Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 1063

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 12 өдөр

      Дугаар 182/ШШ2017/01063

                 Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14 дүгээр гудамжны 282Б тоотод оршин суух, Өөлд овогт Жамъянсүрэнгийн Цэцгээ /РД:ХГ62050501/-гийн хүсэлттэй,

 

            Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.Цэцгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Огторгуй нар оролцов.                                                                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Ж.Цэцгээ шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1979 оны 3 дугаар сард Гадаад худалдааны яамны дэргэдэх Социалист хөдөлмөрийн гадаадын жуулчдыг үйлчлэх газрын рестораны зөөгчийн 2 сарын курст суралцаад 2 дугаар зэрэгтэй зөөгчөөр төгсөж, 1979 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Улаанбаатар зочид буудлын Улаанбаатар ресторонд зөөгчөөр, 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Улсын эмийн заводод хайрцаг хийгч эсгүүрчинээр тус тус ажилласан.

Миний хөдөлмөрийн дэвтэр болон бусад бичиг баримтууд маань шатаж үрэгдсэн учраас өндөр насныхаа тэтгэвэрт гарч чадахгүйд хүрээд байна. Дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхээр орж ажилласан жилээ тогтоолгож ир гэсэн.

Архиваас ажилд орсон гарсан зарим тушаалууд маань нь гарч ирсэн учраас ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү” гэв.

 

            Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч Ж.Цэцгээ нь 1979 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Гадаад худалдааны яамны дэргэдэх Социалист хөдөлмөрийн гадаадын жуулчдыг үйлчлэх газрын Улаанбаатар зочид буудлын Улаанбаатар ресторонд зөөгчөөр, 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Улсын эмийн заводод хайрцаг хийгч эсгүүрчинээр тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд ханджээ.

 

            Тэрээр Гадаад худалдааны яамны дэргэдэх Социалист хөдөлмөрийн гадаадын жуулчдыг үйлчлэх газрын Улаанбаатар зочид буудлын Улаанбаатар ресторонд 1979 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл зөөгчөөр, Улсын эмийн заводод 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хайрцаг хийгч эсгүүрчинээр ажиллаж байсан болох нь БНМАУ-ын Гадаад худалдааны яамны дэргэдэх социалист хөдөлмөрийн гадаадын жуулчдыг үйлчлэх газрын даргын 1979 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 112 дугаартай “Мэргэжлийн зэрэг тогтоох тухай” тушаал, 1979 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 193 дугаартай “Шилжүүлэн ажиллуулах, ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 1982 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 28А дугаартай “Амралтын хуваарь батлах тухай” тушаал, 1983 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 128 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын харьяа Эмийн заводын даргын 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 116 дугаартай “Ажилд авах тухай” тушаал, Эрүүл мэндийн яамны эмийн заводын даргын 1993 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаал, Эрүүл мэндийн яамны “Эмийн үйлдвэр” компанийн захирлын 1995 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11 дугаартай “Чөлөө олгох тухай” тушаал, наймдугаар 5 жилийн гавшгайчийн үнэмлэх, гэрч Л.Чулуун, Б.Мягмарсүрэн, Д.Дэжидсүрэн нарын мэдүүлэг, тэдний хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар, фото зураг, хүсэлт гаргагчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Иймд хүсэлтийг хангаж Ж.Цэцгээг Гадаад худалдааны яамны дэргэдэх Социалист хөдөлмөрийн гадаадын жуулчдыг үйлчлэх газрын Улаанбаатар зочид буудлын Улаанбаатар ресторонд 1979 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл зөөгчөөр, Улсын эмийн заводод 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хайрцаг хийгч эсгүүрчинээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.     

       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                             

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж.Цэцгээг Гадаад худалдааны яамны дэргэдэх Социалист хөдөлмөрийн гадаадын жуулчдыг үйлчлэх газрын Улаанбаатар зочид буудлын Улаанбаатар ресторонд 1979 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл зөөгчөөр, Улсын эмийн заводод 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хайрцаг хийгч эсгүүрчинээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Ж.Цэцгээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

         

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Х.ДАШДЭЧМАА