Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 00462

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч:Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 16-1б  тоотод оршин суух, РО75011564 регистрийн дугаартай,  Дархад овогт Баярсайханы Ундармаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монголын Цахилгаан холбоо ХК-ий Хөвсгөл аймгийн Холбооны  газарт холбогдох иргэний хэргийг 2017 оны 4 дүгээр  сарын 07-ны өдөр хүлээн авч  хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ундармаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баярсайхан овогтой Ундармаа нь Хөвсгөл аймгийн Холбооны газарт ахлах нягтлан бодогчоор  ажиллаж байсан бөгөөд  2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн газрын даргын тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ундармаа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Баярсайхан овогтой Ундармаа нь Монголын Цахилгаан Холбоо ХК-аас өмнө эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор авах, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татваруудаа төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан билээ.

Монголын Цахилгаан Холбоо ХК-ний зүгээс эвлэрэх санал тавьсаны дагуу харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ундармаа нь хариуцагч Монголын Цахилгаан Холбоо ХК-ий Хөвсгөл аймгийн Холбооны газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Ундармаа, хариуцагч Монголын Цахилгаан Холбоо ХК-ий Хөвсгөл аймгийн Холбооны газрын дарга ажилтай Д.Ундармаа нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан “Эвлэрлийн гэрээ” нь  бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ундармаа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 56.4 –д зааснаар Монголын цахилгаан холбоо ХК-ийн Хөвсгөл аймгийн Холбооны газраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөгдөх 70200 /далан мянгө хоёр зуу/ төгрөгийн тал хувь болох 35100 / гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ундармаагийн нэхэмжлэлтэй хариуцагч Монголын Цахилгаан Холбоо ХК-ий Хөвсгөл аймгийн Холбооны газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийн зохигч  эвлэрсэн тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ундармаа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 56.4 –д зааснаар Монголын цахилгаан холбоо ХК-ийн Хөвсгөл аймгийн Холбооны газраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөгдөх 70200 /далан мянгө хоёр зуу/ төгрөгийн тал хувь болох 35100 / гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүйг  дурдсугай.

 

 

 

           

ШҮҮГЧ                    Б.МӨНХТУЯА