Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 21

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Тунгалаг *******лж, шүүгч Н.Амарзаяа, шүүгч Ч.Цэнд-Очир нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.До-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* *******д холбогдох,

******* сумын ******* даргын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар захирамжийн Б.******* холбогдох хэсэг, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжийн Ш.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.До-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.

Иргэдийн төлөөлөгч: Ж.

Шүүх хуралдааны нарийн бичгийн ******* Ш. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний аав овогтой 1936 онд төрсөн. ******* сумын бригадад эхнэр С. хамт мал маллаж байсны зэрэгцээ 7 хүүхэд төрүүлж хүмүүжүүлсэн. Миний аав 2011 оны 10 дугаар сарын 06-нд хүнд өвчний улмаас нас барсан. Аав минь ******* сумын малчин байхдаа тус сумын зүүн урд 47 км-т орших Цагаан дэрс өвөлжөөнд 30 гаруй жил өвөлжиж, эзэмшиж байсан. 1990 онд Ардчилсан хувьсгал болж тус өвөлжөөг 7 хүний ягаан тасалбараар худалдан авч өөрийн өмчид авсан. 2002 онд Монгол улсын Газрын тухай хууль гарч, 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ******* сумын ******* даргын 20 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамжаар Цагаан дэрс өвөлжөө, Хулстай хаваржааг эзэмшүүлэх шийдвэр гарч эзэмшиж байсан. Аавыг миний нас барсны дараа эзэмшиж байсан Цагаан дэрс өвөлжөөг нь илт хууль бусаар хүнд эзэмшүүлсэн байна. Үр хүүхэд бид дараах зүйлүүдийг илт хууль бус гэж үзэж байна. 1. Эцэг эх нь нас барсны дараа үр хүүхэд нь эзэмших хугацааг дуустал эзэмших байтал төрүүлсэн үр хүүхэд нь биш хөндлөнгийн хүнд эзэмшүүлсэн нь илт хууль бус байна. 2. Өвлөн эзэмшигч байхгүй тохиолдолд ******* ******* захирамжийг хүчингүй болгодог атал өвлөн эзэмшигч байсаар байтал хүчингүй болгож байгаа нь илт хууль бус байна. 3. 2016 оны 7 дугаар сарын 28-нд ******* суманд очиж ******* ******* Д., газрын даамал Б. нартай уулзахад 2006 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ******* аймгийн ******* сумын ******* даргын 20 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамж хүчинтэй хэвээр байсан надад гаргаж өгсөн. Гэвч дараа хүчингүй болгосон захирамж гаргасан нь хууль бус байна. 4. 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2-р багийн иргэдийн Нийтийн Хурлаар Цагаан дэрс өвөлжөөг хэлэлцсэн мэт хуурамч бичиг баримт бүрдүүлж түүн дээр үндэслэн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжаар Ш.т эзэмшүүлсэн нь илт хууль бус зүйл хийсэн. 5. Үр хүүхэд нь эзэмших хүсэлтийг удаа дараа гаргасан ч шийдэж өгөөгүй. Бид газрын харилцаанд өргөдөл гаргаж асуудлаа шийдвэрлүүлээд шүүхэд хандах гэтэл засаг ******* асан Д. нь шүүхэд битгий ханд бид шийдээд өгье гээд Б.До- би 2016 оны 11 дүгээр сарын 30-нд очиж уулзахад Б. нь 14 хоногийн дараа гэрчилгээ өгнө гээд 2 сар болгож, бидний хүсэлтийг санаатайгаар хойшлуулж байгаа нь илт хууль бус байна. Дээрх илт хууль бус зүйлүүдийг нягтлан үзэж, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* аймгийн ******* сумын ******* даргын дугаар Газар эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* сумын ******* даргын дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа ******* сумын ******* даргын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар захирамжийн Б.******* холбогдох хэсэг, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжийн Ш.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулсан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрх шилжүүлэн авах асуудал яригдаад нэхэмжлэгчийн эрх шилжүүлэн авах эрх нь зөрчигдөөд эдгээр захирамжуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаад байгаа юм. Б.До- гуайг яагаад нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзээд байна вэ? Б.До- нь гэдэг хүний хүүхэд мөн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс нэмж тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад гийн бусад үр хүүхдүүд Б.До- нь гийн хүүхэд биш юм гэсэн хүсэлт гаргаагүй, харин ч бидний том ах Б.До-т энэ өвөлжөөний газрыг эзэмшүүлье гэсэн хүсэлт гаргасан. Б.До- гэдэг хүн өнөөдөр энэ өвөлжөөг би эзэмшихгүй гэсэн хүсэлт гаргаагүй учраас Б.До- гэдэг хүн нэхэмжлэл гаргах эрхтэй гэдгийг хэлмээр байна. ******* аймгийн ******* сумын ******* даргын 2006 оны 03-р сарын 06-ны өдрийн 20 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжаар гэдэг хүнд Цагаан дэрсний өвөлжөөг эзэмшүүлсэн байгаа. Тийм учраас Цагаан дэрсний өвөлжөөг гэдэг хүн эзэмшиж байгаад 2011 оны 10-р сарын 06-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа. Энэ хүнд өнөөдөр газрын гэрчилгээг нь олгоогүй, гэрээ байгуулаагүй. Энэ нь ажиллаж байсан газрын даамлын буюу төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болсон. Мөн Газрын тухай хуулийн 23-р зүйлийн 23.4-д сумын газрын даамал дараах эрх хэмжээтэй байна, мөн хуулийн 24.4.3-д маш тодорхой заасан байгаа. Мөн ******* даргын шийдвэрийг үндэслэн иргэн аж ахуйн нэгж байгууллагатай нь газар эзэмшүүлэх, асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох нь газрын даамлын эрх, үүрэг байна. Газрын даамал хүн ******* даргын захирамж гарсан л бол засаг даргын захирамжийн дагуу гэрчилгээ бичиж өгөх, гэрээ байгуулах үүрэгтэй. Үүнийг Газрын тухай хуулиар хуульчилсан байдаг. Тэгэхээр өнөөдөр гуай өөрөө хүсэлтээ гаргаж ирэх байсан, гуай хүсэлтээ гаргаж ирээгүй болохоор энэ хүнд газрын гэрчилгээ гаргаж өгөөгүй, газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй гэж ярьж байгаа нь хуульд нийцэхгүй байх гэж хэлмээр байна. Яагаад гэвэл энэ хүнтэй гэрээ байгуулаагүй, газар эзэмшүүлэх гэрчилгээ олгоогүй байгаа юм. Үүнийг үндэслээд өнөөдрийн хүчингүй болгох гээд байгаа захирамж яригдана. Эхний захирамж нь 2015 оны 11-р сарын 25-ны өдрийн  дугаартай ******* сумын ******* даргын захирамжаар гуайд холбогдох захирамжийн 33-т гуайд холбогдох хэсэг байгаа. Энэ захирамжийг яагаад хүчингүй болгосон юм бэ? гэхээр энэ захирамжийн захирамжлах хэсэгт нь Газрын тухай хуулийн 39-р зүйлийн 39.1.1, мөн хуулийн 40-р зүйлийн 40.1.5, 40.1.6 дугаар заалтуудыг захирамжлах хэсэг болгоод захирамжийг нь хүчингүй болгосон байгаа. Тэгэхээр Газрын тухай хуулийн 39-р зүйлийн 39.1.1 дэх заалт нь Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэж байгаа. Тэгэхээр өнөөдөр гэдэг хүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгсөн юм уу? үгүй юм уу? гэвэл өгөөгүй. Дээрээс нь газар эзэмших гэрээ байгуулсан уу? байгуулаагүй байж гэдэг хүний газар эзэмших гэрээний хугацаа дуусгавар болоход сунгуулах хүсэлт гаргаагүй гэсэн байна. Юуг үндэслэж яаж гаргаад байгаа юм бэ? Үүнийг зөрчсөн. Мөн Газрын тухай хуулийн 40.1.5 Эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн заалт байна. Гэтэл 2015 онд энэ гэрчилгээг хүчингүй болгохоос өмнө 2011 онд гэдэг хүн нас барчихсан шүү дээ. Тэгэхэд гэдэг хүнийг сүүлийн 2 жилийн газрын төлбөрөө төлөөгүй гэж яагаад үзээд байгаа юм бэ? Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил ашиглаагүй... гэж байгаа. Үүн дээр байгаа хүндэтгэн үзэх шалтгаангүй гэдгийг өнөөдөр юу гэж ойлгоод байгаа юм бэ? Нас барчихсан хүнийг өвөлжөөг үргэлжлүүлээд 2 жил ашиглаагүй байна гэж үзэх хууль зүйн үндэслэл байгаа юу? Тийм учраас 2015 оны 11-р сарын 25-ны өдрийн дугаартай захирамжийн захирамжилсан заалт нь өнөөдөр хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас дээрх захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Хоёрдугаарт: ******* сумын ******* даргын 2016 оны 07-р сарын 20-ны өдрийн дугаар захирамжаар Ш. гэдэг хүнд уг өвөлжөөг эзэмшүүлчихсэн байгаа. Хавтаст хэргийн материалын 12-15 дугаар хуудсанд байгаа ******* аймгийн ******* сумын 2-р багийн иргэдийн нийтийн Хурлын тэмдэглэл байгаа. Энэ тэмдэглэл дээрээс Ш. гэдэг хүн энэ өвөлжөөг эзэмшье гэж хүсэлт гаргасан байна уу? Багийн иргэдийн нийтийн Хурлаар энэ асуудлыг оруулсан байна уу? гэдэг нь харагдахгүй байгаа. Тийм учраас тогтоолд нь 6 гэж нэмж тавиад тэмдэглэлд огт тусгаагүй зүйлд энэ өвөлжөөг эзэмшүүлье гэсэн тогтоол гаргасан байгаа юм. Энэ нь хууль бус юм. Мөн Газрын тухай хуулийн 30-р зүйлд эзэмшигч нь нас барсан тохиолдолд газар эзэмших захирамжийг хүчингүй болгох биш, гэдэг хүн газрыг нь эзэмшээд өвлөөд явах үр хүүхэдгүй бол өвөлжөөний эзэмшил нь дуусгавар боллоо гээд хүсэлт гаргаад ирсэн иргэнд нь ******* ******* өмчлүүлж болно. Гэтэл гэдэг хүний үр хүүхэд нь байсаар байхад, аавынхаа газрыг үргэлжлүүлэн эзэмшье гээд хүсэлтээ амаар болон бичгээр гаргаад байхад хүсэлтийг нь хүлээж аваагүй, хэлэлцээгүй байна. ******* даргын өөрийн нь гуайн хүүхдүүд нь Цагаан дэрсний өвөлжөөг өвлөж авах хүсэлт гаргаж байсан нь үнэн болно гэсэн албан тоот хавтаст хэргийн материалд ч байгаа. Тийм учраас гуайн өвөлжөөг өвлөж авах талаар хүүхдүүд нь хүсэлт гаргаад явч байсан нотлох баримт хавтаст хэрэгт хангалттай байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. энэ өвөлжөөний газрыг худалдаж авсан гэж тайлбарладаг. Өнөөдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг худалдаж болох уу? болохгүй юу гэдгийг хуулиндаа тодорхой зааж өгсөн байдаг учраас нэмж ярих зүйл байхгүй байна. Ингээд ын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, ******* сумын ******* даргын 2016 оны 07-р сарын 20-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсч байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2006 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ******* сумын ******* даргын 20 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамжаар Цагаан дэрс өвөлжөө, Хулстай хаваржааны газрыг эзэмшүүлэх шийдвэр гарч эзэмшиж байсан.... гэжээ. Энэ нь дараах үндэслэлүүдээр үгүйсгэгдэж байна. Үүнд: Газрын тухай хуулийн 3.1.3-д газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсний хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 27.4-д хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно. Мөн Б. тухайн газрыг эзэмшүүлэх сумын ******* даргын 2006 оны захирамжийн дагуу сумын газрын даамалтай гэрээ хийж хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээг одоо болтол аваагүй. Гэтэл гуай 2010 онд нас барсан бөгөөд хүү нь өвөлжөөг Ш.т худалдсан тул тухайн өвөлжөөг энэ хүний нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн өргөдлийг Ш.оор дамжуулан өгснийг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж нотариатчаар баталгаажуулан ирэх зөвлөгөөг өгч 3 жил дараалан буцаасан. Хүү Б. нь 2012 он хүртэл аавынхаа өвөлжөө, хаваржаагаар нутаглаж байгаад аймаг руу гэр бүлээрээ явсан бөгөөд ийг өөрийн биеэр газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ авахыг багийн ******* ******* А. дамжуулан 3 удаа хэлүүлсэн боловч ирж гэрээгээ байгуулаагүй. Том хүү Б.До- нь дээрх хугацаанд газар эзэмших хүсэлтийг нэг ч удаа гаргаж байгаагүй бөгөөд аймгаас 2016 оны 7 дугаар сард ******* сумд шилжиж ирсэн. Хулстай хаваржааг одоо болтол огт ашиглаагүй байгаа. Иймд 2006 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хуульд заасан газар эзэмших гэрээгээ байгуулах талаар шаардсан боловч гэрээгээ хийгээгүй тул хуулийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзэн газар эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгосон гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 11-р сарын 25-ны өдрийн , 2016 оны 07-р сарын 20-ны өдрийн дугаар захирамжуудын үндэслэлийн үндэслэх хэсэгт байр сууриа илэрхийлэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл энэ тал дээр би үндэслэл ярих боломжгүй учраас ямар нэгэн хариулт өгөх шаардлага байхгүй. Өвөлжөөний маргаантай газрыг гэр бүлээрээ эсхүл зөвхөн өөрөө эзэмших хүсэлт гаргаж байсан эсэх, түүнийг нас барсны дараа тус өвөлжөөг хэн бодит байдлаар эзэмшиж, ашиглаж байсан эсэх, үр хүүхдүүдээс нь үргэлжлүүлэн эзэмших талаар хүсэлт гаргаж байсан эсэх, өв нээгдэх талаар хэн, хэзээ, хаана, хэрхэн хандсан талаарх нөхцөл байдлууд хавтаст хэргийн материалд тогтоогдоогүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс өвлөх эрхтэй, өвлөх эрхгүй гэж яриад байна. Гэтэл өвлөх эрхийн гэрчилгээтэй байж шаардах эрх нь үүсдэг. Хавтаст хэрэгт До- гэдэг хүн энэ өвөлжөөний газрыг өвлөх эрхтэй гэсэн баримт хангалттай авагдаагүй байна. Дээрх , тоот захирамжуудын хууль зүйн үндэслэлийг хэлэхээсээ илүү шаардах эрхтэй юу? шаардах үндэслэл нь юу юм? гэдэг зүйл нь нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэв.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: овгийн би ээжтэйгээ ******* сумын багт оршин суудаг. Миний бие 2012 оны 9 дүгээр сард Б.ээс ******* сумын багийн Цагаан дэрс хэмээх өвөлжөөг 3.200.000/ гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр худалдаж авсан юм. Манайх тус өвөлжөөг эзэмшээд 6 жил болж байна. Гэтэл Б.ийн ах Б.До- нь Цагаан дэрсний өвөлжөөг эзэмших эрхгүй хэрнээ надтай булаацалдаад өөрийнхөө өвөлжөө мэтээр худлаа ярьж яваа тул миний эзэмшлийн Цагаан дэрсний өвөлжөөг үнэн зөвөөр нь тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1, 3.1.3-д заасан байгаа. Газрын тухай хуулийн 30.2-т хууль ёсны өв залгамжлагч хүсвэл өөрийн нэр дээр шилжүүлэн авч болно гэсэн байгаа. Хавтаст хэргийн материалд авсан нотлох баримтууд болон 2016 онд өөрийнх нь өгсөн тайлбараас харахад нэхэмжлэгчийн өвийг хүлээн авах асуудлыг 2016 онд гаргасан байна. Үүнд өвийн асуудал ярихаас өөр аргагүй. Давж заалдах шатны шүүхээс өвийн асуудлыг хэлэлцсэн. Давж заалдах шатны шүүхээр хоёр удаа орсон. Давж заалдах шатны шүүхээс буцаасан үндэслэл юу юм бэ? гэхээр өв залгамжлагч учраас нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн үндэслэлээр удаа дараа буцаасан. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д өвлөгч нас барах хүртэл түүнтэй хамт байсан өвлөгч өв нээгдсэнээс хойш өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын ******* *******д мэдэгдээгүй бол уг хүнийг хүлээн авсан гэж үзнэ гэсэн байна. Тэгэхээр сүүлийн 3 сар хамт амьдарсан хүүхэд нь байдаг. Иргэний хуулийн 528.2-т уг зүйл ангийн 1-д зааснаас бусад өвлөгч гэсэн байгаа. Хууль ёсны өвлөгч гэсэн асуудал яриад байна. Өмнө нь шүүгч 7 хүүхэд бүгд өв залгамжлах эрхтэй субьект гэж тайлбарласан. Энэ бол үнэн. Тухайн өвийг авах асуудлыг хуульд зохицуулаагүй. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар дуртай үедээ нэхэмжлэл гаргах эрхтэй мэт ярьж байна. Хуулийн хугацаа гэж байх ёстой. 2011 онд нас барчихсан байхад 2016 онд өргөдөл, хүсэлтээ өгөөд тухайн өвийг авч болох мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тэр 6 ах, дүүсийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн юм бэ? Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахаас өмнө надад эрхээ шилжүүлсэн гэсэн асуудал хэлдэг. Хавтаст хэргийн материалд нэхэмжлэл гаргаснаас хойш өв шилжүүлсэн асуудал яригдаж байна. Нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 27-нд нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэл гаргах эрх бүхий субьект мөн эсэх. Тухайн өвөлжөөг өвлөх, эзэмших эрхтэй хууль ёсны өвлөгч мөн байсан уу? гэхээр хуульд зааснаар биш байсан. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхээс удаа дараа буцсан. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Газрын тухай хуулийн 30.2-т хууль ёсны өв залгамжлагч хүсвэл гэж байгаа. Тэгэхээр 2016 оноос хойш хүсэлт гаргасан хугацаа огт байдаггүй. Хүндэтгэн үзэх ямар шалтгаан байсан юм бэ? Нэхэмжлэгч өөрт ашигтай байдлаар тайлбарладаг. Аав нас барсан учраас ясыг нь өндөлзүүлээд яах юм бэ? гэж. Гэтэл Газрын тухай хуулинд тухайн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах зохицуулалт оруулсан байна. Нэхэмжлэгч би бол хууль ёсны эзэмшигч учраас нэхэмжлэл гаргасан гээд байна. Хууль ёсны эзэмшигч гэдгээ нотолсон нотлох баримт байхгүй байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд хууль ёсны эзэмшигч гэж хэнийг хэлэх вэ гэдэг талаар тодорхой тайлбарласан байдаг. Тэгэхээр До- бол хууль ёсны эзэмшигч биш юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-д заасан хууль ёсны эрх нь зөрчигдөж байгаа этгээд гэж өмгөөлөгчийн зүгээс үзэхээр байна. Сүүлд гарсан Давж заалдах шатны шүүхийн магадлалыг харахад нотлох баримтаа, бүрэн гүйцэд өгөөгүй гэж үзэж байгаа. Хэрэгт цугларсан нотлох баримтыг харахад өв залгамжлал шилжсэн тухай асуудал огт байхгүй байна. Нэхэмжлэгчийн эрх, ашиг хөндөгдсөнөөс хойш дуртай үедээ өөртөө ашигтай байдлаар тухайн асуудлыг шилжүүлэх хүсэлтийг хэдийд ч өгөх боломжтой. Тэгэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд чиний эрх, ашиг зөрчигдөж байгаа юм бол хэзээ зөрчигдсөн юм бэ? Хэзээ эрхээ хамгаалах эрх чинь үүсээд байгаа юм бэ? гэсэн ухагдахуун байгаа. Үүнийг нотлох ёстой. Нэхэмжлэл гаргах эрхтэй субьект биш юм. До-ийн хувьд хуулийн дагуу газар эзэмшүүлэх ******* даргын захирамжийн дагуу эзэмших гэрээ хийх ёстой. ын хувьд ******* даргын захирамжийн дагуу гэрээ хийсэн. Үүнд хэд хэдэн захиргааны байгууллагын буруутай алдаа байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд хуулийн хугацааны асуудлыг хөндүүлэхгүйн тулд захиргааны актыг илт хууль бусад тооцуулахыг удаа дараа ярьж байсан. Эхлээд  дугаартай захирамжийг илт хууль бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Илт хууль бус актын тухайд хөөн хэлэлцэх хугацаа яригддаггүй. Дараа нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. дугаартай захирамжийг хүчингүй болгуулъя гэж. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.1-д нэхэмжлэл гаргах, түүний бүрдүүлбэрийн талаар заасан байгаа. Гэтэл өнөөдөр энэ хоёр захирамжийг хууль бус учраас хүчингүй болгуулъя гэж байна. Ийм нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм бол хуулийн хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8-д энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж байгаа. Хүчингүй болгуулах асуудал яригдаж байгаа юм бол хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны ******* ******* гэж заасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхэд хандах хугацааг тодорхой заасан. Дээд шатны байгууллагад хандсан юм уу гэхээр хандаагүй байгаа. Газрын харилцааны албанд хандсан гэсэн зүйл хэлдэг. Энэ хүн хууль мэдэхгүй байдал нь тухайн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй юм. 10 дугаар сард эрх хөндөгдсөн болохоо мэдсэн гэж бодоход шүүхэд хандсан хугацаа маань 1 дүгээр сард байдаг. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн нотлох баримт байхгүй. Энэ асуудал удаа дараа яригдаж байсан. Үүнийг өмгөөлөгч нь хүртэл тоодоггүй. Тэгэхээр хуулийн хугацаандаа нэхэмжлэл гаргаагүй. Энэ бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бүрэн үндэслэлтэй. Илт хууль бусад тооцъё гэж бодоход нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Захиргааны ерөнхий хуульд илт хууль бус актыг хүчингүй болгуулах тухай заасан байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бүрэн боломж байгаа. Гуравдагч этгээдийн талаар ярих зүйл байхгүй. Угаасаа нэхэмжлэл гаргах эрхгүй субьект нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Б.До-ийн нэхэмжлэлтэй ******* аймгийн ******* сумын ******* *******д холбогдох ******* сумын ******* даргын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн , 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлагатай захиргааны хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр миний бие Б.До-ийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй байна гэсэн дүгнэлтийг гаргалаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь ******* сумын ******* даргын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар захирамжийн Б.******* холбогдох хэсэг, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжийн Ш.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

Шүүх хэрэгт хуульд заасны дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

1. ******* сумын ******* даргын 2006 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 20 дугаар захирамжаар Б.гийн эзэмшиж байсан Цагаан дэрсний өвөлжөөний газар эзэмших эрхийг хариуцагч 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар захирамжаар хүчингүй болгож, иргэн Ш.т уг өвөлжөөний газрыг эзэмшүүлэхээр 2016 оны дугаар захирамж гарган гэрчилгээ олгосноос үүдэн нэхэмжлэгч Б.До- нь талийгаач аавынхаа газар эзэмших эрхийг шилжүүлэн авах миний эрх зөрчигдөж байна гэж, хариуцагч тал Цагаан дэрсний өвөлжөөний газрын эзэмшигч Б. нь 2006-2015 оны хооронд газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ аваагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэлээр газар эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгосон, Цагаан дэрсний өвөлжөөний газрыг тус сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 03/02 дугаар тогтоолын дагуу дугаар захирамж гарган Ш.т эзэмшүүлсэн гэж, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нь Цагаан дэрсний өвөлжөөний эд хөрөнгийг Б.До-ийн дүү Б.ээс 3.200.000 төгрөгөөр худалдаж авсан, 2015 онд багийн иргэдийн Нийтийн Хурлаас уг өвөлжөөний газрыг эзэмших эрх олгосон, нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, маргаан бүхий , дугаар захирамжинд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа нэхэмжлэгч алдсан гэж тус тус маргаж байна.

2. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 520.1.1-д нас барагчийн ... төрүүлсэн хүүхэд ... гэж заажээ. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т газар эзэмшигч нас барсан ... тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Б.До- өөрийн эцгийн эзэмшиж байсан Цагаан дэрсний өвөлжөөний газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн хууль ёсоор өвлөх эрх бүхий этгээд байх тул түүний эцэг Б.гийн өвөлжөөний газар эзэмших эрхийг хүчингүй болгож, бусдад эзэмшүүлсэн маргаан бүхий захирамжууд болох ******* сумын ******* даргын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар захирамжийн Б.******* холбогдох хэсэг, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжийн Ш.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна.

Түүнчлэн талийгаач Б.гийн хүүхдүүд болох Б., Б.*******, Б.*******, Б.*******, Б.*******, Б. нар өөрийн эцгийн эзэмшиж байсан Цагаан дэрсний өвөлжөөний газар эзэмших эрхийг өвлөн хүлээн авахаас татгалзсанаас[1] үзэхэд Б.До-ийн гаргасан нэхэмжлэлийг хожим дэмжсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Хариуцагч ******* сумын ******* ******* 2015 оны дугаар захирамжаар урьд гарсан 2006 оны 20 дугаар захирамжийн Б.******* холбогдох хэсгийг хүчингүй болгосон талаар нэхэмжлэгч нь ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 570 дугаар албан бичгийг хүлээн авснаар мэдсэн бөгөөд энэ үеэс нэхэмжлэгч уг захиргааны актын талаар дээд шатны албан тушаалтанд гомдлоо гаргахаар байсан байна.

Газрын тухай хуулийн 60.1.1-д газар эзэмших талаар иргэн ... болон ******* даргын хооронд үүссэн маргааныг тухайн ******* даргын дээд шатны ******* ******* шийдвэрлэхээр байна. Мөн хуулийн 60.2-т иргэн ... газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1-д заасан албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг ... шүүхээр шийдвэрлүүлнэ гэж урьдчилан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхэд нэхэмжлэл гаргах журмыг тусгайлан зохицуулсан байна.

Гэтэл нэхэмжлэгч нь маргаан бүхий 2015 оны дугаар захирамжийг илт хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасны дараа буюу шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг захиргааны актыг хүчингүй болгуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргахдаа ******* сумын ******* даргын дээд шатны ******* ******* буюу аймгийн ******* *******д хандаж урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх журамд нийцээгүй байх тул уг үндэслэлээр ******* сумын ******* даргын 2015 оны дугаар захирамжийн Б.******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байх ба нэхэмжлэгч уг маргаан бүхий захиргааны актын талаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийлгэн шүүхэд дахин хандах эрх нь нээлттэй байна.

Тодруулбал, дээрх хуульд зааснаар иргэн болон сумын ******* даргын хооронд газар эзэмших асуудлаар гарсан маргааныг аймгийн ******* ******* хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй байна.

4. Газрын тухай хуулийн 21.4.3-т сумын ******* ******* ... газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан ... төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэнд эзэмшүүлэх, .. асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэх заалтыг үндэслэн ******* сумын ******* даргын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаар захирамжаар гуравдагч этгээд Ш.т Цагаан дэрсний өвөлжөөг эзэмшүүлсэн байна. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нар Ш.ын газар эзэмших хүсэлтийг үндэслэж дугаар захирамж гарсан гэж тайлбарлаж байна.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д иргэн ... газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны ******* *******д ... гаргана гэжээ. Гэвч Ш.оос Цагаан дэрсний өвөлжөөний газрыг эзэмших талаар хүсэлт гаргаж байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Ш.т тус сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 03/02 дугаар тогтоолоор[2] Цагаан дэрсний өвөлжөөг Ш.т эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2016 оны дугаар захирамж гарсан гэх боловч уг иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Ш.т Цагаан дэрсний өвөлжөөг эзэмшүүлэх асуудал тус хурлаар хэлэлцэгдэж батлагдаагүй байна.[3]

5. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй байна. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д зааснаар газар эзэмшигч иргэн нас барсан ... бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон тохиолдолд газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор зохицуулсан байхад Ш.т газар эзэмших эрх олгохдоо дээрх хуульд заасан журмыг хэрэгжүүлэлгүй 2016 оны дугаар захирамжийг гаргасан нь газар эзэмших эрх шилжүүлэн авах эрхтэй хууль ёсны өвлөгч болох нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх 2016 оны дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг нэмэгдүүлэн гаргасан тул уг нэмэгдүүлсэн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй. Гуравдагч этгээд Ш. нь Цагаан дэрсний өвөлжөөг нэхэмжлэгчийн дүү Б.ээс худалдан авсан гэж тайлбарласан бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдсан хэдий ч зөвхөн уг баримтыг үндэслэн Ш.т маргаж буй өвөлжөөний доорх газрыг эзэмших эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.До-ийн нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* сумын ******* *******д холбогдох 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Газар эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгох тухай дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын Б.******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

2. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* аймгийн ******* сумын ******* даргын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын Ш.т холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.До-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч ******* сумын ******* *******ас 35.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.До-т олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР

 

 

 

 

 

 

 


[1] /Хавтаст хэргийн 2-р хавтас 54-65-р хуудас/

[2] /Хавтаст хэргийн 28-р хуудас/

[3] /Хавтаст хэргийн 14-р хуудас/