Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 248

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Р.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж, Р.*******ын нэхэмжлэлтэй ******* *******-******* *******ын ******* газрын захиргааны даргын 2017 оны 03-р сарын 14-ний өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүлмэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: овогтой ******* миний бие ******* *******-******* *******ын******* газрын захиргаанд 2016 оны 01 сарын 13-нд бичиг хэрэг, няраваар ажилд томилогдон орсноос хойш үүрэгт ажлаасчөлөөлөгдөх хүртэл ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүйгээр, үр бүтээлтэйгээр хийж гүйцэтгэж ирсэн. Гэтэл ******* *******-******* *******ын ******* газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.*******ын 2017 оны 03 сарын 14-ний өдрийн Б/05 тооттушаалаар үүрэгт ажлаас чинь чөлөөлсөнд гомдолтой байна. Уг тушаалд

  1. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1
  3. Сав газрын зарим захиргаадыг татан буулгаж, нэгтгэн зохион байгуулах, байршлыг тогтоох, бүтэц, орон тоог, дүрмийгбатлах тухай , хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 03 сарын 24-ний өдрийн А-83 дугаартушаалын 13 дугаар хавсралт
  4. Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалтуудыг үндэслэл болгосон байгааг хүлээн зөвшөөрөхболомжгүй байна.

Тушаалын агуулга нь байхгүй орон тоо хасагдсан юм уу, цөөрүүлсэн юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Миний том охин С.Оюун-Эрдэнэ нь 2010 оны 04 сарын 27-нд төрсөн, бага охин С. 2014 оны 10 сарын 02 төрсөн бөгөөд 2017 оны 03 сарын 14-нд 2 нас 5 сартай байсан. Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн надад ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлээ 2017 оны 02 сарын 22-ны өдрийн өгч уг мэдэгдлээ 2017 оны 03 сарын 10-ны өдрөөр дуусгавар болгон цуцлахыг мэдэгдэж байна гэсэнболовч 2017 оны 03 сарын 14-ний өдөр буюу 4 хоногийн дараа ажлаас халсан юм. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад тушаал гаргахаас 1 сарын өмнө мэдэгдэл өгөх ёстой гэж үзэж байна. Иймд ******* *******-******* *******ын ******* газрын захиргааны даргын тушаал 2017 оны 03 сарын 14-ний өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэнтогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албантатварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилтхийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.******* миний бие ******* *******-******* *******ын ******* газрын захиргааны даргын албан ажилд аялал жуулчлалын сайдын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/35 тоот тушаалаар томилогдож үүрэгт ажлаа 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээж авахад байгууллага маань нийт 12 ажилчинтай буюу батлагдсан бүтэц орон тооноос 3 хүнээр илүү орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байсан. хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 03 сарын 24-ний өдрийн А/83 тоот тушаалаар байгууллагын бүтэц оронтоо болохоор удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 7, үйлчлэх ажилтан 1 гэсэн нийт 9 орон тоотой батлагдсан байдаг.

Иймд миний бие байгууллагын төсвийн шууд захирагчийн хувьд Мон******* улсын Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажил үүргийнхээ дагуу тус хуулийн 16.5.3, 16.5.5, хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 03 дугаарсарын 24-ний өдрийн А/83 дугаар тушаал, байгууллагын 2017 оны батлагдсан төсвийг тус тус үндэслэн Р.*******ыг ажлаас чөлөөлсөн болно гэжээ.

Нэхэмжлэгч Р.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч байгууллагын төлөөлөгчтэй эвлэрэх боломжгүй. Одоо манай хүүхэд 2 ой 7 сартай. Намайг ажлаас чөлөөлөгдөх үед 2 ой 5 сартай байсан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэж ажлаас чөлөөлсөн байсан. Дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөх гэж байгаа талаараа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх ёстой гэсэн үүргээ биелүүлээгүй байна. 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдэх хуудас хуулийн шаардлага хангаагүй байна. ******* нь ******* ******* ******* *******ын захиргаанд бичиг хэрэг, нярав гэсэн ажлын байранд ажиллаж байсан. Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажлын байрны тодорхойлолт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа тохиолдолд ажлаас чөлөөлөх тухайгаа 1 сарын өмнө мэдэгдэнэ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт эмэгтэй хүний хөдөлмөрийг заасан байгаа. Ажил олгогч татан буугдсан, ноцтой зөрчил давтан гаргаснаас бусад тохиолдолд 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглосон байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Энэ маргааныг Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэх ёстой. Хөдөлмөрийн хуулиар зохицуулах үндэслэл нь ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулиар ажлаас чөлөөлөх үндэслэл нь 40.1.1-40.1.5 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөх үндэслэлтэй. Хавтаст хэрэгт авагдсан мэдэгдэх хуудсаа хэзээ хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасан байгаа. Хавтаст хэрэгт *******ын хүүхдийн төрсний гэрчилгээ авагдсан байгаа. *******ын ажиллаж байсан орон тоо нь угаасаа байхгүй байсан орон тоо юм гэсэн тайлбар хэлж байна. Хэрвээ үнэхээр байхгүй байсан орон тоо юм бол энэ талаарх нотлох баримтаа хавтаст хэрэгт хавсаргаж өгөх ёстой байсан. Өмнө нь ямар орон тоотой байсан нь тодорхойгүй байна. 2016 онд бүтэц орон тоог баталсан хавсралт хавтаст хэрэгт авагдсан байна. Энэ хавсралтыг баталснаас хойш бичиг хэрэг нярвын орон тоонд 2017 оны 03 сарын 14-ний өдөр хүртэл ажиллуулсан байгаа. *******ыг ажлаас чөлөөлсөн өдрөөс хойш өнөөдрийн шүүх хуралдааны өдөр хүртэл ажлын 46 хоног байна. Ажилгүй байсан хугацааны цалин 1247815 төгрөг болж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 02 сарын 20-ны өдөр *******ад мэдэгдэх хуудас өгсөн. 2015 оны 02 сарын 15-нд яамнаас над руу утсаар ярьсан. Танай бүтэц орон тоо данхайсан байна. Наад бүтэц орон тоогоо цэгцэл гэж Күбэ гэдэг ахлах мэргэжилтэн над руу ярьсан. Тэгээд би судалж үзэхэд манай бүтэц орон тоонд энэ орон тоо байхгүй юм байна лээ. Тэгээд би мэдэгдэх хуудсыг нь өгөөд ажлаас чөлөөлсөн юм. Би 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 69 дугаартай УИХ-ын тогтоол, мөн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангаж энэхүү шийдвэрийг гаргасан. Мэдэгдэх хуудас өгснөөс хойш заавал 1 сарын дараа ажлаас чөлөөлнө гэсэн хуулийн заалт байхгүй байх гэж бодож байна. Хүүхэдтэй хүнийг ажлаас чөлөөлөхгүй байх гэсэн заалт энэ асуудалд хамаарахгүй байх. Манай байгууллагын батлагдсан орон тоогоороо нярвын ажлыг жолоочид хавсруулсан, бичиг хэргийн ажилтны орон тоог олон нийт хариуцсан мэргэжилтэн дээр хавсаргаж гүйцэтгүүлэхээр заасан байдаг. Нярав бичиг хэргийн ажилтаны орон тоо бүтцэд байхгүй, төсөвт 3 хүн илүү байгаа учраас хүмүүсээ чөлөөлсөн юм. Төсвөөсөө илүү хүн ажиллаж байсан учраас цалингийн сан хүрэхгүй санхүүгийн хүндрэл үүссэн. Ажилласан жилийнхээ нэмэгдлийг өгөх боломжгүй байдалтай байгаа. *******ын ажиллаж байсан бүтэц орон тоо байхгүй болсон. Ажлаас чөлөөлсөн учир нь 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас чөлөөлж болохгүй гэсэн хуулийн заалтыг энэ хуулийн заалт хамааралгүй гэж бодож байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Р.*******ыг ******* ******* ******* *******ын ******* газрын захиргааны даргын 2017 оны 03 дугаар сарын 14-нийөдрийн Б/05 тоот тушаалаар Төсвийн тухай хуулийн 16-р зүйлийн 16.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.1.2, 40-р зүйлийн 40.1.1, , хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 03-р сарын 24-ний өдрийн А-83-р тушаалын 13-р хавсралт, Хөдөлмөрийн дотоод журмын 7-р зүйлийн 7.1, 7.2 дахь заалтуудыг үндэслэн түүнийг бичиг хэрэг, няравын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Р.******* нь дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн ажлаас чөлөөлсөн дээрх тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийнболон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Ажил олгогчийн зүгээс Р.*******ыг Хөдөлмөрийн хуулийн 38-р зүйлийн 38.1.2 дахь хэсэгт заасан ажил олгогчийнсанаачилгаар мөн хуулийн 40-р зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажлаас чөлөөлжээ.

Ийнхүү Р.*******ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар тухайн байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан юмуу эсхүл орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн аль нь болохоотушаалдаа тодорхой заагаагүй, өөрөөр хэлбэл чухам ямар үндэслэлээр Р.*******ыг ажлаас чөлөөлөх болсон нь тодорхойгүй байна.

Мөн хуулийн 40-р зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэсэн үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл Р.*******ад мэдэгдэл өгснөөс хойш 15 хоногийн дараа ажлаас чөлөөлөх тушаал гаргасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.******* энэ талаар тайлбарлахдаа манай байгууллага батлагдсан орон тоогоороо няравын ажлыг жолоочид хавсруулсан, бичиг хэргийн ажилтны орон тоог олон нийт хариуцсан мэргэжилтэн дээр хавсаргаж гүйцэтгүүлэхээр заасан байгаа. *******ын ажиллаж байсан орон тоо байхгүй болсон учир орон тоо хасагдсан, цөөрүүлсэн гэсэн 2 ойл*******т хоёулаа хамааралтай гэж үзэж байна. Ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгснөөс хойш заавал 1 сарын дараа ажлаас чөлөөлнө гэсэн хуулийн заалт байхгүй байх гэж бодож байна гэжээ.

Тэрээр дээрх байдлаар тайлбарлаж байгаа хэдий ч өмнө нь бичиг хэрэг, няравын орон тоо байсан эсэх хэрхэн хасагдсанболох, эсхүл хэрхэн цөөрсөн болохоо шүүхэд баримтаар нотлоогүй байна.

Нэхэмжлэгч Р.*******ийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргах үед тэрээр 2 нас 5 сартай охинтой байсан болох нь овогтой гийн төрсний гэрчилгээн дээрх 2014 оны 10-р сарын 02-ны өдөр төрсөн, эх ИА 87120405 регистрийн дугаартай гийн ******* гэсэн бичилтүүдээр тогтоогдож байна.

Ажил олгогчийн зүгээс Р.*******ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан Ажил олгогч нь ...3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан, ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсоноос бусад тохиолдолд ажлаас чөлөөлөхийг хориглоно гэснийг анхаараагүй байна.

Иймд нэхэмжлэгч Р.*******ыг ******* *******-******* *******ын ******* газрын захиргаанд бичиг хэрэг няравын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 03-р сарын 14-ний өдрөөс 2017 оны 05-р сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорыг ******* *******-******* *******ын ******* газрын захиргаанаас гаргуулж, түүний эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Р.*******ын дээрх хугацааны нөхөн олговрыг тооцохдоо Мон******* Улсын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Р.******* нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 1.749.581 төгрөгийн цалин авсан нь түүний0636901 тоот нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна. /2016 оны 12-р сарын цалин 789431+ 2017 оны 01 дүгээр сарын цалин 487875 + 02 дугаар сарын цалин 472275 = 1.749.581 төгрөг сүүлийн 3 сарын цалин, 1,749.581: 3= 583,193 төгрөг /сарын дундаж цалин/, 583,193 : 21,5= 27.125 төгрөг / өдрийн дундаж цалин/

Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 17-ний өдөр хүртэлх хугацааны / 03-р сард 13 хоног, 04-р сард 20 хоног, 05-р сард 13 хоног нийт 46 хоногийн цалинг тооцоход нийт 1.247.750 төгрөг байх тул хариуцагч байгууллагаас 1,247.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж Мон******* улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тооцож /ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 70200 +ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 34496 төгрөг= нийт 104696 төгрөгийг/хариуцагч байгууллагаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* *******-******* *******ын ******* газрынзахиргааны даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгож, Барга овогт гийн*******ыг ******* *******-******* *******ын ******* газрын захиргааны бичиг хэрэг, няравын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Мон******* улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ******* *******-******* *******ын ******* газрынзахиргаанаас нэхэмжлэгч Р.*******ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болох 1.247.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.*******ад олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж Мон******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллага болох ******* ******* ******* *******ын ******* газрын захиргаанаас улсын тэмдэгтийн хураамжид 104696 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

5. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ