Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 00550

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 16 өдөр                             Дугаар 142/ШШ2017/00550                                                   Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1974 онд төрсөн, 43 настай, эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст баг 1-3-8 тоотод оршин суух Магсар овгийн Лханаажавын Батцэцэгийн /регистрийн дугаар ФА74122300/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1970 онд төрсөн, 47 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-23-83 тоотод оршин суух Монгол овгийн Нямаагийн Ичинсүхэд /регистрийн дугаар ФМ70081794/ холбогдох 400 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Н.Ичинсүх, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Н.Ичинсүхэд 2015.03.20-ны өдөр 10 хувийн хүүтэй 500 000 төгрөг зээлсэн. Мөнгөө нэхэхээр боломжгүй байна, өгнө гээд хэдэн жил боллоо. Сар сард нь өгье гээд одоогоор 50, 50 мянгаар өгсөн 400 000 төгрөг үлдсэн. Эмчилгээний зардал мөнгө хүрэлцэхгүй байгаа тул Н.Ичинсүхээс 400 000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч Н.Ичинсүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Н.Ичинсүх би 2015 оны 03 дугаар сард 500 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй Л.Батцэцэгээс зээлсэн нь үнэн. Уг мөнгийг н.Эрдэнэчимэг гэдэг хүүхнээр дамжуулан зээлсэн.2015 оны 04 сараас тогтмол н.Эрдэнэчимэгээр дамжуулан 50 000 төгрөг өгч байсан. Би н.Эрдэнэчимэгт  бэлнээр болон дансаар өгч байсан. Заримдаа би өөрөө Л.Батцэцэгийн дансанд нь шилжүүлж байсан. Яг хэдийг өгсөнөө сайн санахгүй байна. Багцаагаар 700 000-850 000 төгрөг өгсөн байх. Н.Эрдэнэчимэгийн гүйлгээ хийсэн данс нь олдохгүй байгаа. н.Эрдэнэчимэг ч өөрөө олдохгүй байна. Иймээс иргэн Л.Батцэцэгийн үндсэн мөнгө болон хүүг хангалттай өгсөн гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Батцэцэг хариуцагч Н.Ичинсүхээс 400 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Л.Батцэцэг шүүхэд “...миний бие Н.Ичинсүхэд 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 10 хувийн хүүтэй 500 000 төгрөг зээлсэн.Сар сард нь өгье гээд одоогоор 50 000, 50 000-р өгсөн.Үлдсэн 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн шаардлага гаргасан.

Хариуцагч шүүх хуралдаанд “...би 2015 оны 03 дугаар сард н.Эрдэнэчимэгээр дамжуулан Л.Батцэцэгээс 500 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн.Би н.Эрдэнэчимэгээр дамжуулан сар бүр 50 000 төгрөгөөр өгөөд нийт 700 000-850 000 төгрөг өгсөн.Иймд Л.Батцэцэгт үндсэн мөнгө болон хүүг хангалттай өгсөн” гэсэн тайлбар гаргасан.

Зохигчдын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч 2015 оны 03 дугаар сард хариуцагч Н.Ичинсүх нэхэмжлэгч Л.Батцэцэгээс 500 000 төгрөг зээлсэн тухайд хариуцагч маргаагүй.Нэхэмжлэгч хариуцагчаас үндсэн зээл 500 000 төгрөгийн үлдэгдэл болох 400 000 төгрөгийг нэхэмжилсэн.

Хариуцагч шүүхэд “...2015 оны 04 сараас тогтмол н.Эрдэнэчимэгээр дамжуулан 50 000 төгрөг өгч байсан. н.Эрдэнэчимэгт бэлнээр болон дансаар өгч байсан. Заримдаа би өөрөө Л.Батцэцэгийн дансанд нь шилжүүлж байсан. Яг хэдийг өгсөнөө сайн санахгүй байна. Багцаагаар 700 000-800 000 төгрөг өгсөн байх” гэсэн тайлбар гаргасан боловч энэ тайлбартайгаа холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөөр гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Харин хариуцагч нэхэмжлэгчийн Хаан банкны 5094374899 тоот дансанд 2016 оны 02 дугаар сарын 12-нд 50 000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 02-нд 50 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 04-нд 50 000 төгрөг, нийт 150 000 төгрөг шилжүүлсэн гэсэн тайлбарыг өөрийн Хаан банкны дансны хуулгын хамт ирүүлснийг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 400 000 төгрөгнөөс хариуцагчийн нэхэмжлэгчид шилжүүлсэн 150 000 төгрөгийг хасч үлдэх 250 000 төгрөгийг Н.Ичинсүхээс гаргуулан нэхэмжлэгч Л.Батцэцэгт олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д заасныг баримтлан хариуцагчийн хүсэлтээр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хариуцагчийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 11 050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Ичинсүхээс 250 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Батцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 150 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Ичинсүхээс 11 050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Батцэцэгт олгосугай.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэйболох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

      4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛСАН ШҮҮГЧ                           Р.ҮҮРИЙНТУЯА