Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 637

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн . регистрийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороолол 26-292 тоотод оршин суух . нэхэмжлэлтэй,.....................

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ............. регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг 25 дугаар хороонд оршин байх “Гангар орд” ХХК-нд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, “Гангар Орд” ХХК-ийн захирлын 69 тоот тушаал илт хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2.500.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, гэрч *******, *******, *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Номинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Гангар Орд” орон сууц ашиглалтын хувийн конторын гүйцэтгэх захирал илт хууль зөрчсөн *******аг ажлаас чөлөөлөх  тухай байгууллагын 69 тоот тушаал 2 удаа 2 өдөр дарааллаж  гаргасан тул нэхэмжлэл гаргасан болно. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, 21-ний өдөр дараалан Ц.Лхагвыг ажлаас чөлөөлсөн тухай 69 тоот тушаал 2 удаа өөр, өөрөөр гаргасан байдаг. Ажлаас чөлөөлсөн тушаал нэг л удаа гардаг. Гүйцэтгэх захирал ажлын хариуцлагатай, ёс зүйтэй учир  байгууллагын 69 тоот тушаалыг  хоёр удаа өөр, өөрөөр  гаргаагүй байх гэж бодож байна. 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Ногоон төгөл хотхоны 73-р байрны герман дэлгүүрийн худалдагч байна гэж 95954459 дугаар руу утасдсан юм. 73-р байрны герман дэлгүүрээс ашиглалт, СӨХ-ийн 7-р сарын төлбөрийг 116.900 төгрөг бэлнээр тушаасан тул баримтаа авъя гэсэн.  Орлогын байцаагч Лхагва би ногоон төгөл хотхоны 73-р байр болон герман дэлгүүрийг хариуцдаггүй тул 95954459  эргээд  хариу өгье гээд тасалсан юм. Учир нь Лхагва ээс бэлэн төлбөр тооцоо аваагүй бас огт танихгүй. 2016.09.19-ний өглөөний шуурхай хурал дээр орлогын байцаагч Нэргүй, Ганчимэг  нар “Хаан банкны” хувийн дансаар ашиглалт, сөхийн төлбөр авдаг. Хувийн дансандаа алдангийг үлдээгээд, сарын сүүлчээр арай гэж орлого бүрдүүллээ гээд зөрчил гаргаад байгааг илчилсэн юм. Байцаагч нар бэлнээр төлбөр авчихаад дараа нь кассын орлогын баримтыг байцаагч өөрсдийн гараар бичдэг байсан юм. Касс Болормаа гадуур ажил ихтэй байдаг тул кассын баримтаа үлдээгээд гардаг. Энэ зөрчил маш олон жил үргэлжилсэн.  Би шинэ байцаагч, 1 жил 6 сар ажилласан болохоор үүнийг 2015 оны 12-р сараас анзаарсан юм. Тэгээд 2016 оны 05-р сард захиралуудад зөрчлийг арилгаж өгөх тухай амаар мэдэгдсэн. Бичгээр зөрчил арилгуулах тухай хүсэлт тавьж болох боловч захиралуудад итгэсэн учраас найдсан. 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өглөөний шуурхай дээр гүйцэтгэх захирал зөрчил гаргасан байцаагч нартайгаа хуйвалдан хувийн дансаар бэлнээр төлбөр авч болно гэж амаар зөвшөөрсөн ба баримтгүй бэлэн төлбөр хувийн дансаар авч байгаа зөрчлийг зөв зүйтэй үйлдэл мөн гэж хурал дээр мэдэгдсэн. Харин компанийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтонд  орлогын байцаагч нарыг  хувийн дансаар бэлэн төлбөр авахыг хориглосон байдаг. Байцаагч нар   ажлын байрны тодорхойлолт дээр гарын үсэг зурсан ч байгаа. Гэтэл  г/з зөрчил гаргасан байцаагч нартаа давуу  байдал тогтоож, улмаар  кассын баримтыг байцаагч нар төлбөр авсныхаа  дараа нь өөрсдийн  гараар бичдэгийг ч буруутгаагүй билээ. 2015 оны 12-р сар, 2016 оны 1,2,3,4 саруудад тогтмол Нэргүй, Ганчимэг нар касс Болормаатайгаа хуйвалдан кассын баримт бичдэгийг зөрчил биш зөв гэж байгааг Лхагва би хүлээн зөвшөөрөөгүй хурал дээр маргалдсаныг ХНМ Мөнхжаргал өмөөрч “Лхагва та ингэж болохгүй” гээд 2016.09.19-ны шуурхай хурал өндөрлөсөн байдаг. Яг үнэндээ намайг шударга ажилладаг болохоор нийлж гадуурхаад байсан. Иймд би ахдаа хэлсэн тул миний ах  танай шогийн байцаагч нар л янз үзээд байх шиг байна. Дүүгээ дээрэлхүүлэхгүй гээд  95954459 утсыг авч “Бууны нохой. Новш” гэсэн утгатай мессеж 96 04 89 02  утас руу илгээсэн. Би тухайн үед яагаад миний утсыг худалдагч андуурсан юм бол гэж бодоод ач холбогдол өгөөгүй. Гэтэл байцаагч Ганчимэг худалдагч дээр ирж 95954459 дугаараас 96048902 дугаарт ирсэн мессэжээ үзүүл, гээд зургийг нь аваад явсан ба ХНМ Мөнхжаргал одоо манай компанид байцаагч Лхагвад худалдагч ээс гээд өргөдөл гарга гэж ийг дарамталсан байдаг. хуйвалдаад байгааг ойлгосон тул хохирол байхгүй гомдол өргөдөл гаргахгүй гэж хэлсэн тул 73-р байрны  дэлгүүрийн нэрийг барьж  “Язгууртан дэлгүүрээс “ өргөдөл гаргасан гэж 2016 оны 09-р сарын 20-ны өдөр *******г ажлаас чөлөөлсөн 69 тоот тушаал гаргасан байна. Ямарч хамаагүй язгууртан дэлгүүрийн нэр барьж танхайрч байгаа Ганчимэг, ХНМ Мөнхжаргал нараас хамааралтай *******г  ажлаас чөлөөлөх тухай  69 тоот тушаал илт хууль бус үйлдэл мөн. 95954459 дугаараас 96048902 утас руу илгээсэн мессэж  худалдагч ийн бизнес ба ажил хэргийн нэр хүндийг гутаагаагүй, эрх ашиг сонирхолд нь нөлөөлхүйц сөрөг үр дагавар болоогүй, 95954459 дугаарыг 73-р байр хариуцсан байцаагч Ганчимэгээс авсан Ганчимэг санаатай өөрийн дугаар 95954479 биш гэж  мэдэн будилж өөр байцаагчийн 95954459 дугаар өгч будилуулсан, хор найруулсан болохыг даруй мэдэж үйл явдлын үнэнийг тодруулсан. 73-р байрны герман дэлгүүрийн худалдагч өргөдөл Лхагвад гаргаагүй болно. Хэрэглэгчийн нэр барьж хйувалдан 69 тоот тушаалыг гаргуулж байгаа Ганчимэг, Мөнхжаргал  нарыг ажлын хариуцлагатай, ёс зүйтэй гэж үзэх үндэслэл байхгүй. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, байгууллагын  үйлчилгээний  стандартанд  хэрэглэгч байгууллагын нэр барьж хуйвалдан худал тушаал гаргахыг заагаагүй. Ганчимэг 95954479 дугаараа биш гээд  танхайрсан үйлдэл *******г ажлаас хууль бусаар чөлөөлөх үндэслэл болохгүйн тодорхой. Ганчимэг тухайн дэлгүүрийг хариуцдаг ба 8-р сард 116900 төгрөг герман дэлгүүрийн ашиглалт, сөхийн төлбөрт бэлнээр авч баримтаа аваарай гэж гарын үсэг зурж, 95954479 утасны дугаараа бичсэн байдаг.20 хоногийн дараа Ганчимэгийн бэлэн төлбөр авч гарын үсэг зурсан нэхэмжлэлээс 95954479 утсаар залгахад өөрийнхөө дугаарыг биш гээд өөр байцаагч *******гийн 95954459 дугаарыг санаатай булзааруулж өгсөн хортой үр дагавар хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл мөн.Алтанцэцэгийн төлбөрийг бэлнээр 116900 төгрөг авчаад 20 хоногийн дараа өөр утас ру чихэж байгаа нь шударга бус харш үйлдэл мөн. Хэрвээ гүйцэтгэх захирал үйл ажиллагааг зөв чиглүүлж зөрчлийг зөрчлөөр тооцсон бол  Ганчимэг, Мөнхжаргал  нар хэрэглэгчийн нэр барьж танхайрч 69 тоот тушаалыг гаргуулахгүй байсан. Компанийн гүйцэтгэх захирлын тушаал  бусдаас хамааралтай илт хууль бус байгааг хянан шйдвэрлэж өгнө үү. Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4-д заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан. Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацааг хянан шийдвэрдүүлэхээр нэхэмжлэл тайлбарыг гаргаж байна.

******* би сүүлийн жилүүдэд амьдарлаа дээшлүүлэхээр Япон, Израйль улсад хараар ажил хөдөлмөр эрхэлж байгаад эх орондоо ирэхээрээ зараар орон сууц ашиглалтын “ Гангар орд “ ххк-д 2015.04-сарын 01-нээс 2016 оны 09-р сарын 20 хүртэл 1 жил 6 сар орлого ашиглалтын байцаагчаар ажилласан билээ. Лхагва би ногоон төгөл хорооллын 75, 170а,170б,170с, СХД-н 22-р байрууд болон 45 аж ахуйн нэгжийн орон сууц ашиглалтын болон сөхийн орлогыг сар бүр 95 хувь биелүүлж ирсэн юм. Нийт 555 айлууд , 45 аж ахуйн нэгжийн сар бүрийн орлого  39-43 сая төгрөгийг бүрдүүлдэг. Үүргээ 95 хувь биелүүлдэг байсан юм.

170А ,170Б,170С байруудын усны заалтуудыг сар бүр 6 орцоор 19:00-21:30 хооронд оройн цагаар илүү цаг ажиллаж  325 айлын 2220 тоолуурын бодит заалтуудыг хаалга тогшиж орж авдаг байсан. Сар бүр оршин суугчдыг орой ажлаас ирсэний дараа 2 цаг 30 миутанд нэг орцоор орж айл бүрийн хаалга тогшиж үүргээ гүйцэтгэдэг байлаа. Харин өдөр явахад нэг орцонд 15 орчим айлуудад хүнтэй байдаг. Үлдсэн 250-иад айлууд заавал орой гэртээ байдаг байсан. Зарим айл өдөр ч орой ч гэртээ хүнгүй байх тохиолдол байдаг ч утсаар мессэжээр усны бодит заалтыг авдаг юм.

2016.04.01-ний өдрөөс Лхагва би бүтэн жил ажилласан тул ээлжийн амралтаа авсан юм.  Гэсэн ч дараа сарын төлөвлөгөөний биелэлт урьд сарынхтайгаа уялдаатай байдаг тул ажлын 16 хоног , календарийн 20 хоног амарсан. Ингээд 555 айлын болон 45 аж ахуйн нэгжийн усны тоолуурын бодит заалтыг амралтынхаа хугацаанд оройн цагаар 6 орой, мөн 3 өдөр самнаж нийт 9 өдөр амралтынхаа хугацаанд ажиллаж усны бодит заалтуудыг авч тооцоог нябо-д өгснөөр төрийн банкинд айл өрх аж ахуйн нэгжийн усны бодит заалтаар 2016 оны 5-р сарын  тооцоог хийсэн. Төрийн банкинд  Гангар Орд ХХК-иас  байцаагч Лхагва миний авсан усны бодит заалтаар нэхэмжлэл гарсан. Нийт 2880 тоолуурын заалт авсан. Яг амралтынхаа хугацаанд өөрийн санаачлагаар ажиллаж 2016 оны 04-р сарын 26-ны өглөө нябод усны тоолуурын заалтаа өгсөн. Гэтэл зарим айл гэртээ байгаагүйгээс, мессежээр заалтаа өгөөгүйгээс 170С байрны 24  тоот Одбаярын тогшоод гэрт нь орж чадаагүй, айл эзэнгүй байсан ч  хүн амьдарч байгаа тул ус хэрэглэсэн гэж үзээд 3м3 ванны халуун ус бичсэн нь илүү бичигдсэн байсан. 170с 24 тоотоос гомдол бичгээр гаргасан байсныг  мэдэж Одбаяр түүний гэргий Өнөржаргал нарыг хохиролгүй болгож илүү бичсэн усны заалтыг цэвэр, бохир, ус халаасны тарифаар тооцож 7159 төгрөг байцаагч Лхагва төлсөн юм. Хүндэтгэх шалтгаан байсан. Лхагва би 170С байрны усны тоолуурын заалтыг бичихгүй байж болох ч 2016.04.17-ны орой амарч байхдаа 60 өрхийн хаалга тогшиж усны  тоолуурын бодит  заалтуудыг  авсан байдаг. Миний авсан заалтаар компани төрийн банктай тооцоо хийсэн. 600 хэрэглэгч гомдол гаргаагүй нэг л айл байхгүй байснаас гомдол гаргасан. 600 хэрэглэгчийн 2900 орчим усны тоолуурын заалтыг амарч байгаа хугацаандаа авчирсан миний авсан усны заалтаар төрийн банктай компани тооцоо хийж, нийт 38-42 сая төгрөгийг 5-р сард  Лхагва   оруулсан.  170С 24 тоот гомдол гаргасан тул сахилгын арга хэмжээ авлаа гэдэг нь алдаа. Өөрөөр хэлбэл хэзээ ч амралтаараа ажилласан Лхагваг хохироох, сахилгын хариуцлага тооцох боломжгүй. 2016 оны 04-р сарын 17-ны өдөр амрах тухай  амралтын тушаал байгаа .Энэ бол шударга бус Мөнхжаргал, Одмаа нарын үзэмж мөн. МУ-д хууль хэрэгждэг , хөдөлмөрийн мөлжлөгийг хүмүүс өөрийн үзэмжээр хийх боломжгүй.170с 24 тоотын өргөдлөөр байцаагч Лхагвад 2016.05.11 өдөр ус илүү бичжээ гэж сахилгын арга хэмжээ авах  нь  хууль бус.

170А-46 тоот Оюунтэгш байрны төлбөр хийсэн мөртөө сөхийн 21300 төгрөг төлөөгүй байсан тул төлөвлөгөөгөө 95 хувь биелүүлэхийн тулд сөхийн төлбөрөө авах зорилгоор 2015 оны 12-р сарын 26-ны өдөр хэрэглээг хязгаарласан юм. Төлбөр төлөөгүй өрхүүдийг сар бүрийн 26-наас хэрэглээг хязгаарлах зөвшөөрлийг компани өөрөө өгдөг. Бусад байцаагч нар мөн адил сар бүрийн 26-наас хэрэглээг хязгаарладаг юм. Гэтэл удирдлага өөрөө сар бүр төлбөр хийгээгүй сардаа багтааж төлбөр аваахаар цахилгаан таслахыг зөвшөөрсөн хэрнээ Оюунтэгшийг гомдол гаргахаар байцаагчдаа сануулах сахилгын арга хэмжээ авч байгаа нь буруу. Өөрөөр хэлбэл ус дулаанаар хангах үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл бүхий конторууд хэзээ ч цахилгааны хэрэглээг хязгаарладаггүй. Алданги тооцоохоор хуульд заасан байдаг. Оршин суугчид цахилгаан түгээх компанитай цахилгаанаар хангуулах гэрээ хийсэн байдаг. Үйл ажиллагааныхаа хууль зөрчсөн буруу үйл ажиллагааг бусдад тохох, хэрэглэгчийг харахаараа зулгуйдах үйл ажиллагаа нь өөрөө хууль бус үйлдэл. Ийм тохиолдолд байцаагчдаа арга хэмжээ авах буруу. Компани өөрөө сар бүр цахилгаан хязгаарлах нь хууль бус. Хууль бус үйлдэл хийчхээд байцаагч руу чихэх уснаас хуурай гарах боломжгүй. 170С 103 тоотоос Амгаланбат гомдол гаргасан ч байцаагч усны зөрүүг тэглэсэн байсан харин нябо Сарнай алдаа гаргасан тул Сарнайд сануулах арга хэмжээ авсан байдаг юм.Байцаагч Лхагвад 170С103 тоот Амгаланбат гомдол гаргаагүй. 170С 16 тоотын Өлзийдэлгэртэй нэг жилийн хугацаанд  Лхагва би  уулзаагүй. Өлзийдэлгэр Лхагва зан харьцаа муутай гэх мэт гомдол гаргасан нь ашиг сонирхолын зөрчил мөн. ХНМ Мөнхжаргал Өлзийдэлгэртэй хуйвалдан Лхагвад өргөл гомдол гаргах юу бичих талаар зөвөлгөө өгч бичүүлсэн. Төлбөр сардаа багтааж төлөөгүй айлын хэрэглээг сар бүрийн 26-ны өдрөөс хязгаарладаг. Манай компани зөвшөөрөөгүй л бол цахилгаанчин хязгаарлалт хийхгүй. Манай компани үйл ажиллагаа өөрөө зөрчилтэй. Монголын цахилгаан сүлжээ ХХК-иас хэрэглэгч цахилгаанаа  гэрээгээр авч байхад манай компани цахилгаанчинаараа хэрэглээг сар бүрийн 26-наас хязгаарладаг юм. Тухайн өдөр цахилгаанчин Энхболд 170С-16 тоотын цахилгааныг тасалсан.  Өөрсдөө хууль бус үйл ажиллагаа явуулчихаад байцаагч Лхагваг дээрэлхэж цахилгаан тасаллаа гээд цалингийн арга хэмжээ аваад байгаа нь буруу. Цахилгаан тасалсан 2 арга хэмжээ хуульд нийцээгүй. Ус илүү бичсэн гээд байгаа нь байцаагчаа амралтаар нь хөдөлмөрийг нь мөлжиж ажиллуулж улмаар Лхагвагийн усны тоолуурын заалтаар 2900 хэрэглэгчийн тооцоог төрийн банктай хийчхээд хөдөлмөрийн хуулийн арга хэмжээ авах биш харин урамшуулах ёстой. 170С 59- тоот бичгээр гомдол гаргаагүй. Сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үндэслэлийг  буруу аргаар баримтжуулж байгаа нь ашиг сонирхолын зөрчилтэй байгаа үйл баримт мөн. 170С16 тоотоос  цахилгаан таслалттай холбоотой 5 сард ашиг сонирхолын зөрчилтэй гомдол ХНМ Мөнхжаргалын нөлөөтэй гомдол гаргасан. Учир нь 2016.02.26-ны өдөр цахилгаан тасалсан гээд 3 сарын дараа 5-р сард гомдол өргөдөл гаргадаг нь ашиг сонирхол мөн. Тэгээд ч хууль зүйгээрээ ус дулаан хангах тусгай зөвшөөрөлтэй конторын үйл ажиллагаа эрхэлж байгаа гангар орд ххк нь  монголын цахилгаан сүлжээ ххк-ны оршин суугчтай хийсэн гэрээг зөрчин өөрсдөө буруу хууль бус ажиллагаа явуулчихаад байцаагч Лхагвад хөдөлмөрийн хуулийн арга хэмжээ тооцох үндэслэлгүй.  170С24 гомдол гаргасан ч байцаагч Лхагва амралтын хугацааг тооцох. Байцаагч Лхагва амралтаараа  ажиллаад байхад  хөдөлмөрийг нь мөлжөөд, сахилгын арга хэмжээ авах хууль монголд үгүй. 170С103 тоотын усыг буруу бичээгүй. 170С103 тоотын ванны халуун усны зөрүү 0 байсан. Лхагва 170с 103 тоотын ванны халуун усны зөрүүг зөв бичсэн байхад хэн ч сахилгын арга хэмжээ авах боломжгүй.

Хөдөлмөрийн хуулийн 40.1.4 заасан “ажилтан хөдөлмөрийн  сахилгын зөрчлийг давтан гаргасан” арга хэмжээг авахдаа хуулинд нэг мөр ойлгуулах, хуулийг зөв хэрэглэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн тухай хууль, хэрэглэгчийн тухай хууль, Эрчим хүчний тухай хууль үндэслэлүүдээр МУ-н дээд шүүхийн тогтоолыг зөв зүйтэй тайлбарлаж өгнө үү. Шүүх хуулинд нийцүүлэн хянан шийдвэрлэж өгнө үү. Нэг талаас хэрэглэгчийн нэрээр ажилтанаа буруутгах, нөгөө талаас хэрэглэгчтэй хуйвалдах, хэрэглэгчээс  иргэнээс  гомдол, өргөдөл, хүсэлт үйл ажиллагаанд гаргахыг ашиглах зэрэг маш олон хортой үр дагавар үүсэх тул хөдөлмөрийн хуульд хэн нэг хэрэглэгчийн гомдол, өргөдөл,  сахилгын арга хэмжээ авах тухай заалтууд үгүй болно. Иймд шударга бус аргаар  зөрчил тогтоох зальтай арга хэрэглэсэн байгаагааг  тодорхой зааж өгөх. 170с 46, 16 цахилгаан тасалсан хуульд нийцээгүй тухай. 170С24,170С103 байцаагч амралтынхаа хугацаанд ажиллаж сахилгын арга хэмжээ авахуулсан  хүнлэг бус шударга бус үйл баримтуудыг тодорхой хянан шийдвэрлэж  ажилд эргүүлэн тогтоож өгнө үү? 170с 59 тоотоос гомдол гаргасан гээд байгаа боловч бичгээр гаргаагүй. 170с 59 тоотын гомдол гаргасан гэх нь 2016.09.20-ны өдрийн 69 тоот тушаалд байхгүй ашиг сонирхолын зөрчилтэй тушаал байгаа. Тушаал өөрөө хууль бус. Тушаал нэг л гардаг биздээ. Хоёр удаа тушаал гарах нь өөрөө хууль бус бусармаг, ёс зүйн стандартанд нийцсэн ба  хариуцлагатай үйлдэл гэж үзэх үндэслэлгүй юм. 69 тоот тушаал шударга бус. Хууль зүйд нийцээгүйг хянан шийдвэрлэж өгнө үү. “Гангар орд” ХХК нь намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан тул өмнөх ажилдаа эргүүлэн тогтоолгох,  ажилгүй байлгасан хугацааны цалинд 2.500.000 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал , Эрүүл мэндийн даатгалаа нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, 69 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.

.

           

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн *******гийн 2016 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн ******* нь “Гангар Орд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Одмааг ямар нэгэн нотлох баримтгүйгээр “байцаагч нарыг хувийн дансаар бэлэн мөнгө авч болно” гэж хэлсэн хэмээн илт гүтгэж байгаад туйлын гайхаж байна. Гүйцэтгэх захирал Б.Одмаа нь ямар ч ажилтан албан тушаалтанд байгууллагын мөнгийг хувийн дансанд авахыг албан ёсоор зөвшөөрдөггүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Иргэн ******* нь тус байгууллагад ажиллах хугацаандаа хэрэглэгчдийг удаа дараа хохироож (2016 оны 05 сарын 11-ны өдөр 170С байрны 24 тоотын оршин суугч Д.Одбаяраас ирсэн өргөдөл, 2016 оны 05 сарын 11-ны өдөр 170С байрны 103 тоотын оршин суугч Х.Амгаланбатаас ирсэн өргөдөл ), доромжилж (2016 оны 05 сарын 17-ны өдөр 170С байрны 16 тоотын оршин суугч Ж.Өлзийдэлгэрээс ирсэн өргөдөл, 170С байрны 23 тоотын оршин суугчийг дэлгүүрт тааралдаад “гуйлгачин минь мөнгөө төл” гэж доромжилсоныг өөрийн биеэр ирж гүйцэтгэх захиралд гомдол мэдүүлсэн.) зан харилцааны маш олон зөрчил дутагдал гаргаж байсан ба хэрэглэгчдээс ирсэн гомдлыг байнга үл ойшоон өөрийнхөө алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрдөггүй байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох тухай заасан. “Гангар Орд” ХХК-ийн зүгээс ажилтан *******ад ажлаас халах тушаал гаргахаас өмнө сануулах болон Цалинг 10 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэлийг оногдуулсаар байтал дахин хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасаныг иргэдээс гомдол гарган бичгээр ирүүлсэн тул Хөдөлмөрийн гэрээг цуцласан болно.

 “Гангар Орд” ХХК нь орон сууц ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг ба 1600 гаруй айл өрх, 100 гаруй том, жижиг аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллага юм. Оршин суугч болон аж ахуйн үйлчилгээ эрхлэгч иргэд болон ашиглалт орлогын байцаагч нарын хооронд аль альнийх нь санамсаргүй, хайхрамжгүй байдлаас болж үл ойлголцон маргалдах тохиолдол нилээдгүй байдаг. Ийм ч утгаараа ажилтан албан хаагчдаас Монгол улсын хууль тогтоомж, байгууллагын үйлчилгээний стандарт, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж, ажлын байранд ажил хэрэгч уур амьсгал бүрдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжит байдалд анхаарал хандуулж 2016 онд “Найрсаг хамт олон” гэсэн уриаг үйлчилгээ, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг үүрэг болгосон. Ашиглалт орлогын байцаагчаар ажилладаг байсан ******* нь ажил үүргээ гүйцэтгэхдээ байгууллагын үйлчилгээний стандартыг хэрэгжүүлдэггүй, ажилдаа ямагт хувийн ашиг сонирхолыг тэргүүнд тавьж, хэрэглэгчдийг загнаж, хэл амаар доромжилж, байгууллагын нэр хүндийг унаган,  хамтран ажиллагсдаасаа өө хайж, зүй бус харьцаж, бусдын алдаа дутагдлын талаар сөрөг мэдээлэл хуримтлуулж, өөрийн алдааг бусдад тохож (******* 96048902 дугаартай хэрэглэгчрүү бичсэн мессежээ “Гангар Орд” ХХК-н Гүйцэтгэх захирал Б.Одмаад тайлбарлахдаа өөрөө бичсэн гэх, “Гангар Инвест” ХХК-д 2016 оны 09 сарын 29-ны өдөр гаргасан өргөдөлдөө тухайн мессежийг өөрийн найз нь бичсэн гэх, 2016 оны 10 сарын 20-ны өдөр “БЗД-н шүүх”-д гаргасан нэхэмжлэлдээ тухайн мессежийг өөрийн ах бичсэн гэх 3 янзын тайлбар өгсөн байгаа нь өөрийн бурууг бусдад тохох гэсэн үйлдэл юм. Тухайн нөхцөл байдалд хэрэглэгч 96048902 дугаараас ашиглалт орлогын байцаагч Д.Ганчимэгийн 95954479 дугаарт залган “Герман дэлгүүр”-ээс ярьж байна, төлбөр төлсөн баримтаа авъя гэсэн. Байцаагч Д.Ганчимэгийн хариуцдаг аж ахуйн нэгжид “Герман дэлгүүр” нэртэй аж ахуйн нэгж байхгүй учир байцаагч *******гийн утасны дугаарыг өгсөн байдаг. Тухайн дэлгүүр нь “Америк бараа” нэртэй дэлгүүр байсан ба худалдагч дэлгүүрийн нэрээ буруу хэлсэнээс дээрх асуудал үүсч андуурал гарсан. Гэтэл байцаагч ******* тухайн хэрэглэгчийн асуудлын талаар бусад байцаагч нараас лавлалгүйгээр шууд хэрэглэгчийг доромжилж мессеж бичсэн байсан. Мессежээр доромжлуулсан гомдлоо тухайн хэрэглэгч байцаагч Д.Ганчимэгт мэдэгдсэн ба байцаагч Д.Ганчимэг хэрэглэгчийн гомдлын дагуу хүний нөөцийн мэргэжилтэн *******д асуудлыг уламжилсан. ******* тухайн хэрэглэгчрүү залгаж гомдолтой байгаа бол өргөдлөө бичиж өгөөрэй гэсэн боловч хэрэглэгч хэрүүл маргаан хиймээргүй байна гэх тайлбар өгч мессежнийхээ зургийг байцаагч Д.Ганчимэгт өгсөнөө хэлсэн. Хүний нөөцийн мэргэжилтэн *******ын хувьд тус хэрэглэгчийг дарамталж шахсан зүйл байхгүй, ажил үүргийн хуваарийн дагуу гомдол гаргаж буй хэрэглэгчийн гомдлыг баталгаажуулах үүргээ биелүүлсэн явдал байсан гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.), бусдыг гүтгэж явдаг , хамт олныхоо дунд нэр хүндгүй нь багаар ажиллах чадваргүй ажилтан гэдгийн нотолгоо юм. *******гийн ашиглаж байсан 95954459 дугаар нь “Гангар Орд” ХХК-н эзэмшлийн байгууллагын дугаар бөгөөд уг дугаарыг зөвхөн ажил үүргээ гүйцэтгэхдээ үйлчилгээний стандартыг баримтлан зүй зохистой ашиглах ёстой. “Гангар Орд” ХХК-н албаны дугаарууд нь 95954459, 95954469, 95954479 гэх мэт дараалласан тоотой учир хэрэглэгчдийн зүгээр дугаар андуурч залгах тохиолдол ихээхэн байдаг. ******* нь байгууллагын дугаар ашиглан хэрэглэгчийг доромжилж мессеж илгээсэн нь байгууллагын нэр хүндийг унагаад зогсохгүй, албаны дугаарыг бусдад шилжүүлэн, байгууллагын дотоод асуудлыг гадны хүнд задруулсан бусармаг үйлдлийн илрэл юм.  “Гангар Орд” ХХК-ийн зүгээс иргэн *******д удаа дараа сануулга, мэдэгдэх хуудас өгсөн боловч зан харьцааны доголдол болон ажлын хариуцлага сайжраагүй. Иргэн ******* нь хамтран ажиллагсад, хэрэглэгчидтэй  зүй бус харьцаж, хувийн зан чанараар ажилдаа ханддаг тул байгзууллага төлөөлж ажиллах чадваргүй гэж үзэн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, үйлчилгээний стандартын холбогдох заалтын дагуу ажлаас чөлөөлсөн нь ямар нэгэн хуулийн заалт зөрчөөгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь “Гангар Орд” ХХК-нд холбогдуулан “Гангар-Орд” ХХК-ийн захирлын 69 тоот тушаал илт хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ашиглалт орлогын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2.500.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай гомдлын шаардлагыг гаргажээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Орон сууц ашиглалтын “Гангар Орд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 69 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд хуульд заасан хугацааны дотор буюу 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

Хариуцагч нь ******* нь удаа дараа зөрчил дутагдал гаргасан, ёс зүйн зөрчил гаргаж, байгууллагын эзэмшлийн утсаар үйлчлүүлэгчтэй зүй бус харьцсан, өмнө нь хоёр удаа сахилгын арга хэмжээ тооцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Ажил олгогч “Гангар Орд” ХХК-ийн захирлын 2013 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн 17 дугаар тушаалаар Ц.Лхагвыг тус байгууллагад ашиглалт орлогын байцаагчаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан болох нь хөдөлмөрийн гэрээ, ажилтаны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй.

Нэхэмжлэгч нь “Гангар Орд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 69 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагч нь уг тушаал алдаатай бичигдсэн тул хүчингүй болгож, 2016 оны 9 дүгээр сарын 21-ны өдрийн 69 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж мэтгэлцсэн.

Зохигчдын тайлбараар “Гангар Орд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 69 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг нэхэмжлэгчид гардуулж, уг өдрөөс түүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх эрх зүйн дагавар үүссэж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн байх тул хариуцагчийн өмнөх тушаалыг хүчингүй болгож, 2016 оны 9 дүгээр сарын 21-ны өдрийн 69 дүгээр тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа үндэслэлгүй, энэхүү тушаалд шүүх хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно./х.х-ийн 8, 32, 103 дугаар тал/

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ******* нь байгууллагын дотод журам, 2016 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн 25 тоот тушаалаар баталсан байгууллагын үйлчилгээний стандартыг зөрчиж ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргаж ажлын хариуцлага /2015 оны 12 сарын 01-ны өдөр 170А байрны 46 тоотын оршин суугч Д.Одбаяр, 170С байрны 103 тоотын оршин суугч Х.Амгаланбат, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 170С байрны 16 тоотын оршин суугч Ж.Өлзийдэлгэр, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 73 дугаар байрны язгууртан дэлгүүрээс тус тус өргөдөл гомдол ирсэн/ алдсан тул “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зосгоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж үзэн Л.Лхагваг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Ажил олгогчийн ажлаас чөлөөлөхдөө үндэслэл болгосон Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан байх, “ноцтой зөрчил” гэдгийг хөдөлмөрийн гэрээнд оролцогч талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг хуулиар зохицуулжээ.

“Гангар Орд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн 30 дугаар “Арга хэмжээ авах тухай” тушаалаар байгууллагын дотоод журам зөрчиж ажлын хариуцлага алдсан үндэслэлээр 1 сарын хугацаанд цалингийн 10 хувиар бууруулах, мөн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаар “Арга хэмжээ авах” тухай тушаалаар ажлын хариуцлага алдаж, хэрэглэгчээс зан харилцааны талаар гомдол ирсэн үндэслэлээр сануулах сахилгын шийтгэлийг тус тус *******д оногдуулсан байна./х.х-ийн 36, 53 дугаар тал/

Өөрөөр хэлбэл ажилтаны гаргасан сахилгын зөрчилд нь тухай бүр сахилгын хариуцлагыг хүлээлгэсэн байна.

Харин хариуцагчийн ажлаас чөлөөлсөн тушаалд дурдсан 2015 оны 12 сарын 01-ны өдөр 170А байрны 46 тоотын оршин суугч Д.Одбаяр, 170С байрны 103 тоотын оршин суугч Х.Амгаланбат, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 170С байрны 16 тоотын оршин суугч Ж.Өлзийдэлгэр нараас өргөдөл гомдол ирснийг үндэслэсэн байх бөгөөд хариуцагч нь хэрэгт нотлох баримтаар “Гангар-Орд” ХХК-ийн бүртгэл хяналтын карт, иргэдээс ирүүлсэн өргөдлийг гаргаж өгсөн боловч эдгээр баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байх тул шүүх үнэлээгүй болно./х.х-ийн 37-48 дугаар тал/

Түүнчлэн тушаалд дурдсан 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 73 дугаар байрны язгууртан дэлгүүрээс өргөдөл гомдол ирсэн гэснийг үндэслэсэн байх боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдоогүй, гэрч ******* нь мэдүүлэгтээ “... утсанд зүй бус үг хэллэгтэй захидал ирсэн боловч энэ талаар гомдол санал гаргаагүй" гэжээ.

Хуульд тусгайлан заасан сахилгын ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байх шаардлагатай бөгөөд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2 дахь хэсэгт тухайлан заасан 10 зөрчлийн алийг ажилтан гаргасан болох нь тогтоогдоогүй болно./х.х-ийн 91-94 дүгээр тал/

Иймд ажил олгогч нь ажилтан *******г ямар зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн болох нь тодорхойгүй, хариуцагч нь татгалзалын үндэслэлээ баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ашиглалт орлогын байцаагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтаныг эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул шүүх уг тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоох нь ач холбогдолгүй болно.

Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... олговор олгох ... хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж зааснаар 2016 оны 7, 8, 9 дүгээр сарын дундаж цалин хөлс нь 563.879 төгрөг байх бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцоход 3 сар 18 хоног /563.879х3+461.355/=2.152.992 төгрөгийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул ажил олгогч нь *******д ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2.152.992 төгрөгийг олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэж байсныг нотлох зорилгоор оршин суугч, үйлчлүүлэгч иргэд байгууллагын тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгсөн./х.х-ийн 9-14,61-62, 104-115, 121-125, 153, 175-176/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзалаа үндэслэж байгаа ... бодит нөхцлийг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж, мөн зүйлийн 37.2-д “хэргийн нотлох баримт нь зохигч, ... тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг ... болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгсэлээр тогтоогдоно” гэж заасан.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн уг тодорхойлолтод дурдсан үйл баримт нь хуульд заасан нотолгооны хэрэгсэлээр тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Мөн хэрэгт авагдсан “Гангар-Орд” СӨХ-ын нэхэмжлэл, Сууц өмчлөгчдийн холбоо, сууц өмчлөгч нарын харьцааг зохицуулах №22-58, 017а-38 гэрээ, 170с байрны 5 дугаар сарын усны бичилтийн баримтууд нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолтой гэж үзээгүй болно./х.х-ийн 55-60,117-118, 154-157 дугаар тал/

Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 12, 2017 оны 01 дүгээр сарын 18, 2017 оны 2 дугаар сарын 01-ны өдөр тус тус шүүх хуралдааны тэмдэглэлд засвар хийлгэх хүсэлт гаргасныг хүсэлт гаргасан шүүх хуралдааны тэмдэглэл тус бүрт тусгах байдлаар шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******г “Гангар Орд” ХХК-ийн ашиглалт орлогын байцаагийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2.152.992 /хоёр сая нэг зуун тавин хоёр мянга есөн зуун ерэн хоёр/ төгрөгийг хариуцагч “Гангар Орд” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, 347.008 төгрөгт холбогдох хэсэг болон “Гангар Орд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 69 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Лхагвын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Гангар Орд” ХХК-нд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч “Гангар Орд” ХХК-иас 49.397 /дөчин есөн мянга гурван зуун ерэн долоон мянга/ төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ,                                              Л.ЭНХЖАРГАЛ