Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 159/ШШ2019/0017

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх ******* дүгнэлттэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын тасгийн байгаль хамгаалагч ******* холбогдох,

Мандалд сум дахь Байгаль орчны хяналтын тасгийн байгаль хамгаалагч *******ын А.******* холбогдуулан гаргасан 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 0172095 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хариуцагч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Уг зөрчлийн хэргийг нотлох баримтууд дээр тулгуурлан дүгнэхэд ******* ХХК нь нарс мод бэлтгэх зөвшөөрөлтэй байсан ч зөвшөөрлийн дагуу нарс биш нойтон шинэс мод бэлтгэсэн нь Ойн тухай хуулийг зөрчсөн үйлдэл тогтоогдож байна. Мөн тус шийтгэлийн хуудсанд технологийн горимыг зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь Технологийн горимыг зөрчсөн гэх үйлдэл нь тухайн модыг яаж бэлтгэх арга замыг зөрчсөнийг ойлгоно. Тийм учир уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна ... гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын тасгийн байгаль хамгаалагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... би хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хяналт шалгалт хийх явцад ойгоос мод бэлтгэх технилогын горим зөрчин мод бэлтгэн тээвэрлэсэн гэх ******* овогтой ******* холбогдох зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан холбогдогч, гэрчээс тайлбар авах ажиллагааг явуулахад:

Сансар хараа ХХК-ийн захирал С.******* ....мод бэлтгэлд явж байгаа жолоочид хяналтын хуудас олгохдоо зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан ... гэх Сансар хараа ХХК-ийн гэрээт жолооч А Ганзориг .. .мод бэлтгэх талбайд очиход бороо орсны улмаас шавартай байсан учраас өөрөө шийдвэр гарган шинэс бэлтгэсэн... гэх. Тухайн өдөр заааарчилгаа өгч ******* гарын үсэг зуруулсан Сансар хараа ХХК-ийн бүртгэлийн дэвтэр зэргийг үндэслэн:

Тоогдсон нөхцөл байдлын дагуу жолооч А.******* Зөрчилийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт заасан Мод бэлтгэх, эсхүл ойн дагалт нөөц ашиглахдаа технологийн горимыг зөрчсен бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсний дагуу 2018 оны 08 сарын 10-ний өдөр №0172095 дугаартай шийтгэлийн хуудсаар 300.000 төгрөгийн торгууль оногдуулсан болно.

Би 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 0172095 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан А.******* холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох сум дундын прокурорын газрын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь байгаль орчныг хамгаалах тасгийн байгаль хамгаалагч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 0172095 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн А.Ганзоригийг мод бэлтгэх технилогийг зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300.000 / гурван зуун тавин мянга / төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын газраас дээрх зөрчлийн материалыг хянаад зөрчлийн хэрэгт холбогдогч А.Ганзоригийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байхад Зөрчлийн хуулиар хариуцлага тооцсон нь үндэслэлгүй байх тул 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 0172095 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын дүгнэлтийг хариуцагч Мандал сум дахь байгаль орчныг хамгаалах тасгийн байгаль хамгаалагч ******* хүлээн зөвшөөрсөн тухай шүүх хуралдааны явцад тайлбарлаж, бичгээр илэрхийлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалган шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын тасгийн байгаль хамгаалагч ******* холбогдох Мандалд сум дахь Байгаль орчны хяналтын тасгийн байгаль хамгаалагч *******ын А.******* холбогдуулан гаргасан 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 0172095 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын тасгийн байгаль хамгаалагчийн 2018.08.10-ны өдрийн 0172095 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн *******гийн ******* /РД: МЗ-89030613/ оногдуулсан 300.000 төгрөгийг төрийн сангаас буцаан олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Л.ОДБААТАР