Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баясахын Сугар |
Хэргийн индекс | 121/2018/0021/з |
Дугаар | 10 |
Огноо | 2019-11-01 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 10
ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Прокурорын газрын Хяналтын прокурор Ч.Батзоригийн “Өвөрхангай аймгийн Хархорин сумын Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Б.Б-н үйлдсэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0063661 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах”-ыг хүссэн шаардлага бүхий дүгнэлтийн зарим хэсгийг хангаж Өвөрхангай аймгийн Хархорин сумын Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Б.Б-н “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0063661 дугаарт ШИЙТГЭЛИЙН ХУУДАС-аар ногдуулсан 28.400.000 /хорин найман сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн торгуулийг 17.050.000 /арван долоон сая тавин мянган/ төгрөг болгож төлбөрийн хэмжээг багасагасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Прокурорын газрын Хяналтын прокурор Ч.Батзориг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч болох нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нь 5 /тав/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.