Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 197

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* хариуцагчийн өмгөөлөгч Н.******* /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйхийж, Б.*******ын нэхэмжлэлтэй ******* банк ХХК-ны Завхан салбарт холбогдох *******ны Завхан салбарын Тооцооны төвийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээрсуутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух овогт ийн ******* шүүхэд ирүүлсэннэхэмжлэлдээ: Миний бие нь 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хаан банкны Завхан салбарын ерөнхий нягтлан бодогчоор 3 сарын туршилтын хугацаатайгаар ажилд орж 3 сарын дараа жинхэлсэн. 2011 оноос 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлтасралтгүй ажиллаж байгаад жирэмсэн амаржсаны амралтаа авсан. 2014 оны 10 дугаар сарын 22-нд төрж 2014 оны 12 дугаар сарын20-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртлэх хугацаанд хүүхэд асрах чөлөө авах тухай өргөдлөө өгч чөлөөавсан...Тэгээд маргааш нь тушаалаа өгөхгүй атлаа ажлаа хүлээлгэж өг гээд байхаар нь тушаалаа авсаны дараа ажлаа хүлээлгэж өгнөгээд 2016 оны 12 дугаар сарын 19-нд тушаалаа авсан. Энэ тушаалд хугацаа дууссан гэдэг үндэслэлээр халсан нь ямар ч үндэслэлгүйбөгөөд гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж тушаал гаргасан буюу Э.Нандинхишиг нь 2014 оны 10 дугаар сарын 22-нд төрсөн одоо 2 нас 2 сартай миний бага хүү Э. нь 2015 оны 12 дугаар сарын 28-нд төрсөн одоо 1 нас хүрч байна.

Иймд Орон нутгийн иргэдийн банкны Завхан салбарын төв тооцооны төвийн эдийн засагчийн ажилдаа эгүүлэн тогтоолгож,ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулж, дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүнийорлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалындэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.*******ын шүүхэдгаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.*******тай 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр эдийнз асагчийн ажлын байранд 3 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. ******* нь Хөдөлмөрийнгэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж гэрээний дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэж байсан. Энэхүү 3 сарын хугацаанд ажил үүргээ зохих ёсоор хангалттай гүйцэтгээгүй, харилцагчаас гомдол ирж байсан. Удирдлагаас өгсөн үүрэгдаалгаварын биелэлт хангалтгүй тул дахин боломж олгож туршилтын хугацааг 3 сараар сунгасан ба хугацаа 2016 оны 12 дугаарсарын 14-ний өдөр дуусгавар болсон. Банк *******тай байгуулсан хугацаатай гэрээг цаашид сунгахгүй гэж үзсэн тулХөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэлээр буюу ажилтантай туршилтын хугацаатай байгуулсанхөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгахгүй болсон тул дуусгавар болсон. Хаан банкны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 373 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн. Иймд Б.*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүйболгож шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: Ажилдаа эгүүлэн тогтоолгохоос татгалзаж, ажилгүй байсанхугацааны 4 сарын хугацааны цалин 5000000 төгрөг гаргуулах, мөн дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх, ажилчдын хөнгөлөлттэй орон сууцны зээлийн хүүг 2017 оны 01 дүгээр 05-наас 2018 оны 01 сарын 05-ны өдөр хүртэлхугацаанд  хэвээр үлдээх гэсэн саналтайгаар эвлэрэх саналтай байна

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид шүүх хуралдаанаас өмнө хоорондоо ярилцаж тохиролцсон. Нэхэмжлэгч талаас гаргаж байгаа саналыг хүлээн зөвшөөрч эвлэрэх саналтай байна. Нэхэмжлэгчажилдаа эргэж орохгүйгээр, манай байгууллагын зүгээс ажилгүй байсан хугацааны 4 сарын цалин, мөн дээрх хугацааны нийгмийндаатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэж шимтгэлийг зохих санд шилжүүлэх, ******* банкны ажилчдад олгодог оронсууцны хөнгөлөлттэй зээлийн хүүг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаандхэвээр үлдээх зэрэг нөхцлөөр эвлэрэх саналтай байна

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

******* банк ХХК-ны Завхан салбарын захирал 2016 оны 12-р сарын 14-ний өдрийн 373 дугаартай тушаалаараа Хөдөлмөрийнтухай хуулийн 37-р зүйлийн 37.1.3-т заасныг баримтлан *******ны Завхан салбарын Тооцооны төвийн эдийнзасагчаар ажиллаж байсан Б.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.

Б.******* уг тушаалыг үндэслэлгүй гэж үзээд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийгшаардсан нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлжээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч ажилдаа эргэж орохгүйгээр, ажилгүй байсан хугацааны 4 сарынцалинтай тэнцэх олговор 5000000 төгрөг гаргуулах, мөн дээрх хугацаанд нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалындэвтэрт бичилт хийлгэж шимтгэлийг зохих санд шилжүүлэх, ******* банкны ажилчдад олгодог орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүүг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд хэвээр үлдээхээр харилцан тохиролцож эвлэрсэн болох нь тэдгээрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдож байна.

Зохигчдийн дээрх эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийгбаталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгтзааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 94950 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 106-Р ЗҮЙЛИЙН 106.4 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН 

ТОГТООХ НЬ:

1. Б.*******ын нэхэмжлэлтэй ******* банк ХХК-ны Завхан салбарт холбогдох *******ны Завхан салбарын Тооцооны төвийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний  олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувьхэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийн нэхэмжлэгч ажилдаа эргэж орохгүйгээр, ажилгүй байсан хугацааны 4 сарын цалинтай тэнцэх олговор 5000000 төгрөг гаргуулах, мөн дээрх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд шилжүүлж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, ******* банкны ажилчдад олгодог орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүүг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд хэвээр үлдээхээр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч энэхүүнэхэмжлэлийг гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 94950 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэдэг болохыг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ