| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2021/0100/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/270 |
| Огноо | 2021-05-21 |
| Зүйл хэсэг | 147.2., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/270
2021 05 21 2021/ШЦТ/270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж, ерөнхий шүүгч Б.Батболор, шүүгч Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
улсын яллагч Н.Пүрэвтогтох,
иргэдийн төлөөлөгч Ж.Энхтуяа,
шүүгдэгч С.Б, Ч.Э, тэдний өмгөөлөгч Н.Болормаа
шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б... овогт Ч-н Э,
Б.... овогт С-н Б нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар;
И... овогт Б-н А-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.4, 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626031548 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1... оны 03 дугаар сарын 03-нд Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Төв аймаг Заамар сумын ... хүнд машин механизм жолооддог гэх, Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
-Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 183 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс хорих ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар тогтоосон, Б... овогт Ч-н Э /РД:/.
2. Монгол Улсын иргэн, ... оны 12 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашины засвар оношлогооны мэргэжилтэй, “...” ХХК-нд ачилтын жолооч ажилтай, Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт С-н Б /РД:/.
3. Монгол Улсын иргэн, ... оны 05 дугаар сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын харьяа хорих 427 дугаар ангид хорих ял эдэлж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 450 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, И овогт Б-н А /РД:/.
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч С.Б нь П.О, Б.А, Ч.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... орцны үүдэнд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн орчим хохирогч М.Э-ыг гэртээ орох гэж байхад түүний эд хөрөнгийг авах зорилгоор яллагдагч Ч.Э-той бүлэглэж хохирогчийг гольфийн цохиураар хөл рүү нь цохин унагааж, зэв арилгадаг шүршдэг зүйлийг түүний нүүр лүү цацан биед нь “дагзны хуйханд шарх, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, хоёр гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн зэргийн гэмтэл учруулж түүний “Леново маркийн таблет, эрэгтэй хүний улаан өнгийн гар цүнх зэрэг нийт 490.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн;
Яллагдагч Ч.Э нь П.О, Б.А, С.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... орцны үүдэнд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн орчим хохирогч М.Эыг гэртээ орох гэж байхад түүний эд хөрөнгийг авах зорилгоор яллагдагч С.Бтэй бүлэглэж хохирогчийг гольфийн цохиураар хөл рүү нь цохин унагааж, зэв арилгадаг шүршдэг зүйлийг түүний нүүр лүү цацан биед нь “дагзны хуйханд шарх, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, хоёр гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж түүний “Леново маркийн таблет, эрэгтэй хүний улаан өнгийн гар цүнх зэрэг нийт 490.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн;
Яллагдагч Б.А нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... орцны үүдэнд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн орчим хохирогч М.Эыг гэртээ орох гэж байхад түүний эд хөрөнгийг авах зорилгоор П.О, Б.А, Ч.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож яллагдагч С.Б, Ч.Э нарыг бүлэглэж хохирогчийг гольфийн цохиураар хөл рүү нь цохин унагааж, зэв арилгадаг шүршдэг зүйлийг түүний нүүр лүү цацан биед нь “дагзны хуйханд шарх, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, хоёр гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, түүний “Леново маркийн таблет, эрэгтэй хүний улаан өнгийн гар цүнх зэрэг нийт 490.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн гэх хэрэгт хамтран оролцсон хохирогчийг зааж өгсөн, гэмт хэрэг үйлдсэнийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэх тус тус гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэгт:
Шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хэрэг болохоос 2 хоногийн өмнөх өдөр О, Э, Б бид дөрөв уулзаж, Хан-Уул дүүрэгт байрлах ахуйн үйлчилгээний пабд пиво ууж суусан. Энэ хэрэгт тусгаарлагдсан байгаа О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон тул их хэмжээний өрөнд орсон байгаа гэж хэлсэн. Би мөнгөний хэрэг байна уу гэхэд мөнгөний хэрэг байна гэсэн. Тухайн үед би хоёр цайны газар ажиллуулдаг орлогоо авч явдаг байсан. Тэгээд би надад мөнгө байхын хувьд байна, их хэмжээгээр зээлэх мөнгө бол байхгүй, манай найз Э өөрийнхөө орлогыг авч явдаг талаар хэлсэн. Ахуй үйлчилгээний төвөөс гараад машинд суугаад явахад Эын машин зөрсөн. Би машины цонхоор цухуйж явж байсан тул нөгөө ярьсан найз маань энд явж байна гэж хэлсэн. О надаас байр нь энэ мөн үү гэхэд нь мөн гэж хэлсэн. Энд байдаг гэж би санамсаргүй хэлсэн. Хоёр хоногийн дараа гэртээ амраад байж байхад О над руу залгахаар нь утсыг нь аваагүй. Сүүлд нь уурлаад яах гээд байгаа юм бэ гээд Хан-Уул дүүрэг рүү эргэдэг уулзвар дээр очиход приус 10 маркийн автомашинтай хүлээж байсан. Намайг очиход найзыг чинь цохичихлоо гэхэд нь юу яриад байгаа юм, яаж байгаа юм гээд уурлаад шууд явсан. Тэр үедээ найзаасаа санаа зовоод цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Цагдаагийн байгууллагаас Оыг таних уу гэж надаас асуугаад энэ хэрэгт холбогдолтой болсон. Хохирогч Эыг дээрэмдэж юмыг нь хувааж авах талаар нэг ч үг хэлээгүй. Миний хувьд тухайн хэргийг мэдээгүй, хүсэл зоригийн эсрэг болсон. Шүүгдэгч Э, Б нар үнэн зөвөөр хэлэх байх гэж итгэж байна” гэсэн мэдүүлгийг гаргасан.
Шүүгдэгч Ч.Э, С.Б нараас: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн болно.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, 201626031548 дугаартай эрүүгийн хэргээс оролцогчдын судалсан нотлох баримтууд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 67/,
2. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт” /1хх-ийн 69-71/,
3. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 73-74/,
4. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл” /1хх-ийн 75/,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээч Т.Батхуягийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гарган ирүүлсэн ам зураг, холбогдох баримтууд /1хх-ийн 76-78/,
6. Хохирогч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өгсөн:
“...Би “...” ХХК-нд нягтлан бодогчоор ажилладаг юм. Манай ажил Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байдаг. Би 2016 оны 10 дугаар сарын 26-ны орой 20 цагийн өнгөрч байхад ажлаасаа өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай “Тоёота пасио” маркийн машинтай гарсан. Тэгээд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр хорооллын 37 дугаар байрны 1 дүгээр орцны гадна талд машинаа байрлуулаад гэртээ орох гээд алхаад явж байсан. Намайг алхаж байхад ойр орчим ямар нэгэн хүн харагдахгүй байсан. Машинаас буугаад 10 орчим метр алхаад явж байхад араас нэг хар өнгийн масктай залуу ирээд гартаа барьсан байсан гольфийн цохиураар миний баруун талын гуя руу цохисон. Тэгэхээр нь би эргээд харсан чинь миний баруун талын гуя руу дахин цохиураар цохиод, мөн зүүн талын гуя руу нэг удаа цохиураар цохисон. Тэгээд би тэр хүнээс холдоод зайгаа барьсан чинь араас нэг залуу гарч ирээд миний толгой орчим хатуу зүйлээр 2-3 удаа цохисон. Эргээд нөгөө хүнийг харах гэсэн чинь миний нүүр лүү шүршдэг будаг цацаад байсан. Тухайн үед шүршдэг будагны дотор байдаг шаариг нь дуугарч байгаа нь сонсогдож байсан. Энэ үед би нүдээ аниад гартаа барьсан байсан цүнхээ хаясан байсан. Учир нь би толгойгоо хамгаалсан юм. Тэгээд араас 2-3 удаа цохиод тусламж гуйсан чинь миний авч явсан цүнхийг нөгөө хоёр залуу аваад зугтаасан. Энэ үед би хөл өвдөөд явж чадахгүй байсан учраас орцны үүдэнд сандал дээр суугаад хэсэг манарч байгаад харсан чинь гольфийн цохиурны үзүүр нь хугарсан байдалтай байсан. Тэгээд би явж чадахгүй байсан учраас гадаа байсан гольфийн цохиурыг нь аваад гэртээ орж цагдаад дуудлага өгсөн. Миний баруун зүүн талын хөл хөхрөөд хавдсан байсан. Мөн толгой хагарсан. Ар дагз хэсэгтээ хоёр оёдол тавиулсан. Мөн гарны орчим хөхөрсөн байсан. Миний хөлөнд учирсан гэмтлийг гольфийн цохиураар учруулсан. Харин толгойд учирсан гэмтлийг бол юугаар учруулсан гэдгийг нь араас цохисон учраас харж чадаагүй.
Би Хан-Уул дүүргийн 2-р хороонд байрлах “Хасу манал” эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Эмнэлгийн төлбөр нь 450.000 төгрөг болсон. Эм тариа дусал нийлээд 300.000 төгрөг болсон. Мөн нийт 2 удаа тархины зураг авхуулсан. Эхний удаа 120.000 төгрөг, дараагийн удаа 90.000 төгрөгөөр толгойн зураг авхуулсан. Би тухайн үед улаан хүрэн өнгийн гар цүнх барьж явсан. Уг цүнхэн дотор ажилтай холбоотой хувийн бичиг баримтууд, хоёр ширхэг ажлын “Lenovo А-7” маркийн таблет байсан. Улаан хүрэн өнгийн цүнх нь Солонгос улсад үйлдвэрлэсэн Numani брэндийн цүнх байсан. 2016 оны 01 дүгээр сард 80.000 төгрөгөөр худалдаж авч байсан. “Lenovo маркийн А-7” загвартай таблет 2 ширхэгийг 2016 оны 01 дүгээр сард тус бүрийг нь 220.000 төгрөгөөр худалдаж авсан. Харин бусад хувийн бичиг баримтуудаа үнэлэхгүй. Надад одоогоор сэжиглэж байгаа ямар нэгэн хүн байхгүй байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Надад өр авлага өс хонзонтой хүн байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 98-100/,
-2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажлаа тараад гэрийн гадаах авто зогсоол дээр машинаа байрлуулан тавьчхаад Хан-Уул дүүргийн ... тоотод байх гэрийнхээ 1 дүгээр орцны гадаа гэр лүүгээ орох гэж байхад хар маск зүүсэн залуу гольфийн цохиураар миний 2 хөлийн гуя хэсэг рүү нэлээн хэд цохихоор нь эргээд харахад миний араас дахин нэг хүн миний толгойны ар дагз руу хатуу зүйлээр нэг удаа цохихоор нь хойшоо эргээд харахад нүд рүү шүршдэг будаг шиг шингэн зүйл цацсан. Би толгойгоо бариад доошоо бөхийгөөд гар цүнхээ тавьсан чинь миний гар цүнхийг миний толгой руу хатуу зүйлээр цохисон хүн аваад зугтсан. Би тэр хүнийг харж чадаагүй. Тэгээд би гэр лүүгээ ороод цагдаад дуудлага өгсөн. Би толгойны ар дагз хэсэгтээ хоёр оёдол тавиулсан. Миний хоёр хөлийн гуя нэлээн хөхөрч няцарсан. Тухайн үед шүүх эмнэлгийн байгууллагад үзүүлэхэд хөнгөн гэмтэл гарч байсан. Тухайн үеийн миний биед учирсан гэмтэл эдгэрсэн. Одоо ямар нэгэн зовуурьтай зүйл байхгүй. Тухайн үеийн эмчилгээ хийлгэсэн төлбөр мөн эд зүйлийн төлбөрийг нэхэмжилж байна. Эдгээр хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч хуулийнх нь дагуу ял шийтгэлийг нь оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /1хх-ийн 103-104/,
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14797 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:
1.Э-ын биед дагзны хуйханд шарх, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, хоёр гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 4 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. “ гэсэн дүгнэлт /1хх-ийн 130/,
8. Шүүгдэгч Ч.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагчаар өгсөн:
“...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.
Болсон асуудлын талаар гэвэл: 2016 оны 10 дугаар сарын дундуур байх ганцаараа Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “TSE” пабд байж байгаад 16-17 цагийн орчим найз Бтэй уулзах гээд байж байхад О залгаад “хаана байгаа юм бэ” гэж асуухаар нь байгаа газраа зааж өгсөн. Тэгээд Б, О бид гурав бааранд пиво уугаад сууж байхад Оын найз нь гэх А гээд залуу ирсэн. Ингээд бид нар юм яриад нэлээд удаан суусан. Тухайн үед бид нар ойр зуурын юм яриад сууж байсан. Ингээд О, Б бид гурав мөнгөтэй хүн байна гээд ярьж байсан чинь А мөнгөтэй хүн гэвэл би ч гэсэн байна, мөн манай найз мөнгөтэй явдаг гэж хэлсэн. Тэгээд ярьж байгаад тухайн яриа дууссан. Ингээд Аыг хүргэж өгөх гээд явж байхдаа А санаандгүй байдлаар манай найзынх энд байдаг гэдгийг хэлсэн. Тэгээд Аыг хүргэж өгөөд дараа нь Оыг хүргэж өгөөд би гэртээ харьсан. Ингээд нөгөөдөр нь над руу Б залгаад “гараад ир, нөгөө яриад байсан хүн дээр очъё, харъя” гэсэн. Тэгэхээр нь би гэрээс гар чадахгүй эхнэр төрөх гээд байна гэж хэлсэн. Тэгээд 3 дахь хоног дээр Б намайг дуудаад “гараад ир нөгөө хүн дээр очъё, гадаа чинь яваад очъё” гэхээр нь би за за гараад очъё гээд өөрийн эзэмшлийн приус-10 маркийн ... улсын дугаартай машинтай төмөр замаас Оыг аваад шууд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-н үйлчилгээний төвийн орчим очсон. Намайг очиход Б байсан. Тэгээд байрны гадаа нь очиж зогсож байгаад буудал орчхоод ирье гээд Б тэнд хүнтэй уулзаад гольфийн цохиур авсан. Буцаад нөгөө хүний гэрийн гадаа ирээд нэлээд удаан зогсоод хүлээж байхад нөгөө хүн ногоон өнгийн машинтай хүрч ирсэн. Тэгээд Б машинаас буухаар нь араас нь би машинаас буусан. Ингээд Б очоод цүнхийг нь авах гээд барьцалдаад байж байхад би тэр залуугийн цүнхтэй, гуя руу нь хоёр удаа цохисон чинь гольфийн цохиур хугарсан. Тэгээд нэг жижиг хэсэг нь гарт үлдэхээр нь нөгөө хөл рүү нь цохиод зугтаасан. Ингээд Б үлдээд, би зугтаагаад утсаар Б лүү яриад байрны хойд талд уулзаад, Отай уулзаад явцгаасан. Тэгээд А луу О залгаад үйлдвэрийн цагаан хаалганы орчим уулзаад, Ат болсон асуудлын талаар хэлсэн чинь “та нар манай найзыг яаж байгаа юм бэ” гээд уурлаад байсан. Тэгээд А уурлаад бид нараас салаад явсан. Ингээд Оыг буулгаж өгөөд Б бид хоёр цаашаа яваад цүнхтэй эд зүйлсийг Хархорин зах орчим хаяад хоёр ширхэг таблетийг нь би өөртөө байлгаж байсан. Би эхлээд хохирогчийн хөл орчим нь 1 удаа гольфийн цохиураар цохисон. Ингээд цохиур хугарахаар нь дахиад нэг удаа нөгөө хөл рүү нь цохисон. Цүнх рүү нь цохих үедээ таблетны дэлгэцийг нь эвдсэн байсан. Машин дотор байсан карвиратор цэвэрлэгчийг Б нүүр рүү нь цацсан гэсэн. О тухайн үед машинаас буугаагүй. А бид гурвыг найзыг нь дээрэмдэх гэж байгааг мэдээгүй. Энэ талаар хэлээгүй. Анх уулзаад Аыг хүргэж өгөх гээд явж байхад манай найзынх энд байдаг гэхээр нь Б гэрийг нь мэдэж авсан байсан. Тэрнээс биш гэрийг нь зааж өгсөн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 170-172/,
9. Шүүгдэгч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд:
-2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2010 оноос эхлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд амьдарч байхдаа анх Этай танилцаж байсан. Үүнээс хойш байнга холбоотой байдаг байсан. Бид хоёр хамтдаа гадуур ууж идээд манай гэрт хоноод явдаг сайн найзууд байгаа юм. Би одоо он, сарыг нь тодорхой санахгүй байна. 2016 оны 10 дугаар сарын дундуур байх, манай найз Э Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүрэл хөшөөтэй буудал дээр машинаа унаад явж байсан юм. Тэгээд би Эын утас руу нь залгаад тухайн үед бид хоёр 5 дахь өдрөөс уулзах уу гээд утсаа салгасан. Тэгээд би тэндээсээ шууд буудлын ар талд байдаг “TSE” нэртэй пабад найз О дээр орж уулзсан. Учир нь миний утас руу залгаад уулзъя гээд дуудаад байсан. Бааранд орсон чинь О танихгүй 2 залуугийн хамт сууж байсан. Тэгээд энд тэндхийн атманууд яриад “мөнгө төгрөг хэрэгтэй байна” гээд янз бүрийн юм ярьж байгаад “дээрэм булаалт хийвэл” гээд хоорондоо инээлдээд яриад байсан. Би тухайн үед машинтай явж байсан учраас нэг шил пиво захиалсан. Ингээд тэд нар хоорондоо “бэлэн мөнгөтэй хүн байвал булаалт хиймээр байна” гэсэн утгатай зүйл ярихаар нь би ч гэсэн гуанз ажиллуулдаг, оройд очиж орлогоо авдаг гэж өөрийгөө хэлээд, мөн жишээ татаад найзууд дунд орлогоо авч явдаг бэлэн мөнгөтэй хүн байгаа, ... гээд ундааны үйлдвэрт ажилладаг манай найз бас орлогоо авч явдаг гэж хэлсэн. Ингээд энэ яриа өндөрлөөд ойр зуурын юм ярьж байгаад авсан нэг шил пивоо ууж дуусаад гараад гэртээ харьсан. Тэгээд намайг гэртээ байж байхад О над руу 21 цагийн орчим залгаад уулзъя гээд гуйгаад байсан. Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрийн цагаан хаалганы орчим О нөгөө хоёр залуугийн хамт надтай ирж уулзаад нөгөө найзыг чинь цохисон гэж хэлэхээр нь “та нар яаж байгаа юм бэ, хачин юм хийж байхын” гээд уурлаад шууд гэр лүүгээ явсан. Маргааш нь найз З над руу яриад Э чамайг асуугаад байна, та хоёрын хооронд юу болсон юм бэ чи мөнгө зээлсэн юм уу гэж асуусан. Тэгээд би Э руу залгасан чинь утсаа авахгүй байсан. Би Оыг таньдаг учраас “цагдаад хэлбэл муухай юм байна” гэж бодоод дуудлага өгөөгүй юм. Тэгээд О манай гэрийг мэддэг учраас дараа нь яаж ч магадгүй гэж бодоод цагдаад дуудлага өгөөгүй. Би Оыг 2015 оноос эхлэн таньдаг болсон. Найзуудаараа дамжуулж танилцсан. Би Отай хамт явж байсан хүмүүсийг танихгүй. Би От Эын гэрийн хаяг болон утасны дугаарыг нь хэлж өгсөн асуудал байхгүй. Эын машин нь ногоон өнгөтэй содон машин байдаг юм. Тэгээд Отай хамт байж байхдаа манай найз, шар доктор явж байна гээд Эын машиныг нь хэлж байсан юм. Би гэрийн хаягийг нь зааж өгөөгүй. “TSE” пабад байхад О “бэлэн мөнгөтэй хүн байвал булаах юмсан, тийм хүн байна уу” гээд тоглоомоор инээгээд яриад байхаар нь би ч гэсэн мөнгөтэй явдаг, бас манай ... ажилладаг найз орлогын мөнгөө хураагаад бэлэн мөнгөтэй явдаг гээд тоглоом болгоод хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 161-163/,
2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагчаар ялөгсөн: “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.:” гэх мэдүүлэг /1хх-ийн 175-176/,
-2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:
“...Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ахлах дэслэгч Ууганбаяр үл мэдээлэгч гэх зүйл ангиар надаас сэжигтнээр тооцож мэдүүлэг авсан. Уг мэдүүлэг нь 1 нүүр мэдүүлэг байсан. Уг тогтоолд дурдсан миний өгсөн мэдүүлэг таарахгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 198-199/,
10. Шүүгдэгч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 194-196/,
11. П.Оын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “...Би Б, Э хоёрыг танина. ...Э гэж залуутай хуурай дүү Н-р дамжуулан анх танилцаж байсан. Бтэй анх Эын найз гэдгээр нь анх танилцаж байсан. ...тэгээд би замаараа хүнтэй уулзчихаад цаг орчмын дараа очсон. TSE пабд ороход Б, Э, А гурав юм яриад сууж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 158-159/,
12. 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн 201626031548 дугаартай яллагдагч Ч.Э, С.Б, Б.А, П.О нарт холбогдох хэргээс П.От холбогдох хэргийг тусгаарласан талаарх прокурорын тогтоол /2хх-ийн 182-183/,
13. Хөрөнгийн үнэлгээний Тэнцвэр “Эстимэйт” ХХК-ний 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Х-547 тоот дүгнэлт /1хх-ийн 137-139/,
14. Шүүгдэгч Ч.Эын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-ийн200-203/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1хх-ийн 210-211, 226-227/, ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 230-231/,
15. Шүүгдэгч С.Бгийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-ийн 232-234/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1хх-ийн 247, 2хх-ийн 15-16/,
16. Шүүгдэгч Б.Аын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2хийн 17-18/, бакалаврын дипломын хуулбар, суурь боловсролын гэрчилгээний хуулбар, бүрэн дунд боловсролын үнэмлэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /2хх-ийн 23-28, 43-44/, ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 47-54/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 427 дугаар ангийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн ялын тооцооны хуудас /1хх-ийн 186/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч Ч.Э, С.Б, Б.А нарын бусадтай бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул шүүгдэгч Ч.Э, С.Б нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд, шүүгдэгч Б.Аыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.4, 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Ю.Тогмидоос “ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “гэмт хэрэг санаатай үйлдэхэд хоёр буюу түүнээс дээш этгээд нэгдсэнийг хамтран оролцох гэнэ” гэж хуульчилсан. Тухайн үеийн хуульд Улсын Дээд шүүхийн тайлбар байдаг. Тухайн тайлбарт гэмт хэрэгт хамтран оролцох гэдэг нь гэмт хэрэг үйлдэхэд санаатайгаар хамтарсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн субъект болох насанд хүрсэн этгээд гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай, 2 буюу түүнээс дээш этгээд нэгдсэнийг ойлгоно. Гэмт хэрэг хамтран үйлдэх нь санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд энэ хэрэгт зарим хүмүүс санаатайгаар үйлдэж, гэмт хэрэг үйлдэхээс гадна бусад хүмүүс эс үйлдэхүйгээр гэмт хэрэгт оролцож болно гэж заасан. Мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт “ятгах, заналхийлэх болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд бусдыг өдөөн түлхсэн, зоригжуулсан этгээдийг хатгагч гэнэ” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгааг болон үйлдсэнийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй этгээдийг үл мэдээлэгч гэнэ” гэж заасан. Өнөөдрийн шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт шинжлэн судлуулсан мэдүүлгээс харахад Э, Б нар нь өөрсдөө санаа зорилгоороо тухайн гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээсэн. Шүүгдэгч Б.А нь дээрмийн гэмт хэрэг хийх гэж байгааг мэдээгүй, хийсний дараа мэдсэн гэдэг. Улсын яллагчийн журамлаж байгаа гэмт хэрэгт хамтран оролцсон нь тогтоогдохгүй байна. Иймд Шүүгдэгч Б.Аыг гэм буруутай гэж үзэхээр бол үл мэдээлэгчээр гэм буруутайд тооцож өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн ба, шүүгдэгч Б.А нь хэргийн зүйлчлэлд маргаж оролцсон.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Болормаагаас ”шүүгдэгч Ч.Э, С.Б нар хэргийн зүйлчлэл, өөрсдийн үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, хохирогчид хохирлыг нөхөн төлсөн.” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Ч.Э, С.Б нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянаж, шүүгдэгч нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.Б нь П.О, Б.А, Ч.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, 2016 оны 10 дугаар сарын 26-ны 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... орцны ойролцоо шүүгдэгч Ч.Этой бүлэглэж хохирогч М.Эыг гэртээ орох замд нь амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, эд хөрөнгийг нь авах зорилгоор түүний толгойн хэсэгт гараар цохиж “дагзны хуйханд шарх, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл биед нь учруулсан, мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа зэв арилгах зориулалт бүхий шингэн бодсыг нүүр хэсэг рүү нь цацаад “Леново” маркийн таблет, улаан өнгийн гар цүнх зэрэг нийт 490.000 төгрөгийн эд хөрөнгийг дээрэмдсэн;
Шүүгдэгч Ч.Э нь П.О, Б.А, С.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж 2016 оны 10 дугаар сарын 26-ны 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... орцны ойролцоо шүүгдэгч С.Бтэй бүлэглэж хохирогч М.Эыг гэртээ орох замд нь амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, эд хөрөнгийг нь авах зорилгоор түүнийг гольфийн цохиураар хөл рүү нь цохиж хоёр гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж “Леново” маркийн таблет, улаан өнгийн гар цүнх зэрэг нийт 490.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг дээрэмдсэн;
Шүүгдэгч Б.А нь П.О, С.Б, Ч.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бусдыг өдөөн түлхэж, хатгагчаар оролцож хохирогч М.Эыг мөнгө авч явдаг талаар хэлж, улмаар зааж өгч, 2016 оны 10 дугаар сарын 26-ны 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... орцны ойролцоо шүүгдэгч С.Б, Ч.Э нар нь бүлэглэж хохирогчийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж “Леново” маркийн таблет, улаан өнгийн гар цүнх зэрэг нийт 490.000 төгрөгийн эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй зэргээр хамтран оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 67/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 69-71/, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 73-74/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 75/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээч Т.Батхуягийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гарган ирүүлсэн ам зураг, холбогдох баримтууд /1хх-ийн 76-78/,
- Хохирогч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны 10 дугаар сарын 26-ны орой 20 цагийн өнгөрч байхад ...Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... орцны гадна машинаа байрлуулаад...машинаас буугаад 10 орчим метр алхаад явж байхад араас нэг хар өнгийн масктай залуу ирээд гартаа барьсан байсан гольфийн цохиураар баруун талын гуя руу цохисон. ...Би эргээд харсан чинь баруун талын гуя руу дахин цохиураар цохиод, зүүн талын гуя руу нэг удаа цохиураар цохисон. ...араас нэг залуу гарч ирээд толгой орчим хатуу зүйлээр 2-3 удаа цохисон. Эргээд нөгөө хүнийг харах гэсэн чинь нүүр лүү шүршдэг будаг цацаад байсан. ...Тэгээд араас 2-3 удаа цохиод тусламж гуйсан чинь авч явсан цүнхийг нөгөө хоёр залуу аваад зугтаасан. ...гольфийн цохиурны үзүүр нь хугарсан байдалтай байсан. ...Миний баруун зүүн талын хөл хөхрөөд хавдсан, толгой хагарсан, Ар дагз хэсэгтээ хоёр оёдол тавиулсан, гарны орчим хөхөрсөн. Хөлөнд учирсан гэмтлийг гольфийн цохиураар учруулсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 98-100/,
-түүний хохирогчоор дахин өгсөн“...Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ... орцны гадаа гэр лүүгээ орох гэж байхад хар маск зүүсэн залуу гольфийн цохиураар хоёр хөлийн гуя хэсэг рүү нэлээн хэд цохихоор нь эргээд харахад миний араас дахин нэг хүн миний толгойны ар дагз руу хатуу зүйлээр нэг удаа цохихоор нь хойшоо эргээд харахад нүд рүү шүршдэг будаг шиг шингэн зүйл цацсан. ...доошоо бөхийгөөд гар цүнхээ тавьсан чинь миний гар цүнхийг толгой руу хатуу зүйлээр цохисон хүн аваад зугтсан. Толгойны ар дагз хэсэгтээ хоёр оёдол тавиулсан, хоёр хөлийн гуя нэлээн хөхөрч няцарсан....” гэх мэдүүлэг /1хх-ийн 103-104/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14797 дугаартай хүний биед хийгдсэн “... Эын биед дагзны хуйханд шарх, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, хоёр гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, гэмтэл нь мохоо зүйлийн 4 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 130/,
-Шүүгдэгч Ч.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Б, О бид гурав бааранд пиво уугаад сууж байхад Оын найз нь гэх А гээд залуу ирсэн. ...О, Б бид гурав мөнгөтэй хүн байна гээд ярьж байсан чинь А ...манай найз мөнгөтэй явдаг гэж хэлсэн. ...3 дахь хоног дээр Б намайг дуудаад гараад ир нөгөө хүн дээр очъё...” гэсэн. ...төмөр замаас Оыг аваад шууд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ...19-н үйлчилгээний төвийн орчим очсон. Очиход Б байсан. ...Б ...хүнтэй уулзаад гольфийн цохиур авсан. Буцаад нөгөө хүний гэрийн гадаа ирээд нэлээд удаан зогсоод, хүлээж байхад нөгөө хүн ногоон өнгийн машинтай ирсэн. Тэгээд Б машинаас буухаар нь араас нь би машинаас буусан. Б очоод цүнхийг нь авах гээд барьцалдаад байж байхад би тэр залуугийн цүнхтэй гуя руу нь хоёр удаа цохисон чинь гольфийн цохиур хугарсан. ...жижиг хэсэг нь гарт үлдэхээр нь нөгөө хөл рүү нь цохиод зугтаасан. Ингээд Б үлдээд, би зугтаад утсаар Б лүү яриад байрны хойд талд уулзаад Отай уулзаад явсан. ...Ат болсон асуудлын талаар хэлсэн. ...цүнхтэй эд зүйлсийг Хархорин зах орчим хаяад хоёр ширхэг таблетийг нь би өөртөө байлгаж байсан. ...Машин дотор байсан карвиратор цэвэрлэгчийг Б нүүр рүү нь цацсан гэсэн. ...Аыг хүргэж өгөх гээд явж байхад манай найзынх энд байдаг гэхээр нь Б гэрийг нь мэдэж авсан байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 170-172/,
- Шүүгдэгч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 194-196/,
-Шүүгдэгч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн“...2010 оноос эхлэн ...Этай танилцаж байсан, ...сайн найзууд юм. ..“TSE” нэртэй пабад найз О дээр орж уулзсан. ...О танихгүй 2 залуугийн хамт сууж байсан. ...Тэд хоорондоо бэлэн мөнгөтэй хүн байвал булаалт хиймээр байна гэсэн утгатай зүйл ярихаар нь би ч гэсэн ...оройд очиж орлогоо авдаг гэж өөрийгөө хэлээд, ... манай найз бас орлогоо авч явдаг гэж хэлсэн. ...О нөгөө хоёр залуугийн хамт ирж уулзаад нөгөө найзыг чинь цохисон гэж хэлсэн. ...Би Оыг таньдаг учраас цагдаад хэлбэл муухай юм байна гэж бодоод дуудлага өгөөгүй. ...Эын машин нь ногоон өнгөтэй содон машин байдаг юм. Тэгээд Отай хамт байж байхдаа манай найз, шар доктор явж байна гээд Эын машиныг нь хэлж байсан юм. ...“TSE” пабад байхад О “бэлэн мөнгөтэй хүн байвал булаах юмсан, тийм хүн байна уу” гээд тоглоомоор инээгээд яриад байхаар нь би ч гэсэн мөнгөтэй явдаг, бас манай шар докторт ажилладаг найз орлогын мөнгөө хураагаад бэлэн мөнгөтэй явдаг гээд тоглоом болгоод хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 161-163/ болон,
-түүний шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн “...О, Э, Б бид дөрөв уулзаж, Хан-Уул дүүрэгт байрлах ахуйн үйлчилгээний пабад пиво ууж суусан. О ...их хэмжээний өрөнд орсон гэж хэлсэн. Би мөнгөний хэрэг байна уу гэхэд мөнгөний хэрэг байна гэсэн. Би ...манай найз Э өөрийнхөө орлогыг авч явдаг талаар хэлсэн. Ахуй үйлчилгээний төвөөс гараад машинд суугаад явахад Эын машин зөрсөн. Би машины цонхоор цухуйж явж байсан тул нөгөө ярьсан найз маань энд явж байна гэж хэлсэн. О надаас байр нь энэ мөн үү гэхэд нь мөн гэж хэлсэн. ...Хоёр хоногийн дараа ...О над руу залгахаар нь ...очиход найзыг чинь цохичихлоо гэсэн. ...Тэр үедээ найзаасаа санаа зовоод цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
- Хөрөнгийн үнэлгээний Тэнцвэр “Эстимэйт” ХХК-ний 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Х-547 тоот дүгнэлт /1хх-ийн 137-139/ бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Прокурор шүүгдэгч Б.Аыг “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт хохирогчийг зааж өгсөн буюу бусдыг гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхэж, хатган улмаар гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож бэлтгэж байгааг болон үйлдсэнийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ааас “хохирогч М.Эыг дээрэмдэх талаар Ч.Э, С.Б, П.О нарт би хэлээгүй” гэж гэм буруугийн талаар маргасныг, мөн түүний өмгөөлөгч Ю.Тогмидоос “Б.А нь дээрмийн гэмт хэрэг хийх гэж байгааг мэдээгүй, хийсний дараа нь мэдсэн, шүүгдэгч Ч.Э, С.Б нар өөрсдийн санаа зорилгоор тухайн гэмт хэргийг үйлдсэн байх тул шүүгдэгч Б.Ат холбогдох хэргийн зүйлчлэлийг гэмт хэргийг үл мэдээлсэн зүйл хэсгээр хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг тус тус дараах үндэслэлээр хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн “...Би 2010 оноос эхлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд амьдарч байхдаа анх Этай танилцаж, үүнээс хойш байнга холбоотой байж, сайн найзууд байгаа юм....П.Отай 2015 оноос найзуудаараа дамжуулан танилцаж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 161-163/, шүүгдэгч Ч.Эын яллагдагчаар өгсөн “...Б, О бид гурав бааранд пиво уугаад сууж байхад Оын найз нь гэх А гээд залуу ирсэн ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 170-172/ зэргээс үзвэл хохирогч М.Э, яллагдагч П.О нар нь шүүгдэгч Б.Атай найз нөхдийн харилцаатай хүмүүс байх ба шүүгдэгч С.Э, С.Б нар нь шүүгдэгч Б.Аыг гэмт хэрэг үйлдэхээс өмнө таньдаггүй байсан үйл баримт авагдсан байна.
Шүүгдэгч Б.А нь П.Отай 2016 оны 10 дугаар сарын дундуур “Tse” пабд уулзахаар очсон байх ба энэ үед П.О нь шүүгдэгч Ч.Э, С.Б нарын хамт байсан байна. Тэд уулзах үед П.О нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдсоны улмаас их хэмжээний өрд орсон байсан, улмаар П.О, Ч.Э, С.Б нар нь мөнгөтэй хүн байна уу, мөнгө хэрэгтэй байна, бэлэн мөнгөтэй хүн байвал дээрэм булаалт хиймээр байна гэж ярилцахад шүүгдэгч Б.А нь “надад мөнгө байна, гэхдээ зээлэх мөнгө байхгүй, харин манай найз М.Э мөнгөтэй, өөрийнхөө орлогыг авч явдаг талаар П.О, Ч.Э, С.Б нарт хэлсэн, мөн “найз М.Эын автомашин болон гэрийг зааж өгсөн нь шүүгдэгч Ч.Эын “...О, Б бид гурав мөнгөтэй хүн байна уу гээд ярьж байсан чинь А мөнгөтэй хүн гэвэл би ч гэсэн байна, манай найз мөнгөтэй явдаг гэж хэлсэн. ...А ...манай найзынх энд байдаг гэдгийг нь хэлсэн. ...Ат болсон асуудлын талаар хэлсэн чинь та нар манай найзыг яаж байгаа юм гээд уурлаад байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 170-172/, шүүгдэгч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ...О танихгүй 2 залуугийн хамт сууж байсан. ...Тэд нар хоорондоо бэлэн мөнгөтэй хүн байвал булаалт хиймээр байна гэсэн утгатай зүйл ярихаар нь би ...найзууд дунд орлогоо авч явдаг бэлэн мөнгөтэй хүн байгаа. Манай найз ... гээд ундааны үйлдвэрт ажилладаг гэж хэлсэн. Дараа нь...О нөгөө хоёр залуугийн хамт ирж уулзаад нөгөө найзыг чинь цохисон гэж хэлэхээр нь та нар яаж байгаа юм бэ, хачин юм хийж байхын гээд уурлаад шууд гэр лүүгээ яваад өгсөн. ...Би Оыг таньдаг учраас цагдаад хэлбэл муухай юм байна гэж бодоод дуудлага өгөөгүй юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 161-163/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Б.А гэмт хэрэг үйлдэх гэж байгааг мэдээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Нөгөө талаар шүүгдэгч Б.А нь хохирогч М.Эын хувийн мэдээллийг шүүгдэгч нарт хэлээгүй бол гэмт хэрэг үйлдэгдэж хохирогч эрүүл мэндийн эд хөрөнгө, эрх ашиг сонирхол нь зөрчигдөхгүй байжээ.
2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, ...бусад оролцогчоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар, шинжээчээс гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлэг авч болно.” гэж,
-мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Аын яллагдагч болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг бусад эх сурвалж баримтууд болох шүүгдэгч Ч.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, мөн хохирогч М.Эын мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул яллагдагчийн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг санаатай үйлдэхэд хоёр буюу түүнээс дээш этгээд нэгдсэнийг хамтран оролцох гэнэ.”
35 дугаар зүйлийн 35.4 дэх дэх хэсэгт “Ятгах, заналхийлэх болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд бусдыг өдөөн түлхсэн, зоригжуулсан этгээдийг хатгагч гэнэ.” мөн зүйлийн 35.5 дахь хэсэгт “Гэмт хэргийг гардан үйлдсэн этгээдийг гүйцэтгэгч гэнэ”.,
39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгааг болон үйлдсэнийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй этгээдийг үл мэдээлэгч гэнэ.” гэж тус тус хуульчилсан байна.
Мөн хууль зүйн хувьд дээрэмдэх гэмт хэргийн хүч хэрэглэсэн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор өмчлөгч, эзэмшигчийн амь бие, эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг ба тус гэмт хэргийн санаа зорилго нь шунахай сэдэлтээр үйлдэгддэг. Нөгөө талаас гэмт хэрэг бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авсан эсэхээс үл хамаарч довтолгоогоор төгсдөг.
Шүүгдэгч Б.А нь шүүгдэгч Ч.Э, С.Б болон П.О нар нь дээрмийн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж ярилцаж байсныг мэдсээр байж зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдээгүй улмаар өөрийн найз М.Э-ыг мөнгөтэй, орлогын мөнгөө авч явдаг талаар хэлж мэдээлэл өгч Ч.Э, С.Б, П.О нар нь гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхэж, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмидын гаргасан дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.
Мөн шүүгдэгч П.О, Ч.Э, С.Б нар нь гэмт хэрэг санаатай үйлдэхэд хамтран оролцож, гэмт хэргийг гардан гүйцэтгэж оролцсон байна. Ингэхдээ шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ ашиглах гольфийн цохиур олж ирсэн, шүүгдэгч Ч.Э нь хохирогч М.Эын хоёр хөл рүү гольфийн цохиураар цохих үед шүүгдэгч С.Б нь хохирогчийн толгойд цохиж, зэв арилгах зориулалттай химийн бодисыг нүүр лүү нь цацах зэргээр тэд хүч хэрэглэн хохирогчийн эсэргүүцлийг дарж, эд хөрөнгө дээрэмдэх гэмт хэрэгт санаатай үйлдлээр нэгдэж хамтран оролцож, бүлэглэж үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. Тухайн гэмт хэргийг шүүгдэгч нар нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, хохирогч М.Эын биед хөнгөн гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хүч хэрэглэсэн үйлдэл гэж үзнэ.
Түүнчлэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт тус гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнээс гадна зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулна.
2002 оны Эрүүгийн хуульд заасан “зэвсгийн чанартай бусад зүйл” гэдэгт ахуйн болон аж ахуйн зориулалт бүхий тухайлбал: хайч, сэрээ, сүх хөрөө, лоом, эсхүл хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулж болох химийн шингэн ба хатуу бодис гэх мэт эд зүйл, хэрэгслийг ойлгох бөгөөд шүүгдэгч нар нь тус гэмт хэргийг үйлдэхдээ гольфийн цохиур, зэв арилгах зориулалттай химийн шингэн бодис зэргийг хэрэглэж үйлдсэн байх тул зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн гэж үзнэ.
Монгол Улсад 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байгаа бөгөөд мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заажээ.
Шүүгдэгч Ч.Э, С.Б, Б.А нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн байх ба энэ хугацаанд 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан тул 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэхээр байна.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт гэмт хэргийн шинжийг “Бусдын эд хөрөнгийн авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, бүлэглэж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн байх” шинжийг тодорхойлсон, мөн оногдуулах эрүүгийн хариуцлагын хувьд эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.
Харин шүүгдэгч Ч.Э, С.Б, Б.А нарын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн холбогдох, зүйл заалтаар зүйлчилбэл 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд гэмт хэргийн шинжээрээ 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар, мөн бүлэглэж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэгдэхээр байна.
Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заалтад гэмт хэргийн шинжийг “зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол” гэж тодорхойлсон ба, оногдуулах эрүүгийн хариуцлагыг таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн бол “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан бөгөөд дээрх тус тус зүйл хэсэг, заалтад заасан ялуудыг мөн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэх, тус тусад нь эдлүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэхээр хуульчилсан.
Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан.
Дээрх байдлаас гэм буруутай этгээдэд оногдуулах хорих ялын хэмжээг харьцуулан судалж үзвэл 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулах хорих ялын дээд хэмжээ арван хоёр жил байгаа нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулах хорих ялын дээд хэмжээ арван жилээс дээш зохицуулалттай байна. Нөгөө талаар хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан, хүч хэрэглэсэн үйлдэл нь гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт “гэмт хэргийн шинж”-ээр тодорхойлогдсон бол 2015 оны Эрүүгийн хуульд бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн, мөн хүч хэрэглэснээс хөнгөн хохирол санаатай учруулсан бол холбогдох зүйл, хэсэгт заалтад зааснаар хэргийг тусад нь зүйлчилж, ялыг нэмж нэгтгэх хуулийн зохицуулалт зэрэг нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахаар байна.
Иймээс шүүгдэгч Ч.Э, С.Б, Б.А нарт тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг нь хэдийгээр нэмэгдэл ялтай боловч оногдуулах хорих ялын хэмжээ нь доогуур буюу бага байгаа нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзэв.
Тиймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б... овогт Ч-н Э, Б... овогт С-н Б нар нь бусадтай бүлэглэж, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор дээрэмдэх гэмт хэргийг хохирогчийн амь биед аюултайгаар хүч хэрэглэж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэнд гүйцэтгэгчээр хамтран оролцож үйлдсэнд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар;
-шүүгдэгч Б.А нь П.О болон шүүгдэгч Ч.Э, С.Б, нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхэж хатгагчаар оролцож, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгааг болон үйлдсэнийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэнд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.4, 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, хуульд зааснаар тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд энэхүү дүгнэлт нь хуульд нийцсэн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Эын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан, эд хөрөнгөд 300.000 төгрөгийн хохирол учирсан байх ба хохирогч М.Э нь шүүгдэгч С.Б, Ч.Э нараас эмчилгээний зардал болон эд хөрөнгийн хохиролд 1.623.000 төгрөгийг Хаан банканд эзэмшдэг өөрийн ... тоот дансаар хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ч.Э, С.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, түүнд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 450 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 20 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 15 жил 8 сар 18 хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, эд мөрийн баримтаар хураагдсан гольфийн цохиурын хугархайг устгах, шүүгдэгч Б.Аын цагдан хоригдсон 217 хоног, шүүгдэгч Ч.Эын сэжигтнээр баривчлагдсан 3 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцуулах” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Ю.Тогмид дүгнэлтдээ “Энэ гэмт хэрэг нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн. Шүүгдэгч Б.А нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор 20 жилийн хорих ял шийтгүүлсэн. 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн эрүүгийн хэрэгтээ шалгагдаж байх хугацаанд 2016 онд үйлдэгдсэн хэргийн талаар хэлж, хэргийг нэмж нэгтгүүлэн шалгуулах хүсэлт гаргаж байсан боловч мөрдөгч, прокурор нар хайнга хандаж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Эдгээр нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэж Б.Ат 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөнийг нь хүндэд нь багтаан шийдэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ч.Э, С.Б нарын өмгөөлөгч Н.Болормаа дүгнэлтдээ “Шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо барагдуулсан, хувийн байдлын тухайд тус тусдаа гэр бүлтэй болж, амьдрал нь тогтворжсон, энэ гэмт хэрэгт холбогдсоноос хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшсэн зэргийг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн 551.1 дүгээр зүйлийг хэрэглэж, хорих ялын доод хэмжээний гуравны хоёроор тооцон шүүгдэгч Ч.Э, С.Б нарт 3 жил 5 сарын хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Шүүгдэгч Ч.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 183 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шүүхээс хорих ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар тогтоосон байх ба, түүний ял шийтгэгдсэн зүйл хэсэг нь 2002 оны Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэгт хамаарч байна.
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд ялтай байдлын талаар заасан ба, 78.2.1 дэх заалтад “тэнсэж хянан харгалзсан …хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй” бол ялгүйд тооцогдохоор хуульчилсан бөгөөд Ч.Э нь тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй, 2013 оны 6 дугаар сарын 12-нд ялгүй болсон байна. Нөгөө талаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж заасан тул түүний урьд ял шийтгэгдсэн байдал нь эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.
Шүүгдэгч С.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байна.
Шүүгдэгч Б.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоол, ялын тооцооны хуудас зэргээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 450 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг эдэлж байгаад “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт яллагдагчаар цагдан хоригдож, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ялын тооцоог хийсэн байх тул нэмж нэгтгэх ялтай байна.
Иймд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.Б, Ч.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заалтад зааснаар “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба, шүүгдэгч Б.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарч байна.
Мөн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болох боловч ийнхүү хөнгөрүүлэн оногдуулах хорих ялын доод хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна.” гэжээ.
Шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Э, С.Б нарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус бүрт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 8 сарын хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
-шүүгдэгч Б.Ат 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 5 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж хорих ял шийтгэгдэж, тус ялыг хаалттай хорих байгууллагад эдэлж байгаа хэдий боловч 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бусдын эд хөрөнгө дээрэмдэх гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцохдоо анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байх ба 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт ялын хэмжээг тогтооно” гэж,
2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан байна.
Шүүгдэгч Б.А нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 450 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 20 жилийн хорих ял шийтгүүлсэн байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 427 дугаар ангийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн ялын тооцооны хуудсаар 15 жил 8 сар 18 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байна. /1хх-ийн 186/
Иймд шүүгдэгч Б.Ат энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сарын хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 450 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 20 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 15 жил 8 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 19 жил 1 сар 18 хоногийн хугацаагаар тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
3. Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.Аыг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар цагдан хорих шийдвэр гарсан боловч тус өдрөөс хэрэгжээгүй /1хх-ийн 184/ байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар хорих ангиас цагдан хорих 461 дүгээр ангид 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шилжүүлэн авчирч яллагдагчаар цагдан хорьсон байх тул тус өдрөөс цагдан хоригдсон хугацааг тоолох үндэслэлтэй байна. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Аын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 198 хоногийг, шүүгдэгч Ч.Э 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл сэжигтнээр цагдан хоригдсон 3 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн нэг ширхэг гольфийн цохиурын хугархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,
-Тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ч-н Э, Б овогт С-н Б нар нь бусадтай бүлэглэж, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор дээрэмдэх гэмт хэргийг хохирогчийн амь биед аюултайгаар хүч хэрэглэж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэнд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,
-шүүгдэгч Б.А нь П.О болон шүүгдэгч Ч.Э, С.Б, нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхэж хатгагчаар оролцож, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгааг болон үйлдсэнийг мэдсээр байж зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.4, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э, С.Б нарыг тус бүр эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял;
-2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.4, 39 дүгээр зүйлийн 39.3, 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүдэгч Б.Ат энэ шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 450 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 20 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 15 жил 8 сар 18 хоногийг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Аын биечлэн эдлэх ялыг 19 /арван ес/ жил 1 /нэг/ сар 18 /арван найм/ хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э, С.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.Ат оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 198 хоногийг /нэг зуун ерэн найм/ хоногийг, шүүгдэгч Ч.Эын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч С.Б цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн нэг ширхэг гольфийн цохиурын хугархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ч.Э, С.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх хорих ялыг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Э, С.Б, Б.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР
ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР