Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2017/01068

 

    

 

 

 

  

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ү ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  “Б яам”-нд холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 1,404,970,614 төгрөг гаргуулах, ТОСК-ийг өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Цэнд, өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун, Б.Баатарсайхан, хариуцагчийн төлөөлөгч Г.Гантулга, гэрч Л.Б, Ө.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ү ХХК шүүхэд болон төлөөлөгч Б.Содбаяр шүүх хуралдаанд  гаргасан нэхэмжлэлдээ: Ү ХХК-нь 2013 оны 10 сараас эхлэн байгууламжийн ажлыг гүйцэтгэн 2014 оны 4  сард үндсэн ажлууд дуусч, мөн оны 8 сараас эхлэн туршилтын журмаар бохир ус хүлээн авч, цэвэрлэж эхэлсэн. 2014 оны 12 сард улсын комисст хүлээлгэн өгсөн. Захиалагч болох Б яам техникийн хяналтыг хэрэгжүүлэгч УСУГ-ын нэмэлт шаардлагаар байгууламжийг хүйтний улиралд ашиглах боломжоор хангах шаардлага тавьсан. Тэр дагуу уг байгууламжийг сэндвичэн бapилгатай болгосон ба уг байгууламж нь уур ихээр ялгаруулдаг тул хүйтний улиралд ашиглахын тулд иж бүрэн халаалт, агааржуулалт, салхивч, дотор болон гадна гэрэлтүүлгийг нэмэлтээр хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн уг барилгын газрын, суурийн, хаалга цонхны, заалны шалны, хүчитгэх төхөөрөмжийн, шүүрүүлэх сувгийн цутгалтын зэрэг ажлууд нэмэлтээр хийгдсэн. Байгууламжийг барихад үндсэн гэрээгээр 3.000,000,000 төгрөгийн ажлыг хийсний зэрэгцээ нэмэлт ажпуудыг гүйцэтгэхэд Б яамнаас холбогдох хуулийн дагуу үндсэн гэрээний зөвхөн 15 хувь буюу 450,000,000 төгрөгийг санхүүжүүлсэн. Байгууламжийг барих үед ТОСК-ийн захиалгаар баригдаж байсан Буянт-Ухаа 1 ба 2 хорооллууд ашиглалтанд орох болсон тул яаралтай дуусгах шаардлага тавигдаснаас уг байгууламжийг бүрэн ашиглалтанд оруулахын тулд ТОСК-оос нэгтэрбум төгрөгийн зээл авч, 252,000,000 төгрөгийг нь хувийн хэвшлийн байгууллагуудаас гадна дулааны шугам, бетон хийц, дулаан узелийн ажил, гадна бохир усны шугам, гадна цахилгааны шугам, дэд өртөөний төхөөрөмжийн угсралтын ажлын материалуудыг зээлээр авч зарцуулсан. Захиалагч байгууллагын төлөөлөл газар дээр очиж танилцан, нэмэлтээр гарсан санхүүжилтийг улсын төсвөөс шийдвэрлэж өгнө, тмймээс ТОСК болон бусад эх үүсвэрээр хийгээд дуусгачих гэсний дагуу ажпаа зогсолтгүйгээр гүйцэтгэж, Б яаманд нэмэлтээр гаргасан санхүүжилт болох 1,252.300,000 төгрөгийн асуудлыг шийдвэрлэж өгнө гэсний дагуу албан тоотуудыг удаа дараа явуулсан хэдий я шийдвэрлэж өгөөгүй. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/02563 дугаар шүүгчийн захирамжаар “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГазарт  1,152,633,333 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн. Тус байгууллагад учирсан бодит хохирол болох 1,404,970,614 төгрөгийг Б яамнаас гаргуулж авна, ТОСК-ийг өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

            Хариуцагч Б яам шүүхэд болон төлөөлөгч Г.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү ХХК-тай 2013 оны 9  сарын 20-ны өдөр ХААГ-А-2013/XXI-38/260 дугаартай Хан- Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт төрөх эмнэлэг, Ахмадын эмнэлэг, Архив, ОССК-ийн барьж буй орон сууцнуудын бохирыг зайлуулах цэвэрлэх байгууламж /2000 мЗ/-ийн барилга, тоног төхөөрөмжийн угсралт, гадна инженерийн шугам сүлжээний ажпыг гүйцэтгэх 3,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий ажпыг 2013 оны 12 сарын 31-ний өдрийн дотор ашиглалтад оруулах тухай гэрээ байгуулсан. Гэрээний хугацааг 2014 оны 3  сарын 18-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан сунгаж, 2014 оны 6  сарын 20-ны өдөр дахин гэрээ байгуулж нэмэлт ажил хийлгэхтэй холбогдуулан гэрээний үнийн дүнг 15 хувиар нэмэгдүүлж 3.450.000.000 төгрөг болгосон ба улмаар 2014 оны 9  сарын 04-ны өдөр дахин нэмэлт гэрээ байгуулан ашиглалтад оруулах хугацааг 2014 оны 12 сарын 31-ний өдөр болгон сунгасан байна.

 

        Нэмэлт ажпууд нь цэвэрлэх байгууламжийг хүйтний улиралд ажиллах нөхцөлийг хангах зорилгоор сэндвичэн барилга барих, барилгын дотор дулаан, халаалт, цахилгааны шитний өрөө угсралт, дотор гэрэлтүүлэг, дотор салхивчийн ажлыг гүйцэтгэх байсан. Улмаар 2014 оны 12 сарын 24-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар цэвэрлэх байгууламжийг ашиглалтад хүлээн авсан. Б яам гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 3.450.000.000 төгрөгийг “Ү” ХХК-д бүрэн шилжүүлсэн. Гэтэл гэрээнд тусгагдаагүй, харилцан тохиролцоогүй байтал зардлыг нэмэгдүүлэн 1.404.970.614 төгрөгийг яамнаас гаргуулахаар нэхэмжилж байгаа үндэслэлгүй Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт “ажил гүйцэтгэх гэрээнд хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно" гэж заасны дагуу гүйцэтгэх ажпын үнийг харилцан тохиролцож гэрээ байгуулсан тул ямар үндэслэлээр 1.400,000,000 төгрөгөөр захиалагчийн зөвшөөрөлгүйгээр төсвөө нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

       Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ү ХХК хариуцагч Б яаманд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 1,404,970,614 төгрөг гаргуулах, ТОСК-ийг өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны үед ТОСК-ийг өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

 

Нэхэмжлэгч Ү ХХК-нь шүүх хуралдааны үед ТОСК-ийг өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж /хх-ийн 131 талд/ байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасан зохицуулалттай нийцэж байна.

 

Хариуцагч Б яам нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэмэлт ажил хийлгэхтэй холбогдуулан гэрээний үнийн дүнг 15 хувиар нэмэгдүүлж 450.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэж маргажээ.

 

 Нэхэмжлэгч Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Б яам, Ү ХХК-тай 2013 оны 9 сарын 20-ны өдөр ХААГ-А-2013/XXI-38/260 дугаартай Хан- Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт төрөх эмнэлэг, Ахмадын эмнэлэг, Архив, ОССК-ийн барьж буй орон сууцнуудын бохирыг зайлуулах цэвэрлэх байгууламж /2000 мЗ/-ийн барилга, тоног төхөөрөмжийн угсралт, гадна инженерийн шугам сүлжээний ажпыг гүйцэтгэх 3,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий ажпыг 2013 оны 12 сарын 31-ний өдрийн дотор ашиглалтад оруулах тухай гэрээ байгуулсан. Гэрээний хугацааг 2014 оны 3  сарын 18-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан сунгаж, 2014 оны 6  сарын 20-ны өдөр дахин гэрээ байгуулж нэмэлт ажил хийлгэхтэй холбогдуулан гэрээний үнийн дүнг 15 хувиар нэмэгдүүлж 3.450.000.000 төгрөг болгож, 2014 оны 9  сарын 04-ны өдөр дахин нэмэлт гэрээ байгуулан ашиглалтад оруулах хугацааг 2014 оны 12 сарын 31-ний өдөр болгон сунгасан болох нь ХААГ-А-2013/XXI-38/260 дугаартай гэрээ, ажил гүйцэтгэх гэрээний сунгалт хийсэн нэмэлт гэрээ, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2014 оны 12 сарын 24-ны өдрийн 001 дугаартай акт /хх-ийн 6-14 талд/, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

        

          Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2 дах заалтад энэ хуулийн 40.4-т зааснаас бусад тохиолдолд гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөхийг хориглоно" гэж, 40.4-т Худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоног төхөөрөмж, үндсэн материал, түүхий эд, хөдөлмөрийн хөлсний үнэд захиалагч дараах тохиолдолд тохируулга хийхээр гэрээнд тусгаж болно. 40.4.1.хоёр жилээс дээш хугацаанд хэрэгжих гэрээний явцад хэрэглээний үнийн индекс өөрчлөгдсөн, 40.4.2. суурь үнэ огцом өөрчлөгдсөн нөхцөлд тохируулга хийхээр заажээ.

 

         Талууд гэрээний 3 дах хэсэгт гэрээний нийт дүн 3,000,000,000 төгрөгийг улсын төсвөөс, 2014 оны 6  сарын 20-ны өдөр дахин гэрээ байгуулж нэмэлт ажил хийлгэхтэй холбогдуулан гэрээний үнийн дүнг 15 хувиар нэмэгдүүлж 3,450,000,000 төгрөгт багтаан  гүйцэтгэхээр  ирүүлсэн гүйцэтгэгчийн саналыг  зөвшөөрч, 450.000.000 төгрөгийн тохируулга хийгдсэн байх ба талууд 3,450,000,000 төгрөг төлөгдсөн эсэх талаар маргаагүй байна.  

 

          Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн шинжээчдийн гаргасан үнэлгээ, дүгнэлтэнд “Б яам, Ү ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ХААГ-А-2013/XXI-38/260 дугаар бүхий гэрээ, нөхцөлийн дагуу Хан-уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан барилгын бохирыг зайлуулах цэвэрлэх байгууламжийн ажлын гүйцэтгэсэн төсөвт өртөг 4,717,237,876 төгрөг, төлбөр төлсөн гүйцэтгэл 3,450,000,000 төгрөг, төлөгдөөгүй гүйцэтгэл 1,267,237,876 төгрөг гэж тогтоосон дүгнэлт, гэрч Л.Б, Ө.Э нарын “Хан- Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт төрөх эмнэлэг, Ахмадын эмнэлэг, Архив, ОССК-ийн барьж буй орон сууцнуудын бохирыг зайлуулах цэвэрлэх байгууламжийн барилга, тоног төхөөрөмжийн угсралт, гадна инженерийн шугам сүлжээний ажпыг гүйцэтгэхэд нэмэлт ажлын зардал гарсан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. 

 

         Нэхэмжлэгч Ү ХХК нь Бүтээн байгуулалтын ажлыг Засгийн газар, Б яам, УСУГ-ын төлөөлөл газар дээр очиж танилцан, нэмэлтээр гарсан санхүүжилтийг улсын төсвөөс шийдвэрлэж өгнө гэсний дагуу “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас зээл авч  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03  сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/02563 дугаар шүүгчийн захирамжаа 1,152,633,333 төгрөгийг төлөхөөр зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх-ийн 16-18 талд/ гэж маргаж байгаа боловч Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт “ажил гүйцэтгэх гэрээнд хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно" гэж заасны дагуу гүйцэтгэх ажпын үнийг харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

       Мөн 2014 оны 06 сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл ирүүлсэн байх ба уг тэмдэглэлд “Гүйцэтгэгчийн санал, хүсэлтийг үндэслэн ХААГ-А-2013/XXI-38/260 дугаартай гэрээний үнийн дүнг эхний ээлжинд 3,450,000,000 төгрөг болгон нэмэгдүүлэх, гэрээний хугацааг 2014 оны 6 сарын 20-ны өдөр  болгон сунгах” асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байх ба 450.000.000 төгрөгийн тохируулга хийгдсэн байна.

 

          Ү ХХК нь захиалагчид нэмэлт 1,404,970,614 төгрөгийн зардал гарах талаар Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2. Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” байх ба энэ үүргээ хэрэгжүүлсэн болохоо баримтаар нотлож чадахгүй байна.

 

          Иймд Б яамнаас нэмэлт ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 1,404,970,614 төгрөг гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул Ү ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т зааснаар Ү ХХК-иас шинжээчийн ажлын хөлс 11,800,000 төгрөгийг гаргуулж Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-нд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1-д заасныг баримтлан хариуцагч Б яам”-нд холбогдох 1,404,970,614 төгрөг гаргуулах, ТОСК-ийг өмчлөгчөөр тогтоолгох тухай Ү ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т зааснаар Ү ХХК-иас шинжээчийн ажлын хөлс 11,800,000 төгрөгийг гаргуулж Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-нд олгосугай

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ү ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,182,804 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.НАРАНГЭРЭЛ