Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2019/00062

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01425 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1840 дүгээр магадлалтай

“С” ХХК, Ц.А нарын нэхэмжлэлтэй,

“М” ХМХ-д холбогдох

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, няцаалт хийлгэх, гэм хорын хохиролд 110 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Балжмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Будрагчаа, хариуцагчийн өмгөөлөгч Г.Балжмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мы 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №011/4861/ дугаарын 4-5 дугаар нүүрт Онгоцны шатахуунаа олон улсын зах зээлийн дунджаас 20 хувиар үнэтэй авч байна гэсэн гарчигтай ярилцлага нийтлэгдсэн бөгөөд тус нийтлэлд:

... МИАТ компани шатахуунаа олон улсын зах зээлийн дундаж үнээс 50 хувиар өндөр үнэтэй авдаг гэх мэдээлэл байдаг. Үүнээс үүдээд иргэд МИАТ-ын удирдлагууд Сод Монгол компанитай үгсэн хуйвалдаж зөрүү мөнгийг нь иддэг гэж, хэлбэлздэг үнээр авдаг болсон ч гэлээ олон улсын зах зээл дээрх үнээс өндөр үнээр авч байгаа байх? ... . Хоёр өөр компаниас шатахуунаа авахад үнийн зөрүү хэр гарч байна. Сүүлийн жилүүдэд шатахуун нийлүүлдэг компаниуд хоорондоо үгсэн хуйвалдаад нэг үнээр шахаа хийж байна гэсэн шүүмжлэл их байгаа ... гэх зэргээр олон нийтэд Сод Монгол гэдэг нэг аж ахуйн нэгж байгууллагыг зориудаар буруутган харуулахыг зорьсон, гүтгэсэн, тулгасан, хөтөлсөн, хатгасан асуултууд тавьж, маргааш нь дахин “С” ХХК-ийг болон түүний ерөнхийлөгч Ц.Аын нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл бүхий нийтлэл гаргасан.

Мы 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №012/4862/ дугаарын 1-2 дугаар нүүрт Дуулианы эргэн тойронд буландаа Сод Монгол шүүмжлэлээс сугарч үлдэх ёсгүй гэсэн гарчигтай худал, гүтгэлэгт мэдээ, мэдээллийг нийтэлсэн бөгөөд тус нийтлэлд:

Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд онцгой албан татварыг эсэргүүцэн Засгийн газарт шантааж үзүүлэх болсон. Тэд хоорондоо үгсэн хуйвалдаж, шатахууны зохиомол хомсдлыг зориудаар бий болгож ... Учир мэдэх хүмүүс энэ бүх хуйвалдааныг “Сод Монгол” ХХК-ийн Ц.А нарын хүмүүс зохион байгуулчихаад асуудлаас цэвэрхэн мултарчихлаа ... Ц.А нь МАН-ын ... намын гол санхүүжүүлэгч. ... Тэрбээр 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл МИАТ компанид онгоцны шатахууныг давуу эрхтэйгээр нийлүүлж ирсэн. ... Ингэхдээ Олон Улсын зах зээлийн үнээс даруй 50 хувиар өндөр үнэтэй шатахууныг МИАТ-д нийлүүлж, олсон орлогынхоо тодорхой хувийг намдаа өгсөөр ирсэн учраас шатахуун импортлогчидтой холбоотой асуудлуудаас ямагт цэвэрхэн мултарсаар ирсэн бололтой. ... МИАТ компани ... энэ онд 16.000 тонн онгоцны шатахуун авах тооцоо гарсан гэдгийг МИАТ компанийн захирал ... мэдэгдсэн. Ц.Аын “Сод Монгол” ХХК зөвхөн онгоцны шатахууны тонн тутмаас 300 ам.долларын цэвэр ашиг олдог гэж үзвэл энэ онд ойролцоогоор 12 тэрбумын ашиг олох нь тодорхой байна. Түүгээр ч зогсохгүй импортын шатахууны борлуулалтын 17.1 хувийг тус компани дангаар хийдэг гэнэ. Тэрбээр намынхаа гол хандивлагч нь атлаа албан тушаалын бялуунаас хоцорсондоо шаралхаж У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ганхуулах, улмаар үүгээрээ дөрөөлөн Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийг гацаахын тулд зохиомол хомсдол үүсгэх ажилд оролцсон. Ц.Ат нефтийн үйлдвэрээр дамжуулан Монголын шатахууны бизнесийг гартаа авах, цаашлаад тэрхүү үйлдвэрийнхээ нэрийг барьж, УИХ Засгийн газарт орох гэсэн холын шунал байгаа гэх хар төрөөд байна. Албан тушаалын бялуунаас хүртэж л байвал ядарсан ард иргэдийг чирэгдүүлэх, туйлдуулах нь Ц.Ат юу ч биш бололтой. Хөшигний ард эрхэм ноёнтон төрөө дарамталж, иргэдээ чирэгдүүлж, тэднийг ялгаварлаж суугаа учраас нефть импортлогчдыг тойрсон шүүмжлэлээс сугарч үлдэх нь утгагүй юм. Та ч бас хариуцлага хүлээх ёстой Ц.Ааа ... гэх мэтээр ор үндэслэлгүй худал мэдээллийг нийтэлж “С” ХХК-ийн Ерөнхийлөгч Ц.А болон “С” ХХК-ийн нэр хүндэд ноцтойгоор халдаж байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь нийтлэл бэлтгэхдээ мэдээллийн үнэн, бодит болон тэгш байдлыг хүндэтгэх бодлого баримтлах ёстой. Гэтэл уг сонин нь худал мэдээллээр зөвхөн Ц.А болон “С” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдаж гутааж, түүний харилцагч, хамтран ажиллагсдаас холдуулж хохироох гэсэн бусармаг зорилготой зүй бус үйлдэл хийжээ.

М нь мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах талаар юу ч хийгээгүй, “С” ХХК болон захирал Ц.А, Н.Ганболд нартай уулзаж тайлбар аваагүй, баримт байхгүй, бодит үнэнийг тогтоогоогүй, зөвхөн бусдын өдөөн хатгалга, захиалгаар Ц.А болон “С” ХХК-ийг доромжлон гутаах зорилготой мэдээ мэдээлэл бэлтгэн нийтэлсэн. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд зааснаар ... иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан агуулгатай мэдээ мэдээлэл нэвтрүүлэг бэлтгэж түгээхийг хориглоно гэж заасан.

Иймд бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Мы 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн мягмар гаригийн №047 (4897 дугаар) дугаарт С хүүхдүүдээс зусланг, иргэдээс газрыг булаав гэсэн гарчиг бүхий худал, гүтгэлгийн чанартай мэдээ, мэдээллийг нийтэлж улс орон даяар тараасан. ... Үүнд:

Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шарга морьтын амны төгсгөлд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолын дагуу ЗХУ-ын хөрөнгөөр Дружба хүүхдийн зусланг 1984 онд барьж ашиглалтад оруулж байжээ. Уг зуслангийн цогцолборын 13 649 м.кв талбай бүхий барилга байгууламж, 0046464 дугаар бүхий гэрчилгээтэй 26 га газрыг “С” ХХК 2004 онд хувьчлалаар авч байсныг баримт & тайлбар буландаа онцлов. Тус зуслангийн газар эзэмших гэрчилгээ нь байдаг боловч уг газрыг эзэмшүүлсэн Засаг даргын захирамж нь архивт байдаггүй аж. Харин барилга байгууламжийн үл хөдлөхийн гэрчилгээ нь “С” ХХК-ийн охин компани болох “Мон-Аналитик” ХХК-ийн нэр дээр гарсан аж. Тус компани Дружба хүүхдийн зусланг өмч хувьчлалаар авахдаа Анхны зориулалтынх нь дагуу ашиглана, нэг ээлжиндээ 600 хүүхдийг амраах хүчин чадалтай олон улсын хүүхдийн зуслан болгож хөгжүүлнэ хэмээн худалдах, худалдан авах гэрээндээ тусгасан аж. Гэвч “Мон-Аналитик” ХХК өнгөрсөн 14 жилийн хугацаанд "Дружба хүүхдийн зусланг зориулалтынх нь дагуу огт ажиллуулаагүй бөгөөд нэг ч удаа хүүхэд хүлээн авч байгаагүй юм. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2013 онд Хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга байгууламжийн улсын үзлэг-ийг зохион байгуулжээ. Уг ажлын тайландаа 2000-2004 онд ажиллаж байсан нийслэлийн удирдлагууд хүүхэд, залуучуудын зориулалтаар барьж байгуулсан барилга, байгууламжууд болон тэдгээр байгууламжийн эзэмшлийн их хэмжээний газрыг замбараагүй олгох шийдвэрийг гаргасан байна. Хүүхдийн хөгжлийг хангах зориулалттай барилга байгууламжуудыг зориулалтынх нь дагуу ашиглаж, менежментийн гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байгаа “Мон-Аналитик” ХХК-д хувьчилсан Дружба зуслангийн өмч шилжүүлэлтийн байдлыг шалгуулах, зориулалтынх нь дагуу ашиглуулах саналыг Засгийн газарт хүргүүлж байжээ. Гэвч уг асуудал Засгийн газарт очоод нам дарагдсан юм. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт 2015 оны дөрөвдүгээр сард Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны иргэн М гаргасан өргөдөлдөө Миний гэр бүл Сүхбаатар дүүргийн Шаргаморьтын зуслангийн тоот хашаанд амьдардаг. Манай хашааны урд хуучин Оросын Дружба хүүхдийн зуслан байдаг. Тус зуслан үйл ажиллагаа явуулалгүй хаагдаад удаж байгаа. Гэтэл тус зуслангийн эзэн С-ын захирал Ц.А гэх хүн зурагтаар зуслан ажиллаж байгаа, ойр хавийн хашааны хүмүүс хүүхдийн аюулгүй байдлыг зөрчиж байна хэмээн худал ярьж биднийг гүтгэлээ. Дружба зуслан үйл ажиллагаа явуулдаг нь үнэн эсэх, зуслангийн бүртгэлтэй эсэхийг тодруулж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байжээ. Уг өргөдлийн дагуу гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Мэдээлэл, судалгаа, хяналт үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Мягмаржав гэх хүн Дружба зуслан дээр очиж шалгалт хийхэд уг зуслан 1990 оноос хойш огт үйл ажиллагаа явуулаагүй ба зуслангийн бүртгэлд бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байжээ. Үүнээс үзвэл “Мон-Аналитик” ХХК нь Дружба хүүхдийн зусланг зориулалтынх нь дагуу ажиллуулаагүй атлаа ажиллуулж буй мэтээр олон нийтэд мэдээлэл цацаж ирсэн нь харагдаж байна. Өнгөрсөн хугацаанд “Мон-Аналитик” ХХК нь Дружба хүүхдийн зусланг зориулалтын дагуу ажиллуулах ямар ч ажлыг хийгээгүй бөгөөд харин хүүхэд, залуучуудын зориулалтаар байгуулагдсан 13.5 мянга м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ази номхон далайн уламжлалт анагаах ухааны төв болгохоор идэвхтэй хөөцөлдөх болжээ. Тухайлбал АШУҮИС-тай хамтран 2017 оны 12 дугаар сард Монголын Уламжлалт Анагаах Ухааны Олон Улсын анхдугаар их хурал гэгчийг Төрийн ордны их танхимд зохион байгуулж, Дружба хүүхдийн зусланг Ази номхон далайн уламжлалт анагаах ухааны төв болгон өөрчилж, аялал жуулчлалын цоо шинэ төрлийг Монголд хөгжүүлнэ хэмжээн зарласан бөгөөд барилгын их засварын ажлаа энэ хавраас эхлүүлэх сурагтай. Монгол Улс 1990 оноос хойш хүүхэд залуучуудын гэх тодотголтой 400 орчим барилга байгууламжуудаа устгаж хувьчилсан байна. Монголын төр хүүхдэд, залуучуудынхаа хөгжлийн хангах чиглэлээр огт ажилладаггүй, хүүхэд залуучуудын зориулалттай шинэ барилга бүтээн байгуулалтад огт хөрөнгө оруулдаггүй атлаа Улаанбаатарт хамгийн ойр байрлалтай, утаа униараас хол, эргэн тойрон модоор хүрээлэгдсэн уулын аманд байршилтай, асар том барилга, байгууламжийг мөнгөтэй, нөлөөтэй компанид аялал жуулчлалын төв болго гээд өгч байгааг хэрхэвч зүгээр орхиж боломгүй байна. Дружба зуслангийн ойр хавийн айлуудын газар эзэмших эрхийг цуцлуулжээ. “Мон-Аналитик” ХХК хүүхдийн Дружба зусланг зориулалтын дагуу огт ашиглаагүй мөртлөө тус зуслангийн хойд талд амьдардаг айл өрхүүдийг хүүхдийн эрхэд халдаж байна хэмээн адлаж, хөөсөөр иржээ. Тухайлбал Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны .... тоот захирамжаар тус зуслангийн хойд талд 700 м.кв талбай бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших зөвшөөрлийг 30 орчим айлд олгосон байна. Тэдгээр өрхүүд хууль ёсны дагуу эзэмшсэн газартаа хашаа хатгаж, зуслангийн байшингаа барих гэтэл “Мон-Аналитик” ХХК хүчтэй эсэргүүцэх болжээ. Тус компани Шарга морьтын ам руу улсын төсвийн хөрөнгөөр тавьсан хатуу хучилттай авто замыг хаасан хаалга барьж, иргэдийн зусландаа очих гарцыг хааж хохироожээ. Түүгээр зогсохгүй хамгаалалтын албадыг хөлслөн иргэдийг эзэмшлийн газарт нь оруулахгүй хөөж туух болсон байна. “Мон-Аналитик” ХХК Дружба зусланг 2004 онд өмч хувьчлалаар авснаас хойш үйл ажиллагааг нь огт явуулаагүй атлаа зуслангийн эзэмшлийн талбайн эргэн тойронд 500 метр газарт иргэдэд газар өмчлүүлж болохгүй хэмээн Захиргааны хэргийн анхан, давж заалдах , дээд шүүхэд хандаад ялагдаж байсан баримт байна. Гурван шатны шүүхээс Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шарга морьтын аманд иргэдэд өрхийн хэрэгцээний зориулалтаар зуслангийн газар эзэмшүүлсэн нь зөв гэсэн шийдвэр гарсан байхад тус зуслангийн ойр орчмын 30 айлын газар эзэмших эрхийг цуцлах захирамжийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд гаргасан гэх мэдээлэл байна. “Мон-Аналитик” ХХК нь хүүхдээс зусланг, иргэдээс зусланг нь булааж буй хууль бус үйл ажиллагааны талаар үргэлжлүүлэн сурвалжлах болно гэжээ.

“Мон-Аналитик” ХХК нь манай компанийн охин компани биш бөгөөд бид зөвхөн ажил хэргийн түнш байдлаар харилцаж байсан. Тэгээд ч бидний зорилго, зорилт, үйлчилгээний чиглэл зэрэгт хүүхдийн зуслангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжгүй, сонирхолгүй тул энэ зэргээр гүтгэж байгаа нь харамсалтай байна. “Мон-Аналитик” ХХК-ийн хувьд манай компаниас хэд хэдэн удаа шатахуун авч бид нийлүүлж хамтран ажиллаж байсан түүхтэйн дээр “Мон-Аналитик” ХХК-д Сүхбаатар дүүргийн Шарга морьт зуслангийн газарт 26 га газар эзэмшдэг талаар сонсож байсан. Харин ч өөрийн нутаг дэвсгэр дээр байгаа Монгол Улсын өмчийг гадаад улсаас/ОХУ/ өмч хувьчлалаар авч үлдсэн Мон-Анаилтик ХХК-д талархах хэрэгтэй мэт санагдана.

Бидний өмчлөлийн гэх зүйл байхгүй байхад “С” ХХК-ийг хүүхдээс зусланг, иргэдээс газрыг нь булааж авсан гэж гарчиглан нэр хүндийг нь гутаах зорилгоор шууд хүнд буруу ойлгуулахаар мэдээ мэдээллийг тарааж бидний нэр хүндэд ноцтой хохирол учруулж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн Монгол Улсын Иргэний хуулийн 21.2, 21.3, 21.5, 228.1, 228.2, 230.1, 230.2, 497.1, 511.1, 511.2, 511.3 дахь заалтуудад хуульчлан заасны дагуу “С” ХХК болон түүний Ерөнхийлөгч Ц.Аын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээг тараасан арга хэлбэрээр няцаахыг хариуцагч Мд даалгаж, эдийн бус хохирол 110 000 000 /нэг зуун арван сая/ төгрөгийг Мы газраас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С” ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 18/195 тоот нэхэмжлэлийг 2018 оны 2 дугаар сарын 7-нд хүлээн авч, нэхэмжлэлд дурьдсан: ... үндэслэлүүдийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Манай сонины Эрэн сурвалжлах, шуурхай мэдээний албаны дарга С.Будрагчаа нь эдгээр нийтлэл, ярилцлагыг бодит баримт материалд тулгуурлан гаргасан болно. Иймд “С” ХХК болон тус группын ерөнхийлөгч Ц.А нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мы 2018 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн №47 дугаарт нийтлэгдсэн С хүүхдүүдээс зусланг иргэдээс газрыг булаав гарчигтай нийтлэл нь бодит баримтад тулгуурласан бөгөөд бусдын нэр төр, алдар хүндэд халдаагүй гэдгийг нотлох баримтуудыг хариу тайлбарын хамт үүгээр хүргүүлж байна.

“С” ХХК Дружба зусланг эзэмшдэг тухайд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1437 дугаар бүхий шүүхийн шийдвэрийн 3 дугаар нүүрт Сүхбаатар дүүргийн газрын албаны шүүхэд гаргасан тайлбар байдаг. Тус тайлбарт ... Манай архивт байгаа “Мон-Аналитик“ ХХК-ийн хувийн хэрэг байхгүй, харин тус компанийн эзэмшил гээд байгаа газар нь мэдээллийн санд 2013 оны 3 дугаар сарын 15-ны байдлаар хэвлэгдсэн кадастрын зургаар одоо бариатай байгаа хэрмэн хашаагаар буюу С нэрээр 117 289 м.кв талбайгаар бүртгэлтэй байна. Харин манай албаны гэрчилгээ олголтын 2004 оны дэвтэр дээр “Мон-Аналитик” ХХК-д 15 дугаар хороо Шарга морьтын зусланд 2004 оны 154 дугаар захирамжаар 260 000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай 0046464 тоот гэрчилгээг хүлээж авсан хүний гарын үсэггүйгээр бичилт хийгдсэн байна. Захирамж шийдвэр зөрчилтэй байна ... гэжээ.

Шүүхийн шийдвэрт дурдагдсан энэхүү тайлбараас үзвэл “С” ХХК нь тус газрыг эзэмшдэг гэдэг нь хөдөлбөргүй нотлогдож байна. Түүгээр ч зогсохгүй “Мон-Аналитик” ХХК 260 000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших гэрчилгээг хууль бусаар гаргуулж авсан байж болзошгүй шинэ баримт гарч ирж байна. “Мон-Аналитик” ХХК нь “С” ХХК-ийн охин компани болох тухайд: Мэдээллийн хайлтын систем www.qooqle.mn сайтаас Мон Аналитик хэмээн хайхад http://smqroup.mn/business ranqe/мон-аналитик-ххк хэмээн “С” ХХК-ийн албан ёсны цахим хуудас гарч ирж байна.

Тус цахим хуудсыг баримт болгон хавсаргав. “С” ХХК нь барилга угсралт, газрын тос, интертайнмент, үл хөдлөх, аялал жуулчлал, худалдаа, уул уурхай зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэсний том компани болно. Тус компанийн үл хөдлөх хөрөнгийн салбарт багтдаг хоёр компани байдаг нь “Мон-Аналитик”, “Нью тур” ХХК болно. “Мон-Аналитик” ХХК нь 2007 онд хүүхэд залуучуудын амралт, сувилал чиглэлээр үйл ажиллагаа явуулна хэмээн үүсгэн байгуулагдаад улмаар эрүүл мэндийн аялал жуулчлалын үйл ажиллагааг явуулна хэмээн дүрмэндээ нэмэлт оруулсан байна. Хэрвээ “Мон-Аналитик” ХХК нь С-тэй ямар ч хамааралгүй, охин компани нь биш байсан бол “С” ХХК-ийн албан ёсны цахим хуудаст дэд цэс болон орох ёсгүй байсан.

“С” ХХК-ийн Ерөнхийлөгч Ц.А зурагтаар биднийг гүтгэсэн гэх мэдээллийн тухайд:Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын 2015 оны 2 дугаар улирлын өргөдөл гомдлыг тайлангийн илтгэх хуудсаас тус мэдээллийг авч оруулсан болно. Хэрвээ “С” ХХК нь “Мон-Аналитик” ХХК-тай ямар ч харилцан хамааралгүй байсан бол Ц.А Ерөнхийлөгч хаа хамаагүй компанийн эзэмшдэг зусланг өөрийн хэмээн ярьж ойр хавийн оршин суугчдыг адалж хөөх учиргүй байсан юм. Ц.Ат холбогдох өргөдлийг хэрхэн шийдвэрлэж, гомдол гаргасан, иргэнд ямар хариуг өгсөн талаар уг илтгэх хуудаст товч дурдагдсан байгааг анхаарна уу. “С” ХХК-ийн охин компани “Мон-Аналитик” ХХК хүүхдийн зусланг булаасан тухайд: 1990 оноос хойш Монгол Улс хүүхдийн гэх тодотголтой бүх барилга байгууламжаа мөнгөтэй компаниудад алдсан. Энэ бүхний эцэст Монголын ирээдүй болсон сая гаруй хүүхэд багачууд маань чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, сурч хүмүүжих хөгжих боломжоо алдаж байгаа нь харамсалтай. Хүүхэд багачуудын зориулалттай 13 мянган м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, 26 га газартай зусланг үндэсний томоохон компани болох “С” ХХК зориулалтынх нь дагуу ажиллуулна гэж авчхаад эрүүл мэндийн аялал жуулчлалын төв болгон өөрчилж байгаа нь харамсалтай. Тус компанийн охин компани болох “Мон-Аналитик” ХХК нь Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан тайлбар нь тус шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 1437 дугаар шийдвэрт байдаг. Тус тайлбарт БНМАУ-ын СнЗ-ийн 1984 оны тогтоолд зөвшөөрснөөр Шарга морьтын амны төгсгөлд Дружба хүүхдийн зусланг ОХУ-ын хөрөнгөөр байгуулсан юм. Уг хүүхдийн зуслангийн цогцолборыг манай компани 2004 онд худалдаж авсан бөгөөд ээлжиндээ 600 хүүхэд амраах байнгын ажиллагаатай орчин үеийн Дружба зуслан болгох төслийн хөрөнгө оруулалтыг 2013-2015 онд эхлүүлэхээр ажиллаж байна гэжээ. Энд нэг зүйлийг анхааруулж хэлэхэд тус зусланг өмчлөгч “Мон-Аналитик” ХХК нь 2004 онд байгаагүй болно. Тус компани 2007 онд байгуулагдсан нь “С” ХХК-ийн албан ёсны цахим хуудаст байна.

Тийм учраас үл хөдлөхийн гэрчилгээ нь “С” ХХК-ийн нэр дээр гарсан байдаг аж. Манай сонин тус групптэй ашиг сонирхлын зөрчил, хувийн өш хонзон огт байхгүй бөгөөд хүүхэд залуучуудын зориулалттай байгууламжийг зориулалтын дагуу ашиглана хэмээн аваад эрүүл мэндийн аялал жуулчлалын төв болгон өөрчилж байгааг шүүмжилж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа л биелүүлсэн болно. Монгол Улс дахин тийм том хэмжээний зусланг барьж байгуулах боломж ойрын 10 жилдээ огт байхгүй гэдгийг энд дурьдмаар байна.

Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас хийсэн шалгалтын тухайд: ХАХНХС-ын 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга, байгууламжид хийсэн улсын үзлэгийг жилийн хугацаанд зохион байгуулж 2013 онд дэлгэрэнгүй тайлангаа гаргажээ.

Уг тайлангийн товч хувилбарыг https://prezi.com/isaaacqtuk5n/untitled-prezi/ энэ холбоосоор үзэж танилцана уу. Бид тэрхүү нийтлэлийг бичихийн тулд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд очиж уг тайланг гаргаж өгөхийг хүсэхэд манай яаманд тийм тайлан байхгүй, тийм ажил хийснийг ч мэдэхгүй хэмээн хэлж байсан юм. Сонгуулийн үр дүнгээс шалтгаалан тус яамны ихэнх ажилтнууд солигдсон бөгөөд төрийн залгамж халаа алдагдаж өмнөх ажлаа дараагийнх нь үгүйсгэх эсхүл устгаж байгаа нь харамсалтай. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Нийслэл таймс сонинд 2013 оны 2 дугаар сарын 7-нд өгсөн ярилцлагадаа ... Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам байгуулагдсанаасаа хойш олон чухал ажил хийж байгаа. Түүний нэг болох хүүхэд залуучуудын зориулалтаар барьж байгуулсан барилгын ашиглалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх зорилгоор үзлэг шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж явуулсан. Уг шалгалтын багийг манай яамны дэд сайд ахалж бусад холбогдох олон байгууллага оролцож ажилласан. Энэхүү ажлынхаа тайланг өнгөрсөн долоо хоногт ерөнхий сайдад тавилаа. Уг шалгалтаар хэд хэдэн томоохон зөрчил илэрсэн. Тэдгээр гарсан зөрчлүүдийг арилгахын тулд цааш нь илүү сайн ажиллах үүднээс Ерөнхий Сайдын захирамж гарч тусгай ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээр ахлуулсан байгаа. Учир нь дээрх ажлыг хийх явцад өмч хувьчлалтай холбоотой асуудлаар мэдээлэл өгөхгүй хаагдмал байх тохиолдол гарсан. Өөрөөр хэлбэл том том барилга байгууламж нь газартай холбоотойгоор хувьчлагдчихсан зэрэг учир битүүлэг ямар ч мэдээллийн сангүй нэлээд хэдэн зөрчил илэрсэн. Тэгэхээр энэхүү хууль бус ажлыг ганц яамнаас гарсан ажлын хэсэг хийх боломжгүй болж байгаа юм.

Тиймээс Засгийн газрын хүрээнд авч хэлэлцээд уг хууль бус ажлыг таслан зогсоохоор тэмцэх хэрэгтэй гэж үзсэн. Жишээ нь "Хаан" банкны байрлаж байгаа байр хүүхэд залуучуудын театр байх юм. Энэ нь 2003 онд хувьчлагдсан гэх боловч гэрээн дээрээ зориулалтын дагуу ашиглана гэсэн заалт байна. Гэтэл одоо түүний ашиглалт ямар байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Мөн Хүүхэд залуучуудын соёлын төв өргөөнд "Улаанбаатар" чуулга ороод байрлачихсан. Эргээд хүүхэд залуучуудад хамааралтай ямар нэг арга хэмжээ зохион байгуулах гэхээр "Улаанбаатар" чуулга"-ынхан нэлээд өндөр түрээс нэхдэг юм байна. Эндээс цаанаа томоохон улс төрийн нэг намд үйлчилж гар хөл нь болж зуучилдаг байгууллага байдаг байж таарч байгаа юм л даа. 2008-2010 онд Нийслэл хотын захиргаанд энэ асуудал нэлээд хурцаар тавигдсан.

Тухайлбал 700 сая төгрөгөөр засвар хийж, техник технологийн хувьд шинэчлэл хийгдсэн байх юм. Тэгсэн хэрнээ жил бүр 300-400 сая төгрөгийн үйл ажиллагааны зардал гэж гаргуулдаг гэнэ. Тэгээд олон нийтэд зориулсан яг ямар үйл ажиллагаанд энэ их мөнгийг зориулсан нь тодорхой бус байна. Манай яамнаас энэ асуудлыг цэгцэлж цаашдаа ч хүүхэд залуучуудад зориулагдаж баригдсан барилга байгууламжийг хэрхэн зүй зохистой зориулалтаар нь ашиглах вэ гэдэг тал дээр анхаарч ажиллахаар зорьж байна. Гэвч зарим нэг мэдээлэл хаалттай байгаа учраас ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ахлагчтай ажлын хэсгийг ажиллуулах санал тавьсан байгаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан ажлын хэсгийн гол зорилго нь хүүхэд залуучуудын зориулалтаар барьж байгуулсан барилга, хөрөнгө, газар эзэмших асуудлыг шалгах зорилготой юм. Энэ ажлын хэсэг хийсэн үзлэг шалгалтынхаа явцыг бас л Ерөнхий Сайдад танилцуулна.

Энэ ажлын хэсэг яаж ажиллах вэ гэхээр нэгдүгээрт хүүхэд залуучуудын зориулалттай баригдсан барилга, байшингийн өнөөгийн хувьчлал хууль эрхзүйн үндэслэлтэй эсэхийг шалгана. Хоёрдугаарт тэдгээрийг зориулалтынх нь дагуу ашиглаж байгааг хянана, гуравт зориулалт бусаар, хууль бус хувьчлалаар авсан бол түүнийг нь зогсоох арга хэмжээ авна.

Түүнчлэн нэгэнт хувьчлагдаад зориулалтын байшин барилга нь устаж үгүйрээд зарж борлуулсан байх юм бол тухайн аж ахуйн нэгж байгууллагаар уг хөрөнгийг нь гаргаж шинээр хүүхэд залуучуудын зориулалтын барилга байшин барих асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэндээ 1990 оноос хойш хүүхэд залуучуудын зориулалтаар баригдсан маш олон барилга байдаг. Улсын хэмжээнд 54 зуслан үйл ажиллагаа явуулж байсан. Эндээс одоогийн байдлаар 16 зуслан зориулалтын байдлаар үйл ажиллагаа тогтмол хэвийн явуулж байна. Бусад нь зориулалт бусаар ашиглаж өмч хөрөнгө нь устаж үгүй болж, үйл ажиллагаа нь зогссон байдалтай байгаа юм. Ер нь хүүхдүүд зуныхаа амралтын хугацаанд хүүхэд өөрийн сонирхсон чиглэлээр хөгжих боломжийг үндсэндээ хаасан байгаа ... гэсэн байдаг юм.

Харамсалтай нь С.Эрдэнэ сайдын хүргүүлсэн санал ЗГХЭГ-т очоод нам дарагдсан билээ. Хэрвээ тэгээгүй бол Дружба зуслан эрүүл мэндийн аялал жуулчлалын төв болох ёсгүй байв. “С” ХХК иргэдийн газрыг булаасан гэх асуудлаар “Мон-Аналитик” ХХК 2014 оноос эхлэн Дружба зуслангийн хойд талд гэр бүлийн хэрэглээний зориулалтаар газар эзэмшсэн иргэдийн зуслангийн аюулгүй бүсэд орж ирлээ хэмээн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хүсэлт гаргасан байдаг. Уг хүсэлтийг Захиргааны хэргийн анхан шүүх 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хэлэлцээд 1720 дугаарт захирамжаар “Мон-Аналитик” ХХК-ийн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолыг гаргаж байжээ.

Шүүхээр асуудлыг шийдэж чадахгүй болмогцоо тус компани тус бүсэд байгаа иргэдийн зусландаа очих замыг хааж хаалга хийсэн байдаг юм. Төрийн өмчөөр барьсан замыг өөрийн хэмээн өмчилж иргэдийн зусландаа очих гарцыг хаасан асуудлаар иргэн Б.Батболд шүүхэд хандсан бөгөөд Улсын Дээд шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 95 дугаар тогтоолоор эрхээ сэргээлгэж, “Мон-Аналитик” ХХК зам хаасан хаалгаа буулгах шийдвэр гарч байсан юм.

Мөн Ц.А телевизэд Дружба зуслангийн ойролцоо газар эзэмшсэн иргэд хүүхдийн аюулгүй байдалд халдлаа гэдэг худал ярилцлага телевизэд өгсөн асуудал иргэдийн гомдлыг шийдвэрлэсэн илтгэх хуудаст байгаа билээ. Гэвч Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2018 оны нэгдүгээр сард гаргасан захирамжаараа Дружба зуслангийн ойролцоо газар эзэмшиж байсан 30 айлын газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон байдаг юм. Уг ажилд “Мон-Аналитик” ХХК нөлөөлсөн байх асар өндөр магадлалтай байгаа юм. Газар эзэмших гэрчилгээгээ хууль бусаар алдсан иргэд одоо захиргааны хэргийн шүүхээр маргаанаа шийдвэрлүүлж байгаа болно.

Манай сонины 2018 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн №47 дугаарт нийтлэгдсэн Схүүхдүүдээс зусланг иргэдээс газрыг булаав гарчигтай нийтлэл нь үнэн бодит баримт мэдээлэл тулгуурлан бичигдсэн, бусдын нэр төр алдар хүндийг зориудаар харлуулан гутааж, гүтгээгүй болох нь эдгээр баримтуудаар нотлогдож байна. Иймд “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01425 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Содмонгол групп” ХХК болон түүний Ерөнхийлөгч Ц.А нарын “Монголын мэдээ” сонины 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №011/4861/ дугаарын 4-5 дугаар нүүрт “Онгоцны шатахуунаа олон улсын зах зээлийн дунджаас 20 хувиар үнэтэй авч байна” гэсэн гарчигтай ярилцлага, “Монголын мэдээ” сонины 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №012 /4862/ дугаарын 1-2 дугаар нүүрийн “Дуулианы эргэн тойронд” буланд “”Сод Монгол” шүүмжлэлээс сугарч үлдэх ёсгүй гэсэн гарчигтай нийтлэл, Мы 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Мягмар гаригийн №047 (4897 дугаар) дугаарт “”Сод Монгол” Групп Хүүхдүүдээс зусланг, Иргэдээс газрыг “булаав” гэсэн гарчиг бүхий нийтлэл зэрэг мэдээллээр гутаагдсан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, Мд тухайн мэдээллүүд бичигдсэн удаа болон хэмжээгээр залруулга хийсэн мэдээллийг гаргаж, тараагдсан хувь хэмжээгээр тарааж няцаалт хийхийг даалгаж, Моос 10 000 000 /арван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Содмонгол групп” ХХК болон түүний Ерөнхийлөгч Ц.А нарт олгож, нэхэмжлэлээс 100 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч “Содмонгол групп” ХХК болон түүний Ерөнхийлөгч Ц.А нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 832 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М хэвлэл мэдээллийн хэрэгслээс 174 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Содмонгол групп” ХХК болон түүний Ерөнхийлөгч Ц.А нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1840 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01425 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Балжмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 ”өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй” гэж зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 1840 тоот магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр:

1. “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2018 оны 1 дүгээр сарын 25 өдөр №181/95 тоот нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр дугаар 181/ШЗ2018/01701 иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж гаргасан байдаг. 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбатаар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэх хуудсаар ““С” ХХК Ц.А нарын нэхэмжлэлтэй Мд холбогдох иргэний хэрэгт хариуцагчаар оролцох тул 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрйн 10 цаг 00 минутанд хүрэлцэн ирэхийг мэдэгдье. Та шүүхэд хүндэтгзн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээх болно” гэсэн мэдэгдэх хуудсыг тухайн цаг үед хариуцагч биш Мгийн албан ёсны хаягаар илгээсэн байдаг.

Тайлбарлах нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66 1 дэх хэсэгт “шүүгч энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана", 67 дугаар зүйлд хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагааг явуулах асууудлыг зохицуулсан байна. Гэтэл шүүгч нь иргэний хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлээгүй байж шууд танай байгууллага хариуцагчаар оролцох тул шүүхэд хүрэлцэн ир, ирэхгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн мэдэгдэх хуудас илгээсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдаан зарлагдсан тохиолдолд ирвэл зохих орогцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ гэж заасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т “хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх”, 77 дугаар зүйлийн 77.9 дэх хэсэгт “мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ”, 22 дугаар зүйлийн 22.1-д хэргийн оролцогчийг тодорхойлсон байдаг. Гэтэл тухайн үед М нь хэргийн оролцогч мөн эсэх нь тодорхойгүй байсан. Түүнчлэн иргэний хэрэг үүсэх эсэх нь тодорхойгүй, түүнчлэн шүүх хуралдаан зарлагдаагүй байхад та хариуцагчаар оролцоно гээд зориулалт нь тодорхой байх мэдэгдэх хуудас илгээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг илтэд зөрчсөн үйлдэл гаргасан байна.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс давж заапдах гомдолд өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд биечлэн оролцож, гомдлоо дэлгэрэнгүй тайлбарлана гэсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ" гэж давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хуульчилсныг өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралдаан дээр тайлбарласан боловч шүүх бүрэлдэхүүний зүгээс хуулийн энэхүү зүйл, хэсгийг шүүх хэрэгжүүлэх шаардлага байхгүй, шүүхийн үүрэг биш, өмгөөлөгч гомдлыг дэлгэрэнгүй тайлбарлахгүй, зөвхөн бичсэн гомдлыг л хянана гэж өмгөөлөгчийн зүгээс хэлсэн тайлбараас нэгийг ч сонсох шаардлагагүй, хүлээн авахгүй гэж илтэд хууль зөрчсөн үйлдэл гаргасан.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.5 дахь хэсэгт “Шүүх хүралдаанд хэргийг нэг шүүгч илтгэнэ. Дараа нь зохигч. гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тайлбар гаргах. харилцан асуулт тавих бөгөөд хэргийн материалыг судалснаар шүүх хуралдаан завсарлан шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөнө” гэснийг зөрчин харилцан асуулт тавиулаагүй, шүүх бүрэлдэхүүн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ямар учраас өмгөөлөгч авахгүй удаад байсан юм гэж олон удаа асуусан нь тухайн хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолтой бус асуулт байсан.

Тайлбарлах нь: Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана" гэж, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх" гэж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Шүүч томилогдсон өдрөөсөө хойш 30 хоногийн дотор хамт олон болон тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийн өмнө Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард тумэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хулээнэ” гэж тус тус заасан байна. Гэтэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн ИХШХШТХ-ийн 166 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг шүүхийн өмнө эрх тэгш байх, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ гэснийг тус тус зөрчсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь процессийн эрх зүйн хэм хэмжээгээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагддаг.  Хуульд заасан аливаа үйл ажиллагааг шүүх хэрэгжүүлээгүй нь хууль бус гэж тооцогдоно.

Анхан шатны шүүх хуралдааны өмнө итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийн материалтай танилцаж, хавтаст хэргийн зургийг авсан байдаг. Танилцсан хавтаст хэрэг нь дугаарлагдаагүй байсан ба 2018.04.27-ны өдөр дугаар 181/ЕШ2018/0899 тоот шүүх бүрэлдэхүүнийг албажуулсан захирамж байсан учраас итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна гэж давж заалдах гомдлоо гаргасан байдаг. Харин давж заалдах шатны шүүх хуралдаан болдог өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хамт хэргийн материалтай танилцахад 2018.05.31 өдөр /хх-113 дахь хуудас/, 2018.06.18-ны өдөр /хх-124 дэх хуудас/, 2018.06.21-ний /хх-133 дахь хуудас/ тус тус шүүх бүрэлдэхүүнийг албажуулсан захирамжийг хэргийн материалд нөхөн хийж дугаарласан байна. Мөн шүүхийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримт материалууд дээр шүүгч, шүүгчийн туслах ажилтан нь нэг ч гарын үсэг зураагүй байсан атал давж заалдах шатны шүүхэд танилцсан хэргийн материалд “бүгд гарын үсэгтэй” болж нэмж баримт, бичиг хийсэн байсан. 

Энэхүү иргэний хэрэг нь 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр үүссэнээс хойш 2018 оны 8 дугаар сарын 21-ны өдөр хүртэл 4 сар гарны хугацаанд нийтдээ 4 удаа шүүх бүрэлдэхүүнийг албажуулсан захирамж гарсан байна. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн энэхүү үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг, 5.5 дахь хэсэг, 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэг, 78.5 дахь хэсэг, 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, Шүүгчийи эрх зүйн байдлын тухай хуулийи 9 дүгээр зүйлийн 9.2.9 дэх заалт. Шүүхийи тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэг, тус тус зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь шүүгчдийн зөвлөгөөн бол 3-4 хоногийн зайтай маш ойр ойрхон хугацаанд хийгддэг гэж харагдаж байна.

Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр:

1. Магадлалын хянавап хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөад үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж уүжээ.

Тайлбарлах нь: Хуупь ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн зүйлд заасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага түүныг нотлох баримт”, 62.1.5-д “нэхэмжлэлийн үнэ”, 63.1.1-д “мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөний дүнгээр”, 63.1.3-д “бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр” нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд тодорхойлсон байна.

Шийдвэрт дурдсанаар бол “С” ХХК, Ц.А нарын нэхэмжлэлтэй гэснийг үзэхэд хоёр нэхэмжлэгчтэй,

Нэхэмжлэлийн шаардлага нь:

  1. Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх,
  2. Няцаалт хийлгэхийг даалгах,
  3. Гэм хорын хохиролд 110 000 000 төгрөгийг гаргуулах гэсэн гурван шаардлага гаргасан гэж ойлгогдож байна.

ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ” гэсэн байдаг. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаан дээр “С” ХХК-ийн яг ямар эрх ашиг сонирхол хөндөгдсөн, Ц.Аын ямар эрх, ашиг сонирхол зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзээд хариуцагчаас хэн нь ямар зүйлийг шаардаж байгааг тодруулж хэлсэн зүйл байдаггүй. “С” ХХК, Ц.А нарын гэж дандаа хамтад нь хэлж тайлбарласаар байдаг.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн дугаар 181/ШШ2018/01425 шийдвэрийн 1-т“... Моос 10 000 000 /арван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК болон түүний ерөнхийлөгч Ц.А нарт олгож ...” гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26.4, 26.5, 34 дүгээр зүйл, Компанийн тухай хуульд тус тус зааснаар компанийн өрөнхийлөгч гэсэн нэр томъёо байхгүй, мөн нэхэмжлэгч гэх Ц.А нь Н.Ганболд, Г.Батболд нарт итгэмжлэл өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байдаг. Гэтэл шүүх өөрийн санаачлагаар хууль тогтоомжид байхгүй нэр томъёог шийдвэрт тусгаж байгаа үйлдэл нь хууль бус, нэхэмжлэгч болон нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад анхан шатны шүүх тодруулалгүй шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Шийдвэрт “...нарт олгож” гэдэг нь хэнд нь хэдэг төргөг олгох ёстой нь тодорхойгүй, дундаж мэдлэгтэй энгийн хүний ойлгосноор бол “С” ХХК, түүний ерөнхийлөгч Ц.А нар /компанийн ерөнхийлөгч гэдэг нэр томъёог хар ярианд хэрэглэдэг байх гэж ойлгожбайна, компанийн ерөнхийлөгч гэдэг шинэ нэр томъёог шүүгч бий болгосон/-ыг хамтад нь байлгаж байгаад зүгээр дундаа хуваагаад аваарай гээд 10 сая төгрөг өгөх юм шиг ийм байдлаар маш ойлгомжгүй, тодорхойгүй шийдвэрийг давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж дүгнэж магадлал гаргаж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байгаад өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна.

2. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. Хариуцагч нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дугаарт “Мон Аналитик” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлсэнд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч маргадаггүй бөгөөд нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл болж буй үйл баримт нь “С” ХХК-тай ямар ч хамааралгүй гэж тайлбарласаар байтал анхан шатны шүүх түүнийг хэрхэн шийдвэрлэснийг шийдвэртээ тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Тайлбарлах нь: Зүй нь бол нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилсөн бол эцсийн шаардлагын агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгаж, нэхэмжлэгч шаардлагаа ойлгомжгүй, эсхүл хуульд заасан хэллэгээр биш илэрхийлсэн бол шаардпагын утгыг нь зөв тодорхойлж бичих ёстой байсан юм.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад шүүх хуралдаан дээр шүүх бүрэлдэхүүний зүгээс Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг нэг нь ч дурьдаагүй байсан атал шүүхийн шийдвэрийг бичгээр гаргахдаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг тусгаж бичсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт “...гутаах зорилготой байсан гэж үзэхээр байна, ... гутаах зорилготой нь тогтоогдсон ...” гэсэн нь гутаах зорилготой байсныг хавтаст хэргийн чухам ямар нотолгооны хэрэгслийн аль нотлох баримтаар тогтоож байгаа нь тодорхойгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэсэн байна.

3. 2018 оны 1 дүгээр сарын 22-ний өдөр 18/165 дугаар бүхий хүсэлтийг Н.Ганболд нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн хамт өгсөн байдаг /хх-4 дэххуудас/.

Тайлбарлах нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэг, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан хүсэлтүүдийг л нэхэмжлэлтэй хамт өгч шийдвэрлүүлэх боломжтой байдаг. Шүүгч нэхэмжпэлтэй хамт гаргасан дээрх хүсэлтийг 2018 оны 2 дугаар сарын 22-ний өдрийн дугаар 181/Ш32018/02409 тоот захирамжаар хүсэлтийг шийдвэрлэсэн байдаг /хх-36-37 дахь хуудас/ юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт: “ярилцлага, нийтлэлд байгаа үйл баримтууд нь бодит байдалд нийцээгүй, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл гэж тодорхойлж байна”, ”... хариуцагч нь Иргэний хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуульд зааснаар ... худал мэдээлэл нийтэлсэн бол хариуцлага хүлээхээр байна”, нэр хүндийг гутаах зорилготой байсан гэж үзэхээр байна...”, мөн сэтгүүлч нь ярилцлагад асуултаа ... өгүүлбэрээр илэрхийлэн тавьж байгаа нь Сод Монгол компанитай үгсэн хуйвалдаж өндөр үнээр авдаг, зөрүү мөнгийг нь иддэг гэсэн агуулгыг илэрхийлэхийг зорилгоо болгосон, энэ нь бодит байдалд нийцээгүй байна... бодит байдалд нийцээгүй худал мэдээлэл тараасан нь нэхэмжлэгч нарын нэр төр. алдар хүнд. ажил хэргийн нэр хүндийг гутаах зорилготой нь тогтоогдож байна гэж шүүх бурэлдэхүүн үзлээ гэсэн үндэслэл бичжээ.

Энэхүү иргэниий хэргийн хавтаст хэргийн материалыг үзвэл нэхэмжлэгч нараас гаргасан хүсэлтийг хууль зөрчин байж хангаж шийдвэрлэдэг, хариуцагч нараас гаргасан ямар ч хүсэлтийг хангахгүй, гомдол гаргах эрхгүй захирамж гаргаж шийдвэрлэсэн байдаг. Үүний нэг жишээ нь 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч талаас “МИАТ” ХК-иас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй, гэтэл 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчээс “МИАТ” ХК-иас нолох баримт гаргуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэж байх жишээтэй. Угтаан бол нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь “МИАТ” ХК-иас нотлох баримт гаргуулах хүсэлтийн утга адил байсан юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “С” ХХК, иргэн Ц.А нар “М” ХМХ-д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, няцаалт хийлгэх, гэм хорын хохиролд 110 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээг тараасан хэмжээ, хэлбэрээр залруулга хийсэн мэдээллийг гаргаж, тараагдсан хувь хэмжээгээр няцаалт хийхийг хариуцагчид даалгаж, хариуцагчаас гэм хорын хохиролд 10 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, үлдэх 100 000 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэгт бодит байдалд нийцэхгүй мэдээллийг өөр бусдад мэдээлсэн байхыг ойлгоно.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ” гэж, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т “иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж тус тус зохицуулжээ.

Иймд хариуцагч “М” ХМХ өөрийн сонинд нийтлэгдсэн мэдээллийн үнэн бодитойг нотлох, нотолж чадаагүй бол хариуцлага хүлээх үүрэгтэй байна.

Мы 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №12/4862 дугаарын 1-2 дугаар нүүрт нийтлэгдсэн “Дуулианы эргэн тойронд” буланд нийтлэгдсэн “Сод Монгол шүүмжлэлээс сугарч үлдэх ёсгүй” гарчигтай нийтлэл, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №047/4897/ дугаарт нийтлэгдсэн “С ХХК нь хүүхдүүдээс зусланг, иргэдээс газрыг булаав” гэсэн гарчиг бүхий нийтлэлүүдэд Ц.Аыг “...шатахууны зохиомол хомсдлыг бий болгосон хуйвалдааныг зохион байгуулчихаад асуудлаас цэвэрхэн мултарчихлаа, ...МАН-ын гол санхүүжүүлэгч, ...албан тушаалын бялуунаас хоцорсондоо шаралхаж У.Хүрэлсүхийн засгийн газрыг ганхуулах, улмаар Энэтхэгийн засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах нефть боловсруулах үйлдвэрийг гацаахын тулд зохиомол хомсдол үүсгэх ажилд оролцсон, нефтийн үйлдвэрээр дамжуулан Монголын шатахууны бизнесийг гартаа авах, цаашлаад ...Засгийн газарт орох гэсэн холын шунал байгаа, ...албан тушаалын бялуунаас хүртэж л байвал ядарсан ард иргэдийг чирэгдүүлж, туйлдуулах нь Ц.Ат юу  ч биш бололтой, ...хөшигний ард төрөө дарамталж, иргэдээ чирэгдүүлж, тэднийг ялгаварлаж суугаа учраас нефть импортлогчдийг тойрсон шүүмжлэлээс сугарч үлдэх нь утгагүй, ... Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын амны төгсгөлд байрлах, ЗХУ-ын хөрөнгөөр баригдаж, 1984 онд ашиглалтад орсон “Дружба” зусланг 2004 онд хувьчлалаар авсан атлаа зориулалтын дагуу үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулаагүй, ажиллуулаагүй атлаа Ц.А нь зурагтаар “зуслан ажиллаж байгаа, ойр хавийн хашааны хүмүүс хүүхдийн хүүхдийн аюулгүй байдлыг зөрчиж байна...” хэмээн худал ярьж, тэндэхийн иргэдийг гүтгэсэн...” гэх мэдээлэл, “С” ХХК-д холбогдуулан “...”Сод Монгол” ХХК нь 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл МИАТ компанид онгоцны шатахууныг давуу эрхтэйгээр нийлүүлж ирсэн, ...Дружба хүүхдийн зусланг хувьчилж аваад өөрийн охин компани “Мон Аналитик” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргасан, тус компани Шарга морьтын ам руу улсын төсвийн хөрөнгөөр тавьсан хатуу хучилттай замыг хаасан хаалга барьж, иргэдийн зусландаа очих гарцыг хааж, ...хамгаалалтын албадыг хөлслөн иргэдийг эзэмшлийн газарт нь оруулахгүй хөөж туух болсон байна. “Мон Аналитик” ХХК нь хүүхдээс зусланг, иргэдээс газрыг булааж буй хууль бус үйл ажиллагаа явуулж байна...” гэх мэдээллийг тус тус нийтэлжээ.

Дээрх мэдээллийн үнэн зөвийг хариуцагч баримтаар нотлоогүй тул “С” ХХК-ийн ажил хэргийн нэр хүнд, Ц.Аын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэж, энэ хүрээнд нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.

Иймд Мы дээрх дугааруудад нийтлэгдсэн нийтлэлтэй холбогдсон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 27 дугаар зүйлийн 27.6. дахь заалтад нийцжээ.

Шүүх хариуцагчийг хариу тайлбар, татгалзал, түүний үндэслэлээ нотлох, нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Харин Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.6.-д хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарахаар заасан тул анхан болон давж заалдах шатны шүүх “С” ХХК-д холбогдох шаардлагыг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ. 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2.-т эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тооцож тогтоохоор заасан ба нэхэмжлэгч нь хохирлыг тооцсон үндэслэлээ тухайлан заагаагүй тул хохирлыг сонины хоёр дугаар, хэвлэсэн хувь, тархсан хэмжээг харгалзан 2 000 000 төгрөгөөр тооцож, хариуцагчаас гаргуулах нь хууль зөрчихгүй.

Харин хариуцагч “М” ХМХ нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 011/4861/ дугаарын 4-5 дугаар нүүрт МИАТ компанийн Нислэг, техникийн үйл ажиллагааны захирал Н.Ганболдтой хийсэн ярилцлагыг нийтэлжээ.

Тус ярилцлагын явцад сэтгүүлч нь зочин Н.Ганболдоос “...МИАТ компани нь онгоцны шатахуунаа олон улсын зах зээлийн дундаж үнээс 50 хувиар өндөр үнэтэй авдаг гэх мэдээлэл байдаг. Үүнээс үүдээд иргэд МИАТ-ийн удирдлагууд Сод Монгол компанитай үгсэн хуйвалдаж зөрүү мөнгийг иддэг гэж харддаг..., хэлбэлздэг үнээр авдаг болсон ч гэлээ олон улсын зах зээл дээрх үнээс өндөр үнээр авдаг байх, ...хоёр өөр компаниас шатахуунаа авахад үнийн зөрүү хэр гарч байна. Сүүлийн жилүүдэд шатахуун нийлүүлдэг компаниуд хоорондоо үгсэн хуйвалдаад нэг үнээр шахаа хийж байна гэсэн шүүмжлэл их байгаа... ” гэсэн асуултууд тавьжээ.

Сэтгүүлч өөрийн сонссон, дуулсан мэдээллийг бататгах, тодруулах, үнэн бодит мэдээллийг албаны эх сурвалжаас авах зорилгоор дээр нэр дурдсан этгээдээс асуусныг нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх боломжгүй юм.

Иймд Мы 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №011/4861/ дугаарын 4-5 дугаар нүүрт нийтлэгдсэн “Онгоцны шатахуунаа олон улсын зах зээлийн дунджаас 20 хувиар үнэтэй авч байна” гэсэн ярилцлагад нийтлэгдсэн сэтгүүлчийн асуултыг  “С” ХХК-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, ...зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй ...тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх үүрэгтэй.

Сонинд бичигдсэн нийтлэл баримтад үндэслэгдсэн байх учиртай бөгөөд хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш тухайн нийтлэлтэй холбоотой нотлох баримтыг нөхөж бүрдүүлэх боломжгүй.

Түүнчлэн эдгээр баримтыг хариуцагчийг өөрөө олж авах боломжгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх хариуцагчийн нотлох баримтыг бүрдүүлэх хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6. дахь заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын заримыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1840 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01425 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 27 дугаар зүйлийн 27.6., 511 дүгээр зүйлийн 511.1., 511.2.-т заасныг баримтлан Мы 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №012 /4862/ дугаарт нийтлэгдсэн “Сод Монгол шүүмжлэлээс сугарч үлдэх ёсгүй” гарчигтай нийтлэл, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №047/4897/ дугаарт нийтлэгдсэн “”С” ХХК нь “Хүүхдүүдээс зусланг, Иргэдээс газрыг нь булаав” гарчигтай нийтлэл нь “С” ХХК-ийн ажил хэргийн нэр хүнд, иргэн Ц.Аын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тул сэргээж, тухайн мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, хэмжээгээр залруулга хийсэн мэдээллийг гаргаж, няцаалт хийхийг Мд даалгаж, “М” ХМХ-ээс 2 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК, Ц.А нарт олгож, гэм хорыг нэхэмжилсэн нэхэмжлэлээс үлдэх 108 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “174 950” гэснийг “46 950” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-д зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар “М” ХМХ-д буцаан олгосугай.

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЦАГААНЦООЖ

                                    ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД