Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/46

 

Ч.С , А.Б , Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарт холбогдох  эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/175 дугаар шийтгэх тогтоолтой Х.С , А.Б , Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарт нарт холбогдох 2015000000121 дугаартай эрүүгийн хэргийг орлогч прокурор Н.Доржсүрэнгийн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд орлогч прокурор Н.Доржсүрэн, шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ган-Очир, нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ... т оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,  Б овогт А.Б .

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймгийн ... од оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,  Х овогт Б.Э .

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ... т оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,  , Б овогт А.Б . Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн

Тэшиг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ... т оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт О.М .

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, салбарын буудагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймгийн ... од оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г овогт Б ы Э .

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, модны технологич мэргэжилтэй, хувиараа Э цех ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймгийн ... од оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,  , Б овогт Ч.С .

Шүүгдэгч А.Б г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан, зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал /жинхэнэ онгол буюу чаг мөөг/-ыг түүсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Ч.С ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/175 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч Х овогт Б.Э , Г овогт Б ы Э , Б овогт А.А.Б , Х овогт О.М  нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарыг цагаатгасугай.

  1. Шүүгдэгч Б овогт А.Б г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаарзүйлийн 1 дэх хэсэг, 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Ч.С ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Шүүгдэгч А.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ч.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтланшүүгдэгч А.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, 10800 /арван мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10800000 /арван сая найман зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтланшүүгдэгч А.Б д оногдуулсан 10.800.000 /арван сая найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг сар бүр 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн, шүүгдэгч Ч.С ад оногдуулсан 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг сар бүр 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож, торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч А.Б , Ч.С  нарт сануулсугай.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч А.Б , Ч.С , А.Б , Ч.С , Б.Э ,Б.Э , А.Б , О.М  нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай...” гэж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Доржсүрэн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай эсэргүүцэлдээ: “...Булган аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 175 дугаартай шийтгэх тогтоолоор “шүүгдэгч Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарт холбогдох Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарыг цагаатгасан нь хэрэгт авагдсан нотлох баримтад нийцээгүй, үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон байна. Учир нь:

2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Уг хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн Тэшиг сумын Хужирт 1 дүгээр багийн нутагт байрлах бөгөөд Хужирт багийн төвөөс 62 км Хилийн цэргийн ... наас 42 км Монгол Улсын Хилийн шугамнаас 500 метр зайд байрлах гол дагуу тогтсон жалга газар байв. Уг жалгын эргэн тойронд овоолсон шороо байв. Иргэн О.М  нарын алт ухаж угаасан гэх газар нь голын эргээс 4.5 метрийн зайнд байх бөгөөд хэмжиж үзэхэд диаметр нь 40 см гүн нь доошоо 30 см хэмжээтэй эрүүл газрыг ухасан байв. Уг газраас 2 метр зайтай газарт овоолгосон шороог доош нь 15 см уртаараа 160 см, өргөн нь 40 см хэмжээтэй ухсан байдалтай байв.” /ХХ-ийн 24-26 хуудаст/  гэх,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл “ ... 2702-0085с-571 EQUILOX Bulti-Languages Screen Protector Pac BN8018-07 гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн гялгар уутан дотор шар өнгийн 11 ширхэг металл байлаа. Үзлэгийн явцад 1 кадр зураг авч бэхжүүллээ. Оролцогчийн хэлж байгаагаар 0.7 гр алт гэх боловч тодорхойлох боломжгүй байлаа. ...Үзлэг хийсэн гялгар уут бүхий 11 ширхэг шар өнгийн металлыг тэмдэглэлд тусгаж хурааж авсан болно” гэх /ХХ-ийн 3334 хуудаст/

Эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “1. ...23 см урттай модон иштэй хүрз 2 ширхэг, 75 см урттай төмөр иштэй хүрз 1 ширхэг нийт 3 ширхэг хүрз, хүрзний үзүүр хэсэг шавар шороогоор бохирлогдсон байв. 2.32 см-тай урттай 2 үзүүрийг доош нь нугалсан төмөр 1 ширхэг, 3.36 см урттай 2 үзүүрийг нь доош нугалсан төмөр 1 ширхэг, 4.21 см урттай үзүүрийг доош нь нугалсан төмөр 2 ширхэг..., 7. Мөн модны чаг мөөг гэх нэршилтэй мөөг 4 ширхэг, үзлэгийн явцад дээрх зүйлийг хураан авч гэрэл зургаар бэхжүүлэв. /ХХ-ийн 3536 хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “...Металл хайгч, төмөр хүрз 3 ширхэг, 4 ширхэг дэгээ төмөр болон 1 ширхэг хандгайн эвэр, 5 хэсэг бүхэл ургамал /чаг мөөг/, 2 хэсэг өвсөн ургамал, 11 ширхэг шар өнгийн алт мэт металл зэргийг эд мөрийн баримтаар тооцов. /ХХ-ийн 38 хуудас/

Гэрч П.Э “...Манай хилийн цэргийн ... ын захирагч ахмад У.Б ын ********** дугаарын утсаар 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хилийн дугаар тэмдэгтийн чиглэлээр улсын хилээс 20 километрт байрлах ...  “... ” гэх нэртэй газарт тус багийн иргэн О.М , А.Б , А.Б  мөн Орхон аймгийн харьяат Ч.С , Б.Э , Б.Э  нарын хамтаар хилийн бүс зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн байна гэж мэдээлсэн. Уг мэдээллийг хүлээж аваад 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Шалгалтын явцад уг иргэд нь Хилийн бүс зурваст байрлах ашиглаад одоогоор ажиллахгүй байгаа “Ц” гэх уурхайгаас хууль бусаар гар аргаар ашигт малтмал болох алт олборлосон болох нь тогтоогдсон. ...Хоёр газар доошоогоо 2 газар 5-1О см хэмжээтэй газар ухсан байсныг гэрэл зургаар бэхжүүлж авсан байгаа. ... Ц Монгол Улсын хилээс 2 км байх хилийн зурвас хамаарагддаг юм... ” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 46-47 хуудас/

Гэрч У.Б ын "... 2020 оны 04 сарын 30-ны өдөр нутгийн иргэдээс мэдээлэл орж ирсэн. Энэ мэдээлэл нь хилийн 515 тэмдэгт буюу Хужрын зүүн гол гэх нэртэй газар хүмүүс хууль бусаар бугын эвэр түүх алт хайх зорилгоор морьтой хүмүүс явж байна гэсэн утгатай байсан. Уг мэдээллийн дагуу араас нь явахад “Хужрын зүүн гол”-ын эхнээс мөрийг нь илрүүлээд даган явсаар “Ц” гэх газарт тэдгээр хүмүүс алт ухаж байж болзошгүй 2 нүх байсан. Тэгээд цааш явсаар байгаад М ын өвөлжөөний ойролцоо эдгээр иргэдийг саатуулсан. ...Хужирт багийн иргэн Б , М , Б  Орхон аймгийн Э  гэдэг залуучууд хажуудаа Орхон аймгийн танихгүй 2 залуутай явж байсан. ...Эдгээр залуучуудыг саатуулж шалгахад М  нь Сайга маркийн буу 1 ширхэг авч явсан уг буу нь 12 ширхэг сумтай байсан. Алт хайгч 1 ширхэг, 3 ширхэг хүрз, 1 хандгайн эвэр, гялгар ууттай металл нь зүйл, нэрийг мэдэхгүй ургамал түүсэн байсан. Ц нь манай байршлаас 26 км орчим газарт байгаа “Хужиртын гол” нь 3 км орчим байгаа...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 58-59 хуудас/

Гэрч О.С ын “... 2020 оны 05 сарын 01-ний өдөр салбарын захирагч У.Б , а/а Б  3 хилийн 515 тэмдэгтийн чиглэл буюу Зүүн Хужиртын гол гэх газар руу хүмүүс хууль бусаар бугын эвэр түүх, алт олборлохоор явлаа гэсэн мэдээлэл авсан. Ц ороход 2, 3 газар нүх ухаад алт хайж угаасан ул мөр байсныг илрүүлээд тэндээ хоноглоод цааш явж О.М  гэх нутгийн айлын өвөлжөөнөөс барьж саатуулсан. Гар станц, хүрз, металл хайгч багажтай явсан мөн гялгар уутанд алт гэмээр шар өнгийн металл хийсэн байсан.” /ХХ-ийн 6061, хуудас/  гэх мэдүүлгүүд,

Мөн А.Б , О.М , Б.Э , Б.Э , Ч.С , А.Б  нарын Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах явцад болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн Гэрч О.С ын “... 2020 оны 05 сарын 01-ний өдөр салбарын захирагч У.Б , а/а Б  3 хилийн 515 тэмдэгтийн чиглэл буюу Зүүн Хужиртын гол гэх газар луу хүмүүс хууль бусаар бугын эвэр түүх, алт олборлохоор явлаа гэсэн мэдээлэл авсан. Ц ороход 2, 3 газар нүх ухаад алт хайж угаасан ул мөр байсныг илрүүлээд тэндээ хоноглоод цааш явж О.М  гэх нутгийн айлын өвөлжөөнөөс барьж саатуулсан. Гар станц, хүрз, металл хайгч багажтай явсан мөн гялгар уутанд алт гэмээр шар өнгийн металл хийсэн байсан. ...” /ХХ-ийн 6061, хуудас/

Гэрч О.М ын “... 2020 оны 04 сарын 24-ний өдөр Орхон аймгаас манай гэрт манай аавын төрсөн эгчийнх хүүхэд Э , манай найз С , Э  нар ирсэн. Тухайн үед бол ирэхдээ бөөндөө эвэрт явъя гэж байсан.Тэгсэн С  Орхон аймгаас ирэхдээ металл хайгчтай ирсэн байсан ба тэр үед Б  ах тухайн металл хайгчаар Ц гэх газар руу авч явж алт үзье гэж хэлсэн. Тэгээд бид нар манай гэрээс 2020 оны 04 сарын 26-ны өдөр эвэрт явангаа Ц гэх газарт очиж алт үзэхээр Э , Э , С , Б , Б  бид 6 явцгаасан.Тухайн газарт очоод С  өөрийн авчирсан металл хайгчаараа алт олох гэсэн боловч ажиллуулж чадахгүй байсан. Тэгсэн Б  ах тэнд байсан 1 сав аваад шороо угааж үзсэн жижиг хэмжээний 10 орчим ширхэг шар өнгийн алт мэт зүйл байсан. Алт угаах санааг Б  ах гаргасан, металл хайгчийг Орхон аймгаас С  авчирсан. Тухайн үед ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Хэр хэмжээний алт авсан талаар мөн мэдэхгүй байна. ...”/ХХ-ийн 62-63 хуудас/

Гэрч А.Б  “...Намайг гэртээ байж байхад О.М  орж ирээд Эрдэнэтээс Ч.С  Б.Э , Б.Э  нар утсаар ярьсан бүгдээрээ хамт бугын эвэр түүж хуучин алтны уурхай байсан газар байгаа тэнд багаж тавьж үзье гэхээр нь би зөвшөөрч 2020 оны 04 сарын 26-ны өдөр Эрдэнэтээс нөгөө хэд ирээд Хужирт багаас О.М , А.Б  нарын хамтаар мориор гарч явсан. ... Хонох хугацаандаа Цнд металл хайгчаар алт хайгаад 2 газар ухсан. Ухсан шороогоо угаасан. Шороог би угаасан ба жаахан алт гарсан юм. Бид нар урьд нь ярьж тохирсон байсан тэгээд Э , С , Э  нарыг ирэхээр гарсан юм. ...Алт металл хайгч дотор байсан. Угааж гаргаж ирэхийг би гаргаж ирсэн. Бид нар хил орчмын бүс нутаг нэвтэрч болохгүй гэдгийг мэдэж байсан. Ц гэх газраар дайрч алт хайсан. Уг санааг би гаргасан. Тэгэхдээ бид гар ярилцаж байгаад явсан. Багаж тавьж үзсэн боловч дуу гарахгүй байсан доошоогоо 30 см, өргөнөөрөө 50-60 см газар ухсан. ...”/ХХ-ийн 44-45 хуудас/

Гэрч Б.Э  "... би 2020 оны 04  дүгээр сарын 24-ний өдөр Эрдэнэт хотоос Ч.С , Б.Э  нарын хамтаар Булган аймгийн ...т эмээ болох Б гийн ирж уулзах далимаараа ууланд гарч бугын ясан эвэр түүх зорилготой ирсэн. 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ц гэх нэртэй хуучин алтны уурхай ажиллаж байсан газар дээр очсон. Ц гэх нэртэй газар багаж тавиад 2 газар, газар ухаж шороо авч угааж үзэхэд жижигхэн шар өнгийн металл зүйл гарсныг гялгар уутанд хийж авсан. ...Би Эрдэнэтээс гарахдаа Ч.С , Б.Э  нартай хамт очиж байгаагаа О.М той утсаар холбогдож хэлсэн. Бид нар ер нь ууланд гарч бугын эвэр түүе, Ц гэх нэртэй газраас алт ухъя гэж тохиролцсон байсан. Ходоодонд уудаг “Дүнбүрэй” гэдэг ургамал байгаа юм хаанаас ямар газар ургадгийг нь мэдэхгүй нутаг усных нь мэдэх байх. .../ХХ-ийн 48-49 хуудас/

Гэрч Б.Э  “... Бид нарын хил орчмын бүс нутаг нэвтэрч болохгүй гэдгийг мэдэж байсан. Бугийн эвэр түүхийг хориглосон шийдвэрийг бол мэдэхгүй байсан. Хилийн цэрэг дээр ирээд л мэдэж авсан. Металл хайгч багаж Ч.С ынх байгаа юм. ...бид нар урьд өмнө нь ярилцаж байсан. Ц гэх нэртэй газраар дайрч алт хайсан юм.Уг санааг Б  гаргасан. ...Ходоодонд уудаг “дүнбүрэй” гэдэг ургамал байгаа юм. ...” /ХХ-50-51 хуудас/ гэх мэдүүлгүүдийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн /гэрч/ 5, 6, 8 дугаар заалтуудыг бүгдэд нь сануулж байцаалт авсан бөгөөд уг байцаалт авах үед мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн “... 5.Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй, ..., б.Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй. ...” гэсэн хуулийн заалтыг сануулж мэдүүлэг авсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б гийн өгсөн: 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бугын эвэр түүх зорилгоор бид зургаа хойшоо явсан. Хуучин ухсан алтны уурхай байдаг гэж сонсоод тэнд очоод би хуучин түмпэн байхаар нь тэнд байсан хуучин овоолсон шорооноос авч алт угааж үзсэн. Хэдэн шар өнгийн металл гарч ирсэн. Бусад зүйлтэй маргах зүйлгүй. Зохих зөвшөөрөлгүйгээр алт ухсан нь үнэн, гэхдээ хуучин ухсан газарт овоолсон шорооноос авсан шинэ газар ухаагүй. ... гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э ы өгсөн: 2020 оны 04 дүгээр сарын 28ны өдөр Булган аймгийн ... руу хөгшин ээж дээрээ очсон. Бид жил бүр бугын эвэрт явдаг. Эвэрт явах зорилгоор уул руу гарч яваад хуучин уурхай тааралдаж Б  шороо ухаж үзсэн. ... гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э ын өгсөн: С , Э  бид гурав Орхон аймгаас гараад Булган аймгийн ...т очсон. Манай хадам аавынх ...т байдаг. Бугын эвэрт явахаар зургуулаа ууланд гарсан. Замдаа "Ц" гэх газраар дайраад өнгөрсөн. Тэрүүгээр өнгөрөхдөө Б  "алт байгаа эсэхийг үзэцгээе" гэсэн. Бид алт руу очоогүй уул.аар болон цармаар эвэр үзэж байсан. ... гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б ы өгсөн: 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зургуулаа ууланд гарсан. Бугын эвэр түүх зорилготой байсан. Ууланд явж байгаад хуучин алтны уурхайтай ам руу ороод Б  угаасан шорооноос дахин угаах гэж орсон. Бид нар хажуугаар нь эвэр хайгаад явж байсан, Б  ах 2 түмпэн шороо угаасан гээд хэдэн жижиг шар юм авч ирсэн. ... гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М ын өгсөн: С , Э , Э  гурав манайд 27-ны өдөр ирж хоноод 28-ны өдөр зургуулаа эвэрт явсан. Металл хайгч С ын машины ард байсан. Бид эвэр түүх зорилготой байсан. "Ц" гэх газрын алтны уурхайн хажуугаар өнгөрөхөд Б  "алт угааж үзнэ" гэсэн. Б  хуучин шорооноос угааж үзсэн байсан. Тэгээд жижиг алт байрын юм олсон байсан ба тэгээд шууд наашилсан гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.С ын өгсөн: 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн орой Э , Э  бид гурав Орхон аймгаас ...т очсон. Би жилдээ 2 удаа очдог. Тэр өдөр ярилцаад эвэрт явахаар болсон. М ынд нэг хоноод ууланд гарсан. Металл хайгч миний машинд байсан. Би зоос цуглуулдаг хоббитой болохоор лизингээр худалдаж авсан ч өмнө нь ажиллуулж байгаагүй. Хүрз миний машинд байсан. Машины хойно байсан хайгчийг эвэрт явахдаа Б  ах "аваад явчихъя" гэхээр нь аваад явсан. Хамт хүрзээ авсан. Уул руу гарахад их бартаатай байсан ба ууланд 3 хоносон. Алтны хувьд Б  ах очсон. Тэгээд би "наана чинь юм байхгүй" гэж хэлсэн. Б  "эндээс угааж үзнэ гээд хоёр хэсэг овоолсон шорооноос угааж үзсэн. Би шороон дээр гарч харахад ойролцоогоор 2 киломөтр орчим урт, 80 метр орчмыг өргөн газар сийчсэн байсан. Тэгээд буцаад явсан.

Олсон жаахан нь юм болохгүй гэж хэлсэн. Би мужаан болохоор баримжаатай. Эрүүл газар ухсан юм шиг зураг авсан байсан. Төмс авдаг шиг ухсан 2 газар байсан. Бид тэнд удаагүй гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн үед авагдсан нотлох баримтуудыг ямар үндэслэлээр үгүйсгэж, шүүгдэгч Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж байгаа нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга” гэсэн хуулийн заалтад заасан шаардлагыг хангаж, үндэслэлийг тодорхой дурдаж өгөөгүй.

Шүүхээс “шүүгдэгч А.Б , Ч.С  нарын хамт "Ц" гэх газарт очсон нь нотлогдож байх боловч гэмт хэрэг үйлдэх талаар санаатай нэгдсэн болон оролцсон оролцоо хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдоогүй, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бүхий гомдол мэдээллийг нутгийн иргэдээс хүлээн авсан үед тухайн гэмт хэрэгт сэрдэгдэж буй А.Б , Ч.С , Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарт худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэхь хэсэгт заасан "...өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно" гэсэн заалтыг ноцтой зөрчсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцоогүй болно” гэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан байх ба шүүгдэгч Б.Э , Б.Э , А.Б , О.М  нь хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор урьдаас ярилцаж, санаа бодлоо нэгтгэж, багаж хэрэгслээ бэлтгэж, авч явсан нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, эд мөрийн баримтууд, гэрчийн мэдүүлгээр хангалттай тогтоогдсон байна.

Шүүгдэгч нар нь Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах үед Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарын гэрчээр өгсөн мэдүүлэг нь хууль зөрчөөгүй хуулийн дагуу авагдсан нотлох баримт бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д заасан “өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэрч, ...” гэж үзэх үндэслэлгүй, мэдүүлэг авч байхад хэн нь ч мэдүүлэг өгөхөөс татгалзаагүй мэдүүлэг өгсөн байна.

Шүүх дээрх нэр бүхий шүүгдэгч нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцоогүй болно” гэж заасан ойлгомжгүй, мөн хуулийн 16.11 дүгээр зүйлд “Дараах тохиолдолд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай..." гэж зөвхөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн өгсөн мэдүүлгийн хүрээнд гэдгийг тодорхой заасан байхад гэрч нарын хуулийн дагуу өгсөн мэдүүлгийг хамааруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, буруу дүгнэлт хийсэн байна.

Иймд Булган аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолыг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг тус тус баримтлан хүчингүй болгуулж, шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцэлтэй, шүүгдэгч Ч.С  нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

 Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаж ажиллаагүй байна.

Яллах дүгнэлтээр “Шүүгдэгч Ч.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ч.С ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг, ... бусад шүүгдэгч нарын ялын санал бичих... санал” болгожээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолоор 1. Шүүгдэгч Х овогт Б.Э , Г овогт Б ы Э , Б овогт А.А.Б , Х овогт О.М  нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Б овогт А.Б г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Ч.С ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай......” гэж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх “хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б , Б.Э , А.Б , О.М , Б.Э , Ч.С  нар нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 30-ны өдрүүдэд Булган аймгийн ... ийн нутагт бугын эвэр түүх зорилгоор явцгаасан байх ба замдаа тус багийн нутагт байрлах “Ц” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулсан, мөн тус багийн нутгаас ховор ургамал болох “Жинхэнэ онгол буюу Чаг мөөг” түүсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.” гэжээ.

Гэсэн атлаа “дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б , Ч.С  нарын үйлдэл оролцоо нотлогдсон, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байна.

Харин шүүгдэгч Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарын хувьд шүүгдэгч А.Б , Ч.С  нарын хамт “Ц” гэх газарт очсон нь нотлогдож байх боловч гэмт хэрэг үйлдэх талаар санаатай нэгдсэн болон оролцсон оролцоо хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдоогүй, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бүхий гомдол мэдээллийг нутгийн иргэдээс хүлээн авсан үед тухайн гэмт хэрэгт сэрдэгдэж буй А.Б , Ч.С , А.Б , Ч.С , Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарт худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцоогүй болно.” гэсэн дүгнэлт хийж шүүгдэгч Б.Э , Б.Э , А.Б , О.М  нарыг цагаатгажээ.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б гийн “2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бугын эвэр түүх зорилгоор бид зургаа хойшоо явсан. Хуучин ухсан алтны уурхай байдаг гэж сонсоод тэнд очоод би хуучин түмпэн байхаар нь тэнд байсан хуучин овоолсон шорооноос авч алт угааж үзсэн. Хэдэн шар өнгийн металл гарч ирсэн. Бусад зүйлтэй маргах зүйлгүй. Зохих зөвшөөрөлгүйгээр алт ухсан нь үнэн, гэхдээ хуучин ухсан газарт овоолсон шорооноос авсан шинэ газар ухаагүй.” гэсэн  мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э ы “2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн ... руу хөгшин ээж дээрээ очсон. Бид жил бүр бугын эвэрт явдаг. Эвэрт явах зорилгоор уул руу гарч яваад хуучин уурхай тааралдаж Б  шороо ухаж үзсэн.” гэсэн мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э ын өгсөн: С , Э  бид гурав Орхон аймгаас гараад Булган аймгийн ...т очсон. Манай хадам аавынх ...т байдаг. Бугын эвэрт явахаар зургуулаа ууланд гарсан. Замдаа "Ц" гэх газраар дайраад өнгөрсөн. Тэрүүгээр өнгөрөхдөө Б  "алт байгаа эсэхийг үзэцгээе" гэсэн. Бид алт руу очоогүй уулаар болон цармаар эвэр үзэж байсан. ... гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б ы өгсөн: 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зургуулаа ууланд гарсан. Бугын эвэр түүх зорилготой байсан. Ууланд явж байгаад хуучин алтны уурхайтай ам руу ороод Б  угаасан шорооноос дахин угаах гэж орсон. Бид нар хажуугаар нь эвэр хайгаад явж байсан, Б  ах 2 түмпэн шороо угаасан гээд хэдэн жижиг шар юм авч ирсэн. ... гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М ын өгсөн: С , Э , Э  гурав манайд 27-ны өдөр ирж хоноод 28-ны өдөр зургуулаа эвэрт явсан. Металл хайгч С ын машины ард байсан. Бид эвэр түүх зорилготой байсан. "Ц" гэх газрын алтны уурхайн хажуугаар өнгөрөхөд Б  "алт угааж үзнэ" гэсэн. Б  хуучин шорооноос угааж үзсэн байсан. Тэгээд жижиг алт байрын юм олсон байсан ба тэгээд шууд наашилсан гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.С ын өгсөн: 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн орой Э , Э  бид гурав Орхон аймгаас ...т очсон. Би жилдээ 2 удаа очдог. Тэр өдөр ярилцаад эвэрт явахаар болсон. М ынд нэг хоноод ууланд гарсан. Металл хайгч миний машинд байсан. Би зоос цуглуулдаг хоббитой болохоор лизингээр худалдаж авсан ч өмнө нь ажиллуулж байгаагүй. Хүрз миний машинд байсан. Машины хойно байсан хайгчийг эвэрт явахдаа Б  ах "аваад явчихъя" гэхээр нь аваад явсан. Хамт хүрзээ авсан. Уул руу гарахад их бартаатай байсан ба ууланд 3 хоносон. Алтны хувьд Б  ах очсон. Тэгээд би "наана чинь юм байхгүй" гэж хэлсэн. Б  "эндээс угааж үзнэ гээд хоёр хэсэг овоолсон шорооноос угааж үзсэн. Би шороон дээр гарч харахад ойролцоогоор 2 километр орчим урт, 80 метр орчмыг өргөн газар сийчсэн байсан. Тэгээд буцаад явсан. Олсон жаахан нь юм болохгүй гэж хэлсэн. Би мужаан болохоор баримжаатай. Эрүүл газар ухсан юм шиг зураг авсан байсан. Төмс авдаг шиг ухсан 2 газар байсан. Бид тэнд удаагүй гэх мэдүүлэг” тус тус өгчээ.

2. Хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Уг хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн Тэшиг сумын Хужирт 1 дүгээр багийн нутагт байрлах бөгөөд Хужирт багийн төвөөс 62 км Хилийн цэргийн ... наас 42 км Монгол Улсын Хилийн шугамнаас 500 метр зайд байрлах гол дагуу тогтсон жалга газар байв.Уг жалгын эргэн тойронд овоолсон шороо байв. Иргэн О.М  нарын алт ухаж угаасан гэх газар нь голын эргээс 4.5 метрийн зайд байх бөгөөд хэмжиж үзэхэд диаметр нь 40 см гүн нь доошоо 30 см хэмжээтэй эрүүл газрыг ухсан байв. Уг газраас 2 метр зайтай газарт овоолгосон шороог доош нь 15 см уртаараа 160 см, өргөн нь 40 см хэмжээтэй ухсан байдалтай байв.” гэжээ.

Эд зүйлд үзлэг хийсэн “ ... 2702-0085с-571 EQQQUILOX Builti-Languages Screen Protector Pack BN2018-07 гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн гялгар уутан дотор шар өнгийн 11 ширхэг металл байлаа. Үзлэгийн явцад 1 кадр зураг авч бэхжүүллээ. Оролцогчийн хэлж байгаагаар 0.7 гр алт гэх боловч тодорхойлох боломжгүй байлаа. ... Үзлэг хийсэн гялгар уут бүхий 11 ширхэг шар өнгийн металлыг тэмдэглэлд тусгаж хурааж авсан болно” гэсэн тэмдэглэл.

Эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “1. ...23 см урттай модон иштэй хүрз 2 ширхэг, 75 см урттай төмөр иштэй хүрз 1 ширхэг нийт 3 ширхэг хүрз, хүрзний үзүүр хэсэг шавар шороогоор бохирлогдсон байв. 2.32 см-тай урттай 2 үзүүрийг доош нь нугалсан төмөр 1 ширхэг, 3.36 см урттай 2 үзүүрийг нь доош нугалсан төмөр 1 ширхэг, 4.21 см урттай үзүүрийг доош нь нугалсан төмөр 2 ширхэг, 7.Мөн модны чаг мөөг гэх нэршилтэй мөөг 4 ширхэг, үзлэгийн явцад дээрх зүйлийг хураан авч гэрэл зургаар бэхжүүлэв” гэжээ.

Гэрч У.Б  "... 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нутгийн иргэдээс мэдээлэл орж ирсэн. Энэ мэдээлэл нь хилийн 515 тэмдэгт буюу Хужрын зүүн гол гэх нэртэй газар хүмүүс хууль бусаар бугын эвэр түүх алт хайх зорилгоор морьтой хүмүүс явж байна гэсэн утгатай байсан.Уг мэдээллийн дагуу араас нь явахад “Хужрын зүүн гол”-ын эхнээс мөрийг нь илрүүлээд даган явсаар “Ц” гэх газарт тэдгээр хүмүүс алт ухаж байж болзошгүй 2 нүх байсан.Тэгээд цааш явсаар байгаад М ын өвөлжөөний ойролцоо эдгээр иргэдийг саатуулсан. ...Хужирт багийн иргэн Б , М , Б  Орхон аймгийн Э  гэдэг залуучууд хажуудаа Орхон аймгийн танихгүй 2 залуутай явж байсан. ...Эдгээр залуучуудыг саатуулж шалгахад М  нь Сайга маркийн буу 1 ширхэг авч явсан уг буу нь 12 ширхэг сумтай байсан.Алт хайгч 1 ширхэг, 3 ширхэг хүрз, 1 хандгайн эвэр, гялгар ууттай металл нь зүйл, нэрийг мэдэхгүй ургамал түүсэн байсан.Ц нь манай байршлаас 26 км орчим газарт байгаа “Хужиртын гол” нь 3 км орчим байгаа...” гэх мэдүүлэг/ХХ-ийн 58-59 хуудас/2.9.Гэрч О.С ын “... 2020 оны 05 сарын 01-ний өдөр салбарын захирагч У.Б , а/а Б  3 хилийн 515 тэмдэгтийн чиглэл буюу Зүүн Хужиртын гол гэх газар луу хүмүүс хууль бусаар бугын эвэр түүх, алт олборлохоор явлаа гэсэн мэдээлэл авсан.Ц ороход 2, 3 газар нүх ухаад алт хайж угаасан ул мөр байсныг илрүүлээд тэндээ хоноглоод цааш явж О.М  гэх нутгийн айлын өвөлжөөнөөс барьж саатуулсан. Гар станц, хүрз, металл хайгч багажтай явсан мөн гялгар уутанд алт гэмээр шар өнгийн металл хийсэн байсан. ...”

Гэрч П.Э “...Манай хилийн цэргийн ... ын захирагч ахмад У.Б ын ********** дугаарын утсаар 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хилийн дугаар тэмдэгтийн чиглэлээр улсын хилээс 20 километрт байрлах ...  “... ” гэх нэртэй газарт тус багийн иргэн О.М , А.Б , А.Б  мөн Орхон аймгийн харьяат Ч.С , Б.Э , Б.Э  нарын хамтаар хилийн бүс зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн байна гэж мэдээлсэн. Уг мэдээллийг хүлээж аваад 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Шалгалтын явцад уг иргэд нь Хилийн бүс зурваст байрлах ашиглаад одоогоор ажиллахгүй байгаа “Ц” гэх уурхайгаас хууль бусаар гар аргаар ашигт малтмал болох алт олборлосон болох нь тогтоогдсон...Хоёр газар доошоогоо 2 газар 5-10 см хэмжээтэй газар ухсан байсныг гэрэл зургаар бэхжүүлж авсан байгаа. ... Ц Монгол Улсын хилээс 2 км байх хилийн зурвас хамаарагддаг юм... ” гэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэнд онцгой ач холбогдол бүхий дээрх 1, 2 дахь хэсэгт заасан нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

3. Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг сэжигтнээр тооцож байцаахаас өмнө гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын  Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцоогүй болно гэж дүгнэлт хийсэн нь хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан. Гэрч “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйгээс”,  “өөрийнх эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзэхээс” бусад тохиолдолд хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй байна.

Шүүгдэгч Б.Э , Б.Э , А.Б , О.М  нараас яллагдагчаар мэдүүлэг авахаас өмнө гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “өөрийнх эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзэхээс” бусад тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа талаараа өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нарыг гэрчээр өмнө нь мэдүүлэг авсан нь хууль зөрчөөгүй байна.

Мөн анхан шатны шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцоогүй болно” гэж дүгнэсэн нь мөн хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан заалтын аль хэсгийг болон хуулийн заалтыг бүхэлд нь баримталсан нь ойлгомжгүй болжээ.

Иймд давж заалдах шатны шүүхээс гэрч нарын мэдүүлэг, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл хангалттай нотлогдож байхад үндэслэлгүйгээр үйлдэл, холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож цагаатгасан байна гэж дүгнэж анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугар сарын 11-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/175 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж, аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Н.Доржсүрэнгийн гаргасан эсэргүүцлийг хүлээн авсугай.
  2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслансэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгтзааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Ё.БЯМБАЦЭРЭН
                 ШҮҮГЧИД              М.ХҮРЭЛБААТАР
                                    Д.МӨНХӨӨ