Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 01

 

Ш.Б, Г.Н нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Б.Ариунбаяр

Шүүгчид: Ш.Баттогтох, Ж.Баттогтох

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: Г.Номинчимэг

Ш.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******аа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Оюунтунгалаг

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх

газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.*******

Нарийн бичгийн дарга: Б.Долгорсүрэн нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул даргалж шийдвэрлэсэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 553 дугаартайшийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч Ш.Б, Г.Н нарын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б, Г.Н нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын шүүхийн 2015.12.02-ны өдрийн 241 тоот Ш.Б, Г.Н нараас 25.962.700 төгрөгийг гаргуулан Р.М, Д.О нарт Р.М, Д.О нараас 13.220.400 төгрөгийг гаргуулан Ш.Б, Г.Н нарт олгуулахаар тус тус шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу Завхан аймгийн ШШГА-аас төлбөр төлөгч Ш.Б, Г.Н нарт холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус явагдаж буй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Мөн нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан шаардлага, хориглох заалтуудыг зөрчсөн ажиллагаа явагдаж дууссан. Өөрөөр хэлбэл хуулийн нэр барьж олон нийтийн газар биднийг 25.962.700 төгрөгний өртэй, өчнөөн олон хөрөнгө илэрсэн. Үүнээс машин, хашааг нь бимүүмжилж хурааж байна гэж биднийг бүдүүлэгээр доромжилж нэр төрийг минь олны дунд унагасанд гомдолтой байна. Энэ шүүхийн шийдвэрийн хууль бус ажиллагаанаас болж бидний нэр хүнд асар их унаж бид хүмүүсээс ичих айх хүмүүстэй харьцахад хүртэл бидэнд итгэхгүй байдал үүсч цаашид ажил хөдөлмөр эрхлэхэд хүртэл итгэл үнэмшилгүй болж сэтгэл санааны хямрал, хохиролд ороод байна. Иймд бид өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин нэмж сэтгэл санааны хохирол болох 50.0 сая төгрөг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль ёсны дагуу явагдаж байгаад хяналт тавих үүрэгтэй болохыг хууль тогтоогч хуульчлан өгсөн байх тул Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Ш.Б, Г.Н бидний хувьд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус явуулсан болохыг тогтоож бидэнд учирсан эд материалын хохирол 29.702.700 төгрөгийг тус тус нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.*******, хариуцагч Ц.*******аа нар анхан шатны шүүхэд ирүүлсэнтайлбартаа: 1. Шийдвэр гүйцэтгэгч Ц.*******аа нь төлбөр төлөгчөөс төлбөртөө ямар эд хөрөнгө өгөх тухай саналыг хүлээн авахгүйгээр өөрөө шууд дур мэдэн нэр заасан эд хөрөнгийг бүгдийг төлбөртөө битүүмжлүүлэхийг удаа дараа шаардаж, төлбөрт эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг төлбөрт эд хөрөнгө хураах ажиллагаатай хамтатган явуулсан гэх гомдлын хүрээнд: Улсын бүртгэлийн хэлтсийн тус албанд ирүүлсэн албан бичигт Ш.Батсүхийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-09*********, Ү-09********, Ү-09********* дугаар бүртгэлтэй Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 14 айлын 8,13,12 тоотуудад байрлах орон сууцнууд, эрхийн улсын бүртгэлийн Ү-09***********, Ү-09********** дугаарт бүртгэлтэй Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Эрүүл мэндийн газрын урд байрлах худалдаа үйлчилгээний барилга, хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-09********** дугаартай Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн түүхий эдийн захын урд байрлах газар тус тус бүртгэлтэй, Г.Н-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-09********* дугаарт бүртгэлтэй Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Гандангийн 1-11 тоотод байрлах хувийн сууц, газар тус тус бүртгэлтэй.

Мөн Ш.Б-ийн эзэмшилд Ланд-Круйзер-100 маркийн автомашин бүртгэлтэй байсан.

Дээрх эд хөрөнгүүдийн өмчлөлийг шалгахад Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн ** айлын *, ** тоотуудад байрлах орон сууцнууд Завхан аймгийн Шүүхийн тамгын газрын өмчлөл, ** тоот байр нь эзэмшлийн маргаантай буюу Р.Ж гэх иргэний эзэмшилд байгаа, Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Эрүүл мэндийн газрын урд байрлах худалдаа үйлчилгээний барилга, хувийн сууц нь бусдын эзэмшлийн хөрөнгийг мөнгө зээлүүлж түр шилжүүлж авсан байх улсын эрхийн бүртгэлийн Ү-09************ дугаартай Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн түүхий эдийн захын урд байрлах газар, Ланд-Круйзер-100 маркийн автомашин, Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Гандангийн *-*** тоотод байрлах хувийн сууц, газар зэрэг эд хөрөнгүүд Ш.Б, Г.Н нарын өмчлөл, эзэмшилд байх тул Ш.Б, Г.Н-ийн амьдарч байгаа гэрийг битүүмжлэлгүй үлдээж Ү-09********** дугаартай Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн түүхий эдийн захын урд байрлах газар, Ланд-Круйзер-100 маркийн автомашиныг битүүмжлэх үндэслэлтэй байсан.

Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт Төлбөр төлөгч ямар эд хөрөнгөө төлбөрт өгөх тухай хүсэлтээ тавих эрх эдэлнэ. Шийдвэр гүйцэтгэхэд саад болохгүй бол энэ хүсэлтийг харгалзан үзэж болно гэж заасны дагуу эзэмшлийн маргаантай байр нь шийдвэр гүйцэтгэхэд саад болох тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт заасан эрхийг хангах боломжгүй байсан болно.

2. 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг нэгэн зэрэг явуулсан гэх гомдлын хүрээнд:

Шийдвэр гүйцэтгэгч Ц.*******аагийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хянахад: 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 04,05 дугаар битүүмжлэх тогтоолоор төлбөр төлөгч Ш.Б, Г.Н нарын эзэмшлийнҮ-09******** дугаартай Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн түүхий эдийн захын урд байрлах газар, Ланд-Круйзер-100 маркийн автомашиныг битүүмжилж, төлбөр төлөх 7 хоногийн хугацаа өгч , эд хөрөнгүүдийг Ш.Б, Г.Н нарын хамгаалалтанд үлдээсэн байх бөгөөд эд хөрөнгө хураах ажиллагаа давхар хийгдээгүй, Ланд-Круйзер-100 маркийн автомашиныг одоог хүртэл төлбөр төлөгч нар ашиглаж байх тул үндэслэлгүй байна.

3. Шийдвэр гүйцэтгэлийн оролцогч талуудын гаргасан гомдолд хариу өгөөгүй гэх гомдлын хүрээнд: 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төлбөр төлөгч Ш.Б-ээс Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 14 айлын 13 тоот байрыг битүүмжлүүлэх гомдол гаргасны дагуу тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Л.******* гомдлын хариуг Ш.Б, Г.Н нарт тэр өдөр нь дуудаж битүүмжлэх боломжтой хөрөнгүүдийг тайлбарлан нэгдсэн ойлголтонд хүрсэн байх ба хариуг бичгээр 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өгөхөөр дуудахад аваагүй, 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авсан байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасан хуулийн хугацаанд буюу 14 хоногт багтаан хариу хүргүүлсэн байна. Иймд Ш.Б, Г.Н нарын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би төлбөрт юугаа өгөх эрхээ эдэлж чадаагүй. Би энэ талаар санал тавьсан. Би сая хэргийн материалтай танилцахад М хүсэлт гаргахдаа Ш.Б-ийн машиныг аваад өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан байна лээ. Ийм хүн үнэмшмээргүй хүсэлт гаргасан байсан. Энэхүү хүсэлтийг надад ерөөсөө танилцуулаагүй. Би машинаа шинээр нь аваад гурван жил гаран л явж байгаа. Мөн 13 тоот байрыг битүүмжлүүлэхээр санал тавьсан. Тэгэхэд Ц.*******аа нь та муусайчууд зарагдахгүй юмаа санал тавьдаг гэж хэлсэн. Намайг санал тавьсаар байхад би мэдэж байна гэж хэлээд авто машин дээр ажиллагаа явуулаад, хашаан дээр ажиллагаа явуулсан. Миний хашаа бол баруун бүсийн хойно байрладаг, дэд бүтэц орчихсон. Одоо хүмүүстэй ярьж байхад Ш.Батсүхээ чи яасан гэнэн юм бэ? өндөр үнээр үнэлдэг гэж хүмүүс хэлж байгаа. Тэгээд тал үнээр нь дуудлага худалдаанд оруулдаг гэж байна лээ. Надад ийм хар санаа байхгүй л дээ. Яагаад 13 тоот байрыг битүүмжилж болохгүй гэж. Тэр байрны гэрчилгээ, баримт бичиг нь надад байгаа. Мөнхбаатар өөрийнхөө эгчийг оруулж хаячихаад алга болчихсон. Одоо би эгчийг нь хөөж чадахгүй байна. Мөнхбаатар ирээд гурван өрөө байрандаа амьдарчихаад нүүдлийн шувуу шиг яваад байна. Ингэхээр нэгдүгээрт би мөнгө байхгүй, хоёрдугаарт байргүй болчихоод байна. Тэгээд ордерыг нь өөр дээрээ гаргуулах гээд үл хөдлөхөөр яваад хүчрээгүй. Отгондэлгэр өөрөө ордерыг нь гаргаж өгөөгүй. Би өөрөө захиалагч биш учраас үл хөдлөхийнхөн намайг цаашаа гэдэг. Тэгээд хоёр байр нь зарагдаагүй байгаа болохоор албадаад мөнгөө аваад явчихсан. Гэтэл 25 сая төгрөг төлүүлэхийн төлөө хашаа, авто машин барьцаалаад олон түмний өмнө намайг эвгүй байдалд оруулаад, өөрсдийгөө ч эвгүй байдалд оруулах шаардлага байсан юм уу? Хуулийнхаа дагуу арга хэмжээ аваач гэдэг шаардлагыг тавиад байгаа. Түрүүн хэргийн материалтай танилцахад Ш.Батсүх дуудсан цагт ирдэггүй гэсэн байна. Би ямар том толгойтой хүн бэ? Иргэн бүр хуулийн өмнө үүрэг хариуцлагаа хүлээх ёстой. Ийм учраас намайг дуудах болгонд би очдог байсан. Ц.*******аа сонгуулийн байрны гадаа ирж намайг эвгүй байдалд оруулж байхаар манайд нэг удаа очсон уу? очоогүй, манайхыг хаана байдаг гэдгийг ч мэдэхгүй. Тухайн үед бид нар хуралтай байсан. Үүнийг гэрчийн мэдүүлэг нотлоно гэжээ.

Нэхэмжлэгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус явагдаж байгааг тогтоолгохоор шүүхэд хандсан байхад ахлах шийдвэр гүйцэтгэгч нь хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох байтал зогсоогоогүй. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай явуулж бидний эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж, төлбөр авагч нарт хямд үнээр санал болгож, дээр нь мөнгө нэмж төл хэмээн дарамталж шахалтанд оруулсан. Ийм учраас аргагүйн эрхэнд хүнээс хүүтэй мөнгө зээлж төлбөрөө төлж дуусгасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь хэтэрхий нэг талд үйлчилсэн бөгөөд бид нарын нэр төрийг гутаан доромжилсон. Ийнхүү хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас болж бидний нэр төр асар их унаж хүмүүсээс айж бусадтай харьцахдаа итгэлгүй болсон. Цаашдаа ажил хөдөлмөр эрхлэхэд итгэл үнэмшилгүй болсон. Үүнээс шалтгаалан сэтгэл санааны гүн хямралд орж эргэж нөхөн сэргэхээргүй эдийн бус хохирол учраад байна. Иймд сэтгэл санааны хохирол болох 50 сая төгрөгийг нэхэмжилсэн. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн тайлар, баримттай танилцсан. Иймд өөрсдийн нотлох баримтандаа тулгуурлан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, эд материалын хохирол болох 29702700 төгрөг, сэтгэл санааны хохирол болох 50000000 төгрөгийг гаргуулж бид нарыг хохиролгүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлая. Ц.*******аа нь М, О хоёр ирсэн байна. Та 2 хүрээд ир гээд өдөр болгон дууддаг байсан. Тэгээд яваад очихоор М, О хоёртой муудалцчихдаг. М тэр хоёр өдсөөр байгаад зодуулчихаад л цагдаа дууддаг байсан. Бид хоёр М, О хоёртой уулзмааргүй байна гэхээр заавал уулзах ёстой гэдэг. Бид хоёр санал гаргахдаа 25 сая төгрөгийг цувуулаад юм уу? эсхүл график гаргаад төлье, эсхүл Ш.Б-ийн эгчийн байгаа байрыг битүүмжлүүлье гэхэд ерөөсөө хүлээж аваагүй. Ц.*******аа хэлэхдээ та хоёрт энэ мөнгө юу байдаг юм бэ? шууд л төл, нэг мөсөн төл, одоо төлөх гэж байна уу, өнөөдөр төлөх гэж байна уу? гээд байнга утсаар ярьдаг байсан. Тухайн үед бид хоёр хоёулаа ажилгүй байсан болохоор сонгуулийн сурталчилгаанд явж байсан. Ш.Б машинаараа сурталчилгаанд яваад, би сонгуулийн байран дээр ажилладаг байсан. Бид хоёр ажлаа хийж чадахгүй хэцүү байсан. Тэгээд бөөгнүүлж байгаад 250, 300 мянган төгрөгөөр өгөөд, ямар ч байсан сая гаран төгрөг өгсөн. Ингээд байж байтал 2017 оны 5 дугаар сарын 15-ны өглөө Ш.Б рүү Ц.*******аа залгасан. Ингэхдээ мөнгөө яасан бэ? гэж асуусан. Тухайн үед бид хоёр хүнээс мөнгө авах ёстой байсан болохоор нөгөө хүнээ шахсан. Тэгэхэд Хаан банкнаас цалингийн зээлээ авъя гэж хэлсэн. Гэтэл цалингийн зээлнийхээ үлдэгдлийг хийгээгүй болохоор өгөх боломжгүй гэдэг. Ийм учраас мөнгө бүтээгүй. Ийм байдлуудаа Ц.*******аад хэлэхэд та нар хэлсэн ярьсандаа байсангүй, хурдал, нөгөө хоёр чинь энд суугаад байна гэж хэлдэг. Тэгээд дахиад залгаад мөнгөө яасан бэ? гэж асуусан. Тэгэхээр нь намын байран дээр ирчихсэн байна. мөнгө бүтээгүй болохоор очиж чадахгүй байна гэсэн. Ингээд байж байтал Ц.*******аа ирээд машин тэргийг чинь битүүмжлэнэ гэж хэлсэн. Өмнө нь бол манай бүх зүйлийг битүүмжлэнэ гэж хэлдэг байсан. Манайх орон гэрээ битүүмжлүүлмээргүй байна. Бид хоёрын хувийн өр биш. Бид хоёр 13 сая төгрөгөө М, О нараас авахын тулд Баянгол дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргасан. Тэгэхэд М, О нарт хөрөнгө байхгүй гэдэг нь илэрсэн. Угаасаа хөрөнгө байхгүй юм чинь хамгийн сүүлд 13 сая төгрөгөө суутгах нь ойлгомжтой. Ийм учраас үлдэгдэл 12 сая төгрөг дээр нь ажиллагаа явуулаад өгөөч гэхээр тийм зүйл байхгүй, 25 сая төгрөг дээр ажиллагаагаа явуулна гэж хэлсэн. Яагаад 13 сая төгрөгийг гаргуулж авах гээд байна вэ? гэхээр М, О хоёрыг хил, гаалиар гаргахгүй гэсэндээ тэгсэн. Бид хоёр мөнгө цувуулж өгч байгаад, эцсийн дүнд 13 төгрөгөө суутгана гэж ярилцаад байсан. Гэтэл 25 сая төгрөг дээр ажиллагаа явуулна. Танайд байгаа бүх зүйлийг хураана гэдэг.

Бид хоёр сонгуулийн байран дээр байж байтал Ц.*******аа ажлынхаа хоёр хүнтэй ирсэн. Тэгээд машиныг хурааж авч явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хуулийнхаа дагуу ажлаа хийгээгүй, бичлэг хийлээ шүү гэсэн. Ц.*******аа машиныг хурааж авч яваад, граждаа тавина гэсэн. Тэгэхээр нь би чи эхлээд битүүмжил, дараа нь хугацаа өгөөд хурааж авдаг биздээ, зүгээр битүүмжлээд яваач гэж хэлсэн. Гэтэл машиныг заавал авч явна гээд дайраад байсан. Бид хоёр хойд сум руу сонгуулийн материал тараах ажлаар явах байсан. Ийм учраас намынх нь даргыг дуудуулсан. Гэтэл намын даргатай цуг хүмүүс гарч ирсэн л дээ. Тэр газар Хутагтын хүрээлэнгийн хүмүүс болон таксины хүмүүс байсан. Тэгээд Г гарч ирээд наад машин чинь сонгуулийн ажилтай, одоо хойд сумуудруу явах гэж байна, та нар сонгуулийн дараа ажиллагаагаа хийж болдоггүй юм уу? гэхэд тийм зүйл байхгүй. Та нарын намын ажил надад хамааралгүй, би ажиллагаа явуулж байна. Энэ хоёр хүн 25 сая төгрөгний өртэй, зөндөө хөрөнгө илэрсэн гэж олон түмэнд зарласан. Ийм учраас машиныг нь хурааж авч явах гэж байна гэсэн. Энэ бол хэтэрхий хууль бус ажиллагаа бөгөөд хүний нэр төрд халдсан зүйл юм. Ийм учраас шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ямар эд хөрөнгөө төлбөрт өгөх эрхээ эдлээгүй гэж хэллээ. Энэ талаар манайд хүсэлт гаргасан байна. Харин хүсэлтийг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хангаагүй байна. Нэхэмжлэгч нар өөрсдөө авч чадахгүй байраа манайхаар гаргуулах зорилготой байсан юм шиг байна лээ. Тэр 13 тоот байранд иргэн Ж гэдэг хүн амьдраад байгаа. Энэ байрыг манайхыг очиж битүүмжилж, амьдарч байгаа хүмүүсийг нь гарга гэдэг. Эзэмшлийн маргаантай байрыг манайх очоод, битүүмжлэх эрхгүй. Ийм учраас үлдсэн хөрөнгөнөөс нь битүүмжлэх ажиллагаа явуулсан. Сонгуулийн үеэр очоод битүүмжлэх ажиллагаа хийсэн чинь л сэтгэл санааны хохирол учирсан гэж тайлбарлалаа. Тэгэхээр Ш.Б нь өөрөө шийдвэр гүйцэтгэгчийг дуудсан байдаг. Тэгсэн мөртлөө машиныг чинь хураах гээд байна шүү хүмүүсээ гаргаад ир гэсэн байдаг. Энэ нь гэрч Нямдолгорын мэдүүлэг дээр байж байгаа. Тэгэхээр бүх хүмүүсээ өөрөө гаргаж ирж ажиллагаанд оролцуулчихаад үүнийгээ олон түмний дунд хөрөнгө битүүмжилэлээ, сэтгэл санааны хохирол учирлаа гэдэг. Ингэх шаардлага байсан юм уу? мөн эд материалын хохирол 29702700 төгрөг нэхэмжилсэн байдаг. Энэ мөнгөний задаргааг тайлбарлуулмаар байна.

Хариуцагч Ц.*******аа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь бид нар дөрвөн өдөр тохиролцсон байсан. Ингэхдээ маргааш 10 цаг гэхэд бэлэн мөнгөө авч ирж өгнөө гэсэн. Тэр өдөр өөрлүү нь залгаад мөнгөө яасан бэ? гэж асуухаар сонгуулийн байран дээр ир гэж хэлсэн. Хэрвээ эд хөрөнгө хураах гэж байгаа бол сонгуулийн байран дээр ирж ажиллагаагаа хий гэсэн. Тэгээд сонгуулийн байран дээр яваад очиход Ш.Б, Г.Н хоёр байхгүй байсан. Тэгээд утсаар ярьсан чинь ногооны зах дээр явж байна, хүлээгээд байж бай гэсэн. Ийм учраас Ш.Б, Г.Н хоёрыг хоёр цаг гаран сонгуулийн байран дээр хүлээсэн. Тэгээд ирэнгүүтээ Ш.Б сонгуулийн байр луу орсон. Харин Г.Н нь шууд бичлэг хийгээд, хүмүүсээ дуудсан. Ийм учраас сэтгэл санааны хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Угаасаа өөрсдийнх бий болгосон процесс юм. Би уг нь албан дээр очъё гэхэд очоогүй. Ийм учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүндлээгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.2, 511 дүгээр зүйлийн 511.2.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг баримтлан Ш.Б, Г.Н нарын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон шийдвэр гүйцэтгэгч Ц.*******аа нарт холбогдохшийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдаж буйг тогтоолгох, сэтгэл санааны хохирол 50 сая төгрөг, эд материалын хохирол 29.702.700 төгрөг гаргуулахыг хүссэн тухайн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч Ш.Б, Г.Н нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 376.663 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60.1, 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох, шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш.Б, Г.Н нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 553 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. ....Анхан шатны шүүх дараах байдлаар хууль зөрчсөн илт хууль бус шийдвэрийг гаргажээ. Үүнд:

1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсан болохыг тогтоолгох тухай шаардлагыг шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг буюу ШШГТХ-ийн 143 дугаар зүйлийг хэрэглэлгүйгээр 133 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байхаар тогтохгүй шүүхий шийдвэр гаргах болсон үндэслэлээ тодорхой заалгүйгээр ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч нараас гаргасан гомдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч хариу өгсөн байгааг буруутгах боломжгүй хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй байна...

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан нэр төр гутаасан болон сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий хэсгийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчин нотлох баримт болох шүүхэд гарган өгсөн дүрс бичлэг, мөн гэрчийн мэдүүлгийг зохих журмын дагуу үнэлээгүй гэж үзэж байна.

3. ...Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн хууль бус үйл ажиллгааны улмаас эд материалын хохирол учирсан гэж үзэж 29.702.700 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагыг шийдвэрлэхдээ хуулийн дээрх зүйл заалтаар нэхэмжлэлд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бусаар хэрэгжсэн байхыг шаарддаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбар, тухайн үед авагдсан үйл баримтуудаас харахад Шийдвэр гүйцэтгэлийн алба болон шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагаа хэрэгжүүлсэн байдал харагдахгүй байна гэж дүгнээд энэ шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь .... шүүх нэхэмжлэлийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэн үндэслэл бүхий дүгнэлт гарган шийдвэрээ гаргах үүргээ огт биелүүлээгүй нь хууль бус шийдвэр гаргах үндэслэл болсон байдаг.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас эхлэн ... улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах ажиллагааг хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг удаа дараа зөрчсөн. Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлүүлэхдээ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч нараас шаардан урьдчилан төлүүлсэн 376.663 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасан 70200 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлүүлэхээр заасан заалтыг зөрчсөн байна.

Дээрх бүх баримтуудаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 553 дугаартай шийдвэр илт хууль бус болох нь тогтоогдож байх тул энэхүү шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргах шалгаан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсан талаар шалгуулах гэж байсан боловч анхан шатны шүүхээс энэ талаарх ажиллагааг шалгаж үзэх боломж байхгүй гээд Завхан аймгийн шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч Ш.Б, Г.Н нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Ц.*******аа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хууль бусаар явуулсан талаар шалгуулахаар сэтгэл санааны хохирол 50.000.000/ тавин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан гэвч энэхүү шийдвэрийг гаргахдаа анхан шатны шүүхээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Үүнд бид нар гомдолтой байна. Нэхэмжлэгч нараас анхан шатны шүүхэд өгсөн бичлэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Ц.*******аа нь олон нийтийн газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан талаар бичигдсэн байдаг. Хөрөнгө битүүмжлэх ажиллагааг 2016 оны 06 сарын 15-нд битүүмжлэх ажиллагааг явуулах байсан, гэтэл хөрөнгийг битүүмжлээгүй хэрвээ битүүмжлээд явсан бол ажлаа хийж байна гэж үзэх байсан. Гэвч машиныг хурааж авч явна гэсэн учраас маргаан болсон. Олон нийтийн газарт энэ хүмүүс 25.962.700/ хорин таван сая есөн зуун жаран хоёр мянга долоон зуун/ төгрөгийн өртэй өчнөө олон хөрөнгө илэрсэн гээд зарлаж байсан. Үүнтэй холбогдуулан гомдол гаргасан, машиныг хурааж авч камертай газарт нь тавина гэсэн учраас би бичлэг хийсэн битүүмжлэх ажиллагаа, гүйцэтгэх ажиллагаа цуг хийгдэх ёстой байсан юм уу? хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулаад хугацаа өгөх байсан. Бид нар сонгуулийн компанит ажил явагдаад хөдөө сумдаар явах ажилтай байсан учраас намын даргаа дуудаж, намын дарга ахлах шийдвэр гүйцэтгэгч Л.*******г дуудаж ирүүлээд машин хураах ажиллагаа зогссон, машин хурааж авч явна гэж бид нарыг эвгүй байдалд оруулсан, нөхцөл байдлыг хүндрүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хөрөнгө хураах ажиллагаа хийгээгүй гэж үзэж байгаа ч гэсэн тухайн үед машиныг хурааж авч явах гээд байсан. Бид нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас дуудах болгонд очиж уулздаг боломжоор төлбөр төлөгч нарт мөнгө өгч байсан. Ийм учраас олон нийтийн дунд нэр хүнд гутаах шаардлага байхгүй гэж бодож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг биелүүлэх шаардлагатай ч хууль бусаар явуулж олон нийтийн өмнө нэр төр гутаасан явдалд гомдол гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******аа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эрх тэгш ялгаваралгүй явагдах зарчимд тулгуурсан байна гэж хуульчлагдсан байдаг гэтэл Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн үүсгэсэн иргэний хэрэг үүссэн цагаас эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн хэргийн оролцогч нарыг ялгаварлан гадуурхсан ажиллагааг үүсгэсэн хууль хэрэглээний хувьд алдаатай нэхэмжлэгчээс 2015 оны 06 сарын 15-нд болсон үйл явдал гомдол гаргах үндэслэл болгосон. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргасан Шүүхийн шийдвэрийн тухай хуулийн шинэчлэн найруулсан хууль гараагүй байсан учраас хуучин 2002 оны хуулиар хэргийг хянан шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 зүйлийн 72.2.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэрэг үүсгэсэнээс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг гардуулах үүрэгтэй 2017 оны 07 сарын 04-ний 1024 тоот шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн 2017 оны 07 сарын 15-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулах үүрэгтэй байсан гэтэл 2017 оны 07 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн захирамжтай хамтган нэхэмжлэгчийн 2017 оны 06 сарын 25-ны гаргасан нэхэмжлэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түтгэлзүүлэх тухай захирамжаар шийдвэрлэсэн байдаг. Уг захирамжийг 2017 оны 07 сарын 05-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гардуулсан байдаг гэтэл нэхэмжлэлийг хамт гардуулаагүй. Тийм учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлийг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Г.Н хэргийн материалтай танилцаад хуулбарлан авсан байсан. Энд зөвхөн Ц.*******аад нэхэмжлэл гардуулсан баримт авагдсан байхад Л.*******г нэмж бичээд засвар оруулсан мөн хавтаст хэргийн 29 дүгээр талд итгэмжлэл байхгүй Шүүхийн шийдвэрийг төлөөлөн оролцох боломжгүй Ц.*******аад нэхэмжлэл танилцуулсан байдаг. Хавтаст хэргийн 57 дугаар талд нэхэмжлэлийг гардан аваагүй этгээд Л.*******гээс 2017 оны 08 сарын 09-ний өдрийн 03/53 тоот дугаартай албан бичгээр Л.*******гээс хариу тайлбар хүлээж авсан байсан. Нэхэмжлэл гардаж аваагүй этгээд хариу тайлбар гаргах эрхгүй. Ц.*******ааг хариуцагч гэж үзэж байгаа бол Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.5 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй байна гээд нэхэмжлэлийг буцаах үүрэгтэй байсан ч буцаагаагүй, шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1.6 дахь хэсэгт заасны дагуу гэрчийн мэдүүлэгүүд авагддаг, талууд хүсэлт гаргадаг гэтэл хавтаст хэргийн 86 дугаар талд 2017 оны 09 сарын 21-ний өдөр Д.Гүндсамбуугаас дээрх хэргийн тухай гэрчийн мэдүүлэг авдаг. Ямар үндэслэлээр гэхээр нэхэмжлэгч Г.Н, Ш.Б-ийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авсан, гэтэл 2017 оны 10 сарын 02-ны өдөр Л.*******гээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.3 дахь хэсэгт заасаны дагуу гэрчээр Д.Г-г асуулгах хүсэлт тавиагүй. Ямар хүсэлт гаргасан гэхээр Д.Гүндсамбуугаар тайлбар гаргуулах тухай хүсэлт гаргасан хавтаст хэргийн 108 дугаар талд 2017 оны 10 сарын 06-ны өдрийн 01/10500 тоот даалгавар гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гараад гэрч Д.Г-аас Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрч Д.Г-аас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай захирамж гаргаад даалгавар гүйцэтгүүлсэн гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлт гаргаагүй байхад, Баянзүрх дүүргийн шүүхэд Д.Г Завхан аймагт оршин суухгүй байгаа учраас Завхан аймгийн шүүх өөрийн санаачлагаар даалгавар гүйцэтгүүлэх захирамж гаргаж явуулсан гэтэл талуудаас хүсэлт ирүүлээгүй байхад мөн захирамжийг Баянзүрх дүүргийн шүүхэд албан тоотоор хүргүүлсэн байдаг. Шүүгч нь он сараа засварлаад гэрчийн мэдүүлэг авсан, гэрчийн мэдүүлэг авсан нь ойлгомжгүй асуудал шүүгчийн захирамж гаргасан юм бол захирамж биелэгдэх хугацаа дуусах хүртэл хүлээлгүйгээр шууд хэргийн хугацааг сэргээсэн хэргийн хугацаа сэргэх хүсэлт гаргасан этгээд байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасан дарга Ууганбаатар гомдолд хариу өгөөгүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа давхар хийгдэж байсан. 2017 оны 07 сарын 19-ний өдөр эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдлийг гаргасан хавтаст хэргийн 139 дугаар талд авагдсан, гэтэл мэдэгдэл гаргаад шийдвэр гүйцэтгэгч гарын үсэг зурсан байхад төлбөр төлөгч Г.Н, Ш.Б нарт мэдэгдээгүй эд хөрөнгийн дуудлага худалдааг явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч нарыг оролцуулдаггүй. Тийм учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас нэмэгдүүлсэн шаардлага гаргадаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба төрийн нэрийн өмнөөс албадлага явуулж байгаа байгууллага Шүүхийн шийдвэрийн тухай хуулийн 3 дугаар зүйлын 1 дэх хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд шударга зарчимд тулгуурлан шийдвэрлэх боломжтой. Ямар нэгэн дарамт шахалт үзүүлэхгүйгээр явагдах ёстой. Энд төлбөрийн 11.000.000 /арван нэгэн сая төгрөг/ яригдах байтал 48.000.000 /дөчин найман сая/ төгрөгийн үнэтэй машин хураасан мөн хашаа байшин газрыг 40.000.000/ дөчин сая/ төгрөгөөр үнэлдэг. Хэрвээ Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Шүүхийн шийдвэрийн тухай хуулийн шинэчлэн найруулсан хуулиар ажиллагаагаа явуулж байна гэж үзэх юм бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ямар ч боломжгүй байсан. Шүүхийн шинэчлэн найруулсан тухай хуулийн 26 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт зааснаар хэрвээ шүүхэд гомдол гаргах юм бол ахлах шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэр биелүүлэх үйл ажиллагааг түдгэлзүүлэх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлдэггүй. Тухайн үед хэрэгжиж эхлээгүй байсан хуулийг хэрэглэсэн шүүх асуудлуудыг шийдвэрлэхдээ шинэ хуучин хуулийг хольж хэрэглээд алдаа гаргасан. Манай талаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Ц.*******аад холбогдуулан гаргасан гомдолд хариу өгөөгүй гэж нэхэмжлэл гаргаагүй. Шүүхийн шийдвэрийн ажиллагаа хууль бус явагдаж байгаа учраас шалгуулахаар гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс Ц.*******аад холбогдох гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч хүлээн авч хариу өгсөн байх тул буруутгах боломжгүй гэж шийдвэрлэсэн үндсэн шаардлагыг шийдвэрлэж чадахгүй болохоор дараа дараагийн шаардлагуудыг шийдвэрлэх боломжгүй болж байна. Гэм хорын хохирол ямар хохирол учирсан талаар хуульд заагаагүй ямар тайлбар байгааг заасан Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 дүгээр зүйлд заасан шаардлагагүй үйл явдал болсон нийтээрээ цугларсан гэж 11.000.000 / арван нэгэн сая/ төгрөгийн өртэй хүнийг 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийн өртэй гэж Завхан аймаг даяар зарлан дуудаж, өрний 1.000.000 / нэг сая/ төгрөгийг төлсөн байхад Шүүхийн шийдвэрийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан төлбөр төлөгч ямар эд хөрөнгөө өгөх үү гэдэг эрхийг эдлүүлэхгүй Жаргалсайхан гэж хүн байгаа учраас болохгүй гэж үзсэн эд хөрөнгийн лавлагаа авахад Ш.Б-ийн нэр дээр гарсан байхад тухай байранд хэн байх нь хамаагүй шүүхийн шийдвэрийн ажиллагаа явуулах эрхтэй байсан. 2 удаагийн захирамжийг гардуулсан гэтэл нэхэмжлэлийг гардуулаагүй байсан гэх процессын тухай маш олон алдаа байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Н болон нэхэмжлэгч Ш.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******аа хууль хэрэглээний талаар ярьсан. Хууль хэрэглээний алдаа гарсан учраас анхан шатны шүүх рүү буцаах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн гэм хор хохирол, хохиролын талаар тайлбар байна гээд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 498.2 дахь хэсэгт төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. Нэхэмжлэгч нараас өгсөн хавтаст хэргийн материалд хавсаргасан CD-ны бичлэгт тодорхой харагдаж байна. Хэрвээ анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй бол анхан шатны шүүхэд буцаах нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх нь хуралдаанд ирцийн талаарх санал аваагүй санал авах үйл явдал болоогүй учраас үүнийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах саналтай байна. Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Ц.*******аа итгэмжлэлгүй байхад шүүх хуралдаанд оролцуулсан байна. Нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргаснаас иргэн Ц.*******аад холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй юм. Тийм учраас Шүүхийн шийдвэрийн шийдвэр гүйцэтгэгч Ц.*******аа шүүх хуралдаанд итгэмжлэлгүй оролцож байгааг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах шаардлагатай байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, өөрчлөлт оруулах боломж байхгүй бол анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын тайлбарт хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч талаас хууль зөрчсөн талаар тайлбар хэлж байна. Ямар хуулийн зүйл заалт зөрчсөн талаар тодорхой ярьсангүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53.2 дугаар зүйл, Шийдвэр гүйцэтгэгчтэй холбогдуулан гаргасан гомдолд хариу өгөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгэн зэрэг явуулсан гэж гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 53.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт 53.2.Төлбөр төлөгч ямар эд хөрөнгөө төлбөрт өгөх тухай хүсэлтээ тавих эрх эдэлнэ. Шийдвэр гүйцэтгэхэд саад болохгүй бол энэ хүсэлтийг харгалзан үзэж болно гэж заасан байхад хуулийг буруу ойлгож байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан гомдолд хариу өгөөгүй гэж байна 2017 оны 06 сарын 12-ны өдөр гаргасан гомдлыг хүлээн аваад хариуг өгсөн. Гэтэл нэхэмжлэгч талаас гомдолд хариу өгөөгүй байхад Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байх тухай хуулийн заалт байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байх түдгэлзүүлэх тухай хуулинд тодорхой зааж өгсөн. Ямар тохиолдолд хэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай ажиллагааг зогсоож болох юм бэ? 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 зүйлийн 15.2 дахь хэсэгт заасан байдаг. Төлбөр төлөгч нараас гомдол гаргасан тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллгааг зогсоох үндэслэл байхгүй. Шүүхийн шийдвэрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсан тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх хуулийн зохицуулалттай. Төлбөр төлөгч нараас бид нар гомдол гаргасан тэгээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох байсан гэсэн асуудал тавьж байна. Энэ асуудлыг хуулиар зохицуулсан байна. Хууль зөрчсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлнэ бусад тохиолдолд хуулийн дагуу явагдана. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дугаар зүйлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчтэй холбоотой гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч хүлээн авч 14 хоногийн дотор хариу өгнө гэсэн хуулийн заалттай. Энэ хуулийн хугацаандаа хариуг өгсөн байтал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хариуг өгөөгүй хууль зөрчсөн гэж үзэж байна. Эд хөрөнгө хураах, битүүмжлэх ажиллагаа нэгэн зэрэг явагдсан талаар ярьлаа. Өмгөөлөгч хэргийн материалтай танилцахдаа танилцсан байх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг 2017 оны 6 сарын 15-ны өдөр явуулсан тухай тогтоол, тэмдэглэл байгаа, эд хөрөнгө хураах ажиллагаа 2017 оны 6 сарын 27-ны өдөр явуулсан бүтэн 12 хоногийн дараа эд хөрөнгө хураах ажиллагаа хийгдсэн байхад эд хөрөнгө хураах, битүүмжлэх ажиллагаа зэрэг явуулсан гэх үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгө хураах, битүүмжлэх ажиллагааг зэрэг явуулахыг завдсан гэж ярьж байна. Завдсан гэдэг үйл ажиллагаа хийгдээд дуусгавар болсон гэж үзэхгүй. Хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулснаас үүдэн 29.000.000 /хорин есөн сая/ төгрөг, 50.000.000/ тавин сая төгрөг гаргуулна гэж байна. Хэрвээ хууль зөрчсөн бол ямар хуулийг зөрчсөн тухай тодорхой байх шаардлагатай. Эд материалын хохирол 29.000.000 /хорин есөн сая/ төгрөг гэж байгаа энэ талаар анхан шатны шүүх дээр тайлбарлуулахад нэхэмжлэгч Ш.Б, Г.Н нарын иргэн О, М нарт төлсөн 25.900.000/ хорин таван сая есөн зуун мянган/ төгрөгийг төлөх ёстой байсан түүнийг оруулсан байсан дээр нь хүнд зээлсэн мөнгөний зээлийн гэрээг оруулан хүүг бодож оруулсан байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг ойлгох хэрэгтэй. Төрийн нэрийн өмнөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа зөрчигдсөн эрхийг сэргээж өгдөг байгууллага түүнээс төлбөр төлсөн хүний төлбөрийг төлдөг байгууллага биш 25.000.000/хорин таван сая/ төгрөгийг Ш.Б ,Г.Н нараас төлсөн үү гэхээр төлөөгүй 11.000.000/ арван нэгэн сая/ төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас албадан гаргуулсан тухай баримт хувийн хэрэгт байгаа бид нарын зүгээс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж ажиллагааг явуулж байгаа, хууль бусаар Ш.Б, Г.Н нараас мөнгө аваад иргэн О, М нарт олгоогүй. Нэхэмжлэсэн 29.000.000 /хорин есөн сая/ төгрөгийг задлаж тайлбарлах байх гэж ойлгож байна. Хууль зөрчсөн гэж ярихаас ямар хууль зөрчсөн гэдэг тайлбарлахгүй байна. Хууль бус ажиллагааны улмаас хохироод байна гэж тайлбарлаж гаргасан. Сэтгэл санааны төлбөрт 50.000.000 /тавин сая / төгрөг гаргуулна гэж байна. Нотлох баримт шинжлэн судлахдаа шүүгч нараас анхаарч үзэх байх нэхэмжлэгчээс өгсөн сд-ны бичлэгт байгаа тухайн үед ямар ажиллагаа болсон гэхээр эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хийгдэхээр очиход /сд-ын бичлэг дээр/ нэхэмлэгч Ш.Б, Г.Н шийдвэр гүйцэтгэгч Ц.*******аа нар байсан гэтэл төлбөр төлөгч Г.Н зохион байгуулж намын байрнаас хүмүүсийг гаргаж ирүүлсэн. Энэ гэрч Нямдолгорын өгсөн гэрчийн тайлбараар нотлогдсон уг тайлбарт гэрч Нямдолгор намын байранд сууж байхад Г.Н гаднаас машин хураах гээд байна хүмүүсээ гараад ирээч гээд намын байранд байсан хүмүүсийг гаргасан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байгаа газар намын байр хол зайтай байсан бичлэг дээрээс харагдах байх бараг 50 метр зайтай газар байсан. Гэрч Нямдолгор худал мэдүүлэг өгсөн байсан энэ тухай шалгуулна. Төрийн албан хаагч шийдвэр гүйцэтгэгчийг төлбөр төлөгч Ш.Б нь удаа дараалан ална гэж сүрдүүлсэн үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсаны дараа хуулийн байгууллагаар шалгуулна. Бид нар боломжоороо төлбөр төлж байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ажиллагаа явуулсан гэсэн боломжоороо төлөх байсан юм бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага оролцох ёсгүй байсан юм уу? Төлбөр авагчийн хүсэлтийн дагуу албадан ажиллагаа явуулж өгөөч гэж хүсэлт гаргасаны дагуу ажиллагааг явуулсан. Хэрвээ боломжоороо төлж байсан бол албадан төлбөр гаргуулах ажиллагааг явуулах хүсэлт гаргах ёсгүй байсан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна байгууллагаас гаргах төлбөрийг иргэн Ш.Б, Г.Н нараас гаргуулсан гэж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр дээр иргэн Ш.Б, Г.Н нараас гаргуулах шийдвэр байсан. Ямар нэгэн байгууллага гэж байгаагүй. Үүнийг нэмж тайлбарлах байх Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Ц.*******аа нь итгэмжлэлгүй шүүх хуралдаанд оролцсон гэж ярьж байна. Миний тухайд Ц.*******ааг хариуцагчаар татсан учраас итгэмжлэл олгох шаардлагагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үүргийн гүйцэтгэл барьцаа гэж ярьж байсан ямар ч үүргийн гүйцэтгэл барьцаа байхгүй үүнийг сайн ойлгох хэрэгтэй гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, нэхэмжлэгч хэнд холбогдуулан нэхэмжлэлээ гаргасан эсэх нь ойлгомжгүй байхад шүүх хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш.Б, Г.Н нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдаж буйг тогтоолгох, сэтгэл санааны болон эд материалын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлага, талуудын тайлбараас үзэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон ажилтны яг ямар шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргаж буй нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус явагдсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь өргөн хүрээтэй байх ба яг ямар шийдвэр үйл ажиллагааг нь хууль бус гэж үзсэн, хууль бус гэж үзсэнээр шүүхээс ямар үр дагавар бий болгохыг хүсээд байгаа нь тодорхой бус байна.

Нөгөө талаар нэхэмжлэлийн шаардлага, тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр үйл ажиллагаанд гомдол гаргаж байна уу, эсхүл ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд гомдол гаргаад байгаа нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэлд төлбөр төлөгч нар нь шийдвэр гүйцэтгэгч Ц.*******аагийн шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргаж байгаа мэт бичигдсэн боловч хэргийн үйл баримт, талуудын тайлбараас харахад ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд гомдол гаргасан байж болохоор байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хэнд холбогдуулан, хэний юун тухай шийдвэрт гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй байхад нэхэмжлэгчээс энэ талаар асууж тодруулалгүй, хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагч ийг зөв тогтоож шийдвэрлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 27 дугаар зүйлийн 27.2, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан заалтуудыг анхаараагүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийг хэнд холбогдуулан гаргаснаас хамааран тэрээр Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдол гаргасан эсэхийг шүүх хянаж, нэхэмжлэлийг хүлээн авах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой.

Гэтэл шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэх асуудлыг шийдвэрлэхдээ энэ талаар анхаарсан байдал тогтоогдохгүй байна.

Түүнчлэн шүүх нэхэмжлэлд 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийн нэг хувийг гардуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 553 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч Ш.Б, Г.Н нарын давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

2. Монгол улсын Иргэний хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Ш.Б, Г.Н нарын 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ

Ж.БАТТОГТОХ