Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 250

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, шүүгчТ.Балжинням, Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч П.*******, иргэдийн төлөөлөгч С.******* нарыг оролцуулан тусшүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй явуулж Д.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******ийн төвд холбогдохажилгүй байсан хугацааны олговор 4.578.350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын иргэн Д.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Д.******* Завхан аймгийн *******ийн төвд тасалбар түгээгчийн ажил хийж байсан. Гэтэл дарга Э.******* нь 2016 оны 04 сарын 05-ныөдрийн Б/04 тоот тушаалаар ажлаас халсан. Уг тушаалыг би эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс 2016 оны 07 сарын19-ний өдрийн 257 тоот тогтоолоор хариуцагч Завхан аймгийн *******ийн төв нэхэмжлэгч миний бие харилцан тохиролцоннамайг *******ийн төвд эгүүлэн тасалбар түгээгчийн ажилд авах, ажилгүй байсан үеийн нөхөн олговор болох 3.142.950 төгрөгийг надад олгохоор шийдвэрлэсэн юм. Гэтэл Завхан аймгийн *******ийн төв 2016 оны 07 сарын 19-ний өдрийн 257 тоотзахирамжаас ажилгүй үеийн нөхөн олговор олгож харин ажилд эгүүлэн тогтоолгох шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэлбиелүүлээгүй байна. Иймд 2016 оны 08 сарын 01-нээс 2017 оны 02 сарын 13-н хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговоргаргуулах үндэстэй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч П.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Завхан аймгийн *******ийн төв нь*******ийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын салбар байгууллага юм.

Тус төв нь Аймгийн автотээврийн төв-ийн нийтлэг журмын дагуу ямар нэгэн шийдвэр гаргадаггүй болно. Иймд нэхэмжлэгчД.******* *******ийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газарт хандана уу. Аймгийн автотээврийн төвийн нийтлэг дүрмийнөөрчлөлтийг хавсаргав гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би өөрийгөө ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би Завхан аймгийн Авто тээрийн төвд тасалбар түгээгчийн ажлыг хийж байгаад 2015 оны 04 сарын 10-наас ажлаасаа халагдсан. 2016 оны 11-р сарын 01-нээс 2017 оны 05-р сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговорт 4578350 төгрөг нэхэмжилж байна. Энэ хооронд ажилгүй байсан ажлын 143 хоног байна.

Намайг ажилд томилсон шүүхийн шийдвэр биелээгүй. Манай дарга намайг 08 сарын 01-ний өдрөөс чамайг ажилд чинь авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 08 сарын 03-ны өдөр ******* даргын өрөөнд ороод оочер ачаалал их байна *******той ээлжлээд ажиллъя гэхэд чи ганцаараа ажиллаж бай *******ын тушаалыг гаргаагүй. Чамайг ажилд авсан тушаал 08 сарын 01-нээс гарсан байгаа учраас чи ганцаараа ажиллаж бай гэж хэлсэн.

Тэгээд би 08 сар бүтэн ажилласан. Тэгээд 08 сарын 26-ны өдөр манай байгууллагын нягтлан над дээр орж ирээд одоо ажилчдын цалин бодох гээд байна. Чи ажилд орсон тушаалаа гаргуулаач гэж хэлсэн. Тэгэхэд нь би миний тушаал гарсан гэсэн гэхэд гаргаагүй. Бусад хүмүүсийн тушаал гараад цалин нь бодогдож байна. Чиний тушаал байхгүй учраас цалин бодох боломжгүй байна гэж хэлсэн.

Тэгээд би Авто тээврийн үндэсний төвийн хүний нөөцийн мэргэжилтэн ******* гэдэг хүн рүү удаа дараа яриад тушаалаа гаргуулмаар байна гэж хэлсэн. Тэгэхэд ******* надад чи ажлаа хийхгүй түр байж бай. Одоо нам засаг солигдоод манай дарга солигдох гэж байна гэсэн. Тэгээд би ажлаа хийгээгүй. Тэгээд байж байтал чамайг ажилд чинь авахааргүй болсон. Чиний хийж байсан тасалбар түгээгчийн ажлыг өөрчлөөд тээвэр зохиуцуулагч гэсэн нэртэй болсон гэж хэлсэн. Миний хийж байсан ажлын нэрийг нь сольсон болохоо биш өмнө нь ажиллаж байсан хүмүүс ажлаа хийж байгаа юм.

Намайг ******* даргатай уулзахад 2016 оны 05 сарын 01-ний өдрөөс би тушаал гаргахаа больсон. Дээд газар ажилд авах, ажлаас чөлөөлдөг болсон гэж хэлсэн. Тэгээд би 11-р сард Авто тээврийн үндэсний төвийн дарга Дэлгэрнаран гэдэг хүнтэй утсаар ярьсан. Тэгэхэд намайг тамгын газрын хүний утсыг олоод ярь гэж хэлсэн.

Тэгээд би *******гээс тамгын газрын дарга Мөнгөн гэдэг хүний дугаарыг нь олоод ярихад таны асуудлыг ойлголоо. Таны асуудлыг шийднэ. 6-7 хоногийн дараа над руу эргээд ярь гэж хэлсэн. Тэгээд тэр хүн рүү удаа дараа 10-аад удаа ярьсан. Тэгэхэд за байж бай. Эргээд эсхүл за би хуралтай байна гээд байдаг байсан.

Тэгээд байж байтал Энхбат гэдэг хүн над руу яриад чиний ажиллаж байсан орон тоо өөрчлөгдсөн учраас 8, 9 сарын цалингаа ав. Тантай өөр яриа байхгүй гэж хэлсэн. Тэгээд би нягтландаа 8, 9 сард ажилласан үнэн тул цалин олгож өгнө үү гэсэн хүсэлт нягтланд бичиж өгсөн. Тэгээд таг чиг болсон. Тиймээс шүүхийн шийдвэр биелээгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч байгуулагын төлөөлөгч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь манай байгууллага биш. Учир нь манай байгууллага ажилтан авах ажлаас чөлөөлөх ямар нэгэн шийдвэр гаргадаггүй. Би сая шүүх хуралдаанд орохоосоо өмнө дээд газрынхаа хуулийн зөвлөхтэй ярьсан. Тэгэхэд чи шүүх хуралдаанд орох эрхгүй. Манай байгууллага хариуцагчаар орох ёстой. Тиймээс манай байгууллагад хандах ёстой гэсэн тайлбар хэлсэн. Тиймээс хариуцагчийг сольж өгөөч гэж хүсч байна. 2015 оны 01 сарын 01-нээс 2016 оны 09 сарын 01 хүртэл ******* нь ажилтанг ажилд авах ажлаас чөлөөлөх тушаал гаргаж байсан. Өнөөдрийн миний тухайд бүтэц нь өөрчлөгдөөд салбарын захирал ажлаас чөлөөлөх ажилд авах талаар санал л өгөхөөс биш тушаал гаргах эрхгүй болсон. Тиймээс надад энэ талаар хэлэх, мэдэх зүйл алга. Энэ асуудлын талаар хуулийн зөвлөхдөө хэлэхэд чи хариуцагч биш гэдэг асуудлыг ярьж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана гэж заасан байгаа. Өмнө нь энэ хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж байсан. Тэгэхэд Завхан аймгийн Авто тээврийн газар хариуцагчаар оролцож байсан. ******* нь Завхан аймгийн Авто тээврийн газарт тасалбар түгээгчийн ажил хийдэг байсан. Энэ үйл ажиллагаагаа Завхан аймагт явуулдаг байсан учраас энд нэхэмжлэл гаргасан. Тиймээс хариуцагчийг солих хүсэлт гаргахгүй *******г ******* дарга тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн. *******г ажилд эгүүлэн томилсон анхан шатны шүүхийн шийдвэр биелээгүйн улмаас үүссэн хохирлыг нэхэмжилж байгаа юм. Өмнөх шүүхийн шийдвэр биелээгүй гэдэг нэхэмжлэгч болон хариуцагч байгууллагын төлөөлөгчийн аль алиных нь тайлбараар нотлогдож байна. Тиймээс *******гийн нэхэмжилж байгаа мөнгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймгийн Авто тээврийн төвд холбогдуулан ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 08-р сарын 01-ний өдрөөс 2017 оны 02-р сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны цалин болох 4.578.350 төгрөг гаргуулахаар, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүсч нэхэмжилсэн байсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийнхээ шаардлагын хугацааг өөрчилж2016 оны 11-р сарын 01-ний өдрөөс өнөөдрийг буюу 2017 оны 05-р сарын 18-ны өдөр хүртэлх хугацаагаар нэхэмжилж энэ хугацааны олговор 4.578.350 төгрөг байна гэж үзэж өмнөх үнийн дүнгээ өөрчлөхгүйгээр нэхэмжилсэн байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч П.******* миний бие энэ хэрэгт хариуцагч биш харин Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газар хариуцагч болно. Ийм учир хариуцагчийг сольж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26-р зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч гэж ...нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж, мөн хуулийн 28-р зүйлийн 28.1 дэх хэсэгт ... нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх ...хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар сольж болно гэсэн, 28.3-т ...хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй гэж тус тус заасан байна.

Энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* ...******* нь Завхан аймгийн *******ийн төвд тасалбар түгээгчийн ажил хийдэг байсан учраас энд нэхэмжлэл гаргасан байгаа. Иймээс хариуцагчийг солих хүсэлт гаргахгүй гэсэн, нэхэмжлэгч Д.******* өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Д.*******г Завхан аймгийн *******ийн төвийн даргын 2016 оны 04-р сарын 05-ны өдрийн Б/04 тоот тушаалаар ажлаас чөлөөлж байсан ба Д.******* уг тушаалыг эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага болох Завхан аймгийн *******ийн төв нэхэмжлэгч Д.*******г 2016 оны 08-р сарын 01-ний өдрөөс эхлэн тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн авч, түүний ажилгүй байсан хугацааны олговорт 3.142.950 төгрөгийг олгохоор харилцан тохиролцож эвлэрсэн болох нь тус шүүхийн шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* шүүхийн хэлэлцүүлэгт Д.*******г ажилд эгүүлэн тогтоосон шүүгчийн захирамж биелэгдээгүй, тэрээр өнөөдрийг хүртэл ажилдаа эргэж ороогүй байгаа гэж тайлбарлаж байгаа хэдий ч нэхэмжлэгч Д.******* дээрх шүүгчийн захирамжийн дагуу 2016 оны 08-р сарын 01-ний өдрөөс урьд эрхэлж байсан тасалбар түгээгчийн ажилдаа эргэн орсон, ажилгүй байсан хугацааныхаа олговорыг хариуцагч байгууллагаас гаргуулж авсан өөрөөр хэлбэл шүүгчийн захирамж бүрэн биелсэн болох нь түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан ..би ажилдаа эргэж орсон юм гэсэн тайлбараар дээрх өмгөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

Хариуцагч байгууллага болох Завхан аймгийн *******ийн төв нь Д.*******г шүүгчийн захирамжийн дагуу ажилд нь эгүүлэн авахдаа ямар нэгэн эрх зүйн акт гаргаагүй, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байгаа хэдий ч Д.******* тухайн байгууллагад тодорхой ажил үүрэг гүйцэтгэж цалин авч байсан болох нь түүний ...би 2016 оны 8,9-р саруудад ажилласан болохоор энэ хугацааныхаа цалинг авсан гэж тайлбарласнаар нотлогдож байна.

Үүнээс хойш Д.*******г ажлаас чөлөөлсөн ямар нэгэн эрх бүхий байгууллагын акт гараагүй байхад хүний нөөцийн ******* ажлаа битгий хий гэж хэлсэн гэдэг үндэслэлээр ажлаа хийгээгүй, амраад ажилдаа буцаж ороогүй байгааг түүний өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэж үзлээ.

Ийм учир нэхэмжлэгч Д.*******г ажлаас чөлөөлсөн ямар нэгэн акт гараагүй, тэрээр ажлаас үндэслэлгүй халагдаагүй учир түүнд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нэхэмжлэх эрх үүсэхгүй гэж үзлээ.

Нөгөөтэйгүүр Д.******* нь ажилгүй байсан хугацааны олговорт 4.578.350 төгрөг нэхэмжилж байгаа хэдий ч тэрээр сард хэдэн төгрөгний цалин авдаг байсан болохоо шүүхэд баримтаар нотлоогүй, хариуцагч байгууллагын зүгээс түүнийг ажлаа хийх боломжгүй байдалд хүргэсэн эсэх хүний нөөцийн мэргэжилтэн ******* ажлаа битгий хий гээд хийлгэхгүй байсан эсэхээ мөн баримтаар нотлоогүй байна.

Иймд Д.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******ийн төвд холбогдох ажилгүй байсан хугацааны олговор 4.578.350 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүх зохигчдын гаргасан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118, зүйлүүдэд заасныгудирдлага болгон

ТОГТООХ нь:

1 Д.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******ийн төвд холбогдох ажилгүй байсан хугацааны олговор 4.578.350 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлтэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдддөг болохыг дурдсугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

5. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ

ШҮҮГЧИД Т.БАЛЖИННЯМ

Б.ИХТАМИР