Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0091

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          Хэргийн индекс: 166/2021/0084/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагч  Г.У-,

Шүүгдэгч А.А.П-гийн өмгөөлөгч Ө.Ө-,

Шүүгдэгч Д.Д.Н-гийн өмгөөлөгч И.А-,

Шүүгдэгч О.О.И-гийн өмгөөлөгч Д.З-,

Шүүгдэгч А.П-, Д.Н-, О.И- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.П-, Д.Н-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.И- нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2118000000076 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Үндэсний их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 2, эцгийн хамт оршин суух,

Урьд: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад 1 жил 6 сар хорих ялыг хоёр дахин багасгаж 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж, интернэт тоглоомын газар очих, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, А.П-

 

2.Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Соёл урлагийн их сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эх, дүү нарын хамт оршин суух,

Урьд: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай арга хэмжээ авч шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Д.Н-

 

3.Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт оршин суух

Урьд: Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар торгох ялыг нэмж нэгтгэн 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, О.И-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Д.Н-, А.А.П- нар нь бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 16 дугаар байрны 131 тоотод Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

 

Шүүгдэгч О.О.И- нь 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн түр оршин суух Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 16 дугаар байрны 131 тоотод Д.Д.Н-, А.А.П-, Э.Э.Т-, Б.Б.Б-, Б.Б.М- нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч А.А.П- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учраас нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

     Шүүгдэгч Д.Д.Н- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

     Шүүгдэгч О.О.И- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Эрүүгийн  2118000000076 дугаартай хэргээс:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 3-12/,

Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1-р хх 22-37/,

О.О.И-гийн П.П.Д-тэй байгуулсан түрээсийн гэрээ /1-р хх 44/,

Гэрч Э.Э.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэрээсээ гараад найз О.И-гийн гэрт орсон юм. Намайг ороход Д.Н-, А.П-, О.И- нар байсан. Тэгээд намайг ороод байж байтал Э- гаднаас гаднаас пиво авсан орж ирсэн. Тэгээд Э-гийн авчирсан пивоноос бид хэд нэг нэг шилийг уусан. Тэгээд О.И-гийн гэрт байсан ундааны савтай өвснөөс гаргаж сорж хэрэглэсэн. Тэгээд шөнөжин хөзөр тоглож байгаад өглөө унтсан. Өглөө Э- гарч яваад тебантин гэх эм, тариур, зүүний хамт авчирсан. Тэгээд авчирсан эмээ найруулж байгаад А.П-, Б.Б-, Э-, гурав хуваагаад судсаараа тарьж хэрэглэсэн. Тэгээд бид хэд О.И-гийн гэрт байсан өвснөөс хэрэглэсэн. Тэр үед О.И-, Д.Н- хоёр гадагшаа гарч яваад Woods нэртэй эм авчраад уусан юм. Тэгээд Б.Б- найзтайгаа гадуур явж байхад нь Э- утсаар яриад Б.Б-ыг Номингийн эмийн сангаас Тебантин аваад ир гэж хэлсэн. Тэгээд Б.Б- 20-30 ширхэг Тебантин авч ирээд 5, 5 капсулаар найруулж байгаад О.И-, Э-, Б.Б-, Д.Н- бид 5 хэрэглэсэн. Мөн Б.Б-ын найз охин Б.М- хэрэглэсэн байж магадгүй. Тэгээд судсаараа тарьж хэрэглэчихээд араас нь өвсөө сорж хэрэглэж байтал цагдаа нар орж ирсэн.

Уг байрыг О.О.И- 2020 оны 12 дугаар сараас эхэлж түрээслэх болсон. Тухайн үед би түрээсэлж байгаа байранд нь очиход төр өрөөнд ямар нэгэн эд хогшил тавилга гэх зүйл байхгүй, ганц ор хөнжил даавуу байсан. Хоол унд хийх тогоо, шанага, аяга таваг гэх зүйл байхгүй учир А.П- ихэнхдээ хоол хийж авчирч өгдөг байсан. Би болон манай найз нар О.О.И-гийн түрээсэлдэг байранд мансууруулах төрлийн ургамал хэрэглэдэг байсан” гэх мэдүүлэг /1-р хх 58-60/,

Гэрч Э.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрээсээ гараад О.И-гийн гэр болох 16 давхарт очсон. Намайг тэдний гэрт ороход О.И-, Д.Н-, Э.Т- нар байсан. Тэгээд бид дөрөв Queen бааранд орсон. Тэндээ сууж байгаад хаах үед 22 цагт гараад О.И-гийн гэрт очиход гэрийнх нь хаалга онгойхгүй байсан. Тэгэхээр нь бид 4 хээтэй хорооллын голд байдаг“Од” нэртэй буудал орсон. Би архи уугаад нэлээн муудсан байсан учир өрөөнд ороод унтаад өгсөн. Тэгсэн өглөө үүрээр 06 цагийн үед сэрэхэд А.П- ирчихсэн, Д.Н- өвс аваад ирсэн босоорой гэсэн. Тэгээд би босоод хоол захиалаад бид хэд идэж байгаад буудлаас гараад О.И-гийн гэр рүү Д.Н-, Э.Т- О.И- бид 4 яваад А.П- гэртээ харихаар явсан. Би О.И-гийн гэрт очоод удалгүй гэртээ харьсан. Тэгээд гэртээ 2 хоноод 2021 оны 02 дугаар сарын 14-ний орой 19 цагийн үед О.И-гийн гэрт 7 шил пиво аваад орсон. Намайг ороход Д.Н-, Э.Т-, О.И-, А.П- 4 сууж байсан. Тэгээд бид 5 пиво ууж байгаад өвс сорсон, гэхдээ би өвс сороогүй.

Би О.О.И-г тухайн байрыг яг хэзээнээс түрээсэлж байгааг мэдэхгүй, 1 сард мэдсэн. Тухайн үед О.И- надад хоол авчраад өгөөч гэдэг байсан учраас би хоол хийж аваачиж өгдөг байсан. Тэр үед тухайн түрээсэлж байгаа өрөөнд ямар нэг тавилга, эд хогшил байхгүй, хоол хийх ямар ч хэрэгсэл байхгүй байсан. Манай найз нар тэнд цугларч уулздаг байсан” гэх мэдүүлэг /1-р хх 64-66/,

Гэрч Б.Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 12-ны орой О.И- бид хоёр гэртээ байж байтал гаднаас А.П-, Д.Н- хоёр жижиг усны саванд дүүрэн өвстэй 2 ширхэг сав оруулж ирсэн. Тэгэхээр нь О.И- хаанаас олсон гэж асуухад А.П- миний монгол цэцэрлэгт хүрээлэнгээс олсон гэж хэлсэн. Тэгсэн Д.Н- зун хэрэглэж байсан өвсөө олсон гэж хэлсэн. Тэгэхээр нь нөгөө 2 савтай өвсийг савнаас нь гаргах гэтэл хөлдсөн байсан учир гэсгээхээр болоод Д.Н-, А.П- хоёр явсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн үед би ажилдаа яваад О.И- үлдсэн. Тэгээд 23 цагийн үед би ажлаасаа ирэхэд Д.Н-, А.П- нар манай гэрт ирсэн О.И- тэр гурав шавар гаргах гэж байсан. Тэгээд авчирсан 2 савтай өвснийхөө нэг савтай өвсийг нь том ундааны саванд хийгээд дээр нь 2-3 савтай газ шахаад А.П- шавар гаргаж авсан. Тэгээд нөгөө гаргаж авсан шавраасаа бага зэргийг бид дөрөв хэрэглэсэн. Тэгээд шөнө А.П-, Д.Н- хоёр яваад өгсөн. 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би ажилдаа яваад О.И- ганцаараа гэрт үлдсэн. Тэгээд орой намайг гэрт ороход Э-, А.П-, Д.Н-, Э.Т- нар ирсэн байсан. Намайг орж ирэхэд пиво уугаад өвс хэрэглэж байсан. 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажлаасаа чөлөө аваад найз охин Б.М-тэй гадуур гарсан. 21 цагийн орчим О.И-гийн гэрт пиво аваад орсон. Бид хоёрыг ороход Э-, О.И-, А.П-, Д.Н-, Э.Т- нар нэлээн мансуурсан байсан.

Би тус байрнаас 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр гарснаас хойш миний түрээсэлдэг байсан гал тогооны өрөөнд орсон юм. Тэгээд бид хоёр танилцаж байсан. Хааяа тэр байранд очиход Д.Н-, А.П-, Э.Т-, Э- нар цуглачихсан байдаг байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 68-70/,

Насанд хүрээгүй гэрч Б.Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн үед найз Б.Б-той уулзаад Валентины баяр тэмдэглээд гадуур явсан. Тэгээд Б.Б-ын найз болох О.И-гийн гэрт нь орсон. Б.Б- бид хоёрыг ороход О.И-гийн гэрт Э-, Д.Н-, Э.Т-, А.П- тэр 5 байсан. Тэгээд тэр хэд нэрийг нь мэдэхгүй тариаг бие биедээ хийж өгөөд байсан. Тэгээд Б.Б- бид хоёрыг гараад нэрийг нь сайн санахгүй байна, эм аваад ирээч гэсэн. Тэгээд миний данс руу Э- мөнгө шилжүүлээд Б.Б- бид хоёр гадагшаа гараад Дархан Номингийн эмийн сангаас 3 хайрцаг нийт 30 ширхэгтэй капсултай эм аваад буцаад О.И-гийн гэрт орсон. Тэгээд намайг гэрт ороход жижиг шүүгээн дээр усны савтай өвс харагдсан. Тэгээд нөгөө худалдаж авсан эмийг тариурт хийж байгаад найруулаад Э-, Д.Н-, Э.Т-, А.П-, О.И-, Б.Б- нар өөртөө тарихаар нь сонирхоод би өөртөө тариулсан. Тэгээд тамхи шиг ороосон зүйл байхаар нь сорсон” гэх мэдүүлэг /1-р хх 74/,

Гэрч П.Д- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хороолол 16- 130 тоот орон сууц нь миний эзэмшлийн 3 өрөө орон сууц байгаа юм, би уг байраа өрөө тус бүрээр нь түрээсэлдэг. Одоогоор нэг өрөөнд л эхнэр, нөхөр хоёр байгаа. Манай гал тогооны өрөөг О.И- гэх залуу 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сарын 60.000 төгрөгөөр түрээслэн амьдарч байгаад 2021 оны 02 дугаар сарын сүүлээс хойш огт ирээгүй. Би О.О.И-г өрөө түрээслэн амьдарч байх хугацаанд олон хүүхэд байнга цуглуулаад орчиндоо их заваан байна, мөн архи согтууруулах ундаа байнга хэрэглээд байна гээд байрнаас гарахыг удаа дараа шаардаж байсан” гэх мэдүүлэг /1-р хх 89/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1189 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “О.О.И- 2021.02.16” гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамраана. /1-р хх 96-97/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1191 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “А.А.П- 2021.02.16” гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамраана. /1-р хх 101-102/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1193 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Д.Д.Н- 2021.02.16” гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамраана. /1-р хх 106-107/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1187 дугаартай шинжээчийн дүгнэлт “Б.Б.М- 21.02.16” гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнибинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. /1-р хх 111-112/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1190 дугаартай шинжээчийн дүгнэлт “Э.Э.Т- 21.02.16” гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнибинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. /1-р хх 121-122/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1192 дугаартай шинжээчийн дүгнэлт “Б.Б.Б- 2021.02.16 гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнибинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна./1-р хх 126-127/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1194 дугаартай шинжээчийн дүгнэлт:  1.2.Шинжилгээнд ирүүлсэн Шаргал өнгийн тагтай хуванцар савтай шингэн зүйл, “Соса соlа” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэн зүйл, 20 төгрөгийн мөнгөн тэмдэгт /3 ширхэг/, ногоон өнгийн тагтай, хаяггүй, хуванцар савтай өвс мэт зүйл, гялгар уутанд хийсэн жижиг хуванцар савтай өвс мэт зүйл, түүний хажууд хэлбэрт оруулсан тугалган цаас /3 ширхэг/ хуйлсан 50 төгрөгийн мөнгөн тэмдэгт 1 ширхэг, чихрийн цаас, “Ширээн дээрээс” гэж хаягласан гялгар ууттай өвс мэт зүйл, “Тагтан дээр байсан төмөр саван дээрээс” гэж хаягласан өвс мэт зүйл, “Тагтан дээрээс” гэж хаягласан гялгар ууттай өвс мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) илэрсэн6

Дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарна.

 

3.Ногоон өнгийн тагтай хаяггүй хуванцар савтай өвс мэт зүйлийн цэвэр жин нь 56.3 гр, гялгар уутанд хийсэн хуванцар савтай өвс мэт зүйлийн цэвэр жин нь 63.4 гр, “Ширээн дээрээс” гэж хаягласан гялгар ууттай өвс мэт зүйлийн цэвэр жин нь 10.3 гр, “Тагтан дээр байсан төмөр саван дээрээс” гэж хаягласан өвс мэт зүйлийн цэвэр жин нь 11.8 гр, Тагтан дээрээс” гэж хаягласан гялгар ууттай өвс мэт зүйлийн цэвэр жин нь 2.2 гр байсан ба шинжилгээнд тус бүрээс 0.1 граммыг зарцуулав. /1-р хх 132-134/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21/46 дугаартай магадлагаа:

 

1. О.И- нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Одоогоор хамааралт байдал илэрсэнгүй.

2. О.И- нь сэтгэцийн хувьд эрүүл мөрдөн шалгах ажиллагаанд ач холбогдолтой үйл явдлыг үнэн зөв тусган ойлгож мэдүүлэх чадвартай болно.

3. О.И- нь сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно. /1-р хх 150/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 43/21 дугаартай магадлагаа:

 

1. А.П- нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Одоогоор хамааралт байдал илэрсэнгүй.

2. А.П- нь сэтгэцийн хувьд эрүүл мөрдөн шалгах ажиллагаанд ач холбогдолтой үйл явдлыг үнэн зөв тусган ойлгож мэдүүлэх чадвартай болно.

3.А.П- нь сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно. /1-р хх 154/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 44/21 дугаартай магадлагаа:

 

1. Д.Н- нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Одоогоор хамааралт байдал илэрсэнгүй.

2. Д.Н- нь сэтгэцийн хувьд эрүүл мөрдөн шалгах ажиллагаанд ач холбогдолтой үйл явдлыг үнэн зөв тусган ойлгож мэдүүлэх чадвартай болно.

3. Д.Н- нь сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно. /1-р хх 158/,

 

Шүүгдэгч А.А.П-, Д.Д.Н-, О.И- нар нь тээврийн хэрэгсэл эзэмшдэг эсэх тодорхойлолт /1-р хх 208/, эзэмшил өмчлөлийн газартай эсэх лавлагаа /1-р хх 210/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /1-р 213-214/, шүүгдэгч А.А.П-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, шийтгэх  тогтоолын хуулбар /1-р хх 215-222/, суралцагчийн хувийн хэрэг /1-р хх 224-239/, шүүгдэгч Д.Д.Н-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх 240-247/, шүүгдэгч О.О.И-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх 14/, төрсний бүртгэлийн лавлагаа /2-р хх 16/, шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх 21-32/, сургуулийн тодорхойлолт, дүнгийн жагсаалт /2-р хх 33-38/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Д.Н-, А.А.П- нар нь бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 16 дугаар байрны 131 тоотод Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

 

Шүүгдэгч О.О.И- нь 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн түр оршин суух Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 16 дугаар байрны 131 тоотод Д.Д.Н-, А.А.П-, Э.Э.Т-, Б.Б.Б-, Б.Б.М- нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

           

Шүүгдэгч А.А.П-, Д.Д.Н-, О.О.И- нар нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, тэдний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагааны хэм хэмжээг зохицуулсан ба Сэтгэцэд нөлөөт бодис гэдэг нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад байгалийн буюу нийлэг аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний хөдөлгөөний үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

 

Иймд шүүгдэгч А.А.П-, Д.Д.Н- нар нь санамсаргүй тохиолдлоор Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтад заасан Делта-9 тетрагидроканниболын агууламжтай ургамлыг /өвс/ олсон байх ба уг ургамлыг хэрэглэх зорилгоор 2021 оны 02 сарын 10-15-ны өдрүүдэд хууль бусаар хадгалсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

Шүүгдэгч О.О.И- нь 2021 оны 02 сарын 12-15-ны өдрүүдэд өөрийн найз болох А.А.П-, Д.Д.Н-, Э.Э.Т-, Б.Б.Б-, Б.Б.М- нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.А-, Ө.Ө-, Д.З- нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан улсын яллагчтай мэтгэлцээгүй, шүүгдэгч А.А.П-, Д.Д.Н-, О.О.И- нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгөөгүй болно.

 

Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ... “шүүгдэгч А.А.П-, Д.Д.Н- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Д.Д.Н-д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулан тэнссэн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 269 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биеэр эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоох,

 

Шүүгдэгч О.О.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 төгрөгөөр торгох ялаас 267,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 2,933,000 төгрөг болон дээр оногдуулсан хорих ялыг тус тусад нь эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна” гэв.

 

Шүүгдэгч А.А.П-гийн өмгөөлөгч Ө.Ө- шүүхэд гаргасан дүгнэлтдээ...” А.А.П- 2000 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн. Одоогийн байдлаар 21 насанд хүрээгүй, өсвөр насны хүүхдээс гарах болчимгүй үйлдэл хийсэн гэдэг нөхцөл байдал харагдаж байгаа. Нас тоолсон баримтуудаар яах аргагүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өсвөр насны шүүгдэгчид ял оногдуулах энэ бүлэгт заасан нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл 21 насан хүрээгүй, өсвөр насны насанд хүрээгүй хүний оюун санаа, сэтгэхүйн хөгжлөөр ухамсарлаж алдах насан дээрээ байна. Яг ийм насны хүмүүс нэг нэгнээ уруу татаж, гэмт хэрэгт холбогдох нь их байна” гэв.

 

Шүүгдэгч Д.Д.Н-гийн өмгөөлөгч И.А- шүүхэд гаргасан дүгнэлтдээ...”Д.Д.Н-д хариуцлага оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, шалтгаан, гэм буруугийн оролцоо, энэ хүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөр байхгүй, гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, залуу хүн өсвөр насандаа байгаа зэрэг байдлыг үндэслэж хорих ялын доод хэмжээг оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар ашиглах буюу хадгалах гэмт хэрэг нь ялын хувьд ямар байдаг гэхээр 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ялтай байгаа. Өмнөх тогтоолоор оногдуулсан тэнссэн шийдвэр хүчингүй болж хорих ял оногдуулна, дээрх үндэслэлийн дагуу 1 жил хорих ял оногдуулах. Одоо энэ үйлдэлд нь 1 жил 2 сар доод хэмжээгээр хорих ял оногдуулж, үүний багыг эхэд нь нэгтгэж 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Нөгөө талаар зорчих эрхийг хязгаарлах ял энэ оноос хойш хэрэгжиж байгаа. Эдгээр хүүхдүүд бөөнөөрөө цугларч энэ үйлдлийг хийдэг байгаа, энэ үйлдлийг зогсоогоод бөөнөөр нь байлгахгүй тал дээр нь анхаарч зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах ч боломжтой гэж үзэж байна. Нөгөө талаар Дарханд эдгээр сэтгэцэд нөлөөлдөг эм, өвс ургамал маш элбэг байна. Д.Д.Н- сургуульд сурдаг, зорчих эрхийг хасах ял оногдуулбал сургууль соёлдоо хамрагдах ач холбогдолтой юм уу гэдэг талаас нь харж байгаа. Тийм учраас шүүх хуульд байгаа ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч О.О.И-гийн өмгөөлөгч Д.З- шүүхэд гаргасан дүгнэлтдээ...” . О.О.И- нь өнөөдрийн байдлаар 19 нас 6 сартай 20 нас хүрээгүй байгаа. Тиймээс шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа насны онцлогийг харгалзаж, хүмүүжих, алдаагаа засах боломж олгож эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг тус тусад нь эдлүүлэх, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  3,200,000 төгрөгийн торгуулийн ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, үүнээс нэг сарын төлбөрийг төлсөн байгаа. Иймээс О.О.И- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ухамсарлаж гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Яагаад энэ ялыг санал болгож байна гэхээр энэ гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаан нь олноороо бөөгнөрч цугларч үйлддэг байгаа тэгэхээр тодорхой хүнтэй харилцахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-д заасан “арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасан нь шүүхэд үүрэг хүлээлгэсэн зохицуулалт биш,  харин гэмт хэрэг үйлдсэн хорин нэгэн насанд хүрээгүй хүний оюун санаа, сэтгэхүйн хөгжил нь өсвөр насны хүүхдийн хэмжээнд буюу эрх зүйн зөрчил, түүний үр дагварыг ухамсарлан ойлгох чадвар нь арван найман насанд хүрсэн хүнтэй харьцуулахад илтэд сул хөгжсөн, түүнчлэн гэмт хэрэг үйлдэхдээ өсвөр насны хүүхдийн адил сэтгэхүйгээр сэтгэж үйлдсэн болох нь сэтгэцийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон онцгой тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн санаа зорилгыг харгалзан дээрх зохицуулалтыг хэрэглэж болохоор шүүхэд эрх олгосон зохицуулалт юм.

Шүүгдэгч  А.А.П-, Д.Д.Н-, О.О.И- нарын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтад заасан Делта-9 тетрагидроканниболын агууламжтай ургамлыг /өвс/ олон удаагийн давтамжтай хэрэглэж байгаа байдал, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, урьд нь гэмт хэрэгт ял шийтгүүлсэн зэрэг хувийн байдлыг дүгнэхэд тэднийг өсвөр насны хүнтэй адилтган хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 

Яллах болон өмгөөлөх талын тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүх шүүгдэгч А.А.П-, Д.Д.Н-, О.О.И- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч А.А.П-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар  01 жилийн хугацаагаар оршин суух газраас явахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Д.Д.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар,  шүүгдэгч О.О.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Н-д Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож  01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 01 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 02 жил 01 сарын хугацаагаар тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.И-д Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3200000 төгрөгийн торгох ялаас 2021 оны 04 сарын 26-ны өдөр 267000 төгрөгийг хэсэгчлэн биелүүлсэн байх тул хэд хэдэн шийтгэх тогтоолоор өөр өөр төрлийн ялыг тус тусад нь эдлүүлэх боломжтой гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Н-д оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.О.И-д оногдуулсан 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхийг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.А.П- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.П-д хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөн хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.И-д хорих ял оногдуулсан тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.Д.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.Д.Н-, А.А.П- нарын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаартай Шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон хугацаа 40 хоног хоригдсон нь Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна. /1хх173/  Шүүгдэгч О.О.И- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8 ширхэг тариур, 17 ширхэг тариурын зүү, 1 ширхэг ахуйн хэрэглээний газ, 16 ширхэг тарианы хөвөн, 1 ширхэг тарианы хөвөнгийн уут, Woods гэх бичигтэй шар өнгийн хайрцаг 2 ширхэг, Woods гэх бичигтэй хуванцар сав 2 ширхэг, тебатин эмний хоосон уут 18 ширхэг, шар өнгийн тагтай гол хэсгээрээ зүсэгдсэн, дотор хэсгээр нь хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, хажуу талдаа бөөрөнхий цоорсон сав 1 ширхэг, таггүй 1,25 литр багтаамжтай Кока кола нэртэй ундааны хоосон сав, Чук гек нэртэй чихрийн цаас 1 ширхэг, бортого хэлбэртэй болгосон тугалган Цаас 3 ширхэг, дотроо хатааж нунтагласан ногоон өнгийн өвстэй уут 3 ширхэг, таггүй 500 грамм багтаамжтай усны хуванцар хоосон сав, гол хэсгээрээ хөндлөн зүсэгдсэн дотор хэсэгт хатааж нунтагласан ногоон өнгийн өвстэй сав 1 ширхэг, эмийн капсул 36 ширхэг, дуслын уут 1 ширхэг, ногоон өнгийн тагтай 1.25 литрийн багтаамжтай ундааны хоосон сав, гол хэсгээрээ хөндлөн зүсэгдсэн дотор хэсэгтээ хатааж нунтагласан ногоон өнгийн өвстэй сав 1 ширхэг устгуулахаар, Үндэсний мөнгөн тэмдэгт /20 төгрөг, 50 төгрөг/ 2 ширхгийг зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус даалгаж Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А.П-, Д.Н- нарыг бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.И-г сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч А.А.П-г 01 жилийн хугацаагаар оршин суух газраасаа явахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Д.Д.Н-г 01 жил 01 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.И-г 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Н-д Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэснийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 01 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 02 жил 01 сарын хугацаагаар тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.И-д Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3200000 төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Н-д оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.О.И-д оногдуулсан 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.А.П- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            7.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.П-, Д.Д.Н- нарын цагдан хоригдсон 40 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            8.Шүүгдэгч О.О.И- цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8 ширхэг тариур, 17 ширхэг тариурын зүү, 1 ширхэг ахуйн хэрэглээний газ, 16 ширхэг тарианы хөвөн, 1 ширхэг тарианы хөвөнгийн уут, Woods гэх бичигтэй шар өнгийн хайрцаг 2 ширхэг, Woods гэх бичигтэй хуванцар сав 2 ширхэг, тебатин эмний хоосон уут 18 ширхэг, шар өнгийн тагтай гол хэсгээрээ зүсэгдсэн, дотор хэсгээр нь хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, хажуу талдаа бөөрөнхий цоорсон сав 1 ширхэг, таггүй 1,25 литр багтаамжтай Кока кола нэртэй ундааны хоосон сав, Чук гек нэртэй чихрийн цаас 1 ширхэг, бортого хэлбэртэй болгосон тугалган Цаас 3 ширхэг, дотроо хатааж нунтагласан ногоон өнгийн өвстэй уут 3 ширхэг, таггүй 500 грамм багтаамжтай усны хуванцар хоосон сав, гол хэсгээрээ хөндлөн зүсэгдсэн дотор хэсэгт хатааж нунтагласан ногоон өнгийн өвстэй сав 1 ширхэг, эмийн капсул 36 ширхэг, дуслын уут 1 ширхэг, ногоон өнгийн тагтай 1.25 литрийн багтаамжтай ундааны хоосон сав, гол хэсгээрээ хөндлөн зүсэгдсэн дотор хэсэгтээ хатааж нунтагласан ногоон өнгийн өвстэй сав 1 ширхэг устгуулахаар,  Үндэсний мөнгөн тэмдэгт /20 төгрөг, 50 төгрөг/  дэвсгэрт 2 ширхгийг зохих байгууллагад шилжүүлэхийг даалгаж Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

            10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.П-д хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөн хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.И-д хорих ял оногдуулсан тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.Д.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            12.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Д.Н-, О.О.И- нарт нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч А.А.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ