Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/340

 

                       

 

 

 

 

 

 

2021           06         10                                   2021/ШЦТ/340

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,

Улсын яллагч: А.Нямсүрэн,

хохирогч Б.Үүрцайх,

хохирогч А.Амгалангийн өмгөөлөгч П.Болормаа,

хохирогч С.Ариунсайханы өмгөөлөгч Д.Батбаяр,

хохирогч Б.Нэргүйн өмгөөлөгч Т.Баярбат, .

гэрч Б.Саруул,

шүүгдэгч А.Ш, түүний өмгөөлөгч Х.Отгончимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Нямсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ш холбогдох эрүүгийн 2016 2503 0705 дугаартай 10 хавтаст хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хүний эрхийн үндэсний комисст ахлах мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 дугаар хороолол, 1020-21 тоотод оршин суух хаягтай, /Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хорооллын 12-49 тоотод оршин суух бүртгэлтэй/, Ганзоригийн А.Ш нэрээр 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял  шийтгэж, оногдуулсан ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, А.Ш    

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/:

Шүүгдэгч А.Ш нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулах үйлдлүүдээр “өөрийгөө Төрийн банкинд ажилладаг, бага хүүтэй зээл гаргаж өгнө” гэж:

- 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 07-ны хооронд “Буман ган” компаниас 27.000.000 төгрөгийг залилсан, /хохирогч Ж.Баатар/

- 2015 оны 06 дугаар сарын 16-нд “Тэргүүн эгнээ” компаниас 25.000.000 төгрөгийг залилсан, /хохирогч Ж.Ариунжаргал/

- 2015 оны 04 дүгээр сарын 16-нд хохирогч  Ц.Ганбаатараас 45.000.000 төгрөгийг залилсан,

- 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хооронд хохирогч Б.Энхжаргалаас 17.300.000 төгрөгийг залилсан,

- 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ны хооронд хохирогч С.Ариунсайханаас 10.970.000 төгрөгийг залилсан,

- 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ны хооронд хохирогч Л.Баттулгаас 10.970.000 төгрөгийг залилсан,

- 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ны хооронд хохирогч Ц.Мөнхчулуунаас 11.360.000 төгрөгийг залилсан,

- 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ны хооронд хохирогч Ц.Мөнхбатаас 11.360.000 төгрөгийг залилсан,

- 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 12-ны хооронд хохирогч Б.Амгалантөрөөс 7.000.000 төгрөгийг залилсан,

- 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Т.Баттулгаас 5.000.000 төгрөгийг залилсан,

“Мобикомоос 9911-тэй дугаар хямдхан авч өгнө” гэж Г.Хосбаяраар дамжуулан:

- 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б.Ишдоржоос 3.500.000 төгрөгийг,

- 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Н.Чинзоригоос 3.500.000 төгрөгийг,

- 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б.Очирмаагаас 3.500.000 төгрөгийг,

- 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр А.Анараас 3.500.000 төгрөгийг,

- 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Б.Бат-Амгалангаас 3.500.000 төгрөгийг,

- 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Б.Баатараас 3.500.000 төгрөгийг,

- 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ц.Ундармаагаас 3.500.000 төгрөгийг,

- 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Г.Ууганбаяраас 3.500.000 төгрөгийг,

- 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр О.Үүрцайхаас 3.500.000 төгрөгийг тус тус залилан авсан,

- Мобикомоос 9911-тэй дугаар авч өгнө гэж 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Б.Үүрцайхаас 10.000.000 төгрөгийг залилсан,

- “А.Амгаланд “Мобиком ХХК-ий 9911-тэй дугаар 6 ширхэгийг авч өгнө” гэж 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 62-07 тоотод 30.000.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

- Ц.Анхбаярт 9911-тэй дугаар авч өгнө гэж 2018 оны 01 дүгээр сарын 09-ний 22.500.000 төгрөг залилан авсан,

- Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Премиум” зочид буудалд  “9911...-тэй дугаар худалдана” гэж О.Эрдэнэ-Очироос 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр урьдчилгаа мөнгө гэж 3.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 20.000.000 төгрөг, нийт 23.000.000 төгрөг залилсан,

- Б.Нэргүйд “манай найз Мобикомд ажилладаг, 9911-тэй дугаар хямдхан худалдаж авах боломжтой гэж 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр, 2018 оны 08 дугаар сарын 07, 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрүүдэд 3 удаагийн үйлдлээр нийт 20.200.000 төгрөг залилан авсан,

- “Баянгол дүүргийн тамгын газарт ажилд оруулж өгнө” гэж 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Н.Хишигбаяраас 1.500.000 төгрөгийг залилсан,

- “Дээд сургуулийн диплом гаргаж өгнө” гэж 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хохирогч П.Нарангэрэлээс 2.000.000 төгрөгийг залилж, бусдад нийт 312.160.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Даваадорж над руу ярьсан. Түүний өмнө 2018 оны 09 дүгээр сарын 10-ны үед Даваадорж надтай уулзсан. Тухайн үед Даваадорж надтай 2 найзаа танилцуулсан. Нэг найзыг нь Энхманлай гэж байсан. Нөгөө найзынхан нэрийг сайн санахгүй байна. Тухай үед намайг хэрэгт шалгагдаж байгаа гэдгийг Даваадорж ах мэдэж байсан. Тэгээд Даваадорж ах “...чи ахдаа 1 зүйл дээр тусалчих. Ахад нь Цагдаагийн Ерөнхий газар болон прокурорт таньдаг хүмүүс байна. Би чиний хэргийг аргалаад өгнө...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “...юун дээр хамтар ч ажиллах юм бэ...” гэж асуухад Даваадорж ах “...чи Мобикомын дугаар зарна гэсэн үнэн юм уу?, Чи гаргаж өгч чадах юм уу?...” гэж надаас асуусан. Би тэгэхээр нь “...наадах чинь худлаа асуудал. Дүүд нь тийм боломж байхгүй...” гэж хэлсэн. Тэгсэн Даваадорж ах “...ахад нь яаралтай мөнгөний хэрэг гараад байна. Хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байна. Ахад нь Цагдаагийн ерөнхий газар ажиллаж байгаад хамгаалалтын алба байгуулаад цагдаагаас гарсан найз байна. Ах нь энэ хүнд наад дугааруудыг чинь санал болгоё. Чи зүгээр яриад хэлчих...” гэж хэлсэн. Тухайн үед би тэр хүнийг харж байгаагүй учраас яриагүй. Тэгсэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Даваадорж ах намайг офисс дээрээ хүрээд ир гэсэн. Намайг Даваадорж ахын офисс дээр очиход Эрдэнэ-Очир гээд хөл нь хугархай, суга таягтай, махлаг залуу сууж байсан. Тэгсэн Эрдэнэ-Очир намайг харснаа “...чи цагдаагийн академид сурдаг байсан уу...” гэж асууж байсан. Би үгүй гэдгээ хэлж өөрийгөө танилцуулсан. Тэгсэн Эрдэнэ-Очир дугаарын асуудлыг ярьсан. “...Чиний 1 дугаар 5.000.000 төгрөг гэдэг чинь үнэн юм уу?, Даваадорж яриад байна. Би чамаас 5 дугаар авмаар байна. Энэ 23.000.000 төгрөгийг чамд одоо өгье...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “...яг одоо би наад мөнгийг чинь авахгүй гэдгээ хэлсэн. Тэгсэн Даваадорж ах намайг 00-ын өрөө рүү дагуулж ороод “...чи бичиг хийгээд өгчих. Эрдэнэ-Очир асуудалгүй. Би зохицуулъя...” гэж хэлсэн. Тэгээд надаар цагаан цаасан дээр 23.000.000 төгрөг авсан гэдэг бичиг хийлгээд миний иргэний үнэмлэхийг авсан. Тэр өдрийн оройн Даваадорж над руу залгаад “...Би урьдчилгаа 3.000.000 төгрөг авсан шүү. Чи тэр мөнгийг дансаараа аваад ахдаа өг. Ах нь өнөөдөр хүүхдийн сургалтын төлбөр хийхгүй бол болохгүй байна. Би өөрийнхөө дансаар авч болохгүй байна...” гэж хэлсэн. Тухайн үед надад Хаан банкны данс байхгүй байсан учраас би эхнэр Б.Саруулын “5014150690” гэдэг дансыг өгсөн. Манай эхнэр тухайн үед ажил дээрээ байсан. Тэгээд Эрдэнэ-Очир гэдэг хүн манай эхнэрийн данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн Даваадорж над руу “We chat”-р залгаад мөнгөө шилжүүлчих гээд би 3.000.000 сая төгрөгийг Даваадоржийн данс руу шилжүүлж өгсөн. Маргааш өдөр нь буюу 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Даваадорж над руу залгаад “...би Эрдэнэ-Очроос 20.000.000 төгрөгийн нь шилжүүлүүлэх гээд байна. Чиний Хаан банкны данс руу шилжүүлнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би “...надад Хаан банкны данс байхгүй. Худалдаа хөгжлийн банкны данс байна...” гэж хэлээд би өөрийн Худалдаа хөгжлийн банкны дансыг Даваадорж руу явуулсан. Тухайн үед миний Худалдаа хөгжлийн банкны данс руу 20.000.000 төгрөг шилжиж орж ирсэн. Тухайн үед Даваадорж “...ах нь чиний цагдаагийн байгууллагад холбогдож байгаа хэргийг чинь шийдэж өгнө. Надад таньдаг хүн байгаа. Чи харин надад тусал. Ах нь наад мөнгийг чинь буцааж шилжүүлээд шийдчихнэ...” гэдэг асуудлыг хэлж байсан. Энэ хэргийн талаар Даваадорж мэдүүлэхдээ “...А.Ш надад урамшуулал гэж өгсөн...” гэх зэргээр мэдүүлсэн байна. Миний хувьд 20.000.000 төгрөгийг авсан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Би тухай үед 20.000.000 төгрөгийг хувьдаа зарцуулсан нь үнэн. Энэ талаар маргахгүй байгаа. Гэвч 3.000.000 төгрөг байсан ч 100.000 төгрөг байсан ч өнөөдөр надад мөнгө. 3.000.000 төгрөг миний хохирол дээр нэмэгдсэн байна. Намайг хоригдож байхад Баярсайхан гэдэг хүн над дээр ирээд “...чи Даваадоржтой хамааралгүй мэтээр мэдүүлэг өгчих. Тэгэхгүй бол асуудал буруугаар эргэх гээд байна. Би чиний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх талаар яриад өгье...” гэж хэлж байсан. Яагаад энэ асуудал үүссэн гэхлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах шүүгчийн захирамжид Даваадоржийг дахин шалга гэсэн байдаг. Тухайн үед Даваадорж 23.000.000 төгрөгийг өөрөө гаргаж Эрдэнэ-Очирт өгч өөрөө иргэний нэхэмжлэгч болсон байгаа. Өнөөдрийг хүртэл шүүх хуралдаан олон удаа хойшилж байна. Миний зүгээс анх шүүхэд хэрэг шилжиж ирсэн цагаас Даваадорж гэдэг хүнийг шүүх хуралдаанд оролцуулах талаар өөрөө болон өмгөөлөгчөөрөө дамжуулан удаа дараа хүсэлт гаргахад Даваадорж огт утсаа авдаггүй. Дүү рүү нь холбогдохоор байхгүй. Хөдөө явсан байгаа. Ирэхээр хэлье гэж хэлээд шүүхээс зугтаад байгаа. Би энэ хүнтэй уулзах юм бол баримттайгаар хохирлын асуудлыг яримаар байна. Би хэрвээ өнөөдөр 23.000.000 төгрөгийг авсан байсан бол хэргээ хүлээн зөвшөөрнө. Гэтэл энэ хүн өнөөдөр намайг хоригдож байхад миний эсрэг иргэний нэхэмжлэгч болоод өөрөө надаас 23.000.000 төгрөг нэхэмжлээд байна. Хэрвээ үнэхээр 23.000.000 төгрөгөөрөө хохирсон хүн бол надаас 23.000.000. төгрөгөө авна гээд сууж байх байсан. Гэтэл шүүх хуралдаанд оролцуулъя гэхээр ирэхгүй байна. Даваадорж гэдэг хүн энэ бүх хэргийг анхнаас нь зохион байгуулсан. Би Эрдэнэ-Очир гэдэг хүнийг огт таньдаггүй байсан. Тэгэхэд өөрөө зохион байгуулаад намайг дуудаж надтай танилцуулсан. Тухай өдөр Даваадорж Эрдэнэ-Очиртой уулзаад гарахдаа 3.000.000 төгрөг урьдчилгаа гээд хэлсэн шүү гэхээр нь би “...та юун 3.000.000 төгрөг яриад байгаа юм бэ гэхэд...”, “...чи зүгээр дуугүй бай. Би бүгдийг Эрдэнэ-Очирт тайлбарлаад хэлсэн байгаа. Ахынхан хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байна. Битгий янз бүрийн юм яриарай гэж хэлээд надаар мөнгө шилжүүлүүлээд авсан асуудал байгаа. Миний зүгээс энэ асуудлыг шалгуулаад ядаж 3.000.000 төгрөгийг хохирлоосоо хасуулмаар байна. Мөн би Хосбаяртай холбоотой үйлдэл дээрээ гомдолтой байгаа. Би анх Сонгинохайрхан дүүргийн тамгын газарт ажиллаж байхдаа Хосбаяртай танилцсан. Сүүлд Байгалийн түүхийн музейн хажууд явж байгаад Хосбаяртай таарсан. Тухайн үед Хосбаяртай уулзахад Хосбаяр мөнгө төгрөгийн ажил байна уу гэж ярилцаад салж байсан. Энэ асуудал дээр нэг бүрийн үнийн асуудал яригддаг. Би бол Хосбаяр 1 дугаарыг 3.500.000 төгрөг гэж хэлсэн. Тэгэхэд Хосбаяр “...би хүн олно...” гэж хэлээд 1 дугаарын 4.000.000 төгрөг гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би юун 4.000.000 сая гэсэн чинь “...зүгээрээ ахаа. Ганцхан манай эгч авч байгаа юм аа...” гэж хэлсэн. Тухайн үед бид хоёр 2 өдөр дамнаж мөнгө шилжүүлсэн байдаг. Хосбаяр намайг хүмүүс танилцуулахдаа нэг бол Сонгинохайрхан дүүргийн тамгын газрын хуулийн зөвлөх, эсвэл Иргэний нисэхэд ажилладаг гэж янз янзаар ойр дотныхоо найзуудад хэлсэн байсан. Тухайн үед 3.500.000 төгрөгийг авсан асуудал байгаа. Хосбаярын хувьд 31.000.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг авч хэрэглэсэн. Тухайн үед Хосбаяр над руу мөнгө шилжүүлснийхээ дараа залгаад “...ахаа би төрийн албанд ажиллаж байгаа тийм учраас дансаараа мөнгө авч болохгүй байна. Та надад бэлнээр өгчих...” гээд надаас 1.500.000 төгрөгийг авсан. Хүн амьтан залгаад юм яриад унавал та юм яриад хэрэггүй. Дүү нь бүгдийг нь базаж байгаа гэдэг байдлаар явсан. Энэ талаар өмнөх шүүх хуралдаан дээр Хосбаяр оролцохдоо “...би 500.000 төгрөгийг аваад хэрэглэсэн...” гэж хэлж байсан. Үлдсэн 1.000.000 төгрөгийн талаар яриагүй. Мөн Хосбаяр нь одоо иргэний нэхэмжлэгч болсон. Хосбаярын хувьд надад хэлнээсээ зөрүүтэй мөнгийг хүмүүсээс авсан  байдаг. Одоо би Хосбаярт 9.500.000 төгрөг төлөхөөр байгаа. Миний зүгээс Хосбаярыг шүүх хуралдаанд удаа дараа оролцуулах талаар хэлсэн. Хосбаяр над руу 31.000.000 төгрөгийн 500.000 төгрөгийн над руу шилжүүлээгүй дундаас нь авч 30.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед ямар учраас мөнгө авсан гэж асуухад “...байрны урьдчилгаа өгөх болоод...” гэдэг асуудлыг хэлдэг. Миний хувьд 29.500.000 төгрөг авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр манай охин төрсөн. Тэгээд би Амгалантөрөөс 2.000.000 төгрөгийг үнэн учраа хэлээд зээлж авсан. Энэ талаар Амгалантөр мэдүүлсэн байсан. Тухайн үед Амгалантөр ах цайз захын наана ачааны машин зардаг байсан. Нэг орой Амгалантөр ах над руу залгаад “...ах нь архи уугаад хүмүүстэй покер тоглож байна. Чи зээлсэн мөнгөнийхөө 1.000.000 төгрөгийг олоод надад аваад ир...” гэж хэлсэн. Би тухайн үед Амгалантөр ахад бэлнээр 1.000.000 төгрөгийг аваачиж өгч байсан. Уг нь тухайн үед зээлийн гэрээ хийж байсан. Гэхдээ Амгалантөр ах цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ үргэлжилсэн үйлдлээр надаас 5.000.000 төгрөг, 2.000.000 төгрөгийг зээлж авсан гэж мэдүүлсэн байсан. Би тухайн үед Амгалантөр ахад 1.000.000 төгрөгийг аваачиж өгч байсан. Миний хувьд бусад үйлдлийнхээ гэм буруу болон хохирол төлбөр дээр маргахгүй байгаа” гэв.

Хохирогч А.Үүрцайх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...А.Ш манай Их сургуулийн найзын ангийнхан нь хүүхэд гэж байсан. Тухайн үед Мобикомоос хямд үнээр зарж байгаа 9911-тэй дугаар гэж хэлээд 4, 5 дугаар авахаар тохир ч би А.Ш руу мөнгөө шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа утсаа авахгүй болсон. Тэгж явсаар байгаад худлаа гэдгийг нь мэдээд цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч шалгуулсан. Тухайн үед А.Ш надаас 10.000.000 төгрөг авсан түүнээс тухайн жилдээ 2 сая төгрөгийг нь өгч байсан. Саяхан А.Ш “...газар зарж байгаа. Урьдчилгаа орж ирэхээр таны хохирлыг төлж барагдуулна...” гэж хэлээд 5 сая төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 3 сая төгрөгөө авах юм бол өөр гомдол, саналгүй” гэв.

Гэрч Ч.Саруул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 03-ны оройн 21 цагийн орчимд миний Хаан банкны “5014151006” гэсэн данс руу Эрдэнэ-Очроос гэсэн гүйлгээний утгатай 3.000.000 төгрөг орж ирсэн. Тэгээд би энэ талаар А.Ш-с асуухад “...Даваадоржийн данс руу шилжүүлчих...” гэсэн. Тэгэхээр нь би орж ирсэн 3.000.000 төгрөгийг Даваадоржийн данс руу шилжүүлсэн” гэв.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж, хохирлын талаарх нотлох баримтууд:

Хохирогч Ж.Баатар /1-р хавтаст хэргийн 24-р хуудас/, хохирогч Д.Ариунжаргал  /1-р хавтаст хэргийн 20-21-р хуудас/,  хохирогч Ц.Ганбаатар  /1-р хавтаст хэргийн 194-195-р хуудас/, хохирогч Б.Энхжаргал /2-р хавтаст хэргийн 92-93-р хуудас/, хохирогч С.Ариунсайхан /2-р хавтаст хэргийн 101-102-р хуудас/, хохирогч Л.Баттулга /2-р хавтаст хэргийн 104-105-р хуудас/, хохирогч Ц.Мөнхчулуун  /3-р хавтаст хэргийн 187-188-р хуудас/, хохирогч Ц.Мөнхбат /3-р хавтаст хэргийн 192-193-р хуудас/, хохирогч Т.Баттулга /4-р хавтаст хэргийн 55-р хуудас/, хохирогч Б.Амгалантөр  /4-р хавтаст хэргийн 47-48-р хуудас/, хохирогч Б.Иш-Од /9-р хавтаст хэргийн 2-3-р хуудас/, хохирогч Н.Чинзориг /8-р хавтаст хэргийн 26-27-р хуудас/,  хохирогч Б.Очирмаа /8-р хавтас 89-90-р хуудас/, хохирогч А.Анар /8-р хавтаст хэргийн 29-30-р хуудас/, хохирогч Б.Бат-Амгалан /8-р хавтаст хэргийн 35-36-р хуудас/, хохирогч Б.Баатар /8-р хавтаст хэргийн 32-33-р хуудас/,  хохирогч Ц.Ундармаа /8-р хавтаст хэргийн 86-87-р хуудас/, хохирогч Г.Ууганбаяр  /8-р хавтаст хэргийн 108-109-р хуудас/, хохирогч О.Үүрцайх /8-р хавтаст хэргийн 111-112-р хуудас/,  хохирогч А.Амгалан /6-р хавтаст хэргийн 96-97, 98-р хуудас/, хохирогч Ц.Анхбаяр /6-р хавтас 179-180, 181-р хуудас/ хохирогч О.Эрдэнэ-Очир /6-р хавтаст хэргийн 250, 7-р хавтаст хэргийн 6-7, 8-р хавтаст хэргийн 91-92-р хуудас/, хохирогч Б.Нэргүй  /7-р хавтаст хэргийн 249-250-р хуудас/, хохирогч Н.Хишигбаяр /3-р хавтаст хэргийн 135-р хуудас/, хохирогч П.Нарангэрэл /4-р хавтаст хэргийн 75-77-р хуудас/ хохирогч Б.Үүрцайх /3-р хавтаст хэргийн 229-231, 234-235-р хуудас/ нарын мэдүүлэг,

Гэрч Б.Бат-Эрдэнэ  /1-р хавтаст хэргийн 196-р хуудас/, гэрч Б.Ганболд  /3-р хавтаст хэргийн 197-р хуудас/, гэрч Г.Батжаргал /3-р хавтаст хэргийн 198-р хуудас/, гэрч Б.Ганзориг /3-р хавтаст хэргийн 239-р хуудас/, гэрч М.Пүрэвбадам /3-р хавтаст хэргийн 240-р хуудас/, гэрч Д.Даваадорж /7-р хавтаст хэргийн 10-11-р хуудас/, гэрч Б.Саруул /7-р хавтаст хэргийн 12-р хуудас/, гэрч Д.Баттулга  /7-р хавтаст хэргийн 13-р хуудас/, гэрч Д.Энхзаяа /8-р хавтаст хэргийн 2-3-р хуудас/ нарын мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Б.Ганзориг /3-р хавтаст хэргийн 237-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Даваадорж /8-р хавтаст хэргийн 98-99-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Г.Хосбаяр /8-р хавтаст хэргийн 250-р хуудас/  иргэний нэхэмжлэгч Г.Хосбаяр /8-р хавтаст хэргийн 250-р хуудас/ нарын мэдүүлэг,

            Шүүгдэгч А.Ш /6-р хавтаст хэргийн 102-104-р хуудас, 7-р хавтаст хэргийн 19-20-р хуудас, 8-р хавтаст хэргийн 37-38-р хуудас/ яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, 

            Хохирогч А.Амгалан шүүгдэгч А.Ш нар хоорондоо харьцсан зурвасын зургууд /6-р хавтаст хэргийн 89-90-р хуудас/,

“Тэргүүн Эгнээ” ХХК-ийн кассын зарлагын ордер /1-р хавтаст хэргийн 26-р хуудас/,   2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт /1-р хавтаст хэргийн 25-р хуудас/, “Буманган” ХХК-ийн кассын зарлагын ордер /1-р хавтаст хэргийн 27-р хуудас/, “Буманган” ХХК-ийн кассын зарлагын ордер /1-р хавтаст хэргийн 28-р хуудас/, Д.Ариунжаргал, А.Ш нарын хооронд байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ /1-р хавтаст хэргийн 27-р хуудас/,  Ц.Ганбаатар, А.Ш нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ  /1-р хавтаст хэргийн 181-р хуудас/, Хаан банкны 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хавтаст хэргийн 182-р хуудас/, Хаан банкны 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн орлогын мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 77-р хуудас/, С.Тогосмаагийн Хаан банк дахь төгрөгийн 5025565999 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 250-аас 3-р хавтаст хэргийн 28-р хуудас/, Хаан банк дахь С.Ариунсайханы төгрөгийн 5007377112 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 99-р хуудас/, С.Тогосмаагийн Хаан банк дахь төгрөгийн 5025565999 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 250-аас 3-р хавтаст хэргийн 28-р хуудас/, Хаан банк дахь Л.Баттулгын төгрөгийн 5006480472 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 97-р хуудас/, Хаан банкны 2015 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн орлогын мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 189-р хуудас/, Хаан банкны 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /3-р хавтаст хэргийн 190-р хуудас/, Голомт банкны 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн мемориалын баримт /3-р хавтаст хэргийн 194-р хуудас/, Төрийн банк дахь Ц.Мөнхбатын 102100020353 тоот дансны хуулга /3-р хавтаст хэргийн 195-р хуудас/, Б.Амгалантөрийн Хаан банк дахь төгрөгийн 5083192530 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хавтаст хэргийн 49-р хуудас/, шүүгдэгч А.Шын Худалдаа хөгжлийн банк дахь төгрөгийн 413008963 тоот дансны гүйлгээний хуулга /2-р хавтаст хэргийн 19-21-р хуудас/,  Б.Очирмаагийн Хаан банк дахь төгрөгийн 5034354353 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хавтаст хэргийн 145-р хуудас/, Хаан банкны 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /3-р хавтаст хэргийн 120-р хуудас/, Худалдаа хөгжлийн банкны 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн орлогын ордер /3-р хавтаст хэргийн 121-р хуудас/, Хаан банкны 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн орлогын мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 121-р хуудас/, Худалдаа хөгжлийн банкны 2017 оны 1 дүгээр сарын 24-ны өдрийн орлогын ордер /3-р хавтаст хэргийн 122-р хуудас/, Хаан банкны орлогын баримт  /3-р хавтаст хэргийн 122-р хуудас/, Шүүгдэгч А.Ш-н Худалдаа хөгжлийн банк дахь төгрөгийн 413008963 тоот дансны гүйлгээний хуулга /4-р хавтаст хэргийн 117-р хуудас/, Голомт банкны 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн орлогын мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 227-р хуудас/, Ц.Анхбаярын Хаан банк дахь төгрөгийн 5163007152 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /6-р хавтаст хэргийн 183-р хуудас/, Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн орлогын ордерын хуулбар  /7-р хавтаст хэргийн  24-р хуудас/, Хаан банкны 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн зарлагын мэдүүлгийн хуулбар /7-р хавтаст хэргийн 24-р хуудас/, Б.Саруулын Хаан банк дахь төгрөгийн 5014151006 тоот дансны хуулга  /7-р хавтаст хэргийн 25-р хуудас/, Хаан банкны 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн орлогын мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 136-р хуудас/, шүүгдэгч А.Шын Хаан банк дахь төгрөгийн 5029762619 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хавтаст хэргийн 128-144-р хуудас/, П.Нарангэрэлийн Хаан банк дахь төгрөгийн 5009693680 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хавтаст хэргийн 68-р хуудас/ 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн  мөнгө хүлээлцсэн тухай баримт /6-р хавтаст хэргийн 87-р хуудас/, Чингис хаан банкны 2018 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн орлогын мэдүүлгийн хуулбар  /6-р хавтаст хэргийн 88-р хуудас/ зэрэг баримтууд,

Шүүгдэгч А.Ш-н хувийн байдалд холбогдох нотлох баримтууд:

Төрийн банкны 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №09/5360 тоот “...Алтансүхийн А.Ш нь тус банкны хуулийн газарт мэргэжилтэн албан тушаалд 2013 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байгаад Гүйцэтгэх захирлын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/1805 тоот тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болохыг тодорхойлов” /1-р хавтаст хэргийн 56-р хуудас/, Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн Б/1586 тоот тушаалын хуулбар /1-р хавтаст хэргийн 57-р хуудас/, Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/1805 тоот тушаалын хуулбар /1-р хавтаст хэргийн 59-р хуудас/, Нийслэлийн улсын бүртгэл статистикийн газрын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №2/950 тоот албан бичиг, хавсралтын хамт /2-р хавтаст хэргийн 122-126-р хуудас/, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын №51 дугаартай ахлах мэргэжилтний үнэмлэхийн хуулбар /9-р хавтаст хэргийн 231-р хуудас/, Хүний эрхийн Үндэсний комиссын тамгын газрын даргын 2021 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн Дугаар Б/09 тоот тушаалын хуулбар /9-р хавтаст хэргийн 232-р хуудас/, 2021 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн №02 тоот Хөдөлмөрийн гэрээний хуулбар /9-р хавтаст хэргийн 233-237-р хуудас/ ял шийтгэлийн лавлагаа /2-р хх-н 163-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-н 162-р хуудас/, 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял  шийтгэж, оногдуулсан ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, гэх шийтгэх тогтоол /2-р хх-н 196-197-р хуудас

Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд:

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “...Л.Баттулга миний бие нь Алтансүх овогтой А.Ш-с хохирол болох 10.970.000 төгрөгийг бүрэн барагдуулж авсан. Хохирлыг өөрийн Хаан банкны данс (5006480472)-аар хүлээн авсан. Иймд ямар нэгэн нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй болно”, “...Хаан банкны 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн орлогын мэдүүлэг ...Л.Баттулгын 5006480472 тоот дансанд 10.970.000 төгрөгийг А.Шаас хохирол барагдуулав гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн баримтын хуулбар”

“...иргэн А.Ш холбогдох хэрэгт эрүүгийн хэрэгт хохирогчоор өөрийн биеэр оролцохгүй ба цаашид гаргах гомдол саналгүй тул миний эзгүйд шүүх хуралдааныг явуулж шийдвэрлэнэ үү” “Ц.Мөнхбат би иргэн А.Шаас хохирлын мөнгө болох 11.360.000 төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан болно” гэх баримт, “Хаан банкны 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн орлогын мэдүүлэг ...Д.Майцэцэгийн 5027152924 тоот дансанд 11.360.000 төгрөгийг “А.Шаас Ц.Мөнхбатын хохирлыг барагдуулав” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн”,

Хаан банкны 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл “Д.Сарантуяагийн 5028781452 тоот данснаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын барьцааны Төрийн сангийн 100900005406 тоот дансанд 130.000.000 төгрөгийг “А.Шаас хохирол төлөв ЧД84013014” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн баримт”,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хохирол барагдуулсан тухай “...Б.Энхжаргал миний бие 17.300.000 төгрөгийг бэлнээр, үлдсэн 14.300.000 төгрөгийг өөрийн эхнэр болох С.Тогосмаагийн Хаан банкны 5025565999 тоот дансаар хүлээн авсан болно. А.Шаас хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан болхоор цаашид ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй болно” гэх хүсэлт, Хаан банкны 2021 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл “Д.Сарантуяагийн 5028781452 тоот данснаас С.Тогосмаагийн Хаан банк дахь 5025565999 тоот дансанд 14.300.000 төгрөгийг “А.Шаас хохирол төлөв ЧД84013014” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн баримт”,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хохирол барагдуулсан тухай  “...Д.Даваадорж миний бие Алтансүх овогтой А.Шаас нийт хохирол болох 20.000.000 төгрөгийг бүрэн барагдуулж авсан болохыг үүгээр мэдэгдье. Д.Даваадорж миний бие 20.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5027637931 тоот дансаар хүлээн авсан болно. А.Шаас хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан болохоор цаашид ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй болно”, “Хаан банкны 2021 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл “Д.Сарантуяагийн 5028781452 тоот данснаас Д.Даваадоржийн Хаан банк дахь 5025565999 тоот дансанд 20.000.000 төгрөгийг “А.Шаас хохирол төлөв ЧД84013014” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн баримт”,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хохирол барагдуулсан тухай “...Б.Үүрцайх миний бие Алтансүх овогтой А.Шаас нийт хохирол болох 10.000.000 төгрөгийг бүрэн барагдуулж авсан болохыг үүгээр мэдэгдье. Б.Үүрцайх миний бие 10.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5028081336 тоот дансаар хүлээн авсан болно. А.Шаас хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан болохоор цаашид ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол, санал, байхгүй болно. ...Хаан банкны 2021 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл “Д.Сарантуяагийн 5028781452 тоот данснаас Б.Үүрцайхын Хаан банк дахь 5028081336 тоот дансанд 3.000.000 төгрөгийг “А.Шаас хохирол төлөв ЧД84013014” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн баримт”, “...Хаан банкны 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн орлогын мэдүүлэг ...Б.Үүрцайхын 5028081336 тоот дансанд 5.000.000 төгрөгийг “...А.Шаас хохирол төлөв” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн баримтын хуулбар”

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хохирол барагдуулсан тухай “...А.Амгалан миний бие А.Ш-с нийт хохирол болох 31.000.000 төгрөгийг бүрэн барагдуулж авсан болохыг үүгээр мэдэгдье. А.Амгалан миний бие 31.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5007324603 тоот дансаар хүлээн авсан болно. А.Ш-с хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан болохоор цаашид ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол, санал, байхгүй болно. ... Хаан банкны 2021 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл “Д.Сарантуяагийн 5028781452 тоот данснаас А.Амгалангийн Хаан банк дахь 5007324603 тоот дансанд 26.000.000 төгрөгийг “А.Ш-с хохирол төлөв ЧД84013014” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн баримт”, “...Хаан банкны 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн орлогын мэдүүлэг ...А.Амгалангийн 5007324603 тоот дансанд 5.000.000 төгрөгийг “...А.Шаас хохирол барагдуулав” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн баримтын хуулбар”

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хохирол барагдуулсан тухай “...С.Ариунсайхан миний бие А.Ш-с нийт хохирол болох 10.970.000 төгрөгийг бүрэн барагдуулж авсан болохыг үүгээр мэдэгдье. С.Ариунсайхан миний бие 10.970.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5007377112 тоот дансаар хүлээн авсан болно. А.Ш-с хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан болохоор цаашид ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол, санал, байхгүй болно. ... Хаан банкны 2021 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл “Д.Сарантуяагийн 5028781452 тоот данснаас С.Ариунсайханы Хаан банк дахь 5007377112 тоот дансанд 26.000.000 төгрөгийг “А.Шаас хохирол төлөв ЧД84013014” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн баримт”,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хохирол барагдуулсан тухай “...Ч.Мөнхчулуун миний бие А.Шаас нийт хохирол болох 11.360.000 төгрөгийг бүрэн барагдуулж авсан болохыг үүгээр мэдэгдье. Ч.Мөнхчулуун миний бие 11.360.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5040033442 тоот дансаар хүлээн авсан болно. А.Ш-с хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан болохоор цаашид ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол, санал, байхгүй болно. ... Хаан банкны 2021 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл “Д.Сарантуяагийн 5028781452 тоот данснаас Ч.Мөнхчулууны Хаан банк дахь 5040033442 тоот дансанд 11.360.000 төгрөгийг “А.Шаас хохирол төлөв ЧД84013014” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн баримт”,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хохирол барагдуулсан тухай “...Б.Нэргүй миний бие А.Ш-с нийт хохирол болох 20.200.000 төгрөгийг бүрэн барагдуулж авсан болохыг үүгээр мэдэгдье. Б.Нэргүй миний бие 20.200.000 төгрөгийн 4.000.000 төгрөгийг бэлнээр, үлдсэн 16.200.000 төгрөгийг өөрийн төрсөн ах болох Бааст овогтой Амгаланбаатарын Хаан банкны 501528457 тоот дансаар хүлээн авсан болно. А.Ш-с хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан болохоор цаашид ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол, санал, байхгүй болно. ... Хаан банкны 2021 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл “Д.Сарантуяагийн 5028781452 тоот данснаас Б.Амгаланбаатарын Хаан банк дахь 5015028457 тоот дансанд 16.200.000 төгрөгийг “А.Шаас хохирол төлөв ЧД84013014” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн баримт”,

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын эрхийг зөрчсөн, хязгаарласан зөрчилгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна. 

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

1.Шүүгдэгч А.Ш нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2015 оны 4 дүгээр  сараас 2016 оны 2 дугаар сарын хооронд ““Төрийн банк”-наас барьцаагүй, хүү багатай, зээлийг иргэн, аж ахуйн нэгжид богино хугацаанд гаргаж өгнө, Төрийн банкинд ажилладаг, ажиллаж байсан, зээл гаргах эрх бүхий албан тушаалтнуудыг танина, нэг баг болж хамтарч ажилладаг”, ...зээл гаргахад үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хураамж, үнэлгээний хураамж, нотариатын зардал хэрэгтэй байна” гэх зэргээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг буюу хохирогч Ж.Баатараас 27.000.000 төгрөг, хохирогч  Д.Ариунжаргалаас 25.000.000 төгрөг, хохирогч Ц.Ганбаатараас 45.000.000 төгрөг, хохирогч Б.Энхжаргалаас 17.300.000 төгрөг, хохирогч С.Ариунсайханаас 10.970.000 төгрөг, хохирогч Л.Баттулгаас 10.970.000 төгрөг, хохирогч Ц.Мөнхчулуунаас 11.360.000 төгрөг, хохирогч Ц.Мөнхбатаас 11.360.000,  хохирогч Б.Амгалантөрөөс 7.000.000 төгрөг, хохирогч Т.Баттулгаас 5.000.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Хохирогч Ж.Баатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Энхсайхан гэх хүн яриад “Төрийн банкнаас жилийн 7 хувийн хүүтэй зээл авч өгье гэсэн хүн байна сонирхох юм уу” гэхээр нь утсыг нь өгчих гэсэн чинь 99003774 дугаарын утастай хүнтэй яриад уулзахад өмгөөлөгч А.Ш гэдэг хүн байна Төрийн банкнаас 1.2 тэрбум төгрөг 2015 оны 6 дугаар 26-ны дотор зээл гаргаж өгнө гэхээр нь нягтлан Ариунжаргалд үүрэг өгөөд “Буманган” ХХК-ийн кассаас 25.000.000 төгрөг аваад  өмгөөлөгч А.Ш-т 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Ариунжаргал аваачиж өгсөн. Тэгээд 2 хоногийн дараа А.Ш нь Ариунжаргал руу залгаад түрээсийн мөнгө өгөх гэсэн юм 1 сая төгрөг өгчих 25.000.000 төгрөгийг Төрийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн захирал нарт өгсөн гэж хэлж байсан. Мөн А.Ш нь Ариунжаргал руу залгаад “дахиад 1.3 тэрбумын зээл гаргаж өгөх боломжтой байна 25 сая төгрөг өгчих” гэсэн байсан. Тэгээд Ариунжаргал “Тэргүүн эгнээ” компаний касснаас 25 сая төгрөг аваад 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр аваачиж өгсөн. Тэгээд 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болоод юу болсон талаар асуухад өнөө маргаашгүй бүтнэ зэргээр хуурч мэхэлж явсаар 2015 оны 12 дугаар сар хүргэсэн. Сүүлд нь А.Ш нь утсаар яриад “зээл бүтэхээ больчихлоо, мөнгийг чинь захирлуудаас аваад буцааж өгнө” гэсээр өдийг хүргэсэн. Сүүлд би дансаар А.Ш-т 1.000.000 төгрөг өгсөн. А.Ш “зээл бүтэх гэж байна, хүмүүс хоолонд оруулна” гэж хэлээд авсан” /1-р хавтаст хэргийн 24-р хуудас/,

            “Тэргүүн Эгнээ” ХХК-ийн кассын зарлагын ордер “...25.000.000 төгрөг ...А.Ш-т өгөх ТӨБ-ны зээлийн урьдчилгаа /1-р хавтаст хэргийн 28-р хуудас/

            Д.Ариунжаргал, А.Ш нарын хооронд байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ “...25.000.000 төгрөгийг зээлүүлсэн гэх” /1-р хавтаст хэргийн 26-р хуудас/  

            2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр А.Ш-н Хаан банк дахь 5029762619 дугаарын дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн тухайн Хаан банкны шилжүүлгийн баримт /1-р хавтаст хэргийн 25-р хуудас/,   

            Хохирогч Д.Ариунжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Эхлээд Сайханаа гэх хүн утсаар залгаад “жилийн 7 хувийн хүүтэй зээл байна цөөхөн зээл өгч байгаа нэг компани нь зээлийн шалгаруулалтад тэнцсэнгүй манайх материалаа өгөөд үзэхгүй юу зээл гаргаж өгнө гэсэн хүн нь банкинд ажилладаг хүн байгаа зүгээр зээл байна” гэсэн. ...Батна, Ундраа гэх хүнтэй уулзахад 7 хувийн хүүтэй 1.3 тэрбум төгрөгийн зээл байгаа 7 хоногийн хугацаа байна танай компани чадна гэсэн тэгээд яриад сууж байхад А.Ш гэх хүн ирсэн. А.Ш нь “энэ ховор гардаг, цөөхөн компанид олгодог, энэ зээлийг Төрийн банкны ТУЗ-ийхан мэддэг, би Төрийн банкинд ажиллаж байсан, ТУЗ-ийн гишүүн” гэж хэлсэн. “Хамгийн эхлээд материалаа бүрдүүлж өг, ТУЗ-ийн гишүүнд 25.000.000 төгрөг өгөх хэрэгтэй, тэгээд 7 хоногийн дараа зээл чинь гарчихна” гэсэн. Тэгээд 2 хоногийн дараа 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр зээлийн материалаа Сангийн яамны гадаа машин дотор өгөөд маргааш мөнгө авна гэсэн тэгээд би 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр компаниас 25.000.000 төгрөгийг аваад А.Ш-тай Ялалтын талбайн зүүн талын ресторанд уулзаж бэлнээр 25 сая төгрөгийг өгсөн. Би бэлнээр мөнгө өгсөн болохоор баримт хэрэгтэй байхаа гэсэн чинь гадаа нотариат байгаа, компанийн тамга тэмдэг байхгүй байна гэхэд “намайг бичиг баримттай яваа биз дээ өөрийн нэр дээр хийчих 2-3 хоноод гарчих юм чинь” гээд урагшаа зам хөндлөн гараад нотариат дээр орж гэрээ байгуулсан.  Хоёр хоногийн дараа  А.Ш залгаад “зээлийн чинь бүх юм болчихсон, дахиад 1,2 тэрбумын зээл гарч ирсэн, нөгөө компани нь мөнгө өгч чадахгүй буцсан, танай компани орох уу” гэсэн,  “би ТУЗ-ынханд манай хамаатны компани байгаа оруул гэсэн. Тэгэхээр нь би өмнөхтэй адилхан уу гэсэн чинь адилхан боломжийн компани байна уу” гэхээр нь “манайх “Тэргүүн эгнээ” ХХК-аас оруулъя” гэсэн. А.Ш “зээл хүссэн өргөдлөө бөглөөд өмнөх зээлийн материалтайгаа адилхан хүргүүлээд дахин 25.000.000 төгрөгтэйгөө авчраад өг” гээд 2016 оны 2016 оны 06 сарын 16-ны өдөр 100 айлын хуучин гэмтлийн эмнэлгийн хойд талд машинд 25.000.000 төгрөг, зээл хүссэн баримтын хамт өгч, өөрийн нэрээр зээлийн гэрээ байгуулж нотариат орж хийсэн. А.Ш “одоо зээл удахгүй бүтнэ энэ зээлийн гэрээ ч нэр төдий л дөө би баримт гээд байгаа болохоор зээлийн гэрээ хийж байна гэсэн. 2015 оны 6 дугаар сарын 29-ны өдөр гэхэд зээл чинь бүтнэ” гэж байсан. Мөнгө өгсний дараа А.Ш нь утсаар яриад “байрны түрээсийн мөнгө өгөх гэсэн чинь 1.000.000 төгрөг хэрэгтэй байна, удахгүй буцаагаад өгнө” гээд авсан. Дараа нь захирал 1.000.000 төгрөг өгсөн байсан. Нийлээд А.Ш-т 52.000.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш зээл гарна, бүтнэ гэсээр өдийг хүрч байна. ...25.000.000 төгрөгийг “Буманган” компаний кассаас бэлнээр нь авсан, 27.000.000 төгрөгийг “Тэргүүн эгнээ” ХХК-аас авч өгсөн” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 20-21-р хуудас/,

            Буманган ХХК-ийн кассын зарлагын ордер “...1.000.000 төгрөг ...А.Ш-т оффис түрээсээ төлөхөөр түр зээлээр (7 хоног)” төгрөг /1-р хавтаст хэргийн 27-р хуудас/

            Буманган ХХК-ийн кассын зарлагын ордер “...25.000.000 төгрөг ...А.Ш-т өгөх ТБӨ-ны зээл бүтээх урьдчилгаа” төгрөг /1-р хавтаст хэргийн 28-р хуудас/,

            Д.Ариунжаргал, А.Ш нарын хооронд байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ “...25.000.000 төгрөгийг зээлдүүлсэн гэх” /1-р хавтаст хэргийн 27-р хуудас

            Хохирогч Ц.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлсэн: “...миний бие өөрийнхөө хүргэн ах Нэргүйн хүргэн дүү Бат-Эрдэнээр дамжуулан анх Алтансүхийн А.Штай танилцсан юм. ...Бат-Эрдэнэ надад тус А.Ш-г Төрийн банкинд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан, төслийг зээлийг гаргадаг Төрийн банкны удирдах зөвлөлийн гишүүдтэй танил учраас төслийн зээл гаргаж өгдөг гэж надад хэлж байсан болохоор би бас төслийн зээл гаргуулан авах санаатай анх түүнтэй дамжуулан танилцаж байсан юм. Тэгээд А.Ш-тай анх уулзахад  өөрөө надад “би ТУЗ-ын гишүүдтэй нэг баг бөгөөд багаараа төслийн зээл гаргаж хүнд өгдөг юм. Одоо 1 тэрбум 600 сая төгрөгийн төсөл бэлэн бөгөөд зээл нь 10 хоногийн дотор гарна, бетон зуурмагийн төсөл байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд А.Ш нь “тухайн зээлийг зуучилсны хөлс буюу ёндоонд нь 90 сая төгрөг авна, эхлээд урьдчилгаанд 45 сая төгрөг, зээлээ гаргаж өгсний дараа үлдсэн 45 сая төгрөгөө авна” гэсэн юм. ...Тэгээд бид хоёр хамт 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Хаан банкны төв салбарын хажууд уулзаад 45 сая төгрөг зээлсэн тухай зээлийн гэрээг тэр Хаан банкны салбарын зүүн талын нотариат дотор орж байгуулж, нотариатаар батлуулсан юм. Тэгээд гэрээгээ байгуулж гарч ирээд хамт Хаан банкны салбар луу орж би өөрийн данснаасаа түүний Хаан банкны 5029762619 дугаартай данс руу 45 сая төгрөгийг шууд шилжүүлчихсэн. ...Тэгээд би өөрийн төслийн зээл гаргаж авах Сувон ХХК-ийн тодорхой баримт бичгийг түүнд бүрдүүлж өгөөд баримт бичиг дутуу байна гэхээр нь гүйцээж бүрдүүлэн өгсөн юм. Тэгээд 7 хоногийн дараа түүн рүү залгаж ярихад “төсөл бол хурлаар ороод дэмжигдсэн, Төрийн банкны захирал нь Завхан аймаг руу ажлаар явсан. Ирэнгүүт нь гарын үсэг зуруулаад болчихно” гэсэн юм. Тэгээд түүнээс хойш элдэв янз бүрийн шалтаг шалтгаан хэлсээр байгаад өдийг хүрсэн бөгөөд мөнгө эргүүлэн авахаар нэхэх үед төсөл чинь бүтэх гэж байгаа гэж хэлж байснаа сүүлдээ бүтэхээ больсон мөнгийг чинь эргүүлж өгнө гэдэг болсон. ...Өгсөн 45.000.000 төгрөгөөс 10 сая төгрөгийг эргүүлэн авсан бөгөөд үлдсэн 35 сая төгрөгөө нэхэмжилж авмаар байна. ...тэгснээ энэ 10.000.000 төгрөгийг өгчхөөд дахин 45.000.000 төгрөгийн гэрээгээ шинэчлээд хийчихье энийгээ хүү гэж бодоорой гээд байсан юм”  /1-р хавтаст хэргийн 194-195-р хуудас/

Гэрч Б.Бат-Эрдэнэ  мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлсэн: “...миний бие 2012 оны сонгуулийн өмнөхөн байх Монгол тамхи Со ХХК-д ажилладаг өөрийн найз Энхтөрөөр дамжуулан тухайн А.Ш гэх залуутай танилцаж байсан юм. ...2015 оны 3 дугаар сард байх А.Ш-тай уулзахад тэрээр “Төрийн банк хувьчлагдах гэж байгаа, ТУЗ-ын гишүүд солигдож байгаа. Засгийн газраас зарласан 888 ширхэг төслийн зээлийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа, тэр дундаас сонгогдоод бэлэн болчихсон төслийн өндөр дүнтэй зээлүүд бэлэн байгаа түүнийг зуучилсны хөлсийг нь өгөөд авах хүн байвал мэдэж байгаарай, яаралтай шүү” гэж хэлсэн юм. ...Тэгэхээр нь өөрийн хадам ах Нэргүйд энэ талаар хэлэхэд бизнес хийж байгаа энэ зүйлийг сонирхож магадгүй хадам дүү Ганбаатарт хэлж үзье гэсэн юм. ...Тэр үед би Нэргүй, А.Ш, Ганбаатар нарыг хооронд нь уулзуулсан юм. ...2015 оны 6 дугаар сарын үед байх Ганбаатартай уулзаад А.Ш луу ярихад одоо нөгөө зээл бүтэх гэж байна хурлаар орж байна гээд хэд хоногийн дараа хурлаар орчихсон дэмжигдсэн ажил бүтчихсэн гэж яриад байсан. ...Тэгсээр өдийг хүрсэн бөгөөд 2015 оны 11 сарын үед байх бид нар арай хийж А.Шыг олж уулзаад ярилцаж байгаад түүнээс 10 сая төгрөгийг Ганбаатар нь авсан юм. Тэр мөнгийг авсан мөнгөнийхөө хүү гэж хэлж байсан юм” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 196-р хуудас/

            Ц.Ганбаатар, А.Ш нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ “...45 сая төгрөгийг зээлсэн гэх” /1-р хавтаст хэргийн 181-р хуудас/

            Хаан банкны 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт “...4.500.000 төгрөг, 40.500.000 төгрөгийг А.Ш-н Хаан банк дахь 5029762619 тоот дансанд шилжүүлсэн” /1-р хавтаст хэргийн 182-р хуудас/

            Хаан банкны 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн орлогын мэдүүлгүүд: “...5.000.000, 5.000.000 төгрөгийг Ц.Ганбаатарын Хаан банк дахь 5077277875 тоот дансанд шилжүүлсэн” /3-р хавтаст хэргийн 77-р хуудас/

            Хохирогч Б.Энхжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би анх Төрийн банкнаас зээл авах зорилгоор 2015 оны 10 дугаар сарын сүүлээр А.Ш гэх хүнтэй Нийслэлийн зам тээврийн яамны авто зогсоол дээр машин дотроо уулзсан юм. А.Ш надаа 500.000.000 төгрөгийн зээл гаргаж өгнө гэж хэлээд урьдчилгаа мөнгө болох 17.300.000 төгрөгийн би данснаасаа шилжүүлсэн юм. Тэрнээс хойш зээл гарах болж байна ганц нэг бичиг баримт дээр гацчихлаа түр хүлээж бай гэж ярьж явсаар байгаад өдийг хүрсэн. Манай хүргэний найз Батбаяр гэдэг хүн зээл авах гэж байгаа бол энэ утсаар холбогдоод уулзчихаа гэж хэлээд А.Ш-тай уулзаж байсан юм. Би утсаар нь яриад зээл гаргадаг хүн мөн үү гэхэд мөн байна аа гэж хэлээд уулзаж байсан юм. ...Сампил овогтой Тогосмаа гэсэн хүний Хаан банкны данснаас Алтансүх овогтой А.Ш-н Хаан банкны 5029762619 гэсэн тоот данс байсан.” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 92-93-р хуудас/

             Гэрч С.Тогосмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2015 оны 6 дугаар сарын үеэр А.Ш-г зээл гаргаж өгдөг талаар анх мэдэж байсан тэгээд 2015 оны 10 дугаар сард А.Ш нь хувь хүний нэр дээр зээл гаргаж байгаа та өөрийнхөө нэр дээр зээл авах уу гэхээр нь би тэгвэл зээл авмаар байна гэхэд А.Ш нь 550 сая хүртэлх төгрөгийн зээл гаргаж өгнө урьдчилгаанд нь 15.000.000 төгрөгийг өг гэж хэлэхээр нь манай нөхөр Энхжаргал А.Ш-тай очиж уулзаад над руу яриад 15.000.000 төгрөгийг А.Ш-н данс руу хийчих гэж хэлсэн тэгэхээр нь би өөрийн Хаан банкны 5025565999 тоот данснаас А.Ш-н данс руу 15.000.000 төгрөгийг эхлээд шилжүүлсэн 7 хоногийн дараа А.Ш нь оффисынх нь түрээс нэхэгдээд байна маргааш нөгөөдрөөс өгнө 1.000.000 төгрөгийг зээлээч гэхээр нь бас А.Ш-н данс руу нь 1.000.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. Дараа нь 2016 оны 2 дугаар сарын дундуур А.Ш нь зээл батлагдсан нотариатаар орох мөнгө төгрөг мөн гэрээ хийх мөнгө төгрөг нийлээд 1.300.000 төгрөг болж байгаа над руу шилжүүл гэхээр нь мөн А.Ш-н данс руу 1.300.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд нийтдээ би өөрийн данснаас А.Ш-н данс руу 17.300.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Түүнээс хойш А.Ш нь худлаа яриад л яваад байгаа” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 149-150-р хуудас/,

            С.Тогосмаагийн Хаан банк дахь төгрөгийн 5025565999 тоот дансны дэлгэрэнгүй хуулга “...2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5029762619 тоот данс руу 10.000.000 төгрөгийг togosmagas uridchilgaa гэх гүйлгээний утгаар, ...2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 3.000.000, 2.000.000 төгрөгийг 5029762619 гэх данс руу, ...2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 2.330.000 төгрөгийг 5029762619 тоот данс руу togosmagas гэх гүйлгээний утгаар тус тус шилжүүлсэн” /2-р хавтаст хэргийн 250-аас 3-р хавтаст хэргийн 28/

            Хохирогч С.Ариунсайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний хүргэн ах дүү нар найдвартай зээл гаргаж өгдөг хүн байна гэж хэлсэн. Тэгээд би холбоо барьж байгаад А.Ш гэх залуутай 2015 оны 10 сарын 30-ны өдөр анх уулзсан. А.Ш нь эхлээд урьдчилгаа 10.000.000 төгрөг өгчих банкны хүмүүст өгч юм хумаа хөөцөлдүүлж авна гэсэн. Тэгэхээр нь би 2016 оны 10 дугаар сарын 30-ны үдээс хойш А.Ш-н 5029762619 тоот дансанд өөрийн утасны мобайл банкаар 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ өдрөөс хойш удахгүй болно бүтнэ ах аа гэж хэлж явсаар 2016 оны 2 сарын 17-нд дахиад 970.000 төгрөг хэрэгтэй байна үл хөдлөх хөрөнгөөс бичиг баримтыг чинь авах гэсэн юм гэхээр нь түүний данс руу дүү Тогосмаагийн данснаас 970.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш одоог хүртэл зээл ч бүтээж өгөөгүй мөнгийг минь ч өгөөгүй байна. ...Анх 10.000.000 төгрөгийг 1 жилийн 7 хувийн хүүтэй зээл гаргаж өгнө гэж хэлээд авч байсан.  Дараагийн 970.000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгөөс таны бичиг баримтыг авах гэсэн юм гэж хэлээд авч байсан.” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 101-102-р хуудас/

            Хаан банк дахь С.Ариунсайханы төгрөгийн 5007377112 тоот дансны дэлгэрэнгүй хуулга “...2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 5029762619 тоот данс руу гурван удаагийн шилжүүлгээр 3.000.000 төгрөг, нэг удаагийн шилжүүлгээр 1.000.000 төгрөг  шилжүүлсэн”  /2-р хавтаст хэргийн 99-р хуудас/

            С.Тогосмаагийн Хаан банк дахь төгрөгийн 5025565999 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 250-аас 3-р хавтаст хэргийн 28/

            Хохирогч Л.Баттулга мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “...Миний баз дүү болох Энхжаргал нь анх надад зээл гаргаж өгдөг нэг хүн байна. Би өөрийнхөө материалыг болон урьдчилгаа мөнгөө өгчихсөн гэхээр нь би бас зээл гаргуулах гээд 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр А.Ш гэх залуугийн Хаан банкны 5029762619 тоот дансанд өөрийн 88072669 гэх утасны мобайл банкаар 12:45 цагт 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд мөнгө шилжүүлсэн тэр өдрөөс хойш удахгүй бүтнэ гэж худлаа үнэн ярьж хүлээлгэсээр байгаад  2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр зээл бүтэж байна үл хөдлөх үнэлгээний мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхээр нь А.Ш-н 5029762619 тоот дансанд дахиад өөрийн утасны мобайл банкаар 970.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн өдрөөс хойш одоог хүртэл зээл бүтсэнгүй мөнгийг нь удахгүй өгнө гэж хэлээд өгөөгүй байна. Нийт 10.970.000 төгрөгийн хохиролтой байна” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 104-105-р хуудас/

Хаан банк дахь Л.Баттулгын төгрөгийн 5006480472 тоот дансны дэлгэрэнгүй хуулга “...2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 5029762619 тоот дансанд 3.000.000 төгрөгөөр 3 удаа, 1.000.000 төгрөгөөр 1 удаа шилжүүлсэн баримт” /2-р хавтаст хэргийн 97-р хуудас/

            Хохирогч Ц.Мөнхчулуун мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “...Алтансүхийн А.Ш гэх хүнийг би танихгүй. Зүгээр уг хүнээр зээл гаргуулахаар найз Ганболдоор дамжуулан тэр хүнтэй холбогдож байсан юм. 2015 оны 5 дугаар сард манай найз Ганболд надад хэлэхдээ “банкнаас зээл гаргаж өгдөг нэг таньдаг хүн байна. Тэр хүн маань одоо зээл гаргахад яг тохиромжтой цаг нь бүрдээд байна. 400.000.000 төгрөгийн зээлийг барьцаа хөрөнгө гэхгүйгээр хурдан хугацаанд гаргаж өгнө гэж байна” гэж хэлсэн. ...Тэгээд Мөнхбат бид хоёр ярилцаж байгаад Ганболдын хэлсэн хүн найдвартай байх гэж бодоод тэр хүнээр нь тус бүртээ 400 сая төгрөгийн зээл гаргуулахаар болсон. Ингэж зээл гаргаж өгөхөд зуучилсан гэж 20.000.000 төгрөгийг урьдчилгаанд өг гэсэн. Тэгээд найз Мөнхбат бид хоёр 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр А.Ш-н ажил гэх Төрийн банкны төв салбар дээр ирсэн боловч түүнтэй уулзаж чадаагүй. Тэгээд утсаар ярихад ажил ихтэй байна. Гадуур явж байна. Зээлийн хөлсний урьдчилгаа 10 сая төгрөгийг миний данс руу хийчих гэж ярьсан. Тэгж хэлэхээр нь Мөнхбат бид хоёр тус бүрдээ 10 сая төгрөгийг Төрийн банкин дээрээс А.Ш-н өгсөн данс руу хийсэн. Анх хэлэхдээ “зээл 10 хоногийн дотор гарна” гэсэн боловч зээл бүтэхгүй байхаар нь асуухад “зээлийн хороо хуралдахгүй байна. Захирлууд хоорондоо ойлголцохгүй байна” гэж янз бүрийн шалтаг хэлсээр байгаад 2016 оны 2 дугаар сар хүргэсэн. Тэгснээ 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Мөнхбат бид 2 руу яриад “зээлийн баталгаа болох үл хөдлөхийг нотариатаар оруулах мөнгө хэрэгтэй байна. Тэр мөнгөө шилжүүлэх юм бол зээл шууд гарлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь Мөнхбат бид 2 ярилцаж байгаад тус бүрдээ 1.360.000 төгрөгийг дахиад А.Ш-н данс руу шилжүүлсэн. ...Тэгтэл тэрнээс хойш дахин алга болоод өнөөдрийг хүрсэн. ...Надаас зээл гаргаж өгнө зээлийн урьдчилгааны мөнгө гэж 11.360.000 төгрөгийг авсан. Манай найз Мөнхбатаас бас яг адилхан авсан” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 187-188-р хуудас/

Хаан банкны 2015 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн орлогын мэдүүлэг “...А.Ш-н 5029762619 тоот дансанд 10.000.000 төгрөгийг Мөнхчулуунаас гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн баримт”  /3-р хавтаст хэргийн 189-р хуудас/

Хаан банкны 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт “...А.Ш-н 5029762619 тоот дансанд 1.360.000 төгрөгийг Мөнхчулуунаас зээлийн шимтгэл гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн баримт” /3-р хавтаст хэргийн 190-р хуудас/

Хохирогч Ц.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:   “...Би Алтансүхийн А.Ш гэх хүнтэй огт уулзаж байгаагүй. Гэхдээ нэрийг нь сайн мэднэ. Яаж мэддэг болсон гэхээр би найз Б.Ганболдоор дамжуулан А.Ш гэх хүний талаар мэдэх болсон. Ганболд надад хэлэхдээ “А.Ш гээд Төрийн банкны хуульч ажилтай залуу байдаг юм” гэж байсан. Ганболд надад хэлэхдээ “манай нэг найзын найз нь банкинд ажилладаг юм. Банкнаас зээл гаргаж өгдөг. Одоо яг зээл гаргахад тохиромжтой нөхцөл нь бүрдээд байгаа юм байна. Зээл авахад гол нь татвар төлж байсан найдвартай компани байх юм бол барьцаа хөрөнгө гэхгүйгээр хурдан хугацаанд зээл гаргаж болохоор байна” гэж хэлсэн. ...зээл бүтээж өгөхөд зуучилсны хөлс 20.000.000 төгрөг байдаг юм байна гэж хэлсэн. Тэгээд найзаараа дамжуулаад тэр А.Ш гэх хүнээр нь зээл гаргуулахаар болоод уулзах гээд Төрийн банкны төв салбар дээр ирсэн боловч А.Ш-тай уулзаж чадаагүй. Энэ явдал 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр болсон. Тэгээд уулзаж чадахгүй болохоороо А.Ш-н утас руу ярьсан чинь “би гадуур ажил ихтэй байна. Амжихгүй байна. Та зүгээр зуучилсны хөлсний урьдчилгаа 10.000.000 төгрөгийг миний данс руу хийчих, тэгээд л болчихно” гэсэн. Тэгэхээр нь тэр дор нь Төрийн банкнаас А.Ш-н Төрийн банкны 34000402857 дугаарын данс руу 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөн Голомт банкны 1169206065 данс руу 6.000.000 төгрөгийг нэг дор шилжүүлсэн. Ингэж мөнгө шилжүүлсэн өдөр 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байсан. Би тэр зээлийг найз Мөнхчулууны хамт авахаар болсон байсан юм. ...А.Ш нь утсаар ярьж хэлэхдээ уг зээл нь 10 хоногийн дараа гарна гэж хэлж байсан. Тэгээд мөнгө өгснөөс хойш 10 хоногийн дараа зээл нь бүтсэн эсэх нь мэдэгдэхгүй болохоор нь ярьж асуухаар “зээлийн хороо хуралдахгүй байна, банкин дээр шалгалт ирсэн ажил ихтэй байгаад байна” гэсэн янз бүрийн тайлбар, шалтаг, шалтгаан хэлсээр байгаад 2016 оны 2 дугаар сар хүргэсэн. ...2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр залгаад “за яг зээл чинь бүтэх гэж байна. Зээл авахад шаардлагатай үл хөдлөх хөрөнгө бүртгүүлэх нотариатын мөнгө 1.360.000 төгрөг хэрэгтэй байна” гэсэн. Тэр өдөр манай найз Мөнхчулуунд бас тэгж хэлсэн байсан. Тэгэхээр нь Мөнхчулуун бид хоёр итгээд тус бүрдээ А.Ш-н Хаан банкны 5029762619 данс руу 1.360.000  төгрөг буюу нийт 2.720.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгтэл тэрнээс хойш дахиад л худлаа яриад алга болчихсон” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 192-193-р хуудас/,

Гэрч Б.Ганболд мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Алтансүхийн А.Ш гэх хүнийг ер нь бол сайн танихгүй. Гэхдээ хэд хэдэн удаа уулзаж байсан юм. Би Батжаргал гэдэг хүнийг багаасаа сайн мэддэг юм. Батжаргалаар дамжуулан А.Ш гэх хүнтэй танилцаж байсан. Батжаргал надад хэлэхдээ манай нэг найз 400.000.000 хүртэлх сая төгрөгийн хөнгөлттэй зээлийг гаргаж өгч чадна гэхдээ ямар ч барьцаа хөрөнгө гэхгүйгээр зээл гаргана. Тэрний хөлсөнд 20.000.000 төгрөг авна гэж байна. Чи энэ зээлийг сонирхохгүй юм уу, 3 ширхэг компани хэрэгтэй байна, 3 компанийн боломж үлдсэн байна” гэж хэлсэн. Би тухайн үед Батжаргалаас “наад найз чинь найдвартай юм уу” гэж асуухад “найдвартай би сайн танина Төрийн банкинд хуульч хийж байсан юм, одоо бас нэг уул уурхайн компанид хуульчаар ажиллаж байгаа хуулийн хүн болохоор найдвартай хулхидах зүйл байхгүй байх” гээд надад А.Ш гэх хүний утасны дугаарыг өгсөн. Би тэр дугаараар нь А.Ш-тай ярихад “тухайн үеийн банкны захирлуудын нэрийг хэлээд энэ хүмүүс тийм зээл гаргах гэж байгаа би зээл авах хүмүүсийг олж өгөөд хөлсөнд нь 20.000.000 төгрөг авах гэж байгаа юм” гэж ярьсан. Тэр үед надад мөнгө байхгүй байсан болохоор би найз Мөнхбат, Мөнхчулуун нарт уг зээлийг нь санал болгосон. Тэгтэл манай хоёр найз надаас найдвартай юу гэж асуусаар байгаад зээл авахаар болсон. ...Мөнхбат, Мөнхчулуун нарт зээл гаргаж өгнө гэж нийт 20 гаруй сая төгрөг авсан байсан. Нийт 27.720.000 төгрөгийн урьдчилгаа авсан байсан. Тэгж мөнгө авчхаад зээлийг нь гаргаж өгөхгүй алга болчихоор манай найз надад “чи зуучилж ийм ажил хийлгүүлснээрээ өөрөө ярьж учрыг нь ол” гэдэг байсан. Тэгэхээр нь би голдуу А.Ш луу залгаад зээлийн талаар асуухаар янз бүрийн шалтаг хэлдэг болсон. Нэг болохоор захирлынх нь аав нас барчихсан эсвэл төрсөн өдөр боллоо, томилолтоор хөдөө явлаа гэх мэтээр янз бүрийн шалтгаан хэлдэг болсон. Сүүлдээ хүргэнийхээ байрыг барьцаанд тавьж мөнгийг нь буцааж өгнө гэж зугтсаар өнөөдрийг хүрсэн юм” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 197-р хуудас/,

Гэрч Г.Батжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би А.Ш гэх хүнийг 2013 оноос эхэлж таних болсон. Найзаараа дамжуулан А.Ш-тай танилцсан юм. Би тухайн үед 44 дүгээр зах буюу Гурвалжин дээр цемент зардаг байсан юм. Тэгж байхдаа нэг найздаа “банкнаас зээл авах хэрэгтэй байна таньдаг хүн байна уу” гэж асууж байсан юм. Тэгтэл тэр найз маань “манай нэг таньдаг ах байдаг юм тэр хүнээс асуугаад үз” гээд А.Ш-г танилцуулж байсан юм. Гэхдээ яг тэгж зээл гаргадаг эсэхийг нь мэдэхгүй байна. Тэгж л А.Ш-тай танилцаж байсан юм. Гэтэл манай танил Ганболдтой уулзаж байхад зээлийн талаар ярихаар нь энэ хүнтэй яриад үзээж гээд А.Ш-н дугаарыг өгсөн юм. Тэрнээс биш Ганболд, А.Ш гэх хүмүүс уулзсан үгүйг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 198-р хуудас/

Голомт банкны 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн мемориалын баримт “...А.Ш-н 1169206065 тоот данс руу 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримт” /3-р хавтаст хэргийн 194-р хуудас/,

Төрийн банк дахь Ц.Мөнхбатын 102100020353 тоот дансны хуулга “...34000402857 тоот данс руу 4.000.000 төгрөгийг “munkhbat kass zeel hogjil bank” гэх утгаар шилжүүлсэн” /3-р хавтаст хэргийн 195-р хуудас/,

Хохирогч Т.Баттулга мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “...Би А.Ш гэх хүнийг танихгүй манай баз хүргэн л надад Төрийн банкнаас зээл гаргаж өгдөг хүн байна гэж хэлсэн юм. Манай баз хүргэн бас тэр А.Ш гэх хүний талаар өөр хүнээс л сонссон юм шиг байсан. Тэгээд нэг өдөр А.Ш-н утасны дугаарыг өгөөд “энэ хүнтэй утсаар нь яриад үз зээл гаргаж өгч магадгүй юм шиг байна” гэхээр нь би тэрийг цааш нь Амгалантөр гээд найздаа “ийм зээл гаргадаг хүн байгаа юм шиг байна. Хоёулаа хамжаад зээл гаргуулъя” гэж хэлсэн. Тэгээд   Амгалантөр бид хоёр  А.Ш гэх хүний утасны дугаар луу залгаад хуучин гэмтлийн эмнэлгийн хажууханд уулзсан юм. ...А.Ш нь “Төрийн банкнаас 350.000.000 төгрөгийн зээл гаргах боломж байна. Зээл гартал та хоёр надад 10.000.000 төгрөг өгчих” гэж хэлж байсан. Тэгээд Амгалантөр бид хоёрт итгэл төрүүлээхээр зүйл яриад байсан болохоор нь бид хоёр итгээд дундаасаа 5.000.000 төгрөгийг нийлүүлээд нийт 10.000.000 төгрөгийг А.Ш-н данс руу шилжүүлсэн юм. ... Зээл нь гарахгүй удаад байхаар нь сүүлдээ аргаа бараад А.Шт “Зээл чинь худлаа болсон байна мөнгөө авъя” гэж ярьсаар байгаад 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдөр 500.000 төгрөгийг, түүний дараа 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн түүнээс хойш дахиж нэг ч төгрөг өгөөгүй. Одоо надад А.Ш-с 3.500.000 төгрөг авах дутуу байгаа” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 55-р хуудас/

            Хохирогч Б.Амгалантөр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “...Би А.Ш гэж хүнийг таньдаггүй байсан. Би Хайлаастын эцэст дэлгүүр ажиллуулдаг тэр дэлгүүрээ Баттулга гэж хүнд түрээслүүлдэг байсан юм. Баттулга нэг өдөр “бага хүүтэй, урт хугацааны зээл авах боломж байна. Тийм зээл гаргаж өгдөг хүн байна” гэж манай эхнэрт хэлсэн байсан. Тэгээд би Баттулгатай уулзаад тэр зээл гаргаж өгнө гээд байсан хүнтэй нь уулзсан юм. ...Тэгээд Баттулга бид хоёр тэр зээл гаргана гээд байгаа А.Ш гэх хүний утсаар яриад хуучин гэмтлийн эмнэлгийн хажуу талын Төрийн банкин дээр уулзсан юм. А.Ш нь тэр үед өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч гэсэн нэрийн хуудас өгч байсан. Тэгээд Баттулга бид хоёр А.Ш-тай уулзахад “сарын хугацаатай 350.000.000 төгрөгийн зээл жилийн 0,8 хувийн хүүтэй гаргаж өгнө” гэж байсан. Тэгж хэлэхээр нь Баттулга бид хоёр итгэчихсэн юм. А.Ш-тай зээлийнхээ талаар ярьж байхад “зээл гаргаж өгсөн хөлсөнд 10 хувь буюу 35.000.000 төгрөгийг авна. Урьдчилгаанд 10 сая төгрөгийг өгчих” гэж байсан.  Тэгээд Баттулга бид хоёр итгэчихсэн байсан болохоор дундаасаа 10.000.000 төгрөг босгож байгаад миний нэрээр А.Ш-н данс руу шилжүүлсэн. Баттулга бид хоёр тус бүр 5.000.000 төгрөг гаргасан юм. Дансны хуулган дээрээ шилжүүлгийнх нь утгыг зээлийн урьдчилгаа гэхээсээ санаа зовоод “машины үнэ” гээд 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлчихсэн юм. Ингээд А.Ш-т 10.000.000 төгрөг өгчхөөд зээлээ хүлээгээд байсан. Энэ хоорондоо утсаар ярихаар “зээл чинь бүтэж байгаа шүү та бэлэн байж байгаарай” гээд байсан. ...Тэгж байснаа  2015 оны 7 дугаар сарын 20-ны үед намайг Увс аймагт байж байхад А.Ш над руу залгаад “ах зээл бүтсэн шүү” гэж хэлэхээр нь би Увс аймагт байсан ажлаа дуусгаад Улаанбаатар хот руу ирээд ярихад “одоохон байж бай” гээд хүлээлгээд байсан. Тэгж байснаа 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр над руу залгаад “ах, эхнэр төрөөд дүү нь хүүхэдтэй болсон, та 2 сая төгрөг шилжүүлчхээч, таны зээл бүтэж байгаа, нөгөө юмандаа оруулаад тооцчих” гэхээр нь итгээд тэр өдрөө 2 сая төгрөгийг мобайл банкаар А.Ш луу шилжүүлсэн. Тэгээд түүнээс хойш зээл нь бүтсэн ч юм байхгүй удаад ярихаар “бүтэж байна, тэнд очоод байж бай, энд очоод байж бай” гээд энд тэндхийн банкны үүдэнд намайг зөндөө хүлээлгэсэн. Тэгж байгаад 2016 оны 1 дүгээр сарын үед байх утсаар яриад “би чамтай уулзах хэрэг байна” гээд бид хоёр офицеруудын ордны гадаа уулзахад “та битгий санаа зов, нөгөө асуудал бүтэж байгаа” гээд бас л худлаа яриад байсан. Тэгээд сүүлдээ Баттулга бид хоёр гэрийнх нь хаягаар очиж үзэхэд тийм хүн амьдардаггүй гэсэн.  ...Би А.Ш-т яг 7.000.000 төгрөгийг өгсөн. Эхлээд өөрийнхөө 5 сая дээр Баттулгын 5 саяыг нэмж байгаад нийлүүлээд 10 сая болгоод шилжүүлсэн Түүний дараагаар хүүхэдтэй боллоо мөнгөний хэрэг байна гээд байхаар нь 2.000.000 төгрөгийг нэмээд өгчихсөн юм. ...надад  2 сая төгрөгийг эргүүлж өгсөн. 2016 оны сүүлээр 1.000.000 төгрөгийг, 2017 он гараад 1.000.000 төгрөгийг ингээд нийт 2.000.000 төгрөгийг өгсөн юм” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 47-48-р хуудас/,

Б.Амгалантөрийн Хаан банк дахь төгрөгийн 5083192530 тоот дансны дэлгэрэнгүй хуулга “...2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 5029762619 тоот данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн” /4-р хавтаст хэргийн 49-р хуудас/

Шүүгдэгч А.Ш-н Худалдаа хөгжлийн банк дахь төгрөгийн 413008963 тоот дансны гүйлгээний хуулга “...2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр уг дансанд 10.000.000 төгрөг ...Амгалантөрөөс машины үнэ гэх гүйлгээний утгаар орлого орсон” /2-р хавтаст хэргийн 19-21-р хуудас/

2.Шүүгдэгч А.Ш нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2017 оны 1 дүгээр сард Г.Хосбаяртай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Мобиком компаниас 9911-тэй дугаар хямд авч өгнө гэж түүнийг итгүүлэн улмаар Г.Хосбаяраар дамжуулан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг буюу хохирогч Б.Иш-Од, Н.Чинзориг, Б.Очирмаа, А.Анар, Б.Бат-Амгалан, Б.Баатар, Ц.Ундармаа, Г.Ууганбаяр, О.Үүрцайх нараас тус бүр 3.500.000 төгрөгийг Г.Хосбаяраар дамжуулан авч нийт бусдаас 31.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, мөн хохирогч Б.Үүрцайхад Мобиком компаниас 9911-тэй дугаар хямд авч өгнө гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг буюу 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, мөн хохирогч А.Амгаланд Мобиком компаниас 9911-тэй 6 ширхэг дугаар хямд үнээр авч өгнө гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг буюу 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр бэлнээр 30 сая төгрөг авч улмаар роуминг үйлчилгээний төлбөр төлөх шаардлагатай гэж 2018 оны 3 дугаар сарын 09-ны өдөр 1 сая төгрөгийг шилжүүлэн авч бусдад нийт 31.000.000 төгрөгийн, мөн хохирогч Ц.Анхбаярт Мобиком компаниас 9911-тэй 5 ширхэг дугаар хямд авч өгнө гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг буюу 2018 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр 22.500.000 төгрөг шилжүүлэн авч, мөн хохирогч О.Эрдэнэ-Очирт Мобиком компаниас 9911-тэй 6 ширхэг дугаар хямд авч өгнө гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг буюу 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Б.Саруулын дансаар дамжуулан “барьцаа мөнгө” гэж 3.000.000 төгрөг,  мөн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Даваадоржоор дамжуулан дугаарын үнэ гэж 20.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, мөн хохирогч Б.Нэргүйд  Мобиком компаниас 9911-тэй дугаарууд хямд авч өгнө гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг буюу 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 16.000.000 сая төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 3.500.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 700.000 төгрөг, нийт 20.200.000 төгрөгийг шилжүүлэн авч тус тус залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Хохирогч Б.Иш-Од мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би тодорхой он сар өдрийг нь санахгүй байна манай багын найз Анар нь “9911-тэй дугаар хямдхан авах арга байна, чи авах уу, манай найз Хосбаяраар дамжуулан нэг хүнээс авах юм байна, би бас мөнгөө өгөх гэж байна” гэхээр нь “би тэгье, хямд юм бол авчихъя” гэж хэлээд Анарт 3.500.000 төгрөгийг гар утсаараа Анарын данс руу шилжүүлж өгчхөөд салаад явсан. Анар нь цаашаа хэнээс яаж ямар аргаар 9911-тэй дугаар хямдхан авах гэж байгааг огт асуугаагүй, авах боломж байвал авчихъя гэж бодоод л шилжүүлсэн. Гэтэл Анар нэлээд хэд хоногийн дараа “нөгөө 9911-тэй дугаар худлаа болох шиг боллоо” гэхээр нь би “өө тэгвэл мөнгөө хурдан авъя” гэж хэлээд Анараас удалгүй 7 хоногийн дараа буцаагаад авчихсан. Анар сүүлд надад хэлэхдээ Хосбаяр гэх найз нь А.Ш гэх залууд 9911-тэй дугаар хямдхан авах гээд нэлээн хэдэн төгрөг өгчхөөд мөнгөө авч чадахгүй байгаа, гэхдээ чиний мөнгийг Хосбаяраас авчихлаа гэж хэлж байсан. ...Би Хосбаяраар дамжуулан А.Ш гэж хүнд өгсөн 3.500.000 төгрөгийг буцаагаад авчихсан учир надад цаашид тавих гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /9-р хавтаст хэргийн 2-3-р хуудас/   

  Хохирогч Н.Чинзориг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “2017 онд хамтарч ажиллаж байсан Б.Очирмаа нь “надтай хамт ажиллаж байсан Хосбаяр гэж хүн 9911-тэй дугаар хямд олж өгнө гэнэ авах уу” гэхээр нь авъя хэдээр олж өгнө гэж байна гэхэд “нэг дугаар 3.500.000 төгрөгөөр олж өгнө гэсэн мөнгө гялс шилжүүлэх хэрэгтэй юм байна лээ” гэхээр нь Хосбаяр гэж хүнтэй нь  уулзалгүйгээр Очирмаад 3.500.000 төгрөгөө өгсөн. Харин Очирмаа цааш нь “А.Ш гэх хүнд өгсөн” гэж надад хэлсэн. Хосбаярын цаана бас А.Ш гэж Мобикомд ажилладаг хүн байсан юм шиг байна лээ тийм учраас Хосбаярт өгөлгүй А.Ш луу нь мөнгө өгсөн гэж надад хэлсэн юм. Ингээд дугаар гаргаж өгнө гэсэн цаг хугацаа нь дууссан боловч эргээд холбоо байхгүй дугаар ч гараагүй тэгэхээр нь таньдаг хүнээрээ дамжуулж А.Ш гэж хүнийг Мобиком компанид ажилладаг эсэхийг асуухад ажилладаггүй болохыг мэдээд Очирмаагаар дамжуулж Хосбаяртай уулзаад Хосбаяраас мөнгө нэхэж Хосбаяраас 3.500.000 төгрөг гаргуулж авсан. Хосбаярыг чи өөрөө тэр А.Штайгаа учраа ол А.Ш гэж хүнийг мэдэх ч үгүй гэдгээ хэлсэн. Хосбаяр нь анх Очирмаад 9911-тэй дугаар гаргаж өгч чадна гэж хэлээд үүнээс улбаалаад мөнгөө би Очирмаад шилжүүлж өгөөд цааш нь шилжүүлсэн болохоор Хосбаяртай уулзаж чи л анхнаасаа найдваргүй асуудал дээр хүнээс мөнгө гаргуулсан болохоор чи өөрөө миний мөнгийг төл цааш нь өөрөө А.Ш гэж хүнтэйгээ учраа ол гэдгийг хэлэхэд Хосбаяр зөвшөөрөөд надад миний 3.500.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан юм. ...Надад гомдол санал  нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд 3.500.000 төгрөгөө Хосбаяраас гаргуулан авсан болохоор А.Ш нь хохирол барагдуулах юм бол Хосбаярт надаас залилсан 3.500.000 төгрөгийг төлөх ёстой гэдгийг мэдүүлгээр баталгаажуулж байна. Хүний өмнөөс мөнгө төлсөн болохоор Хосбаярын хохирлыг л хурдан барагдуулж өг гэж хэлмээр байна” гэх мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 26-27-р хуудас/

Хохирогч Б.Очирмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “2009 онд надтай ажиллаж байсан Хосбаяр гэдэг залуу 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр утсаар яриад 9911-тэй дугаар хямдхан авах боломж байна чи авах уу гэхээр нь би чи хаанаас яаж авах гэж байгаа гэхэд Хосбаяр “манай нэг найзын найз нь Мобиком компанид ажилладаг юм байна. Тэгээд 9911-тэй дугаар хямдхан авах боломж байна гэсэн гэхээр нь би “хэдэн төгрөг юм бол, хямдхан байвал авъя” гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр би Хосбаяртай цуг Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн хажуу талд явж байгаад Хаан банкнаас мөнгө авах болсон. Хосбаяр надад тухайн үед хэлэхдээ “найз нь төрийн албан хаагч учир дансаараа мөнгө шилжүүлж авах боломжгүй байна. Чиний дансаар шилжүүлүүлээд бэлнээр авчихъя” гэхээр нь за гээд миний 5034354353 дугаарын  данс руу 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 3.500.000, 3.600.000, 900.000, 900.000, 900.000, 3.500.000, 800.000 төгрөгийг хүмүүсээс  шилжүүлж авсан. Уг мөнгөнүүд ямар учиртай мөнгө талаар асуухад Хосбаяр “өөрийн гэсэн хүмүүстэй хямдхан дугаар олчихвол авч өгөх гэж байгаа юм” гэж хэлж байсан. Тэгээд тэр даруй миний данснаас 14.100.000 төгрөгийг Хосбаяр аваад миний хажууд зогсож байгаад Хосбаяр нөгөө дугаар авч өгөх ёстой хүн рүүгээ шилжүүлээдэхье гээд бас нэг хүний 2.500.000 төгрөгийг нэмж нийт 16.500.000 төгрөгийг шилжүүлж 100.000 төгрөгийг өөртөө авч байсан. Тэгээд Хосбаяраас хэзээ дугаараа авах талаар асуухад 2017 оны 1 дүгээр сарын сүүлээр дугаарыг чинь нэр дээр чинь шилжүүлээд өгнө гэсээр өдий хүрсэн байна. Хосбаяраас мөнгө авч залилсан хүн нь Алтансүхийн А.Ш гэх залуу байсныг сүүлд мэдсэн. Хосбаяр надад хэлэхдээ А.Ш-г Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан найдвартай хүн гэж хэлсэн болохоор мөнгө өгсөн. Би А.Ш гэх хүнийг огт танихгүй. А.Ш Хосбаярыг давхар хуурч мэхлэн биднийг хохироож байгаад гомдолтой байна. ...Би Хосбаяраар дамжуулан А.Ш гэж хүнд өгсөн 3.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна” гэх мэдүүлэг /8-р хавтас 89-90-р хуудас/

Б.Очирмаагийн Хаан банк дахь төгрөгийн 5034354353 тоот дансны дэлгэрэнгүй хуулга “...2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 3.600.000, 3.500.000, 900.000 төгрөгөөр 3 удаа, 3.500.000, 800.000 төгрөгийг орлогоор хүлээж авч, 14.100.000 төгрөгийг зарлагаар авсан баримт” /3-р хавтаст хэргийн 145-р хуудас/,

Хохирогч А.Анар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2017 онд надтай цуг Сонгинохайрхан дүүргийн Татварын газар ажиллаж байсан. Хосбаяр нь 2017 оны 1 дүгээр сарын сүүлээр нэг өдөр надтай уулзаад “…манай нэг таньдаг хүний танил нь мобикомд ажилладаг юм шиг байна. Тэр хүн нь 9911-тэй дугаар хямд гаргаж өгч чадна гэж байна. Нэг дугаар нь 3.500.000 төгрөгийн үнэтэй гэж байна” гэхээр нь би гадуур байгаа 9911-тэй дугаарын зах зээлийн ханшнаас доогуур хямд байсан учраас авчихад хэрэгтэй юм байна буцаагаад зарсан ч үнээ барих  юм байна гэж бодоод авахаар шийдээд Хосбаяртай уулзсан өдрөөс хойш 1, 2 хоногийн дараа Хосбаярын Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны байрны гадна очиж Хосбаярт нэг ширхэг 9911-тэй дугаар авъя гэж хэлээд 3.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Энэ мөнгийг Хосбаяр цааш нь дамжуулж А.Ш гэж хүнд өгөхөөр болсон би тэр Шинбаяр гэж хүнтэй нь огт уулзаагүй, тэр хүний талаар мэдэхгүй байна. Хосбаяр хэлэхдээ мөнгө өгснөөс хойш удлаа гэхэд 1 сарын дотор л гаргаж өгнө гэж байна лээ гэж хэлсэн. Ингээд 1 сарын хугацаа нь өнгөрснөөс хойш Хосбаяраас асуусан чинь нөгөө А.Ш гэж хүн өөрөө уулзахгүй алга болчихлоо хүмүүсээс асуугаад явсан чинь залилан хийгээд яваад байгаа сурагтай, би тодруулах гээд хөөцөлдөөд явж байна, тодруулчихаад эргээд хариу өгье гэж хэлсэн. Тэгээд сүүлдээ цагдаагаар шалгуулахаар болоод явж байна гэж хэлсэн. ...Хосбаяр нь манай таньдаг хүний тал нь Мобикомд ажилладаг юм шиг байна 9911-тэй дугаар хямд гаргаж өгдөг гэж байна гэхээр нь би А.Штай нь уулзахгүйгээр мөнгө Хосбаярт өгсөн. Хосбаяр хамт ажилладаг хүн байсан болохоор А.Штай нь уулзана гэж хэлээгүй мөнгө өгчихсөн юм. ...Би Хосбаяраар дамжуулан А.Ш гэж хүнд өгсөн 3.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна. Хосбаярыг миний 3.500.000 төгрөгийг А.Ш гэж хүнд дамжуулж өгсөн гэж ойлгож байна” гэх мэдүүлэг  /8-р хавтаст хэргийн 29-30-р хуудас/,

Хохирогч Б.Бат-Амгалан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст татварын улсын байцаагчаар ажилладаг. Урьд нь надтай хамт ажиллаж байсан Хосбаяр 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр над руу залгаад “…9911-тэй дугаар хямдхан зарна гэж байна авах уу, нэг дугаар нь 3.500.000 төгрөгийн үнэтэй юм байна…” гэсэн тэгэхээр нь хэн зарах гэж байгаа, ямар учиртай дугаар болох, яагаад хямд зарах гэж байгаа талаар тодруулахад миний танил ах Иргэний нисэхийн ерөнхий газар ажилладаг юм, тэр ахын найз нь Мобиком компанид санхүүгээр ажилладаг гэж байна, дотор нь ажиллаж байгаа болохоор яриа хөөрөө хийж байгаад 9911-тэй дугаар хямд гаргачихдаг гэж байна гэсэн. Авахаар бол орой эргээд хариу хэлээрээ гэсэн. Би маргааш нь буюу  2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хосбаяр луу залгаад нөгөө дугаар чинь найдвартай бол авъя гэхэд Хосбаяр за би ахтай утсаар холбогдчихоод хариу хэлье гэсэн. Үдээс хойш нөгөө хүн утсаа авахгүй байна. Миний данс руу мөнгө шилжүүлчих гэхээр нь би Хосбаярын данс руу 3.500.000 төгрөгийг нь шилжүүлж өгсөн. Одоо ямар дансанд шилжүүлж өгснөө санахгүй байна. Хосбаяр өөрийн дансанд нь шилжүүлж өгсөн юм. Мөнгө шилжүүлж өгснөөс хойш 2-3 хоногийн дараа Хосбаяр над руу залгаад иргэний үнэмлэхийн хуулбараа өг гэж байна гэхээр нь би цахим үнэмлэхээ хуулбарлаад өгсөн. 9911-тэй дугаар нь мөнгө өгснөөс хойш 7 хоногийн дараа гарна гэсэн болохоор би 7 хоноод асуусан чинь Хосбаяр арай болоогүй гэсэн, утсаар холбогдохоор наагуур  цаагуур яваад завгүй яваад байна, дугаараа хөөцөлдөж явна гэж байна гэсэн. Үүнээс хойш 1, 2 удаа Хосбаяр цаана нь байгаа А.Ш гэж хүн лүү нь залгуулж асуухад удахгүй бүтээнэ, болох гэж байгаа, дугаарыг чинь сонгуулна гэх зэрэг хариу өгч байсан. 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хосбаяр над руу залгаад нөгөө А.Ш гэж ахад залилуулсан байна цагдаагийн газраар явж байна. Олон хүнээс мөнгө аваад залилчихсан хүн байсан байна гэж хэлсэн юм. Цаад дугаар гаргаж өгнө гэж худал хэлсэн хүнийг нь яг хэн болохыг асуусан чинь Алтансүхийн А.Ш гэж хүн байгаа гэсэн. Би тэр хүнтэй огт уулзаж байгаагүй. Хосбаяр надад хэлэхдээ А.Ш-г Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан найдвартай хүн гэж хэлсэн болохоор мөнгө өгсөн. Би Хосбаяраар дамжуулан А.Ш гэж хүнд өгсөн 3.500.000 төгрөгийг өгсөн ба А.Ш нь нэг ч төгрөг буцаан төлөөгүй харин Хосбаяр надад 2.000.000 төгрөгийг төлсөн байгаа одоо би 1.500.000 төгрөгийг авах ёстой болохоор А.Ш-с 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна” гэх мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 35-36-р хуудас/,

Хохирогч Б.Баатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Хуучин Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст урьд нь хамт ажиллаж байсан Г.Хосбаяр нь 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр надтай холбогдоод “Иргэний нисэхийн ерөнхий газар ажилладаг нэг таньдаг ах байдаг юм ” хүн учраас нэг их нягталж асуулгүй худалдан авахаар болоод хэд юм бэ гэхэд 1 дугаар 3.500.000 төгрөгийн үнэтэй гэсэн. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хосбаяр ахиад  над руу залгаад чи  нөгөө дугаараа авах юм уу, авах юм бол мөнгө над руу явуулаарай гэхээр нь би авна гэж хэлээд дансаа өгчих гэсэн чинь манай нэг эгч бас дугаар авч  байгаа юм тэр хүний данс руу шилжүүлчих гээд Очирмаа гэж хүний 5034354345 тоот данс өгөхөөр нь би тэр дансанд нь 3.600.000 төгрөгийг тухайн өдөр шилжүүлсэн Мөнгө шилжүүлэхдээ Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон худалдааны төвийн Хаан банкны салбараас шилжүүлсэн. Яагаад 3.600.000 төгрөг шилжүүлсэн бэ гэхээр би Хосбаярт 100.000 төгрөгийн өртэй байсан. 9911-тэй дугаар нь удахгүй гарах байх нөгөө дугаар гаргах хүн нь найдвартай хүн байгаа гэж хэлсэн. Ингээд 2017 оны 02 дугаар сарын дундуур Хосбаяр над руу залгаад би залилуулчихсан байна. Нөгөө хүн чинь залилагч байсан юм байна. Найз нь мөнгийг нь гаргуулж өгнө гэж хэлсэн. Үүнээс хойш А.Ш гэж хүнд мөнгө өгөөд залилуулсан гэдгийг мэдсэн. Түүнээс тэр А.Ш гэж хүнтэй нь огт уулзаагүй. Тэр хүнтэй нь утсаар ч ярьж үзээгүй. Би Хосбаяраар дамжуулан А.Ш гэж хүнд өгсөн 3.500.000 төгрөгийг А.Ш гэж хүнд дамжуулж өгсөн гэж хэлсэн. Хосбаяр бид нар хэн хэн нь залилагч гэдгийг нягталж үзээгүй мөнгө өгч залилуулсан байна” гэх мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 32-33-р хуудас/,

Хохирогч Ц.Ундармаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст ажиллаж байсан. Энэ үед 2017 онд надтай хамт ажиллаж байсан Хосбаяр гэдэг залуу 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр утсаар яриад 9911-тэй дугаар авах боломж байна гэж санал болгохоор нь лавлаж асуусан чинь “иргэний нисэхийн ерөнхий” газарт ажилладаг А.Ш гэж таньдаг ах байна, тэр ахын найз нь Мобиком компанид байгууллага хариуцсан менежерээр ажилладаг юм байна. Байгууллагын нэр дээр байдаг 4 ширхэг 9911-тэй дугаар авах боломжтой байгаа гэнэ 1 дугаар нь 3.500.000 төгрөгийн үнэтэй гэж байна” гэхээр нь би сонирхоод нэг дугаар худалдан авахаар болоод найдвартай юм уу гэхэд найдвартай миний сайн таньдаг, урьд нь бас хамт ажиллаж байсан хүн байгаа юм гэхээр нь цаад хүнтэй нь уулзаагүй Хосбаяртай яриад л дугаар худалдан авахаар болсон. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хосбаяртай холбогдоход Очирмаа гэж хүний дансанд мөнгө шилжүүл гэсэн тэгэхээр нь өөрийн төрсөн дүү Цэдэнбалын Хонгорзулаар Очирмаа гэж хүний данс руу 900.000 төгрөгөөр 3 удаа, 800.000 төгрөгөөр 1 удаа нийт 3.500.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Тэгээд Хосбаяраас хэзээ  дугаараа авах талаар асуухад 2017 оны 1 дүгээр сарын сүүлээр дугаарыг чинь нэр дээр чинь шилжүүлээд өгчихнө гэсэн. Ингээд дугаар шилжих хугацаа нь болохоор би Хосбаяртай холбогдоход хүлээж бай гэсэн гэхээр нь хэд хоног хүлээж байгаад 2017 оны 2 дугаар сарын 10-ны үед ахиад Хосбаяртай утсаар ярихад би залилуулчихсан байна. Нөгөө хүн чинь худал хэлсэн байна. Би яаж ийж байгаад хохирлыг нь барагдуулж өгнө гэсэн. Цаад дугаар гаргаж өгнө гэж худал хэлсэн хүнийг нь асуухад Алтансүхийн А.Ш гэж хүн байгаа гэсэн. Би тэр хүнтэй нь огт уулзаж байгаагүй, танихгүй хүн байгаа. ...Би Хосбаяраар дамжуулан А.Ш гэж хүнд өгсөн 3.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна. Гэм буруутай этгээдээс 3.500.000 төгрөгийг  гаргуулан өгнө үү” гэх мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 86-87-р хуудас/,

Хохирогч Г.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний төрсөн дүүг Хосбаяр гэдэг ба А.Ш нь Сонгинохайрхан дүүргийн Тамгын газарт ажиллаж байхдаа миний төрсөн дүү Хосбаяртай найзалдаг байсан. Миний хувьд А.Ш гэх хүнийг танихгүй, урьд өмнө нь харж байгаагүй. ...А.Ш нь ажлаасаа гарснаасаа хойш дүүтэй минь холбоотой байж байгаад 2016 оны хавар уулзахдаа “манай нэг найз Мобикомд ажиллаж байгаа. Би найзаасаа 9911-тэй дугааруудыг хямд авч зарах гэж байгаа. Чи ойр дотны чинь хүмүүс 9911-тэй дугаар авах гэж байгаа бол хэлээрэй. Нэг дугаарыг 3.500.000 төгрөгөөр зарна” гэж хэлж байсан. Үүний дагуу миний дүү Хосбаяр надтай холбогдож “надтай цуг ажиллаж байсан ахын найз нь Мобикомд ажилладаг юм байна. Тэр ах найзаасаа 9911-тэй хэдэн дугаар хямдхан авч зарна гэнэ. Та дугаар авах уу?” гэж надаас асуухад би зөвшөөрсөн. Би дүүтэйгээ ярьснаас хойш 1-2 хоногийн дараа 9911-тэй дугаарын урьдчилгаа мөнгө гэж дүү Хосбаярын данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь үлдэгдэл 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Яг хэдэн сарын хэдний өдөр шилжүүлснээ санахгүй байна. ...Хэдэн өдөр ярихгүй чимээгүй байж байгаад нэг өдөр миний утас руу залгаад ахаа би хулхидуулчих шиг боллоо, нөгөө хүн залилан хийгээд яваад байгаа юм шиг байна гэж хэлсэн. ...Би А.Ш-т гомдолтой байна. Мөн өөрийн хохирол болох 3.500.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 108-109-р хуудас/,

Хохирогч О.Үүрцайх мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би А.Ш гэх хүнийг танихгүй. 2016 оны хавар миний үеэл дүү Хосбаяр над руу залгаад “Ахаа надтай хамт ажилладаг Шинээ гэх ах 9911-тай дугаарыг 3.500.000 төгрөгөөр зарна гэнэ. Би одоо Шинээ ахтай хамт байна. Та дугаар авах уу” гэж асуусан. Би дүүгээсээ “Шинээ гэдэг хүн чинь хаана ямар ажил төрөл хийдэг хүн бэ” гэхэд “Сонгинохайрхан дүүргийн Тамгын газарт ажилладаг байсан, хуульч хүн. Тэр үед нь бид 2 танилцаж найзууд болсон” гэж хэлсэн. Ингээд би дүүдээ “тэгвэл нэг дугаар захья” гэж хэлсэн. Маргааш нь Хосбаяр миний утас руу дахин залгаад “9911-тэй дугаар гарах гэж байна, мөнгөө шилжүүл гээд байна, та яах юм бэ, авах юм уу” гэхэд нь би дүүгийнхээ өгсөн данс руу 3.500.000 төгрөг шилжүүлсэн. ...Тухайн үед дугаар өдөртөө гарна гэсэн боловч гараагүй. Түүнээс хойш 3 хоногийн дараа би Хосбаяр луу залгаад юу болсон талаар асуухад “Шинээ ахын утас холбогдохгүй байна. Над дээр ирдэг байсан чинь одоо бүр ирэхээ больчихлоо” гэж хэлсэн. Ингээд би дүүгээ цагдаад ханд гэж зөвлөгөө өгсөн. Би 3.500.000 төгрөгийг буцаан аваагүй байгаа” гэх мэдүүлэг  /8-р хавтаст хэргийн 111-112-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.Хосбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “Би Үүрцайх, Очирмаа, Чинзориг, Баатар, Ундармаа, Бат-Амгалан, Анар, Иш-Од, Ууганбаяр нарын нийт хохирол 31.000.000 төгрөгийг А.Шт шилжүүлсэн. Гэхдээ үүнээс Чинзоригийн 3.500.000, Иш-Одын 3.500.000, Бат-Амгалангийн 1.500.000, нийт 8.500.000 төгрөгийг би өөрөөсөө өгсөн. Мөн хохирогч Хишигбаярын 1.500.000 төгрөгийг би өөрөө төлж хохирлыг нь барагдуулсан тул А.Шаас 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм”  /8-р хавтаст хэргийн 250-р хуудас/,

            Хаан банкны 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт “...Б.Очирмаагийн 5034354353 тоот данснаас 3.500.000 төгрөгийг А.Шын 5029762619 тоот дансанд шилжүүлсэн” /3-р хавтаст хэргийн 120-р хуудас/,

            Худалдаа хөгжлийн банкны 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн орлогын ордер “...Хосбаяраас 16.500.000 төгрөгийг А.Ш-н 413008963 тоот дансанд ...Хосбаяраас 7 ширхэг дугаарын үнэ гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн” /3-р хавтаст хэргийн 121-р хуудас/,

            Хаан банкны 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн орлогын мэдүүлэг “...А.Ш-н 5029762619 тоот дансанд 2.500.000 төгрөгийг ...Хосбаяраас 1 дугаарын үнэ гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн” /3-р хавтаст хэргийн 121-р хуудас/

            Худалдаа хөгжлийн банкны 2017 оны 1 дүгээр сарын 24-ны өдрийн орлогын ордер “...Хосбаяраас 5.000.000 төгрөгийг А.Ш-н 413008963 тоот дансанд ...Хосбаяраас 2 ширхэг дугаарын үнэ гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн” /3-р хавтаст хэргийн 122-р хуудас/,

            Хаан банкны орлогын баримт  /3-р хавтаст хэргийн 122-р хуудас/,

            Шүүгдэгч А.Ш-н Худалдаа хөгжлийн банк дахь төгрөгийн 413008963 тоот дансны гүйлгээний хуулга “...2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 16.500.000 төгрөг ...Хосбаяраас 7 ширхэг дугаарын үнэ гэх гүйлгээний утгаар, 5.000.000 төгрөг ...Хосбаяраас 2 ширхэг дугаарын үнэ гэх гүйлгээний утгаар тус тус орлого орсон” /4-р хавтаст хэргийн 117-р хуудас/,

            Хохирогч Б.Үүрцайх мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “...2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн үед их сургуулийн найз М.Пүрэвбадам залгаад 9911-тэй дугаарууд Мобикомоос шинээр гарч байна, миний 10 жилийн найз А.Ш зарна гэж байна, чи худалдаж авах уу” гэж асуухаар нь би хүнээс асуугаад эргээд холбогдъё гээд утсаа тавьсан. Тэгээд би өөрийн ах Б.Ганзориг руу залгаад “ах аа энд Мобикомоос шинээр 9911-тэй дугаар худалдаанд гарна гэж байна, та авах юм уу?” гэж асуутал ямар учиртай юм асууж тодруулаад эргээд яръя гэсэн. Тэгэхээр нь Пүрэвбадам руу залгаад А.Ш гэх хүний 99003774 гэсэн утасны дугаар луу нь залгаад “дугаар зарна гэсэн үү” ...гэж хэлэхэд “өнөөдөр 16 цагаас өмнө урьдчилгаа мөнгөө шилжүүлээдэх, би өнөөдөр Мобикомд ажилладаг, байгууллага хариуцсан  Зоригоо гэдэг найзаасаа худалдаж авах гэж байгаа юм, Зоригоо өөрөө ченжүүдэд өгөхгүй, хувь хүмүүст зарна гэж байсан, 16 цагаас өмнө өгөхгүй бол Мобикомын санхүүгийнх нь ажилтан татвар дээр хүнтэй уулзах гээд гарах гээд байна” гээд намайг яаруулсан. Тэгээд би ах руугаа залгаад учир явдлыг нь хэлээд нэг байгууллагаас 10 орчим дугаар хураагдаж байгаа юм байна. Тэндээс нь надад дугаар зарна гэж байна гэж тайлбарлаад 5 дугаар зарна 1 дугаар нь 3 сая төгрөг болж байгаа юм байна үүнээс 10 сая төгрөгийг миний нэр дээрээс А.Шын Голомт банкны данс руу Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, төмөр замын вокзалаас шилжүүлсэн. Тэгээд А.Ш луу залгаад мөнгөө шилжүүлчихлээ худалдаж авч байгаа 9911-тэй дугааруудын сүүлийн 4 оронтой тоог нь мэдмээр байна гэхэд дугаар худалдаж авах хүмүүсийнхээ нэр, регистрийн дугааруудыг нь над руу явуулчих гээд ах эгч нарынхаа регистрийн дугаарыг нь явуулаад за дугааруудаа авъя гэхэд би одоо Замын-Үүдэд явж байна энэ тэр гээд зөндөө олон хоног худлаа хэлж хуурч мэхлэн нэг ч удаа уулзахгүй сүүлдээ гар утсаа авахгүй алга болсон. ...А.Ш нь надад дугаар ч өгөөгүй, миний өгсөн 10 сая төгрөгийг ч буцааж өгөөгүй залилан мэхэлж худал хэлж зугтаагаад яваад байгаа юм”

            “...Надад өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйл байхгүй. 2017 оны 1 дүгээр сарын 21-ний орой миний Хаан банкны 5028081336 тоот данс руу А.Ш нь 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн байсан одоо үлдэгдэл 8.000.000 төгрөгийг авах дутуу байна” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 229-231, 234-235-р хуудас/,

            Иргэний нэхэмжлэгч Б.Ганзориг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “...би 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдөр миний төрсөн дүү болох Үүрцайх над руу залгаад “9911-тэй дугаар хямдхан олдох юм шиг байна хэдэн дугаар авах гэсэн юм мөнгө байвал өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би “найдвартай юм уу ямар хүнээс авах гэж байгаа юм хэдээр авах гэж байгаа юм” гэсэн чинь Үүрцайх “манай ангийн ...хүүхэд болох А.Ш гээд залуу дугаар олж өгье гэсэн гэнээ та хэдэн төгрөг олоод өгөөч А.Ш нь гайгүй ажил төрөл хийдэг хүн шиг байна лээ” гэсэн. ...Тэгээд дүүд 10.000.000 төгрөгийг өгсөн чинь манай дүү А.Ш-с дугаар авах гээд уг мөнгөө өгсөн байсан. Тэгтэл тэр А.Ш гээд байгаа хүн нь гаргаж өгнө гэсэн 9911-тэй дугаар нь худлаа болоод манай дүү мөнгөө авах гэхээр янз бүрийн шалтаг хэлээд худлаа ярьсаар байгаад өнөөдрийг хүрсэн” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 237-р хуудас/

            Гэрч Б.Ганзориг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...дүүд 10.000.000 төгрөгийг өгсөн чинь манай дүү А.Ш-с дугаар авах гээд мөнгөө өгсөн байсан” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 239-р хуудас/

            Гэрч М.Пүрэвбадам мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...А.Ш нь манай 10 жилийн сургуулийн нөгөө ангид сурдаг байсан юм. ...2016 оны 10 дугаар сард А.Ш над руу залгаад “Зоригоо гэж найз маань Мобикомд ажилладаг юм. 9911-тэй дугаар хямдхан гарах гэж байна. Би авах гэсэн чинь мөнгөгүй болчихлоо. Чи авах уу” гэсэн. Тэгэхээр нь би “хэд юм бэ” гэж асуухад “3.000.000 төгрөг” гэхээр нь “би авч чадахгүй юм байна” гэж хэлсэн. Тэгээд дараа нь найз Үүрцайх руу залгаад “манай 10 жилийн нөгөө ангийн залуу байдаг юм. Тэр залуу 9911-тэй дугаар зарна гэж байна. Хямдхан авах хүн байна уу гэж байна. Сонирхох юм уу авах юм уу” гэж Үүрцайхаас асуухад “би ахаасаа асуугаадхъя чи тэр хүнийхээ дугаарыг өгчих” гэхээр нь би А.Ш-н утасны дугаарыг Үүрцайхад өгөөд тэр хоёрыг хооронд нь холбож өгсөн юм” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 240-р хуудас/

Голомт банкны 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн орлогын мэдүүлэг “...А.Ш-н 1169206065 тоот данс руу Үүрцайхаас гэх гүйлгээний утгаар 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн” /3-р хавтаст хэргийн 227-р хуудас/

Хохирогч А.Амгалан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2017 оны 12 дугаар сард Амаржаргал гэдэг танил залуугаар дамжуулан А.Ш гэдэг өмгөөлөгч залуутай танилцсан юм. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдөр А.Ш над руу яриад “Мобиком ХХК-с 9911-тэй 6 ширхэг дугаар гарч байна. Танд нэг дугаарыг 5 сая төгрөгөөр өгье. Та маргааш 30 сая төгрөг гаргаад өгвөл танд энэ 6 дугаарыг авч өгье гэхээр нь тухайн үедээ юм бодолгүй тэгье гээд хэлсэн чинь маргааш нь буюу 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагийн орчим над дээр ирээд бэлнээр 30 сая төгрөг надаас аваад өмгөөлөгч А.Ш нь 30 сая төгрөгийг бэлнээр авлаа гэсэн бичиг хийж өгөөд гарын үсгээ зурж, тамгаа дарж өгөөд мөнгө аваад явсан юм. Тэгтэл маргааш нь утсаар яриад нэг дугаарынх нь мессеж роуминг  үйлчилгээний 1 сая төгрөг төлөгдөөгүй байна. Та миний данс руу нэг сая төгрөгийг хийчих гэсэн тэгээд би завгүй байсан болохоор би өөрийн танил дүү Баттүшигээр А.Шын Голомт банкны данс руу 1 сая төгрөг хийлгэсэн юм. Тэгээд надаас 31 сая төгрөгийг авснаас хойш өдөр болгон за өнөөдөр гарлаа, маргааш гарлаа гэсээр байгаад 20 гаран хоног болохоор нь би ахын дүү одоо наад дугаар чинь надад хэрэггүй ээ чи наад дугаараа өөрөө ашигла надаас авсан 31 сая төгрөгөө өгчих гэж хэлсэн тэгээд за одоо шилжүүллээ дансаа өгчих, би одоо бэлэн аваад очлоо гэж худлаа ярьсаар байгаад 1 сар гаран болж байгаа учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. ...Би иргэний хувиар Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн нэр дээр А.Ш-н талаар гомдол гаргаад Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, өмгөөлөгч А.Ш-тай утсаар яриад асуухад Амгалан гэдэг хүний мөнгийг буцаагаад өгсөн гэж хэлсэн байсан, гэтэл одоо нэг ч төгрөг өгөөгүй байгаа юм”

“...би Б.Амаржаргалаар дамжуулан А.Ш-тай танилцаж байсан. ...2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр А.Ш-т 30 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Мөнгө авснаас хойш 2018 оны 3 дугаар сарын 09-ны өдөр А.Ш над руу яриад 5 дугаар авах гэсэн чинь 1 дугаар дээр нь төлбөр дутуу юм байна. 1 сая төгрөг шилжүүлчих гэхээр нь би тухайн өдөр нь А.Ш-н 1169206065 тоот данс руу 500.000 төгрөгөөр 2 удаа шилжүүлэн өгсөн” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 96-97, 98-р хуудас/

Мөнгө хүлээлцсэн тухай баримт 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр “...Алтансүхийн А.Ш миний бие Авхиагийн Амгалангаас 30.000.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болно” /6-р хавтаст хэргийн 87-р хуудас/

Чингис хаан банкны 2018 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн орлогын мэдүүлгийн хуулбар “...Голомт банк дахь А.Ш-н 1169206065 тоот дансанд Баттүшигээс хоёр удаагийн гүйлгээгээр 500.300 төгрөгийг шилжүүлсэн баримт” /6-р хавтаст хэргийн 88-р хуудас/,

            Хохирогч А.Амгалан шүүгдэгч А.Ш нар хоорондоо харьцсан зурвасны зургууд /6-р хавтаст хэргийн 89-90-р хуудас/,

Шүүгдэгч А.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Тулга дээр хэргээ нэгтгүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 102-104-р хуудас/,

            Хохирогч Ц.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ ...2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай ахын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа А.Ш над руу утсаар яриад “9911-тэй дугаар авах уу” гэж асуухаар нь “авъя, хэд вэ“ гэсэн чинь  “үнийг нь мэдчихээд буцаагаад залгая Мобикомын төвөөс хүнээр гаргуулж байгаа” гэсэн. Тэгээд удалгүй над руу буцаж залгаад “нэг дугаар нь 4.500.000 төгрөг өнөөдөр мөнгөө хийх юм бол 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гаргаж өгнө. 5 ширхэг 9911-тэй дугаар байна” гэхээр нь би авахаар тохиролцоод 2018 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр Хүүхдийн 100-н Голомт банкны Эрхэмбаяр гэж найзынхаа данснаас А.Ш-н Голомт банкны 1169206065 дугаарын данс руу 22.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр болтол хүлээж байгаад “дугаараа авъя” гэхэд А.Ш “хоног хойшилсон байгаа шүү” гэхээр нь мөн л 2 хоног хүлээсэн. 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 10 цагийн орчим Туул ресторанд А.Ш-г дуудахад ирэхгүй хуралтай байна гээд байсан. 10 цаг 35 минутад над руу мессеж бичээд “одоо удахгүй дугааруудыг чинь аваад гарах гэж байна. Хүлээж байгаарай” гэхээр нь би мессежээр харилцаад түүнийг 19 цаг хүртэл хүлээгээд ирээгүй. Ингээд дандаа мессежээр худлаа яриад байгаа ба “одоо болж байна, цагийн дараа боллоо, яг дугаарыг чинь авч байна” гэх зэргээр өнөөдрийг хүртэл хүлээсэн. Намайг хуураад байхаар нь би мөнгөө авъя гэхэд “за за тэгвэл буцаагаад өгье” гэж хэлээд надаас Хаан банкны данс аваад 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр над руу “Төрийн банкнаас мөнгийг чинь хийчихлээ банк хооронд 2-3 цаг болж байж орно шүү” гэхээр нь хүлээгээд байсан чинь орой 5 цагт надтай дахиж яриад “өнөөдрийн гүйлгээнд банк нь амжуулж оруулаагүй байна өглөө 09 цагт орно” гэж хэлээд дахиж огт утсаа авахгүй намайг залилаад байна”

“...А.Ш нь Мобиком компаниас 9911-тэй дугаар 4.500.000 төгрөгөөр авч өгч чадна. Манай найз Мобикомд ажилладаг юм. Төлбөрөө төлөөгүй компаниудын хураагдсан дугаарыг хямд зардаг юм гэж хэлсэн. Тиймээс би үнэхээр итгээд 5 дугаар авахаар болсон. ...Би 5 ширхэг 9911-тэй дугаар авахаар болоод найз Эрхэмбаяраас мөнгө зээлээд 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр шууд Эрхэмбаярын данснаас А.Ш-н данс руу нь 22,500,000 төгрөгийг шилжүүлүүлсэн.  ....Мөнгөө авъя гэж нэхсээр байгаад 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 15 цаг 38 минутад мөнгө авсан. А.Ш-тай уулзаагүй миний Хаан банкны 5163007152 тоот дансанд 22.500.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг /6-р хавтас 179-180, 181-р хуудас/

Ц.Анхбаярын Хаан банк дахь төгрөгийн 5163007152 тоот дансны дэлгэрэнгүй хуулга “...2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 22.500.000 төгрөг А.Ш-с орлого гэх гүйлгээний утгаар орлого орсон” /6-р хавтаст хэргийн 183-р хуудас/

            Хохирогч О.Эрдэнэ-Очир мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:                        ”...Миний хуучны танил Даваадорж танил хүнээс надад 9911-тэй дугаар авч өгнө гэж хэлсэн бөгөөд би 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Премиум” зочид буудалд байх үедээ Хаан банкны 50141510006 данс буюу Б.Саруул гэх эзэмшигчтэй хүн рүү барьцаа мөнгө гэж 3 сая төгрөг шилжүүлсэн үүний дараа 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мөн газар байх үед Даваадорж дугаарын мөнгө болох 20 сая төгрөг А.Ш гэх найзынхаа данс руу хийчих гэхээр нь үгүй дугаар авч байж мөнгө шилжүүлнэ гэсэн Даваадорж би батлан даагч болно шилжүүлчих гэхээр нь би тэгвэл би чиний данс руу шилжүүлнэ чи өөрөө цаад хүмүүстэйгээ учраа ол гэж хэлээд Даваадоржийн 5027637931 данс руу 4 хувааж 20 сая төгрөг шилжүүлсэн ингээд нийт би 23 сая төгрөг шилжүүлсэн боловч түүнээс хойш дугаараа авах талаар утсаар ярихаар Даваадорж болохоор би А.Ш гэх танилдаа мөнгө өгсөн гэж хэлдэг А.Ш нь утсаа салгаад алга болсон учир цагдаагийн байгууллагад хандах болсон”

“...Ингээд хоёр хоногийн дотор өөрөө хариуцаад дугаар авч өгнө. 6 дугаар 1 дугаар дээр 500.000 төгрөгийг байршуулах хэрэгтэй байна Мобикомд ажилладаг найз одоохон байршуул гэж байна гээд Даваадорж Хаан банкны 5014151006 тоот данс өгөхөөр нь би уг данс руу 6 дугаарын урьдчилгаа болгож 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Уг дансны эзэмшигч Саруул гэж нэр гарч ирж байсан”

“...гэхдээ 2019 оны 8 дугаар сарын 19-ны өдөр манай эхнэр Наранцэцэгийн Алтанхундагын 5163203475 тоот дугаарын данс руу 8.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр 8.000.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 7.000.000 төгрөг, нийт 23.000.000 төгрөгийг Даваадорж надад өгсөн. ...миний бие нийт нэхэмжилсэн 23.360.000 төгрөгийг Даваадоржоос авсан учир энэ хэрэгт цаашид тавих гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 250, 7-р хавтаст хэргийн 6-7, 8-р хавтаст хэргийн 91-92-р хуудас/,

            Гэрч Д.Даваадорж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би А.Ш-тай өөрийн төрсөн дүү Баттулга, Мандах нараар дамжуулан танилцсан юм. А.Ш 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр надтай уулзаад надад 9911-тэй дугаар нэг бүр нь 5 сая төгрөгөөр худалдан авах боломж байна гэхээр нь өөрийн танил Эрдэнэ-Очиртой уулзаад манай танил дүүд 9911-тэй дугаар хямдхан байна гэхээр нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Премиум” зочид буудлын 7 дугаар давхарт байрлах манай ажлын оффист А.Ш, Эрдэнэ-Очир нартай уулзаж гэрээ хийсэн. Би Эрдэнэ-Очироос өөрийн дансаар шилжүүлэн авсан 20 сая төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 413008963 дугаартай, Алтансүхийн А.Ш гэх дансанд 20 сая төгрөг шилжүүлэн өгсөн. ...А.Ш бол өөрийгөө өмгөөлөгч гэж хэлж байсан урьд өмнө хэд хэдэн удаа уулзаж байсан. Би А.Ш-тай хамгийн сүүлд хагас сайн өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 91997474, 93262689 гэсэн дугаараар холбогдож хүний мөнгө буцаан өгөх талаар ярьсан” гэх мэдүүлэг /7-р хавтаст хэргийн 10-11-р хуудас/,

            Иргэний нэхэмжлэгч Д.Даваадорж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Эрдэнэ-Очир гэх хүнийг 2014 оноос эхэлж найз нөхрөө дамжуулан анх танилцаж байсан.  ...А.Ш-г 2018 оны 8 дугаар сарын орчим байх манай дүү ажил хэргийн шугамаар таньдаг гэж анх танилцуулж байсан. Тухайн үед А.Ш өөрийгөө өмгөөлөгчөөр ажилладаг, хууль эрх зүйн мэдлэгтэй гэж  өөрийгөө танилцуулж байсан болохоор хуулийн талын асуудал гарвал хэлээрэй гэж байсан. 2018 онд би өөрийнхөө үүсгэн байгуулсан компанид ажиллаж байхад А.Ш 2 хүн дагуулж ирээд манай компанитай хамтран ажиллах санал тавихаар нь би судалж үзье гэж хэлээд өнгөрч байсан. Энэ цагаас хойш А.Ш нь надтай байнгын холбоо тогтоох гэж утсаар яриад хааяа ажил дээр хүрч ирээд уулздаг болсон. Гэтэл нэг өдөр А.Ш “ахаа 9911-тэй дугаар 5 ширхэг дугаар хямдхан авах боломж байна” гэхээр нь би “ямар учраас ийм олон ширхгээр нь бас хямдхан зарж байгаа юм бэ” гэхэд А.Ш “Монголд 9911-тэй дугаар барьж байсан гадаадын байгууллагууд үйл ажиллагаа явуулаад дуусахаараа дугаараа орхиод явчихдаг юм байна. Тэгээд 1 ширхэг дугаарыг 4 сая төгрөгөөр бодоод нийт 5 дугаарыг 20.000.000 төгрөгөөр зарах гэж байгаа юм байна. Та хэрвээ хүн олоод өгвөл би урамшуулал өгнө шүү гэхээр нь би “за хүнээс асууж байя” гэж хэлээд явуулсан. Тэгээд би хэсэг хугацаанд мартчихсан байсан чинь А.Ш над руу залгаад ахаа хүн байна уу гээд байхаар нь Эрдэнэ-Очир луу залгаад “миний танил А.Ш гэх залуу 9911-тэй 5 дугаарыг нийт 20.000.000 төгрөгөөр зарна гэнэ мобикомд таньдаг хүнтэй болохоор хямдхан олж болно гэнэ чи авах уу” гэхэд Эрдэнэ-Очир би уулзаад үзье хэрвээ тийм хямдхан олж өгч чадах юм бол би ямар нэг дугаарыг нь өгье гэж хэлээд  2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Эрдэнэ-Очир, А.Ш 2 манай Премиум паласийн 7 давхарт байрлах ажлын байранд өөрсдөө уулзаад хоорондоо ярилцаад байхаар нь би ажилтай байсан учир яваад өгсөн. Гэтэл орой нь А.Ш над руу залгаад “ахаа таны хаан банкны данс руу 3.000.000 төгрөг шилжүүлчихье, Эрдэнэ-Очир ахаас урьдчилгаа авсан юм. Та надад 1.500.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд үлдэгдлийг нь өөрөө аваарай, би таныг шагнаж байгаа юм гэхээр нь би өөрийн 5027637937 дугаарын дансыг А.Ш-т өгсөн чинь удалгүй 3.000.000 төгрөг орж ирсэн.  Тухайн үед би мэдээгүй харин сүүлд нь сонсоход Эрдэнэ-Очир нь А.Ш-т 3.000.000 төгрөгийг дугаар авах урьдчилгааны мөнгө гэж өгсөн гэдгийг мэдсэн. Уг 3.000.000 төгрөгийг А.Ш Эрдэнэ-Очироос авахдаа шинэ дугаар худалдаж авахад барьцааны мөнгө гэж авсан юм шиг байна лээ. Тэгээд тэр орой нь А.Ш над дээр хүрч ирээд 3.000.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг нь аваад үлдэгдэл 2.000.000 төгрөгийг нь та ав дугаар авах хүн олж өгсөн юм чинь шагналын мөнгө шүү” гэхээр  би шагнаж байгаа юм байх  гэж бодоод л авсан. Тэгээд би А.Шт чи заавал Эрдэнэ-Очирт дугаарыг нь аваад өгөөрэй, удааж болохгүй шүү гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө уулзаж салаад маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахин манай ажил дээр Эрдэнэ-Очир, А.Ш 2 уулзалдаад үлдэгдэл 20.000.000 төгрөгийг өгөхөөр болоход А.Ш нь “миний хаан банкны данс болохгүй байгаа, Худалдаа хөгжлийн банк руу хийчих” гэсэн чинь Эрдэнэ-Очир минийх интернэт биш Мобайл банк болохоор 20.000.000 төгрөг өөр банк руу шилжих боломжгүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь А.Ш “тэгвэл та Даваадорж ахын хаан банкны данс руу шилжүүлчих, би Даваадорж ахаас авъя гэсэн чинь Эрдэнэ-Очир за тэгье гээд мөн дээрх дугаарын данс руу 20.000.000 төгрөгийг Эрдэнэ-Очир шилжүүлсэн. Тэгэхээр нь би тэр дор нь өөрийнхөө данснаас 20.000.000 төгрөгийг аваад А.Ш-н Худалдаа хөгжлийн банкны 413008963 дугаарын данс руу шилжүүлж утга дээр нь “Очироогоос төлөлт хийв” гэсэн утгатай шилжүүлсэн. Тэгсэн чинь мөнгө шилжүүлж өгсөн өдрөөс эхлээд А.Штай холбоо барихаар” өнөөдөр маргаашгүй дугаар нь болно, удахгүй, та түр хүлээж бай гэсэн хариу өгсөөр 14 хоног гаруй өнгөрөхөөр нь би А.Ш-т ахын дүү авсан 21.000.000 төгрөгөө буцаагаад өгчих, ах нь авсан 2.000.000 төгрөгөө өгчихье хэрвээ ажил чинь болохгүй байвал хүн хуурч болохгүй шүү дээ гэж хэлсэн чинь А.Ш үгүй ээ ах, удахгүй одоо яг дугаараа Мобикомоос гаргаад Эрдэнэ-Очир ахын нэр лүү нь шилжүүлэх гээд байна гэсээр байсан. Болсон үйл явдал ердөөсөө энэ.  Гэтэл Эрдэнэ-Очир “чиний танилцуулсан хүн чинь миний 23.000.000 төгрөгийг аваад залилаад алга болчихлоо, би цагдаад өргөдөл өгч шалгуулна” гэж хэлэхээр нь би тэг цагдаагийн байгууллагад хандсан нь дээр гэж хэлсэн. ...би 2019 оны 8 дугаар сарын 19-ны өдөр Эрдэнэ-Очирын эхнэр Наранцэцэгийн Алтанхундага гэх хүний 5163203475 тоот дугаарын данс руу өөрийн дүү Мөнхжаргалын 5077353847 дугаарын данснаас 8.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр Даваадоржоос гэсэн утгатай 8.000.000 төгрөг, харин 2019 11 дүгээр сарын 07-ны өдөр өөрийнхөө 5027637931 дугаарын данснаас 7.000.000 төгрөг нийт 23.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж Эрдэнэ-Очирт хэлсэн. Эрдэнэ-Очир надад хэлэхдээ “би одоо хохирлоо 100 хувь барагдуулсан юм чинь цагдаад очиж гомдолгүй гэж хэлнэ” гэхээр нь би “тэгээрэй” гэж хэлээд өнгөрсөн. ...А.Ш-с 23.000.000 төгрөг нэхэмжилнэ. Эрдэнэ-Очир ирж хохирлоо барагдуулсан талаар хэлэх байх” гэх мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 98-99-р хуудас/,

            Гэрч Б.Саруул мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тухайн өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр миний хамтран амьдрагч А.Ш нь дансны дугаараа өгөөч хүнээс мөнгө авах гэсэн юм гэж асуухаар нь би А.Ш-с ямар учиртай мөнгө юм бэ? гэж асуусан би хүнээс авах ёстой мөнгө байгаа юм гэхээр нь дансны дугаараа явуулсан миний данс руу 3 сая төгрөг орж ирсэн үүний дараа А.Ш дахин нэг дансны дугаар явуулаад тухайн мөнгийг энэ данс руу шилжүүлчих гэсэн учир мөнгийг нь тухайн дансанд шилжүүлсэн одоо дансны дугаарыг нь мэдэхгүй байна дансны хуулгаар харагдах болно” гэх мэдүүлэг /7-р хавтаст хэргийн 12-р хуудас/,

            Гэрч Д.Баттулга мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...өөрөө хэлэхдээ А.Ш гэж залуу Мобиком компаниас дугаар гаргаж өгөх боломжтой дугаар худалдан авах хүн олох юм бол чамайг шагнана гэж хэлсэн тэгэхээр нь хэд хэдэн хүнээс асуухад Эрдэнэ-Очир сонирхоод байсан ба үнэхээр 9911-тэй дугаар хямд олоод өгөх юм бол нэг дугаарыг нь чамд үнэгүй өгнө гэсэн тэгэхээр нь А.Ш-тайгаа Эрдэнэ-Очирыг уулзуулаад дугаар худалдан авах талаар тохиролцсон бичиг хийсэн гэсэн тэгээд Эрдэнэ-Очир мөнгө шилжүүлэх гэхэд А.Ш Хаан банкны данс байхгүй, Худалдаа хөгжлийн банкны данс байгаа гэхэд чи Хаан банкны дансаа гаргаад өгчих тэгээд А.Ш луу мөнгийг нь шилжүүлчих гэхээр нь ах дансаа өгөөд өөрийн дансаар мөнгийг нь аваад А.Ш гэж залуу руу дамжуулан шилжүүлж өгсөн юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /7-р хавтаст хэргийн 13-р хуудас/,

            Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн орлогын ордерын хуулбар “О.Эрдэнэ-Очироос А.Ш-н 413008963 тоот дансанд 20.000.000 төгрөгийг Эрдэнэ-Очироос төлбөр хийв гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн /7-р хавтаст хэргийн  24-р хуудас/,

            Хаан банкны 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн зарлагын мэдүүлгийн хуулбар “Д.Даваадоржийн 5027637931 тоот данснаас 20.000.000 төгрөгийн зарлага гарсан баримт” /7-р хавтаст хэргийн 24-р хуудас/,

            Б.Саруулын Хаан банк дахь төгрөгийн 5014151006 тоот дансны хуулга “...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 5163203475 тоот данснаас 3.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ “zeel erdeneochiroos” гэх утгаар хийгдсэн, мөн өдөр 5027637931 тоот данс руу 3.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ Shinebayaraas гэх утгаар хийгдсэн” /7-р хавтаст хэргийн 25-р хуудас/,

             Шүүгдэгч А.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...би шүүхээс буцсан эрүүгийн 201625030705 дугаартай хэрэг дээр өгсөн мэдүүлгүүд дээр нэмж ярих зүйл байхгүй. Урд өгсөн мэдүүлэг дээрээ бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа”

“...Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр иргэн Ц.Анхбаяраас 9911-тэй дугаар авч өгнө гэж хуурч 22.500.000 төгрөгийг залилсан”

“...Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Премиум” зочид буудалд “9911-тэй дугаар худалдана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох үйлдлээр О.Эрдэнэ-Очирыг залилж 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр урьдчилгаа 3.000.000 төгрөг авсан гэж тус тус яллагдагчаар татсан тогтоолтой танилцуулсан байна. Та дээрх үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч байна уу гэх асуултанд: “...дээрх үйлдсэн гэмт хэргүүдийг бий хүлээн зөвшөөрч байна. Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолуудтай танилцсан”

“...Би Амаржаргал гэж хуучны танилаараа дамжуулж Амгалантай танилцсан тэгээд Амгалан нь Таван толгой руу нүүрч ачих том машинд зуучилж өгдөг хүн юм билээ. ...Амгалан нь 9911-тэй дугаар олж өгөх боломж байгаа юу гэж асуухаар нь боломж байж магадгүй эргээд хариу хэлье гэсэн. Ингээд Мобиком ХХК-аас 9911-тэй дугаар авах боломж байна 6 ширхэг дугаар авч өгнө гэж худал хэлээд 2018 оны 3 дугар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ажил дээр нь очиж өөрийн гараар мөнгө хүлээн авсан тухай баримт бичиж өгөөд 30.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Маргааш нь буюу 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөг хэрэгтэй байна гэж Амгалантай утсаар яриад өөрийн Голомт банкны данс руу шилжүүлж авсан”

“...2018 оны 1 дүгээр сарын эхээр Амартүвшин гэж хуучны танил хүнээр дамжуулан Анхбаяр гэж залуутай танилцсан тэгээд 9911-тэй дугаар авч өгөх боломж байна уу манай найз Эрхэмбаяр гэж залуу дугаар сонирхож байна гэж хэлэхээр нь би 5 ширхэг дугаар авч өгнө гэж хэлээд өөрийн Голомт банкны дансаар 22.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Энэ мөнгийг өөртөө байлгаж байгаад Анхбаярын дансанд буцаагаад шилжүүлж өгсөн байгаа. 9911-тэй дугаар авч өгөөгүй”

“...Дараа нь хуучны танил Даваадорж ахад 9911-тэй дугаар хямд авч өгөх боломжтой шүү. Хүн байвал хэлээрэй танд ч бас хоосон байхгүй мөнгө өгнө шүү Мобиком компанид таньдаг хүн байгаа дугаар бол найдвартай шүү гэж итгүүлсэн байсан. Гэтэл Даваадорж ах Эрдэнэ-Очир гээд нэг залуу дугаар авна гэж байна чи өөрөө уулз гэхээр өөрөө ч уулзъя гэж байна гэхээр нь би Премиум зочид буудал дээр очиж Эрдэнэ-Очир гэх залуутай танилцсан. Тэгээд Эрдэнэ-Очир дугаар авч өгөх боломжтой юм уу гэж асуусан үүнээс өмнө угаасаа Даваадорж ах манай энэ дүү дугаар аваад өгчих боломжтой. Мобикомд таньдаг хүн нь байгаа гэсэн гэдгийг хэлсэн байсан. Би ч Эрдэнэ-Очироос мөнгө авах гэсэн чинь маргааш мөнгө орж ирнэ гэхээр нь тэгвэл нэг мөр мөнгө өгчих гээд өнөөдөртөө байгаа нь 3.000.000 төгрөг байна энэ мөнгийг аваад ажлаа хөөцөлдөж бай гэсэн тэгээд Эрдэнэ-Очир мөнгө хүлээлцсэн бичиг хийж өг гэхээр нь би цаасан дээр өөрийн гараар 23.000.000 төгрөгийг Эрдэнэ-Очироос хүлээж авлаа гэсэн бичиг хийгээд ард талд нь Эрдэнэ-Очирын иргэний үнэмлэх, өөрийнхөө иргэний үнэмлэхтэй хамт канондож хавсаргасан. Намайг гараад явснаас хойш Эрдэнэ-Очир над руу залгаад урьдчилгаа 3.000.000 төгрөг шилжүүлэх гэсэн юм Хаан банкны данс байна уу гэхээр нь би Голомт банкны данс байна гэхэд Голомт банк руу хэрэггүй ээ Хаан банкны данс өг гэхээр нь би Баярсайханы Саруул гэж эхнэрийнхээ Хаан банкны дансыг өгсөн. ...Даваадорж ахын хувьд болохоор 9911-тэй дугаар авах хүн олж өгсны ёндоо шүү гэж хэлсэн. Даваадорж ах тухайн үед дугаар бүтнэ гэж надад итгэсэн байсан учраас баярлалаа гээд 3.000.000 төгрөгийг ямар нэгэн юм хэлэхгүй авсан юм” гэх мэдүүлэг /7-р хавтаст хэргийн 19-20-р хуудас/,

Хохирогч Б.Нэргүй мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний бие А.Ш гэх хүнтэй хүүхдийн тусламжийн сан байгуулаад тэр асуудал дээр хамтын харилцаатай болсон. Уг асуудлаар 2018 оны 4 дүгээр сарын үед болсон. Тэгээд үүний дараа надад манай найз Мобикомд ажилладаг. 9911-тэй дугаар хямдхан гарах боломжтой байна. Сонгуулийн үеэр дугаар хямдардаг гэсэн. Тэгээд манай найз намайг таван дугаар ав гэсэн. Би мөнгөний боломжгүй байна нэгийг авч байна. Чи боломжтой бол дөрвөн дугаарыг аваачээ гэсэн. Тэгээд би эргээд хариу хэлье гэсэн. Тэгээд 2, 3 хоногийн дараа А.Ш-тай холбогдоод авахаар болсон. Тэгээд А.Ш-тай Саппорогийн Голомт банкин дээр өөртэй нь уулзаад Нэргүй миний бие өөрийн голомт банкны данснаас 1705130453 тоот данснаас А.Ш-н данс руу хийсэн. Тэгээд тухайн өдрөө буюу 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Саппорогийн Голомт банкнаас А.Ш-н хамтаар 16.000.000 сая төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа хэсэг хугацааны дараа надад А.Ш над руу залгаад 4-н дугаар чинь ер нь бол гарах дөхөж байна. Тэгээд над руу 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр дахиад нэг дугаар гарах гээд байна тэрийг 3.500.000 төгрөгөөр авчих гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд ярьсан өдөр нь Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 7-44 тоот гэртээ байхдаа шилжүүлсэн. Тэгээд нилээн хоног болсон. Тэгснээ дахиж над руу залгаад за Нэргүй 9911-тэй дугаарууд гарч байна. 9911-тэй дугаар авахдаа барьцаа байршуулдаг учир тэрийгээ хийх хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би шууд тэр өдөр нь Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чулуутын 7-44 тоотод гэртээ байхдаа өөрийн гар утаснаас өөрийн хаан банкны данснаас 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр А.Ш-н Голомтын данс руу 700.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэрний дараагаар дугаараа авах гэтэл хэсэг хугацаанд алга болоод холбоогүй болсон. Тэгээд хэсэг хугацааны дараа холбоо бариад боллоо бүтлээ гээд байсан. Тэгээд нилээн хэсэг хугацаа өнгөрөөд өөрийнх нь холбоо барьж байсан 91997474 дугаар нь орох ярианы эрх нь хаагдаад алга болсон. Тэгээд нилээн сураг тасарсан. Тэгээд цагаан сарын өмнө миний утас руу 93333329 дугаарын утаснаас нэг эмэгтэй хүн яриад би А.Ш-н хуурай дүү байна. А.Ш гэдэг хүн аавыгаа хөх хотод эмчлүүлж байгаа. Тэгээд ирээд таны ажлыг шийдвэрлэж өгнө гэсэн. Тэгэхээр би хэсэг хугацаанд тайвшраад орхисон. Тэгээд байж байхад 9909-тэй дугаараас яриад танайх хэргээ үүсгэж өгөөчээ гэсэн. Тэгээд л цагдаад хандаж байна. ...Миний бие А.Ш-т итгэсний улмаас л мөнгө өгсөн. Өмнө хэсэг хугацаанд хамтран ажилласан. Тэгээд А.Ш гэдэг хүн нь надад би өмгөөллийн холбоонд байдаг. Өмгөөлөгч гэж хэлж байсан. Тэгээд маш ихээр итгэсэн. ...Надад нийт 20.200.000 төгрөгийн хохирол учруулсан. ...Мөнгө олж авмаар байна” гэх мэдүүлэг /7-р хавтаст хэргийн 249-250-р хуудас/

Гэрч Д.Энхзаяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний бие Б.Нэргүйтэй хамт амьдраад 1 жил гаран болж байна. Тэгээд манай нөхөр Нэргүй надад 2018 оны 7 дугаар сарын эхээр би 9911-тэй дугаар дөрвийг авах гэж байна. Нэг хүнтэй ярьсан. Тэр хүн мобикомд таньдаг хүнтэй найз нь ажилладаг гэсэн. Тэгээд нэг дугаар нь 4 сая нийт 16 сая болно гэсэн. Тэгээд бүх мөнгөө бэлнээр авсны дараа дугаарыг өгнө гэсэн. Тэгэхээр нь би өөрөө л мэд гэсэн. Тухайн үед нэг их юм бодолгүй асуугаагүй. Тэгээд бид 2 хамтдаа 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Саппорогийн Голомт банкин дээр очоод манай хүн өөрийн 1705130453 гэсэн данснаас Алтансүхийн А.Ш-н Голомт банкны данс руу дансаар мөнгийг шилжүүлсэн. Хуулга нь байгаа. Тэгээд дараа нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр манай нөхөр бид хоёрыг байж байхад А.Ш гэх хүн залгаад би чамд таван дугаар авч өгөх боломжтой болоод байна. Миний данс руу нэмээд шилжүүлчих гэсэн. Тэгэхээр нь манай нөхөр итгээд миний хажууд өөрийн 1705130453 тоот дансаараа А.Ш-н данс руу интернет банкаар явуулсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 20-нд дугаар чинь бэлэн болсон дугаарын суурь хураамжийг одоо гялс миний данс руу шилжүүлчих гэсэн. Тэгээд манай хүн өөрийн Хаан банкны 5019115993 дугаартай данснаас Алтансүхийн А.Ш-н Голомт банкны данс руу миний хажууд буюу СХД-ийн 30 дугаар хороо, Чулуутын 7-44 тоотод байхдаа мобайлдсан. Тэгээд тэрний дараа удаад хэсэг хараад өгөхгүй байсан. Тэгэхээр нь манай нөхөр 91997474 дугаар руу яриад асуухад өнөөдөр, маргааш, удахгүй гарлаа гээд байсан. Тэгээд бүр сураггүй нилээн удаан утас нь унтраастай байсан. Тэгээд би араас нь хүмүүсээр асуулгахад А.Ш гэх хүнийг ШШЕГ-ын 461 дүгээр ангид хоригдож байгаа талаар мэдсэн. Тэгээд цагдаад хандаж байна” гэх мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 2-3-р хуудас/

            Шүүгдэгч А.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...2018 оны 2 дугаар сард Б.Нэргүйтэй танилцаж байсан. Танилцсан цагаас хойш байнга холбоотой байдаг байсан. 2018 оны 4, 5 дугаар сарын үед Нэргүй манай эгч гадаад улсад байдаг 9911-тэй дугаар хямдхан олох боломж байна уу гэхээр нь би Мобиком компанид таньдаг хүн байгаа хямд олоод өгч чадна гэж нэг дугаар 4 сая төгрөгөөр авах боломж байгаа нийт 5 дугаар олдох боломжтой байна гэж хэлсэн чинь тэгвэл авна гэж хэлсэн. Ингээд 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр эхлээд 16 сая төгрөгийг авч бай гэж хэлээд миний Голомт банкны дансанд шилжүүлсэн. Үүний дараа 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 3.500.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 700.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Нийт 20.200.000 төгрөгийг би 9911-тэй дугаарыг авах боломжгүй байхад худал хэлж  Нэргүйгээс авсан юм. Уг мөнгийг хувийн хэрэглээнд зарцуулсан юм. зэрэг нотлох баримтууд болно” гэх мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 37-38-р хуудас/,

 

3.Шүүгдэгч А.Ш нь 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр өөрийгөө “Иргэний нисэхийн ерөнхий газарт” ажилладаг гэж өөрийгөө бусдад танилцуулан хохирогч Н.Хишигбаярыг “ажилд оруулж өгнө” гэж бусдыг  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг буюу 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Н.Хишигбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “...би нэг өдөр өөрийн төрсөн ахаа ажилд оруулах боломж байна уу гэхэд манай ах Төрмөнх нь Хосбаяр гээд 10 жилийн ангийн найзтайгаа утсаар яриад “манай дүүг ажилд оруулах хүн байна уу” гэж хэлсэн байсан. Тэгсэн чинь ахын найз Хосбаяр нь А.Ш гэдэг хүн рүү утсаар ярьсан байсан. ...2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр өглөө 10 цаг өнгөрч байхад залгаад “А.Ш гэдэг хүн үү би Хосбаяр гээд хүний дүү нь байнаа, тантай нөгөө ажлын талаар уулзах гэсэн юм” гэхэд “одоо би нисэхээс гарч байна12 цагаас би Баянгол дүүргийн ажлын алба дээр хуралтай, тэрнээс өмнө уулзъя” гээд бид хоёр 10 цагийн үед Гранд Плаза дэлгүүрийн Том н Томс кофе шопд уулзахаар болсон. Тэгээд намайг тэр газар ирэхэд А.Ш нь өөрөө түрүүлээд ирчихсэн байсан. Надад өөрийгөө “Нисэхийн ерөнхий газар хуулийн зөвлөхийн дарга” гэж танилцуулж байсан.  Тэгээд надаар төрийн албаны анкет бөглүүлээд их сургууль төгссөн диплом зэргийг хуулбарлаж аваад намайг баахан хууль судлаарай гээд байсан. Би ажилд оруулсны шан гэж хэдэн төгрөг болох талаар өмнөх өдөр нь Хосбаяраар асуулгахад 1.500.000 төгрөг гэсэн байсан болохоор би Гранд плаза дээр уулзахдаа мөнгөө аваад очсон байсан юм. Тэгээд уулзаж байхдаа мөнгөө яах вэ энэ дугтуйнд хийгээд өгчих үү эсвэл машинд чинь орж байгаад өгчих үү гэсэн чинь би машингүй явж байна миний данс руу хийчих гээд Хаан банкны 5029762619 дугаарын данс өгсөн. Тэр данс руу нь би мөнгөө 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 1.500.000 төгрөгийг Хишигбаяраас гээд шилжүүлсэн юм. ...Тэгсэн чинь нэг өдөр Хосбаяр манай аав руу залгаад “А.Ш залилан хийгээд авчихсан юм байна” гэж хэлсэн байсан” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 135-р хуудас/,

Хаан банкны 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн орлогын мэдүүлэг “...А.Ш-н 5029762619 тоот дансанд 1.500.000 төгрөг шилжүүлсэн баримт” /3-р хавтаст хэргийн 136-р хуудас/,

Шүүгдэгч А.Ш-н Хаан банк дахь төгрөгийн 5029762619 тоот дансны дэлгэрэнгүй хуулга “...2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 1.500.000 төгрөг ...Хишигбаяраас гэх гүйлгээний утгаар орлого орсон” /4-р хавтаст хэргийн 128-144-р хуудас/

4.Шүүгдэгч А.Ш нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хохирогч П.Нарангэрэлд “татан буугдсан сургуулийн нэрээр хуурамч диплом гаргуулж өгнө” гэж  бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг буюу 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч П.Нарангэрэл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Баянзүрх захын Хаан банкны АТМ дээр өөрийн 5009693680 дугаартай данснаас А.Ш-н Хаан банкны 5029762619 дугаартай дансанд 2 сая төгрөг шилжүүлсэн юм. Уг мөнгийг урьд өмнө А.Ш нь надад татан буугдсан сургуулийн нэрээр хуурамч диплом гаргуулж өгнө гэж хэлээд урьдчилгаа гэж 2 сая төгрөг, 10 дугаар анги төгссөн гэрчилгээ, хувийн хэргийн хамт өгөхөд А.Ш надад 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр гэхэд бэлэн болгож өгөхөөр нь би үлдэгдэл 3 сая төгрөгийг өгнө гэж тохиролцсон. Тэгээд энэ өдрөөс хойш 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр болохоор нь юм аа авъя гэтэл 2017 оны 2 дугаар сарын 26-ны өдөр болтол хойшлуулсан учир нь хэвлэлтэнд өгсөн гэх шалтгаанаар хойшлуулж байсан. Анх А.Ш надад хэлэхдээ өөрөө гаргаж өгнө гэсэн. Яг өөрөө өөрөө хийдэг эсэхийг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 75-77-р хуудас/”

П.Нарангэрэлийн Хаан банк дахь төгрөгийн 5009693680 тоот дансны дэлгэрэнгүй хуулга “...2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 5029762619 тоот данс руу 2.000.000 төгрөгийг зарлагдаж шилжүүлсэн” /4-р хавтаст хэргийн 68-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч А.Ш-н үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд оролцохдоо маргаагүй, шүүгдэгч нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна. 

Прокуророос шүүгдэгч А.Ш-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч А.Ш нь 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Ш-т холбогдох эрүүгийн хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иймд шүүгдэгч А.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний буюу 312.160.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирлын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч А.Ш нь үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний буюу нийт 312.160.000 төгрөгийн хохирол учруулсан байна. А.Ш нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.

Үүнд:

Хохирогч Ж.Баатарт 27.000.000 төгрөгийн хохирол учруулснаас төлөгдөөгүй хохирол болох 27.000.000 төгрөгийг Хаан банкны 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл “Д.Сарантуяагийн 5028781452 тоот данснаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын барьцааны Төрийн сангийн 100900005406 тоот дансанд 130.000.000 төгрөгийг “А.Шаас хохирол төлөв ЧД84013014” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн төлбөрөөс шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гарган хохирогчид олгуулах,

хохирогч  Д.Ариунжаргалд 25.000.000 төгрөгийн хохирол учруулснаас төлөгдөөгүй хохирол болох 25.000.000 төгрөгийг Хаан банкны 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл “Д.Сарантуяагийн 5028781452 тоот данснаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын барьцааны Төрийн сангийн 100900005406 тоот дансанд 130.000.000 төгрөгийг “А.Шаас хохирол төлөв ЧД84013014” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн төлбөрөөс шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гарган хохирогчид олгуулах,

хохирогч Ц.Ганбаатарт 45.000.000 төгрөгийн хохирол учруулснаас 10.000.000 төгрөгийг эргүүлэн өгсөн, 35.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлөх дутууг Хаан банкны 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл “Д.Сарантуяагийн 5028781452 тоот данснаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын барьцааны Төрийн сангийн 100900005406 тоот дансанд 130.000.000 төгрөгийг “А.Шаас хохирол төлөв ЧД84013014” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн төлбөрөөс шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гарган хохирогчид олгуулах,

хохирогч Б.Энхжаргалд 17.300.000 төгрөгийн хохирол учруулснаас 3.000.000 төгрөгийг бэлнээр, 14.300.000 төгрөгийг С.Тогосмаагийн Хаан банкны дансаар шилжүүлэн төлсөн, хохирогч Б.Энхжаргал нь “нэхэмжлэх зүйл, гомдол саналгүйгээ” илэрхийлсэн,

хохирогч С.Ариунсайханд 10.970.000 төгрөгийн хохирол учруулснаас 10.970.000 төгрөгийг бүрэн нөхөн төлсөн болох нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан хүсэлт, Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдсон,

 хохирогч Л.Баттулгад 10.970.000 төгрөгийн хохирол учруулснаас 10.970.000 төгрөгийг Хаан банкны данс руу нь шилжүүлсэн, “А.Шаас ямар нэгэн нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүйгээ” илэрхийлсэн,

хохирогч Ц.Мөнхчулуунд 11.360.000 төгрөгийн хохирол учруулснаас 11.360.000 төгрөгийг бүрэн нөхөн төлсөн болох нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан хүсэлт, Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдсон,

хохирогч Ц.Мөнхбатад 11.360.000 төгрөгийн хохирол учруулснаас 11.360.000 төгрөгийг өмгөөлөгч Д.Майцэцэгт шилжүүлэн өгч хохирлыг бүрэн барагдуулсан болох нь өмгөөлөгч Д.Майцэцэг, хохирогч Ц.Мөнхбат нарын хүсэлтээр тогтоогдсон,

хохирогч Б.Амгалантөрд 7.000.000 төгрөгийн хохирол учруулснаас 2.000.000 төгрөгийг эргүүлэн өгсөн болох нь хохирогч Б.Амгалантөрийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...надад  2 сая төгрөгийг эргүүлж өгсөн. 2016 оны сүүлээр 1.000.000 төгрөгийг, 2017 он гараад 1.000.000 төгрөгийг ингээд нийт 2.000.000 төгрөгийг өгсөн юм” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Одоо 5.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлөх дутууг Хаан банкны 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл “Д.Сарантуяагийн 5028781452 тоот данснаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын барьцааны Төрийн сангийн 100900005406 тоот дансанд 130.000.000 төгрөгийг “А.Шаас хохирол төлөв ЧД84013014” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн төлбөрөөс шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гарган хохирогчид олгуулах,

хохирогч Т.Баттулгад 5.000.000 төгрөгийн тус тус хохирол учруулснаас 1.500.000 төгрөгийг эргүүлэн өгсөн болох нь хохирогч Т.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...А.Ш-т “Зээл чинь худлаа болсон байна мөнгөө авъя” гэж ярьсаар байгаад 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдөр 500.000 төгрөгийг, түүний дараа 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн түүнээс хойш дахиж нэг ч төгрөг өгөөгүй. Одоо надад А.Ш-с 3.500.000 төгрөг авах дутуу байгаа” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Одоо 3.500.000 төгрөгийн хохирол төлбөр дутууг Хаан банкны 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл “Д.Сарантуяагийн 5028781452 тоот данснаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын барьцааны Төрийн сангийн 100900005406 тоот дансанд 130.000.000 төгрөгийг “А.Шаас хохирол төлөв ЧД84013014” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн төлбөрөөс шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гарган хохирогчид олгуулах,

хохирогч Б.Иш-Од, Н.Чинзориг, Б.Очирмаа, А.Анар, Б.Бат-Амгалан, Б.Баатар, Ц.Ундармаа, Г.Ууганбаяр, О.Үүрцайх нарт тус бүр 3.500.000 төгрөгийн хохирол учруулж, Г.Хосбаяраар дамжуулан 31.000.000 төгрөгийг шилжүүлэн авснаас иргэний нэхэмжлэгч Г.Хосбаяр нь хохирогч Б.Бат-Амгаланд 2.000.000 төгрөг, хохирогч Б.Иш-Одод 3.500.000 төгрөг, хохирогч Н.Чинзоригт 3.500.000 төгрөг төлсөн, мөн хохирогч Х.Хишигбаярт учруулсан 1.500.000 төгрөгийг тус тус төлсөн байна. Үүнээс А.Ш нь хохирогч Б.Очирмаад 3.500.000 төгрөг, А.Анарт 3.500.000 төгрөг, хохирогч Б.Бат-Амгаланд 1.500.000 төгрөг, Б.Баатарт 3.500.000 төгрөг, Ц.Ундармаад 3.500.000 төгрөг, Г.Ууганбаярт 3.500.000 төгрөг, О.Үүрцайхд 3.500.000 төгрөгийн хохирол буюу нийт 21.000.000 төгрөгийг хохирогч нарт, иргэний нэхэмжлэгч Г.Хосбаярт 10.000.000 төгрөг төлөх тус тус дутууг Хаан банкны 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл “Д.Сарантуяагийн 5028781452 тоот данснаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын барьцааны Төрийн сангийн 100900005406 тоот дансанд 130.000.000 төгрөгийг “А.Шаас хохирол төлөв ЧД84013014” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн төлбөрөөс шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гарган хохирогчид олгуулах,

хохирогч Б.Үүрцайхад 10.000.000 төгрөгийн хохирол учруулснаас 10.000.000 төгрөгийг бүрэн нөхөн төлсөн болох нь хохирогч Б.Үүрцайхын Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан хүсэлт, Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдсон,

 хохирогч А.Амгаланд 31.000.000 төгрөгийн хохирол учруулснаас 31.000.000 төгрөгийг бүрэн нөхөн төлсөн болох нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан хүсэлт, Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдсон,

хохирогч Ц.Анхбаярт 22.500.000 төгрөгийн хохирол учруулсныг бүрэн нөхөн төлсөн болох нь хохирогч Ц.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...Мөнгөө авъя гэж нэхсээр байгаад 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 15 цаг 38 минутад мөнгө авсан. А.Ш-тай уулзаагүй миний Хаан банкны 5163007152 тоот дансанд 22.500.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон,  

хохирогч Б.Нэргүйд 20.200.000 төгрөгийн хохирол учруулснаас 4.000.000 төгрөгийг бэлнээр, 16.200.000 төгрөгийг Б.Амгаланбаатарын Хаан банк дахь 5015028457 данс руу шилжүүлж бүрэн нөхөн төлсөн болох нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан хүсэлт, Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдсон,

хохирогч П.Нарангэрэлд 2.000.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирол төлбөр  төлөгдөөгүй 2.000.000 төгрөгийг Хаан банкны 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл “Д.Сарантуяагийн 5028781452 тоот данснаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын барьцааны Төрийн сангийн 100900005406 тоот дансанд 130.000.000 төгрөгийг “А.Шаас хохирол төлөв ЧД84013014” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн төлбөрөөс шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гарган хохирогчид олгуулах,

хохирогч О.Эрдэнэ-Очирт 23.000.000 төгрөгийн хохирол учруулснаас иргэний нэхэмжлэгч Д.Даваадорж нь 23.000.000 төгрөгийг хохирогч О.Эрдэнэ-Очирт нөхөн төлсөн, 3.000.000 төгрөгийг Д.Даваадоржийн 5027637937 дугаарын данс руу Б.Саруулаас 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Д.Даваадорж нь хэдийгээр “...3.000.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг нь аваад үлдэгдэл 2.000.000 төгрөгийг нь та ав дугаар авах хүн олж өгсөн юм чинь шагналын мөнгө шүү” гэхээр  би шагнаж байгаа юм байх гэж бодоод л авсан” гэж мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ш нь Д.Даваадоржид 3.000.000 төгрөг шилжүүлсэн, Д.Даваадорж нь 3.000.000 төгрөг авсан талаар мэдүүлсэн, мөн гэрч Б.Саруул нь “...миний данс руу 3 сая төгрөг орж ирсэн үүний дараа А.Ш дахин нэг дансны дугаар явуулаад тухайн мөнгийг энэ данс руу шилжүүлчих гэсэн учир мөнгийг нь тухайн дансанд шилжүүлсэн” гэх мэдүүлэг болон  Б.Саруулын Хаан банк дахь төгрөгийн 5014151006 тоот дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар Д.Даваадорж нь 3.000.000 төгрөгийг авсан болох нь нотлогдож байна. Иймд А.Ш нь иргэний нэхэмжлэгч Д.Даваадоржид 20.000.000 төгрөгийн төлбөртэй, иргэний нэхэмжлэгч Д.Даваадоржийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан хүсэлт, Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр 20.000.000 төгрөгийг Д.Даваадоржид нөхөн төлсөн, Д.Даваадоржид иргэний нэхэмжлэлийг бүрэн хангаж төлсөн болох нь “...А.Шаас хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан болохоор цаашид ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй” гэх хүсэлтээр тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч А.Ш-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч А.Ш нь урьд Ганзоригийн А.Ш нэрээр 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял  шийтгэж, оногдуулсан ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан. Тэнсэгдсэн хугацаанд гэмт хэрэг дахин үйлдээгүй, мөн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасны дагуу үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Ш нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй, мөн шүүхийн шатанд хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна. Нэр бүхий хохирогч нар нь хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлтээ бичгээр гаргаж шүүхэд ирүүлжээ. Хэдийгээр улсын яллагчаас А.Ш-т хорих ял оногдуулах санал гаргасан боловч түүний хувийн байдал буюу А.Ш нь гэр бүлтэй, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилтай болох нь Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тамгын газрын даргын 2021 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн Дугаар Б/09 тоот тушаалаар “...Алтансүх овогтой А.Ш-г Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд 2021 оны 2 дугаар сарын 19-ны өдрөөс эхлэн ...Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллуулахаар томилсугай” гэх тушаал, Хөдөлмөрийн гэрээ, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын ахлах мэргэжилтний албан үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгончимэг шүүгдэгч А.Ш-т торгох ял оногдуулах талаар өмгөөллийн дүгнэлтийг эрүүгийн хариуцлагын хуралдаанд гаргасан, нэр бүхий хохирогч нарын өмгөөлөгчид болох Д.Батбаяр, Т.Баярбат, П.Болормаа нар нь мөн А.Ш-т хорихоос өөр торгох ял оногдуулахыг дэмжиж байна гэх байр суурийг илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч А.Ш-г нийгмээс тусгаарлаж, хорих ял оногдуулахгүйгээр түүнийг нийгэм, хамт олон, гэр бүлийн дунд засарч хүмүүжих боломж олгох нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч А.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Ш нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон 573 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 8.595.000 /найман сая таван зуун ерэн таван мянга/ төгрөгийг А.Ш-т оногдуулсан торгох ялаас хасаж тооцож, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С овогт А.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-т оногдуулсан 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч А.Ш-т сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш-н цагдан хоригдсон 573 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 8.595.000 /найман сая таван зуун ерэн таван мянга/ төгрөгийг А.Шт оногдуулсан торгох ялаас хасаж тооцсугай.

6. Шүүгдэгч А.Ш нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч А.Ш-с Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын барьцааны Төрийн сангийн 100900005406 тоот дансанд 130.000.000 төгрөгийг “А.Ш-с хохирол төлөв ЧД84013014” гэх утгаар хохирол төлөхөөр байршуулснаас хохирогч Ж.Баатар /РД:ЕЗ70030711/-т 27.000.000 төгрөг, хохирогч Д.Ариунжаргал /РД:ЧВ68092305/-д 25.000.000 төгрөг, хохирогч Ц.Ганбаатар /РД:ВМ79022115/-т 35.000.000 төгрөг, хохирогч Б.Амгалантөр /РД:ОЭ74010279/-д 5.000.000 төгрөг, хохирогч Т.Баттулга /РД:ИЭ72022050/-д 3.500.000 төгрөг, хохирогч Б.Очирмаа /РД:76120404/-д 3.500.000 төгрөг, хохирогч Б.Бат-Амгалан /РД:ЧИ86042675/-д 1.500.000 төгрөг, Б.Баатар /РД:ЛЮ81101159/-т 3.500.000 төгрөг, хохирогч П.Нарангэрэл /РД:ФД87061505/-д 2.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Анар /РД:ХА87092810/-т 3.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Ундармаа 3.500.000 /РД:ЧТ78041624/-д төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Ууганбаяр /ЕМ84031973/-т 3.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Үүрцайх /РД:КЖ82112231/-д 3.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Хосбаяр /РД:ЕМ87092671/-т 10.000.000 төгрөгийг тус тус шүүхийн шийтгэх тогтоолд хүчин төгөлдөр болмогц олгосугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ГАЛБАДАР