Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 17

 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: О.Лх-ын нэхэмжлэлтэй, Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* дарга, нарийн бичгийн дарга, сумын Засаг дарга болон ******* багийн Засаг дарга, тус багийн иргэдийн Нийтийн ******* 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаан даргалагч нарт холбогдох,

******* багийн иргэдийн Нийтийн ******* 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг бүхэлд нь хүчингүй болгуулах, ******* багийн Засаг даргаар Д.ыг томилох тухай захирамжийг хүчингүй болгуулах, ******* багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуулийн дагуу дахин хуралдуулахыг даалгуулах, багийн иргэдийн Нийтийн ******* даргын албан тушаалд хамаарах 2017 оны 1 сарын 01-нээс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны урамшууллыг нөхөн гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Лх-, хариуцагч ******* сумын иргэдийн ******* ******* нарийн бичгийн дарга Э., ******* сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., ******* багийн Засаг дарга Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Лх- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* сумын ******* дарга Б., нарийн бичгийн дарга Э. нар нь Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгүүдэд заасныг тус тус зөрчиж, хууль бус хуралдааныг хуралдуулахад шууд нөлөөлж оролцсоноор, мөн ******* багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д. нь эрх мэдлээ буруугаар ашиглан, хурал зарлан хуралдуулах эрх бүхий албан тушаалтан биш мөртлөө иргэдийг цуглуулан тухайн хурлыг далд, зарлалгүйгээр хуралдуулан удирдаж байсан. ******* багийн иргэн Г. нь анхдугаар хуралдааныг даргалан явуулж хурлаас гарсан тогтоолуудад бусдын тамга ашиглан баталгаажуулсан нь хурлын тэмдэглэлээс нотлогдож байгаа учраас дээрх хуулийн заалтуудыг мөн зөрчсөн учир эдгээр нэр бүхий хүмүүсийг хариуцагч гэж үзсэн болно. ******* сумын Засаг дарга Б. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/128 дугаар захирамжаар Д. нь ******* багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа. Тухайн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хууль бус хуралдаанаас сонгогдсон иргэдийн Нийтийн ******* дарга Н. нь мөн хууль бусаар багийн Засаг даргаар сонгогдсон Д.ыг батламжлуулахаар ******* сумын Засаг даргад уламжилж, түүнийг нь сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар батламжилсан үйлдэл гаргаснаараа хариуцагч гэж үзэж байгаа... Хууль эрх зүйн чадамжгүй тогтоолыг үндэслэж багийн Засаг даргыг батламжилсан дээрх захирамжийг хүчингүй болгуулах, сумын иргэдийн ******* ******* дарга Б., нарийн бичгийн дарга Э. нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно... гэж заасныг зөрчиж хурал хуралдуулан 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар миний биеийг иргэдийн Нийтийн ******* даргын ажлаас чөлөөлөн ажил болон тамгаа хүлээлгэн өг гэж байгаа энэ үйл явдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9,10 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт эрхүүдийг зөрчиж, намайг хохироосон. ******* сумын иргэдийн ******* ******* дарга нь 2017 оны 1 дүгээр сараас эхлэн ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр ******* багийн иргэдийн Нийтийн ******* даргаар ажиллаж байгаа миний урамшууллыг одоо болтол өгөхгүй байгаа үйлдэл нь нэгжийн тухай хуулийн 38.6 дахь хэсэгт ... баг, хорооны ******* даргад тухайн шатны Засаг даргын сарын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал сар тутам олгоно гэсэн заалтыг зөрчиж байгаа. 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны ... хугацааны урамшуулал болох 2 592 000 төгрөгийг хариуцагч ******* сумын иргэдийн ******* ******* дарга Б.ээс гаргуулахаар нэхэмжилж байгаа... Би нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэслэл байгаа учраас шүүхэд нэхэмжлэлээ гаргаад байна. 2013 оны 09 дүгээр сард багийн иргэдийн Нийтийн ******* даргаар томилсон шийдвэрийг хүчингүй болгосон гэдэг нь үнэн. Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас бичиг тоотууд ирж байсан. Ийм учраас өмнөх ******* дарга өөрийнхөө тайлбарыг бичгээр өгсөн байдаг. тайлбар өгөхдөө багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах боломжгүй гэсэн. Яагаад гэвэл бүрэн эрхийнх нь хугацаа дуусч, Хурал хуралдуулах чадамжгүй болсон. Тиймээс багийн иргэдийн Нийтийн Хурал 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдсан. Тухайн үед тайлангийн хурал болсон. Энэхүү хурал дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан бичгийг танилцуулснаар иргэдээс багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах санал гаргасан. Уг Хурлаас миний бие дахин багийн иргэдийн Нийтийн ******* даргаар сонгогдсон. Мөн 2016 оны 12 дугаар сар хүртэл багийн Засаг даргаар ажилласан гэдэг асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн. Энэхүү шийдвэр 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гарч давхардсан албан тушаал нэг болсон гэж хэлж болно. Намайг шүүхийн шийдвэрээр багийн иргэдийн Нийтийн ******* даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн гэж тайлбарлалаа. Гэтэл миний бие 2013 оноос 2017 он хүртэл ******* сумын иргэдийн ******* Хуралтай хамтран ажилласан. Яагаад гэвэл иргэдийн Нийтийн ******* даргын чадамжтай учраас ингэж ажилласан. Д. Хурал даргалсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан 3 сарын 2-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс харагдана. Өөрөөр хэлбэл багийн Засаг даргын албан тушаалд суухын тулд багийн иргэдийн Нийтийн Хурлыг хийсэн. ******* даргалагч Г. нь бэлэг тэмдэг төдий сууж байсан нь нотлогдож байгаа. Хариуцагч Э. нь намайг ажил хийгээгүй гэж хэллээ. Гэтэл багийн иргэдийн Нийтийн ******* даргын ажил хийх нөхцлийг сумын ******* дарга болон нарийн бичгийн дарга нар бүрдүүлж өгөх ёстой. Яагаад миний ажил хийх нөхцлийг бүрдүүлээгүй юм бэ? гэхээр цалин, урамшуулал өгдөггүй. Мөн чиглэл өгч, мэдээллээр хангаж ажиллах ёстой байтал ингэж ажиллаагүй. Сумын ******* дарга болон нарийн бичгийн дарга нь надтай нэг ч удаа уулзаагүй, чиглэл өгөөгүй, мэдээллээр хангаагүй. Миний бие ******* сумын ******* даргатай багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах талаар 2016 онд /багийн Засаг даргынхаа ажлыг өгсөн өдөр/ уулзахад ямар нэгэн хариу өгөөгүй. Үүний дараа 2017 он гаргаад уулзсан бас л хариу өгөөгүй. Мөн миний ажлын өрөөг сольсон. Ийнхүү ажлын өрөөг солихыг зөвшөөрсөн. Гэтэл миний бичиг тоот, тамга тэмдгийг ил задгай, цоожгүй өрөөнд байрлуулсан байсан. Тухайн үед би Улаанбаатар хотод явж байсан бөгөөд нарийн бичгийн дарга Э. миний түлхүүрийг авч, өрөөг сольсон. Ийм учраас холбогдох бичиг баримтуудаа гэртээ аваачсан гэв.

Хариуцагч ******* сумын иргэдийн төлөөлөгчдийн ******* дарга Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* багийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлах, хуралдуулах аливаа үйл ажиллагаанд ******* сумын иргэдийн ******* ******* дарга, нарийн бичгийн дарга бид нар албан ёсоор болон албан бусаар огт оролцоогүй тул нэхэмжлэлд ямар ч хамааралгүй болохыг мэдэгдье гэжээ.

Хариуцагч ******* сумын иргэдийн ******* ******* нарийн бичгийн дарга Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын 5 дахь хэсэгт 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс багийн иргэдийн Нийтийн ******* даргын үүрэгт ажил гүйцэтгэсний урамшууллыг нөхөн олгоно уу гэсэн байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй. Яагаад гэвэл хийсэн ажлын тайлангаар урамшуулал олгодог. Гэтэл нэхэмжлэгч нь ажлаа хийгээгүй, ажлын тайлан байхгүй учраас урамшууллыг олгох боломжгүй. 2013 оны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг багийн иргэдийн Нийтийн ******* дарга биш гэдгийг тогтоосон байдаг. Ийнхүү багийн иргэдийн Нийтийн ******* дарга биш байсан мөртлөө бүхэн бүтэн 4 жил урамшуулал аваад явчихсан. Гэтэл дахиад ажил хийгээгүй мөртлөө урамшуулал нэхээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2016 оны 09 дүгээр сард өмнөх багийн ******* даргын албан тушаалаас ******* сумын ******* дарга захирамжаар, өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөөд, багийн Засаг дарга болчихсон байдаг. Нэхэмжлэгч нь 4 жилийн өмнөөс нэгжийн тухай хуулийг зөрчсөн. Ийнхүү эрхгүй этгээд нэхэмжлэл гаргаад яваад байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тэр 03 сарын 02-ны өдөр хурал болсон гэдгийг мэдээгүй. Хурал болоод шийдвэр гарлаа, О.Лх- нь тамга, түлхүүрээ өгөхгүй зугтлаа гэдэг асуудлаар манайд багийнхан орж ирсэн. Хуульд зааснаар багийн Хурлыг зарлан хуралдуулах эрх ******* сумын Хуралд байхгүй. Тиймээс энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... Нэхэмжлэгч нь багийн ******* даргын ажлыг хийгээгүй мөртлөө ажиллах боломж олгоогүй гэж тайлбарлалаа. Манайхаас тийм зүйл хий гэдэг чиглэлийг өгдөггүй. Өөрсдөө ажлаа хийх ёстой. Ийнхүү ажлаа хийгээгүй, тайлангаа ирүүлээгүй, багийн Хурлаа зохион байгуулаагүй мөртлөө ажиллах нөхцөлөөр хангаагүй гэдгийг ойлгохгүй байна. Тэгэхээр нэхэмжлэгч нь багийн ******* даргын ажлыг хийх ямар ч чадамжгүй, тийм дээ ч ажлаа хийгээгүй. Ийм байдлаар иргэн болгон орж ирээд шүүхэд өгөөд байвал төрийн ажил яаж явагдах юм бэ? Нэхэмжлэл гаргах этгээд биш гэдэг нь харагдаад байгаа. 2013 оны 9 дүгээр сард шүүхийн шийдвэр гарчихсан. Ингээд байхад л олон хүн шагнаж урамшуулж байсан учраас нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тайлбарлаад байх юм. Тухайн үед сайн дураараа ******* дарга хийгээд урамшууллаа аваад явж байсан. Гэхдээ эрх бүхий этгээд биш байна. Таны өрөөг нүүлгэсэн. Ингэхдээ таны өрөөнд бичиг тоотыг нь тоо ёсоор тавьсан. Үүнээс хойш өөрөө өрөөгөө цоожилчихоод түлхүүрээ одоо хүртэл өгөхгүй байгаа. Хэрвээ ийм нөхцөл байдал үүсээгүй байсан бол 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Цагдаагийн газарт О.Лх- гэдэг хүн өрөөгөө цоожилчихоод, ажлаа хийхгүй мөртлөө тамга тэмдгээ аваад явчихсан тул туслалцаа үзүүлж, хамтарч ажиллана уу гэсэн бичгийг өгөхгүй байсан. Багийн Хурлаа хуралдуулъя гээд Б. даргад хэлэхээр хариу өгөөгүй гэж хэллээ. Сумын Хурал нь багийн Хурлыг хуралдуулах эрх зүйн үндэслэл байхгүй. Энэ бол таны ажил... Нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн 2015 оны тогтоол, тэмдэглэлүүд дээр 4 дүгээр багийн тамга ашигласан байна. Тэгэхээр энэ бүх үйл явцын дараа өмнөх ******* дарга гээс тамгаа авсан байна. Өөрөөр хэлбэл г байхгүй байхад бүх зүйлээ хийчихээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад эргэлзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч ******* сумын Засаг дарга Б. итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Урамшууллаас бусад нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан сумын Засаг даргыг хариуцагчаар татсан гэж ойлгож байгаа. Нэгдүгээрт, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх зүйн үндэслэл байгаа эсэх нь эргэлзээтэй. Нэхэмжлэгч нь анх 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ******* багийн ******* 01 дугаар тогтоолоор багийн ******* даргаар томилогдсон байдаг. Энэхүү 2013 оны 01 дүгээр тогтоолд холбогдох хүмүүс шүүхэд гомдол гаргаж, шүүхээс 2013 оны 11 дүгээр сард нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг ******* багийн ******* даргаар томилсон 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон. Ийм учраас нэхэмжлэгч нь багийн ******* даргаар ажиллах боломжгүй.

Хоёрдугаарт, ******* багийн ******* тогтоолыг үндэслэж багийн засаг даргыг томилсон асуудал яригдаж байгаа. Үүнд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргах эсэх асуудалтай байна. Яагаад гэвэл ******* багийн Засаг даргаар ажиллаж байгаагүй гэдэг нь тодорхой байгаа. Өмнө нь нэхэмжлэгч багийн Засаг даргаар түр орлон гүйцэтгэгчээр ажилласан. Үүнийг сонгуулиар томилогдсон албан тушаалтан гэж үзэхгүй гэдэг шүүхийн шийдвэр хавтаст хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах үедээ ******* багийн Засаг даргаар ажиллаж байгаагүй байна. Тийм учраас ******* багийн Засаг даргаар томилсон шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн асуудал байхгүй. Сумын Засаг даргын захирамж нь нэгжийн тухай хуульд зааснаар багийн ******* тогтоолыг үндэслэж багийн Засаг даргыг томилох эрхтэй гэсэн бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан. Ийнхүү захирамж гаргахад багийн Хурал хүчинтэй эсэх нь хамааралгүй. Яагаад гэвэл хурал хийх үедээ хүчинтэй гээд тогтоол гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл багийн ******* хуралдааныг хүчингүй гэсэн албан ёсны шүүхийн шийдвэр тухайн үед гараагүй. Ийм учраас ******* сумын Засаг дарга нь багийн Засаг даргыг томилохгүй байх боломжгүй. Ямар учраас сумын Засаг даргыг хариуцагчаар татаад байгаа нь ойлгомжгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад багийн Хуралд сумын Засаг дарга оролцсон байдал харагдахгүй байна. Мөн сумын Засаг даргаас ямар нэгэн чиглэл өгсөн, удирдсан, хуралдуулсан, товлосон асуудал байхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй гэж ойлгож байна. Сүүлийн нэхэмжлэлийн шаардлага бол багийн Хурлыг хуралдуулахыг даалгасан шаардлага байгаа. Тэгэхээр сумын Засаг даргад багийн Хурлыг хуралдуулахыг даалгах боломжгүй. Сумын Засаг даргын бүрэн эрхэд багийн Хурлыг хуралдуулах эрх хэмжээ байхгүй... Өмнөх 2017 оны шүүх хуралдаанд би оролцож байсан. Тухайн үед О.Лх- ямар нэхэмжлэл гаргаж байсан бэ? гэхээр багийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж маргасан. Нэхэмжлэгч нь тухайн үед сумын Засаг дарга болон ******* даргад асуудлаа танилцуулсан, ингэхдээ багийн Хурлыг зарлачих. Хэрвээ Хурал зарлаад өгчих юм бол ажлыг чинь өгье гэж хэлсэн байдаг. Тэгэхээр багийн Хурлыг сумын Хурал болон Засаг дарга зарлах боломжгүй. Хэрвээ нэхэмжлэгч нь багийн ******* даргын ажлыг хийж байсан гэдэг үндэслэлээр хандаж байгаа бол өөрөө Хурлаа зарлах бүрэн эрхтэй. Ийнхүү өөрт байгаа эрхээ эдлэхгүйгээр бусад этгээдээр Хурлыг зарлуулах гээд удаа дараа хүсэлт гаргасан байдаг. Нэхэмжлэгч нь тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл өөрөө ******* ажлыг хийхгүй, Хурлаа зарлаагүй байна. Өмнөх шүүхийн шийдвэр гарснаас хойш ажлаа хийе гэж нэг ч удаа хандаагүй, ажилдаа оръё гэсэн хүсэлтийг нэг ч удаа гаргаагүй байна. Ийм учраас иргэдээс багийн ******* ажил явагдахгүй байна, дарга нь хэн гэдэг нь мэдэгдэхгүй байна гэсэн санал гарч байсан байдаг. ******* даргын өрөө байдаг мөртлөө байнга цоожтой, түлхүүрээ өгдөггүй, тамга тэмдгээ өгдөггүй асуудал байна. Энэ талаарх санал хүсэлт сумын Засаг даргад ирсэн байдаг. Хавтаст хэргээс харахад нэхэмжлэгч багийн ******* даргын ажлыг хийж байсан нь харагдахгүй байна. Мөн нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр багийн ******* даргаас чөлөөлөгдсөн асуудал байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр энэ асуудал яригдсан. Ийм учраас нэхэмжлэгч багийн ******* даргын ажлыг хийгээгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэв.

Хариуцагч ******* сумын ******* багийн Засаг дарга Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааныг хууль бус гэж үзсэн байгаа. Тухайн өдөр иргэдийн Нийтийн Хурлыг хийгээгүй. Миний бие 2017 оны 01 дүгээр сараас хойш ******* багийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр ажилласан. Ийнхүү ажиллах хугацаанд түр орлон гүйцэтгэгч гээд ажил хийхгүй байх нөхцөл байхгүй. Хамгийн гол нь ард иргэд хохироод явж байдаг. Мөн түр орлон гүйцэтгэгч гээд тайлангийн хурлаа хийхгүй байх үндэслэл болохгүй. Ийм учраас 2017 онд хийсэн ажлынхаа тайланг тавина гэж ард иргэдээ цуглуулсан. Ингэж цуглуулахдаа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, үзелээр зарлаж, утсаар ярьж, зар наасан. Энэхүү тайлангийн хурлаар багийн иргэдийн Нийтийн Хурлыг хийж, даргалсан асуудал байхгүй. Өмнө нь нэхэмжлэгч О.Лх- ******* багийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгч хийж байсан. Ийм учраас нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэг болохоор би багийн ******* дарга биш Засаг даргаар ажиллаж байсан гээд, нэг болохоор би багийн Засаг дарга биш ******* дарга гээд өөртөө ашигтай байдлаар маргаан үүсгээд багийн ******* ажлыг гацааж байгаа ийм л хүн... Намайг ажил авснаас хойш нэг ч удаа өрөөндөө ирээгүй. Тэргүүлэгчдийг ямар хүмүүс байдгийг мэдэхгүй. Нэг сураг сонсоход Цэвэлмаа, Норовсамбуу гэдэг хүмүүс байдаг гэж байсан. Зарим нь Улаанбаатар хотод байдаг юм шиг байна лээ. Тэр хүмүүс өөрийгөө Тэргүүлэгч гэдгээ мэддэг ч юм уу? үгүй ч юм уу гэж нэхэмжлэгч өөрөө хэлж байсан. Хүмүүсийг одон медальд тодорхойллоо гэхэд 3-аас доошгүй тэргүүлэгч хуралдах ёстой. Гэтэл Тэргүүлэгчдийг нэг ч удаа хуралдаж байгааг нь ажил авснаас хойш хараагүй. Нэхэмжлэгч нь хаанаа хурлаа хийгээд хүмүүст шагнал авч өгснийг мэдэхгүй байна. Бид нар өнөөдөр маргалдаж байхад цаана нь ард иргэд хохирч байдаг. Нэхэмжлэгч хэдийгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан ч гэсэн шинээр томилогдсон ******* дарга, Тэргүүлэгчид ард иргэдийн асуудлыг шийдвэрлээд явж байгаа. 2015 оны 1 сарын тогтоол, тэмдэглэл дээр дарсан тамганууд нь 4 дүгээр баг гэсэн тамга байна. *******-1 дүгээр баг, Богдын гол-2 дугаар баг гэж явдаг. Нэхэмжлэгч хэлэхдээ Богдын гол багийн 2 дугаар тамга байгаа гэж хэлсэн. Гэтэл 2015 онд гаргасан тогтоол, тэмдэглэл дээрээ өөр багийн буюу 4 дүгээр багийн тамга дарсан байна. Манай ажлын албан дээр багийн иргэдийн Нийтийн Хуралтай холбоотой өөр тамга байхгүй. 1 дүгээр баг гэсэн тамга л байгаа. Нэхэмжлэгчид хэд дүгээр багийн тамга байгаа нь тодорхойгүй байна...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй гэв.

Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ******* багийн Хурал хуралдсан. Энэ хуралд ирсэн иргэдийн саналыг үндэслэн иргэдийн багийн хурлыг даргалж явуулсан. Иргэдээс багийн дарга, багийн ******* гишүүдийг сонгох санал гарсан. Үүнийг үндэслэн хурлын үйл ажиллагаа үргэлжилсэн. Би нэхэмжлэлтэй холбоотой эрх мэдэл бүхий хүн биш, энэ нэхэмжлэлд хамаарахгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Лх- нь ******* аймгийн ******* сумын ******* багийн иргэдийн Нийтийн ******* 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг бүхэлд нь хүчингүй болгуулах, тус багийн Засаг даргаар Д.ыг томилох тухай захирамжийг хүчингүй болгуулах, ******* багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуулийн дагуу дахин хуралдуулахыг даалгуулах, багийн иргэдийн Нийтийн ******* даргын албан тушаалд хамаарах 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны урамшууллыг нөхөн гаргуулах хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх хэрэгт хуульд заасны дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар зэрэгт тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

******* сумын ******* багийн иргэдийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн уулзалт хуралдаанаар тус багийн Хурлыг хуралдуулж, ******* дарга, Тэргүүлэгчид болон Засаг даргыг сонгохоор тогтож, дээрх асуудлуудыг мөн өдрийн хуралдаанаар хэлэлцэж, 01 дүгээр тогтоолоор Н., М.*******, Г., М., Б. нарыг тэргүүлэгчээр, 02 дугаар тогтоолоор О.Лх-ыг багийн ******* даргын албан тушаалаас чөлөөлж, Н.ыг ******* даргаар, 04 дүгээр тогтоолоор Д.ыг багийн Засаг даргаар сонгохоор тус тус шийдвэрлэжээ.

Дээрх хуралдааныг хариуцагч нар далд зохион байгуулалтын дор хууль бусаар хуралдуулж, ******* багийн иргэдийн Нийтийн Хурал /цаашид ******* багийн Хурал гэх/-ын бүрэн эрхэд халдсан, ******* дарга намайг ажиллах нөхцлөөр хангаагүй хэмээн нэхэмжлэгч маргаж байгаа бол, хариуцагч тал нэхэмжлэгч О.Лх-т ******* багийн ******* даргын эрх хэмжээ хуулийн дагуу олгогдоогүй тул тус ******* 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаан, түүнээс гарсан тогтоолууд, багийн Засаг даргын томилгоо болон багийн ******* даргын албан тушаалд хамаарах урамшууллын талаар маргах эрхгүй хэмээн тайлбарлаж байна.

1.******* сумын ******* багийн ******* 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаан хуульд нийцсэн эсэх тухайд:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоонд хамаарах ба дээрх хуулийн 23 дугаар зүйлийн 1-д зааснаар ******* үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. гэж зааснаас үзвэл захирамжилсан шийдвэр гаргасан дээрх ******* хуралдаан нь захиргааны үйл ажиллагаа буюу захиргааны акт мөн байна.

Дээрх хуралдааныг нэхэмжлэгч тал илт хууль бус захиргааны акт хэмээн маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтууд болох ******* багийн ******* 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны тэмдэглэл[1], хуралдаанаас гарсан тогтоолуудаас[2] харахад дээрх хуралдаанаар иргэд дундаас хуралдаан даргалагчийг томилж, ******* дарга, Тэргүүлэгчдийг сонгож баталгаажуулсан, мөн багийн Засаг даргыг сонгож, батламжлуулахаар шийдвэрлэж, улмаар багийн Засаг даргын ажлын тайланг хэлэлцүүлж, тогтоолуудад хуралдаан даргалагч болон шинээр сонгогдсон ******* дарга нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 17.1.4-т зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурал нь ******* дарга, Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх, багийн засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, багийн Засаг даргын тайланг хэлэлцэж ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх эрх хэмжээтэй байна.

Тодруулбал, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр явагдсан хуралдаан нь дээрх хуульд заасан асуудлуудыг буюу багийн иргэдийн нийтлэг ашиг сонирхолд хамааралтай асуудлуудыг хэлэлцэж, нэг удаагийн тохиолдлыг зохицуулсан, утга агуулгын илэрхий алдаагүй, заавал биелэгдэх захирамжилсан тодорхой шийдвэр гаргасан нь тус багийн ******* эрх хэмжээнд хамаарч байгаа тул дээрх хуралдаан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус байх шинжийг агуулаагүй байна.

Ийнхүү илт хууль бус болох шинжийг агуулаагүй боловч дээрх хуралдаан хуульд заасан журмыг доорх байдлаар зөрчиж явагдсан нь хэрэгт авагдсан 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны тэмдэглэл[3], гэрч Б.*******ийн мэдүүлэг[4], Б.ын тайлбар[5] зэргээр тогтоогдож байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасны дагуу багийн ******* хуралдааныг товлон зарлаж, хэлэлцэх асуудлыг тогтоох эрх хэмжээ ******* Тэргүүлэгч нарт олгогдсон байна. ******* багийн ******* 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр явагдсан хуралдааны тухайд дээрх заалтын ...Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулах журмыг зөрчсөн байна.

Тодруулбал, ******* багийн засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д. багийн засаг даргын ажлын талаар тайлагнахаар тус багийн иргэдийн уулзалтыг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан байх ба уг уулзалт хурлын явцад иргэдээс багийн ******* дарга, Тэргүүлэгчид, Засаг дарга нарыг шинээр сонгох асуудлыг хэлэлцэхээр тогтосноор тухайн өдөр багийн ******* хуралдааныг явуулж, хуралдаан даргалагчаар Г.г сонгож, улмаар ******* дарга, Тэргүүлэгчдийг шинээр сонгож, мөн багийн Засаг даргаар Д.******* сонгож батлуулахаар тус тус шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасан журамд нийцэхгүй байна.

Гэвч дээрх хуульд заасан журмыг зөрчиж явагдсан уг хуралдаан болон хуралдаанаас гарсан тогтоолууд, мөн Д.ыг ******* багийн Засаг даргаар томилох тухай ******* сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б\04 дүгээр захирамжаар[6] нэхэмжлэгч О.Лх-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй нь доорх үндэслэлээр тогтоогдож байна.

1. Нэхэмжлэгч О.Лх- ******* сумын ******* багийн ******* даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэгч мөн эсэх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх тухайд:

Нэхэмжлэгч О.Лх- нь анх ******* багийн ******* 2013 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор тус ******* даргаар сонгогдсон боловч дээрх тогтоолыг хуульд нийцээгүй үндэслэлээр шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд холбогдох шийдвэр болох ******* аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 22 дугаар шийдвэр[7] хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх шүүхийн шийдвэрээс хойш ******* багийн ******* анхдугаар хуралдааныг дахин хуралдуулж, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор тус багийн ******* даргаар би томилогдсон хэмээн нэхэмжлэгчээс шүүх хуралдааны явцад дээрх тогтоол болон холбогдох хуралдааны тэмдэглэлүүдийг[8] шинэ нотлох баримтаар гаргаж өгсөн ба тэдгээр баримтыг шүүх үнэн зөв гэж үнэлэх боломжгүй байна.

Учир нь ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 22 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт дурдсанаар[9] ******* сумын ******* багийн ******* анхдугаар хуралдааныг дахин хуралдуулахыг тус багийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй Хуралд \Тэргүүлэгчдэд\ даалгасан байхад О.Лх- нь Өмнөх хурлын дарга Б. багийн Хуралдааныг хуралдуулахаас татгалзсан гэх үндэслэлээр өөрт эрх хэмжээ олгогдоогүй байхад тус багийн ******* хуралдааныг зарлан 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдуулсан талаар нэхэмжлэгч тайлбарлаж байх ба О.Лх-ыг ******* даргаар сонгож батлах тухай 01 дүгээр тогтоолд[10] нэхэмжлэгч өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан, мөн тэдгээр баримтууд дээр ******* сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал гэх бичиглэл бүхий тамга дарсныг шүүх үнэн зөв хуульд нийцсэн баримт гэж үзэж үнэлэх боломжгүй байна.

Учир нь нэхэмжлэгч О.Лх- болон хариуцагч Д., гуравдагч этгээд Б., М.Наранжаргал нарын иргэний цахим үнэмлэхэн[11] дээр бичигдсэн тэдний оршин суух хаяг 1-р баг, ******* гэж тэмдэглэгдсэн байгаагаас үзэхэд нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн дээрх баримтуудад өөр багийн тамга дарагдсан байна гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрийгөө ******* багийн ******* даргаар сонгох тухай тогтоолд өөрөө гарын үсэг зурж баталгаажуулж, өөр багийн тамгаар баталгаажуулсан баримтаар түүнийг ******* багийн ******* даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа гэж үэзх үндэслэлгүй бөгөөд энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч нь мөн 2017 онд ******* багийн ******* даргын албан тушаалын талаар бус харин тус багийн Засаг даргын албан тушаалд томилуулахаар маргаж байсан байх ба тухайн үед ******* даргын албан тушаалд анх 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор томилогдоод ******* сумын ******* даргын холбогдох захирамжаар уг албан тушаалаас чөлөөлөгдсөн гэж тайлбарлаж байсан төдийгүй уг 2013 оны 01 дүгээр тогтоолыг шүүхээс хүчингүй болгосон талаар, мөн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ******* багийн Хурал хуралдаж 01 дүгээр тогтоолоор багийн ******* даргаар томилогдсон талаараа мэдэгдэж байгаагүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгч байгаагүй нь ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 02-ны өдрийн 38 дугаар шийдвэр[12] болон холбогдох хавтаст хэргээс харагдаж байна.

Иймд О.Лх-ыг ******* сумын ******* багийн ******* даргын бүрэн эрхийг хуулийн дагуу хэрэгжүүлж буй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тус багийн Хурлыг зарлан хуралдуулах, хуралдаан даргалах талаар түүний хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

2. Д.ыг ******* багийн Засаг даргаар томилох тухай асуудлаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар:

******* багийн ******* 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Багийн Засаг даргыг томилуулахаар өргөн мэдүүлэх тухай тогтоолыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б\04 дүгээр захирамжаар Д.ыг тус багийн Засаг даргаар томилохоор хариуцагч ******* сумын Засаг даргаас шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3-д ... баг...ийн Засаг даргыг сум...ийн Засаг дарга ... томилох... гэж заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч О.Лх- нь ******* багийн Засаг даргын албан тушаалд томилогдох талаар маргаагүй, зөвхөн тус багийн Хурлыг хуралдуулах, хуралдаан даргалах бүрэн эрх зөрчигдсөн хэмээн маргаж байгаа тул багийн Засаг даргыг томилох асуудалтай холбогдуулан түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т ...багийн ******* хуралдаанд..., багийн сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд ... аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно гэж заасан байна.

******* багийн ******* 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанд нийт 64 иргэн оролцсон нь хуралдааны тэмдэглэл[13], ирцийн бүртгэлээр тогтоогдож байх ба уг ирц нь дээрх хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх талаар талууд маргаагүй болно.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн ******* хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны ******* хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална. гэж заасны дагуу ******* багийн ******* 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанд оролцсон нийт 64 иргэдийн 100 хувийн саналаар Д.ыг багийн Засаг даргаар сонгож, батламжлуулахаар шийдвэрлэсэн байгааг дурьдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь маргаан бүхий захиргааны актуудаар зөрчигдөөгүй байгаа тул зөвхөн уг хуралдаан хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэх үндэслэлээр тухайн хуралдаанд оролцсон бусад 64 иргэний эрхийг хязгаарлах үндэслэлгүй байна.

Түүнчлэн ******* багийн ******* дарга, Засаг даргын албан тушаалд 2013 оноос хойш удаа дараа маргаан гарч шүүхээр шийдвэрлэгдэж байгаа нь тус багийн удирдлагын тогтолцооны хувьд тогтворгүй байдлыг харуулж байх тул дээрх хуралдаанд оролцсон иргэдийн эрхийг дээрх байдлаар хязгаарлах боломжгүй юм.

Иймд ******* багийн Хурлыг дахин хуралдуулах үндэслэлгүй байх бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар багийн Хурлыг хуралдуулах эрх тухайн ******* Тэргүүлэгч нарт хадгалагдан үлдэж байгаа ба уг эрхийг ******* дарга дангаар хэрэгжүүлэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор, 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, ...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох-оор заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл нь маргаан бүхий акт хууль бус байхаас гадна түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг шаардахаар байна.

Харин, энэ хэрэгт ******* сумын ******* багийн иргэдийн Нийтийн ******* 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан шийдвэрүүдээр тус багийн ******* хуралдааныг зарлан хуралдуулах, хуралдаан даргалах, багийн ******* даргын албан тушаалд хамаарах урамшуулал авах талаарх эрх, хууль ёсны ашиг сонирхол нэхэмжлэгч О.Лх-ын хувьд зөрчигдөөгүй байна.

3. Багийн ******* даргын албан тушаалын урамшуулалт цалин гаргуулах шаардлагын тухайд:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Баг, хорооны ******* даргад тухайн шатны Засаг даргын сарын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал сар тутам олгоно. гэж заасан байна. Нэхэмжлэгч О.Лх-ын тухайд ******* багийн ******* даргын албан тушаалыг хуулийн дагуу эрхлээгүй, албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй болох нь дээр дурдсан байдлаар тогтоогдож байх тул түүнд уг хуульд заасан урамшууллыг олгох үндэсгүй тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй байна.

Иймд нэхмжлэгч О.Лх-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн ******* аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн /461 дугаар албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /Уг тогтоол нь өөр шүүхийн 2014 оны 71 дүгээр шийдвэр гүйцэтгэгдсэн тухай баримт байв./, Б.гийн тайлбар зэрэг баримтууд[14] нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар баримтууд байх ба тэдгээр нь хэрэгт ач холбогдолгүй байх тул шүүхээс тэдгээрийг шалгах, үнэлэх шаардлагагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.4, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан ******* аймгийн ******* сумын ******* багийн иргэдийн Нийтийн ******* 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, хуралдаанаас гаргасан тогтоолуудыг бүхэлд нь хүчингүй болгуулах, ******* багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуулийн дагуу дахин хуралдуулахыг даалгуулах, ******* багийн Засаг даргаар Д.ыг томилох тухай захирамжийг хүчингүй болгуулах, тус багийн иргэдийн Нийтийн ******* даргын албан тушаалд хамаарах 2017 оны 1 сарын 01-нээс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны урамшууллыг нөхөн гаргуулах шаардлага бүхий О.Лх-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 12-15 дугаар хуудсанд

[2] Хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудсанд

[3] Хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд

[4] Хавтаст хэргийн 150 дугаар хуудсанд

[5] Хавтаст хэргийн 149 дүгээр хуудсанд

[6] Хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд

[7] Хавтаст хэргийн 112 дугаар хуудсанд

[8] Хавтаст хэргийн 177-194 дүгээр хуудсанд

[9] Хавтаст хэргийн 126 дугаар хуудсанд

[10] Хавтаст хэргийн 193 дугаар хуудсанд

[11] Хавтаст хэргийн 74, 80, 104, 177 дугаар хуудсанд

[12] Хавтаст хэргийн 127-141 дүгээр хуудсанд

[13] Хавтаст хэргийн 12-18 дугаар хуудсанд

[14] Хавтаст хэргийн 195-197 дугаар хуудсанд