Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 581

 

      Д.О-д  холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхболд,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 340 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Мөнхжаргалын бичсэн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Д.О-д  холбогдох 1805008140299 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-н О, 19... оны .. дүгээр сарын ...-ны өдөр ........ төрсөн, ..... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт ..... дүүргийн ...... дүгээр хороо, ......... дугаар гудамжны .... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: .........../;

Д.О нь 2018 оны 1 дүгээр сарын 21-нээс 2018 ны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин их” дэлгүүрийн “Гоёл кашмер” ХХК-ийн ноолууран эдлэлийн тасгийн худалдагчаар ажиллаж байхдаа тус байгууллагын бараа бүтээгдэхүүнийг хувьдаа завшиж, 3.705.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.О-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, зан үйлээ засах хөдөлмөрлөх сургалтад хамрагдах үүрэг тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, Д.О нь 2 хоног цагдан хоригдсоныг дурдаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди, 3 ширхэг шошгыг хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.О-ээс 773.800 төгрөгийг гаргуулж, “Гоёл кашмер” ХХК-д /Г.Дэлгэрбат/ олгохоор шийдвэрлэжээ.

   Прокурор Т.Мөнхжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “…Д.О-д  холбогдох хэрэгт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 340 дугаартай шүүгчийн захирамжийг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан ба шүүхээс шүүгдэгч Д.О-ийг гэм буруутайд тооцсон атлаа шийтгэх тогтоол гаргах байтал 340 дугаартай “шүүгчийн захирамж” гаргасан нь Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт заасан “Анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр гаргана”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд “Шүүхийн шийдвэрийн хэлбэр бүтэц” 4 дэх хэсэгт “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Мөн уг захирамжийн тодорхойлох хэсгийн 1 дүгээр хуудас буюу 11 дүгээр Д.О-д  холбогдох эрүүгийн хэргийн дугаар нь 1805008140299 дугаартай байхад 201726021141 гэж өөр хэргийн дугаарыг бичсэн байна.

“Шүүгчийн захирамжийн” тодорхойлох хэсгийн 6 дугаар хуудас буюу 33 дугаар мөрөнд шүүгдэгч Д.О-д  ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгахдаа шүүгдэгчийг “С.Энхбаярт” гэж хүний оноосон нэрийг буруу бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 340 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Прокурор Н.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Т.Мөнхжаргалын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 340 дугаартай шүүгчийн захирамжийг шийтгэх тогтоол гэж зөвтгөж өгнө үү...” гэв.

                                                                   ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Д.О-д  холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд бичигдсэн асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.О-д  холбогдох хэргийг 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцэж, 340 дүгээр шийтгэх тогтоолоор түүнийг бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэн хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Хавтаст хэргийн 88-95 дугаар талд шийтгэх тогтоол авагдсан байгаа боловч прокурорт 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 340 дугаартай шүүгчийн захирамжийг гардуулан өгсөн болох нь прокуророос давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх нэг утга агуулга бүхий хоёр өөр шийдвэрээр нэг хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.  

Иймд энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд хүлээн авч, шийтгэх тогтоол /шүүгчийн захирамж/-ыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Д.О-д  холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.