Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

 

 

 

         Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж 
         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр
         Улсын яллагч Т.Эрдэнэбат
         Хохирогч Л.Мөнх-Эрдэнэ
         Хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ
         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Очирбатын Уламбаярт холбогдох эрүүгийн 201407000053 дугаарын хэргийг 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, 1975 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, дээд боловсролтой, хуульч, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны Өнөр хороолол, 1-р байр, 91 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Улаабаатар хот Баянзүрх дүүрэг, 25-р хороо, сэлбэ хотхон, 96-р байр 52 тоотод оршин суудаг, 2001 онд Эрүүгийн хуулийн 260 буюу авто аваарын хэргээр торгуулийн ял эдэлж байсан, төрөөс авсан гавьяа шагналгүй, аминдаа хөрөнгөгүй, ухаан бүрэн, бие эрүүл, ДЮ75122010 регистрийн дугаартай, Боржигон овгийн Очирбатын Уламбаяр гэв.

         Шүүгдэгч О.Уламбаяр нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Алтайн Хүдэр ХХК-ны Таян нуурын уурхайн кемпид зохицуулагчаар ажиллаж байхдаа 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Л.Мөнх-Эрдэнийн нийт 3416 кг адууны махыг 1 кг тутмыг нь 6000 төгрөгөөр буюу нийт 20.496.000 төгрөгөөр уурхайн ажилтнуудын хүнсний хэрэгцээнд худалдаж авна гэж худлаа хэлж уурхайн агуулахад буулгасаны дараа уг махыг 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотруу ачуулж зарж борлуулж залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч О.Уламбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би мэдүүлгийг дарааллын дагуу хэлье. 1-рт хэрэг явдал 
2
  
  болсон талаар, 2-рт хэрэг явдлыг шалгасан процессын талаар, 3-рт прокурорын яллах дүгнэлтийн талаар ярья. Хохирогч Л.Мөнх-Эрдэнэтэй 1996 оноос 2000 оны хооронд найзалсан найзууд. Гэхдээ сүүлийн хэдэн жил Говь-Алтай аймагт амьдрахаа болиод уулзалдалгүй байж байгаад 2013 онд Алтайн Хүдэр ХХК-д ажилд орсон зунаа эргээд уулзацгаасан. Миний ажил үүргийг сонирхож уурхайн бүсэд ажиллаж байгаа ажилчдын тав тухтай байдлыг хангаж, хоол хүнсийг боловсруулж, материалыг хангах,  мөн дулаан, цахилгаан, усыг хариуцан ажиллаж байгаа гэдгийг мэдсэнээс хойш Л.Мөнхэрдэнэ нь өөрөө бизнестэй хувьдаа компанитай учир уурхайд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ажил үйлчилгээ байгаа талаар надтай хэд хэдэн удаа ярьсан. 2013 оны 10 дугаар сараас уурхайн хэрэгцээнд орон нутгаас мах авч байгаа мэдээллийг надаас авсан. Уг нь Улаанбаатар хотоос татдаг байж байгаад тэр жил орон нутгийн иргэдийг дэмжих зорилгоор гэрээ хийж 2013 оны 12 дугаар сар хүртэл орон нутгаас мах авсан. Ер нь 10 сараас эхлээд надруу байнга утсаар ярьж холбоотой байдаг болсон. Сүүлдээ даатгалын компаниас явж байна гээд 3 хүн ямар нэгэн байдлаар уурхайд юм нийлүүлэх гэж байгаа бололтой улайрсан байдалтай ярьж байна гээд уурхай дээр 2 хүнтэй хамт очсон байсан. Би намайг хилийн бүсрүү явчихсан байна гээд би оруулаагүй. Мөн Алтай Хүдэр ХХК нь Зээгтээс нүүрсээ татахаар болчихлоо гэхэд надад том тэрэг байгаа гээд ярьж байсан. Би тэрийг нь аймагт байдаг том тэрэг барьдаг н.Цэрэнпунцаг, н.Алтангэрэл гэдэг найзуудаасаа лавлаад асуухад Л.Мөнх-Эрдэнэд том тэрэг байхгүй, нүүрсний гэрээ хийж болохгүй гэхээр нь орхиод харьцахгүй байсан. 2013 оны 12 сард намайг Улаанбаатар хотод амарч байхад 12 сарын 19-ны өдрөөс хойш надруу яг амралтын үеэр адууны мах авчихсан байна чамд өгмөөр байна хэзээ ирэх вэ гээд асуухаар нь он гаргаад очно тэр үед болох байх гэж хэлсэн. Өдөр бүр надруу хурдан өгмөөр байна гээд байхад нь би найз гэж бодсон ч ажилчдынхаа махыг авчихсан, он гараад орон нутгаас мах авах зөвшөөрөл ирэх эсэх нь мэдэгдэхгүй байсан учир хүнд байдалтай хэд хоносон. 2014 оны 1 дүгээр сард өглөө нь намайг аймгийн төврүү гарах гэж байхад махаа ачаад н.Жаргалан гэх хүнтэй гарчихсан очиж явна гэхээр нь би үлдээд хурдан ирээч хаана явна гээд мессеж бичээд зөрөөд явах гээд яараад байсан учраас ямар ч байсан махыг буулгачихаад дараа нь гэрээг нь нөхөж хийж өгөх зорилгоор нярав, нягтлангууддаа 3 тонн мах ирж байгаа, гэрээ хийгдээгүй мах ирж байгаа учраас тусад нь тавиад гар падаанаар бичээд өгөөрэй гээд би зөрөөд гарчихсан. Яг мах буулгаж байх үеэр би байгаагүй уулзуулчихаад гарчихсан. Ингээд 2014 оны 02 дугаар сарын 20-ны үеэр ажлаа хүлээлгэж өгөх болсон. Ажил хүлээлгэж өгөх болтол нөгөө мах нь уурхайд албан ёсоор орлогод ороогүй, гэрээ хийгдээгүй хэвээр байсан. Гэрээг бол албан ёсоор Л.Мөнх-Эрдэнэ нь Лус-Алтай компанийг төлөөлж тамга тэмдгийг барьж гарын үсэг зурдгийн хувьд гэрээг хийх ёстой байсан. н.Тогтохбаяр захиралтай уулзаж Лус-Алтай компанийг төлөөлөн н.Мөнх-Эрдэнэ гэрээ хийх байсныг мэдэж байсан. Энэ тухай өмнө нь ч хэлдэг байсан. Тэгээд Л.Мөнх-Эрдэнийг махныхаа учрыг олж өгөхгүй бол тойрох хуудас зурж өгөхгүй намайг ажлаа өөрийн хүсэлтээр өгчихвөл 3 сарын цалинтай хэмжээтэй мөнгө өгье гээд ажлын шахалтаар аргагүй эрхэнд н.Ганхуяг гэх уурхайд мах нийлүүлдэг байсан хүнрүү яриад махыг нь заруулахаар ярихад хотруу оруулж зар гээд машин явуулж хотруу ачуулсан. Намайг ажлаа хүлээлгэж өгчихөөд өглөө хотруу ороод залгахад махыг чинь зараагүй байна гээд зах дээр очоод авгайгаас авчих гэхээр нь 10 сая гаруй төгрөг тоолж авсан. Би тэр зөөсөн жолоочид нь 350.000 төгрөг нэмээд хоолны 60.000 төгрөг өгсөн. Болсон явдал нь ийм байгаа. Хэрэгт байгаа баримтуудаас харахад Л.Мөнх-Эрдэнийн хэлээд байгаагаар би Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтэст ажиллаж байсан нь үнэн. Надтай 

3

  цагдаагаас одоог хүртэл харилцаа холбоотой хүмүүс байдаг. Гэхдээ Л.Мөнх-Эрдэнийн хэлж байгаа шиг цагдаагийнхан намайг хаацайлаад, байцаан шийтгэх ажиллагааг явуулахгүй, дуудаж байцаалт авсан гэх байдлаар бичсэнийг нь би хүлээн зөвшөөөрөхгүй байна. 2016 оны 03 дугаар сард намайг аймгийн шүүхэд иргэний хариуцагчаар татахаар нэхэмжлэл гаргасан байна гэдгийг сонссон. Тэгээд байж байтал цагдаагаас манай найз утсаар яриад Л.Мөнх-Эрдэнээс гомдол ирсэн байна ирэхгүй бол болохгүй байна гэхээр нь би албан ёсоор дуудаагүй байхад очихгүй гэсэн. Харин би чамруу тайлбар явууладхья гээд тайлбараа 03 дугаар сарын 25-ны өдөр явуулсан. Уг тайлбартаа хавтаст хэргийн 5-рт байгаа тайлбартаа Мобиком компаниас Л.Мөнх-Эрдэнэ бид хоёрын хоорондоо утсаар харилцаж мессеж бичсэн талаар лавлагааг аваад өгөөч гэсэн. Үнэхээр би залилаад аваад явсан байна уу, эсхүл өөрийнх нь хүсэл зоригийн дагуу энэ ажлыг хийсэн байна уу гэдгийг нотлох юм гэж хүсэлт гаргасан. Дараа нь би улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байснаа мэдээгүй явж байгаад баригдаад энд хоригдож байхдаа дахин Мобикомоос лавлагаа авахаар хүсэлт гаргахад миний гаргасан хүсэлтэд ямар ч ажиллагаа хийгдээгүй байж байгаад 6 сард миний барьж байсан гар утсанд үзлэг хийж зөвхөн гадагшаа ярьсан, мессеж бичсэн зүйлийг аваад хэрэгт хавсаргасан. Энэ нь хавтаст хэргийн 44-47-рт байгаа. Л.Мөнх-Эрдэнэ нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан өргөдөлдөө 20 сая төгрөгийг 900.000 төгрөгийн хүүтэй зээл хүнээс авчихсан нийт 28.596.000 төгрөгийг олж өгөөч гэсэн зүйлийг бичсэн. Өөрөөр хэлбэл Л.Мөнх-Эрдэнэ нь иргэний журмаар бусдаас зээлсэн мөнгөнийхөө хүү буюу өөрийн бизнесээсээ олох байсан ашгаа надаас гаргуулах гээд байгаа. Энэ талаар өөрийнх нь хэлээд байгаа н.Бархасбадь, н.Гансүх, н.Баттогтох, н.Мөнхзул гэсэн гэрчүүдийн мэдүүлгээр би уг махыг Улаанбаатар хотод зарж ашиг олсон талаарх баримтууд нь бүх гэрчүүдийн мэдүүлгээр байгаа. Дээрээс нь Л.Мөнх-Эрдэнэ нь өөрөө сураглаж байгаад мах яасан яасан талаар миний амьдрал бүх зүйлийг судалж мэдэж байгаа хэрнээ хүнээс зээлж авсан мөнгөө надаар төлүүлэх гэж байна гэж ойлгож байна. 2014 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр машинтай явж байгаад Хан-уул дүүргийн тэнд цагдаа зогсоогоод намайг явуулах гэж  байснаа таны нэр хэн билээ гээд лавлаж шалгачихаад та чинь эрэн сурвалжлагдаж байгаа хүн байна гээд машиныг маань журамлаад 1 дэх өдөр эрүүгийн тасаг дээр очиж уулзаарай гэсэн. Би  1 дэх өдөр эрүүгийнхэнтэй нь уулзахад намайг эрэн сурвалжлагдаж байгаа юм байна гээд хорих 461 дүгээр ангид 14 хоног хорьсон. Энд ирээд би 16 хоног, нийт 30 хоног хоригдоход хэрэг дээр процессын шинжтэй ажиллагаа огт хийгдээгүй. Би өөрөө хүсэлт гаргаж байж энэ хүмүүсийг шалгаж өгөөч, энэ гэрчүүдээс ингэж ингэж асуугаарай гээд орилж хэлж байгаад явуулсан боловч яг шалгах, асуух ёстой зүйлийг шалгаагүй, зөвхөн мах буулгасан ачаад явсан талаар л асуусан байгаа. Би энэ хэрэг дээр шалгагдахдаа Говь-Алтай аймагт 100 орчим хоног шалгагдаж байна. Намайг 3 удаа байцаасан. Ц.Сайнхүү прокурор нэг удаа чи согтуугаар Л.Мөнх-Эрдэнэд агсам тавьсан юм уу гэсэн тайлбар авсанаас хэн ч юу ч асуугаагүй. Би 90 хонохдоо сүүлдээ хаана байх уу, хэнийд хонох уу, хэзээ дуудах бол гээд байж байдаг. 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хэрэгсэхгүй боллоо гэхээр  нь хот руу явсан. Очоод ажлаа хийж байтал 3 сард хэрэг чинь сэргэсэн гээд дахиад ир гээд хэлсэн. Тэр үед би зүүн хөлнийхөө дунд шилбэний ясыг хугалчихсан хэвтэж байсан учраас очиж чадахгүй гээд гэмтлийн зургаа явуулья, харин би мах авсан н.Мөнхзул гэх хүнийг байцаалгахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаад тоот бичсэн байцаагаадах гээд өөрөө тэр хүнийг нь олж дагуулж яваад байцаан шийтгэх ажиллагаанд өөрөө оролцоод яваад байсан. Тэгтэл 3 сараас 5 сар хүртэл ямар ч чимээгүй байж байгаад 5 сард хэргийг чинь Говь-Алтай аймагруу 

4

  шилжүүлэх болсон гээд 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ирэхэд намайг н.Мөнхнайрамдал гэх байцаагчтай уулзахад гаднаа 14 хоног хонуулсан. Өглөө  нь би яах вэ гэхээр нь бай байж гээд байдаг байсан. Би тэр үед МоЭнКо компаний нүүлгэн шилжүүлэлт хариуцсан менежерээр ажилд орохоор болчихсон байсан. 2015 оны 06 дугаар сарын 12-ыг хүртэл аймгийн Цагдаагийн хэлтсийн үүдэнд сууж байгаад яахаа мэдэхээ байхад одоо шилжиж явсан н.Бүрэнбаатар даргын өмнө ажил хэцүүдлээ гэж хэлчихээд хотруу явсан. Тэгтэл тэрнээс хойш нэг ч залгаагүй байж сум бүрийн байцаагч дээр эрэн сурвалжлагдаж байгаа гэсэн тоот, зураг явуулаад наачихсан байдаг. Тэгээд хэрэг хэрэгсэхгүй болоод л дээшээ яваад л буцаад сэргээд ирдэг. Энэ бол шүүхрүү шилжүүлж байгаа улсын яллагчийн буруу байхгүй л дээ. 2015 онд хэрэгсэхгүй болсон тогтоолтой улсын яллагч танилцаад гарын үсэг зурсан байсан. Тэрнээс нь хойш ямар нэгэн намайг яллах процессын ажиллагаа явагдаагүй байгаа хэрнээ нэгэнт босоо удирдлагатай учраас дээд шатны прокурор сэргээ гэсний үндсэн дээр шүүхийн байгууллагаар шийдүүлэх нь зүйтэй гэж үзээд яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжсэн гэж үзэж байна. Ирэхээр огт ажиллагаа хийгддэггүй. Л.Мөнх-Эрдэнэ нь намайг Цагдаагийн байгууллагатай хуйвалдаад эсхүл худал мэдүүлэг өгөөд энэ хэргийг замхруулах гээд байна гэж ярьдаг. Яг үнэнийг хэлэхэд хавтаст хэргийн 32-рт байгаа хүргэнтэй нь 3, 4 жил ажиллаж байсны  хувьд тэр хүний гарын үсгийг танина. Хамт ажиллаж байсан улсууд нь хэрэг замхруулах гээд байна гэсэн зүйл байдаг. Иргэний маргааны шинжтэй асуудал гээд өөрөө иргэний шүүхэд нэхэмжлэл гарагчихсан байж хүн хорлох гээд байгаа юм шиг дахин дахин дуудуулаад, энд ирэхээр яах гэж байгаа нь мэдэгдэхгүй байгаад гомдолтой байна. Нэг бодлын шүүхэд шилжсэнд баяртай байна. Шүүх үнэн мөнийг нь олоод өгчихнө. Дээшээ гомдол гаргасан ч нэг нэг удаа гаргана. Прокурорт бол дээд Ерөнхий прокурорт нь хэдэн ч удаа гомдол гаргаж болдог бөгөөд гаргах болгонд нь танил талаараа байдаг юм уу дахин дахин сэргээгдээд ирдэг. Би махны жин болон хэмжээн дээр маргахгүй байгаа. Хотод аваачаад зарахад 60-70 киллограмаар дутсан. Махны жингийн талаар ярихад хэсгийн төлөөлөгч н.Даваажав нь ачаад явж байх замд нь зогсоогоод хэдэн хавирга чанаад идээдхье гэж харснаа өө харлачихсан, муудчихсан мах байна гэсэн яриа гарсан байсан. Би Л.Мөнх-Эрдэнийн яриад байгааг өөрөө авч гарсанаас дундаас нь 60-70 кг мах дутсан талаар тоохгүй, ярихгүй. Хичнээн төгрөгөөр зарсан нь надад сонин биш. Яагаад гэвэл үнэхээр шүүх махны үнийг тогтоогоод өгвөл би төлчихнө. Би өөрөө хөрөнгөгүй ч гэсэн ажилтай, гэхдээ байнга дуудагдаад байгаа учраас ажил байнга солигдож байгаа. Шүүх үнийг нь тогтоогоод өгчихвөл би яаж ийж байгаад төлчихнө. Одоо шүүх эцсийн байдлаар шийдэх гээд байж байна. Яллах дүгнэлт дээр бодит байдлыг гуйвуулан, үнэн байдлыг нуун дарагдуулсны улмаас бусдын өмчлөх эрхийг өөртөө шилжүүлж авах гэсэн байгаа. Надад ийм санаа зорилго байгаагүй. Анхнаасаа Л.Мөнх-Эрдэнэ хувийн компанидаа ашиг олох гэсэн санаа байсан. Улсын яллагчийн шүүмж, хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөллийн яриаг сонслоо. Л.Мөнх-Эрдэнэ бол маш их хэмжээгээр хохирсон гэж хэлээд байна. Энэ хүн үнэхээр хүнд нөхцөлд орчихсон байх боломжтой. Яагаад гэвэл хүүтэй мөнгө зээлчихсэн, ашиг олоогүй. Магадгүй олно гэсэн ашгаасаа доогуур хэмжээгээр мөнгө авчихсан байх боломжтой. Өөрөө 4.600 төгрөгөөр мах худалдаж авсан гэх бөгөөд түүнийг тооцоод үзэхээр 15.700.000 орчим төгрөг болж байгаа. Ашиг нь ийм хэмжээний мах худалдаж авчихаад Алтайн Хүдэрт 20.000.000 төгрөгөөр зараад энэ хүн, нэмэгдсэн өртгийн албан татвараа төлөөд, тээврийн зардлаа гаргаад надад ашгаасаа мөнгө өгсөн бол энэ хүн баланс бариад өгсөн дайны, баланс барьсан мөнгөөрөө хүү төлөөд ашиггүй наймаа хийсэн байна гэж дүгнэж байна. Намайг хохирогчийн өмгөөлөгч өөрт байсан 

5

  эд хөрөнгөө нуух зорилгоор эхнэрээсээ салсан байж магадгүй, улсын хэмжээнд энэ сурвалжлагдаж байгаа хүн яагаад шүүх дээр салаад явж  байдаг юм бэ гэж байна. Улсын хэмжээнд зарлагдсан, эрэн сурвалжлах ажиллагаа 2014 оны 09 дүгээр сарын 06-нд намайг машин барьж явах үед цагдаа барьж авсанаар дуусаж цагдан хорьсон. Хуучин эхнэр маань 2014 оны 03 дугаар сард буюу энэ махны мөнгөний хэрүүл үүссэн байх үед хоёр тийшээ болж байсан. Энэ хэвээр явсаар байгаад сүүлдээ хүүхдийг тэтгэмжийн асуудал гарч зарим сард нь төлж заримд нь төлж чадахгүй явсаар байгаад 2015 оны 05 дугаар сард гэр бүл албан ёсоор салсан. Үүнийг хохирогч болон өмгөөлөгч үзээрэй. Цагдаагийн байгууллагынхан үнэхээр хариуцлагагүй хандсан талаар би ч хохирогчийн талд ч ярьсан. Миний өгсөн тайлбар, хүсэлтийг биелүүлчихсэн бол Л.Мөнх-Эрдэнэ бид хоёр хоёулаа өөр ямар нэгэн барих барьцгүйгээр чи надад ингэж хэлсэн тэгсэн гэж суухгүйгээр тэр нотлох баримттай зэрэгцээд бөөнөөрөө гараад ирсэн бол амар байх байсан.  Энэ нь иргэний хэрэг байсан юм уу, үнэхээр залилсан юм уу гэдэг нь тодорхой харагдах байсан. Энэ дээр цагдаагийн байгууллагын мөрдөн байцаах ажиллагаа явуулсан хүмүүст үнэхээр гомдож байгаа. Өнөөдөр шүүхэд шилжихтэй нийлээд 100 гаруй хоногийг аймагт өнгөрүүлж байна. Аймгийн төв дээр урьдчилан хорих ангид 16 хоног байсан. Ерөөсөө ажиллагаа хийгддэггүй, хүсэлт өгөхөд асууж байгаа нь ч, хэсгийн төлөөлөгч нь ч тийм сэтгэлгүй байдаг юм уу, даалгавар бичихдээ ийм ийм зүйлийг асууж, тодруулж бичих байтал тэрнийг гэрчээр асууж өгнө үү гэсэн л зүйл байгаа. Дээр нь намайг эрэн сурвалжлаад хайгаад байдаг гэсэн. Миний утас асаалттай байж байдаг. Хамгийн сүүлд ахлах мөрдөн байцаагч н.Амгаланбаатар байна гээд 70 гарсан хөгшин миний аавруу залгаж хэрэг нь сэргэсэн яаралтай явуул гэж хэлдэг. Аав  надруу чи тэр н.Амгаланбаатартайгаа яриач гээд би асуухад би рабортонд орж байна эргээд залгая гээд тасалсан. Тэгээд чимээгүй болчихоор нь уурхайруу явчихсан байсан чинь надруу 04 дүгээр сарын 22-ны өдөр орой 19 цагт надруу залгаад чи Говь-Алтай аймагт 1 дэх өдрийн өглөө ирчихсэн байх хэрэгтэй байна. Хэргийн чинь хугацаа дууссан. Яаралтай ир гэдэг. Би тэгэхэд нь уурлаад тийм л юм бол эрт хэлэхгүй яасан юм. Би ажлаа зохицуулж дуусгаад очих боломжтой байсан гэх мэтчилэн О.Уламбаярыг хайсан олдохгүй байна гэсэн тэмдэглэл хэргээр дүүрэн. Надруу хэн ч утсаар яриагүй. Н.Оргил гэх Баянгол дүүргийн байцаагч гэх залуу надруу 2014 оны 04 дүгээр сард яриад хаана байна гэхээр нь би Гачууртад Шар хоолойн ам гэх газар хагалж байна шаардлагатай бол ирээд уулз гэхэд чи хотруу орж ирээд залгаарай гэсэн. 09 дүгээр сар хүртэл надруу хэн ч залгаагүй. Гэтэл улсын хэмжээнд эрэн сурвалжлагдчихсан байж байгаагаа би мэдэхгүй байхад яаж нэг замын цагдаа овог нэр цээжилчихсэн байж байгаад барьж авсан. Би тэрийгээ мэдэхгүй явж байгаад хилээр гарахдаа баригдах ч байсан юм уу гэдгийг ойлгохгүй байна. Цагдаагийн байгууллага үнэндээ хайхрамжгүй хандсан. Прокурорын газрын яллах дүгнэлт үйлдэгдэхээс өмнө 2016 оны 02 дугаар сарын 15-16-ны өдөр аймгийн Ерөнхий прокурор н.Ганбаатар гэх хүний Л.Мөнх-Эрдэнийн гаргасан хүсэлтийг нь иргэний хэргийн шинжтэй байх тул хүлээн авахаас татгалзаад дараа нь энэ яллах дүгнэлтийг үйлдэхээс өмнө Улсын Ерөнхий Прокурорын газраас  хэргийг сэргээж шалгах тухай даалгавар ирсэн байдаг. Үүний дагуу энэ хэрэг сэргээгдсэнээс хойш шүүхэд шилжих хугацаанд миний дансны хуулгууд, болон миний гэр бүл салсан тухай шүүхийн захирамж шийдвэр л нэмэгдсэн. Өөр ямар ч нотлох баримт, ямар ч зүйл нэмэгдээгүй байж өмнө нь хэрэгсэхгүй болгосон тогтоолдоо бичиж байсан гэрчүүдийн мэдүүлгүүдийг нөгөө талаас нь эсэргээр нь хуулаад биччихсэн байсан. Энэ бол гэмт хэргийн бүрэлдэрхүүнгүй, өөртөө ашиг олчихьё, энэ хүний өмчлөх эрхийг булаачихья 

6

  гэсэн зүйл байхгүй. Зараад авсан байсан мөнгөө авчираад өгчихсөн. Би бие сэтгэл, ажлаараа хохирч байна. 3-4 удаагийн ажил солилоо. Одоо хоёр компанитай гэрээ хийчихсэн Хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр сургалт ордог. Энд байж байгаад яваад очиход гэрээг цуцалчихсан байвал би дахиад л ажил хайна. Ийм л байдалтай байна. Анхнаасаа иргэний маргаанаараа шийдүүлсэн бол аль хэзээнээ шийдвэр гараад  гэр бүл цуцлагдаж амьдарч байсан байр маань н.Гэрэлбаатарын нэр дээр шилжихээс өмнө энэ маргаан шийдэгдчихсэн байсан бол хэн хэндээ амар байх байсан. Ядаж Л.Мөнх-Эрдэнэд барьцааны хөрөнгө үлдэх байсан. Одоо ингээд жонхуурсан хэзээ салах нь ч мэдэгдэхгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар иргэний хуулийн  61 дүгээр зүйлд зааснаар иргэний маргааны шинжтэй байна гээд шийдэгдэх юм бол тухайн үедээ нотлох баримтаа гаргаад хохирлыг барагдуулахад бэлэн байгаа. Тийм учраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй учир хавтаст хэргийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хохирогчийг иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжоор хангаж өгнө үү гэв.

          Хохирогч Л.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгч О.Уламбаяр бид 1995-1998 оны найзууд гэж хэлж болно. Тухайн үед Говь-Алтай аймагт Цагдаагийн хэлтэст эдийн засгийн төлөөлөгч байсан. Хүн чанарын хувьд тухайн үед сайн байсан. Тийм ч учраас сайхан найзалж нөхөрлөж явдаг гэж боддог. Тэр үед хил дээр эдийн засгийн төлөөлөгч хийж байхдаа буу гаргаж дээрэмдсэн гэж ял шийтгэгдэж байсан. Тэр нь гарсангүй. Тэр хэргийн улмаас шилжиж байсан. 2000 оны үед хотод уулзаж хоол идээд салсан. Тэрнээс  хойш уулзалдаагүй байж байгаад 2013 онд Алтайн Хүдэрийн кемп дээр Хьюндай компанийн төлөөлөгчтэй тэднийд сэлбэг нийлүүлэхээр төлөөлөгч нарыг дагуулж уулзуулж байхад О.Уламбаяр намайг цонхоор дуудаж уулзсан. Тэрнээс хойш утсаар нэг хэсэгтээ харилцсан. Намайг боломжтой байгаа дээр мах нийлүүлэх боломжтой байна шүү гэхээр нь энэ махыг авч бэлдсэн. Н.Жаргалан гэх залуугаас 18.000.000 төгрөгийн мах авч хөлдөөж бэлтгэж тавьсан. Тэгээд О.Уламбаяртай яриад тэр өдөр гараад ирчихсэн хойно ийм зүйл яриад байна. Өөрөө цагдаа байсан учир эрүүгийн хэргийн гарц гаргалгааг олж чаддаг болохоор ингэж мэдүүлж байна. Тэр мессежний он сарыг хараарай. 6 дахь өдөр орлого авна гэсэн байгаа. Тэгээд найз Жаргалангийн хамт 8827 дугаар машины жолоочийг 500.000 төгрөгөөр хөлслөөд очиход үүдэнд бичиг браимтаа шалгуулаад ор гэсэн. Тэгэхэд О.Уламбаяр тосоод зогсож байсан. Бид нар шөнөжингөө яваад өглөө нь очиход Алтайн Хүдэрийн гуанзанд оруулж хооллочихоод махаа буулгачих энэ хүмүүст хэлчихсэн байгаа гээд Бархасбадь, н.Амаржаргал нарт хэлчихээд явсан. Буулгаж байх үед өөрөө орж ирэхэд нь чамайг улаалгахааргүй мах байгаа биздээ гэж хэлж байсан. О.Уламбаяр нь баахан муудсан аккумляторууд ачаад зөрөөд Алтай яваад өгсөн. Бид хэд махаа буулгаж жинлэхэд жингийн зөрүү гарч эхэлсэн. Бид нар тэгэнгүүд дахин цөөн тоогоор жинлээд 3.416 киллограм болоод бичиг баримт үйлдэж тэр ойройдоо буцаад явсан. О.Уламбаяр нь тухайн үед 2 сарын цагаан сарын өмнөхөн мөнгийг шилжүүлж өгнө гэж байсан. Мессежүүд ч тодорхой биччихсэн. Цагаан сар өнгөрөхөд алга болчихсон. Би нэг сүүлд нь залгахад Алтайн Хүдэрт махыг чинь өгчихсөн. Бас ногооны мөнгө орж ирэхээр талыг нь өгнө гэж махыг аваад хэрэглэсэн гэж ойлгохоор мессеж бичиж байсан. 3 сар өнгөрөхөд утас нь холбогдохгүй алга болсон. Би салсан гэх эхнэр н.Гэрэлбаатартай ярихад надаас салаад алга болсон, чиний мөнгө гээд мөнгө байсан. Тэрийг байрны лизингийн мөнгөнд хийсэн.  Би тэрнээс нь 6.000.000 төгрөгийг нь аваад хэрэглэчихсэн гэж 

7

  байсан. Сүүлдээ би төлөлцье гэж байгаад алга болсон. О.Уламбаяр нь таг алга болчихсон хүнээс мөнгө зээлээд сард банкны хүүд 900.000 төгрөг төлж эхэлсэн. Би хүндрэлтэй байдал дорсон учир хайгаад арга ядаад 2015 оны 03 дугаар сарын 24-ны өдөр үдээс хойш Цагдаагийн газарт өргөдөл гаргаж өгсөн. Гэтэл энэ хэрэг анхнаасаа мөрдөн байцаах тасгийн дарга н.Амартүвшин гэх найз нь нэг ангийн найз нь байсан. Намайг өгсөний дараахан тайлбар гэж орж ирсэн. Н.Амартүвшин бол байнга О.Уламбаярыг үүнтэй холбоотой мэдээллээр байнга хангаж байсан. Цагдаагаас хайгаад 9 сар болсны дараа баригдаж ирсэн. Энд хэд хоног баригдаж байгаад мөрдөн байцаах тасгийн даргын өрөөнд компьютер тоглоод сууж байсан. Гадаа лав хүлээгээд сууж байсан түүх байхгүй. О.Уламбаяр нь цагдаа нь зөвхөн миний талд ажилласан гэж байсан. Харин ч О.Уламбаярын талд ажилласан. Энэ хэрэг гараад 3 жил болоод шүүх хурал болж байсан. 8827 гэх маятийны жолооч бүх зүйлийг мэддэг. Энэ хүний мэдүүлгийг авахуулах гээд очиход аваагүй. Тэр залуу бол бүх процессыг мэдэж байгаа.  Намайг энд тэнд нөлөөлөөд энэ хэргийг сэргээлгээд байна гэдэг О.Уламбаярт хэлэхэд овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ. Чиний хийсэн хэргийн хүрээнд ийм зүйл болж байгааг мэдэж байгаа биздээ. Энэ хэргээс болж огцом стресст орж толгойны үс унаж хэцүү байдалд орсон. Мөнгө зээлсэн хүн байнга гэрт ирж дарамтлаад байсан. Тэгэхэд энэ хүн адууны мах зарсан мөнгөөрөө хотод буудал хэсэж, хүүхэндээд явж байсан. Энэ хүнээс болж банкны хүүнд шахагдсаны улмаас олон удаа хот явсан. Бас найз нөхдийнхөө унаанд бензин хийгээд хайгаад олон удаа явж байсан. Олон удаа явсан зардал мөнгө энэ хохирол ороогүй байгаа. Тэр байтугай Алтайн Хүдэрт очихдоо машин хөлсөлсөн 500.000 төгрөг ч ороогүй байгаа. Өөр мөнгө нэхэмжлээгүй байхад тэгж хэлж болохгүй. Энэ мөнгө бол зөвхөн тэр хүүний л мөнгө. Өнөөдөр 1 киллограм мах 300 төгрөг байлаа гэхэд тэрийг авч явж муутгачихаад тэр махыг би 200 төгрөрөөр зарна. 200 төгрөгийг өгчихвөл болчихно гэсэн зүйл яриад сууж болохгүй. О.Уламбаярыг тухайн үед найзалж байсан шигээ хүн чанартайгаа байгаа байх гэж бодсон. Тэгээд би олон зүйл хэлж байсан, хүн чанар үнэхээр алдагдсан, нөгөө сүнсгүй худалч гэж ойлгож болно. Энэ мессежнүүд нь байгаагүй бол намайг юу ч гэж хэлж мэдэх байсан. Бид нар хүнд буруу зүйл хийсэн бол улайж ичдэг. Гэтэл энэ хүн юу ч боддоггүй. Энэ дээр гомдолтой байна. Үүнээс болж зээлийн хүү яваад болдоггүй сүүлдээ би зээл авсан хүнээсээ зээлийн хүүг зогсоогоод өгөөч гээд байгууллагаасаа 10.000.000 төгрөгийн цалингийн зээл аваад гал унтраах төдий л зүйл өгч байсан. Хүү нь зогсохгүй байсан. Намайг ингэж хохироочихоод хүн гүжирдсэн гээд шүүхийн байгууллагаар шийдүүлэх гээд байна. Би шүүхийн байгууллагаар орж үзээгүй. Тэрийг минь мэдэхгүй далимдуулаад намайг дарамтлаад байгаа. Би энэ хүнийг дарамтлаагүй. Мах зарсан, махыг чинь буцаах гэж байна гээд би Алтайн Хүдэр ХХК-д аваачиж махаа өгсөн болохоос О.Уламбаярт өгөөгүй, гэтэл намайг гуйгаад гэнэт ачаад ирсэн гэх зүйл яриад байж болохгүй. Намайг архи уучихаад хууль шүүхийн байгууллага нь бүгдийг нь тогтоогоод өгнө. Яах гэж цагдаад өгсөн юм гэж намайг дарамталж байсан хүн. Би Прокурорын ерөнхий газар хүртэл энэ хийсэн үйлдлийг, бичлэгийг нь, хэлж ярьж байсан зүйлийг явуулсан. Энэ хохиролыг хурдан төлүүлж өгнө үү. Жижиг зардлыг тооцохгүйгээр яг бодит 28.000.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Үүнийг батлах зүйл бол албан газраасаа авсан 10.000.000 төгрөгийн зээл байгаа. Шүүгдэгчээс намар 9.800.000 төгрөг авсан гэв.

         Улсын яллагчийн хүсэлтээр мах ачиж явсан гэрч Д.Энхбаатарын мэдүүлэг /хх 24-рт/, гэрч Б.Бадамцэцэгийн мэдүүлэг /хх 25-рт/, гэрч Я.Ганхуягын мэдүүлэг /хх 26-рт/, 

8

  гэрч Ц.Бархасбадийн мэдүүлэг /хх 95-рт/, гэрч Х.Амаржаргалын мэдүүлэг /хх 154-рт/, гэрч Р.Тогтохбаярын мэдүүлэг /хх 202-рт/, хохирогч Л.Мөнх-Эрдэнэнийн утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 42-рт/ зэрэг нотлох баримтыг, хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрч Д.Баттүвшингийн мэдүүлэг /хх 153-рт/, гэрч М.Жаргалангийн мэдүүлэг /хх 161-рт/, гэрч Р.Тогтохбаярын мэдүүлэг /хх 202-рт/, мах хүлээн авсан баримт, орлогын баримт, зарлагын баримт /хх 3-4-рт/, шүүгдэгч О.Уламбаярын тайлбар /хх 9-10-рт/, шүүгдэгчийн ажлын байрны тодорхойлолт /хх 170-171-рт/, Алтайн Хүдэр ХХК-ийн тодорхойлолт /хх 136-р/ зэрэг нотлох баримтыг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрч Д.Энхбаатарын мэдүүлэг /хх 24-рт/, Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаартай гомдлыг хүлээн авахаас татгалзсан тогтоол /хх 34-рт/, гэрч Ц.Бархасбадийн мэдүүлэг /хх 95-рт/, гэрч Д.Гансүхийн мэдүүлэг /хх 96-рт/, гэрч А.Баттогтохын мэдүүлэг /хх 97-рт/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх 99-рт/, гэрч Б.Бөхбаатарын мэдүүлэг /хх 100-101-рт/, гэрч М.Гэрэлбаатарын мэдүүлэг /хх 128-129-рт/, гэрч Л.Мөнхзулын мэдүүлэг /хх 163-164-рт/, Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгох тухай 114 тоот тогтоол /хх 145-рт/ зэрэг баримтыг тус тус шинжлэн судалж, үзлэг хийв.

         Шүүгдэгч О.Уламбаяр нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Алтайн Хүдэр ХХК-ны Таян нуурын уурхайн кемпид зохицуулагчаар ажиллаж байхдаа 2014 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр иргэн Л.Мөнх-Эрдэнийн нийт 3416 кг адууны махыг 1 кг тутмыг нь 6000 төгрөгөөр буюу нийт 20.496.000 төгрөгөөр уурхайн ажилтнуудын хүнсний хэрэгцээнд худалдаж авна гэж худлаа хэлж уурхайн агуулахад буулгасаны дараа уг махыг 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотруу ачуулж зарж борлуулж залилан мэхэлсэн гэмт хэргийг үйдсэн болох нь яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь тогтоогдож байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэлтэй байна гэж үзлээ.
         
        Учир нь залилан мэхлэх гэмт хэргийн субьектив тал нь шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл, эс үйлдэхүй байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан “…Тухайн мах бууж байх үед гэрээ хийгээгүй байсан учраас падаан бичихгүй, бүртгэлд битгий аваарай, тусад нь тавиарай гэж хэлэхийг хохирогч нь өөрөө хараад зогсож байсан. Хохирогч нь гараар падаан бичиж өгөөд мах хүлээж авлаа гэсэн л баримт бичиж өгсөнөөс биш О.Уламбаяртай, Алтайн хүдэр ХХК-тай гэрээ хийсэн талаар ямар нэгэн баримт байхгүй. Энэ дээр бол ямар нэгэн байдлаар махыг нь аваад хохироогоод байх субьектив санаа зорилго байгаагүй гэж үзэж байна.Иймд  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр О.Уламбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн саналыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
 
         Мөн хавтаст хэргийн 5, 16 дугаар хуудсан дахь Алтайн хүдэр ХХК-д мах хүлээж авсан орлогын  болон “Лус-Алтай” ХХК-аас мах өгсөн зарлагын баримтууд дээр   “Лус-Алтай” ХХК мах нийлүүлсэн байхад тус компани  хэзээ, хэдэн гишүүнтэй байгуулагдсан, ямар үйл ажиллагаа эрхэлдэг эсэх, түүний захирал нь хэн гэдгийг 

9

  нарийвчлан шалгаж тогтоолгүйгээр хохирогчоор иргэн Л.Мөнх-Эрдэнийг шууд тогтоосон нь хохирогчийг зөв тогтоогоогүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлээгүй байх тул шүүх үнэлэх боломжгүй байна.

         Мөн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд шүүгдэгч О.Уламбаярын бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан бүрэлдэхүүнүүдээс тохирох бүрэлдэхүүнийг тодорхойлж өгөөгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.
  
         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, мыөн хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна. 

         Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, О.Уламбаяр нь 29  хоног цагдан хоригдсон, Л.Мөнх-Эрдэнэд 9.800.000 төгрөг төлсөн зэргийг дурдах нь зүйтэй байна.

         Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хуульд заасны дагуу ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.