Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 09

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа *******лж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Б- ХХК-ний нэхэмжлэлтэй тус аймгийн ******* сумын ******* *******д холбогдох Хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд геологи хайгуулын судалгааны ажил гүйцэтгүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж буй хууль бус үйлдэхүйг зогсоож, XV-020370 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.*******, хариуцагч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн *******ар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Завхан аймгийн *******, Увс аймгийн Зүүнхангай сумдын нутаг дахь XV-020370 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг АМГ-ын /одоогийн АМГТГ/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02-р сарын 04-ны өдрийн 116 тоот шийдвэрээр 2016 оны 02-р сарын 24-ны өдөр анх авсан билээ. Ингээд 2016 онд бид Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.3 дугаар заалтын дагуу 2016 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулан, хээрийн судалгааны ажил гүйцэтгэхээр тус компанийн 5 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг 2016 оны 09 сарын 04-нд очсон боловч, тухайн үед Завхан аймгийн ******* сумын ******* ******* байсан Ц.******* орон нутгийн сонгуульд анхаарлаа тавиад, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан юм. /бэлчээр өвөлжөөтэй учир иргэд дургүйцнэ, намайг дахин сонгохгүй гэх мэт шалтгааныг утсаар хэлж, уулзахгүй зугтаасан/

Энэ 2017 онд дээрх байдал мөн давтагдаж, тус компанийн 5 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг 2017 оны 10 дугаар сарын 19-нд очсон боловч, Сантмаргац сумын ******* ******* А. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариу өгч, манай компанийн судалгааны багийг ажил хийхийг хориглолоо.

Манай компани нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 18 ба 19 дүгээр заалтуудын дагуу тусгай зөвшөөрлийг авч, түүнээс хойш хуулийн дагуу ажиллаж ирсэн ба ямар нэгэн байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулж байгаагүй. Ийнхүү Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас хуулийн үндэслэлгүй шалтгаанаар татгалзаж, ажил хийлгэхгүй байгаагаас улбаалан манай компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 33.1.1 дүгээр заалтын дагуу 2017 онд 8,3 сая төгрөгөөс доошгүй хайгуулын ажил гүйцэтгэх үүргээ биелүүлж чадахгүйд хүрч, улмаар манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлагдах нөхцөл бүрдээд байна. Ийнхүү Сантмаргац сумын ******* ******* нарын Монгол Улсын Засгийн газраас явуулж буй бодлогод харшилсан үйл ажиллагаанаас болоод тус компани нь хайгуулын тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрлийн 2 жилийн төлбөр төлөх, талбайд очих ба буцаж ирэх зардал зэргээр 11 сая гаруй төгрөг зарцуулаад байгаа ба судалгааны ажил гүйцэтгэх 2 жилийг үр дүнгүй өнгөрүүлж байгаа зэрэг хохирол их гарч байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд геологи хайгуулын судалгааны ажил гүйцэтгүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж буй хууль бус үйлдэхүйг тогтоож, XV-020370 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгуулах юм. Нэхэмжлэгч нь 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн ******* сум, Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай авсан байдаг. Ингээд Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын тушаалаар гэрчилгээгээ авсан. Үүнээс хойш гурван жилийн төлбөрөө хийсэн байгаа. Одоогийн байдлаар тусгай зөвшөөрөл нь хүчинтэй. 2016 оны 09 дүгээр сард ******* сумын ******* *******ар төлөвлөгөөгөө батлуулахаар очсон байдаг. Тухайн үед сумын ******* *******ар ******* гэдэг хүн байсан. Гэтэл сумын ******* ******* ******* гэдэг хүнтэй уулзаж чадаагүй юм байна лээ. Сумын ******* ******* нь нэхэмжлэгч компаниас очсон хүн рүү утсаар яриад ...одоо сонгууль болох гэж байгаа гээд 3 хонуулсан. Ингээд 3 хоногийн дараа сумын ******* ******* ******* руу утсаар ярихад ...би ерөөсөө төлөвлөгөөг чинь баталж чадахгүй гэж хэлсэн байдаг. Ингээд нэхэмжлэгч компанийн төлөвлөгөөтэй танилцах нь битгий хэл зугтаад уулзаа ч үгүй байсан. Ийм байдлаар эхний жилийн төлөвлөгөөгөө батлуулж чадалгүй явсан байдаг. Тухайн үеийн сумын ******* ******* байсан ******* нь төрийн ажлыг сонгуулийн ажил болгосон. Өөрөөр хэлбэл 2016 оны 10 дугаар сард орон нутгийн сонгууль болох гэж байсан. Ийм учраас эхний жилдээ ямар нэгэн хайгуулын ажил хийж чадаагүй. Дараа жил нь буюу 2017 оны 10 дугаар сард ******* сумын ******* *******ар байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахаар дахиад очсон байдаг. Тухайн үед сумын ******* *******ар гэдэг хүн байсан. Энэ хүн бол нэхэмжлэгч компаниас очсон хүнтэй уулзсан байдаг. Ийнхүү уулзахдаа ...хайгуул хийж байгаа компанийн үйл ажиллагааг дэмждэг, гэхдээ нутгийн ард иргэд зөвшөөрөхгүй байгаа болохоор төлөвлөгөөг баталж чадахгүй байна гэж хэлдэг. Тухайн үед дөрвөн багийн иргэд хуралдах гэж байна гээд хуралд нь суулгасан. Ингээд нэхэмжлэгч компанийн төлөөлөгч хуралд суугаад ард иргэдийн саналыг сонсоход сонин зүйл ярьсан. Юу гэж ярьсан бэ? гэхээр ...хайгуул хийлгэхгүй, уул уурхайн ажил явуулахгүй, Гүррагчаа сансарт нисээд Монголын бүх баялагийг тогтоочихсон, тиймээс танай компани хайгуул хийгээд байх шаардлага байхгүй гэсэн байдаг. Ингээд иргэд нь саналаа хэлэнгүүт сумын ******* ******* нь ...иргэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас байгал орчны менежментийн төлөвлөгөөг баталж чадахгүй гээд татгалзсан. Тэгэхээр төлөвлөгөөг уншиж судлаад ярилцах нь битгий хэл зөвшилцөх боломж олгоогүй. Нэхэмжлэгч компанийн төлөөлөгч очихдоо байгал орчны менежментийн төлөвлөгөөний төслөө бариад очсон. Гэтэл төлөвлөгөөний төсөлд нь ямар ч санал бичээгүй, хүлээн аваагүй. Ийнхүү хоёр дахь удаагаа төлөвлөгөөгөө батлуулж чадаагүй. Ийм учраас төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариугаа аваад 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Үүний дараа 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дээд шатны албан тушаалтан болох Завхан аймгийн ******* *******д гомдол гаргасан байгаа. Энэхүү гомдлыг шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгсөн. Завхан аймгийн ******* ******* гомдолд хариу өгөхдөө сумандаа шийдвэрлэх боломжтой гэсэн утгатай хариу өгсөн байдаг. Тэгэхээр урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмыг хангасан гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 28.1.1, 38.1.3-т зааснаар тусгай зөвшөөрөл аваад, байгал орчны менежментийн төлөвлөгөөг сумын ******* *******тай зөвшилцөж батлуулах үүрэгтэй. Нөгөө талаараа Ашигт малтмалын тухай хуулийн 38.2-т зааснаар энэ хуулийн 38.1.3-т заасан байгал орчны менежментийн төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянах батлах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл аль алинд нь үүрэг болгоод хуульчилсан байна. Хянан батлах гэдэг үг хуулинд байгаа. Үүнийг юу гэж ойлгох вэ? гэхээр батлуулах гэж байгаа төлөвлөгөөтэй нь танилцаад, сумын газрын даамал, байгаль орчны байцаагчаараа хууль зөрчсөн асуудал байна уу? гэдгийг судлуулаад, нөгөө талаасаа тодруулах зүйл байвал асуугаад, саналаа тусгаад батлах ойлголт юм. Тэгэхээр хуульд зааснаар төлөвлөгөөг батлах үүрэгтэй гэж хуульчилсан. Түүнээс биш төлөвлөгөөг батлах эрхтэй гэж заагаагүй. Хариуцагчийн тухайд гэвэл байгал орчны менежментийн төлөвлөгөөг унших нь битгий хэл, уг төлөвлөгөөг хараа ч үгүй, судлаа ч үгүй байж баталж өгөхгүй гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагч нь хуульд заасан үүргээ биелүүлж, эргээд нэхэмжлэгч компанитай харилцаж зөвшилцөх боломж олгоогүй. Хариуцагч талын төлөвлөгөөг татгалзсан үндэслэл юу байдаг вэ? гэхээр дөрвөн үндэслэлийг дурдсан байдаг. Аливаа орон нутгийн өөрөө удирдах байгууллага нь эрхээ эдлэхийг зөв гэж боддог. Ингэхдээ хуульд заасны дагуу эрхээ эдлэх ёстой. Өөрөөр хэлбэл малчид, иргэд эсэргүүцэж байна гэдэг үндэслэлээр байгал орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байж болохгүй. Энэ бол хуульд заасан үндэслэл биш. Тодруулбал байгал орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх үндэслэлийг хуульд зааж өгөөгүй. Гэтэл ******* сумын ******* ******* нь удаа дараа нэхэмжлэгч компанийн байгал орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүй. Ийнхүү байгал орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байна. Ийм учраас байгал орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхийг Завхан аймгийн ******* сумын ******* *******д даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б- ХХК нь Завхан аймгийн *******, Увс аймгийн Зүүнхангай сумдын нутаг дахь ХҮ-020370 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал газрын тосны газар Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 116 тоот шийдвэрээр эзэмшиж байна. Тус компаны нэхэмжлэлийн агуулгатай танилцаад хууль эрх зүйн хувьд үндэслэл муутай, компаны эрх ашиг, сонирхлыг түрүүнд тавьсан, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ ноцтой зөрчсөн байна гэж үзэж дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Б- ХХК-нд 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдөр ХҮ-020370 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасны дагуу тухайн талбай байрших сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авалгүй олгосон нь нутгийн иргэдийн дургүйцлийг төрүүлж, эсэргүүцэж байгаа бөгөөд цаашид ч энэ эсэргүүцэл улам хурцдах магадлал өндөр байгааг дурьдах нь зүйтэй гэж үзэж байна.

Б- ХХК нь ашигт малтмалын тухай хуульд заасан үүрэг хариуцлагаа хангалтгүй биелүүлж, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан хугацаанд төлөвлөгөөг сумын ******* *******тай харилцан зөвшилцөж боловсруулаагүй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.8-д заасан мөнгөн хөрөнгийг байршуулаагүй, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.8-д заасны дагуу хаваржин эзэмшигч нараас зөвшөөрөл аваагүй. Ашигт малтмалын тухай хуулийн 42-р зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч Б- ХХК нь ******* сумын захиргаатай Хамтын ажиллагааны гэрээ, газар, ус ашиглах гэрээ байгуулах үүргээ огт хэрэгжүүлээгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 48-р зүйлийн 48.10 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч Б- ХХК нь тухайн жилд улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн хэмжээг дараа оны 1 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлэх үүргээ огт хэрэгжүүлж байгаагүй, нутгийн иргэд төдийгүй нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах талаар санаачлагагүй, хаалттай компани юм. Дээрх зөрчлүүдийг гаргасан нь Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байгаа тул ******* сумын ******* даргыг байгал орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгасан нэхэмжлэлийг хүчингүй болгуулах саналтай байна гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх сумын ******* ******* нар нэхэмжлэгч компанийн байгал орчны төлөвлөгөөг хараагүй гэдэг нь үнэн. Гэхдээ миний хувьд хариуцагчаар татагдаад нэхэмжлэгч компани руу байгал орчны менежментийн төлөвлөгөөгөө явуулна уу гэсэн хүсэлтийг явуулсан. Тэгэхэд байгал орчны менежментийн төлөвлөгөөг явуулах шаардлагагүй гэж ойлгогдохоор тайлбарыг хэргийн материалд гаргаж өгсөн байсан. Үнэхээр байгал орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах гээд байгаа бол над руу явуулах хэрэгтэй. Ингэснээр уг төлөвлөгөөтэй танилцаж, журмын дагуу боловсруулагдсан байна уу? гэдэг асуудал дээр саналаа тусгах байсан. Гэтэл миний гар дээр нэхэмжлэгч компанийн байгал орчны менежментийн төлөвлөгөө ирээгүй. Тэгсэн мөртлөө байгал орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахыг даалгасан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаад эргэлзэж байна. Өмнөх сумын ******* ******* нарын тухайд гэвэл малчид, иргэд эсэргүүцэж байгаа гэдэг байдлаар төлөвлөгөөг батлахаас татгалзаж байсан байдаг. Тухайн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд малчдын өвөлжөө, хаваржааны талбай давхцаж байгаа. Мөн түүх соёлын дурсгалт газрууд болох хиригсүүрүүд давхцаж байгаа. Нэхэмжлэгч компани нь анх хайгуулын тусгай зөвшөөрөл авахаасаа эхлээд ******* сумтай хамтын ажиллагааны гэрээ байгуулаагүй байдаг. Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа ч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зөвшөөрөл аваагүй байдаг. Энэ талаарх бичиг, тоот сумын тамгын газарт байдаггүй. Миний тухайд дээрх үндэслэлүүдээр байгал орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан. Харин өмнөх ******* ******* нар ямар үндэслэлээр төлөвлөгөөг батлахаас татгалзаж байсныг мэдэхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Б- ХХК нь Завхан аймгийн ******* сумын ******* даргын байгаль орчны менежментийн 2017 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, уг төлөвлөгөөг батлахыг даалгуулах шаардлага гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт, хэргийн оролцогч нараас шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн Б- ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч талаас сумын ******* ******* байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх үндэслэлийг хуулиар зохицуулаагүй, иргэд эсэргүүцэж байгаа гэдгээр төлөвлөгөөг батлахгүй байгаа нь хуульд нийцэхгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах нь сумын ******* даргын эрх биш үүрэг, тавиад байгаа шаардлага нь ашиглалтын үед хэрэгжих ажлууд гэж, хариуцагчаас Б- ХХК-нд 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдөр ХV-020370 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасны дагуу тухайн талбай байрших сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авалгүй олгосон, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан хугацаанд төлөвлөгөөг сумын ******* *******тай харилцан зөвшилцөж боловсруулаагүй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.8-д заасан мөнгөн хөрөнгийг байршуулаагүй, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.8-д заасны дагуу өвөлжөө, хаваржаа эзэмшигч нараас зөвшөөрөл аваагүй, иргэдийн өвөлжөө, хаваржааны эзэмшил нутаг, хиригсүүрүүд давхцаж байгаа, Ашигт малтмалын тухай хуулийн 42-р зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу ******* сумын захиргаатай Хамтын ажиллагааны гэрээ, газар, ус ашиглах гэрээ байгуулах үүргээ огт хэрэгжүүлээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 48-р зүйлийн 48.10 дахь хэсэгт заасны дагуу тухайн жилд улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн хэмжээг дараа оны 1 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлэх үүргээ огт хэрэгжүүлж байгаагүй, нутгийн иргэд төдийгүй нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах талаар санаачлагагүй байсан гэж маргажээ.

Нэхэмжлэгч компани Завхан аймгийн ******* сумын нутаг, Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг дахь Ихэр майхан нэртэй газарт орших 6587,72 гектар талбайг хамарсан газар ашигт малтмалын хайгуулын ХV-020370 дугаар тусгай зөвшөөрлийг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар[1] тогтоогдож байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгал орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн ******* *******тай зөвшилцөн байгал орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулахаар байна. Гэтэл Б- ХХК нь дээрх үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй байх бөгөөд байгал орчны менежментийн төлөвлөгөөгөө 2016 онд батлуулахаар ******* сумын ******* *******д хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2/65 дугаар албан бичгээр[2] байгал орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлсэн баримтыг шүүхэд ирүүлэхийг шаардахад Төлөвлөгөө батлуулах тухай 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар албан бичгийг[3] ирүүлсэн бөгөөд үүнээс дүгнэлт хийхэд 2016 онд байгал орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлээгүй байх ба Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт заасан хугацаанд байгал орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна. Ийнхүү нэхэмжлэгч компанийн байгал орчныг хамгаалах төлөвлөгөө 2016 онд батлагдаагүй байх бөгөөд компанийн ажилчид 2017 оны 10 сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд ******* суманд дахин очсон болох нь тогтоогдож байна[4]. Хэрэгт авагдсан баримтуудаар Б- ХХК байгал орчны менежментийн 2017 оны төлөвлөгөөг батлуулахаар ******* сумын ******* *******д хүргүүлсэн нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл, уг төлөвлөгөөг хүлээн аваад хариуцагч ******* сумын ******* ******* А. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/212 дугаар албан бичгээр[5] хайгуулын үйл ажиллагаа явуулах талбай нь тус сумын малчдын бэлчээрийн гол нутаг бөгөөд бэлчээр ашиглагчдын холбооны ******* *******тай хийсэн гэрээ, сумын нийт иргэдийн эсэргүүцсэн санал, хүсэлт шийдвэрийг харгалзан төлөвлөгөөг батлахаас татгалзсан талаар Б- ХХК-д мэдэгдсэн байна.

******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолоор[6] Шивээт 150 га, Өнгөт 80 га, Баян-Улаан 120 га, Хөшөөт 2 га, Буга согоот 2 га, Шивээтийн ганц мод 2 га газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байх боловч дээрх газруудыг Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол дор дурдсан мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ гэж заасныг зөрчиж, бүртгүүлээгүй байна. Иймээс дээрх нэр бүхий газруудыг тусгай хамгаалалтад авсан гэж үзэхээргүй байна.

Хариуцагч Б- ХХК-ийн байгал орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа нэг үндэслэлээ малчдын бэлчээрийн гол нутаг гэж тайлбарлаж байх ба хариуцагч шүүхэд тайлбар ирүүлэхдээ хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газар тус сумын Баяндавс багийн малчин А.Бат-Эрдэнийн эзэмшлийн Урд шасар, С.Ганболдын эзэмшлийн Өндөр нурам, Г.Балжиннямын эзэмшлийн Улаан хад, А.Чойдоржийн эзэмшлийн Шилийн цохио, Ц. эзэмшлийн Хөх бие, Ё.Магсарломбын эзэмшлийн Мөөг зэрэг хаваржааны газрууд давхцаж байгаа талаар тайлбарласан[7] байна. Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 219 дүгээр албан бичгээр[8] Б- ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газраас 4625,006 га газар нь ******* сумын нутагт хамаарч байгаа бөгөөд тус газарт Хөх бие, Шилийн цохио нэртэй 2 иргэний өвөлжөө, хаваржааны газар давхцаж байгааг тодорхойлсон байна.

Дээрх давхцал бүхий Хөх бие нэртэй газар нь иргэн Ц. эзэмшил газар байх бөгөөд Ц. нь ******* сумын ******* даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/08 дугаар захирамжаар[9] 0,78 га газрыг өвөлжөөний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшсэн нь А/08 дугаар захирамж, 000531489 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр[10] тогтоогдож байна.

Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын зураг зүйн бүртгэлд ороогүй ч давхцаж байгаа гэх Урд шасар нэртэй газрыг иргэн А.******* нь сумын ******* даргын 2007 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр захирамжаар хаваржааны зориулалтаар, Өндөр нурам нэртэй газрыг иргэн С.Ганболд сумын ******* даргын 2007 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр захирамжаар хаваржааны зориулалтаар, Улаан хад нэртэй газрыг иргэн С.******* сумын ******* даргын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 65 дугаар захирамжаар[11] хаваржааны зориулалтаар, Мөөг нэртэй газрыг иргэн Ё.******* сумын ******* даргын 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/21 дүгээр захирамжаар[12] өвөлжөөны зориулалтаар тус тус эзэмшиж байгаа нь хэрэгт авагдсан сумын ******* даргын захирамж, түүний хавсралт, газар эзэмших эрхийн гэрчилгээгээр[13] тус тус тогтоогдож байна. Энэ талаар нэхэмжлэгч тал маргахгүй байх бөгөөд дээрх нэр бүхий иргэд тухайн газруудыг Б- ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохоос өмнө эзэмшиж байсан байна.

Мөн хариуцагч нь Б- ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газар Шилийн цохио, Улаан хад, Зүрх, Барчингийн хиригсүүр нэртэй хиригсүүрүүд байдаг талаар тайлбарлаж хиригсүүрүүдийн зургийг[14] шүүхэд ирүүлжээ. ******* суманд тоологдсон хиригсүүр, булшны судалгаанаас[15] харахад дээрх хиригсүүрүүд улсын тооллогод хамрагдсан байна. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д зааснаар хиригсүүр нь соёлын биет өв буюу түүх, соёлын үл хөдлөх дурсгалд, 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар түүх, соёлын үл хөдлөх дурсгал бүхий газар, түүний хэвлий нь түүх соёлын дурсгалт газарт хамаарах бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэгт зааснаар түүх, соёлын дурсгалт газар ашигт малтмалын хайгуул хийхийг хориглосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэгт зааснаар ашигт малтмал хайх гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи хайгуулын судалгаа хийж, түүний нөөц баялгийг ашиглах боломжийг судлан техник эдийн засгийн үнэлгээ хийхийг ойлгохоор байна.

Б- ХХК-ийн 2017 оны байгал орчны менежментийн төлөвлөгөөнөөс[16] харахад 10 т/км зүсэлт хийх, 250 куб/м-т суваг малтаж булалт хийх зэрэг хөрсний элэгдэл, эвдрэл, бохирдол, бэлчээрийг эвдрэл сүйтгэлд оруулах ажлууд хийгдэхээр байх бөгөөд энэ нь бэлчээр ашиглаж байгаа иргэдийн эрх, ашиг сонирхлыг хөндөж, байгалын дурсгалт газрыг сүйтгэх хор хөнөөл учруулахаар байх тул нэхэмжлэгч компанийн байгал орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа ******* сумын ******* даргын эс үйлдэхүй нь хууль зөрчөөгүй байна гэж үзлээ. Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид байгал орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх үндэслэлийг нарийвчлан зохицуулаагүй боловч бэлчээр ашиглаж, газар эзэмшиж буй иргэдийн эрх ашиг, байгалийн дурсгалт газрыг хамгаалах өөр боломж хуулиар олгогдоогүй байна.

Газрын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5 дахь хэсэгт зааснаар газар эзэмшигч, ашиглагчид бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт байгал орчинд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулахгүй байх шаардлага тавигдсан байна.

Б- ХХК нь хайгуулын үйл ажиллагаа явуулснаар Газрын тухай хуулийн дээрх заалт зөрчигдөхөөр байх тул тус компанийн байгал орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа ******* сумын ******* даргын эс үйлдэхүй хууль зөрчөөгүй байна.

Б- ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үед Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт зааснаар тухайн хайгуулын талбай байрших сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг аваагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд Б- ХХК-ний Байгал орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Завхан аймгийн ******* сумын ******* даргын эс үйлдэхүй хууль зөрчөөгүй байх тул сумын ******* даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, байгал орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгуулах шаардлага бүхий Б- ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.8-д заасан мөнгөн хөрөнгийг байршуулаагүй гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс мөнгө байршуулах дансаа бидэнд хэлж өгөөгүй гэж маргаж байх ба энэ нь байгал орчны мененжментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан үндэслэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл ******* сумын ******* ******* Б- ХХК-ийн байгал орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзахдаа дээрх үндэслэлийг дурьдаагүй тул энэ талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.8-д заасны дагуу өвөлжөө, хаваржаа эзэмшигч нараас зөвшөөрөл аваагүй гэх бөгөөд хайгуулын үйл ажиллагаа явуулах үед бусдын өмчлөл, эзэмшилд байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөх тохиолдолд түүний өмчлөгч, эзэмшигчээс зөвшөөрөл авах талаарх зохицуулалт байна. Өөрөөр хэлбэл Б- ХХК нь хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй, хэн нэгний өмчлөл, эзэмшлийн газар руу зөвшөөрөлгүйгээр нэвтрээгүй, дайран өнгөрөөгүй тул дээрх байдал зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

Мөн хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 42-р зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу ******* сумын захиргаатай Хамтын ажиллагааны гэрээ, газар, ус ашиглах гэрээ байгуулаагүй, Ашигт малтмалын тухай хуулийн 48-р зүйлийн 48.10 дахь хэсэгт заасны дагуу тухайн жилд улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн хэмжээг дараа оны 1 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлэх үүргээ огт хэрэгжүүлж байгаагүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс энэ нь ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах үед хэрэгжих ёстой ажлууд гэж маргажээ. Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтуудаас харахад байгал орчныг хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулах, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн хэмжээг дараа оны 1 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлэх нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нэгэн адил хамаарахаар байна. Гэвч хариуцагч байгал орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзахдаа дээрх үндэслэлүүдийг дурьдаагүй тул энэ талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 38 дугаар зүйлийн 38.1.2, Газрын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Б- ХХК-ний 2017 оны байгал орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Завхан аймгийн ******* сумын ******* даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, байгал орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 5-6-р хуудас

[2] Хавтаст хэргийн 67-р хуудас

[3] Хавтаст хэргийн 68-р хуудас

[4] Хавтаст хэргийн 8-р хуудас

[5] Хавтаст хэргийн 7-р хуудас

[6] Хавтаст хэргийн 50-51-р хуудас

[7] Хавтаст хэргийн 52-р хуудас

[8] Хавтаст хэргийн 82-83-р хуудас

[9] Хавтаст хэргийн 129-р хуудас

[10] Хавтаст хэргийн 130-р хуудас

[11] Хавтаст хэргийн 120-р хуудас

[12] Хавтаст хэргийн 128-р хуудас

[13] Хавтаст хэргийн 117-119-р хуудас

[14] Хавтаст хэргийн 54-56-р хуудас

[15] Хавтаст хэргийн 57-р хуудас

[16] Хавтаст хэргийн 26-32-р хуудас