Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 1351

 

 

 

 

 

 

 

 

     

 

                                МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 8 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ШЖ 86012661, Олхонууд овогт Баярын Содгэрэлийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 59-52 тоотод  оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ЧЖ 58092718, Боржигон овогт Нямдаваагийн Оюунбодод холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.Содгэрэл, хариуцагч Н.Оюунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Содгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2007 онд Н.Оюунболдтой танилцаж, улмаар 2008 оны 1 дүгээр сард гэр бүл болсон.Бидний хамтран амьдрах хугацаанд 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр охин Хүслэн, 2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр охин Энэрэл нар төрсөн.Бид зан харилцааны хувьд таарахгүй болоод 2011 оноос салж тусдаа амьдрах болсон тул гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдээ би өөрийнхөө асрамжид авч,хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно, бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Содгэрэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Бид2007 онд танилцаад 2008 онд гэр бүл болсон, 2007 онд охин Хүслэн, 2010 онд охин Энэрэл нар төрсөн.Бид 2011 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд хоёр охин миний асрамжид байгаа.Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна, би хоёр хүүхдээ өөрийнхөө асрамжид авна, Н.Оюунболдын асрамжид  нэг хүүхдээ өгөхгүй, хоёр охиндоо эцгээс нь тэтгэлэг гаргуулна, бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч Н.Оюунболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Б.Содгэрэлтэй 2007 онд танилцан амьдарсан бөгөөд энэ хугацаанд охин Хүслэн, Энэрэл нар төрсөн.Бид 2011 оноос хойш тусдаа амьдарсан бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна, нэг охиноо би өөрийнхөө асрамжид авмаар байна, хүүхдийн тэтгэлэг өгнө, бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Содгэрэл хариуцагч Н.Оюунболдод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Содгэрэл, Н.Оюунболд нар 2007 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2008 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн 0078686 тоот гэрчилгээгээр нотлогдож байна.

 

Гэрлэгчдийн дундаас 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр охин Хүслэн, 2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр охин Энэрэл нар төрсөн болох нь хүүхдийн төрсний 0097284, 0404718 тоот гэрчилгээгээр нотлогдож байна.

 

Гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2011 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байгаа нөхцөл байдал нь тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

 

Нэхэмжлэгч Б.Содгэрэл 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.

 

       Н.Оюунболд нэг охиноо өөрийнхөө асрамжид авна гэж тайлбарлаж байх боловч хүүхдүүд нь 2011оноос хойш эцгээсээ тусдаа амьдарсан байх бөгөөд улмаар хүүхдүүдийн насны байдал, тэдний дассан орчин нөхцөл, амьдрах орчин, тэдний эрүүл мэнд, хүмүүжил, сурлагад тавих анхаарал, халамж, эхийн хүсэлт зэргийг харгалзан тэднийг ээжийнх нь асрамжид байлгаж, эцгээс нь хуульд заасан хэмжээний тэтгэлэгийг гаргуулан түүнийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нөгөө талаар Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар 5 дугаар зүйлийн   5.2-т “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй” гэж заасан байх бөгөөд бага насны хүүхдийн амьдрах орчны болоод харилцааны эрүүл таатай орчинд өсөж бойжих эрхийг харгалзан үзэв.

 

Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж заасан байдаг тул Хүслэн, Энэрэл нарыг  ээжийнх нь асрамжид байлгахаар шийдвэрлэсэн ч эцэг Н.Оюунболд нь дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

 

Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх” гэж заасан байдаг тул Н.Оюунболдын хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй байгааг дурдаж байна.

 

Зохигчдын хооронд шүүхээр шийдвэрлүүлэх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгонТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Олхонууд  овогт Баярын Содгэрэл, Боржигон овогт Нямдаваагийн Оюунболд нарын  гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн Хүслэн, 2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн Энэрэл нарыг эх Б.Содгэрэлийнх нь асрамжид байлгасугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн Хүслэн, 2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн Энэрэл нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Оюунболдоос нь тэтгэлэг гаргуулан тус бүрийг сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар зохигчдын хооронд шүүхээр шийдвэрлүүлэх хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар Н.Оюунболоос 50 546 /тавин мянга таван зуун дөчин зургаан/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Содгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Оюунболдоос  70 200 /далан мянган хоёр зуун/ төгрөгийг гаргуулан Б.Содгэрэлд олгосугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ДОРЖНАМЖИН