Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/58

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,

улсын яллагч Э.Ууганзаяа,  

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч К ургийн овогт А.Б-д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 178/21/0050/Э/ индекстэй хэргийг 21 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 21 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                       Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр Ховд аймгийн  ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* жолооч ажилтай, Ховд аймгийн Жаргалант сумын багийн дүгээр гудамжны тоотод оршин суудаг, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******7 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ............... тоот регистрийн дугаартай, К ургийн овогт А.Б,

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.Б нь 21 оны дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод гэртээ эхнэр болох Ш.Атэй “зуухаа янзал” гэж хэлсний улмаас хоорондоо маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүнийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн өөр мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Эрүүгийн ******* дугаартай хавтаст хэргээс:

1. Хохирогч Ш.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10--р хуудас/,

3. Гэрч Ш.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн *******-15-р хуудас/,

4. Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-р хуудас/,

5. Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23-р хуудас/,

6. Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26-р хуудас/,

7. Шинжээчийн 21 оны дугаар сарын 08-ны өдрийн 1 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 30-р хуудас/,

8. Яллагдагч А.Бы Ховд аймгийн Прокурорын ******* хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 73-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд

шүүгдэгч А.Б нь 21 оны дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн дүгээр гудамжны тоотод байрлах гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр болох Ш.Атэй “зуухаа янзал” гэж хэлсний улмаас маргалдаж улмаар түүнийг зодож, биед нь зүүн бугалганы үе хэсгийн суналт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын шууны гадна доод хэсгийн цус хуралт, баруун гарын шууны гадна дунд хэсгийн цус хуралтууд, баруун гарын шууны гадна дунд хэсгийн зулгаралтууд, баруун гуяны урд доод хэсгийн цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

Гэрч Ш.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 20 оны сарын 03-ны өдөр 19 цагийн үед гэртээ иртэл манай нөхөр байхгүй байсан бөгөөд зуухнаас утаа гараад байсан тул зуухаа засуулахаар нөхрөө дуудсан. Тэгтэл манай нөхөр согтуу ирсэн бөгөөд зуухаа янзал гэтэл янзлахгүй угаартаж үхвэл үх гэхээр нь би уурласан. Тэгтэл надтай маргалдаж байгаад миний цамцны энгэрээс заамдаад намайг хоолны ширээн дээр дээш харуулж дарж байгаад баруун хөл орчим нэг удаа өшиглөсөн. Тэгээд татаж босгож ирээд хана руу хоёр удаа мөргүүлчихээд утсаар яриад гараад явсан. Тэгээд би эмнэлэг дуудаж үзүүлсэн.  Өөр ямар нэгэн гэмтэл алга.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******-15-р хуудас/,

Шинжээчийн 21 оны дугаар сарын 08-ны өдрийн 1 дугаартай “1. Ш.А-н биед гэмтэл тогтоогдлоо. 2. Ш.А-н биед зүүн бугалганы үе хэсгийн суналт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын шууны гадна доод хэсгийн цус хуралт, баруун гарын шууны гадна дунд хэсгийн цус хуралтууд, баруун гарын шууны гадна дунд хэсгийн зулгаралтууд, баруун гуяны урд доод хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Ш.А-н биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрхи гэмтлүүд нь хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. 4. Ш.А-н биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Ш.А-н биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам/-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-р хуудас/,

Хохирогч Ш.А-н /1980 оны сарын 23-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, ам бүл 8, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, Сайн өдтэй бичиг сууц өмчлөгчдийн холбооны дарга ажилтай, Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод оршин суудаг, Ш.А/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед мөр мултарч зөөлөн эд гэмтсэн, хөл хөхөрсөн, одоо эдгэрсэн. Тухайн үед гэмтлийг үзүүлэхэд ямар нэгэн мөнгө төгрөг гараагүй. Бид хоёр эв зүйгээ олсон. Одоо ямар нэгэн өвчин зовиур байхгүй. Бие хэвийн байгаа. Надад одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10--р хуудас/,

Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 21 оны дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байтал манай бэр болох нь Алмагүль 20 цагийн үед манайд зүүн мөрөө барьчихсан ирсэн. Тэгэхлээр нь юу болов гээд асуутал мөр  мултарчихлаа яагаад мултарчихаж байгаа юм вэ гэтэл хальтраад уначихлаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-р хуудас/,

Яллагдагч А.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Урд нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг ярьсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.  Өөр ямар нэгэн нэмж хэлэх зүйл алга. Архи ууж асуудал гаргасан нь үнэн.” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 40-р хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 48-60-р хуудас/,

          Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6-р хуудас/,

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 21 оны дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол /хавтаст хэргийн 1-2-р хуудас/,

Яллагдагч А.Б-ы Ховд аймгийн Прокурорын ******* гаргасан “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон. Миний бие шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 73-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Хэрэгт цугларсан гэрч, хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч А.Б нь 21 оны сарын 03-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ш.Атэй “зухаа янзал” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүнийг өшиглөж зодон биед нь зүүн бугалганы үе хэсгийн суналт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын шууны гадна доод хэсгийн цус хуралт, баруун гарын шууны гадна дунд хэсгийн цус хуралтууд, баруун гарын шууны гадна дунд хэсгийн зулгаралтууд, баруун гуяны урд доод хэсгийн цус хуралт гэмтэл үүсгэсэн, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Хохирогч Ш.А-н эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2*******4 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох  нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д  эхнэр, нөхрийг энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж зааж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэл гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч А.Б хохирогч Ш.А-тэй гэр бүл болж 6 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр, нөхөр болох  нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирогчийг дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжээр тодорхойлж, гэм буруутай үйлдлийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан энэхүү гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу  Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжид хамруулахаар заажээ.

   Иймээс шүүгдэгч А.Б-ы архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ш.А-тэй маргалдах явцад зодож Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан бие махбодын хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бий болгосон байна.

Иймд шүүгдэгч А.Б-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь эхнэртэйгээ маргалдаж улмаар хохирогчийн биед нь халдан зодож, бие махбодын хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн ба хэрэг учрал болох үед түүний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь, гэр бүлийн таарамжгүй харилцаа зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

Мөн шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул  мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч А.Б-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ш.А-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримтаа хэрэгт ирүүлээгүй,  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн -р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 Шүүгдэгч А.Б нь урьд ял шийтгүүлж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2*******7 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор /хавтаст хэргийн 33, 55-57-р хуудас/ нотлогдож байгаа боловч гэр бүлийн таарамжгүй харилцаа, маргааны улмаас гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Б-ы хувийн байдлын талаар гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нагац ах А.Б нь төлөв даруу зантай, ажилсаг хичээнгүй, хүнд тусархуу, хамт олондоо нэр хүндтэй, хүн байгаа. Архийг хааяа нэг баяр ёслолын үеэр хэрэглэдэг. Зан ааш нь өөрчлөгдөөд байдаггүй. ” гэх мэдүүлэг, гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай найз болох А.Б нь төлөв даруу, элдэв муу зангүй, хамт олныхоо дунд нэр хүндтэй, хүнд тусархуу хүн байгаа юм. Ам бүл 12-уулаа. Айлын хамгийн бага хүүхэд байгаа юм. Хааяа нэг баяр ёслолын үеэр л архи хэрэглэдэг. ” гэх мэдүүлэг, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 21-26, 52-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.

Шүүгдэгч А.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 580000 төгрөгийн торгох ялаар шийтгэв.

Шүүгдэгч А.Б-д  оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч К ургийн овогт А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К ургийн овогт А.Б-г таван зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 580000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4.Шүүгдэгч А.Б-д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн .9 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ө.БАХЫТБЕК