Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0101

 

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Хэргийн индекс: 166/2021/0072/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Ц.О нарыг îðîëöóóëàí тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж овогт Ц-ний О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2118000000056 дугаартай эрүүгийн  хэргийг 2021 оны 03 дугаар сарын 15ы өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 12ы өдөр хянан õýëýëöлээ.

 

Ø¿¿ãäýã÷ийн биеийн áàéöààëò:

 

Монгол Улсын иргэн, Ж овогт Ц-ний О /регистрийн дугаар: ............... /, .......... оны  .......... дүгээр сарын ......... -ны өдөр .............  аймгийн ................  суманд төрсөн,........ настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, бульдозерын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвар алдалтын группд байдаг, ам бүл 2, хүүгийн хамт ......... аймгийн .............. гол сумын ............. баг ................ дугаар гудамжны............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Ц.О нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө ............  аймгийн ..................  гол сумын ................  багийн ..................  дугаар гудамжны ........... тоотод иргэн Б.Г-ийг гэрт шүлсээ хаяж, нусаа нийсэн гэх шалтгааны улмаас зуух руу түлхэж унаган эрүүл мэндэд нь цээжний баруун талын 5 хавирганы хугарал, цээжний хөндийн цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ: ...Би хэдэн жилийн өмнө аваарт орсон тул гараа дээш өргөдөггүй. Тухайн хэрэг болсон гэх өдөр хохирогчийг манай зуух руу нус, цэрээ хаяад байхаар нь гэрээсээ гаргах гээд татаж босгоод гэрээс гар гээд түлхсэн. Би гар муутай болохоор тухайн үед хохирогч миний гараас мултраад уначихсан юм. Надад хохирогчид гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй. Надад гэм буруугийн асуудлаар маргах зүйл байхгүй. Би хохирогчид 400.000 төгрөгийн хохирол төлсөн. Надаас өөр мөнгө нэхэмжлээгүй.” гэв.

 

Эрүүгийн 2118000000056 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[2],

 

Эд мөрийн баримт хураан авсан болон хохирогч Н.Э-ын өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн: ...үзлэгээр хар өнгийн ноосон материалтай малгайтай цамц, саарал өнгийн  даавуун материалтай Hash tag this гэсэн бичигтэй доод хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон фудволк байв. Хар өнгийн даавуун малгайтай өмд, ногоон эрээн өнгийн даавуун өмд, ягаан өнгийн эрэгтэй хүний дотуур хувцас, LA гэсэн бичигтэй цэнхэр өнгийн малгайтай цамц, улаан өнгийн дээд хэсгээрээ цэнхэр өнгийн оруулгатай хантааз зэргийг хураан авч тэмдэглэл үйлдэв. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[3],

 

Хохирогч Б.Г-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн: ...2021 оны 01 дүгээр сарын 31-ний орой найз О-тэй хамт 2.5 литрийн 4 пиво хувааж уусан. Тухайн үед би согтож шүлсээ О-ийн гэр дотор хаясан чинь надад уурлаж намайг гэрийнхээ зуух руу түлхсэн. Түүнээс намайг зодож цохисон асуудал байхгүй. Тэгээд би О-ийн гэрт хоноод өнөөдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 01-ний өглөө гэртээ хариад хэвтсэн чинь миний баруун талын хавиргаар өвдөөд эхэлсэн бөгөөд миний төрсөн дүү болох Долгормаад болсон асуудлын талаар хэлсэн чинь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Түүнээс би гомдол гаргаагүй, надад гомдол санал байхгүй. Бид хоёрын хооронд ямар ч өр авлага, өс хонзон гэж байхгүй, бид чинь найзууд юм. Тухайн үед би согтоод айлд шүлсээ хаяснаас л болж намайг О түлхэж зуухан дээр унагаасан. Түүнээс намайг цохиж зодоогүй. гэх мэдүүлэг[4],

 

Насанд хүрээгүй гэрч О.Золбоогийн мөрдөн байцаалтад 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: ...2021 оны 01 дүгээр сарын 31-ний орой гэртээ аав О-ийн хамтаар байж байхад 21 цагийн үед Г ах нэлээн согтуу байдалтай ганцаараа орж ирсэн. Энэ үед би гар утсаараа тоглоом тоглож, харин Г ах аавтай юм яриад хэсэг сууж пиво уусан. Нэг мэдсэн Г ах зуух руу шүлсээ хаясан нээ    үед би гар утсаараа тоглож байсан болохоор анзаараагүй байж байтал түс тас хийх чимээ гарахаар нь гайхаад хартал Г ах зуухан дээр нуруугаараа унасан байсан. тэгээд аав түүнийг татаж босгоод буцаж орон дээр суулгаад Г ахад ор засаж өгөөд унт гэж хэлээд унтуулсан. Ингээд бүгдээрээ унтаж амраад маргааш өглөө нь босоод ирэхэд Г ах ёолоод хэсэг сууж байгаад манай гэрээс гараад явсан. Түүнээс бие биеэ цохиж ямар нэгэн зодоон огт болоогүй.гэх мэдүүлэг[5],

 

Гэрч Б.Д-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: ...Г миний төрсөн ах юм. 2021 оны 01 дүгээр сарын 31-ны орой гэрээсээ гарч яваад гэртээ ирээгүй. Би маргааш нь буюу 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажилтай байсан учраас өглөө эрт ажилдаа яваад орой 16 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд ах Г жижиг өрөөнд ёолоод хэвтэж байхаар нь би анх мэдэлгүй бас л архи уусан байна гэж бодоод түүнд уурласан. Энэ хоорондоо гэрийнхээ хоол ундыг хийгээд ахад хоол өгөх гэсэн царай зүс нь сонин болчихсон маш их амьсгаатай байхаар нь юу болсон талаар асуусан чинь эхлээд надад хэлээгүй. Тэгэхээр нь би тоолгүй кино үзэж сууж байхдаа ахыг чагнаад сууж байхад сонин сонин дуугарч амьсгаадаад байхаар нь дахиж ахаас хэн зодсон талаар асууж шалгаахад О намайг зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би О гэж хүн рүү утсаар залгаад энэ хүнээ авч яваад хүнээр бариулаад ирээч адилхан архи уудаг хүмүүс байж гэж хэлсэн чинь ямар ч тоосон шинжгүй байхаар нь эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. гэх мэдүүлэг[6],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаартай ...Б.Г-ийн биед цээжний баруун талын 5 хавирганы хугарал, цээжний хөндийн цус хуралт тогтоогдллоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. Б.Г-ийн биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн  зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Б.Г-ийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт[7],

 

Шүүгдэгч Ц.О-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...Г бол миний найз байгаа юм. Бид хоёр хааяа нийлээд архи уучихдаг. Би нэг хүүтэй бөгөөд эхнэр маань олон жилийн өмнө хүү бид хоёроос салж яваад одоо бид хоёр миний төрсөн дүү Сувдмаагийн хашаанд гэр барьж амьдарч байгаа. Би өөрөө группт байдаг учраас ажил хийж чадахгүй группийн мөнгөөр амьдардаг. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 31-ний орой найз Г манай гэрт орж ирээд бид хоёр хэсэг юм ярьж суух зуураа 2.5 литрийн 4 пиво хувааж уусан. Тэгээд Г бид хоёр уусан пивондоо нэлээн халж суутал Г гэрт нусаа нийж дараа нь шүлсээ гэрийн зуухан дээр хаясан. Энэ үед миний уур хүрч түүнийг татаж босгоод гэрээс гар гээд түлхсэн чинь ардаа байсан зуухан дээр нуруугаараа унаж ёо гэж орилохоор нь би татаж босгож ирээд түүнийг унтаж амраад яв гэж хэлээд ор засаад унтуулсан. Тэгээд маргааш өглөө нь Г босоод миний нуруугаар өвдөөд байна гэж хэсэг ёолж сууж байгаад гэрээс гараад явсан. Бид хоёр нэгнээ цохиж зодоогүй, би тухайн үед түлхээд нуруугаар нь зуухан дээр унагаасан юм. ” гэх мэдүүлэг[8],

 

Шүүгдэгч Ц.О-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9], хохирогч Б.Гийн эмчилгээний зардлын баримт[10], шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт бичиг[11] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.О-ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь “...гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.

Прокуророос шүүгдэгч Ц.О-ийг согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Уурхайчдын 7 дугаар гудамжны 05 тоотод иргэн Б.Гийг гэрт шүлсээ хаяж, нусаа нийсэн гэх шалтгааны улмаас зуух руу түлхэж унаган эрүүл мэндэд нь цээжний баруун талын 5 хавирганы хугарал, цээжний хөндийн цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлджээ.

Шүүгдэгч Ц.О нь өөрийн үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирогч Б.Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн эрх зүйн онолоор гэмт хэргийн дөрвөн шинж байх ёстой бөгөөд үүний нэг шинж нь л үгүйсгэгдвэл уг үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх хуулийн үндэслэлгүй юм. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн субъектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Ц.О-ийн үйлдэлд гэм буруугийн санаатай хэлбэр үгүйсгэгдэж байна.

Санаатай гэм буруугийн хэлбэрт субъект өөрийн үйлдëийн нийгмийн хор аюулыг ухамсарласан байдал болон түүнийг хүсэж үйлдсэн байдëыг шалгуур болгодог.

Мөн субъект нь санаатай гэмт хэрэг үйлдэхдээ тодорхой зорилгод тэмүүлж байдгийг анхаарах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”

2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна.”

2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.”

3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн тодорхойлолтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ц.О нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, зориуд хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байхад түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна.

 

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.О нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч өмгөөлөгч Н.Баярмаа дүгнэлтдээ: “...Хохирогч, шүүгдэгч нар нь найз нөхдийн холбоотой, өс хонзонгүй, тухайн үед маргалдсан, зодолдсон зүйл байхгүй. Хохирогч нь О-ийн гэрийн зуух руу нус, цэрээ хаясны улмаас шүүгдэгч Ч.О хохирогчийг татан босгож гар гэж түлхсэн. Хохирогч өөрөө хэт их согтсон бөгөөд шүүгдэгчийн зүгээс өс хонзонгийн улмаас түүнийг гэмтээхээр санаатай түлхсэн зүйл байхгүй. Хохирогчийг гэрээсээ гаргах гээд түлхсэн. Шүүгдэгч нь хөдөлмөрийн алдалтын группт байдаг, зүүн гараа нурууны гэмтлийн улмаас өргөж чаддаггүй. Хохирогч гэрт нь шүлсээ хаяж, нусаа нийсэн тул босгож, гэрээс гаргахаар түлхэхдээ түүнд гэмтэл учруулж болох байсныг урьдчилан мэдээгүй, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас түүнийг гэрээсээ гаргах гэж түлхэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан. Иймд шүүгдэгч Ц.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх саналтай байна. Шүүгдэгчийн гэм бурууд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой тул шүүгдэгчид ашигтай шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Гэмтлийн хүнд зэрэгт: “гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба хохирогч Б.Г-ийн эрүүл мэндэд учирсан цээжний баруун талын 5 хавирганы хугарал, цээжний хөндийн цус хуралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 дүгээр  зүйлийн 3.1.12 дахь хэсэгт заасан хүнд гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна. 

 

Иймд Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Хохирогч Б.Г нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул  шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-д 1 жилийн хугацаагаар хорих оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа санал дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй байгаа байдал, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авч өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ц.О-ийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.О нь урьд ял шийтгүүлж байгаагүй, ганц бие эцэг, хөдөлмөрийн чадвар алдалтын группm байдаг хувийн байдалтай байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.О-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж овогт Ц-ний О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 

 

2. Шүүгдэгч Ж овогт Ц-ний О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ц.О-ийг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.О-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт  хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад çààñíààð шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, ýä ìºðèéí áàðèìòààð õóðààãäаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.ИДЭР

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 7-10 тал

[2] Хавтаст хэргийн 84-88 тал

[3] Хавтаст хэргийн 21, 22-23 тал

[4] Хавтаст хэргийн 13 тал

[5] Хавтаст хэргийн 16 тал

[6] Хавтаст хэргийн 18 тал

[7] Хавтаст хэргийн 25-26 тал

[8] Хавтаст хэргийн 33 тал

[9] Хавтаст хэргийн 61 тал

[10] Хавтаст хэргийн 39 тал

[11] Хавтаст хэргийн 36, 42-48 тал