Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/40

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч Н.Доржсүрэн,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ган-Очир, Х.Оюунбат, Ц.Болортуяа

Шүүгдэгч Ч.С , А.Б , Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан шүүгдэгч А.Б д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар 1 дэх, 3.7 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч Ч.С ад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015000000121 дугаартай, 163/2020/0168/Э индекстэй хэргийг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт А.Б , 1982 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, ... т оршин суух, малчин, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй, /РД: /.

Монгол Улсын иргэн, Х овогт О.М, 1984 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, ... т оршин суух хаягтай, малчин, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: /.

Монгол Улсын иргэн, Г овогт Б.Э, /1984 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, Орхон аймгийн ... од оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, салбарын буудагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: /.

Монгол Улсын иргэн, Б овогт Ч.С, 1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, Орхон аймгийн ... од оршин суух, хувиараа Эрдэнэт тавилга цех ажиллуулдаг, яс үндэс халх, дээд боловсролтой, модны технологич мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: /.

Монгол Улсын иргэн, Б овогт А.Б , 1978 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, ... т оршин суух, малчин, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: /,

Монгол Улсын иргэн, Х овогт Б.Э , 1982 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, Орхон аймгийн ... од оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, яс үндэс халх, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: /.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б  нь Б.Э , Б.Э , А.Б , О.М , Ч.С  нартай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ... ийн нутагт байрлах “Ц” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан, мөн шүүгдэгч А.Б  нь ганцаараа тус багийн нутгаас ховор ургамал болох “Жинхэнэ онгол буюу Чаг мөөг” түүсэн,

Шүүгдэгч Б.Э , Б.Э , А.Б , О.М  нар нь Ч.С , А.Б  нартай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ... ийн нутагт байрлах “Ц” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан,

Шүүгдэгч Ч.С  нь Б.Э , Б.Э , А.Б , О.М , А.Б  нартай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ... ийн нутагт байрлах “Ц” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 4 дүгээр сарын 28ны өдөр Б.Э , Б.Э , А.Б , О.М , Ч.С  бид 6 эвэр түүхээр явсан. “Ц” гэх газар очиход хуучин алт олборлож байсан шороо байсан. Тэгээд түмпэн байсан болохоор угааж үзсэн. Тэгтэл алт гарч ирсэн тэгээд тэр газраас цааш явсан. Чаг мөөгийг модонд байхаар нь аваад цай чанаж уусан. Түүнээс зарах зорилготой аваагүй. Тэгээд цааш явж байтал хилийн цэрэгт саатуулагдсан гэх мэдүүлэг.

Шүүгдэгч Б.Э ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг.

Шүүгдэгч Б.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг.

Шүүгдэгч А.Б ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг.

Шүүгдэгч О.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг.

Шүүгдэгч Ч.С ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Б.Э , Б.Э , А.Б , О.М , А.Б  бид нар 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр салхинд гарах зорилготой эвэрт явахаар найзыгаа дагаад явсан. Найзынхаа гэрт намар болгон очдог. Миний машины ард металл хайгч байсан. Тэгтэл А.Б  ах “авчихъя” гэж хэлээд авсан. Тэгээд метал хайгчийг ашиглаж чадахгүй байсан болохоор болиод явахаар шийдсэн. Овоолсон шороо байсан ба сул хайрганаас хүрздэж шороо авсан. Хэвлий хөндсөн гэж хэлээд байна. Хэвлий хөндөөгүй. Урьд нь хөндчихсөн байсан газрыг л хоёр удаа хүрзэдсэн гэх мэдүүлэг.

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.М ийн  өгсөн: “ ... ... ийн нутаг “Ц” гэх газраас хүмүүс хууль бусаар алт олборлосон байсан. Би энэ тухай Тэшиг сумын Хилийн цэргийн 0286 дугаар ангиас мэдсэн. Би байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилнэ. Хохирол мөнгөө төлсөн тохиолдолд ямар нэгэн санал, гомдол байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-43 тал/,

Гэрч П.Э ын өгсөн: “Манай хилийн цэргийн 0293 дугаар салбарын захирагч ахмад У.Б ын ******** гэх дугаарын утсаар 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хилийн дугаар тэмдэгтийн чиглэлээр улсын хилээс 20 километрт байрлах ... ийн “З” гэх нэртэй газарт тус багийн иргэн О.М , А.Б , А.Б  нар нь Орхон аймгийн харьяат Ч.С , Б.Э , Б.Э  нарын хамтаар хилийн бүс зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн байна гэж мэдээлсэн. Уг мэдээллийг хүлээж аваад 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Шалгалтын явцад уг иргэд нь хилийн бүс зурваст байрлах одоогоор ашиглаагүй байгаа “Ц” гэх уурхайгаас хууль бусаар гар аргаар ашигт малтмал болох алт олборлосон болох нь тогтоогдсон. ...Хоёр газар доошоогоо 5-10 см хэмжээтэй газар ухсан байсныг гэрэл зургаар бэхжүүлж авсан байгаа. Ц ны алтны уурхай ашиглагдахаа болиод 10 гаруй жил болж байна. Ц нь Монгол Улсын хилээс 2 км зайтай байх хилийн зурваст хамаарагддаг юм” гэх мэдүүлэг /хх-46-47 тал/,

Гэрч У.Б ын өгсөн: “2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нутгийн иргэдээс мэдээлэл орж ирсэн. Энэ мэдээлэл нь хилийн 515 дугаар тэмдэгт буюу “З” гэх нэртэй газар хүмүүс хууль бусаар бугын эвэр түүх, алт хайх зорилгоор морьтой хүмүүс явж байна гэсэн утгатай байсан. Уг мэдээллийн дагуу араас нь явахад “Зүүн хужирын гол”-ын эхнээс мөрийг нь илрүүлээд даган явсаар “Ц” гэх газарт тэдгээр хүмүүс алт ухсан байж болзошгүй 2 нүх байсан. Тэгээд цааш явсаар байгаад М ын өвөлжөөний ойролцоо эдгээр иргэдийг саатуулсан. Хужирт багийн иргэн Б , М , Б , Орхон аймгийн Э  гэх залуучууд хажуудаа Орхон аймгийн танихгүй 2 залуутай явж байсан. Эдгээр залуучуудыг саатуулж шалгахад М  нь “Сайга” маркын буу 1 ширхэгийг авч явсан. Уг буу нь 12 ширхэг сумтай байсан. Алт хайгч 1 ширхэг, 3 ширхэг хүрз, 1 хандгайн эвэр, гялгар ууттай металл зүйл, нэрийг мэдэхгүй ургамал түүсэн байсан. “Ц” нь манай байршилаас 26 км орчим газарт байгаа “Хужиртын гол” нь 3 км орчим байгаа” гэх мэдүүлэг /хх-58-59 тал/,

Гэрч О.С ын өгсөн: “2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр салбарын захирагч У.Б , а/а Б , бид гурав хилийн 515 дугаар тэмдэгтийн чиглэл буюу “З” гэх газар руу хүмүүс хууль бусаар бугын эвэр түүх, алт олборлохоор явлаа гэсэн мэдээлэл авсан. Ц ороход 2, 3 газар нүх ухаад алт хайж угаасан ул мөр байсныг илрүүлээд тэндээ хоноглоод цааш явж О.М  гэх нутгийн айлын өвөлжөөнөөс тэр хүмүүсийг барьж саатуулсан. Гар станц, хүрз, металл хайгч багажтай явсан мөн гялгар уутанд алт гэмээр шар өнгийн металл хийсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-60-61 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 22ны өдрийн №2865 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 1-11 гэж дугаарласан металлууд нь алтны метал байна. ...” гэх мэдүүлэг /хх-67-68 тал/,

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын аймаг, ангилалзүйн лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Г.Бүрэнбаатарын 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр №02 дугаартай: “1. Үрт бие нь туруурхуу хагас дугуй эсвэл замбараагүй хэлбэртэй, барзгар хар хүрэн, зэвэн хүрэн, нил ягаан туяатай харавтар гадаргуутай. Голч 5-30 /40/ см болон түүнээс ч том тохиолдоно, өндөр нь 5-30 /40/ см, сахлаг эд хатуувтар модлог бүтэцтэй, улбар хүрэн, бор өнгөтэй, үнэр ба амт байхгүй. Үрт бие нь ургах орчинтойгоо ташуу бэхлэгдсэн, гуурсны амсар тодорхой дүрсгүй. Спорын хэмжээ 8-10 мкм урттай, 5-7.5 мкм өндөртэй, өргөн зууван хэлбэртэй, хүрэвтэр шар өнгөтэй. Тус мөөгний шинжлэх ухааны одоогийн нэршил нь “Inonotus Obliquus /Ach. Ex Pers./ Pilat” бөгөөд Монгол нэршил нь Жинхэнэ онгол /чага/ болно.

2. Тус мөөг нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 145 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтанд багтсан. Мөн 2018 онд хэвлэгдсэн ургамлын улаан дансанд “Устаж байгаа-СR” биологийн төрөл зүйлийн ангилалд үнэлэгдсэн байна...” гэх дүгнэлт /хх-72-74 тал/,

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн: “... ийн нутгаас хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулсан гэх хэрэгт Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлт, нөхөн төлбөр, тооцсон үр дүнг үндэслэн дараах дүгнэлт өгч байна. Үүнд: 0.159 га талбай эвдрэлд өртсөн.

  1. Байгаль орчны хохирлын үнэлгээг газар эдэлбэр газрын хэвлий, агаар,хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөг, гадаргын усанд учруулсан хохирол үндсэн чиглэлээр тооцсон бөгөөд байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 53.200 /тавин гурван мянга хоёр зуу/ төгрөг,
  2. Техникийн нөхөн сэргээлтийг олборлолтын үйл ажиллагаагаар эвдэрсэнзамыг тэгшлэх, хэлбэршүүлэх, нягтаршуулах, үржил шимтийг тараан тэгшлэх ажлын зардал туссан бөгөөд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг 0,159 га-аар тооцож үзэхэд 465950 /дөрвөн зуун жаран таван мянга есөн зуун тавь/ төгрөг,
  3. Биологийн нөхөн сэргээлтийг олборлолтын үйл ажиллагаагаар эвдэрсэнталбайд биологийн нөхөн сэргээлтийн ажлыг 0,159 га-аар тооцож үзэхэд 183300 /нэг зуун наян гурван мянга гурван зуу/ төгрөг байна,
  4. Нөхөн сэргээлтийн дараах хяналт мониторинг зардал буюу цаашид ороннутагт үлдээх хөрөнгийн хэмжээг 177820 төгрөг гэж тус тус тооцлоо.
  5. Олборлолтын улмаас үүссэн эвдрэлд өртсөн талбайг нөхөн сэргээх болонбайгаль орчинд учруулсан түүнийг нөхөн сэргээх нийт зардлын хэмжээг 702400 төгрөг гэж дүгнэв” гэх дүгнэлт /хх-79-102 тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Э ы өгсөн: “... Маргааш өглөө нь буюу 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр өглөө босоод мөн эвэр хайгаад явсан. Явж байхад өмнө нь ухсан, нөхөн сэргээлт хийгээгүй алтны уурхай байсан. Анх эвэрт явахад С ын машины ард байсан метал хайгчийг

Б  ах “аваад явъя, юмыг яаж мэдэх вэ” гэж хэлээд авч явж байсан. Тухайн үед Б  ах метал хайгчийг “тавьж үзье” гэж хэлээд асааж үзсэн. Тэгсэн чинь нэг газарт дугарсан ба ухаж үзсэн чинь төмөр боолт гарч ирсэн. “Наадах чинь бүтэхгүй юм байна явъя” гэж хэлсэн чинь Б  ах “энэ шороог угааж үзье” гэсэн. Угаахад 10 орчим ширхэг маш жижиг алт шиг шар метал гарч ирсэн ба дахин нэг хүрз шороо угаахад ямар нэгэн зүйл гарч ирээгүй. Бид нар буцаад явцгаасан ба замаасаа Б  ах нэг ширхэг хандгайн хуучин, гандсан ясан эвэр олсон. Мөн чаг мөөг болон нэг ургамал түүгээд замдаа хоёр хоноод цааш явж байгаад Тэшиг сумын хилийн цэргийн алба хаагч нарт баригдсан. ... Эвэрт явах санааг бүгд ярилцаж байгаад гаргасан. Алт угаах санаа бол байгаагүй. Зам явж байхад ухсан уурхай тааралдсан бөгөөд Б  ах “ухаж үзье” гэж хэлээд ухаж үзсэн юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 128-129 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч А.Б ы өгсөн: “... Тэндээсээ маргааш нь хөдлөөд эвэр хайж явсаар байгаад хуучин ухсан байсан алтны уурхай дээр очсон. Миний төрсөн ах Б  нэг метал хайгч гаргаж ирээд хайж үзсэн чинь төмөр боолт гарч ирсэн. Овоолсон байсан шорооноос нэг хүрз шороо угааж үзсэн чинь маш жижиг хэмжээний хэдэн ширхэг алт мэт шармал зүйл гарч ирсэн. Буцах замдаа Б  нь нэг ширхэг хандгайн эвэр олсон, мөн чаг мөөг болон ургамал түүгээд замд морь эцээд буцах замдаа “Бугат” гэх нэртэй газарт хоёр хоноод гэр лүүгээ явж байгаад Тэшиг сумын хилийн цэргийн алба хаагч нарт баригдсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 131-133 тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч О.М ын өгсөн: “... Маргааш нь явсаар байгаад “Ц” гэх газрын наад талд очоод тэндээ хоноод маргааш нь эвэр хайж яваад “Ц” гэх өмнө нь алтны уурхай байсан ухсан газарт очсон. Тухайн газарт очиход Б  ах метал хайгчаа ажиллуулж үзэхэд нэг ширхэг төмөр боолт гарч ирсан бөгөөд тэрээр “энэ бүтэхгүй юм байна” гээд тэнд байсан нэг савыг авч овоолсон шороог угааж үзсэн чинь жижиг хэмжээтэй 10 орчим ширхэг шар өнгийн метал мэт зүйл байсан. Тэр өдрөө буцахаар болж явж байсан чинь Б  нь нэг ширхэг хандгайн эвэр мөн чаг мөөг ургамал түүсэн ... Цааш явж байгаад Тэшиг сумын хилийн цэргийн алба хаагч нарт баригдаж эд зүйлээ хураалгаж саатуулагдсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 136137 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Б.Э ын өгсөн: “... Хоноод маргааш нь мөн эвэр хайж яваад өмнө нь уурхай байсан овоолсон шороотой газар ирсэн. Энэ үед Б  ах “метал хайгч тавьж үзье” гэж хэлээд тавьж үзсэн чинь төмөр боолт гарч ирсэн ба “энэ болохгүй юм байна” гээд тэнд байсан саваар жижиг хэмжээний нүх ухаад хүрз шороо аваад угааж үзсэн чинь шар өнгийн олон ширхэг зүйл гарч ирсэн. Буцах замдаа эвэр хайж явсан ба Б  ах нэг ширхэг хандгайн хуучин цагаан эвэр, мөн чаг мөөг, мөн нэг ургамал түүгээд цааш явсан. Замдаа дахин хоёр хоноод хадам аавынхаа өвөлжөөний ойролцоо хойд талд явж байхад Тэшиг сумын хилийн цэргийн алба хаагч ирж бид нарын шалгаж саатуулсан. ... Бид нар явахдаа ямар нэгэн зөвшөөрөл аваагүй, тухайн газрыг ямар нэг тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг эсэхийг мэдэхгүй. Бид нарыг явж байхад улсын тусгай хамгаалалттай газар нутаг гэсэн хориглосон тэмдэг, заалт байгаагүй. ... Энэ метал хайгч нь С ын машины багаажинд байсан гэдгийг би сүүлд мэдсэн. ... Эрүүл газар ухаагүй, тухайн газар нь өмнө нь ухсан байсан газрын овоолсон шороог ухаж үзсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 140-141 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ч.С ын өгсөн: “... М ын өвөлжөөн дээр хоноод маргааш нь буюу 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр эвэр түүхээр цаашаа уул руу явцгаасан. Би газар мэдэхгүй учраас дагаад л яваад байсан. Тухайн газрын нэрийг нь сайн мэдэхгүй. Явсаар байгаад нэг газарт хоносон. Маргааш нь мөн эвэр хайж яваад ухаад сэндийчээд хаясан хуучин алтны уурхай юм шиг газарт очсон. Анх Хужирт багаас хөдлөхөд Б  ах миний машины ард байсан метал хайгчийг харчихаад “аваад явъя” гэж хэлээд өөрөө авсан. Тэгсэн метал хайгчаа гаргаж ирээд өөрөө нөгөө овоолсон шороо дээр тавьж үзье гэж хэлээд үзсэн чинь төмөр боолт гарч ирсэн. Тэгсэн чинь энэ “метал хайгч чинь болохгүй юм байна” гэж хэлээд тэнд байсан саваар жижиг хэмжээний нүх ухаад хоёр хүрз шороо угааж үзэхэд жижиг хэмжээний шар өнгийн зүйл гарч ирсэн. Дахин нэг хүрз угааж үзсэн чинь ямар нэгэн зүйл гарч ирээгүй. Тэгээд бид нар тэр газарт удалгүй явсан. Буцах замдаа мөн уулаар эвэр хайгаад тараад явсан. Тэгсэн Б  ах нэг ширхэг хандгайн хуучин эвэр, чаг мөөг, нэг ургамал зэргийг түүгээд авсан байсан. Б  ах хэлэхдээ тухайн ургамлыг моринд сайн гэж хэлж байсан. ... Бид нар явахдаа зөвшөөрөл аваагүй. Энэ газрын тусгай хамгаалалттай газар нутаг гэдгийг мэдэхгүй. ... Тухайн метал хайгч нь миний машины багааж дотор явж байсан. Гэртээ хадгалахгүй гээд машинд л явж байдаг юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 144-145 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Б гийн өгсөн: “... Тухайн өдрөө Хужирт багт хоноод маргааш нь уул руу эвэрт явахаар болсон. Маргааш өглөө нь эвэрт явах гэж байхад С ын машины багаж дотор нэг метал хайгч байсан ба би тэрийг аваад явъя гээд авч явсан. Бид нар явсан өдрөө замдаа М ын өвөлжөөнд хоноод маргааш өглөө нь цааш явсан. Явсаар байгаад “Бургалтай” гэх газарт дахин нэг хоноод цааш эвэр хайж яваад “Ц” гэх газарт байрлах хуучин ухсан байсан алтны уурхай дээр ирсэн. Тухайн үед би дагуулж зам зааж явсан юм. Тухайн газраас нөгөө метал хайгчийг овоолсон шороо дээр тавьж үзэхэд дугарсан ба үзэхэд төмөр боолт гарч ирсэн. Тэгэхээр нь тэр метал хайгчийг болиод тухайн газарт байсан саваар хоёр хүрз шороо угааж үзэхэд 10 гаруй ширхэг жижиг шар өнгийн металл гарч ирсэн. Болиод буцаад бид нар явсан ба би замдаа нэг ширхэг хандгайн хуучин эвэр, чаг мөөг, ургамал зэргийг түүсэн. Анх алт угаах санааг би өөрөө гаргаад өөрөө алт угаасан. ... Метал хайгч нь С ын машины ард багаажинд байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 146-147 тал/, Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Б  нь Б.Э , Б.Э , А.Б , О.М , Ч.С  нартай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ... ийн нутагт байрлах “Ц” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан, мөн шүүгдэгч А.Б  нь ганцаараа тус багийн нутгаас ховор ургамал болох “Жинхэнэ онгол буюу Чаг мөөг” түүсэн,

Шүүгдэгч Б.Э , Б.Э , А.Б , О.М  нар нь Ч.С , А.Б  нартай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ... ийн нутагт байрлах “Ц” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан,

Шүүгдэгч Ч.С  нь Б.Э , Б.Э , А.Б , О.М , А.Б  нартай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ... ийн нутагт байрлах “Ц” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.М ийн өгсөн мэдүүлэг /хх-43 тал/, гэрч П.Э ын өгсөн мэдүүлэг /хх-46-47 тал/, гэрч У.Б ын өгсөн мэдүүлэг /хх-58-59 тал/, гэрч О.С ын өгсөн мэдүүлэг /хх-6061 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №2865 дугаартай дүгнэлт /хх-67-68 тал/, мөрдөн шалгах ажиллагаанд А.Б , Ч.С , Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-128-141 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б , Ч.С , Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдлоо.

Булган аймгийн Прокурорын шүүгдэгч А.Б г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан, зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал /жинхэнэ онгол буюу чаг мөөг/-ыг түүсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Б.Э , Б.Э , А.Б , О.М нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Ч.С ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч А.Б , Ч.С , Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарын мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо. Иймд шүүгдэгч А.Б  нь Б.Э , Б.Э , А.Б , О.М , Ч.С  нартай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ... ийн нутагт байрлах “Ц” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулсан, мөн шүүгдэгч А.Б  нь ганцаараа тус багийн нутгаас ховор ургамал болох “Жинхэнэ онгол буюу Чаг мөөг” түүсэн,

Шүүгдэгч Б.Э , Б.Э , А.Б , О.М  нар нь Ч.С , А.Б  нартай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ... ийн нутагт байрлах “Ц” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулсан,

Шүүгдэгч Ч.С  нь Б.Э , Б.Э , А.Б , О.М , А.Б  нартай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ... ийн нутагт байрлах “Ц” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ч.С , Б.Э , Б.Э , А.Б , О.М , А.Б  нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иргэний нэхэмжлэгч Б.М нь хэрэг хянан шийврэлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтээр ... ийн нутгаас хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсаны улмаас байгаль орчинд 702400 төгрөгийн хохирол /хх-102 тал/ учирсан байх ба шүүгдэгч нар уг хохирлыг төлж баримтаа ирүүлсэн /хх-213 тал/ байх тул төлөх төлбөргүй гэж үзнэ.

Харин хэрэгт цугларсан нотлох баримтаар Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтанд багтсан “Жинхэнэ онгол” буюу “чаг мөөг”-ний хувьд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалаар баталсан ургамлын жагсаалтад ороогүйгээс /хх-212 тал/ түүний экологи эдийн засгийн үнэлгээг тооцож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар нөхөн төлбөр тооцох боломжгүй байна.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Б , Ч.С , Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарын гэм буруутай үйлдэл нотлогдож, тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ." гэж тус тус заасны дагуу шүүгдэгч А.Б г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, түүж, бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ч.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч А.Б , Ч.С , Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.Б , Ч.С , Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч А.Б , Ч.С , Б.Э , Б.Э , А.Б , О.М   нарын үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлт болон хавтаст хэргийн 152-182 дугаар талуудад авагдсан шүүгдэгч нарын ам бүлийн тодорхойлолт, оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх талаарх дэлгэрэнгүй лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбарууд, ял шийтгүүлж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас зэрэг хувийн байдлуудыг тодорхойлсон нотлох баримтуудыг судалж, анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн зэрэг хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч А.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5800000 төгрөгөөр, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5800000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр, шүүгдэгч Ч.С ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5600000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэх нь тэдний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, орлогын байдал болон торгуулийн ялын хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч А.Б , Ч.С , Б.Э , Б.Э , А.Б , О.М  нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан метал хайгч /ком/, арван нэгэн ширхэг шар өнгийн алт мэт металл, хандгайн эвэр нэг ширхэгийг тус тус хурааж улсын орлого болгож, гурван ширхэг хүрз, дөрвөн ширхэг дэгээ төмөр, нэр нь үл мэдэгдэх хоёр хэсэг ургамал, дөрвөн хэсэг бүхэл ургамал чаг мөөгийг устгахаар шийдвэрлэж, шүүгдэгч Б.Э , Б.Э , А.Б , О.М , А.Б , Ч.С  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт А.Б г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,
    Шүүгдэгч Б овогт Ч.С ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон,
    Шүүгдэгч Х овогт Б.Э , Г овогт Б.Э , Б овогт А.Б , Х О.М  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Шүүгдэгч А.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаарзүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5800 /таван мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5800000 /таван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5800 /таван мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5800000 /таван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
    Шүүгдэгч Ч.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5600 /таван мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5600000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
    Шүүгдэгч Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч А.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5800 /таван мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5800000 /таван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5800 /таван мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5800000 /таван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, 11600 /арван нэгэн мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11600000 /арван нэгэн сая зургаан зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзаасныг баримтлан шүүгдэгч нар нь торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх эрхтэйг дурдаж, торгох ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож, торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч А.Б , Ч.С , Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарт сануулсугай.
  5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б , Ч.С , Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Энэ хэрэгт шүүгдэгч А.Б , Ч.С , Б.Э , Б.Э ,А.Б , О.М  нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн металл хайгч нэг ком, хандгайн хуучин эвэр нэг ширхэг, арван нэгэн ширхэг шар өнгийн алт зэргийг хурааж, улсын орлого болгож, төмөр хүрз гурван ширхэг, дэгээ төмөр дөрвөн ширхэг, дөрвөн хэсэг бүхэл ургамал /чаг мөөг/, хоёр хэсэг өвсөн ургамал зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид тус тус даалгасугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОТГОНБААТАР