Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2017/01137

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Ц-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  У ХХК,

 

Хамтран хариуцагч:  М ХХК-нд холбогдох

 

М ХХК болон У ХХК-иудын хооронд байгуулагдсан 2010 оны 5 сарын 19-ний өдрийн ЗБГ0003/100519 тоот зээлийн болон барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, байрны тоот 4 өрөө, Л.Цоггэрэлийн өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус  байх хэлцэл болохыг тогтоож, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Хоролдулам, түүний өмгөөлөгч Д.Түвшинтамир, хариуцагч У ХХК-ийн төлөөлөгч Э.Жаргал, Б.Анирмаа, хариуцагч М ХХК-ийн төлөөлөгч П.Сумъяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ц- шүүхэд болон төлөөлөгч Э.Хоролдулам шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2008 оны 3 сарын 20-ны өдөр М ХХК-тай 120 тоот Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг байгуулан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, байрны тоотод байрлах 176 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг, байрны зоорийн давхрын 5, 6 тоот авто зогсоолуудын хамт захиалсан. Ингээд орон сууц болон авто зогсоолын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10  сарын 20-ны едрийн 4553 дугаар захирамжаар “Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, байрны тоот, 176 м.кв талбай бүхий орон сууц,  зоорийн давхрын 5, 6 тоот авто зогсоолууд болон 4,5 м.кв талбайтай харанхуй өрөөний хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож” хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09  сарын 08-ны өдрийн 530 тоот шийдвэрээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, байрны тоот орон сууц болон мөн байрны 5, 6 тоот авто зогсоолууд болон 4,5 м.кв талбайтай харанхуй өрөөний хууль ёсны өмчлөгчөөр Г.Ц-ийг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж, Орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22** дугаарт бүртгэж, 00** дугаартай гэрчилгээг олгосон. М ХХК болон У ХХК нь хууль ёсны өмчлөгчид нь мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр 2010 оны 5  сарын 19-ний өдөр Зээлийн барьцааны гэрээ байгуулж барьцаалсан байна. М ХХК болон У ХХК-ийн хооронд 2010 оны 5 сарын 19-ний өдөр байгуулагдсан ЗБГОООЗ/100519 тоот Зээлийн барьцааны гэрээний ХУД-ийн 11 дүгээр хороо, дугаар байрны тоот 4 өрөө Л.Цоггэрэлийн өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгах буюу орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч У ХХК болон төлөөлөгч Э.Жаргал, Б.Анирмаа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У нь М ХХК-тай 2010 оны 3 сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, улмаар үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээний гарсны дараа 2010 оны 5 сарын 19-ний өдөр зээлийн барьцааны гэрээг байгуулж хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж барьцааны эрхээ баталгаажуулсан. М ХХК нь Л.Цоггэрэлтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул Иргэний хэргийн шүүхэд хандаж, 2014 оны 10 сарын 20-ны өдрийн 4553 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, өмчлөгчөөр тогтоосон. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар шүүхийн шийдвэр гарснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон. Тэгэхээр Л.Цоггэрэлийг өмчлөгч болохоос өмнө буюу өмнөх өмчлөгчтэй орон сууцыг барьцаалан барьцааны гэрээг бүртгүүлсэн байсан учраас тухайн үед өмчлөгч болоогүй байсан Л.Цоггэрэлээс заавал зөвшөөрөл авах шаардлага байгаагүй. Учир нь тухайн үед улсын бүртгэлийн гэрчилгээн дээр М ХХК нь бүртгэлтэй байсан. Барьцааны эрх нь өмчлөх эрх шилжихэд дагаад шилжих салшгүй эрх бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т тухай эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд нь өмнөх барьцаалагчийн эрх үүргийг хэрэгжүүлнэ. Уны барьцааны эрх хүчин төгөлдөр байгаа учраас орон сууцны өмчлөгч солигдсон эсэхээс үл хамааран дараагийн өмчлөгч нь барьцаалагчийн эрх үүргийг хүлээнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч М ХХК шүүхэд болон төлөөлөгч П.Сумъяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ц- нь М ХХК-тай 2008 оны 3  сарын 20-ны өдөр 120 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны байрны тоотод байрлах 4 өрөө орон сууцыг тус байрны зоорийн давхрын 5, 6  тоот авто зогсоолуудын хамт захиалан бариулж, төлбөрийг 2009 оны 12  сарын 03-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10  сарын 20-ны өдрийн 4553 тоот захирамжаар түүнийг тухайн эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоож, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 сарын 08-ны өдрийн 530 тоот шийдвэрээр өмчлөгчөөр бүртгэхээр шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон.  М ХХК нь 2010 оны 3 сарын 19-ний өдөр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар Унаас 3,150,000 еврогийн зээл авч зээлийн гэрээний хугацааг сунгахдаа банкнаас тавьсан шаардлагын дагуу 2010 оны 5 сарын 19-ний өдөр орон сууц болон авто зогсоолыг  Г.Ц-ийн захиалгаар барьж дууссаны дараа, төлбөрийг төлж дуудсаны дараа банкинд барьцаалсан юм. Ийнхүү банкнаас тавьсан хатуу шаардлагын улмаас захиалагч нь төлбөрөө бүрэн төлсөн орон сууцны өмчлөгч иргэний хууль ёсны өмч хөрөнгийг өөрсдийн нэр дээр бүртгүүлж, гэрчилгээ гаргуулах замаар банкны өмнө хүлээсэн зээлийн үүргийн гүйцэтгэлд Г.Ц-ийн өмчлөлийн эд хөрөнгийг түүний зөвшөөрөлгүйгээр барьцаалсан нь бидний буруу гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахад татгалзах зүйл байхгүй гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ц-, хариуцагч У ХХК болон М ХХК-иудад холбогдуулан М ХХК болон У ХХК-иудын хооронд байгуулагдсан 2010 оны 5 сарын 19-ний өдрийн ЗБГ0003/100519 тоот зээлийн болон барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, байрны тоот 4 өрөө, Л.Цоггэрэлийн өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М ХХК болон У ХХК-иудын хооронд байгуулагдсан 2010 оны 5 сарын 19-ний өдрийн ЗБГ0003/100519 тоот зээлийн болон барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Blue sky” хотхоны байрны тоот 4 өрөө, Л.Цоггэрэлийн өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

 

Хариуцагч У ХХК нь Барьцааны эрх нь өмчлөх эрх шилжихэд дагаад шилжих салшгүй эрх бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т тухайн эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд нь өмнөх барьцаалагчийн эрх үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан тул нэхэмжлэлийн  шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргаж байна.

 

У ХХК нь М ХХК-тай 2010 оны 3  сарын 01-ний өдөр ЗГ0002/100319 тоот Зээлийн гэрээ байгуулж, 3,158,000 еврог хөрөнгө оруулалтын зориулалтаар, 2010 оны 5 сарын 19-ний өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗНГ0003/100519 тоот гэрээ байгуулж, 90 хувийн гүйцэтгэлтэй  дуусаагүй орон сууцны хотхоныг барих зориулалтаар, М ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 44А болон блокын 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцнуудыг барьцаалж Зээлийн барьцааны гэрээг байгуулсан байна.   

 

Нэхэмжлэгч Г.Ц- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, байрны тоот 4 өрөө орон сууцыг зоорийн давхрын 5, 6 тоот автомашины зогсоолын хамт худалдан авахаар М ХХК-тай 2008 оны 3 сарын 20-ны өдөр 120 тоот Орон сууц захиалагчтай байгуулах, худалдах, худалдан авах гэрээг байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн болох нь кассын орлогын ордер, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 10  сарын 20-ны өдрийн 4553 дугаартай шүүгчийн захирамжаар Г.Ц-ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, дугаар байрны тоот орон сууц болон зоорийн давхрын 5, 6 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож /хх-ийн12-13 талд/ шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 сарын 08-ны өдрийн 530 дугаар шийдвэрээр М ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-22** дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, байрны тоот 4 өрөө сууц,  зоорийн давхрын 5, 6 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр иргэн Г.Ц-ийг бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн /хх-ийн 14-18 талд/ байх ба Г.Ц- эрхийн улсын бүртгэлийн Ү-22** дугаарт бүртгүүлж, Үл хөдлөх эд хөрөнгийн 00** дугаартай гэрчилгээг авч хууль ёсны өмчлөгч болсон байна.

 

Нэхэмжлэгч Г.Ц- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, байрны тоот 4 өрөө орон сууцыг зоорийн давхрын 5, 6 тоот автомашины зогсоолын хамт худалдан авахаар М ХХК-тай 2008 оны 3 сарын 20-ны өдөр 120 тоот Орон сууц захиалагчтай байгуулах, худалдах, худалдан авах гэрээ байгуулж тус гэрээний 4.6. Байрны төлбөрийг бүрэн хийсэн захиалагчид сууц эзэмших эрхийн бичгийг олгох бөгөөд төлбөрийг 100 хувь хийгээгүй бол  уг байрны өмчлөгч нь М ХХК байна гэж тохирчээ.

 

Захиалагч Г.Ц- 2009 оны 12 сарын 03-ны өдөр гэрээний үүргээ бүрэн биелүүлж дууссан болох нь Кассын орлогын ордер /хх-ийн 10-12 талд/ зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул гэрээний 4.6-д зааснаар орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх бөгөөд гүйцэтгэгчид гэрчилгээг захиалагчийн нэр дээр шилжүүлэн өгөх үүрэг үүссэн байна.

 

Үүрэг гүйцэтгэгч М ХХК өөрийн өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 44А болон блокын 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэлгүй гуравдагч этгээд болох У ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь  Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны  тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д заасан барьцааны гэрээнд  барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрхийн талаар тусгана” гэснийг мөн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан барьцаалуулагч  барьцааны зүйлтэй холбоотой  гуравдагч этгээдийн болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид бичгээр мэдэгдэх“ гэснийг болон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2 дах хэсэгт заасан “барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч  этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх шаардлагыг тус тус зөрчсөн байна.

 

Харин барьцаалагч У ХХК-ийн хувьд, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23.2.3-т зааснаар “зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолт”-ыг бүрдүүлнэ. 23.4-т Эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг ...эрх бүхий хүмүүс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтанд дээрх тодорхойлолтыг үндэслэн уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ, чанар зэргийг бичнэ” гэсэн заалтыг зөрчиж барьцааны хөрөнгийг биечлэн үзээгүйгээс зээлийн барьцаанд барьцаалсан хөрөнгө гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хэлцэл байгуулжээ. Иймд У ХХК, М ХХК-нуудын хооронд байгуулагдсан 2010 оны 5 сарын 19-ний өдрийн ЗБГ0003/100519 тоот зээлийн болон барьцааны гэрээний 3.9 дүгээр зүйлийн 45 дахь хэсэгт заасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, байрны тоот хаягт байрлах орон сууцыг барьцаалсан хэсэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасан хэлцлийн тухайн хэсэг хүчин төгөлдөр бус байна.

 

Гэрээний тухайн хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, байрны тоот хаягт байрлах орон сууцыг барьцааны хөрөнгө гэж үзэхгүй тул барьцаанаас чөлөөлөх үндэстэй.

 

 Иймд У ХХК болон “М” ХХК-иудад холбогдох нэхэмжлэгч Л.Цоггэрэлийн М ХХК болон У ХХК-иудын хооронд байгуулагдсан 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЗБГ0003/100519 тоот зээлийн болон барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, байрны тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, дээрх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг У ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлж нэхэмжлэлийн үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байсан гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4.гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр /234,000,000 төгрөгөөр тооцож/ улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр зохицуулсан тул нөхөн төлүүлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                                              

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У ХХК, М ХХК-иудад холбогдох М ХХК болон У ХХК-иудын хооронд байгуулагдсан 2010 оны 5 сарын 19-ний өдрийн ЗБГ0003/100519 тоот зээлийн болон барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, байрны тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, дээрх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг У ХХК-д даалгаж нэхэмжлэгч Г.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Цоггэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Цоггэрэлээс 1,257,750 төгрөгийг нөхөн Төрийн санд олгож, хариуцагч У ХХК-иас 734,175 төгрөгийг, хариуцагч М ХХК-иас 663,975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Цоггэрэлд олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.НАРАНГЭРЭЛ