Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 1148

 

 

 

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 44-Б байрны 3 тоотод  оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ЧЗ 71063004, Шарын овогт Дашцэрэнгийн  Отгонзаяа

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчидын гудамж Давхарын 20 дугаар байрны 2 тоотод  оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ЧЗ 86070813, Шарын овогт Дашдуламын Бадрал нарын  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 2 дугаар хорооо, 2 дугаар хороолол, Энхтайваны Өргөн чөлөө 7-3 байрны 13 тоотод  оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар АЙ 73101413, Саарал Адуун овогт Санжийн Оюунгэрэлд  холбогдох

 

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Арт 14 барилгын 4 давхарын 48 тоотын 2 өрөө орон сууц болон 6 давхарын 69 тоотын 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Д.Бадрал, Д.Отгонзаяа, тэдний өмгөөлөгч Н.Болормаа, Д.Дэлгэрцэцэг, хариуцагч С.Оюунгэрэл,түүний өмгөөлөгч Б.Батбаяр, гэрч Ц.Мөнхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Отгонцэцэг, Д.Бадрал нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Бадрал би 2014 оны 11 дүгээр сард эгч Д.Отгонзаяатай хамт орон сууц худалдан авахаар судалж байгаад Батболд, Соёмбо нарын зарах гэж байсан байрыг үзэж худалдан авахаар шийдсэн.Батболд, Соёмбо нар нь энэ байрыг “Оюунгэрэл гэдэг хүн зарж байгаа юм, чи авахаар бол чамд метр квадратыг нь хямдаар бодож өгье” гээд 2 байрыг 80 000 000 төгрөгөөр худалдан авахаар болж Оюунгэрэлтэй уулзахад “би барилгын ажлынхаа хөлсөнд энэ байруудыг бартераар авч байгаа юм, барилгын компанитай нь та нар гэрээ байгуулна” гээд Блю Драгон ХХКомпани дээр очсон боловч захирал нь байхгүй байсан.Тэгээд Оюунгэрэл бидний дагуулж нотариат орж бид орон сууц бартер, хөрөнгө оруулалтын гэрээг үндэслэн хэлцэл хийж С.Оюунгэрэлээс Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Арт 14 барилгын 4 давхарт 48 тоотын 2 өрөө орон сууцыг Отгонзаяа, мөн барилгын 6 давхарт 69 тоот 1 өрөө орон сууцыг худалдан авахаар төлбөрийг тооцож нийт 80 000 000 төгрөгийг С.Оюунгэрэлд өгсөн.Түүнээс хойш сард 2-3 удаа Оюунгэрэл дээр очиж барилгын ажлын явцын талаар асуухад болоогүй гэдэг байсан.Гэтэл 2016 оны 5 дугаар сард барилга ашиглалтад орчихсон байсан, би өөрийнхөө авах ёстой байранд очиж үзэхэд өөр айл авчихсан амьдарч байсан.Ингээд С.Оюунгэрэлтэй уулзаж чадахгүй болоод Цагдаагийн байгууллагад хандсан.Иймд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Арт 14 барилгын 4 давхарт 48 тоотын 2 өрөө орон сууц болон  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Арт 14 барилгын 6 давхарт 69 тоотын 1 өрөө орон сууцыг Д.Отгонзаяа, Д.Бадрал нар өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Бадралшүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манай эгч Д.Отгонзаяа 2014 оны 11 дүгээр сард байр хайж байсан ба Батболд, Соёмбо нар байр зарна гэхээр нь Блю Драгон ХХкомпани дээр очиж үзэхэд Оюунгэрэл байрны цутгалтыг хариуцаж байгаа ба бартераар авсан байраа зарна гэсэн, анх очиж үзэхэд 10 даврах карказ байсан, 2015 оны 11 дүгээр сарын 3 дугаар улиралд ашиглалтад орно гэж хэлсэн.Энэ байрны бичиг баримтыг харахад С.Оюунгэрэлийн нэр дээр бүх гэрээнүүд хийгдсэн байсан.Би эгчтэйгээ хамт С.Оюунгэрэл дээр очиход тухайн компанийн захирал гадаад явсан тул гарын үсэг зурах боломжгүй гэж байсан ба С.Оюунгэрэл нотариат ороод батлуулъя гэсний дагуу Баянзүрх дүүргийн Хаан банктай байранд байрлахнотариат орж бичиг баритаа үзүүлэхэд тооцоогүй гэсэн бичиг авчир гэсний дагуу С.Оюунгэрэл бичиг авчирч гэрээгээр байр ашиглалтад ороход Отгонзаяа, Бадрал нарын нэр дээр байрны гэрчилгээг шилжүүлэхээр гэрээ хийсэн.Би байр ашиглалтад орохоос өмнө хэд хэдэн удаа очиход С.Оюунгэрэл байсан ба юу болж байгааг асуухад удахгүй ашиглалтад орно гэж хэлдэг байсан.Тэгээд 2016 оны 5 дугаар сард очиход 48 тоотод айл орсон байхаар нь Блю Драгон ХХКомпани дээр очиход С.Оюунгэрэлтэй хийсэн наймаа бол С.Оюунгэрэлтэйгээ уулз, бидэнд хамаагүй гэж хэлсэн.Тэгээд Оюунгэрэлтэй уулзах гэхэд шалтаг хэлээд уузахгүй байхаар нь сахиж байгаад уулзаад Соёмбо, Батболд нартай хамт Оюунгэрэлтэй ярилцахад ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хэцүү байна гэж байсан бөгөөд хүний мөнгө авчихаад яагаад өөр айл оруулсан юм бэ гэхэд 5 шард  байрлах 2 байр санал болгосон.Би байргүй болж магадгүй гэж бодоод тэр байранд дээр очиж өмнөх шиг гэрээ байгуулсан боловч худлаа юм байна гэж бодоод С.Оюунгэрэлийг Цагдаагийн байгууллагаар шалгуулсан.Одоо Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо АРТ 18 дугаар байрны 4 давхарын 48 тоот 2 өрөө байр болон мөн байрны 6 давхарын 69 тоот 1 өрөө орон сууцны орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү, эхний 3500 ам долларыг өгөхөд С.Оюунгэрэл дүүтэйгээ байсан.Мөн машины үнийг байрны мөнгөнд бодоод авсан, Оюунгэрэл ямар ч мөнгө аваагүй байж бид хоёртой гэрээ хийхгүй байсан.Энэ гэрээнд мөнгийг 100 хувь төлсөн гэж бичсэн байгаа гэв.

 

Нэхэмжлэгч Д.Отгонзаяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2014 оны 11 дүгээр сард байр хайж байгаад Д.Бадрал дүүгээрээ дамжуулж Батболд, Соёмбо нартай уулзахад баригдаж дуусаагүй нэг байр байна гэсний дагуу очиж үзээд С.Оюунгэрэл байрныхаа бартерийг орон сууцны эзэмшигч, хөрөнгө оруулалтын гэрээг нотариат дээр хийе гэсний дагуу хийсэн.Соёмбо, Батболд нар энэ 2 байрыг салгаж зарахгүй гэсэн ба үнэ нь боломжийн болохоор нь би авъя гэсэн.Би байрны үнийг 2014 оны 11 сарын эхээр 6 500 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 4-ны өдөр 15 900 ам доллар, хэлцэл хийсний дараа 40 000 000 төгрөг өгсөн.Намайг очиж уулзах болгонд Батболд, Соёмбо нар хамт байдаг байсан болохоор би мөнгөө С.Оюунгэрэлд өгсөн гэж бодсон.2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр С.Оюунгэрэл нотариат орж байрны ордер гарангуут бид хоёрын нэр дээр гаргаж өгнө гэж гэрээ хийсэн.Би Капитрон банкнаас 2,6 хувийн хүүтэй, 40 000 000 төгрөгийн зээл авч бүх мөнгөө гүйцээж өгсөн.Тухайн байр ашиглалтад орохгүй хойшилсоор байгаад 2016 оны 5 дугаар сард Бадрал очиж үзэхэд айлууд оруулж байсан гэсэн ба бид байрандаа орох гээд очиход 48 тоотод айл орсон байсан.Үүнээс хойш бид С.Оюунгэрэлтэй уулзах гээд чадахгүй байж байгаад нэг уулзахад С.Оюунгэрэл 5 шард 2 байр өгье гэсний дагуу очиж үзэхэд С.Оюунгэрэл эзэнд нь өртэй гэхээр нь бүтэхгүй юм байна гээд цагдаад хандсан.Одоо Одоо Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо АРТ  18 дугаар байрны 4 давхарын 48 тоот 2 өрөө байр болон мөн байрны 4 давхарын 48 тоот 2 өрөө орон сууцны орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгөхийг хүсэж байна, би мөнгийг байрны эзэн С.Оюунгэрэлд төлж байна гэж бодсон.Би байрны мөнгөө Оюунгэрэлд өгсөн тул нотариат дээр хийсэн гэрээндээ мөнгөө 100 хувь төлсөн гэж бичсэн гэв.

 

Хариуцагч С.Оюунгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа:Би өөрийн танил Ц.Мөнхбаатар, Т.Соёмбо нарт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Арт-14 дүгээр байрны хоёр айлын сууцыг сайн таньдаг найдвартай хүнд Ланд круйзер 100 маркийн сайн машин оролцуулан үнийн зөрүүг тохироод зарна шүү гэж хэлсэн.Гэтэл Ц.Мөнхбаатар, Т.Соёмбо, Я.Батболд нар Д.Бадрал, Д.Отгонзаяа гэх хоёр хүнийг дагуулж ирээд танилцуулж энэ хоёр хүнд нөгөө 2 байраа өгчих, дараа нь хоёулаа нарийн юмаа ярина гэж Т.Соёмбо хэлсэн.Д.Бадралын хүсэлтээр нотариат орж Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Арт-14 дүгээр байрны 4 давхарын 48 тоот 2 өрөө байрыг Д.Бадралд, мөн байрны 6 давхарын 69 тоот 2 өрөө байрыг Д.Отгонзаяа нарт зарж үнэнд нь 80 сая төгрөг бэлэнээр авлаа гэсэн хэлцэл бичгээр хийж өгөөд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр батлуулсан.Д.Бадрал, Д.Отгонзаяа нар энэ хэлцэлд бичигдсэн 80 сая төгрөгөөс надад нэг ч төгрөг өгөөгүй, үүнийг нотариатч болон Ц.Мөнхбаатар, Т.Соёмбо, Я.Батболд нар мэднэ.Д.Бадрал, Д.Отгонзаяа нар 80 сая төгрөгийг бэлэнээр өгсөн гэж хуурамч хэлцэл хийлгэж авсныгаа ашиглан намайг гүтгэж, Баянзүрх дүүргийн цагдаад шалгуулсан.Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, Д.Бадрал, Д.Отгонзаяа нар 80 сая төгрөгийг бэлэнээр өгч байруудыг худалдан авсан гэх хэлцлүүдийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Хариуцагч С.Оюунгэрэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би энэ 2 хүнээс мөнгө аваагүй, тухайн үед ланд-100 машин оролцуулан нэг байр зарна гэж Мөнхбаатарт хэлэхэд Соёмбо, Батболд нарыг дагуулж ирэхээр нь ярилцаад байраа зарахаар болсон.Нэг метр квадратыг 1 200 000 төгрөгөөр 64 метр квадрат байрыг зарахаар амаар тохиролцсон.Соёмбо, Батболд нар түр 2 машин байрны барьцаанд тавьж байя, энэ 2 хүнтэй уулзан гэрээ хийчих гэсэн.Тэгээд надад Форд, бенз маркийн авчирч өгсөн, орж ирсэн Ланд-100 машиныг 60 000 000 төгрөгөөр өгнө гэж байсан.Тэгээд Отгонзаяа, Бадрал нарыг авчран гэрээ хийлгүүлсэн.Би Отгонзаяа, Бадрал нараас мөнгө аваагүй, өгсөн мөнгөө Соёмбо, Батболд нартай ярих ёстой.Энэ байрнууд миний өмчлөлд байхгүй нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Отгонзаяа, Д.Бадрал нар хариуцагч С.Оюунгэрэлд холбогдуулан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Арт 14 барилгын 4 давхарт 48 тоотын 2 өрөө орон сууц болон  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Арт 14 барилгын 6 давхарт 69 тоотын 1 өрөө орон сууцыг Д.Отгонзаяа, Д.Бадрал нар өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Гүйцэтгэгч Блю Драгон ХХКомпани захиалагч С.Оюунгэрэлтэй 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 053, 054 дугаартай Орон сууцны бартер, хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг байгуулсан байх бөгөөд уг гэрээнд захиалагч төлбөрөө 100 хувь төлөхөөс өмнө тухайн байрыг худалдах, барьцаалах, бусдад бэлэглэх эрхгүй”, 100 хувь бартераар, 2015 оны 3 дугаар улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна” гэж заасан байна.

 

            Хариуцагч С.Оюунгэрэл нэхэмжлэгч Д.Бадралтай 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэлцэл хийсэн байх бөгөөд уг хэлцэлд “С.Оюунгэрэл нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Арт 14 дүгээр байрны 6 давхарт байрлах 69 тоот, нэг өрөө, 31 метр квадрат орон сууцыг 57 000 000 төгрөгөөр худалдсан ба төлбөрийг 100 хувь авсан, дээрх орон сууцыг С.Оюунгэрэл Блю Драгон ХХК-ийн барилгын ажлын хөлсөндөө авч байгаа ба байрны үл хөдлөх эд хөрөгийн гэрчилгээг Д.Бадралын нэр дээр байр ашиглалтад ормогц гаргаж өгөх үүрэг хүлээсэн” гэжээ.

 

            Хариуцагч С.Оюунгэрэл нэхэмжлэгч Д.Отгонзаяатай 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэлцэл хийсэн байх бөгөөд уг хэлцэлд “С.Оюунгэрэл нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Арт 14 дүгээр байрны 4 давхарт байрлах 48 тоот, хоёр өрөө, 33,8 метр квадрат орон сууцыг 62 046 000 төгрөгөөр худалдсан ба төлбөрийг 100 хувь авсан, дээрх орон сууцыг С.Оюунгэрэл Блю Драгон ХХК-ийн барилгын ажлын хөлсөндөө бартераар авч байгаа ба байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Д.Бадралын нэр дээр байр ашиглалтад ормогц гаргаж өгөх үүрэг хүлээнэ” гэжээ.

 

            Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Арт 14 дүгээр байрны 4 давхарт байрлах 48 тоот болон мөн байрны 6 давхарын 69 тоотод байршилтай үл хөдлөх хөрөнгүүдийг  хуульд заасны дагуу улсын эрхийн бүртгэлд бүртгүүлээгүй байгаа болох нь Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8/1489, 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 8/324 тоот баримтуудаар нотлогдож байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1-т “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж заасан байхад хариуцагч С.Оюунгэрэл нь дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхтэй болох нь нотлогдоогүй байна.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” болно гэж заасан байна.

Нөгөө талаар уг үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгаа учраас Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т заасан үндэслэлд хамаарахгүй байна.

 

Гэтэл Д.Отгонзаяа байрны үнийг 2014 оны 12 дугаар сард 15 900 доллар болон 40 000 000 төгрөгийг өгсөн гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд дээрх хэлцлийг хийх үед байрны үнийг 100 хувь төлсөн гэдэг нь няцаагдаж байх бөгөөд нэхэмжлэгч нар дээрх хоёр орон сууцны үнэ 80 000 000 төгрөгийг С.Оюунгэрэлд хүлээлгэн өгсөн тухайгаа баримтаар нотлоогүй байна.

Нөгөө талаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Арт 14 барилгын 4 давхарын  48 тоот 2 өрөө орон сууц болон 6 давхарын 69 тоотын 1 өрөө орон сууцыг С.Оюунгэрэл өмчлөх эрхтэй болох нь баримтаар тогтоогдоогүй байхад түүнээс тэдгээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах боломжгүй байна.      

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Арт 14 дүгээр байрны 4 давхарт байрлах 48 тоот болон 69 тоот орон сууцнуудын өмчлөх эрхийг С.Оюунгэрэлээс шилжүүлж авсан гэж тайлбарлаж байх боловч С.Оюунгэрэл өөрөө дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч мөн эсэх, улмаар түүнийг захиран зарцуулах эрхтэй эсэх нь тодорхой бус байна.           

 

Нэхэмжлэгч нар байрны үнийг С.Оюунгэрэлд өгсөн гэж тайлбарлаж байхад гэрч Т.Соёмбо байрны үнэд  Ford Expediton маркийн 41-42 УБЯ улсын дугаартай авто машиныг 25 000 000 төгрөгт,  Benz E200 маркийн 20-17 УНТ улсын дугаартай авто машиныг 35 000 000 төгрөгт тооцож С.Оюунгэрэлд өгсөн, би Д.Бадралаас 60 000 000 төгрөг авсан гэж, С.Оюунгэрэл 2 машин авсан гэж гэрч Я.Батболд нар шүүхэд  мэдүүлсэн байх боловч дээрх тээврийн хэрэгслүүд нь Ц.Пүрэвсүрэн, Нэткапитал ХХКомпанийн эзэмшилд байгаа болох нь Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

 

Иймд Д.Отгонзаяа, Д.Бадрал нар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Арт 14 барилгын 4 давхарын  48 тоот 2 өрөө орон сууц болон 6 давхарын 69 тоот 1 өрөө орон сууцыг С.Оюунгэрэлээс худалдан авсан байна, улмаар тэднийг уг үл хөдлөх хөрөнгүүдийг өмчлөх эрхтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 115 дугаарзүйлийн115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 243 дугаар зүйлийн 242.1-т  заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Арт 14 дүгээр байрны 4 давхарт байрлах 48 тоот болон 6 давхарын 69 тоот орон сууцнуудыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохыг хүссэн Б.Бадрал, Д.Отгонзаяа нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-тзааснаарнэхэмжлэгч нарулсын тэмдэгтийн хураамжтөлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   З.ДОРЖНАМЖИН