Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/514

 

                          

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Ганбаатар, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан, иргэдийн төлөөлөгч Т.Мондгой, улсын яллагч Д.Ганчимэг, хохирогч Л.Д, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар, Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Б, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 1808 01042 0330 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улсын Дээд шүүхээс хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. С.Б, Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эх, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар *** , урьд:

- Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 223 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 514 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн  34 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

2. Д.Б, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Жавхлант орд” ХХЗ-д оператор ажилтай байсан, ам бүл хоёр, эхнэрийн  хамт Баянзүрх  дүүргийн 14 дүгээр хороо, Консулын ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

1. Шүүгдэгч С.Б нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух иргэн Д.А-ийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч  2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэн Д.А өмчлөлийн 3 үе дамжсан улаан шүрэн толгойтой алтан нуухтай мөнгөн халбагатай халтар манан хөөрөг, их гарын цагаан шүрэн хөөрөг, 8 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг алтан гинж, 1 ширхэг монет гинж, монет бөгж 2 ширхэг, монет ээмэг 2 ширхэг, нэг нүдний дуран 1 ширхэг, цагаан мөнгө, бэлнээр 200,000 төгрөг зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 13,250,500 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирлыг учруулсан ба уг гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор дугуйн лапатка төмрийг зэвсгийн чанартайгаар хэрэглэж, Б.Ж-ийн эзэмшлийн Тоёота аксио маркийн *** улсын дугаартай автомашиныг  ашиглаж үйлдсэн,

2. Шүүгдэгч С.Б нь Д.Б-тэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 05 дугаар хороо ** дугаар байрны ** тоотод оршин суух иргэн Л.Д-ийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч  2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 55,900 доллар, 10,000,000 төгрөг, 17 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг алтан бөгж, 1 ширхэг монетон бөгж зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 153,606,780 төгрөг буюу ноцтой хохирлыг учруулсан ба уг гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор дугуйн лапатка төмрийг зэвсгийн чанартайгаар хэрэглэж, Б.О-ийн эзэмшлийн Тоёота приус-30 маркийн *** улсын дугаартай автомашиныг  ашиглаж үйлдсэн ,

3. Шүүгдэгч С.Б нь Д.Б-тэй бүлэглэн Баянгол дүүргийн 17 дугаар хороо ** дүгээр байрны ** тоотод оршин суух иргэн Д.А-ийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч  2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 9 ширхэг мөнгөн аяга, хос монет бөгж зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 4,133,200 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан ба уг гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор дугуйн лапатка төмрийг зэвсгийн чанартайгаар хэрэглэж, Б.Ж-ийн эзэмшлийн Тоёота аксио маркийн *** улсын дугаартай автомашиныг  ашиглаж үйлдсэн,

4. Шүүгдэгч С.Б нь П.Б-тэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо ** дугаар байрны ** тоотод оршин суух иргэн Э.Я-ийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хаалгыг хөшин нэвтэрч түүний өмчлөлийн бэлнээр 630,000 төгрөг, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, даваа толгойтой алтан бүрмэл нуухтай, ясан халбагатай хөөргөний толгой зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,430,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан,

5. Шүүгдэгч С.Б нь П.Б-тэй бүлэглэж Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо 53 дугаар байрны 09 тоотод оршин суух Б.О-ийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хаалгыг хөшин нэвтэрч түүний өмчлөлийн монет гинж 1 ширхэг, монет ээмэг 2 хос, алмаазан шигтгээтэй монет ээмэг 1 хос, алмаазан шигтгээтэй монет бөгж 1 ширхэг, монет бөгж 2 ширхэг, сваровский шигтгээтэй том бөгж 1 ширхэг, 5 өнгийн Сваровский шигтгээтэй цагаан алтан хос ээмэг гинж, кулон хосоороо болон бэлнээр 60,000 төгрөг зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 6,959,150 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан,

6. Шүүгдэгч С.Б нь П.Б-тэй бүлэглэж Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо ** дугаар байрны ** тоотод оршин суух Д.Д-ийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хаалгыг хөшин нэвтэрч түүний өмчлөлийн том гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг нийт 5 ширхэг мөнгөн аягыг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 666,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан ба бусдад 9,055,150 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан бөгөөд уг гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор Б.О-ын эзэмшлийн Тоёота приус-30 маркийн ** улсын дугаартай автомашиныг  ашиглаж үйлдсэн ба дээрх гэмт хэргүүдийг үйлдэж бусдад нийт 180,045,630 төгрөгийн хохирол буюу ноцтой хохирол учруулан байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон.

1. Шүүгдэгч Д.Б нь С.Б-тэй  бүлэглэн Сүхбаатар дүүргийн 05 дугаар хороо ** дугаар байрны ** тоотод оршин суух иргэн Л.Д-ийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч  2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 55,900 доллар, 10,000,000 төгрөг, 17 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг алтан бөгж, 1 ширхэг монет бөгж зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 153,606,780 төгрөг буюу ноцтой хохирлыг учруулсан ба уг гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор дугуйн лапатк төмрийг зэвсгийн чанартайгаар хэрэглэж, Б.О-ын эзэмшлийн Тоёота приус-30 маркийн *** улсын дугаартай автомашиныг  ашиглаж үйлдсэн,

2. Шүүгдэгч Д.Б нь С.Б-тэй бүлэглэн Баянгол дүүргийн 17 дугаар хороо ** дүгээр байрны ** тоотод оршин суух иргэн Д.А-ийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч  2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 9 ширхэг мөнгөн аяга, хос монет бөгж зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 4,133,200 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан ба уг гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор дугуйн лапатка төмрийг зэвсгийн чанартайгаар хэрэглэж, Б.Ж-ын эзэмшлийн Тоёота аксио маркийн *** улсын дугаартай автомашиныг  ашиглаж үйлдсэн

3. Шүүгдэгч П.Б нь С.Б-тэй бүлэглэж Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо ** дугаар байрны ** тоотод оршин суух иргэн Э.Я-ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хаалгыг хөшин нэвтэрч түүний өмчлөлийн бэлнээр 630,000 төгрөг, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, даваа толгойтой алтан бүрмэл нуухтай, ясан халбагатай хөөргөний толгой зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,430,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан,

4. Шүүгдэгч П.Б нь С.Б-тэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо ** дугаар байрны ** тоотод оршин суух Б.О-ийн  гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хаалгыг хөшин нэвтэрч түүний өмчлөлийн монет гинж 1 ширхэг, монет ээмэг 2 хос, алмаазан шигтгээтэй монет ээмэг 1 хос, алмаазан шигтгээтэй монет бөгж 1 ширхэг, монет бөгж 2 ширхэг, сваровский шигтгээтэй том бөгж 1 ширхэг, 5 өнгийн Сваровский шигтгээтэй цагаан алтан хос ээмэг гинж, кулон хосоороо болон бэлнээр 60,000 төгрөг зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 6,959,150 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан,

5. Шүүгдэгч П.Б нь С.Б-тэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо ** дугаар байрны ** тоотод оршин суух Д.Д-ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хаалгыг хөшин нэвтэрч түүний өмчлөлийн том гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг нийт 5 ширхэг мөнгөн аягыг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 666,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан ба бусдад 9,055,150 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан ба уг гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор Б.О-ын эзэмшлийн Тоёота приус-30 маркийн *** улсын дугаартай автомашиныг  ашиглаж үйлдсэн ба дээрх гэмт хэргүүдийг үйлдэж бусдад нийт 166,795,130 төгрөгийн хохирол буюу ноцтой хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

1. С.Б нь ганцаараа 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хохирогч Д.А-ийн өмчлөлийн 3 үе дамжсан улаан шүрэн толгойтой алтан нуухтай мөнгөн халбагатай халтар манан хөөрөг, их гарын цагаан шүрэн хөөрөг, 8 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг алтан гинж, 1 ширхэг монет гинж, 2 ширхэг монет бөгж, 2 ширхэг монет ээмэг, 1 ширхэг нэг нүдний дуран, цагаан мөнгө, бэлэн 200,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 13,250,500 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд учрах саадыг арилгах зорилгоор дугуйн лапатка төмрийг зэвсгийн чанартайгаар хэрэглэж, Б.Ж-ын эзэмшлийн “Тоёота Аксио” маркийн *** улсын дугаартай авто-машиныг ашигласан;

2. С.Б болон Д.Б нар бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 05 дугаар хороо, **  байрны **  тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хохирогч Л.Д-ийн бэлэн 55,900 ам.доллар, 10,000,000 төгрөг, 17 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг алтан бөгж, 1 ширхэг монет бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 153,606,780 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд учрах саадыг арилгах зорилгоор дугуйн лапатка төмрийг зэвсгийн чанартайгаар хэрэглэж, Б.О-ын эзэмшлийн “Тоёота Приус-30” маркийн *** улсын дугаартай автомашиныг ашигласан;

3. С.Б болон Д.Б нар бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, ** дүгээр байрны ** тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хохирогч Д.А-ийн 9 ширхэг мөнгөн аяга, хос монет бөгжийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 4,133,200 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд учрах саадыг арилгах зорилгоор дугуйн лапатка төмрийг зэвсгийн чанартайгаар хэрэглэж, Б.Жаргалбаярын эзэмшлийн “Тоёота Аксио” маркийн *** улсын дугаартай автомашиныг ашигласан;

4. С.Б болон Д.Б нар бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хохирогч Э.Я-ын дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, даваа толгойтой, алтан бүрмэл нуухтай, ясан халбагатай хөөргөний толгой, бэлэн 630,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,430,000 төгрөгийн хохирол учруулсан;

5. С.Б болон Д.Б нар бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хохирогч Б.Одонмаагийн 1 ширхэг монет гинж, 2 хос монет ээмэг, алмаазан шигтгээтэй 1 хос монет ээмэг, алмаазан шигтгээтэй 1 ширхэг монет бөгж, 2 ширхэг монет бөгж, сваровски шигтгээтэй 1 ширхэг том бөгж, таван өнгийн Сваровски шигтгээтэй цагаан алтан хос ээмэг, гинж, кулон болон бэлэн 60,000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 6,959,150 төгрөгийн хохирол учруулсан;

6. С.Б болон Д.Б нар бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хохирогч Д.Д-ын 1 ширхэг том гарын мөнгөн аяга, 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг жижиг гарын мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 666,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд учрах саадыг арилгах зорилгоор Б.О-ын эзэмшлийн Тоёота приус-30 маркийн *** улсын дугаартай автомашиныг ашигласан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй... Бэлэн мөнгөөр нь Бээжинд очиж мөрийтэй тоглосон. Мөнгөн аягаа цагдаад баригдаж магадгүй гэж бодоод Хайлаастад хаясан. Хулгай хийж олсон мөнгөө амьдралдаа зарцуулсан зүйл байхгүй, би ажил хийдэг байсан... Хохирогч Д-д учирсан хохирлын дүнг зөвшөөрөхгүй байна...” гэсэн мэдүүлэг;

2. Шүүгдэгч С.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би хохирогч Д-ийн гэрт орж хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээж зөвшөөрч байна. Хамгийн гол нь надаас илүү нэхэмжилж байгаа 15,000,000 долларыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед жижиг сейфээс 40,000 доллар, 8,000,000 төгрөг авсан. Мөн хулгай хийж амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Олсон мөнгөө гэр орондоо зарцуулж, бусдад өгсөн зүйл байхгүй. Би гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө Бүгд Найрамдах Солонгос улсад 3 жилийн хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байсан. Мөн Монголд байх хугацаандаа зээл чөлөөлдөг ажил хийдэг байсан. Хохирлоо төлнө... Би Я, О, Д гэх айлуудын нэгнийхээс нь 4 мөнгөн аяга авсан. Нөгөө 2 айлаас эд зүйл аваагүй. Хохирлын үнэлгээ хийлгэтэл 4 сая гаран төгрөгийн хохирол учирсан байна гэж хэлсэн. Үүнийг төлнө гэж байтал О гэх хохирогч алмаазан шигтгээтэй монет бөгж алдсан гэж ярьсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн мэдүүлэг;

3. Хохирогч Л.Д-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр над руу Цагдаагийн байгууллагаас залгаж танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Намайг очиход унтлагын өрөөнд байсан том сейфийг хөшиж онгойлгосон байсан. Том сейф дотор 40,000 доллар, доод талын жижиг шургуулгад нь байсан 12,000 доллар, жижиг сейфт байсан 8,000,000 төгрөг, 17 ширхэг том гарын мөнгөн аяга, нэг алтан бөгж, монет бөгж зэрэг эд зүйлүүдийг авсан байсан. Манай гэрээс гарах үед нь манай ач охин зөрж гэр лүү орсон байсан. Үүнээс үзэхэд шүүгдэгч нар судалгаатай энэ гэмт хэргийг үйлдсэн байна. Тус байранд манай 2 охиных бас амьдардаг. Манай хаалганы өөдөөс харсан хаалганд амьдардаг охины гэрийн хаалгыг мөн эвдэлсэн байсан. Шүүгдэгч нар манай гэрт мөнгө байгаа гэдгийг мэдэж орсон байсан. Тухайн үед манай орцны жижүүрийг өөр хүн авч явж хамт архи уусан байсан. Намайг очиход орцны жижүүр согтуу автомашины гараашинд хэвтэж байсан. Би шүүгдэгч нарт нэг ч төгрөг авахгүй гэж хэлээгүй. Надад Приус 30 машин өгнө гэж хэлээгүй. Зөвхөн Ланд 105 маркийн машиныг л хэлсэн. Энэ машин нь эвдрэлтэй машин байсан. Би машины ченжид үзүүлэхэд “энэ машиныг хүн авахгүй. Сэлбэгт өгвөл 5,000,000 болно” гэж хэлсэн. Шүүгдэгч болон өмгөөлөгч нь “та энэ машиныг аваад нийт хохирлыг төлсөн гэсэн бичиг хийж өг” гэж хэлсэн. Би өөрийн 150,000,000 гаруй хохирлын оронд 5 сая төгрөгийн машин авахгүй гэж хэлсэн. Шүүгдэгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар намайг гүтгэж байна. Бусдыг гүтгэх нь хуультай байх гэж бодож байгаа учраас шүүх бүрэлдэхүүн үүнийг харгалзаж үзнэ үү. Мөн шүүгдэгч нар амьдралын эх үүсвэр болгоогүй гэж ярьж байна. Гэтэл өнгөрсөн 1 жилийн хугацаанд нийт 190 сая орчим төгрөгийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Энэ нь энгийн хүний 1 сарын цалингийн хэмжээнээс 15 дахин илүү орлого олсон. Энэ олон удаагийн хулгайн үйлдлийг нь харахад амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэхээс өөр аргагүй байна. Ийм мэргэжлийн хулгайч хүмүүсийг түр хугацаанд ч байсан нийгмээс тусгаарлах нь зүйтэй. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж өгнө үү. Хохирлын тал дээр шүүгдэгч нар бодит байдлаас зөрүүтэй зүйлийг ярьж байна. Хохирлын хэмжээг багасгаад гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлнэ гэж сонин зүйлс ярьж байна. Би эдгээр эд хөрөнгийг бүх насаараа цуглуулсан. Миний насаараа цуглуулсан хөдөлмөрийг 5 минутын дотор үгүй хийсэн ийм хүмүүстэй тууштай тэмцэх хэрэгтэй гэж би үзэж байна... Худалдаа хөгжлийн банкны хуулга надад байна. Энэ банканд байршуулсан мөнгө картад байсан, бага хэмжээний мөнгө байсан учраас хуулгыг  гаргаж өгөөгүй байсан. Гол мөнгө Төрийн банканд байсан. Нэгтгээд хэлэхэд хадгаламж зээлийн хоршооноос хамгийн сүүлд 112,200,000 төгрөг авсан. Тухайн үед миний хадгаламжид 60,000,000-70,000,000 төгрөг байсан. Нэгтгээд бодоход надад 180,000,000 орчим төгрөг байсан байна. 43,900 доллар тухайн үеийн ханшаар 109,000,000 төгрөг болж байгаа. 10,000,000 төгрөгтэй нэгтгэж бодоход 119,000,000 төгрөг болж байна. 12,000 доллар нь 2016 оны 10 дүгээр сард сейфийн доор хийсэн мөнгө. 43,000 долларыг 2016 оны 9 дүгээр сар сейфт хийсэн.  Тайгын булаг ХХК-аас авсан 112,200,000 төгрөг дээр миний хадгаламжид байсан мөнгийг нэмэхэд миний нэхэмжлэлийн эх үүсвэр гарч ирж байна...” гэсэн мэдүүлэг;

4. Шүүгдэгч С.Б нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 26 дугаар байрны 8-320 тоотод нэвтэрч, хохирогч Д.А-ийн эд зүйлсийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1хх-ийн 3-11-р хуудас)

-Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...одоо бодоод үзэхэд С.Б хэсэг чимээгүй явж байгаад гэнэт л мөнгөтэй болчихсон, ах дүү нарт мөнгө өгөөд л нэлээд үрэлгэн болчихсон байсан...Би уг бичлэгийг үзсэн, бичлэгээс харахад гадна төрх, өмссөн хувцас, явдал зэрэг нь мөн байсан. Гэхдээ яг царай зүсийг нь бол хараагүй, бичлэг холоос харуулсан, бүрсгэр бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 12-14 дүгээр хуудас);

-Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрийн жижиг өрөөнд байсан жижиг төмөр саарал өнгөтэй сейфийг эвдсэн, дотор нь байсан үнэт эдлэл алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 15-16 дугаар хуудас);

-Газар оронд үзлэг хийсэн тэмдэглэл (1хх-ийн 37-43 дугаар хуудас), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (1хх-ийн 44-48 дугаар хуудас);

-Хохирогч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 8 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч явсан. 15 цаг өнгөрч байхад манай хүү О-д гэрт хулгай орчихсон байна гэхээр нь гэрт очтол хаалга хөшиж эвдээд дунд талын унтлагын өрөөнд байсан жижиг сейфийн хаалгыг хөшиж онгойлгоод хуучин цагийн (манай нөхрийн 3 үе дамжсан хөөрөг) улаан шүрэн толгойтой, алтан нуухтай, мөнгөн халбагатай жижиг хөөрөг (20,000,000 төгрөгөөр үнэлж байгаа), шинэ цагийн цагаан шүрэн, ногоон хажтай, алтан нуухтай, ясан халбагатай луу сийлбэртэй, их гарын хөөрөг 1 ширхэг (2,500,000 төгрөгөөр үнэлж байгаа), 8-ийн хэмжээтэй ёроолдоо амьтны сийлбэртэй цулгуй мөнгөн аяга (2016.06.13-нд 420,000 төгрөгөөр худалдаж авч байсан), 7-ийн хэмжээтэй МТ-ийн 1987 оны 4б ангийн төгсөгчдөөс дурсгав гэсэн бичигтэй мөнгөн аяга (300,000 төгрөгөөр үнэлж байгаа), 6-ийн хэмжээтэй Шавиас дурсгав. Энержи Ресурс гэсэн бичигтэй мөнгөн аяга (300,000 төгрөгөөр үнэлж байгаа), 5.5-ийн хэмжээтэй мөнгөн аяга (2017.08.14-нд 260,000 төгрөгөөр худалдаж авсан энэ үнээр нь үнэлнэ), худаас бэлэглэсэн “ач хүү Цэлмэгт төрсөн өдрийн мэнд хүргэе гэсэн бичигтэй ёроол нь алтан шармал мөнгөн аяга (280,000 төгрөгөөр үнэлж байгаа), хуучны хийцтэй мөнгө сайтай бага гарын 2 ширхэг мөнгөн аяга (нэгийг нь 500,000 төгрөгөөр үнэлж байгаа), дунд гарын хуучны мөнгөн аяга 1 ширхэг (800,000 төгрөгөөр үнэлнэ), 2016 оны 11 дүгээр сард БНСУ-аас 2,000,000 воноор (монгол мөнгөөр 3,200,000 төгрөг) худалдан авч байсан алтан гинж, цагариг хэлбэртэй урт монетан, 18 краттай 16 грамм жинтэй гинж, товгор церконон шигтгээтэй 2 ширхэг болдог 585-н сорьцтой 18 граммтай монетан бөгж 1 ширхэг (1,000,000 төгрөгөөр үнэлнэ), шар өнгийн маргад шигтгээтэй, 2 талдаа лууны дүрстэй 14 кратын 14 граммтай БНСУ-ын эрэгтэй бөгж 1 ширхэг (800,000 төгрөг), хөлийн монетан гинж 5 граммтай (150,000 төгрөгөөр үнэлнэ), цэцгэн хэлбэртэй хүүхдийн монетан ээмэг 1 хос 6 граммтай (125,000 төгрөгөөр үнэлнэ), зууван хэлбэртэй өрөөсөн монетан ээмэг (125,000 төгрөгөөр үнэлнэ), хуучны 1 нүдний дуран (80,000 төгрөгөөр үнэлнэ), мөнгөн аяганаас гаргаж авсан 2 лан орчимтой мөнгө, 2 ширхэг эмээлийн мөнгөн баавар (нийт 400,000 төгрөгөөр үнэлнэ), би өмнөх мэдүүлэг дээрээ 7 ширхэг 20,000 төгрөг байсан гэж андуурч хэлсэн байна. Эвдэрсэн сейфээ 2012 онд 330,000 төгрөгөөр худалдаж авч байсан, одоо хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байна. Гэрийн бүргэд хаалга 350,000 төгрөгөөр, дотор талын модон хаалга 200,000 төгрөгөөр үнэлж байна. Миний тооцоогоор 34,015,000 төгрөгийн хохирол учраад байна” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 56-59 дүгээр хуудас);

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (1хх-ийн 104-108 дугаар хуудас), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (1хх-ийн 162-172 дугаар хуудас), “Дамно” ХХК-ний 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн СХЗ-18-121 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1хх-ийн 74-75 дугаар хуудас), “Вендо” ХХК-ний 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн В18-129 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (2хх-ийн 12-19-р хуудас)

5. Шүүгдэгч С.Б, Д.Б  нар бүлэглэн Сүхбаатар дүүргийн 05 дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод нэвтэрч, хохирогч Л.Д-ийн эд зүйлсийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (2хх-ийн 52-81 дүгээр хуудас);

-Хохирогч Л.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017.02.03-ны өглөө 9:30 минутын үед ажилдаа явахаар гэрээсээ гарсан. Гэрээсээ гарахдаа хаалгаа цоожлоод шалгаад явсан. Ажлаа хийж байхад 14 цагийн үед манай ажлын газрын ажилтан Д (99092301) над руу залгаад миний машин дээр юм унаад цонх хагалсан байна гэхээр нь Нарлаг өргөө хотхонд Д-ны байрны гадаа очсон. Тэнд очоод байж байтал миний ач охин Х танай гэрт хулгай орсон байна гэсэн. Гэртээ ирэхэд манай гэрийн хаалгыг эвдээд хулгай орсон, цагдаа нар ирчихсэн байсан. Миний унтлагын өрөөн дотор том шкафын дотор байсан том сейфийн хаалгыг эвдэж 12,000 доллар бэлнээр байсныг авсан ба том сейфийн дотор байсан жижиг сейфийн хаалгыг эвдэж 43,900 ам доллар бэлнээр мөн монгол мөнгө 10,000,000 сая төгрөг бэлэн байсныг хулгайлан авсан байсан. Мөн сейфт байсан 960 сорьцтой 5 граммтай, толин дээрээ хятад сампинтай алтан бөгж 1 ширхэг, 585 сорьцтой 3 граммтай нарийхан монетан бөгж, том өрөөний сервантанд байсан мөнгөн аяга нийт 17 ширхэг, үүнээс их гарын буюу 9-ын хэмжээтэй 2 ширхэг, 8-ын хэмжээтэй мөнгөн аяга 6 ширхэг 7-ын хэмжээтэй мөнгөн аяга 4 ширхэг, 6-ын хэмжээтэй мөнгөн аяга 4 ширхэг, 5-ын хэмжээтэй 1 ширхэг, нийт 17 ширхэг мөнгөн аяга. Мөн Монголын менежментийн холбооноос шилдэг менежер гэсэн бичигтэй цэвэр алтан тэмдэг хулгайд алдсан. 16 ширхэг мөнгөн аяга нь гавьяат эдийн засагч Д.Д-т дурсгав гэсэн бичиглэлтэй байгаа...12,000 долларыг 2016 оны эхээр Найман шарга төвөөс авч байсан, би долларын үнэ буурахаар авч хадгалдаг юм. 43,900 долларыг 2016 оны 9 дүгээр сард Найман шарга төвийн Капитал банкны яг урд талын арилжааны цэгээс охин С, түүний нөхөр Б нарын хамт явж худалдан авсан. Би Худалдаа хөгжийн болон Төрийн банкны хадгаламжид байсан нийт 100,000,000 төгрөгөөс 70 сая төгрөгийг нь 2015 оны 5 дугаар сард охины найз Гэрэлээд сарын 3 хувийн хүүтэйгээр зээлж 2016 оны 9 дүгээр сард үндсэн мөнгөө хүүтэй нь 103,000,000 төгрөг авсан байсан. Тэр мөнгөө доллар болгож хадгалсан байсан...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 132-133 дугаар хуудас),  

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (3хх-ийн 116-118 дугаар хуудас),

-Гэрч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний дансанд мөнгө орсон талаар би мэддэггүй байсан ба аав Б “хамт банк оръё, данснаас чинь мөнгө авах хэрэгтэй байна” гэж дагуулж явж хамт банк ороод бэлнээр авах мөнгөний хэмжээг хэлдэг байсан. Тухайн үед аавын хэлсэн хэмжээний мөнгийг бэлнээр аваад аавд өгдөг байсан. Мөнгөөр гэр орондоо хоол хүнсний зүйл, хувцас хэрэглээнд  зарцуулдаг байсан. Бас Бээжин рүү аялсан. Ирээд аав өвөө С-д машин авч өгсөн. Д.Б, С.Б нар нь хоорондоо доллар солиулна гэж ярьж байсан бөгөөд хаана яаж солиулсныг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 123-124 дүгээр хуудас)

6. Шүүгдэгч С.Б, Д.Б нар бүлэглэн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, ** дүгээр байрны ** тоотод нэвтэрч, хохирогч Д.А-ийн эд зүйлсийг хулгайлсан хэргийн нотлох баримтууд:

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (3хх-ийн 193-195 дугаар хуудас),

-Хохирогч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 41-90 тоотоос гарч яваад 21 цагийн үед буцаж иртэл манай гэрийн бүргэд хаалгыг хөшөөд эвдээд онгойлгосон байсан. Цагдаа ирээд гэртээ ортол гал тогооны өрөөний сервант онгойлгосон дотроос 9 ширхэг мөнгөн аяга, том өрөөнөөс ээмэг бөгж хийдэг модон хайрцгаас хуримын бөгж 2 ширхэг зэрэг эд зүйл алга болсон…” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 206-207 дугаар хуудас);

-“Дамно” ХХК-ний 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн БГ1-18-455 дугаартай: “...5 лан мөнгө орсон дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг 2,100,000 төгрөг, 4 лан мөнгө орсон үндсэн тагштай дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг 1,5000,000 төгрөг, хос монетан бөгж 533,200 төгрөг, нийт 4,133,200 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (3хх-ийн 74-75 дугаар хуудас);

7. Шүүгдэгч С.Б, П.Б нар бүлэглэн Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод нэвтэрч, хохирогч Э.Я-ын эд зүйлсийг хулгайлсан, мөн байрны ** тоотод нэвтэрч, хохирогч Б.О-ийн эд зүйлсийг хулгайлсан, мөн байрны ** тоотод нэвтэрч, хохирогч Д.Д-ын эд зүйлсийг хулгайлсан хэргүүдийн нотлох баримтууд:

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4хх-ийн 246-5хх-ийн 06 дугаар хуудас);

-Хохирогч Э.Я-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр...манай гэрээс бэлэн 630,000 төгрөг, хуучны, манай ааваас өвлөгдөж ирсэн Лосол дарханы хийцтэй доогуураа бүтэн хээтэй ямар хэмжээтэй гэдгийг нь хэлж мэдэхгүй байна мөнгөн аяга нэг ширхэг (800,000 мянган төгрөгөөр үнэлнэ), мөн цагаан сараар манай ах надад бэлэглэж байсан, орчин үеийн хээгүй, цулгай мөнгөн аяга (150,000-180,000 төгрөгөөр үнэлнэ). Дувай толгойтой, алтан бүрмэл нуухтай, ясан халбагатай хөөргөний толгойг нь аваад хөөргийг нь орхиод явсан байсан. Манай гэрээс өөр зүйл алдагдаагүй...” гэсэн мэдүүлэг (5хх-ийн 17-18 дугаар хуудас)

-Хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчимд гэрээсээ гараад 16 цаг 30 минутын орчимд буцаж ирэхэд манай гэрийн хаалгыг ямар нэгэн зүйлээр хөшиж онгойлгосон байдалтай байсан ба гэртээ орж үзэхэд тэр хулгайч нар ганцхан манай унтлагын өрөөний эд зүйлийг онгичоод хаячихсан байсан. Эд зүйлүүдээ бүртгэж үзэхэд миний үнэт эдлэлийн хайрцаг дотор байсан монетан гинж 1 ширхэг, монетан цэцгэн хэлбэртэй ээмэг 1 хос буюу 2 ширхэг, алмаазан шигтгээтэй ээмэг 1 хос буюу 2 ширхэг, алмаазан шигтгээтэй монетан бөгж 1 ширхэг, урт унждаг хэлбэртэй ээмэг 1 хос буюу 2 ширхэг, монетан том бөгж 1 ширхэг, шигтгээгүй монетан бөгж 1 ширхэг, сваровский шигтгээтэй бөгж 1 ширхэг, хүүхдийн түрүүвчинд байсан бэлэн 60,000 төгрөг зэрэг эд зүйлс гэрээс алга болсон байсан ба өөр ямар нэгэн эд зүйл алга болоогүй байсан...” гэсэн мэдүүлэг (5хх-ийн 11-12 дугаар хуудас);

-Хохирогч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 20-ны өглөө 8 цаг 40 минутын үед гэрээсээ гарсан, 14 цаг 30 минутын үед охин Алтанзул та яагаад хаалгаа хөшсөн юм бэ гэж хэлсэн. 17 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн хулгай орсон байсан. Тэгээд би гэр лүүгээ ороод эд зүйлээ бүртгэж үзтэл зочны өрөөний сервантанд дотор байсан 5 ширхэг (1 том, 3 дунд гарын, 1 жижиг) мөнгөн аяга алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг (5хх-ийн 17 дугаар хуудас);

-“Дамно” ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн СБ1-18-1563 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (5хх-ийн 34-35 дугаар хуудас), Мастер үнэлгээ” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнийн тодорхойлолт (5хх-ийн 30-31 дүгээр хуудас);

8. Гэрч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 5057 УНҮ улсын дугаартай машиныг 2019 оны 4 дүгээр сард Даа хүрээ зах дээр машин зарна гэсэн залуугаас 9,400,000 төгрөгөөр худалдан авч байсан. Ямар хүнээс авснаа санахгүй байна. 2019 оны 5 сард уг машиныг “Бэл капитал” ББСБ-д 2,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Зээлээ төлж амжаагүй байна. ...” гэх мэдүүлэг (4хх-ийн 122 дугаар хуудас),

9. *** улсын дугаартай Т.Королла аксио тээврийн хэрэгслийн эзэмшигч нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Бэл капитал” ХХК бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн лавлагаа, барьцаат зээлийн гэрээ (4хх-ийн 131-133, 145 дугаар хуудас),

10. Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... ** улсын дугаартай машиныг би 2014 онд Японоос найздаа захиулаад авч байсан. Манай нөхөр Б халтуур хийгээд миний машиныг унаад гардаг. Хаагуур юу хийж явсан талаар мэдэх зүйл алга. Сүүлд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очоод хулгайн гэмт хэрэг үйлдсэн байна гэдгийг мэдсэн ...” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 135 дугаар хуудас), тус тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, автомашины гэрэл зураг (4хх-ийн 136-137 дугаар хуудас), **  T.Prius автомашины эзэмшигчээр Б.О бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн лавлагаа (4хх-ийн 156 дугаар хуудас);

11. “Мастер үнэлгээ" ХХК-ний 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 19/08 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр Тоёота фирмийн аксио загварын 2007 онд үйлдвэрлэсэн, 2014 онд Монгол Улсад орж ирсэн автомашины үнийг 7,505,000 төгрөгөөр, Тоёота фирмийн приус 30 загварын 2009 онд үйлдвэрлэсэн, 2014 онд Монгол Улсад орж ирсэн автомашины үнийг 10,117,500 төгрөгөөр тус тус тогтоосон үнэлгээ (4хх-ийн 145-147 дугаар хуудас);

12. Шүүгдэгч С.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 112 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1хх-ийн 155, 3хх-ийн 219 дүгээр хуудас), түүний 2000 оны 3 дугаар сарын 30, 2000 оны 8 дугаар сарын 24, 2007 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус тус ял шийтгэгдсэн талаарх таслан шийдвэрлэх тогтоолын баталгаажуулсан хуулбарууд (1хх-ийн 119-124, 3хх-ийн 227-232 дугаар хуудас), оршин суугаа хаягийн тодорхойлолт (3хх-ийн 223 дугаар хуудас), С.Б-ын Төрийн банканд эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулга (4 дүгээр хавтаст хэргийн 184 дүгээр хуудас), Б.Ж-ын Төрийн банканд эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулга (4хх-ийн 185 дугаар хуудас),

 13. Шүүгдэгч Д.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (3хх-ийн 216 дугаар хуудас), оршин суугаа хаягийн тодорхойлолт (3хх-ийн 218 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (3хх-ийн 220 дугаар хуудас), Хаан банк, Төрийн банканд эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулга (4хх-ийн 162-167, 169 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Б.Эрдэнэбат: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцаах байр суурьтай байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар хохирлын хэмжээний зөрүүтэй асуудал болон яллах дүгнэлт дээрх техникийн алдааг нөхөн гүйцэтгэх боломжгүй. Учир нь хохирогч Д “...банкнаас баримт авч өгч болно...мөнгөний бүртгэл хөтөлж байсан жижиг цаас байсан...” талаар хэлж байна. Иймд эх сурвалжийг шалгах хэрэгтэй. Мөн хохирогч О-ийн гэрээс алдагдсан гэх алмаазан шигтгээтэй бөгж бас сваровски зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдалд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл гэж байдаг. Гэтэл хэргийн хохирлын хэр хэмжээ тогтоогдоогүй байна. Жишээ нь шүүгдэгч нар 40,000 доллар, 8,000,000 төгрөгийг хувааж авсан гэдгийг тогтвортой мэдүүлдэг. Харин хохирогч  Д-ийн өгсөн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй байдаг. Эх сурвалжаа нотолж чадахгүй, эргэлзээтэй төрүүлж байна. Мөн Худалдаа хөгжлийн банканд хадгаламжтай байсан эсэхийг нь шалгаагүй. Хадгаламжтай байсан бол тухайн банкнаас нотлох баримтыг нь авч болно. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлууд үүссэн байгаа тул хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэв.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1043 дугаар магадлалд “Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан ... бөгөөд өмнө нь хэргийг прокурорт буцаасан Улсын дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 197 дугаартай тогтоолыг хэрэгжүүлжээ. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүнтэй холбогдсон бусад асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй.” хэмээн шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан өмгөөлөгч Б.Эрдэнэбатаас гаргасан “хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн боломжгүй байна.

Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч П.Амгаланбаатар: “...Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны шатнаас тогтвортой, үнэн зөв мэдүүлэг өгч ирсэн. Мөн хохирол төлөх  санаачилга гаргаж, оролдлогуудыг хийж байсан гэдгийг хэлмээр байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа мөрдөн шалгах ажиллагааны шатнаас хүлээн зөвшөөрсөн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Я, О, Д нарын хохирол нийт 3,556,495 төгрөг байсан боловч сүүлд 9,055,154 төгрөг болж өөрчлөгдсөн. Энэ хохирлын хэмжээнүүд өөрчлөгдөж байхад бүрэн тогтоосон зүйл байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ийм нөхцөл байдалтай байгааг хэлмээр байна. Анхан шатны шүүх хуралдаан анх 2019 оны 10 дугаар сард болж, үүнээс хойш өмгөөлөгч нарын зүгээс дээд шатны шүүхүүдэд гомдол гаргаж ирсэн. Дээд шатны шүүхүүдэд хандаж байсны учир нь хохирлын тооцоог зөвтгүүлэх зорилготой байсан. Хохирлын тооцоог зөвтгүүлэх нь хохирогч нарын хохирлыг төлөх, ял халдаахад ач холбогдолтой байсан. Ийм учраас гомдол гаргаж явж байсан. Улсын дээд шүүхэд зүйлчлэл өөрчлүүлэх талаар гомдол гаргаагүй. Харин Улсын дээд шүүхээс гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөх талаар чиглэл гарсан. Өнөөдөр хэрэгт цугларсан нотлох баримт, улсын яллагчийн яллах дүгнэлтийн хүрээнд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах ёстой. Дээд шүүхээс гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөх талаар тогтоол гарсны дараа улсын яллагч арга буюу яллах дүгнэлтдээ 1 өгүүлбэр нэмсэн. Энэ нь “Б нь бусдын өмчлөх эрх, эд хөрөнгөд 5 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн халдаж, хулгайлах гэмт хэргийг гурваас дээш удаа үйлдэж олсон хууль бус орлогоороо өөрийгөө болон гэр бүл, бусдыг тэжээн тэтгэж байгаа нь түүний амьдралын хувьд тодорхой цаг хугацаанд хэвшил болсон гэж үзэхээр байгаа бөгөөд хулгайлан авсан эд хөрөнгөөрөө тодорхой хугацаанд амьжиргаагаа залгуулж байсан нь нотлогдон тогтоогдсон…” гэх өгүүлбэр. Хавтаст хэрэгт Бямбадоржийг амьжиргаагаа залгуулсан, бусдыг тэжээн тэтгэсэн талаар баримт нэг ширхэг ч байхгүй. Хэрэгт цугларсан нотлох баримт, яллах дүгнэлт нь хоорондоо уялдаа холбоотой байх ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өнөөдөр шүүх хараат бусаар шийдвэр гаргах ёстой. Улсын дээд шүүхээс чиглэл гарахад доод шатны шүүхүүд уг чиглэлийг хэрэгжүүлдэг байж болохгүй. Бид хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Үнийн дүн дээр маргаантай зүйлүүд байна. Бид өнөөдрийн шүүхээс гаргах шийдвэрт гомдол гаргаж дээд шатны шүүхэд хандсан ч тодорхой үр дүнд хүрэхгүй гэдгийг ухаарсан учраас хэргийг хавтаст хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх байр суурьтай байгаа. Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг бид зөв тайлбарлаж ойлгож хэрэглэх ёстой гэж үзэж байн...” гэв.

Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөөгч Б.Тэнгис: “...Миний зүгээс гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх, мөн хохирлын хэмжээг зөвтгүүлэх байр суурьтай байгаа. Шүүхийн шатанд хохирлын хэмжээтэй холбоотой асуудлууд гарч байгаа. Урьд би банктай холбоотой асуудал, хүүтэй мөнгө зээлдүүлж байсан талаар эх сурвалжийг тодорхой болгуулах талаар хүсэлт гаргаж байсан. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Дондог өөрийн мөнгөний орлого, зарлагыг баримтжуулдаг байсан гэж мэдүүлж байна. Үүн дээр шүүх үнэн бодитой дүгнэлт хийнэ гэж бодож байна. Тийм баримт байсан уу, үгүй юу. Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэж байна. Тиймээс гэмт хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү. Мөн хохирлыг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлд зааснаар хохирлын хэмжээг бодитой шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар прокурорын яллах дүгнэлтэд дурдсан 6 удаагийн үргэлжилсэн үйлдэл бүхий хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйлсийн нэр төрөл, шинж байдал, тоо, хохирлын хэр хэмжээ хөдөлбөргүй тогтоогдсон хэмээн шүүх дүгнэлээ.

Тодруулбал, шүүгдэгч нар болон өмгөөлөгч нарын маргаж буй хохирлын хувьд мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч нараас хуульд заасан журмын дагуу үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргуулан, худал мэдүүлбэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үр дагаврыг танилцуулан гарын үсэг зуруулсны үндсэн дээр мэдүүлэг авсан байх бөгөөд тэдгээр хохирогч нар хулгайд алдагдсан зүйлсийнхээ нэр төрөл, тоо хэмжээ, шинж байдал, эх сурвалжийг тодорхой заан мэдүүлцгээжээ.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарын гэрээс алдагдсан эд зүйлсийн зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий “Дамно” ХХК болон “Мастер үнэлгээ” ХХК-аар хуульд заасан журмын дагуу гаргуулсан нь үндэслэлтэй болсон байх бөгөөд тэдний гаргасан үнэлгээний тайланг буруутгах, няцаан үгүйсгэх нотлох баримт шинжлэн судлагдаагүй болно.

Хохирогч Л.Д-ийн хувьд анх 43,900 ам.доллар, 9 сая төгрөг алдсан талаар тайлбар (2хх-ийн 84 хуудас) өгсөн байх боловч 2002 оны ЭБШХ-д зааснаар тайлбар нь шууд нотлох баримт болдоггүй байсан тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Харин түүнийг хохирогчоор тогтоож, хууль сануулсны үндсэн дээр хохирогчоор мэдүүлэг (2хх-ийн 132 хуудас) авах үед тэрээр 55,900 ам.доллар, 10 сая төгрөг бэлнээр алдсан талаараа эх сурвалжтайгаар мэдүүлж, мөн өмнө нь тайлбар өгөхдөө үнийн дүнг зөрүүтэй хэлсэн шалтгаанаа тайлбарласан байна. Тодруулбал, хохирогч Л.Дондог нь өөрийн гэрээс алдагдсан эд хөрөнгө болох бэлэн мөнгөнийхөө тоо хэмжээ, эх үүсвэр, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадсан байх бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтаар давхар баталгаажсан байх тул хохирлын хэмжээг багасгах талаар гаргасан өмгөөлөгч П.Амгаланбаатар, Б.Тэнгис нарын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.   

Шүүгдэгч С.Б, Д.Б нарын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бүлэглэж үйлдсэн хохирогч Л.Д-ийн гэрт нэвтэрсэн хулгайлах гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарах боловч шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл ...-ээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж, 1.8 дугаар зүйлийн 3-д “Гэмт үйлдэл ... тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.” гэж тус тус зааснаар тэдний үйлдсэн үргэлжилсэн хэд хэдэн удаагийн үйлдэлтэй хулгайлах гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулиар нэг зүйлчилж, нэг удаа ял оногдуулах нь зөв гэж үзсэн болно.

Учир нь, хохирогч Л.Д-ийн гэрт нэвтэрсэн хулгайлах гэмт хэргийн хохирол нь 153,606,780 төгрөг болж байх тул зөвхөн энэхүү үйлдэл нь дангаараа 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн 10-аас дээш 15 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар байх тул тэдний эрх зүйн байдал дордуулж болохгүй.

2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг талаас хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдэл байх тооны шинжийг, нөгөө талаас гэмт этгээд гэмт хэргийн улмаас олсон орлогоо өөрийн гэр бүл, амьдрал ахуйд төдийгүй аялал зугаалга, зугаа цэнгэл, архи дарс, мөрийтэй тоглоом зэрэг амьдралаас таашаал авах аливаа зүйлийн эх үүсвэр болгон зарцуулсан байх чанарын шинжийг давхар хангасан байх учиртай.

Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч гэмт этгээд гэмт хэрэг үйлдэж олсон орлогоороо гэр бүлээ тэжээсэн байх гэсэн явцуу утгаар хуульчлаагүй болохыг өмгөөлөгч нар сануулахын зэрэгцээ гэмт этгээд эрхэлсэн ажилтай, цалин орлоготой байсан нь “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Энэ хэргийн тухайд, шүүгдэгч С.Б нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр, шүүгдэгч П.Б нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн байх бөгөөд тэд хохирогчийн насаараа хуримтлуулсан мөнгөөр БНХАУ-ын нийслэл Бээжин хот руу эхнэр, хүүхдүүдийн хамт аялж, наргиж цэнгэн мөрийтэй тоглож, цагаан сарын болон бусад хэрэгцээт бараагаа худалдан авахад зарцуулсан байгаа нь амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх хангалттай үндэслэл болох тул зүйлчлэл хөнгөрүүлэх талаар өмгөөлөгч нараас гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.

Шүүгдэгч нарын үйлдлүүд нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын зэрэгцээ хууль бус болох нь илэрхий атал тэд шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдаж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг гэмт хэрэг санаатай үйлдсэнд тооцно.    

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж, байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгосон шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Харин прокурор ноцтой хохирол учруулсан гэж үзсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 3-д заасан тодорхойлолтыг хангахгүй байна гэж үзэн зөвтгөсөн бөгөөд энэхүү шинжийг хасах нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүйг дурдах нь зүйн хэрэг.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.Б, Д.Б нарыг “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж, байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Б нь зургаан удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ бусдад нийт 178,943,335 төгрөгийн хохирол, шүүгдэгч Д.Б нь таван удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ бусдад нийт 165,692,835 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд тэд хохирогч Д.А-нд төлөх төлбөргүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-аас нийт 89,356,317.0 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.А-д 8,576,500.0 төгрөг, хохирогч Л.Д-т 76,803,390.0 төгрөг, хохирогч Э.Я-д 715,000.0 төгрөг, хохирогч Б.О-д 2,928,427.0 төгрөг, хохирогч Д.Д-д 333,000.0 төгрөг тус тус олгохоор;

- шүүгдэгч Д.Б-с нийт 80,779,817.0 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Д-т 76,803,390.0 төгрөг, хохирогч Э.Я-д 715,000.0 төгрөг, хохирогч Б.О-д 2,928,427.0 төгрөг, хохирогч Д.Д-д 333,000.0 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

Харин нотлох баримтгүйн улмаас тооцоолох боломжгүй асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд тус тус зааснаар хохирогч Э.Я, Б.О, Д.Д нар нь хаалга шинээр худалдан авсан гэх зардал, хохирогч Д.А нь шинжээчийн ажлын хөлс төлсөн зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд тусгах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Б-д 8 жил 6 сарын хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон нийт 608 хоногийг хорих ялд нь оруулан тооцуулах, шүүгдэгч Д.Б-д 8 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон нийт 575 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 2 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *** улсын дугаартай Тоёота аксио автомашины үнэ болох 7,505,000 төгрөгөөс шүүгдэгч С.Б-с 2,251,500 төгрөгийг гаргуулах, *** улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн автомашины үнэ болох 10,117,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлж буюу тус бүрээс 5,058,750 төгрөгийг гаргуулж  улсын орлого болгох саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон байна. Хохирогч Д-ийн гэрээс эд зүйл хулгайлах үед 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан. Тус хуульд амьдралын эх үүсвэр болгосон гэх заалт байхгүй. Б нь зохих хэмжээгээр хохирлоо нөхөн төлсөн тул 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. Ижил гэмт хэрэг үйлдсэн 2 шүүгдэгчийн нэгийг нь хаалттай байгууллагад, нэгийг нь нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх санал гаргаж байгаа нь хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүхээс гэм буруутайд тооцлоо. Гагцхүү эрүүгийн хариуцлага дээр 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байгаа нь  хэргийн үйл баримт, гэмт хэргийн шинжтэй үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, анх удаа гэмт хэрэг холбогдсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүйг харуулж байна. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг яаж оролцсон бэ. Гэмт хэргийн оролцооны хувьд ялгамжтай ял оногдуулах зохицуулалттай. Баасанжаргал нь өөрт байгаа эд хөрөнгөөрөө хохирлоо барагдуулахаа илэрхийлж байгаа тул шүүх үүнийг онцгой анхаарч үзнэ үү. Хэрвээ эртхэн хорих байгууллагаас гарч ирвэл хохирол нөхөн төлөх дээр санаачилга гаргах тул анхаарч өгнө үү. Эрүүгийн хариуцлагын санал дээр Эрдэнэбат өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үнэн зөв мэдүүлэг өгч, хохирол төлөх тодорхой оролдлогуудыг хийж байсан. Миний хувьд хохирогч Д-тэй ярьж хохирлоос тодорхой хэмжээгээр хасах талаар ярьж байсан. Хохирогч 100 сая төгрөгийг бүтнээр өг, өгөхгүй бол ялаа эдлээд яв гэж хэлж. Шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан хүн нь өмгөөлөгч бид нар болж байна. Бид дээд шатны шүүхэд хандсан шалтгаан нь хохирлын тооцоог үнэн зөв гаргуулах байсан. Ийнхүү гомдол гаргаж явсаар эцэстээ үйлчлүүлэгч нарын зүйл анги хүндэрч байна. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан дээр улсын яллагч 5 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байсан. Тухайн үед 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Хохирлын тооцоог үнэн зөв гаргуулахын тулд явсаар өнөөдөр шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулчихлаа. Тэнгис өмгөөлөгчийн ярьж байгаа зүйл үнэн. Өнөөдөр шүүгдэгч нар ялаа эдэлж байгаад магадлангаар суллагдах асуудал яригдана. Энэ үед хохирогч нарын хохирлыг барагдуулсан байх асуудал үүснэ. Хохирогч нарын хохирлыг барагдуулах нь нэгдүгээр асуудал. Хэрвээ анхнаасаа хохирогчийн хохирлын тооцоог зөв гаргасан байсан бол 8 жилийн хугацаагаар хорих ялын санал сонсохгүй байх байсан. 461 дүгээр ангид 1 жил цагдан хоригдсоны оронд хорих ангидаа ажил хийгээд явж байсан бол шагналын хоногоо авч, ял нь хасагдаад явж байх ёстой байсан. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүх бүрэлдэхүүн ял оногдуулахдаа анхаарч үзнэ үү...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Б, Д.Б нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал болон үйлдэл, оролцоо, талуудын санал дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар шүүгдэгч С.Б-д найман жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.Б-д долоон жил зургаан сарын хугацаагаар тус бүр хорих ял шийтгэж, хэн алиных нь хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5057 УНҮ улсын дугаартай “Тоёота Аксио” маркийн автомашины үнэ болох 7,505,000 төгрөгийн 75 хувь буюу 5,628,750 төгрөгийг шүүгдэгч С.Б-с, 25 хувь буюу 1,876,250  төгрөгийг шүүгдэгч Д.Б-с,

- *** улсын дугаартай “Тоёота Приус 30” маркийн автомашины үнэ болох 10,117,500 төгрөгийг хоёр шүүгдэгчид хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч С.Б-с 5,058,750 төгрөгийг, шүүгдэгч Д.Б-с 5,058,750 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий хоёр ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Д.Б нарын цагдан хоригдсон нийт 637 хоногийг тэдний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б, Д.Б нар нь хохирогч Д.А-нд төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.С.Б, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж, байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Б-д найман жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.Б-д долоон жил зургаан сарын хугацаагаар тус бүр хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Д.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Д.Б нарын цагдан хоригдсон нийт 637 (зургаан зуун гучин долоо) хоногийг тэдний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-с нийт 89,356,317.0 төгрөгийг гаргуулан хохирогч Д.А-д 8,576,500.0 төгрөг, хохирогч Л.Д-т 76,803,390.0 төгрөг, хохирогч Э.Я-д 715,000.0 төгрөг, хохирогч Б.О-д 2,928,427.0 төгрөг, хохирогч Д.Д-д 333,000.0 төгрөг,

- шүүгдэгч Д.Б-с нийт 80,779,817.0 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Д-т 76,803,390.0 төгрөг, хохирогч Э.Я-д 715,000.0 төгрөг, хохирогч Б.О-д 2,928,427.0 төгрөг, хохирогч Д.Д-д 333,000.0 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэж, хохирогч Э.Я, Б.О, Д.Д нар нь хаалга шинээр худалдан авсан гэх зардал, хохирогч Д.А нь шинжээчийн ажлын хөлс төлсөн гэх зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тусгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ** улсын дугаартай “Тоёота Аксио” маркийн автомашины үнэ болох 7,505,000.0 төгрөгийн 75 хувь буюу 5,628,750.0 төгрөгийг шүүгдэгч С.Б-с, 25 хувь буюу 1,876,250.0 төгрөгийг шүүгдэгч Д.Б-с,

- 7328 УНК улсын дугаартай “Тоёота Приус 30” маркийн автомашины үнэ болох 10,117,500.0 төгрөгийг хоёр шүүгдэгчид хувь тэнцүүлэн 5,058,750.0 төгрөгийг шүүгдэгч С.Б-с, 5,058,750.0 төгрөгийг шүүгдэгч Д.Б-с тус тус гаргуулан улсын орлого болгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий хоёр ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

8.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар хохирогч Д.А-д төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч С.Б, Д.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдний эдлэх хорих ялын хугацааг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Б, Д.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус бүрд нь хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                        Б.БАТАА

 

                                                 ШҮҮГЧ                        Г.ГАНБААТАР

                                                                                    М.МӨНХБААТАР