Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 230

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.*******, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.*******, гэрч Н.*******, Л.*******, Г.******* ,гуравдагч этгээд Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй явуулж Б.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн сумын -т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болоннийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн сумын багт оршин суух Б.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Миний бие 1981 онд төрсөн. Архив бичиг хэргийн эрхлэгч мэргэжилтэй сумын -ын 2017 оны 01 сарын 05-ны өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

Би анх 2009 оны 09 сарын 15-нд сумын -ын архив, бичиг хэргийн эрхлэгчээр томилогдон 2014 оны 10 сарын 01-н хүртэл ажилласан. Би биеийн байдал, ар гэрийн байдлын улмаас ажлаасаа түр хугацаагаар чөлөө авсан. Би буцаад архив бичиг хэргийн эрхлэгчийн ажилд орох хүсэлтээ 2016 оны 06 сар болон 09 сард 2 удаа өгсөн. 9 сард хүсэлтийг хүлээн аваад 12 сарын27-нд намайг даргын тамгын газрын дарга ******* дуудсан. 12 сарын 28-наас *******г ажлаас халж байгаа 28-нд ажлаа хүлээлцэх үү 2017 оны 01 сарын 02-нд хүлээлцэх үү гэж байгаад 01 сарын 02-ны өдрийн 12 цагт хүлээлцэхээр болсон. Ингээд *******тэй ажлаа хүлээлцээд явж байтал ******* гараад Иргэдийн хурлын дарга ******* дагуулж орж ирсэн. ******* дарга би энэ хүнийг ажлаас нь халуулахгүй гээд *******г чамайг ажлаас чинь нь даргаар халуулна гээд даргынорлогчийг өрөөг нь түгж гээд гарсан. Тэр ажлаа хүлээлцэж дуусгаагүй. Тамгын газрын дарга *******гийн гаргасан энэ 01 тоот тушаал нь ямар ч үндэслэлгүй учраас хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Өмнөх Тамгын дарга байсан ******* нь *******г сахилгын арга хэмжээ 2 удаа авагдсан мөн хугацаатай тайлан мэдээг хугацаанд нь явуулаагүй, улсын архивын ерөнхийгазраас 5 жил тутамд ирдэг шалгалтаар хангалтгүй гэсэн үнэлгээ өгсөн, аймгийн архивын дарга энэ хүнээ соль гэж 2-3 удаа хэлж байсан гэж байсан. Энэ үндэслэлээр *******г ажлаас нь халсан гэж байсан. Намайг ажилд авах тухай тушаалыггаргахдаа тамгын дарга ******* нь даргатай утсаар ярьж зөвшилцсөн мөн хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатайбайгуулдаг учраас гэрээний хугацаа дуусгавар болж байгаа гэж л хэлсэн. Би 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 19 тоот тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Манай сумын -ын даргаар ажиллаж байсан Н.******* нь тамгын газрын бичиг хэргийн ажилтан Д.*******г ажлынхариуцлага  алдсан гэсэн үндэслэлээр ажлаас халах тухай 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 19 тоот тушаал гаргаж оронд нь Б.*******г томилсон. Тушаалыг 2017 оны 01 сарын 02-ны өдөр танилцуулсан. Уг тушаалын дагуу Б.******* нь ажил хүлээж аваагүй. Хуучин тамгын газрын даргаар ажиллаж байсан Н.******* нь -ын даргын 2016 оны тушаалуудыг авч яваад өөрчилсөн, тушаалуудыг засварласан, ажлын байрны дарамт үзүүлэн захирамж бичиг тоот засаж өөрчлөөд байгаа үйлдлийг нь удирдах хүнд хэлснээс болоод архив бичиг хэргийн ажилтан Д.*******г ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн хэдий ч энэ талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй. Д.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй. Уг албан тушаал нь байнгын орон тоотой байдаг, ажлын байрны тодорхойлолтонд дээд боловсролтой байна гэж заасан. Б.******* нь дээд боловсрол эзэмшээгүй зэрэг нөхцөл байдлын улмаас Д.*******г өмнө нь эрхэлж байсан ажилд нь эгүүлэнтомилох тухай тушаал гаргасан. Иймд Б.*******гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 сарын 27-ны өдөр ******* дарга намайгдуудаад 2016 оны 12 сарын 28-ны өдөр чамайг ажилд авах тушаал гарч байгаа тушаалаа аваад 2016 оны 12 сарын 28-наас ажилдаа орох уу, 2017 оны 01 сарын 02-ноос ажилдаа орох уу гэж асуусан. Тэгэхэд нь би нэгэнт он дуусч байгаа учраас 2017 оны 01 сарын 02-ны өдрөөс ажилдаа оръё гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Тамгын газар дээр ирээд ажлаа хүлээж авах гээд өрөө рүү ороход ажил хүлээлцэх комисс, ******* дарга нар ирсэн байсан. Тэгээд ажил хүлээлцэх акт үйлдээд байж байхад гаднаасхурлын дарга ******* орж ирээд ажил хүлээлцэх боломжгүй. Орлогч даргыг өрөөг нь цоожил гээд ******* дарга *******гдагуулаад өрөөнөөс гарсан. Тэгээд би араас нь очоод ******* даргаа энэ таны оролцох ажил биш байх гэж бодож байна гэжхэлчихээд буцаад бичиг хэргийн ажилтаны өрөөнд орж ирэхэд орлогч дарга ******* та нар өрөөнөөс гарчих надад өрөөнийтүлхүүр байна гэж хэлсэн. Тэгээд бид өрөөнөөс гарч орлогч дарга өрөөг цоожилсон. 2017 оны 01 сарын 05-ны өдөр хүртэл *******ажилдаа ирээгүй. Би 2017 оны 01 сарын 05-ны өдөр хүртэл өдөр бүр Тамгын газар дээр ирж байсан. Тиймээс 2016 оны 12 сарын 28-ны өдрийн тушаал үндэслэлтэй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. ******* даргыг ажлаа авсаных нь дараа өрөөнд ньорсон. Яг намайг ороход ******* дарга ******* 2 миний тушаалын талаар ярилцаад байж байсан. ******* надтай юу ч ярилгүй өрөөнөөс гараад явсан. *******г ажилд томилсон тушаал 2017 оны 01 сарын 05-ны өдөр гарсан байсан. Тэр өдөр надад*******тай уулзах боломж байгаагүй. Дөнгөж ажлаа хүлээж аваад л *******г ажилд нь томилсон тушаал гарсан байсан. Тиймээс *******тай уулзаагүй. Намайг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон талаар би 2017 оны 01 сарын 12-ны өдөрнягтлан аас мэдсэн гэв.

Хариуцагч байгуулагын төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 01 сарын 05-ны өдөражлаа авсан. Түүнээс өмнө болсон үйл явдлыг би сайн мэдэхгүй байна. *******г ажлаас чөлөөлсөн үндэслэл нь буруу, *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй мөн ажлын байрны тодорхойлолтод зааснаар тухайн ажилд дээдболовсролтой хүн ажиллахаар заасан байсан. Гэтэл ******* нь дээд боловсролгүй байсан учраас *******г эгүүлэн томилохтушаалыг гаргасан. ******* ажилдаа эргэж орох талаар надтай ирж уулзаж байгаагүй. ******* дарга надад ажлаа хүлээлгэж өгөхдөө миний сүүлчийн тушаалыг битгий хүчингүй болгоорой гэж хэлсэн. Түүнээс биш *******г ямар үндэслэлээр ажилд томилсон, *******г ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн талаар хэлээгүй гэв.

Гуравдагч этгээд Д.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 12 сарын 28-ны өглөө намайг ажилдаа ирэхэд дарга манай өрөөнд орж ирээд *******г ажлаас чөлөөлөх захирамж гаргана. Би төслөө өөрөө бичээд ирье. Чи ийшээ тийшээявж болохгүй шүү гэж хэлсэн. Би тэр үед ар гэрийн гачигдалтай байсан учраас түр 2 цагийн чөлөө аваад орж гараад байсан. Тэгээд 2016 оны 12 сарын 28-ны 12 цагийн үед дарга намайг өрөөндөө дуудаад захирамжийн төслийг флашинд хуулаад надад өгсөн. Тэгээд би тэр захирамжийг өөрийнхөө компьютерт хуулаад бланк дээр гаргах гээд байж байхад ноорог цаасан дээр гаргаад өг гэсэн. Тэгээд би гаргаж өгөөд цайндаа явсан. Тэгээд 14 цагт ажил дээрээ ирээд даргын өрөө рүү орох гэтэл дарга өрөөндөө хүнтэй байсан. Тэгээд 15 цагийн үед намайг дуудаад даргын өрөөнд ороход ноорог цаасан дээр гаргасан байсан захирамжийн төслийг бланк дээргаргаад ир гэж хэлсэн. Ажил хүлээлцэх комиссын гишүүдийг бэлэн байж бай гэж хэлсэн. Тэгээд тухайн захирамжийн 2 хувийг бланк дээр хэвлээд даргын өрөөнд ороход тамгын дарга ******* надаас захирамжийг булааж авсан. Тэгээд дарга руу харахад дарга юмхэлээгүй учраас би эргээд өрөөнөөс гарсан. Тэгээд 17 цаг өнгөрч байхад даргын өрөө рүү шагайхад дарга, хурлын дарга, тамгын дарга 3 сууж байсан. 18 цаг болоход 10 минут дутуу байхад тэр 3 өрөөнөөсөө гарч ирсэн. дарга, хурлын дарга 2 морин спортуячдын шинэ жилийн үйл ажиллагаанд оролцохоор явсан. Тэгээд ******* дарга өрөө рүүгээ орж 10 гаран минут болоод миний өрөөнд орж ирээд компьютерээ унтраахгүй байж бай би юм хэвлэнэ гэж захирангуй байдалтай хэлсэн. Тэгээд ******* даргакомпьютерт захирамж шивж эхэлсэн. Өмнө нь миний гаргаж өгсөн захирамжийг засч шивж эхэлсэн. Тэгээд газрын даамалыг дуудаад захирамжаа шив гээд ******* дарга хэлж өгөөд шивсэн. Тэгээд намайг бланк гаргаад иргэсэн. Би 2 ширхэг захирамжийн бланк гаргаж өгсөн. Тэгээд өөрөө хэвлээд надаар дугаарлуулалгүйгээр аваад гарсан. Тэгэхдээ надаас 4 ширхэг тушаалын бланк авсан. Тэгээд гэртээ хариад хоолоо хийгээд байж байхад 20 цаг өнгөрч байхад дарга надруу залгаад өрөөндөө хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд очиход дарга, хурлын дарга, ******* нар даргын өрөөнд сууж байсан. Тэгээд дарга намайг өрөөгөө онгойлгоод энэ захирамжийг засаад ир гэж хэлсэн. Тэгээд ******* дарга миний араас орж ирээд өөрийнхүсэлтээр гэснийгээ эрүүл мэндийн улмаас гэж засаад 3 сарын цалингийн тэтгэмжийг 6 сар гэж зассан. Тэгээд 2017 оны 01 сарын 04-ний өглөө ажилдаа очиход дарга намайг дуудаад өнөөдөр шинэ тамгын газрын дарга ажлаа хүлээж авна сүү бэлдээрэй гэжхэлсэн. Тэгээд намайг *******г дууд гэж хэлсэн. ******* ирээд өнөөдөр ажлаа хүлээж авмааргүй байна. Хувийн шалтгаанаар аймаг явах учраас ажлаа маргааш хүлээж авъя гэж хэлээд явсан. Тухайн үед манай эмээгийн бие тэнхээрхээд байсан учраас бидаргад хэлээд чөлөө аваад явсан. 2017 оны 01 сарын 02-нд ажилдаа ирээд байж байхад ******* намайг дуудаад чи 2016 оны 12 сарын 28-наас эхэлж ажлаасаа халагдсан. Өнөөдөр тушаалаа аваад үдээс хойш ажлаа хүлээлгэж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би өрөөндөө орж ирээд даргын утас руу залгасан. даргын утас холбогдохгүй байсан. Тэгж байгаад 11 цаг өнгөрөөгөөд надруу яасан бэ гэж залгасан. Гэнэт намайг ажлаас халах тушаал гарсан байна. Одоо ажлаа хүлээлгэ өг гэсэн гэхэд. Надад юу ч хэлээгүй. Наадах чинь юу болж байгаа юм бол. Би энэ талаар юу ч мэдээгүй. Өнөөдөр ажлаа хүлээлгэж өгч болохгүй шүү. Би маргааш очно гэжхэлсэн. Одоо яах вэ гэхэд хурлын дарга руу ярь. Би хурлын даргад хэлье гэсэн. Тэгээд удаагүй байж байтал хурлын дарга надруузалгаад юу болсон бэ? чиний ажлыг авах гэж байгаа юм уу, хэзээ тийм тушаал гарсан юм бэ? гээсэн. Тэгэхээр нь би сайн мэдэхгүйбайна. 14 цагаас намайг ажлаа хүлээлгэж өг гэж байна гэж хэлсэн. Тэгээд цайны цаг болж байсан учраас гэртээ харьж цайгаа уучихаад 14 цаг болж байхад ажил дээрээ ирэхэд Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Нарангэрэл эгч манай өрөөнд орж ирээд чиажлаа өгөх гэж байгаа юм уу, коридороор хүмүүс тэгж яриад байна гэж хэлсэн. Харин тиймээ гэнэт ийм тушаал гарсан. Би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй байтал тамгын дарга *******, нярав , газрын даамал , нярав, ******* нар орж ирсэн. ******* миний дэргэд хавтастай бичиг барьж ирээд надад энэ тушаалыг харж байна уу гээд өөрийнхөө засаж гаргасан захирамжаа надад үзүүлсэн тэгэхээр нь наад захирамж чинь хүчингүй шүү дээ. Хүчинтэй захирамжаа яасанюм бэ? гэхэд тэр чамд хамаагүй. Дуугүй ажлаа хүлээлгэж өг гэж намайг дарамталсан. Тэгээд байж байтал хэрүүл маргаан үүсээдажлаа өгнө өгөхгүй гэсэн. Би тухайн үед ямар нэгэн юм хэлж яриагүй. Тэр үед би хурлын дарга руу залгахад хурлын дарга утсаасалгаад байсан. Би мөн засаг дарга руу залгасан. дарга намайг ажлыг чинь хүлээлцэх гээд хүмүүс ороод ирвэл хэлээрэй гэсэн юм. даргын утас нь холбогдохгүй байсан. Хурлын даргыг дуудах гээд өрөө руу явж байхад урдаас гарч ирсэн. Тэгээд бид 2 манай өрөөнд орсон. Хурлын дарга манай өрөөнд ороод та нар чинь юу болоод байгаа юм бэ, даргатайгаа зөвшилцсөн юм уу гэж *******гаас асуусан. Тэгээд тэнд маргаан болсон. Би тэр өдөр ажлаа хүлээлгэж өгөөгүй. Ажил хүлээлцэх акт үйлдсэн байсан. Тэр акт дээрээ миний ширээн дээр тавьсан байсан зүйлүүдийг харж бичсэн юм болов уу гэж бодсон гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *******гийн гаргасан хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага бол ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэхолговор гаргуулах нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, Завхан аймгийн сумын даргын тамгынгазрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай байгаа. Энэ нэхэмжлэлийншаардлагаа дэмжиж байна. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар асуудаляригдана. Дээрх тушаалд хууль хэрэглээний алдаа гаргасан байна. Ажлаас халсан тухай асуудал яригдаж байна. Хууль хэрэглээнийалдаа гарсан байна. Хэрэглэх ёстой байсан хуулийг хэрэглээгүй байна. *******г ажлаас халсан тушаалын 2 дахь заалтыг ямархуулийн зүйл заалтыг үндэслэсэн нь тодорхойгүй байна. *******г ажлаас үндэслэлгүй халсан тухай асуудал яригдаж байна. ******* өөрийгөө ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа бол шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар 01 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохоос биш даргын тамгын газар гомдол гаргахболомжгүй. даргын тамгын газар нь *******г ажлаасаа үндэслэлтэй, үндэслэлгүй халагдсан талаар тогтоодог байгууллага биш. Гэтэл өөрсдөдөө хэт их эрх мэдэл өгөөд албан тушаалаа хэтрүүлэн энэ тушаалыг гаргасан байгаа учраас 2017 оны 01 сарын 05-ны өдрийн 01 тоот тушаал үндэслэлгүй. *******г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон асуудал яригдаж байна. Энэ асуудал дээр мөн адил хууль хэрэглээний алдаа гарсан. Хөдөлмөрийн хуулийн 28 дугаар зүйл нь шүүхийн шийдвэрийн тухай асуудалзаагдсан байгаа. Гэтэл шүүхийн хийх ёстой ажлыг тамгын газрын дарга хийж *******г ажилд томилж байгаа нь хууль хэрэглээнийалдаа гаргасан гэж үзэж байна. Тиймээс 2017 оны 01 сарын 05-ны өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгож Хөдөлмөрийн тухайхуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасны дагуу *******г ажилд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээрзүйлд заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болох 2315300 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүлмэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэл ньИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэлийн үндэслэх хэсэг нь хоосон байсан. Зөвхөн шаардлага байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн үндэслэх хэсэг заасан байх ёстой гэсэн байгаа. Гэтэл үндэслэх хэсэг байхгүй байгаа учраас шүүх нэхэмжлэлийг хүлээж авахгүй буцаахёстой байсан. *******г ажилд нь эгүүлэн томилсон учраас шүүхэд хандах асуудал яригдахгүй. ******* нь ажилд томилогдсонболовч энэ ажлын байран дээрээ ямар нэгэн ажил үүрэг хийж гүйцэтгээгүй. Ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн харилцаанд ороогүй. захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар ажилтанг ажилд авах, ажлаас чөлөөлөхдөө даргатай зөвшилцөнө гээд тусгайлан заасан байгаа. ******* нь хөдөлмөрийн гэрээгээр тухайн албан тушаалд ажиллаж байсанасуудал байхгүй байгаа юм. Тиймээс өөрийн бүрэн эрхийн хүрээнд захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухайхуулийн 43.1 дэх хэсэгт зааснаар томилж чөлөөлөх эрхтэй байгаа учраас тамгын газрын даргын гаргасан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрвээ ажилд нь эгүүлэн томилж шийдвэрлэлээ гэж бодоход ажилгүй байсан хугацааны цалин хөлсийгхэрхэн яаж тооцох нь эргэлзээтэй. Тиймээс манай байгууллагын зүгээс цалин хөлс бодож олгох ямар ч боломжгүй, нэхэмжлэгч Б.******* нь энэ байгууллагад урьд нь ажил эрхэлж байгаагүй өөр байгууллагад ажил эрхэлж байсан. Хэрвээ *******г ажилд нь томиллоо гэж бодоход ******* мөн л шүүхэд нэхэмжлэл гаргана. ******* нь ажлын байрны тодорхойлолтод заасан, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгэж байсан хүн юм. ******* нь хөдөлмөрийн гэрээгээ амаар тохиролцсон гэх боловч гэрч, нэхэмжлэгч нарын тайлбар мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байна. 1 нь ТҮ-ийн 5.2-оор, нөгөө нь ТҮ-ийн 5.3-аар цалинжихаартохиролцсон гэж байгаа. Хөдөлмөрийн гэрээг амаар тохиролцсон байх боломжгүй. Хэрвээ амаар тохиолцсон бол гол нөхцлөө заавалтохиролцсон байх ёстой. Гэтэл энэ талаарх мэдүүлэг нь зөрүүтэй байгаа учраас амаар тохиролцсон гэж үзэх боломжгүй юм гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь Завхан аймгийн сумын даргын тамгын газарт холбогдуулан Завхан аймгийн сумын -ын 2017 оны 01-р сарын 05-ны өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгуулах, томилогдсон ажилдаа эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтхийлгүүлэхийг хүсч нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч сумын даргын тамгын газрын дарга Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч сумын -ын даргаар ажиллаж байсан Н.******* нь тамгын газрын бичиг хэргийн ажилтан Д.*******г ажлаас халж оронд нь Б.*******г томилсон. *******г ажлаас чөлөөлсөн үндэслэл нь буруу байсан. *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй мөн ажлын байрны тодорхойлолтод зааснаар тухайн ажилд дээд боловсролтой хүн ажиллахаар заасан байгаа гэтэл ******* нь дээд боловсролгүй байсан, уг тушаалын дагуу Б.******* нь ажил хүлээж аваагүй байсан. Ийм учраас *******г ажилд нь эгүүлэн томилох тушаалыг гаргасан нь үндэстэй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Б.******* миний бие өмнө нь энэ ажлыг хийж байгаад биеийн эрүүл мэнд болон ар гэрийн шалтгаанаар ажлаасаа түрхугацаагаар чөлөө авсан байсан, тэгээд эргээд ажилдаа орохоор хүсэлтээ удаа дараа тавьж байсан гэж тайлбарлаж байгаа хэдий чтүүнийгээ шүүхэд баримтаар нотлоогүй,

Түүнийг ажлаас чөлөөлсөн сумын -ын даргын 2014 оны 10-р сарын 08-ны өдрийн 15 тоот тушаалдБ.******* нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн тул ажлаас чөлөөлсүгэй, сумын -ын бичиг хэргийнажилтнаар Д.*******г томилон ажиллуулсугай гэсэн байгаагаар Б.Нанжмаагийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.

сумын -ын 2016 оны 12-р сарын 28-ны өдрийн 19 тоот тушаалаар Д.*******г сумын азрын бичиг хэргийн ажилтнаас чөлөөлж Б.*******г тухайн ажилд томилсон байх ба уг тушаалаар нэхэмжлэгч Б.*******д бичиг хэргийн эрхлэгчийн ажлыг хүлээлгэж өгөөгүй, ажил үүрэг гүйцэтгээгүй, хариуцагч байгуулагатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, өөрөөрхэлбэл тэдний дунд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй болох нь гэрч Х.ын сумын -ын дарга байсан *******гийн 2016 оны 12 сарын 19 тоот тушаалаар бичиг хэргийн эрхлэгч *******гийн ажлыг хүлээлцэх ажлын комисст битомилогдсон байсан. Комисс ажил хүлээлцэх гээд байж байтал Иргэдийн хурлын дарга Л.******* орж ирээд даргыг байхгүйбайхад энэ ажлыг хүлээлцүүлэхгүй ээ гээд болиулсан. Тэгээд бид ажил хүлээлцэх үйл ажиллагаагаа зогсоосон... гэсэн мэдүүлэг,

гэрч Д.ын ...2017 оны 01 сарын 02-ны өдөр Тамгын дарга намайг дуудсан, тэгээд нягтлан , газрын даамал бид 3-т тушаал танилцуулсан. Тэгээд *******гийн ажлыг *******д хүлээлцүүлнэ гэсэн. Тэгсэн *******ажлаа өгөхгүй гэж гарч яваад Иргэдийн хурлын дарга *******тай орж ирсэн. Тэгээд наадах ажлаа зогсоо даргыг ирэхээр бол, би зөвшөөрөхгүй гээд *******г өрөөгөө түгж наад хүмүүсээ гарга гээд өрөөг нь түгжүүлсэн... гэсэн мэдүүлэг,

гэрч Л.*******гийн ...2017 оны 01 сарын 02-ны өдөр өрөөндөө сууж байгаад өрөөнөөсөө гарч ирэхэд үүдний өрөөндхэрүүл маргаан болж байсан. Тэгээд өрөө рүү ороход ******* байсан. ******* *******г хашаад зогсчихсон, нягтлан үүдэнд зогссон байсан. , нар юм бичээд байж байсан. Тэр өдөр дарга бие муудаад аймагруу явсан байсан. Тэгээд би ороод ийм зүйл байж болохгүй. Юу болоод байгаа юм бэ гээд бид маргалдах болсон. Тэгэхэд нь би өнөөдөр шинэ оны ажлын эхний өдөр хэрүүл маргаанаар ажлаа эхэлмээргүй. Та нар боль Тамгын дарга чи ганцаараа дур мэдэнтушаал гаргаж болохгүй. даргыг ирэхээр энэ асуудлаа ярилц. Энэ өрөөг түгж гэж хэлсэн. *******г ажлаас чөлөөлсөнтушаалыг *******гээс авч үзэх гэтэл ******* авсан гэж хэлсэн. *******гийн ажлыг *******д хүлээлцээгүй гэдгийг нотлохбичлэг надад байгаа гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

сумын даргын тамгын газрын даргын 2017 оны 01-р сарын 05-ны өдрийн 01 тоот тушаалаар Д.*******г урьд эрхэлж байсан -ын бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилж, Тамгын газрын даргын 2016 оны 12-рсарын 28-ны өдрийн 19 тоот тушаалыг хүчингүй болгосон байна.

Дээрх 2016 оны 12-р сарын 28-ны өдрийн 19 тоот тушаал нь нэхэмжлэгч Б.*******гийн зүгээс харахад эерэг нөлөөлөл бүхийзахиргааны акт байгаа хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 48-р зүйлийн 48.2.2 дахь хэсэгт зааснаар бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн акт гарсан ба энэ тохиолдолд мөн хуулийн 48-р зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага өөрөө тус актаа гарсан өдрөөс нь хойш 5 жилийн дотор хүчингүй болгож болохоор заасан байна.

сумын даргын тамгын газар нь 2017 оны 01-р сарын 05-ны өдрийн 01 тоот тушаалаараа өмнө гаргасан 2016 оны 12-р сарын 28-ны өдрийн 19 тоот тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 48-р зүйлийн 48.2.2 дахь хэсэгт заасан бусад этгээдийн өөрөөр хэлбэл Д.*******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж хүчингүй болгосныг буруутгах боломжгүй байна.

Монгол улсын захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33-р зүйлийн 33.4 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж заасан байх ба сумын-ын даргаар ажиллаж байсан Н.******* нь 2016 оны 12-р сарын 28-ны өдрийн дээрх тушаалыг гаргахдаа сумын даргаЧ.тэй зөвшилцөөгүй болох нь гэрч Ч.ийн хурлын дарга яриад та ирж энэ асуудлыг цэгцэлмээр байна. Таньтай зөвшилцсөн юмуу, бичиг хэргийн эрхлэгчийн ажлыг өөр хүнд хүлээлцүүлэх гээд байна гэсэн. Би наад тушаалыг чинь мэдэхгүйюм байнаа, Нанжмаа гэж хүнийг би сайн танихгүй юм байна. Наадах тушаал чинь хэзээ гарсан тушаал юм бэ? 2016 оны 12-р сарын 28-нд Тамгын даргын ажлыг хүлээлцүүлэх гээд байж байхад наад тушаал чинь байхгүй байсан шүү дээ. Тэрнээс хойш ******* даргаамралтын өдрүүдээр надтай зөвшилцөлгүйгээр наад тушаалыг чинь гаргасан байна шүү дээ гэж хэлсэн. ...Би энэ асуудлаар шинэ Тамгын даргатай зөвшилцөөд Тамгын дарга өмнөх тушаалыг нь хүчингүй болгосон тушаал гаргасан юм. ******* даргад яагаадбичиг хэргийн эрхлэгчийн асуудлыг надтай зөвшилцөлгүй тушаал гаргаж байгаа юм бэ гэсэн чинь энүүнийг ажлаас халах эсэх ньтаньд хамааралгүй асуудал гэж шууд хэлж байна лээ гэсэн мэдүүлгээр,

мөн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй хүнийг ажилд томилсон болох нь ажлын байрнытодорхойлолтод ...ажлын байранд тавигдах шаардлага нөхцөл: дээд боловсролтой гэсэн байгаагаар мөн нэхэмжлэгч Б.*******гийнби тусгай дунд боловсролтой гэсэн тайлбараар тус тус нотлогджээ.

Нэхэмжлэгч Б.******* нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилж байгаа бөгөөд тэрээр өмнө нь өөр ажил эрхэлж байсан болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт би Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар 2016 онд ажиллаж байсан гэж тайлбарласнаар тогтоогдож байгаа төдийгүй түүний 000256105 тоот нийгмийн даатгалын дэвтэрт түүнийг 2016 оны 04,05,06 саруудад ажиллаж цалин авч байсан бичилтүүд хийгдсэн байна.

Хөдөлмөрийн хуулийн 69-р зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтны ажилгүй байсан хугацааны олговор нь түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээтэй байхаар зохицуулсан ба нэхэмжлэгч нь сумын -т бичиг хэргийн эрхлэгчийн үүрэгт ажлыг гүйцэтгэж цалин авч байгаагүй учраас тэрээр сумын -аас ажилгүй байсан хугацааныцалинтай тэнцэх олговор нэхэмжлэх үндэслэлгүй байна.

Шүүх зохигчдын гаргасан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан нотлох баримтуудыг тал бүрээс ньбодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Иймд Б.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн сумын -т холбогдох Завхан аймгийн сумын -ын 2017 оны 01-р сарын 05-ны өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгуулах, томилогдсон ажилдаа эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтхийлгүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118, зүйлүүдэд заасныгудирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн сумын -т холбогдох Завхан аймгийн сумын -ын 2017 оны 01-р сарын 05-ны өдрийн 01 тоот тушаалыг хүчингүй болгуулах, томилогдсон ажилдаа эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтхийлгүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдддөг болохыг дурдсугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

5. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн доторЗавхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ