Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, 26-р байр, 803 тоотод оршин суух, иргэн Харагчууд овгийн Ч.Ч-ийн нэхэмжлэлтэй

           Хариуцагч: Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох,

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.А-г огцруулах тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, С.А-г огцруулах тогтоол гаргахыг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ч, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжпэгч Ч.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ".2016 оны орон нутгийн сонгуулиар Улаангом сумын 11-р багаас ИТХ-д сонгогдсон С.А нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 11.6.1-д заасан гэмт хэрэгт Увс аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 30-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн.Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.2-д гэмт хэрэг үйлдсэн болох нь шийтгэх тогтоолоор батлагдсан бол хурал огцруулах тогтоол гаргана гэж заасан байдаг.Гэтэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш өдий болтол хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа нь Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёс, тэгш байдал,хууль дээдлэх зарчмыг зөрчиж байна.Миний бие 2016 оны сонгуульд С.Анхбаяртай өрсөлдөж байсан бөгөөд миний сонгогчдыг ийм ёс зүйгүй этгээд төлөөлж байгаад харамсаж байна. С.А-г огцруулах асуудал нь миний өөрийн сонгогдох эрхэнд нөлөөлж байгаа тул иргэдийн Хурлын төлөөлөгч С.А-г огцруулах тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,иргэдийн хурлын төлөөлөгч С.А-г огцруулах тогтоол гаргахыг даалгаж өгнө үү.

       Энэ асуудлаар нэхэмжпэгч Ч.Ч миний бие өөрөө болон Увс аймгийн Ардчилсан намын даргын нэрийн өмнөөс Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч нарын нэр дээр хэд хэдэн удаа
шаардлага хүргүүлсэн боловч "Энэ асуудлыг хуулийн дагуу авч хэлэлцэнэ. Тодорхой шийдвэр гаргана" гэсэн хариу ирүүлж байсан. Монгол улсын хууль дүрмийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч нар хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй.

        Би 2012-2016 онуудад Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байх хугацаанд энэ асуудлаар "шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор" ялтай болох нь тогтоогдсон 2 хүн огцорч, 1 хүн нь "төрийн албыг давхар хашиж байсан" гэх үндэслэлээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас чөлөөлөгдөж байсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг үг үсэггүй мөрдөж ажиллах ёстой. Энэ үүргээ хүлээхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжпэл гаргасан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тухайн асуудал хэлэлцэж, дэмжсэн дэмжигдээгүй байсан ч гэсэн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гарах ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл гараагүй байна.

             Увс аймгийн 11 дүгээр багт өрсөлдсөн иргэн миний хувьд сонгох сонгогдох эрх зөрчигдсөн. 2018 онд багтаж уг асуудал шийдэгдсэн бол сонгууль дахин явагдах ёстой байсан. Иргэн миний эрх болон Увс аймгийн олон иргэдийн эрх зөрчигдсөн тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг энэ асуудлыг шийдэж шийдвэр гаргаж өгөхийг хүссэн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулийг хэрэгжүүлэх ёстой байсан боловч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд хангалттай хугацаанд эс үйлдэхүй хийж байна. Монгол улсын хуульд бичигдсэн хуулийг иргэдийн Хурлын Төлөөлөгч бүхэн зайлшгүй биелүүлэх үүрэгтэй " гэв.

              Нэхэмжпэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 62 дугаар шийтгэх тогтоолоор С.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгүйлдсэн гэм буруутайд тооцогдож, 900.000 төгрөгийг торгуулийг ял авсан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт "Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан" бол төлөөлөгчийг огцруулахаар заасны дагуу хурлаас огцруулах тогтоол гаргаж С.А-г огцруулах ёстой байсан. Хурлаас санаачлага гаргаж С.А-г огцруулах эсэх арга хэмжээ аваагүй. Арга хэмжээ авахгүй тул үүнтэй холбогдуулан эрх ашигаа хөндөгдсөн гэж үзсэний үндсэн дээр Ардчилсан нам болоод Арчилсан намын хурлын гишүүн Ц нар удаа дараа гомдол гаргаж тоот явуулж байсан. Сонгуулийн ерөнхий хороо руу бичиг явуулахад 2 бичгийг буцааж явуулсан. Сонгуулийн ерөнхий хорооноос явуулсан бичгийн гол агуулга нь: "Нөхөн сонгууль явуулах үндэслэл бий болсон байна" гэх агуулгатай бичиг ирсэн. Мөн Насанбат дарга хурал дээр "Авилгатай тэмцэх газар руу бичиг явуулахад Авилгатай тэмцэх газраас С.А-г огцруулахыг үүрэг болгосон" гэх агуулгатай тайлбар хэлсэн байгаа нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа.

          Мөн хурлын тэмдэглэлд тусгагдсанаар өмнө нь 7, 8 дугаар хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн гэдэг боловч 8 дугаар хуралдаанаар хэлэлцэж огцруулахгүй гэсэн шийдвэрийг гаргасан байсан. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжтүүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу "Сум, дүүргийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хурлын онцгой бүрэн эрхэд хамаардаг "гэдэг нь үнэн. Гэхдээ Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хууль дээдлэх зарчим гэж байгаа. Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхийг шийдвэрлэхдээ тухайн бүрэн эрхтэй холбогдуулж гаргасан нарийвчилсан хуулийн зохицуулалтыг харах ёстой байсан.

            Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан бол төлөөлөгчийг огцруулахаар заасан. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь хэсэгт "13.1.4 дэх хэсэгт заасан тохиолдолд огцруулах тогтоол гаргана" гэж заасан тул хэлэлцүүлэх шаардлагагүй. Хурлын Төлөөлөгчийг огцруулах, чөлөөлөх гэж 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно" гэж заасан байгаа. Шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм буруутай болох нь тогтоогдсон хүнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал авч хэлэлцээд үлдээх эсэхийг шийдэхгүй. Өнөөдөр хурлын шийдвэрийг шүүх хэлэлцэж, хянаж байгаа. Эрүүгийн хэргийн шүүхээс С.А-г гэм буруутайд тооцож, шийтгэх тогтоол гарсан байхад шүүхээс дээгүүр эрх мэдэл иргэдийн хуралд байхгүй.

         С.А-г огцруулах эсэхийг хэлэлцсэн 9-р хуралдааны тэмдэглэлд огцруулах тогтоолын төсөл танилцуулагдсан талаар байгаа боловч хэрэгт С.А-г огцруулах хурлын тогтоолын төсөл байхгүй байсан. Уг төсөлтэй бид танилцах ёстой байсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр ямар байдлаар санал хураалгасан нь тодорхойгүй байна.

            Мөн Хууль зүйн хорооны тайлбар гарсан гэдэг боловч хэрэгт хавсаргаагүй. Аймгийн Засаг дарга нь төлөөлөгчийг огцруулах асуудлыг хэлэлцэхэд оролцсон байгаа.Засаг дарга аймгийн нийгэм эдийн засгийн тулгамдаж буй асуудлаар хуралдаанд асуудал оруулах, шийдвэрлүүлэх эрхтэй. Харин иргэдийн Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхийг хэлэлцэж байгаа эсвэл С.А-н бүрэн эрхтэй холбоотой асуудалд Засаг дарга оролцох шаардлага байхгүй. Энэ нь хурлын бүрэн эрхэд халдаж байгаа хэлбэр юм.

          Аймгийн Засаг дарга ямар тайлбар гаргасан нь хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдаагүй. 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 1 жил 6 сарын хугацаанд С.А-г Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өмгөөлж хамгаалж байгаа тул шударга ёсны зарчим хэрэгжихгүй байна.2018 онд С.А-г огцруулсан бол 2018 онд дахин сонгууль явагдаж, нэхэмжпэгч Ч.Ч өрсөлдөөд магадгүй ялсан бол иргэдийн болон Ардчилсан намын эрх ашиг яригдах ёстой байсан. Гэтэл энэ багт С.А-г байлгаж байгаа нь сонгуульд Ч.Ч-г оруулахгүй гэсэн далд санаа байгаа. Нэхэмжпэлийн 2 шаардлага гаргасан. Хурлаас С.А-г огцруулах тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж өгнө үү. Мөн С.А-г огцруулах тухай тогтоол гаргахыг хуралд даалгаж өгнө үү гэсэн нэхэмжпэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү"гэв.

        Хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлөн Хурлын дарга Э.Ншүүхэд ирүүлсэн тайлбартаа: "Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаанаар төлөөлөгч С.А-г төлөөлөгчөөс огцруулах асуудлыг хэлэлцүүлсэн боловч төлөөлөгчдийн олонхийн саналаар тогтоолын төслийг дэмжээгүй болно "гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 9-р хуралдаанаар С.А-г огцруулах тухай асуудлыг хэлэлцэхэд нийт 30 төлөөлөгч оролцсон. Тухайн асуудлыг хэлэлцээд төлөөлөгч нарын олонх нь дэмжээгүй учир уг тоггоолын төсөл батлагдаагүй. Дэмжсэн 3, түдгэлзсэн 1, дэмжээгүй 26 гэсэн төлөөлөгчдийн олонхын саналаар угтогтоолын төсөл дэмжигдээгүй. Иймд ямар нэгэн тогтоол хурлаас гараагүй. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар "Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн

           Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тус тус батална" гэсэн байгаа тул төлөөлөгчдийн олонх батлаагүй тохиолдолд тогтоол гарах боломжгүй гэж үзээд ямар нэгэн тогтоол гараагүй болно" гэв.

          Гуравдагч этгээд С.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "2016 оны орон нутгийн ээлжит сонгуулиар миний бие Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Улаангом сумын 11-р багаас төлөөлөгчөөр сонгогдсон.Ардчилсан намаас надтай өрсөлдөн нэр дэвшсэн Ч.Ч нь 300 гаруй хүний саналын зөрүүтэйгээр ялагдсан.Намайг огцруулах асуудлаар тогтоол гаргахгүй байгаа нь иргэн Ч.Ч-ийн эрх ашгийг хөндсөн зүйл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү "гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжпэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Тус шүүхэд нэхэмжлэгч Ч.Ч нь "Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.А-г огцруулах тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, С.А-г огцруулах тогтоол гаргахыг даалгах" тухай шаардлага бүхий нэхэмжпэлийг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргажээ.

          Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        Нэхэмжпэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс "Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.А нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байтал хурлаас түүнийг огцруулах тухай тогтоол гаргахгүйгээр Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1,13.1.4,13.2-д заасныг зөрчиж хуулийг хэрэгжүүлэхгүй Үндсэн хуульд заасан хууль дээдлэх, тэгш эрхийн, шударга ёсны зарчмыг зөрчиж байна. Мөн Ч.Ч-ийн сонгох сонгогдох эрхийг зөрчиж байна" гэж маргаж нэхэмжпэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

         Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс "Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаанаар төлөөлөгч С.А-ыг төлөөлөгчөөс огцруулах асуудлыг хэлэлцүүлсэн боловч олонхийн саналаар тогтоолын төслийг дэмжээгүй болно" гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

        Гуравдагч этгээдийн хувьд "намайг огцруулах асуудлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцээд бүрэн эрхийнхээ хүрээнд огцруулах шаардлагагүй гэсэн шийдвэрийг гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаарх байр суурийг илэрхийлсэн болно.

       Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.А нь Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 30-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн байна.

          Монгол Улсын Засагзахиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тохиолдолд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохоор, мөн хуулийн 13.2-д хурал огцруулах тухай тогтоол гаргахаар заажээ.

      Нэхэмжлэгч Ч.Чимэд нь Ардчилсан намын Увс аймгийн хорооны дарга ажилтай байх бөгөөд хурлын төлөөлөгч С.А-ыг төлөөлөгчөөс огцруулах тухай асуудлаар 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 65 дугаартай албан бичгээр Увс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд, 2018 оны 08 сарын 14-ний өдрийн 50 дугаартай албан бичгээр Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбатад хандаж, мөн Сонгуулийн ерөнхий хороонд гомдол гаргаж байжээ.

           Сонгуулийн ерөнхий хорооны ажлын алба 2018 оын 09 сарын 03-ны өдрийн 84 дугаартай албан бичгээр " Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд зөвлөмж хүргүүлсэн тухай" хариуг өгсөн байна.

           Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос 2018.04.02-ны өдрийн 43, 2018.01.12-ны өдрийн 10 дугаартай албан бичгүүдээр аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хандаж нөхөн сонгууль явуулах тов, түүний хэрэгжилтийн талаарх зөвлөмжийг хүргүүлж байсан байна.

             2019 оны 5 сарын 28-ны өдрийн Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн 9-р хуралдаанаар төлөөлөгч С.А-ыг огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн 26 төлөөлөгч татгалзсанаар олонхийн саналаар тогтоолын төсөл дэмжигдээгүй талаар уг хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

        Хурлын төлөөлөгч С.Ан-ыг огцруулах хуульд заасан үндэслэл үүссэн байгаа боловч С.А-ын бүрэн эрхийн асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 18 дугаар зүйлийн 18.1.1.а- д зааснаар хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай асуудал нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалагдахаар зохицуулагдсан зохицуулалттай нийцсэн гэж үзнэ.

       Түүнчлэн нэхэмжлэгч Ч.Ч өмнөх орон нутгийн сонгуульд гуравдагч этгээд С.А-тай Увс аймгийн сонгуулийн 26 дугаар тойрогт өрсөлдөж байсан байх ба С.А-ыг огцруулсан тохиолдолд Ч.Ч нь дараагийн төлөөлөгчөөр сонгогдох боломжтой гэх таамаглалд үндэслэж нэхэмжпэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөнө гэж үзэх боломжгүй болно.

         Иймд нэхэмжпэгч, түүний өмгөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болох "аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Үндсэн хуульд заасан хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдлын зарчмыг хэрэгжүүлэхгүйгээр Ч.Ч-ийн сонгогдох эрхийг зөрчиж байна " гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

         Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хурлын төлөөлөгч С.Ан-ыг огцруулах тухай тогтоолыг гаргаагүй нь нэхэмжлэгч Ч.Ч-ийн хуралд сонгогдох эрхийг хөндөөгүй байх тул нэхэмжпэгчийн "Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Анхбаярыг огцруулах тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, С.А-ыг огцруулах тогтоол гаргахыг даалгах" тухай нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

      Энэхүү шийдвэр нь Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар төлөөлөгч С.А-ыг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцсэн тохиолдолд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

        Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Монгол         Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 18 дугаар зүйлийн 18.1.1.а-д заасныгбаримтлан нэхэмжлэгч Ч.Чимэдийн "Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.А-ыг огцруулах тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, С.А-ыг огцруулах тогтоол гаргахыг даалгах тухай" нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

З.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114дүгээрзүйлийн 114.1 дэх хэсэгтзаасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.