагдсан тусдаа харилцаа юм.

Нутгийн захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “харьяалах дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох”, 12.1.3-т “байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хяналтыг хэрэгжүүлэх, зөрчлийг таслах зогсоох бүрэн эрхтэй этгээд атал хуулиар өөрт олгогдоогүй асуудлаар тогтоол гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ... хууль дээдлэх зарчим баримтална.” гэснийг зөрчсөн байх тул хүчингүй болгож шийдвэрлэв.

Хоёр. “Дээрх тогтоолыг үндэслэн Баянхонгор аймгийн сумын Засаг дарга ******* болон “******* *******” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Баянхонгор аймгийн сумын ******* баруун ******* болон ******* хэмээх газарт нөхөн сэргээлтээр ажиллах ******* ******* ХХК, сумын Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

сумын Засаг дарга *******, “******* сэцэн” ХХК нар 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дээрх тогтоолыг үндэслэн “...хамтран ажиллах гэрээ”-г байгуулжээ.

Захиргааны гэрээ, түүнтэй төстэй зохицуулалт маргаан бүхий гэрээг байгуулах үед байгаагүй хэдий ч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “захиргааны акт гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна.” гэж заасанд хамааруулан үзэх боломжтой байна.

Түүнчлэн сумын эвдэрсэн газрын судалгаанд орж, нөхөн сэргээгдэх шаардлагатай байсан гэх ******* баруун *******, ******* хэмээх газрууд нь Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн “Аймгийн тусгай хамгаалалттай газрын хилийн цэс шинэчлэн тогтоох тухай” 16/2 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ой, усны сав газрын солбилцолд, маргаан бүхий гэрээний хавсралтаар баталсан газар нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “Хилийн заагийг тогтоох тухай” 194 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан голын урсац бүрэлдэх эх, голын ай сав газруудтай бүхэлдээ давхацсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсныг дурдах нь зүйтэй.

Дээрх байдлаар үндэслэлгүй тогтоолыг баримталж, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгдэх дахин боловсруулалт, нөхөн сэргээлт хийх зэрэг ажиллагааг хөндлөнгийн эдгээдээр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан нь хууль бус байх тул сумын Засаг дарга *******, “******* сэцэн” ХХК нарын хоорондын 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “...хамтран ажиллах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.10, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, Монгол Улсын Засаг захиргаа, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дахь хэсгийг тус тус баримтлан “ ” НҮ-ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн “Журам батлах тухай” ******* дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн сумын Засаг дарга ******* болон “******* *******” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Баянхонгор аймгийн сумын ******* баруун ******* болон ******* хэмээх газарт нөхөн сэргээлтээр ажиллах “******* *******” ХХК, сумын Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Нэхэмжлэгч “ ” НҮ-ТББ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ

       ШҮҮГЧИД, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.СУВДМАА        

                                              Ч.ОЮУНСАЙХАН