Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2023/0330

 

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2023/0330

Улаанбаатар хот

 

 

О.А*** нарын нэхэмжлэлтэй

                                           захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г***, өмгөөлөгч Г.Н***,

Гуравдагч этгээд Н.Т***,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч О.А***, Д.Б***, О.Д*** нар,

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Гуравдагч этгээд Н.Т***, Д.Г***, Ү.Н***, Д.Н*** нар,

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 343 дугаар захирамжийн Ү.Н***, Д.Г*** нарт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох,  Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 263 дугаар захирамжийн Д.Н***т холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 375 дугаар захирамжийн Н.Т***д холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/92 дугаар захирамжийн Н.Т***д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох, Д.Б***, Ж.О*** нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, О.А***, Д.Б***, О.Д*** нарын нэр дээр сунгахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах, Ж.О***, О.А***, Д.Б*** нарын 400 м2 газрыг мэдээллийн санд бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын кадастрын санд бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0242 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч О.Д***ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г***, нэхэмжлэгч О.А***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г***ийн өмгөөлөгч Г.Н***, гуравдагч этгээд Н.Т***, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Ч*** нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж,

Хэргийн индекс: 128/2019/0864/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.А***, Д.Б***, О.Д*** нараас анх Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 343 дугаар захирамжийн Ү.Н***, Д.Г*** нарт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох,  Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 263 дугаар захирамжийн Д.Н***т холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 375 дугаар захирамжийн Н.Т***д холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/92 дугаар захирамжийн Н.Т***д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох, Д.Б***, Ж.О*** нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, О.А***, Д.Б***, О.Д*** нарын нэр дээр сунгахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах, Ж.О***, О.А****, Д.Б*** нарын 400 м2 газрыг мэдээллийн санд бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын кадастрын санд бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг  гарган маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0242 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт зааснаар иргэн Д.Б***гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г***ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох Д.Б***гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж”,

2 дахь заалтаар “Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 27 дугаар зүйлийн 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 38 дугаар зүйлийн 38.3, 38.3.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.А*** болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*** нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 263 дугаар захирамжийн Д.Г***аас Д.Н***т шилжүүлсэн хавсралтын 4 дэх хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 375 дугаар захирамжийн хавсралтын 167 дахь хэсэг, 186*** нэгж талбарыг эзэмшүүлсэн Н.Т***д холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/92 дугаар захирамжийн хавсралтын 23 дахь хэсэг, Н.Т***д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад, мэдээллийн санд бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгаж, үлдэх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 343 дугаар захирамжийн иргэн Д.Г***т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож”,

3 дахь заалтаар “Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Д*** болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*** нараас гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 263 дугаар захирамжийн хавсралт Д.Н***т холбогдох 5 дахь хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 375 дугаар захирамжийн хавсралтын 168 дахь хэсэг Н.Т***д холбогдох 186*** нэгж талбарт холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/92 дугаар захирамжийн Н.Т***д холбогдох 22 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах, О.Д***ы нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах, О.Д***ы нэр дээр 400 м2 газрыг мэдээллийн санд бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын кадастрын санд О.Д***ы нэр дээр бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 343 дугаар захирамжийн иргэн Ү.Н***т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгон шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г***, түүний өмгөөлөгч Г.Н*** нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

    1. Гуравдагч этгээд Н.Т***д газар эзэмшүүлсэн шийдвэрийн үндэслэл болж байгаа дүүргийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 263 дугаар захирамж хууль бус тул түүний газар эзэмших эрх хуулийн дагуу хамгаалагдах боломжгүй,
    2. Ж.О***г хүсэлт гаргаагүй хэмээн анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн,
    3. Ж.О***д газар эзэмшүүлэх эрх олгосон шийдвэрийг үнэлээгүй дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй тул О.Д***ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү,

   3.4. Мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 343 дугаар захирамжийн Ү.Н***, Д.Г*** нарт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна хэмээн,

4. Гуравдагч этгээд Н.Т*** дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөр давж заалдах гомдол гаргасан. Үүнд:      

    1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй буюу Газрын кадастрын мэдээллийн санд анхнаасаа Н***, Г*** нарын газар, нэгж талбар бүртгэгдэж, өнөөг хүртэл мэдээллийн санд байсаар байхад огт мэдээллийн санд бүртгэгдээгүй, зөвхөн хүсэлт гаргасныг үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан нь буруу,
    2. Нотлох баримтыг үнэлээгүй, буруу үнэлсэн буюу газар эзэмших хүсэлтдээ тухайн газрын кадастрын зураг, схем зургийг хүсэлтдээ хавсаргаж өгөөгүй, байхад өгсөн мэтээр дүгнэсэн нь буруу, экспиликаци зураг хийлгэсэн гэх боловч нотлох баримтын шаардлага хангахгүй, хэрэгт авагдсан фото зураг нь зөвхөн Д.Б***гийн эзэмшил газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгийг харуулсан фото зураг байсан,
    3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар хандсан асуудал нь “газар эзэмшүүлэх эрх сунгуулах, кадастрын мэдээллийн санд бүртгүүлэх тухай” бус “лавлагаа гарган өгч тусална уу” гэсэн байдаг. Үүний дараа өөр асуудлаар нийслэлийн Засаг даргад хандсан. Иймд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй гэх үндэслэлээр тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгч О.А***, Д.Б***, О.Д*** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г***ээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 343 дугаар захирамжийн Ү.Н***, Д.Г*** нарт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 263 дугаар захирамжийн Д.Н***т холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 375 дугаар захирамжийн Н.Т***д холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/92 дугаар захирамжийн Н.Т***д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох, Д.Б***, Ж.Орсоо нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, О.А***, Д.Б***, О.Д*** нарын нэр дээр сунгахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах, Ж.О***, О.А***, Д.Б*** нарын 400 м2 газрыг мэдээллийн санд бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын кадастрын санд бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг  гаргасан.

3. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0242 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 343 дугаар захирамжийн Ү.Н***, Д.Г*** нарт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болохоо илэрхийлсэн.

4. Үүнтэй холбогдуулан давж заалдах шатны шүүхээс, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.1.1-т “нэхэмжлэгч ...нэхэмжлэлээсээ ... хэсэгчлэн татгалзах” эрхтэй, 28 дугаар зүйлийн 28.2.3-т нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нэхэмжлэлийн шаардлагаас ... хэсэгчлэн татгалзах” эрхтэй хэмээн, 66 дугаар зүйлийн 66.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...”, 66.3-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана” хэмээн тус тус заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсаныг баталж,  үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 263 дугаар захирамжийн Д.Н***т холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 375 дугаар захирамжийн Н.Т***д холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/92 дугаар захирамжийн Н.Т***д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох, нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах, Ж.О***, О.А***, Д.Б*** нарын 400 м2 газрыг мэдээллийн санд бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын кадастрын санд бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах шаардлагын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

5. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргаан бүхий үйл баримтыг зөв дүгнэсэн боловч хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулав.

6. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэрэгт авагдсан нотлох баримтаар:

6.1. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт зусланд байрлах маргаан бүхий газрыг анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар ашиглуулах тухай” 343 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ү.Н***, Д.Г*** нарт тус бүр 400 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, Ү.Н***т 010403433 дугаар, Д.Г***т 010403434 дугаар гэрчилгээг олгосон.

Гуравдагч этгээд  Ү.Н***, Д.Г*** нар нь өөрсдийн газар эзэмших эрх дуусгавар болж, тухайн газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийг эрх бүхий төрийн захиргааны байгууллагад хандан гаргаж байгаагүй атлаа хугацаа дууссанаас хойш даруй 6 жилийн дараа буюу 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гуравдагч этгээд Д.Н***тай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, улмаар 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандан нэр шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 263 дугаар захирамжаар гуравдагч этгээд Д.Н***т Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд 186*** болон 186*** нэгж талбар бүхий тус бүр нь 473 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгон, 0403274 болон 0403273 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.

Улмаар гуравдагч этгээд Д.Н*** нь 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гуравдагч этгээд Н.Т***тай “Газрын эрх шилжүүлэх гэрээ” байгуулж,   Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандан нэр шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 375 дугаар захирамжаар нэгж талбарын 186***, 186*** дугаар бүхий газрын эзэмших эрхийг гуравдагч этгээд Н.Т***ын нэр дээр шилжүүлэн, 000481869, 000481870 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.

6.2. Нэхэмжлэгч нарын тухайд, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хадгалагдаж байсан дүүргийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 113 дугаар захирамжийн хувийн хэргийн материал, Сүхбаатар дүүргийн Газрын албаны 2004 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн огноо бүхий Бүртгэл-Хяналтын карт, Ж.О***, Д.Б***, О.А*** гэсэн нэрс бүхий “Сүхбаатар дүүргийн газрын албанд өргөдөл гаргах учир нь” гэх толгой бүхий өргөдөлд “Миний бие Д*** овогтой Б***, О*** овогтой А*** нь Сүхбаатар дүүргийн 5-р хороо 10-р хорооллын 5б байрны 36 тоотод амьдардаг. Бид Шарга морьтын зусланд газартай тул газрын гэрчилгээ олгож өгнө үү” гэж бичсэн дагуу хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 2004 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 113 дугаар захирамжаар /хавсралтын 58 дугаарт Ж.О***, Д.Б*** нар хамтдаа, 59 дугаарт О.А*** нэр дурдагдсан/ өргөдөл гаргагч нарт газар эзэмших эрхийг олгож, Ж.О***д 0004257 дугаар, О.А***т 0004258 дугаар, Д.Б***д 0004259 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг  тус тус олгосон.

6.3. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Сүхбаатар дүүргийн Газрын албаны 2004 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн огноо бүхий Бүртгэл-Хяналтын картын “Хэзээ, хэрхэн шийдвэрлэсэн” гэх хэсэгт “...байршлын схем хийж өгөх, баталгаажуулах. 2004.5.21/113. 0004259, 0004258” хэмээн тэмдэглэсэн.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2/1551 дүгээр албан бичиг болон холбогдох бусад баримтаар нэхэмжлэгч Д.Б***гийн эзэмшлийн газар бусдын газартай давхцалгүйн дээр, мэдээллийн санд бүртгэлтэй. Харин нэхэмжлэгч О.А*** болон Ж.О***ийн эзэмшиж буй гэх газар нь газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй бөгөөд өнөөгийн байдлаар гуравдагч этгээд Н.Т***ын нэр дээр газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн нэгж талбарын 186***, 186*** дугаар бүхий газартай бодит байдал дээр давхцалтай болох нь тус тус тогтоогдож байх бөгөөд дээрх газруудын эзэмших эрхийн хугацаа 2019 онд дуусгавар болсон. Газар эзэмшигч Ж.О*** нь 2015 онд нас барснаар түүний газар эзэмших эрхийг О.Д*** хуульд зааснаар өвлөн авсан гэх үйл баримт тус тус тогтоогдож байна.

7. Нэхэмжлэгч Д.Б***гийн нэхэмжлэлийн шаардлага болох Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох Д.Б***гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах шаардлагын тухайд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Д.Б*** нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г***т 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Улмаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгчээс Б.Г***т итгэмжлэлийг шинэчлэн олгоогүй гэх үйл баримт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасан “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэлд хамаарахгүй.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Д.Б***гийн эзэмшлийн газар нь газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй бөгөөд бусад этгээдийн газартай ямар нэг байдлаар давхцалгүй. Нэхэмжлэгч Д.Б*** болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах” гэж заасны дагуу газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хандан өөрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтийг гаргаагүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа “нэхэмжлэгч Д.Б*** ...Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандан гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн тайлбар гаргасан үйл баримт тогтоогдож байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлгүй, хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж “...Д.Б*** нь хүү Б.Г***т 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлийн хугацаа дууссан ... шинээр итгэмжлэл ирүүлээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “...нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй...” гэсэн үндэслэлээр тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байна.

8. Нэхэмжлэгч О.А***ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 375 дугаар захирамжаар гуравдагч этгээд Н.Т***д нэгж талбарын 186*** дугаар бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэн олгосон.

Гэвч тухайн газар эзэмших эрхийн үндэс болсон гэх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 343 дугаар захирамж нь гуравдагч этгээд Д.Г***т тухайн нэгж талбар бүхий газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг олгосон бөгөөд тухайн хугацаа 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дууссан. Газар эзэмшигч этгээдээс Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгах хүсэлтээ гаргаагүй. Түүний газар эзэмших эрхийн хугацааг сунгасан дүүргийн Засаг даргын шийдвэр гараагүй байхад хариуцагчаас тухайн нөхцөл байдлыг нягтлан шалгалгүйгээр, гэрчилгээний хугацаа дууссанаас даруй 6 жилийн дараа буюу 2012 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 263 дугаар захирамжаар тухайн газрыг гуравдагч этгээд Д.Н***т шилжүүлж, улмаар Д.Н***аас Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 375 дугаар захирамжаар гуравдагч этгээд Н.Т***д газар эзэмших эрхийг шилжүүлж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна”, 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч О.А***ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг хариуцагч дүүргийн Засаг даргад даалгаж, газрын мэдээллийн санд бүртгэхийг Газрын тухай хийн 23 дугаар зүйлийн 23.4.3 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

            9. Нэхэмжлэгч О.Д***ы нэхэмжлэлийн шаардлагын тухайд, хэрэгт авагдсан нотлох баримтаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 113 дугаар захирамжийн хувийн хэрэг, Сүхбаатар дүүргийн Газрын албаны 2004 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн огноо бүхий Бүртгэл-Хяналтын карт, Ж.О***, Д.Б***, О.А*** гэсэн нэрс бүхий “Сүхбаатар дүүргийн газрын албанд өргөдөл гаргах учир нь” гэх толгой бүхий өргөдөлд “Д*** овогтой Б***” болон “О*** овогтой А**” нар нь Шарга морьтын зусланд газартай тул газрын гэрчилгээ” авахаар өргөдөл гаргасан. Газрын хувийн хэрэг болон Бүртгэл-Хяналтын карт холбогдох бусад баримтаар Ж.О*** нь маргаан бүхий газарт газар эзэмшиж хүсэлтийг гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн газрын экспиликаци зураг гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд хэрэгт авагдсан газрын болон дүүргийн Засаг даргын захирамжийн хувийн хэрэг, шүүхээс хариуцагч байгууллагын архив, бичиг хэрэгт хийсэн үзлэгээр тухайн баримтыг нэхэмжлэгч талаас төрийн захиргааны байгууллагад гаргаж өгч байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 Энэ нөхцөл байдалтай холбогдуулан “Д.О*** нь Ү.Н***ийн ашиглаж байсан газрыг Газрын тухай хийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар эзэмших хүсэлт гаргасан нь нотлох баримтаар тогтоогдохгүй, эрх залгамжлагч О.Д***ы эрх хөндөгдсөн гэж үзэх нөхцөл байдал байхгүй” хэмээн дүгнэж, хэдийгээр гуравдагч этгээд Н.Т*** нь тухайн маргаан бүхий газрыг Газрын тухай хуульд зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээдээс шилжүүлсэн авсан хэдий ч энэ нь түүний бус харин хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын буруутай үйлдлийн улмаас тухайн асуудал үүссэн бөгөөд гуравдагч этгээд Н.Т***д эзэмшүүлсэн 186*** нэгж талбарын дугаар бүхий газар нь бусдын хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй тул түүний хууль ёсны итгэлийг хамгаалж, эзэмших эрхэд нь халдах хууль зүйн үндэслэлгүй” гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт маргаан бүхий үйл баримтад тохирсон, үндэслэл бүхий дүгнэлт болсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

10. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0242 дугаар шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг үндэслэн Д.Б***гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасныг үндэслэн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 343 дугаар захирамжийн Ү.Н***, Д.Г*** нарт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч нар татгалзсаныг баталсугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн тус бүр 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БААТАРХҮҮ

        

                            ШҮҮГЧ                                         А.САРАНГЭРЭЛ

 

                                       ШҮҮГЧ                                         Г.МӨНХТУЛГА