Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 00542

 

 

 

 

 

 

 

 

 2017 оны 05 сарын 15 өдөр                Дугаар 142/ШШ2017/00542                            Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: 1967 онд төрсөн, 50 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-12-26 тоотод оршин суух Ламлай овгийн Бэгзсүрэнгийн Оюун-Эрдэнийн /регистрийн дугаар УХ67040626/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1962 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-1-110 тоотод оршин суух Мэндбаяр овгийн Пүрэвсүрэнгийн Нямдорж /регистрийн дугаар ФА62112674/,

Хариуцагч: 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-1-110 тоотод оршин суух Их мандал овгийн Цэрэндагвын Ариунаа /регистрийн дугаар МЗ66032901/ нарт холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 384 800 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч, хариуцагч Ц.Ариунаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.ОюунЭрдэнэ нь “Хур трейд”ХХК-ийн захирал П.Нямдорж, түүний эхнэр Ариунаа нарт тэдний гуйсны дагуу 2012 оны 11 дүгээр сарын 01-нд 4 000 000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 03-нд 4 500 000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 07-нд 5 000 000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 08-нд 5 000 000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 19-нд 5 000 000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 20-нд 15 000 000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 03-нд 15 000 000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 06-нд 15 000 000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 22-нд 1 000 000 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 17-нд 20 000 000 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 12-нд 20 000 000 төгрөг нийт 109 500 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй,

Мөн 2013.12.10-нд 2 000 000 төгрөг, 2013.12.20-нд 2 000 000 төгрөг, 2013.12.30-нд 20 000 000 төгрөг, 2014.01.22-нд 2 000 000 төгрөг, 2014.01.27-нд 2 000 000 төгрөг тус тус нийт 28 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр нийт 137 500 000 төгрөгийг барьцаагүйгээр зээлдүүлсэн болно.

 

Зээлийг компанийхаа бизнесийн үйл ажиллагаанд буюу орон сууц барих барилгын ажилд хэрэглэх зорилготойгоор авсан. Миний хувьд Нямдорж Ариунаа нарыг урд өмнө нь сайн таньдаг бизнесийн үйл ажиллагаа нь жигдэрсэн их найдвартай хүмүүс гэж итгэн ямар ч барьцаа авалгүйгээр итгэж мөнгө зээлдүүлсэн. Тухайн үед надад мөнгө байхгүй үед ч би Нямдорж, Ариунаа нарт гуйсан мөнгийг нь тус болох гэж хүнээс болон ах дүүгээсээ хүртэл олж өгч байсан. Зээлийг Ариунаагийн Голомт банкны дансаар болон бэлнээр өгч байсан. Ингээд уг авсан зээлүүдийг тохиролцсон цаг хугацаандаа төлж байгаагүй хүү өгч явж байсан. Нямдорж, Ариунаа нар нь эхний авсан 8%-тай 109.500.000 төгрөгний 2012.11.01-ээс 2013.08.26 өдөр хүртлэх 10 сарын хүү болох 24.926.000 төгрөгнөөс 24.426.000 төгрөгийг өгч 500.000 төгрөгний хүү дутуу өгсөн болно. Ингээд бид 2013.08.26-нд зээлийн гэрээний үнийн дүнг тооцоо нийлэн дүгнэж зээлийн хүүг 5% болгон буулгаж дутуу өгсөн хүүний 500.000 төгрөгийг үндсэн зээл 109.500.000 төгрөгөн дээр нэмж нийт 110.000.000 төгрөгийг нэг зээлийн гэрээн дээр нэгтгэж 2013.08.26-аас 2015.12.26 өдөр хүртэл сарын 5%-н хүүтэйгээр 840 хоногийн дараа төлөхөөр хугацаа хариуцлагыг тохиролцсон болно. Мөн сүүлд зээлдүүлсэн 6%-н хүүтэй 28.000.000 төгрөгний 2013.12.10-аас 2014.07.23 өдөр хүртлэх 7 сар гарангын хүү болох 10.884.000 төгрөгнөөс 10.000.000 төгрөгний хүүг 2014.07.23-нд өгч мөн адил зээлийн хүүг 5% болгон бууруулан нэг зээлийн гэрээн дээр нэгтгэж 2014.07.20-оос 2015.12.20 өдөр хүртэл сарын 5%-н хүүтэйгээр 510 хоногийн дараа төлөхөөр хугацаа хариуцлагыг тохирсон болно. Гэвч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн ямар ч үүрэг гүйцэтгэгдээгүй өдий хүрлээ. Иймд цаашид нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй тул Нямдорж Ариунаа нараас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг нэхэмжлэн шаардаж шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрсэн. Бидний хооронд хийгдсэн зээлийн гэрээнд зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5%-иар бодож алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх заалт байгаа. Үүний дагуу зээлүүдийн төлөх хугацаа 14 сараар хэтэрсэн ба алдангийн хэмжээ үндсэн зээлийн 50%-иас хэтэрч байгаа тул хуулийн хүрээнд нийцүүлэн үндсэн нийт зээл болох 138.000.000 төгрөгний 50% болох 69.000.000 төгрөгний алдангийг Нямдорж, Ариунаа нараас нэхэмжилж байна.

Иймд хариуцагч Нямдорж, Ариунаа нараас үндсэн зээл 138.000.000 төгрөг, хүү 177.800.000 төгрөг, алданги 69.000.000 төгрөг, нийт 384.800.000 төгрөгийг нэхэмжлэгч Оюун-Эрдэнэ надад гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч П.Нямдорж, Ц.Ариунаа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй иргэн Б.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй, иргэн П.Нямдорж, Ц.Ариунаа нарт холбогдох иргэний хэрэгт, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад энэхүү тайлбарыг гаргаж байна. Бидний хувьд Б.Оюун-Эрдэнэтэй 20-иод жил нэгнийгээ мэдэх, сайн харилцаатай бөгөөд энэ бүх хугацаанд түүний ломбардаас хэрэгцээ, шаардлагатай үедээ нэг нь мөнгө зээлж, нөгөө нь зээлүүлж, нэг нэгнийхээ итгэлийг эвдэлгүй, хэн хэндээ тус нэмэр болсоор ирсэн. 2013 оноос улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэн, хямралтай холбоотойгоор бидний бизнесийн үйл ажиллагааны хэвийн байдал алдагдан, төлөвлөж байсан ажлууд удаашрах, тасалдах, хойшлогдох зэргээр доголдож эхэлсэн юм.

Ингээд Б.Оюун-Эрдэнийн зээлийг төлж чадаагүй өдий хүргэсэн нь үнэн. Бидний хувьд хямрал болоогүй байсан бол урьдын адил түүнээс зээлсэн мөнгөө төлөөд явах байсан нь ойлгомжтой. Өнгөрсөн хугацаанд бид Б.Оюун-Эрдэнэтэй хэдэн удаа уулзаж, зээлийн асуудлаар ярилцаж, хэдэн янзын гарц, хувилбар санал болгож байсан боловч олигтой шийдэлд хүрч чадаагүй юм. Бид түүнээс зээлсэн 137,5 сая төгрөгөө нэг нугалаад 275 сая төгрөг болгоод өгье гэхэд тэр хүлээж аваагүй. Тэгэхээр нь бид 300 сая төгрөг дээр тогтоё гээд болоогүй. Дараа нь 350 сая төгрөг дээр тохироё, энэнээс илүү өгч чадахгүй нь гэдгээ хэлсэн. Гэвч илүү их мөнгө авна гэсэн. Бидний зээлсэн мөнгө 137,5 сая төгрөг байтал, тэр биднээс 2016 оны 10 сард 452 саяыг нэхэж эвлэрэлээр орьё гэхэд нь бид зөвшөөрөөгүй, 2017 оны 01 сард 433 саяыг нэхэж тооцоо нийлэх акт хийж гарын үсгээ зур гэхэд нь бид зураагүй, дараа нь 400 саяыг нэхэж байсан бол, харин одоо 384 саяыг нэхэмжилж шүүхэд ханджээ. Бид түүнтэй өнгөрсөн бүх хугацаанд боломжоороо тохиролцохыг хичээсэн боловч, тэрээр илүү их мөнгө буюу бидний зээлсэн мөнгийг 3 дахин нугалж нэхээд түүнийг нь зөвшөөрөхгүй болохоор шүүхэд хандсан тул одоо харин асуудлыг хуулийн дагуу шийдүүлэх нь зөв гэж үзэж байна.

Тэрээр ингэж хэт их мөнгө шаардаж, санасандаа хүрэх гэж хугацаа алдаж байгаагүй бол бид өдийд зээлийг бололцоотой байдлаараа төлөөд дуусчихсан байх байсан.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бидэнд 2012 оны 11 сарын 01-ээс 2013 оны 08 сарын 12- ны хооронд 11 удаагийн зээлийн гэрээгээр, сарын 8 хувийн хүүтэй 109.500.000 төгрөг, мөн 2013 оны 12 сарын 10-аас 2014 оны 01 сарын 27-ны хооронд 5 удаагийн зээлийн гэрээгээр, сарын 6 хувийн хүүтэй 28.000.000 төгрөг, нийт 137.500.000 төгрөгийг зээлдүүлсэн талаар дурдсан байна.

       1. 2012 оны 11 сарын 01-нээс 2013 оны 08 сарын 12-ны хоорондох 11 удаагийн зээл болох сарын 8 хувийн хүүтэй 109.500.000 төгрөгийн зээлийн хүү 24.496.000 төгрөгийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулсан, одоо зөвхөн үндсэн зээлийн үүрэг 109.500.000 төгрөг үлдсэн байгаа.

Жич: Бодит байдал дээрээ 109.500.000 төгрөгийн 11 ширхэг зээлийн гэрээнүүд нь тухайн үедээ бүгд 1 сарын хугацаатай /хүү нь нийт 8.760.000 төгрөг/ байсан боловч, нэхэмжлжлэгч сүүлд нъ биднийг тэдгээр гэрээнүүдийг авчрахыг шаардаж, биднээс хураан авч ураад, оронд нъ урт хугацаатай гэрээнүүдийг өгч биднээр зуруулсан болохоор одоо бид өөр нотлох баримтгүйн улмаас арга буюу эдгээр гэрээнүүдээ /хүү нь нийт 24.496.000 төгрөг/ хэргийн нотлох баримт болгон өгч байна.Гэхдээ уг зээлийн гэрээнүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.

2. 2013 оны 12 сарын 10-аас 2014 оны 01 сарын 27-ны хоорондох 5 удаагийн зээл болох сарын 6 хувийн хүүтэй 28.000.000 төгрөгийн зээлийн хүү болон үндсэн зээлд 10.000.000 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 19.680.000 төгрөг үлдсэн байгаа.

Жич: Нэхэмжлэгч нъ биднийг мөн 28.000.000 төгрөгийн 1 сарын хугацаатай 5 ширхэг зээлийн гэрээнүүдийг авчрахыг шаардаж, оронд нь урт хугацаатай гэрээнүүдээр солих гэсэн боловч харин бид эдгээр гэрэээнүүдээ тухайн үедээ гэртээ хайгаад олоогүй юм.Уг зээлийн гэрээнүүдийн ч хөөн хэлэлцэх хугацаа мөн дууссан гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан 109.500.000 төгрөгийг нэг зээлийн гэрээн дээр нэгтгэж, мөн 28.000.000 төгрөгийг нэг зээлийн гэрээн дээр нэгтгэж тус тус хийсэн гэснийг зөвшөөрөхгүй байна. Бидэнд уг нэгтгэгдсэн гэх гэрээнүүдийн дагуу бодитоор зээл /мөнгө буюу эд хөрөнгөөр/ олгогдоогүй учир уг зээлийн гэрээнүүдийг /Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу/ байгуулагдсанд тооцох бодит байдлын болоод хууль зүйн боломж байхгүй гэж үзэж байна. Иймд байгуулагдсанд тооцогдох боломжгүй гэрээг үндэслэн нэхэмжлэгчийн шаардаж буй 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ болон түүний хугацаа, алдангийг хариуцагчийн хувьд эс зөвшөөрч байгаагаа үүгээр илэрхийлье. Нэхэмжлэгчийн өмнө нь хийсэн гэрээнүүдээ халхавчлах зорилгоор, хариуцагчийн хуулийн мэдлэггүй байдлыг ашиглан, сүүлд нөхөж хийсэн 5 хувийн хүүтэй, урт хугацаатай 2 ш зээлийн гэрээг халхавч гэрээ буюу хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна.Иймд дээрх бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байхад нэхэмжилсэн 384.800.000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ хариуцагч П.Нямдорж, Ц.Ариунаа нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 384 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч 2013 оны 08 дугаар сарын 26, 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээнүүдийг үндэслэн хариуцагч П.Нямдорж, Ц.Ариунаа нараас 384 800 000 төгрөг нэхэмжилж байгаа ба шүүхийн хэлэлцүүлэгт “...хариуцагч нарын өөрсдийнх нь хүсэлтээр өмнө нь хийсэн байсан гэрээнүүдээ нэгтгэж 2013 оны 08 дугаар сарын 26, 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрүүдэд дахин зээлийн гэрээ хийсэн.Энэ гэрээнүүдийн дагуу 110 000 000 төгрөг, 28 000 000 төгрөгийг хариуцагч нарт өгөөгүй ч өөрсдөө сайн дураараа гэрээ хийж баталгаажуулсан учраас би энэ гэрээнүүдийг үндэслэн үндсэн зээл үндсэн зээл 138 000 000 төгрөг, хүү 177 800 000 төгрөг, алданги 69 000 000 төгрөг, нийт 384 800 000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байгаа” гэсэн тайлбар гаргасан.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...зээлийн гэрээнүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарласан.

Харин хариуцагч П.Нямдорж шүүх хуралдаанд “...зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч үндсэн зээл 137 000 000 төгрөгийн хувьд нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжтой” гэсэн тайлбар гаргасан.

П.Нямдорж Б.Оюун-Эрдэнэнээс 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 4 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 300 хоногийн хугацаатай, 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 4 500 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 240 хоногийн хугацаатай, 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 5 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 180 хоногийн хугацаатай, 2013 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 60 хоногийн хугацаатай, 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 20 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 60 хоногийн хугацаатай, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 20 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 2 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай,

Ц.Ариунаа Б.Оюун-Эрдэнээс 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 5 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 120 хоногийн хугацаатай, 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 5 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 120 хоногийн хугацаатай, 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 15 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 90 хоногийн хугацаатай, 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 15 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 90 хоногийн хугацаатай, 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 15 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 90 хоногийн хугацаатай, 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 20 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, нийт П.Нямдорж, Ц.Ариунаа нар Б.Оюун-Эрдэнээс 137 500 000 төгрөгийг тодорхой хугацаа, хүүтэйгээр зээлсэн нь, зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон нь зээлийн гэрээнүүд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

2012 оны 11 дүгээр сарын 01-нээс 2013 оны 08 дугаар сарын 12-ны хооронд зээлсэн нийт 109 000 000 төгрөгийн 10 сарын хүүд тооцож хариуцагч нар 24 426 000 төгрөг өгсөнийг нэхэмжлэгч хүлээн авч 2012 оны 11 дүгээр сарын 01-нээс 2013 оны 08 дугаар сарын 12-ны хоорондох гэрээ тус бүр дээр 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр уг гэрээгээр тохирсон хугацааны хүүг авсан болохоо хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулан дахин хүүгээс дутуу үлдсэн 500 000 төгрөг дээр үндсэн зээл 109 500 000 төгрөгийг нэмж нийт 110 000 000 төгрөгийг 360 хоногийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, нийт 215 600 000 төгрөг буцаан төлөхөөр 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээг Б.Оюун-Эрдэнэ П.Нямдорж нарын хооронд байгуулсан нь,

Мөн 2013 оны 12 дугаар сарын 10-наас 2014 оны 01 дүгээр сарын 27-ны хооронд зээлсэн нийт 28 000 000 төгрөгийн 7 сарын хүүд тооцож хариуцагч П.Нямдорж 10 000 000 төгрөгийг Б.Оюун-Эрдэнийн Голомт банкны  дансанд 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлснийг нэхэмжлэгч хүлээн авч 2013 оны 12 дугаар сарын 10-наас 2014 оны 01 дүгээр сарын 27-ны хоорондох гэрээ тус бүр дээр 2014 оны 07 дугаар сарын 20, 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр уг гэрээнүүдээр тохирсон хугацааны хүүг авсан болохоо хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулан дахин үндсэн зээл 28 000 000 төгрөгийг 150 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэй, нийт 36 400 000 төгрөг буцаан төлөхөөр 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээг Б.Оюун-Эрдэнэ П.Нямдорж нарын хооронд байгуулсан нь зохигчдын тайлбар, 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн, 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээнүүдээр тогтоогдож байгаа.

Нэхэмжлэгч 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 110 000 000 төгрөгийн, 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 28 000 000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг үндэслэн хариуцагч нараас үндсэн зээл 138 000 000 төгрөг, хүү 177 800 000 төгрөг, алданги 69 000 000 төгрөг, нийт 384 800 000 төгрөг нэхэмжилж байгааг хариуцагч нар “...дээрхи зээлийн гэрээнүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцэж байгаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах үндэстэй гэж үзсэн.Үндэслэл нь :

1.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

Гэтэл Б.Оюун-Эрдэнэ П.Нямдорж нарын хооронд байгуулсан 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 110 000 000 төгрөгийн, 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 28 000 000 төгрөгийн зээлийн гэрээнүүдээр Б.Оюун-Эрдэнэ П.Нямдоржид 110 000 000 болон 28 000 000 төгрөгүүдийг шилжүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул дээрхи гэрээнүүдийн дагуу хариуцагчаас төлбөр гаргуулах үндэсгүй гэж дүгнэлээ.

Харин хариуцагч П.Нямдорж 2012 оны 11 дүгээр сарын 01-нээс 2013 оны 08 дугаар сарын 12-ны хооронд зээлсэн нийт 109 000 000 төгрөгийн, 2013 оны 12 дугаар сарын 10-наас 2014 оны 01 дүгээр сарын 27-ны хооронд зээлсэн нийт 28 000 000 төгрөгийн тухайд маргаагүй, түүнчлэн хэрэгт авагдсан 2012 оны 11 дүгээр сарын 01-нээс 2013 оны 08 дугаар сарын 12-ны хоорондох,  мөн 2013 оны 12 дугаар сарын 10-наас 2014 оны 01 дүгээр сарын 27-ны хоорондох зээлийн гэрээнүүдээр / жижиг / П.Нямдорж, Ц.Ариунаа нар нь нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнээс нийт 137 500 000 төгрөгийг, тодорхой хувиар, хугацаагаар, зээлийг буцаан төлөх хугацаа хэтрүүлбэл хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдож байх тул дээрхи гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгчид шаардах эрх үүснэ гэж үзлээ.

2. / 109 500 000 төгрөгийн зээлийн тухайд / 2012 оны 11 дүгээр сарын 01-нээс 2013 оны 08 дугаар сарын 12-ны хооронд зээлсэн нийт 109 000 000 төгрөгийн хүүд 24 426 000 төгрөгийг нэхэмжлэгч авсан болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй, түүнчлэн 2012 оны 11 дүгээр сарын 01-нээс 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрүүдийн зээлийн гэрээнд хүү өгсөн, авсан талаархи талуудын гарын үсэг бүхий бичилтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг 109 000 000 төгрөгийн гэрээгээр тохирсон хугацааны хүүг хариуцагч нараас авсан гэж үзэж, харин алданги төлөхөөр тохиролцсон талуудын бичгээр байгуулсан гэрээг үндэслэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээний алданги 54 750 000 төгрөгийг үндсэн зээл 109 500 000 төгрөгийн хамт, нийт 164 250 000 төгрөгийг,

3. / 28 000 000 төгрөгийн зээлийн тухайд / 2013 оны 12 дугаар сарын 10-наас 2014 оны 01 дүгээр сарын 27-ны хооронд зээлсэн нийт 28 000 000 төгрөгийн хүүд 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч авсан болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй ба нэхэмжлэгч 28 000 000 төгрөгийн хүүд 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 10 000 000 төгрөг авсан нь Голомт банкны орлогын мэдүүлэг, 2013 оны 12 дугаар сарын 10-наас 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрүүдийн зээлийн гэрээнд хүү өгсөн, авсан талаархи талуудын гарын үсэг бүхий бичилтээр тогтоогдож байгаа.

Талууд 2013 оны 12 дугаар сарын 10-наас 2014 оны 01 дүгээр сарын 27-ны хооронд зээлсэн нийт 28 000 000 төгрөгийн зээлийн гэрээ тус бүрд 1 сарын хугацаанд хүү авахаар тохиролцсон нь гэрээгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь 28 000 000 төгрөгийн 1 сарын хүү 1 680 000 төгрөгийг, үндсэн зээл 28 000 000 төгрөгийн хамт, нийт 29 680 000 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй.

Хариуцагч нарын нэхэмжлэгчид төлөх дээрхи дүнгээс 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч П.Нямдоржийн төлсөн 10 000 000 төгрөгийг хасч, үлдэх 19 680 000 төгрөгнөөс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги тооцож 9 840 000 төгрөг, нийт 29 520 000 төгрөгийг,

4./ нийт зээлийн тухайд / хариуцагч нараас 109 500 000 төгрөгийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн үндсэн зээл 109 500 000 төгрөг, алданги 54 750 000 төгрөг, нийт 164 250 000 төгрөг, 28 000 000 төгрөгийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн үндсэн зээл 19 680 000 төгрөг, алданги 9 840 000 төгрөг, нийт 29 520 000 нийт 2 гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 193 770 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэд олгож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт “...би Ц.Ариунаагийн Голомт банкны дансанд 75 000 000 төгрөг шилжүүлсэн.Тиймээс Ц.Ариунаагаас 75 000 000 төгрөг, түүнд тохирох хүү, алдангийг гаргуулж, үлдсэн хэсгийг П.Нямдоржоос гаргуулж өгнө үү” гэсэн тайлбар гаргасан.

Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ хариуцагч Ц.Ариунаад 2013 оны 04 дүгээр сарын 08-наас 2013 оны 12 дугаар сарын 10-ны хооронд нийт 76 000 000 төгрөг шилжүүлсэн нь Голомт банкны орлогын мэдүүлгүүдээр тогтоогдсон.

Дээрхи 75 000 000 төгрөгийг 2013 оны 04 дүгээр сарын 08-наас 2013 оны 12 дугаар сарын 10-ны хооронд шилжүүлсэн, дээрхи зээл нь хариуцагч нарын 109 500 000 төгрөгийн зээлд багтаж байгаа.

Нэхэмжлэгч 109 500 000 төгрөгийн зээлийн хүүг хариуцагч нараас авсан болохоо хүлээн зөвшөөрч энэ нь зээлийн гэрээнүүд дээрхи бичилтээр тогтоогдож байх тул 75 000 000 төгрөгт тохирох хүү төлөгдсөн гэж үзэж алданги 37 500 000 төгрөг, нийт үндсэн зээл, алданги 112 500 000 төгрөгийг нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Ц.Ариунаад хариуцуулж,

-үлдэх 109 500 000 төгрөгийн үндсэн зээл 34 500 000 төгрөг, алданги 17 250 000 төгрөг, нийт 51 750 000 төгрөг, 28 000 000 төгрөгийн үндсэн зээл 19 680 000 төгрөг, алданги 9 840 000 төгрөг, нийт 29 520 000 төгрөг, 2 зээлийн үндсэн зээл болон алданги нийт 81 270 000 төгрөгийг нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч П.Нямдоржид тус тус хариуцуулж шийдвэрлэв.

6.Хариуцагч П.Нямдорж шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...109 500 000 төгрөг, 28 000 000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбар гаргасан.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д .....эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79 дүгээр зүйлийн 79.2-д шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж заасан.

Хариуцагч П.Нямдорж нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэд 28 000 000 төгрөгийн хүүд 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 10 000 000 төгрөг өгсөнөөс хойш нэхэмжлэгч шүүхэд 2017 оны 03 дугаар сарын 23-нд хандсан байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэх үндэслэл болсон.

Хариуцагч нараас төлбөр гаргуулж шийдвэрлэсэн тул хариуцагч Ц.Ариунаагийн хөрөнгийг битүүмжилсэн, мөн харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон шүүгчийн захирамжуудыг энэ хэрэгт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 082 000 төгрөгийг төрийн санд үлдээж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэсэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 1 126 800 төгрөгийг хариуцагч Ц.Ариунаа, П.Нямдоржоос гаргуулан нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэд олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                       

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч П.Нямдоржоос 81 270 000 төгрөг, хариуцагч Ц.Ариунаагаас 112 500 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 191 030 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн  2 082 000 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч П.Нямдорж, Ц.Ариунаа нараас 1 126 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01793, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2314 дугаар шүүгчийн захирамжуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

5.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.ҮҮРИЙНТУЯА