Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 307

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон,                                                                                     

                                                                                                           ТОГТООХ нь:

 

         1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр  зүйлийн 14.1-д заасныг баримтлан Л.Б, Л.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т заасныг баримтлан Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 1 тоот 40 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг нэхэмжлэгч Л.Тн өмчлөлд үлдээн, нэхэмжлэгч Л.Тс 17.021.754 төгрөгийг гаргуулж хариуцагч Л.Бд олгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар хариуцагч Л.Бн нэхэмжлэгч Л.Тр сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр хөдөлмөрийн чадвартай болох хүртэл хугацаагаар тэжээн тэтгүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Тн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Л.Бс 313.258 төгрөгийг гаргуулж, үүнээс 243.058 төгрөгийг нэхэмжлэгч Л.Тд 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Совингэрэлд даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ЭНХЖАРГАЛ