Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/53

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа,

улсын яллагч Э.Ууганзаяа,  

шүүгдэгч А.А, Т.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Н ургийн овогт А.А, Ө ургийн овогт Т.У нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын *******-ний өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын *******-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ............ регистрийн дугаартай, Н ургийн овогт А.А,

Монгол улсын иргэн, ******* оны дугаар сарын 0*******-ны өдөр Увс аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн газарт жижүүр ажилтай, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн дүгээр гудамжны 2******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, .................... регистрийн дугаартай, Ө ургийн овогт Т.У,

          Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.А, Т.У нар нь бүлэглэн ашиг олох зорилгоор Ховд аймгийн Жаргалант суманд оршин сууж байхдаа 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр “ ” гэх цахим хаягаар хөзөр ашиглан олон нийтийн сүлжээнд үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулан 165000 төгрөгийн ашиг олж, мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.1******* дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Найз Т.Уын хамт 2021 оны 01 сарын 04, 05, 06-ны өдрүүдэд цахим тоглоом тоглуулсан. Тухайн тоглоомыг эхнэрийн данс болон гар утсыг ашиглаж тоглуулсан гэв.

Шүүгдэгч Т.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид хоёр цахимаар тоглоом тоглуулж болохгүй гэдгийг мэдсэн боловч хүмүүс тоглоод байхаар нь тоглуулсан. Тухайн тоглоомыг 2-3 хоног тоглуулаад ахиж тоглоогүй. Түүнээс хойш 20 хоногийн дараа цагдаагийн байгууллагад дуудагдаад ийм асуудал болсон. Дахин ийм зүйл хийхгүй.

Эрүүгийн ******* дугаартай хавтаст хэргээс:

1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 44-4 дүгээр хуудас/,

2.Гар утасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-53 дугаар хуудас/,

3. Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,

4. Эд мөрийн баримт хураан авах тухай зөвшөөрөл /хавтаст хэргийн 5*******-62 дугаар хуудас/,

5. Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-1******* дугаар хуудас/,

6. Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 2 дүгээр хуудас/,

*******. Яллагдагч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн *******1-*******2 дугаар хуудас/,

8. Яллагдагч А.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн *******5-*******6 дугаар хуудас/,

. Яллагдагч А.А, Т.У нарын Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 141-142 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд шүүгдэгч А.А, Т.У нар нь ашиг олох зорилгоор Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэр ******* дугаар гудамжны ******* тоотод буюу шүүгдэгч А.Аын гэрт 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдөр хүртэлх хугацаанд гар утсаараа “ ” гэх фейсбүүк хаяг /facebook account/ ашиглан фейсбүүк /facebook/ олон нийтийн сүлжээнд хөзөр, цаасан шоо ашиглан үр дүнг урьдчилсан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “Texas” /покер/ гэх мөрийтэй тоглоом зохион байгуулан 165000 төгрөгийн ашиг олж, мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 1 сарын эхээр Ховд аймгийн Дарви сумын багт оршин суух аав ын гэрт ганцаараа очсон. ...Хөдөө байх хугацаандаа цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан асуудал байхгүй. Хөдөө хээр газар сүлжээ барьдаггүй болхоор гар утсаа аймгийн төвд нөхөр А.Аад үлдээгээд явсан байсан. ...Би Samsung A5 маркийн гар утас барьдаг. Миний 68268 дугаарын утас мобайл банкинд бүртгэлтэй, утасанд орлого, зарлагын мессеж байнга ирдэг юм.  ...Би ХААН банкны 58402*******5******* дугаарын данс эзэмшдэг юм. “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 1******* дугаар хуудас/,

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 58402*******5******* тоот дансруу 5000 төгрөгийг “залуухай” 6 гэсэн утгатай шилжүүлсэн. Тухайн үед фейсбүүкээр покер тоглоом явуулж байхаар нь сонирхоод 1 удаа 5000 төгрөг шилжүүлсэн. ...Би 1 удаа 5000 төгрөг шилжүүлж тоглосон. ...Эрэгтэй хүн тоглуулж байх шиг байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 2 дүгээр хуудас/,

  Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн талаарх 2021 оны 02 дугаар сарын -ны өдрийн “...иргэн А.А, Т.У нар цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх газарт нөхөн үзлэг хийхэд уг газар нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах *******-******* тоотод болсон байв. ...орны урд талд 60х80 хэмжээтэй 4 хөлтэй модон ширээ байх ба уг ширээн дээр лайв хийж мөрийтэй тоглоом зохион байгуулсан байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч хэргийн газрын нөхөн үзлэгийг дуусгав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 44-48 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Уын эзэмшлийн Huawei Y6 маркийн гар утасанд үзлэг хийсэн талаарх 2021 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн “...Т.Уын эзэмшлийн Huawei Y6 маркийн гар утасанд үзлэг хийсэн бөгөө уг гар утас нь гадна талд резин гэртэй, хар өнгийн гар утас байв. ...Уг гар утасны дэлгэцийг Т.Уын өөрөөр нь онгойлгон фейсбүүк хэсэгт нэввтэрч ороход “ ” гэсэн нэртэй цагаан өнгийн футболк өмссөн Т.Уын өөрийнх нь зурагтай аккаунт байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-53 дугаар хуудас/,

Иргэн ийн эзэмшлийн ХААН банкин дахь 58402*******5******* тоот дансанд үзлэг хийсэн тухай 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн талаархи “...Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн газрын 201 тоот албан өрөөнд иргэн ийн эзэмшлийн ХААН банкны 58402*******5******* тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийхээр тогтоов. ...2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 2021 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдрийн хооронд нийт 33 удаа цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж, орлого орсон байх ба 1 удаа мөрийтэй тоглоом зохион байгуулахад 6 хүн нийт *******000 төгрөг байршуулан тоглож, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1 удаа 50000 төгрөгийг “oendoo” гэсэн утгатай 586*******26384 тоот дансанд буцаан шилжүүлсэн, 6 удаа *******000 төгрөгийг “oendoo” гэсэн утгатай ...тус тус буцаан шилжүүлсэн байв. Мөн 26 удаа 20000 төгрөгийг “oendoo” гэсэн утгатай ... тус тус шилжүүлсэн байв. ийн эзэмшлийн ХААН банкны 58402*******5******* тоот дансыг Т.У, А.А нар ашиглан, цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулан нийт 0000 төгрөгөөр 33 удаа мөрийтэй тоглоом тоглуулж, 8*******000 төгрөгийг мөрийтэй тоглоомонд оролцож хожсон хүмүүст буцаан шилжүүлж 165000 төгрөгийн ашиг олсон нөхцөл байдал тогтоогдож байна.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авсан талаархи 2021 оны 02 дугаар сарын 0-ний өдрийн “...Цэнхэр шар алаг цаастай 56 ширхэг хөзөр, “Техас” гэсэн бичигтэй 58 см урттай, 42 см өргөнтэй цагаан өнгийн дөрвөлжин шоо цас 1 ширхэг, эд мөрийн баримтыг хураан авав.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн талаарх 2021 оны 02 дугаар сарын 0-ний өдрийн “ ...шар өнгийн цэцгэн хээтэй ,5 см урттай 6,5 см өргөнтэй 56 ширхэг хөзөр байх ба “Техас” гэсэн бичигтэй, 58 см урттай, 42 см өргөнтэй цагаан цаасан дээр цэнхэр өнгийн балаар 1******* ширхэг дөрвөлжин нүд зурсан байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-60 дугаар хуудас/,

Яллагдагч Т.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус өдөр найз А.Атай хамт миний өөрийн эзэмшлийн “ ” гэсэн фейсбүүк хаягаас найз А.Аын эхнэр ийн эзэмшлийн ХААН банкны 58402*******5******* дугаарын данс ашиглан фейсбүүк орчинд лайв хийж “Техас” тоглуулсан юм. ...Нэг хүн 5000 төгрөг оролцдог. 6 хүн тоглуулаад хожсон 1 хүн *******000 төгрөг авч, лайв хийж мөрийтэй тоглоом зохион байгуулсан хүн 5000 төгрөг авах журмаар тоглуулдаг. ...Би 33 удаа тоглуулсан. Нийт 0000 төгрөг авснаас тоглоом тоглоод хожсон хүмүүсийн данс руу 8*******000 төгрөг буцааж хийсэн. ...Бид хоёр нийлээд 165000 төгрөгийн ашиг олсон байгаа. Бид хоёр ******* багийн *******-******* тоотод А.Аын гэрт мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан юм. ийн данс мобайл банкинд холбогдсон, дансанд мөнгө орж ирэхээр мессеж ирдэг болохоор Энхчимэгийн дансыг ашигласан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******1-*******2 дугаар хуудас/,

Яллагдагч А.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус өдөр манай найз Ууганбаяр бид хоёр Ууганбаярын “ ” гэсэн фейсбүүк хаягаас манай эхнэр ийн эзэмшлийн ХААН банкны 58402*******5******* дугаарын данс ашиглан фейсбүүк орчинд лайв хийж “Техас” тоглуулсан юм. ...Нийт 0000 төгрөг авсанаас тоглоом тоглоод хожсон хүмүүсийн данс рүү 8*******000 төгрөг буцааж хийсэн. ...Бид хоёр нийлээд 165000 төгрөгийн ашиг олсон байгаа. ...Бид хоёр хамт цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулъя гэж санаачилж, эхнэр ийн ХААН банкны дансыг ашигласан юм. Хамтдаа 3 өдөр мөрийтэй тоглоом зохион байгуулсан юм. .. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******5-*******6 дугаар хуудас/,

Иргэн ийн эзэмшлийн ХААН банкин дахь 58402*******5******* тоот  дансанд 2021 оны 01 дүгээр сарын 04, 05, 06-ны өдрүүдэд мөнгө шилжүүлсэн талаарх Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 8-115 дугаар хуудас/,

Иргэн Б.Цэрэндуламын эзэмшлийн ХААН банкин дахь 58480521*******5 тоот  данснаас иргэн ийн 58402*******5******* тоот дансанд 2021 оны 01 дүгээр сарын 06, 0*******-ны өдрүүдэд мөнгө шилжүүлсэн талаарх Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 118 дугаар хуудас/,

Иргэн Э.Ганчимэгийн эзэмшлийн ХААН банкин дахь 58454516*******2 тоот  данснаас иргэн ийн 58402*******5******* тоот дансанд 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөнгө шилжүүлсэн талаарх Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн *******0 дугаар хуудас/,

Иргэн Х.Мөнхзаяагийн эзэмшлийн ХААН банкин дахь 585062*******58 тоот  дансанд иргэн ийн 58402*******5******* тоот данснаас  2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөнгө шилжүүлсэн талаарх Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн *******2 дугаар хуудас/,

Иргэн М.Дэлгэрсайханы эзэмшлийн ХААН банкин дахь 585*******115*******3 тоот  дансанд иргэн ийн 58402*******5******* тоот данснаас  2021 оны 01 дүгээр сарын 04, 05, 06, 0*******-ны өдрүүдэд мөнгө шилжүүлсэн талаарх Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн *******8 дугаар хуудас/,

Иргэн М.Болдоогийн эзэмшлийн ХААН банкин дахь 586*******26384 тоот  дансанд иргэн ийн 58402*******5******* тоот данснаас  2021 оны 01 дүгээр сарын 04, 06-ны өдрүүдэд мөнгө шилжүүлсэн талаарх Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн *******4 дүгээр хуудас/,

          Яллагдагч А.Аын Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Миний бие А.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 141 дүгээр хуудас/,

          Яллагдагч Т.Уын Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Миний бие Ууганбаяр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад төлөх төлбөргүй тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 142 дугаар хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.А, Т.У нар нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-2******* тоотод байрлах А.Аын гэрт 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдрийн хооронд Т.Уын “ ” гэх фейсбүүк хаягаар /facebook account/ олон нийтийн цахим сүлжээ буюу фейсбүүк орчинд шууд дамжуулалт /live/ хийж, хөзөр, цаасан шоо ашиглан  “Техас” /покер/ нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, тоглолтод оролцох хүсэлттэй тоглогч нараас А.Аын эхнэр ийн эзэмшлийн ХААН банкин дахь 58402*******5******* тоот дансаар дамжуулан 5000 төгрөгийг мөрий хэлбэрээр шилжүүлэн авч тоглолтод оролцуулан, улмаар 6 хүн тоглолтод оролцож хожсон хүн бусад 5 хүний мөнгийг, зохион байгуулагч нь 1 хүнийг мөнгийг авах журмаар тоглуулж, 33 удаа мөрийтэй тоглоом зохион байгуулан  0000 төгрөгийн орлого олж, үүнээс 8*******000 төгрөгийг  хожсон тоглогч нарт буцаан шилжүүлж, нийт 165000 төгрөгийн ашиг олсон зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.1******* дугаар зүйлийн 1-д заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн үндсэн шинжийг олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл байхаар хуульчилсан байна.

Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.14-т “мэдээллийн технологи” гэж компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан цахим өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хамруулахаар хуульчилжээ.  

Иймээс шүүгдэгч А.А, Т.У нар нь ашиг олох зорилгоор гар утсаараа “ ” гэх фейсбүүк хаягаар /facebook account/ олон нийтийн цахим сүлжээ буюу фейсбүүк орчинд шууд дамжуулалт /live/ хийж тоглоомд оролцох хүсэлттэй тоглогч нараас мөрий буюу хүн тус бүрээс 5000 төгрөгийг бусдын дансаар дамжуулан шилжүүлэн авч хөзөр, цаасан шоо ашиглан “Техас”/покер/ гэх мөрийтэй тоглоом тоглох боломжийг бүрдүүлж, зохион байгуулан 0000 төгрөг олж, үүнээс хожсон тоглогчдод 8*******000 төгрөгийг мөрий хэлбэрээр буцаан шилжүүлж 165000 төгрөгийн ашиг олсон үйлдлийг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж үзнэ.

Мөн хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч А.А, Т.У нар нь мөрийтэй тоглоом зохион байгуулах талаар урьдчилан тохиролцож 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдрийн хооронд “Техас” гэх покер тоглоом зохион байгуулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бүлэглэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэлээ. 

Иймд шүүгдэгч нарын гар утсаараа “ ” гэх фейсбүүк хаягаар /facebook account/ олон нийтийн цахим сүлжээ буюу фейсбүүк орчинд  шууд дамжуулалт /live/ хийж, хөзөр, цаасан шоо ашиглан “Техас” /покер/ гэх мөрийтэй тоглоом зохион байгуулж, 165000 төгрөгийн ашиг олсон үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч А.А, Т.У нарыг бүлэглэн мэдээллийн технологи ашиглан гар утсаараа олон нийтийн цахим сүлжээнд ашиг олох зорилгоор шоо, хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь ашиг олох зорилгоор мэдээллийн технологи буюу гар утсаараа олон нийтийн цахим сүлжээг ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн ба иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг  байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

Мөн шүүгдэгч нарын гаргасан хүсэлтийг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул  мөн хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч А.А, Т.У нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нар гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй байх тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 Шүүгдэгч А.А, Т.У нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар  /хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас/ тогтоогдож байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Аын хувийн байдлын талаар гэрч Д.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А.А нь төлөв даруу, хүнд тусархуу, нийтэч, сэргэлэн, ажилч хөдөлмөрч хүн байгаа юм. Манай хүүхэд А.А Ховд аймгийн Жаргалант суманд ******* оны ******* дугаар *******-ны өдөр эмнэлэгт төрсөн. Архи, тамхи хэрэглэдэггүй. Одоо Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 0*******-******* тоотод эхнэр, 2 хүүхдийн хамт амьдарч байгаа.” гэх мэдүүлэг, гэрч Н.Ганзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А.А нь эрхэлсэн тодорхой ажил байхгүй хувиараа улирлын чанартай барилгын ажил хийдэг. Эхнэр нь хувиараа ажил хийдэг. Манай дүү А.А  Ховд аймгийн 2 дугаар жилийн сургуулийг 2008 онд 8 дугаар ангийг төгсөн.  ...2008 оноос 200 оны хооронд Говь-Алтай аймгийн Алтай суманд цэргийн алба хаасан.” гэх мэдүүлэг, Иргэний үнэмлэхний лавлаа  /хавтаст хэргийн 3-40, 42-43, дугаар хуудас/ зэрэг нотлох баримт,

Шүүгдэгч Т.Уын хувийн байдлын талаар гэрч Д.Байгалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.У нь төлөв даруу, хүнд тусархуу, нийтэч, сэргэлэн, ажилч хөдөлмөрч хүүхэд байгаа юм. Манай хүүхэд Т.У Увс аймгийн суманд ******* оны дугаар сарын 0*******-ны өдөр эмнэлэгт төрсөн. Архи, тамхи хэрэглэдэггүй. Одоо Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 0-23 тоотод эхнэр, 3 хүүхдийн хамт амьдарч байгаа” гэх мэдүүлэг, гэрч Т.Эрдэнэбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т.У нь эрхэлсэн тодорхой ажил байхгүй. 200 онд авто осолд ороод тархи, нуруундаа хүнд гэмтэл авсан учраас групт байдаг. Сарын 180000 төгрөг авдаг. Эхнэр Г.Бадамхорол хувиараа ажил хийдэг. Манай ах Т.У Увс аймгийн сумын жилийн сургуулийг 2006 онд төгссөн. ...2008 оноос 200 оны хооронд Говь-Алтай аймгийн Алтай суманд цэргийн алба хаасан.” гэх мэдүүлэг, Иргэний үнэмлэхний лавлаа  /хавтаст хэргийн 33, 36, дугаар хуудас/ зэрэг нотлох баримт тус тус хэрэгт цугларсан байна.

Шүүгдэгч А.А, Т.У нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Иймд шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3,  2.2 дугаар зүйлийн 3, 3.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох  ялаар, шүүгдэгч Т.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялаар тус тус  шийтгэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 165000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 8*******00 төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлж, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ болон торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

          Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 56 ширхэг хөзөр, 1-6 хүртэл тоогоор дугаарласан цаасан шоо 1 ширхгийг тус тус устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж,  шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Аын эзэмшлийн ХААН банкны 5866155465 тоот дансан дахь 450000 төгрөг, шүүгдэгч Т.Уын эзэмшлийн ХААН банкны 586220245 тоот дансан дахь 450000 төгрөгийг тус тус битүүмжилсэн прокурорын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2*******, 2 дугаартай “Эд мөрийн баримт битүүмжлэх тухай” тогтоолуудыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.

          Шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.******* дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н ургийн овогт А.А, Ө ургийн овогт Т.У нарыг бүлэглэн мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3,  2.2 дугаар зүйлийн 3, 3.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н ургийн овогт А.А-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ял,

          мөн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3,  2.2 дугаар зүйлийн 3, 3.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.1******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө ургийн овогт Т.У-т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ял тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгч А.А, Т.У нарын тус бүрээс гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 8*******00 /наян хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

          4. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 56 ширхэг хөзөр, “Техас” нэртэй 1 ширхэг цаасан шоог шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-н эзэмшлийн ХААН банкны 5866155465 тоот дансан дахь 450000 төгрөг, шүүгдэгч Т.У-н эзэмшлийн  ХААН банкны 586220245 тоот дансан дахь 450000 төгрөгийг тус тус битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2*******, 2 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй. 

6.Шүүгдэгч А.А, Т.У нарт оногдуулсан торгох ял, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-45******* дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

*******. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч А.А, Т.У нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11. дүгээр зүйлийн 1-д заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ө.БАХЫТБЕК

 

 

 

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ө.БАХЫТБЕК