Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2018/ДШМ/48

 

******* холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                       Даргалагч,

                          Ерөнхий шүүгч                                  Б.Батзориг

                          Шүүгчид                                            Г.Давааренчин                                       

                                                                                  Д.Буянжаргал

                      

        Оролцогчид:

                        Прокурор                                         М.Энхбаатар

                           Насанд хүрээгүй хохирогчийн

                           төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч     *******

                           Түүний өмгөөлөгч                               Х.Даваасүрэн

                           Шүүгдэгчийн өмгөөлөгч                  С.Оюунцэцэг

                           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 39 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 149/2017/0126/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд ******* оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын цахилгаанчин, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг эхийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг, ******* ******* ******* ******* тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 70 хувийн группэд байдаг, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, . / Регистрийн дугаар:

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М. нь 2017 оны 06 дугаар сарын -ны өдөр 12 цагийн орчимд иргэн эзэмшлийн Хонда пит загварын УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг, ******* ******* төв засмал замд настай засмал зам хөндлөн гарч явахад нь мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх ******* холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 39 дугаартай шийтгэх тогтоолоор Шүүгдэгч Мөнхтулгыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар ******* оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, ...М. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдан, энэ хэргийн улмаас эзэмшлийн Хонда пит маркийн УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.  

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...энэ хэргийг эрүүгийн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 3-т зааснаар хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй. Мөн эхийн хэвлийд хүмүүний төрөл олж арван сар тээж нас хүртэл өсгөж бойжуулсан эцэг эхийн баяр хөөр болсон ууган нуган үрээ алдаж нөхөж баршгүй гай зовлонд учруулж түүнээс үүдэлтэй гэм хорыг арилгаж өгөөгүй байхад гэм хор арилсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэм хорын хохирол нь зөвхөн оршуулганд хэрэглэсэн зардлаар хэмжигдэхгүй  бөгөөд хүний цэцэг цэврүү шиг өсөж торниж байсан бие бялдар болон оюун ухааны хөгжил бүрэн хүмүүжиж байсан цэцэрлэгээс зохион байгуулж байсан уралдаан тэмцээнд оролцож тэргүүнд байранд орж өргөмжлөл, шагнал урамшуулал авч байсан нялх үрийг минь хөнөөсөн байхад хавтаст хэрэгт өгсөн нотлох баримтыг үнэлэхгүй, хүүг бие нь муу хот явахад иргэн Соёл-Эрдэнээс зээлсэн мөнгөний баримт байсаар байхад түүнээс хойш 700.000, 800.000 төгрөг нийт 1.500.000 бүгд нийлээд 4.000.000 төгрөг хүү нь 15% нийлээд 9.845.000 төгрөг мөн халамж авч байсан дэвтрийг хуулбарлаж өгсөн нотлох баримт байсаар байхад хавтаст хэрэгт нотлох баримт байгаагүй мэтээр үнэлэхгүй орхигдуулж шүүгдэгчийн талаас гаргасан нотлох баримтгүй мөнгөн дүнг үнэлж хохирол төлсөн мэт дүгнээд хохирогчийн талаас нотлох баримтыг үнэлэхгүй, хэрэгсэхгүй болгож нотлох баримтын шаардлага хангаагүй, давхардсан мэтээр хэт нэг талыг барьсан шийтгэх тогтоол гарсныг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Хэргийг бүх талаас нь шалгаж хянаж, үнэлж дүгнээгүй, чадаагүй болох нь доорхи үндэслэлүүдээс харагдана. Хүүхдийн амь бүрэлгэчихээд оршуулгын зардал бүрэн гүйцэд гаргахгүй хагас дутуу 2.310.000, 1.330.000 төгрөг өгчихөөд 6 сая  гаруй төгрөг өгсөн мэтээр шийтгэх тогтоолд дурьдаж тэнсэн харгалзах ял оноосон нь буруу. Давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхээс хохироляаж төлөгдсөн нь тодорхойгүй, тэнсэн харгалзах хуулийн нөхцөл шаардлага хангаагүй гээд хэргийг буцаасан байхад мөн л тэр хэвээр нь шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.  .. Яг өгсөн мөнгө нь 3.640.000 төгрөг болно. Гэтэл шүүх гэм хор бүрэн арилсан гэж үзээд тэнсэн хянан харгалзаж ял оноож, ял завшуулж байна гэж бодож байна. ...Эмч нь хохирогч хүүгийн  өвчний оношийг буруу тавьж дүгнэлт гаргасан нь  хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байхад шинжээч Сүхбаатар энэ буруу дүгнэлтийг шинжээчийн дүгнэлтийн иш үндэс болгож тархины саажилттай  гэж дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Саажилтын улмаас ийм асуудал болсон гэж үзсэнийг шинжээчийн дүгнэлтээр няцааж үхэлд хүргэх ямарч өвчин байгаагүй, ослын улмаас нас барсан гэдгийг тогтоож өгсөн. Мөн хүүгийн эцэг Мягмарыг хүүгээ осолд оруулсан мэт буруутгасанд гомдолтой. Учир нь нэнэ үед эцэг эх Зүүнхараад ажил хийж байсан бөгөөд хөдөө газрын хүүхдүүд хашааны гадаа тоглож байдаг бөгөөд жолооч тэр үедучрах саадгүй сөрөг болон эерэг урсгал хоёулаа чөлөөтэй зам дээр яаж л бол яаж авто хэрэгслийг зогсоох боломжтой үзэгдэх орчин чөлөөтэй байсан гэтэл машин зогсоох арга хэмжээ аваагүйгээс хүүхдийн амь нас хохирсон. Хохирсноос үүдэж гарсан гэм хорыг бүрэн гүйцэд арилгаагүй. Иргэний хуулийн *******9-19 зааснаар хохирлыг нөхөн төлөх энэ айлын амьдарлыг хэвийн хэмжээнд орох хүртэл хохирлыг барагдуулна гэж заасан байна. Энэ хэргээс үүдэлтэй бүх хохирлыг гаргуулж авах хэрэгтэй байна.  Бид хүүгээ алдаад дээр нь энэ гэм хор учирснаас үүдэлтэй зээл зээлийн хүү хохирлоо яаралтай гаргуулж авахгүй бол өрөнд орсоор байна.  Хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хүсч давж заалдах гомдол гаргасан гэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 69 дугаартай магадлалыг хэвээр үлдээсэн 2018 оны 02 дугаар сарын -ны өдрийн 18 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоолыг дэмжиж байна. Харин 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. М. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-д заасныг зөрчиж байна гэж үзэж хэргийг буруу шийдвэрлэсэн, хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Уг хэрэг нь 2017 оны 06 дугаар сарын -ны өдөр үйлдэгдсэн буюу шинэ эрүүгийн хуулиас өмнө үйлдэгдсэн. Шинэ эрүүгийн хуулиар хэргийн зүйлчлэл хөнгөрч ялын хэмжээ багасч эрх зүйн байдал дээрдсэн хууль батлагдсан. Анхан шатны шүүхээс ******* ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримталж ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.... Хүүхдийг нас барахад учирсан бодит хохирол төлбөрийг төлөгдөөгүй байхад шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хохирлын асуудал дээр үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Хохирогчийн гаргасан нийгмийн халамжийн мөнгө болох *******5.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хэрэгт хамааралгүй, өөрсдийн авсан зээлийг хүүхэд нас барсны улмаас төлж барагдуулах боломжгүй болсон мэтээр ойлгож байгаа нь үндэслэлгүй юм. Хохирогчийн талаас гэмт хэргийг санаатай үйлдэгдсэн гэж үзэж байгаа нь учир дутагдалтай байна. Учир нь шүүгдэгч болон хохирогч талуудын хооронд ямар нэгэн шалтгаант холбоогүй, өр авлага, өс хонзонгийн сэдэлт байхгүй нь харагдаж байх тул болгоомжгүйгээр зам тээврийн осол үйлдэгдсэн гэдэг нь тогтоогдож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас М. нь 2017 оны 06 дугаар сарын -ны өдөр 12 цагийн орчимд иргэн эзэмшлийн Хонда пит загварын УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг, ******* ******* төв засмал замд настай засмал зам хөндлөн гарч явахад нь мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд М.Мөнхтулгыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж уг хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, ..зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, ...согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ******* болон түүний өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлын дагуу ******* холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:

 Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар “...1 дүгээр хавтаст хэргийн 28-39, 41-42 дугаар талд авагдсан нотлох баримтаар нэхэмжилсэн 2486972 төгрөг, 2 дугаар хавтаст хэргийн 05-23 талд авагдсан нотлох баримтаар нэхэмжилсэн 1035350 төгрөг, 2 дугаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжилсэн Дарь эх дацанд уншуулсан номын төлбөр 114000 төгрөг, нийт 36363******* төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараар төлүүлэх үндэслэлтэй бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн талаас насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид бэлнээр өгсөн 2310000 төгрөгийг хасч 13263******* төгрөгийг шүүгдэгч М. болон иргэний хариуцагч Д.Дашдулам нараас хувь тэнцүүлэн гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгох нь  зүйтэй гэж үзлээ...гэж, ... Хаан банкны Зүүнхараа салбарын ******* тооцооны төвийн зээлийг төлөх тухай мэдэгдэл авагдснаас Хаан банкны Зүүнхараа салбарын ******* тооцооны төв зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Мягмар нарын хооронд хийгдсэн зээлийн “гэрээний хуулбар болон түүнтэй холбоотой нотлох баримт байхгүй, уг зээлийг бизнесийн зориулалтаар авахдаа ямар зүйлийг барьцаалсан нь тодорхойгүй, барьцааны зүйл байсан эсэх нь мэдэгдэхгүй, уг бизнесийн зориулалтаар авсан 8.5 сая төгрөгийн зээл нь М.Мөнхтулгын зам тээврийн осол гаргасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхэд ямар ч холбогдолгүй байх тул хүү /талийгаач/ М.Түвшинбаатарын 16 нас хүртэл авах байсан халамжийн мөнгө 24300000 төгрөг, Хаан банкны Зүүнхараа салбарын ******* тооцооны төвөөс зээлсэн зээлийн үлдэгдэл 7498142 төгрөгийг нэхэмжилснийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Харин шүүгдэгчийн талаас талийгаачийг оршуулах ёслолд нотлох баримтаар 3*******00 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд бэлнээр 2310000 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд бэлнээр 1330000 төгрөгийг хохирогч талд хүлнэлгэн өгсөн байх тул хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй ба хохирол төлөгдсөн учир УНР улсын дугаартай Хонда пит маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна...” гэсэн дүгнэлтүүдийг хийсэн байх боловч шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт дээрхи нэхэмжлэлийг Иргэний хуулийн ямар, зүйл, хэсгээр хэрхэн шийдвэрлэж байгаа талаар тусгалгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1-д “…Шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт дараахь зүйлийг тусгана…”, 1.7-д “…гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл,..” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна.

 

 Анхан шатны шүүхээс дээр дурьдсан байдлаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг Иргэний хуулийн ямар зүйл, хэсгээр хэрхэн шийдвэрлэсэн талаар огт тусгалгүй орхигдуулсан асуудлыг давж заалдах шатны шүүх  өөрчлөлт оруулан, шинээр заалт нэмэх байдлаар зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1-д “…Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ…, 1.6-д … шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6,36.6, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй …” гэж  заасны дагуу шүүхийн тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай гэж үзлээ.

 

Иймд , Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

 

 

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ