Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2016/00647/и |
Дугаар | 168 |
Огноо | 2017-03-31 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 168
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч П.Болор, Б.Марина нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:******* аймгийн ******* сумын ******* дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ий нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт т холбогдох *******,800,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., нарийн бичгийн дарга А. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н. нь 201******* оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт SHAAHXI маркийн УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, авто осол гаргасны улмаас миний БӨТ улсын дугаартай Honda civic маркийн автомашиныг хүчтэй мөргөж, машиныг цаашид ашиглах боломжгүй болсон талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн автомашины жинхэнэ өмчлөгч нь Б. бөгөөд тэрээр өөрийн автомашиныг жолоодох зөвшөөрлийг Н.т өгч, Н. уг машиныг жолоодож явсан. Б., Н. нарт холбогдох Эрүүгийн 201*******0*******000222 дугаартай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт ******* аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаах ажиллагаа явуулсан боловч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, хэрэг прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон. Б., Н. нарын үйлдлээс болж миний машинд 5,8 сая төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 1,0 сая төгрөгийг Н.ын ээж надад бэлнээр өгч үлдсэн *******,800,000 төгрөгийг автомашины жолооч Б.аас аваарай гэж хэлсэн. Миний БӨТ улсын дугаартай Honda civic маркийн автомашиныг Б. Ховд аймаг руу ачаад явсан. Ингээд би машин ч байхгүй, мөнгө ч байхгүй хохирч байна. Нэхэмжлэгч би энэхүү хохирлоо Б.аас нэхэмжлэхдээ Иргэний хуулийн *******99 дүгээр зүйлийн *******99.*******-т заасан Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэсэн заалтыг үндэслэсэн. Миний хохирлыг Б. хариуцах ёстой гэж үзэж байна. Миний автомашиныг ******* аймгийн ******* сумын Төрийн сангийн төлөөлөгч 2015 оны 05 дугаар сарын 0*******-ний өдөр 5,800,000-6,000,000 төгрөгөөр үнэлсэн. Иймд гэмт хэргийн улмаас миний өмчлөлийн БӨТ улсын дугаартай Honda civic маркийн автомашинд учирсан хохирлын үнээс үлдсэн *******,800,000 төгрөгийг Б.аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч И.*******ий итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү И.Аллабергин нь 201******* оны 09 сарын 18-ны өдөр осолд орсон бөгөөд миний хүүгийн машин ашиглах боломжгүй болсон. Тухайн осолд өртсөн машиныг Б.ын ар гэрийнхэн ачиж явсан ба хохирлыг барагдуулна гэж хэлээд явсан. Гэтэл өнөөдрийг хүртэл машиныхаа хохирлыг барагдуулж авч чадахгүй байна. Иймд тухайн машины өмчлөгч болох аас *******,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Анх машины хохирол 5,800,000 төгрөг гарсан бөгөөд Нэргүйн ын ээж нь 1,000,000 төгрөгийн хохирол төлсөн гэв.
Хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь нь гэм хорын хохирлыг төлөх жинхэнэ хариуцагч биш юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар Нэргүйн яллагдагчаар татагдаж, Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулиар хохирлоо сайн дураараа, иргэний журмаар төлөхөөр өршөөгдсөн. Нэхэмжлэгч өөрөө Прокурорын тогтоолыг шүүхэд гаргаж өгсөн. Харин нь өөрөө хохирогчоор орж ирсэн бөгөөд Нэргүйн аас хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэсэн Прокурорын тогтоол гарчихсан байхад яагаад хохирол нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна.
Мөн Нэргүйн нь хохирлоо сайн дураараа төлөөд эхэлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Нэргүйн нь тухайн осол гаргасан тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Харин нь тухайн тээврийн хэрэгслийг худалдаж аваад 72 цаг болоогүй буюу гэрчилгээ нь өөрийнх нь нэр дээр шилжээгүй жолооч байгаа. Гэтэл тээврийн хэрэгслийн гэрчилгээ машин нь ын өмчлөлд бүрэн шилжээгүй байхад осол гарсан байдаг. Нэргүйн ын гэм буруутай үйлдлээс болоод бусдын тээврийн хэрэгсэлд хохирол учирсан бол нэхэмжлэгчийн зүгээс гэм хорын хохирол нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна. 2015 оны 11 сарын 16-ны өдрийн 5/176 дугаартай Прокурорын тогтоолоор Нэргүйн ыг прокурорын шатанд гэм буруугаа хүлээж, хэргээ Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болгуулахаар хүсэлт гаргаж бусдад учруулсан хохирлоо иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх эрхээ нээлттэй үлдээж өгөхийг хүсэж, түүний хүсэлтийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Тогтоолд хохирогч , Хуанбай, Энхтайван гэх мэт хүмүүс хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гээд тодорхой заагаад өгчихсөн байгаа. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр ыг гэм буруугүй болохыг тодорхой тусгасан байгаа. Мөн Нэргүйн ыг хурд тохируулаагүйн улмаас осол гарах шууд шалтгаант холбоо болсон байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт гарсан байгаа.
Иймд нэхэмжлэгч өөрөө хариуцагчаа зөв тодорхойлж ирээгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. нь тухайн ачааны автомашиныг барих эрхийн үнэмлэхтэй хүн биш бөгөөд барьж явах чадваргүй хүн байсан. Харин Нэргүйн нь тухайн тээврийн хэрэгсэлд тохирсон эрхийн үнэмлэх ангилалтай байсан нь шинжээчийн дүгнэлтээр гарсан бөгөөд нотлох баримтууд хангалттай байгаа учраас хариуцагчийн зүгээс нотлох баримт гаргаж өгөөгүй. Шууд эзэмшигчийн хувьд тухайн тээврийн хэрэгслийг ашиглалт буюу хөдөлгөөнд оролцуулж байгаа субъектийг Нэргүйн гэж үзэж байгаа. Нэргүйн нь гэм буруугаа ойлгоод хохирлоо төлөхөөр үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Гэм буруу, хохирол хоёр шалтгаант холбоотой байх ёстой. Иргэний хуулийн *******99 дүгээр зүйлийн *******99.1 дэх зохицуулалтыг хариуцагч Нэргүйн ын хувьд хөдөлгөөнд аюул саад учруулахаас зайлсхийх боломжтой байсан гэж үзэж байгаа. Нэгэнт Нэргүйн нь гэм буруугаа хүлээгээд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан учраас хариуцагчийг сольж оруулж ирээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэрэгт авагдсан баримтыг үндэслэн гэм бурууг нь тогтоож, хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.******* хариуцагч т холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол *******,800,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэн Нэргүйн нь 201******* оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт SHAAHXI маркийн УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, авто осол гаргасны улмаас И.*******ий БӨТ улсын дугаартай Honda civic маркийн автомашиныг мөргөж гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-*******/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлын талаарх тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвчийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-8-10, 11-13/, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-1*******/, иргэний нэхэмжлэгчээр байцаасан тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-15-16/, гэрчийг дахин байцаасан тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-17-18/, шинжээчийн дүгнэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-19, 20-21, 23-26/, эд зүйлд шинжилгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-22/, иргэний нэхэмжлэгч И.*******д учирсан хохирлын тооцооны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-27/, ******* аймгийн Прокурорын газрын Прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 5/176 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-28-29/, хохирогчоор байцаасан тэмдэглэлийн хуулбар /хх-75-79/, гэрчийг байцаасан тэмдэглэлийн хуулбар /хх-8*******-87/, гэрэл зургуудын хуулбар /хх-91/, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 0******* дүгээр сарын 09-ний өдрийн 33 дугаартай магадлалын хуулбар /хх-92-96/, Иргэний хариуцагчаар тогтоох тогтоолын хуулбар /хх-97/ болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байх ба энэ талаар зохигчид маргаагүй болно.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “тээврийн хэрэгсэлийн өмчлөгч буюу эзэмшигч нь осол гаргасан тээврийн хэрэгслийн өмчлөгч тул бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. Иймд манай машинд учирсан хохирлыг төлөх ёстой” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “ нь тус ослын улмаас үүссэн эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцсон, мөн Нэргүйн нь прокурорын шатанд гэм буруугаа хүлээж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулсан учир бусдад учирсан хохирлыг Нэргүйн төлөх ёстой” гэж мэтгэлцлээ.
Нэхэмжлэгч И.******* нь осолд орсон БӨТ улсын дугаартай Honda civic маркийн автомашины өмчлөгч болох нь түүний тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-98/-аар нотлогдож байх тул тэрээр эд хөрөнгөндөө учирсан хохирлоо нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан ******* аймгийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 5/176 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Прокурорын тогтоол /хх-28-29/-оос үзэхэд прокурорын хяналтын явцад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль гарсантай холбогдуулан Нэргүйн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэхээр эрхээ нээлттэй үлдээж өгөхийг хүсэж гаргасан хүсэлтийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Энэхүү Прокурорын тогтоолд дурдсан Нэргүйн нь тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэхээр хүссэн хүсэлт гаргасныг бусдад учирсан хохирлыг өөрөө төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгох боломжгүй юм.
Иргэний хуулийн *******99 дүгээр зүйлийн *******99.1-д зааснаар тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд юмс эвдэрч, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгчийн БӨТ улсын дугаартай Honda civic маркийн автомашинд гэмтэл учруулсан зам тээврийн ослыг Нэргүйн SHAAHXI маркийн УНЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа учруулсан нь тогтоогдсон боловч ийнхүү автомашиныг жолоодож явсан байдал Нэргүйн ыг тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч болгохгүй юм.
Учир нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар эд юмсын эзэмшил нь хүсэл зоригийн дагуу хууль ёсоор мэдэлдээ авах замаар үүсдэг байна.
Иймд нэхэмжлэгч И.******* өөрийн эзэмшлийн БӨТ улсын дугаартай Honda civic маркийн автомашинд учирсан эвдрэл гэмтлийн *******,800,000 төгрөгийг уг гэм хорыг учруулсан буюу SHAAHXI маркийн УНЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Нэргүйн аас бус харин уг тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу өмчлөгч аас шаардсан нь Иргэний хуулийн *******99 дүгээр зүйлийн *******99.1-д заасан зарчимд нийцэж байна.
Хариуцагч нь уг SHAAHXI маркийн УНЕ улсын дугаартай автомашины эзэмшигч буюу өмчлөгч мөн болох нь хэрэгт авагдсан 201******* оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар /хх-80-81/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн “ нь тухайн тээврийн хэрэгслийг худалдаж аваад 72 цаг болоогүй буюу гэрчилгээ нь өөрийнх нь нэр дээр шилжээгүй байгаа...” гэх тайлбар, хохирогчоор байцаасан тэмдэглэл /хх-75-76/ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учруулсан Нэргүйн нь хариуцагч ын эзэмшлийн SHAAHXI маркийн УНЕ улсын дугаартай машиныг түүний зөвшөөрлөөр авч явсан болох нь хохирогчоор байцаасан тэмдэглэлийн хуулбар /хх75-76/, гэрчийг байцаасан тэмдэглэлийн хуулбар /хх-8*******-85/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн “ нь тухайн ачааны автомашиныг барих эрхийн үнэмлэхгүй байсан. Харин Нэргүйн нь тухайн тээврийн хэрэгсэлд тохирсон эрхийн үнэмлэх ангилалтай байсан...” гэх тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд Иргэний хуулийн *******99 дүгээр зүйлийн *******99.3-т зааснаар өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг хохирол учруулсан этгээд хариуцах ба харин уг этгээдэд тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлээгүй, ийм боломжийг олгоогүй гэдгээ өмчлөгч буюу эзэмшигч нотлоогүй бол хариуцлагаас чөлөөлөгдөхгүй юм.
Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн ашиглалтаас бусдад учирсан гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөхийн тулд гэм хор учрах үед тухайн тээврийн хэрэгслийг ашиглаагүй өмчлөгч, эзэмшигч нь тээврийн хэрэгслийг бусдад ашиглуулах хүсэл зориггүй байсан, бусдын ашиглалтыг зөвшөөрөөгүй болохыг нотлохын зэрэгцээ өөр этгээд тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй ашиглахад боломж олгоогүйгээ давхар нотлох үүрэгтэй юм.
Энэ талаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ хуульд заасан шаардлага хэлбэрийг хангасан бичгийн болон бусад нотлох баримтуудыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.
Иймд дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч И.*******ий БӨТ улсын дугаартай Honda civic маркийн автомашинд *******,800,000 төгрөгийн гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2015 оны 05 дугаар сарын 0*******-ний өдрийн “Эд зүйлд шинжилгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-22/, иргэний нэхэмжлэгч И.*******д учирсан хохирлын тооцооны хүснэгтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-27/ зэргээр нотлогдож байх тул уг хохирлыг Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, *******99 дүгээр зүйлийн *******99.*******, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан SHAAHXI маркийн УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу өмчлөгч аас гаргуулж нэхэмжлэгч И.*******д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 91,750 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн *******99 дүгээр зүйлийн *******99.*******, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч аас *******,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.*******д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 91,750 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД П.БОЛОР
Б.МАРИНА