Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/112

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

Иргэдийн төлөөлөгч Д.Н,

Улсын яллагч С.Цэрэндалай,

Гэрч Э.О, Х.Н,

Шинжээч эмч Ч.Эрдэмболор,

Шүүгдэгч Б.Цийн өмгөөлөгч Г.Алтанчимэг,

Шүүгдэгч Ц.Пийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Н,

Шүүгдэгч Б.Ц, Ц.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Иеншөөбү овогт Б.Ц, Булгадар овогт Ц.П нарт холбогдох эрүүгийн 2007000000109 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн   хамт ..................................................................... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Иеншөөбү овогт Б.Ц /РД: /

 

 Монгол улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс Халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ..................................................................... тоотод оршин суух бүртгэлтэй,

Урьд 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Булгадар овогт Ц.П /РД: /,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Ц, Ц.П нар нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ..................................................................... тоотод архи ууж согтуурсан үедээ Э.Стай маргалдаж түүнийг бүлэглэж зодон гавлын дух ясны баруун дээд хэсгийн цөмөрсөн, зулай болон баруун чамархай ясны хэлтэрхий үүсгэсэн хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралт гэмтэл учруулж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Б.Ц нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ц.П бид 2 манайд байж байгаад утсаар ярьж Э.Отэй уулзахаар болсон. Тэгээд Э.О Нисэхийн хороонд байна гэхээр нь бид 2 такси бариад очиход гурвуулаа байсан. Тэгээд бид 5 манайд ирээд би дэлгүүр орж идэх, уух юм аваад байж байсан чинь Э.С орж ирээд идэж уугаад 3 охин нь явсан. Бид 3 үлдээд пиво, архи хувааж уугаад Э.С, Ц.П 2 харилаа гээд яваад буцаж нэг шил архитай ирсэн. Тэгээд ирэхээр нь би архийг нь уухгүй гээд унтаж байсан чинь түжигнээд байхаар нь сэрсэн чинь Ц.П Э.Сын дээр нь гарсан зодоод үсдэж дагзаар нь шал мөргүүлж байхаар нь би салгасан. Тэгээд энэ 2 зүгээр эвлэрээд нойл орлоо гээд гараад удаад байхаар нь би гарсан чинь Монгол гэрийн хойно Ц.П Э.Сын дээр гарчихсан боосон байхаар нь би салгаж чадаагүй гэр рүү ороод утсаа аваад гараад ирэхэд Ц.П миний өөдөөс алхаж ирээд Э.С өнгөрчихлөө гээд Ц.П Э.Сыг гэр рүү чинь өргөж оруулъя гэхээр нь манай гэр рүү өргөж ороод Ц.П зүрх дээр нь дарж үзээд гайгүй юм шиг байна хоёулаа унтъя өглөө болоход сэрчих байлгүй дээ гэж хэлэхээр нь юм бодолгүй унтаад өглөө болсон чинь оруулж ирсэн газраа хэвтсэн ямар ч хөдөлгөөнгүй байсан. Тэгээд тэр орой нь энийг яах вэ гэхэд Ц.П нууя гэж хэлэхэд нь би яах юм бэ гэсэн чинь Ц.П хоолойнд нь ором гарсан байна нууя гэхээр нь яагаад гэсэн чинь гэрч, нотлох баримт байхгүй гэж хэлдэг. Тэгээд нуухаар болоод орой нь мотоциклтой авч явж уурхайн нүх рүү хийсэн” гэв.

Шүүгдэгч  Ц.П нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “2017 оны 05 дугаар сарын 02, 03-ны өдөр З над руу Төв аймаг руу алтанд явъя гээд ярихаар нь за тэгье гээд талийгаач бид нар алтанд явсан. Тэгээд алтанд явж хүрч ирчхээд гэр рүүгээ явах гэсэн чинь миний мотоциклийн бензин дуусах гээд эмээгийнд очиж бензиний мөнгө авах гэсэн чинь эмнэлэгт хэвтсэн байна эмнэлгээс ирээд авчих гэхээр нь эмнэлэг рүү явж байсан чинь З над руу залгаад Ц.Поо хаана явж байна гэхээр нь би эмээгээс мөнгө авах гээд эмнэлэг рүү явж байна гэсэн чинь чи хүрээд ир ганц 2 пиво ууя гэхээр нь яах юм бэ би гэр рүүгээ явлаа гэсэн чинь уулзахгүй нэлээн удчихаад гэхээр нь за за гээд очсон чинь нэг том пиво, нэг 0.5 литрийн архитай авч өгөөд хоол идээд, уугаад сууж байсан чинь З би 2 охинтой уулзах гэж байгаа юм дээр С бид 2 уулзсан юм одоо хүрээд ирнэ гэж хэлэхээр нь за за гээд тоогоогүй байж байсан чинь Сг дуудсан байгаа Сгийн таньдаг охидууд гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь С гаднаас орж ирээд П ах та энд ирсэн байгаа юм уу хариагүй юм уу гэхээр нь тийм ганц 2 пиво уугаад гэсэн чинь З ах над руу ярьсан П ирсэн байна гурвуулаа пиво ууя нөгөө 2 охиноо дуудчих гэхээр нь хүрээд ирлээ гэсэн. Тэгээд талийгаач нэг том пивотой орж ирээд уугаад байж байсан чинь 2, 3 охин ирээд ууж идээд 3 охин нь явахаар болоод машинтай хүмүүс ирээд аваад явдаг. Тэгээд уугаад байж байсан чинь З Э.Стай маргалдаад охидууд явуулчихлаа яагаад чи явуулж байгаа юм гичий нараа харамлаад байна уу гээд маргалдахаар нь би ийм юмнаас болж маргалдах байсан бол яах гэж ууж идсэн юм бэ явъя гэсэн чинь Э.С за за агаа одоо дүү нь юм ярихгүй гээд байж байсан чинь ууж байсан юм дуусаад орой 11 өнгөрч байсан. Тэгсэн Э.С хоёулаа харъя гээд Згийнхоос гарсан чинь дүүд нь ганц юмны мөнгө байна дэлгүүр хаахаас өмнө хоёулаа ганц юм авчъя гэхээр нь тэгье гээд дэлгүүр орж архиа аваад явж байхад Э.С З ах дээр бас энэ 2 охинтой уулзсан сүүлд нь уулзахад харааж, ерөөгөөд байх юм дургүй хүргээд байх юм З ахыг яах вэ гэхээр нь ахын дүү хаячих чи ямар наадахынхаа занг мэдэхгүй биш гэсэн чинь Э.С за за агаа ер нь миний уур хүргээд байгаа гэсэн. Тэгээд архиа аваад Згийнд орсон чинь З сууж байхаар нь архи уух уу гэсэн чинь уухгүй гээд Э.С бид 2 уухаар болоод Э.С агаа хоёулаа тоглоод хожигдсон нь уух уу гэхээр нь тэгье гээд би нэлээн хожоод архийг дуусгасан уу мэдэхгүй байна тасарсан байсан.  Тэгээд өглөө болоод З орон дээр суусан Э.С газар дээшээ хараад унтаж байгаа хүн шиг байж байсан. Тэгэхээр нь би Э.С руу гутал авч шидээд ахын дүү ус аваад ир толгой тархи өвдөөд үхэх нь гэсэн чинь З наадах чинь босож ирэхгүй шүү дээ гэхээр нь яасан юм гэсэн чинь чи өчигдөр орой боогоод алсан гэхээр нь чи тэгээд цагдаа дуудахгүй яасан юм бүхэл бүтэн хүн үхчхээд байх чинь гэсэн чинь чамайг эрүүл болохыг хүлээж байсан юм босож ирэхээр чинь шийдье гэхээр нь чи юу яриад хуцаад байгаа юм хүн өнгөрчхөөд байхад утас хаана байна утас аваад ир гэж хэлсэн чинь байж бай тайвшир гээд намайг утсанд хүргээгүй. Тэгэхээр нь за за гээд толгойгоо маажаад цагдаа, эмнэлэг дуудъя гэсэн чинь З байж бай тайвшраадах гээд байсан. Тэгээд цагдаа эмнэлэг дуудах зайлшгүй шаардлагатай гэж бодож байсан чинь З надад хэлсэн тухайн үед манай эхнэр төрөх дөхсөн байсан болохоор одоо Ц.Поо чи бид 2 цагдаад хэлчих юм бол чи бид хоёрыг шоронд хийчихнэ тэгэхээр чи эхнэрээ хаяад явчихна болж байгаа юм уу тэрийгээ бод гээд надад хэлэхээр нь би цагдаа дуудах гэж байсан бодол буурсан эхнэрээ төрүүлчхээд болох байх гээд цагдаа дуудаагүй байж байсан чинь Згийн эгч нь залгаад эгчийн дүү хаана байна гэртээ байна гээд А эгч юу гэж байна гэсэн чинь А эгч чи бид хоёрыг уурхай дээр хүрч ирээд багаж зөөгөөд өг гэнээ гэхээр нь тэгээд яах юм хүн өнгөрчхөөд байхад гэсэн чинь Т бай тийшээ явчхаад ирэхэд сэрчих юм бил үү яаж мэдэх юм гэхээр нь за тэгье гээд уурхайн багажийн хурааж өгчхөөд өдөр 2, 3 цаг болж байхад хүрч ирээд сэржүү гээд харсан чинь хөшүүн хэвээрээ байсан. Тэгээд уурхайгаас наашаа явж байх замд З хоёулаа нуучих уу гэж хэлэхээр нь юм хэлж чадахгүй явж байсан чинь З хоёулаа уурхай руу нуучихъя наадах чинь архи уугаад явж байдаг юм чинь гайгүй байх би мэдэхгүй гээд хэлчихье гээд байсан. Тэгэхээр за тэгье гээд хоёулаа орой болохыг хүлээж уурхайн нүх рүү хийх үү гэрийнх нь гадаа тавьчих уу гэж ярилцаж байгаад уурхайн нүх рүү хийхээр болоод орой миний мотоцикл дээр суулгаж аваад уурхайн нүх рүү хийгээд З чи хармаанд нь утас байгаа хүн олоод авчих юм бол утсанд ярьсан дуудлага нь хамгийн сүүлд над руу ярьсан байгаа чи аваад хаячих гээд би утсыг нь аваад мотоциклоо эмээгийн хашаанд тавиад хашааны үзүүр дээрээс салаад би хотод явж байгаад утсыг нь саваад эвдээд хаясан. Тэгээд би 100 айл орж эгчийндээ очоод гэртээ харьсан. Тэгээд хэдэн сарын дараа З над руу залгаад юу байна гээд тэгсэн чинь Ц.Поо хохирогчийн ар гэр нь над руу яриад байна. Намайг хамгийн сүүлд аваад явсан, над руу хамгийн сүүлд ярьсан гээд байна гэхээр нь тухайн үед манайд орж ирээд ууж идээд гараад явсан гээд хэлсэн. Би цагдаад мэдүүлэг өгчихсөн одоо гайгүй байх би энүүгээр ингээд аргалчихнаа чи санаа зовох хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд 2018, 2019 онд З над руу Ц.Поо хаана байна гээд ярьсан. Би хотод арьс ширний үйлдвэрт ажилладаг байсан. Ажил дээрээ байж байна гэсэн чинь хоёулаа одоо уулзъя гэхээр нь би одоо хоёулаа уулзаж яах юм бэ гэсэн чинь сүртэй юм надад хэцүү байна гэхээр нь бид хоёр офицер дээр уулзсан. З ар гэр нь байнга над руу яриад байна. Намайг алчихсан гээд яриад байна. Надад аягүй хэцүү байна.” гэхээр нь би одоо тэгвэл хоёулаа үнэн зөвөөр нь хэргээ хүлээе, нэгэнт ийм юм хийчхээд алын болгон нууж явах вэ гэсэн чинь яахын яахын тэгж бол хүлээж болохгүй би өөрөө аргалчихна. Тэгэхээр нь би тэгвэл чи одоо над руу битгий янз бүрийн юм яриа бай хэргээ хүлээж чадахгүй байж гэсэн. Нэг бол хэргээ хүлээхгээд байгаа ч юм үгүй ч юм шиг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байх юм гэсэн чинь З харин хэцүү болохоор залгаад байнаа шөнө унтахаар миний хажууд ирээд З ах та яагаад намайг алчихаж байгаа юм гээд байсан. Надад хэцүү байна гэхээр нь хэргээ хүлээвэл хүлээе гэсэн чинь хүлээж яахын чи хүн амьтанд хэлж болохгүй шүү хэлвэл янз бүрийн юм болж магадгүй шүү гээд намайг айлгасан байдА хэлсэн. Тэгэхээр нь би чи сүрдүүлээд байгаа юм уу яагаад байгаа юм гэсэн чинь чамайг хэн сүрдүүлсэн юм зүгээр хэлж байна хүн амьтанд хэлэв ээ дуугүй л байгаарай гэхээр нь за за гээд түүнээс хойш холбоо барихгүй байж байгаад 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр энэ хэрэг дээр орж ирсэн байдаг юм. гэв

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 06-наас хойш хүүгээ хайж эхэлсэн. Хүүгээ ороод ирнэ гэж 3 жил их зовлоо. Талийгаачийн хүүхэд нь 7 настай бид 2 дээр байдаг. Тэгээд аавыгаа нэхээд өчигдөр уурхайн нүх дээр нь очиж сүү өргөсөн чинь миний аав энэ доор байгаа юм уу гаргаад өгөөч гээд уйлаад байсан болохоор аав нь байхгүй хол явсан гэж хэлсэн. Би маш их гомдолтой байгаа хохирлоо барагдуулмаар байна. Б.Цоо чи манайд орж ирж байсан хэлчихгүй яасан юм бид 2 маш их зовж байсан. Ц.Поос хүртэл асуухад мэдэхгүй гэдэг байсан. Үнэхээр харамсмаар аль эрт хэлсэн бол энэ хэрэг шийдэгдчих байсан. гэв.

Гэрч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэр өдөр Б.Ц мессеж бичээд Н бид хоёрыг талийгаач Б.Ц 2 машинтай ирж авсан. Тэгээд очиход хашаанд нь гэр байсан манай хамаатны ах байдаг байсан гэр нь цоожтой байсан. Тэгээд ороод талийгаач пиво, архи авч ирээд ууж идээд байж байсан чинь Ц.П ирээд ууж идээд би нэлээн муудаад бөөлжих гээд гараад байж байсан чинь талийгаач Б.Ц, Ц.П 3 маргалдаад зодолдоод байсан. Тэгээд би ороод байж байсан чинь Б.Ц, Ц.П 2 орж ирээд талийгаачийг асуухад гэр рүүгээ явсан гэж хэлсэн. Тэгээд орой болсон байсан болохоор явах гэсэн чинь хаалганы түгжээ эвдэрсэн гэж хэлэхээр нь өглөө 8-10 цагийн хооронд явсан. Б.Ц хашаа хүртэл гаргаж өгсөн. Тэгсэн чинь чимээгүй бай манай ах ирчихсэн байгаа шүү гэсэн. Бид нарыг орой ирэхэд гэр нь цоожтой байсан. Харин өглөө гарахад гэр нь онгорхой байсан. гэв.

Гэрч Х.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Э.Отэй тэр өдөр байж байсан чинь Э.О найз залуутайгаа уулзмаар байна хамт яваад ирье гээд Э.Оийнхээс гараад хашааных нь хажуугаас машинд суугаад Б.Цийнд очсон. Тэгээд очоод ууж байгаад талийгаач намайг бэлгийн харьцаанд орох уу гэхээр нь үгүй гэсэн чинь Б.Ц цохисон. Тэгээд байж байгаад Э.О бие засахаар гараад удаад байсан гадаа зодоон болоод Э.О салгах гэж байсан. Тэгээд Э.О орж ирээд дараа нь Б.Ц, Ц.П 2 орж ирээд Э.О бид 2 явах гэсэн чинь хаалга эвдэрчихлээ хоноод явчих гээд өглөө цонхоор гаргаж өгсөн. гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            1. Мөрдөн байцаалтад сэжигтнээр Ц.Пийн 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: ...Тэгээд би архи ууж байгаад тасарчихсан өглөө сэрсэн, өглөө намайг сэрэхэд би Б.Цтой хамт газраар дэвссэн гудас нь дээр нь хэвтэж байсан. Харин Э.С бид хоёр хөл хавьцаа унтаж байгаа маягтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би унтаж байна гэж харсан. Намайг сэрэхэд Б.Ц сэрүүн хэвтэж байхаар нь би Б.Цт Э.Сыг сэрээгээч гэсэн чинь Б.Ц чи өчигдөр орой наадахаа алаад хаячихсан байхаа гэхээр нь би юу яриад байгаа юм гээд очоод Э.Сыг очоод үзтэл бие нь хөшчихсөн байсан. Тэгтэл Б.Ц чи наадахаа алчихсан, өчигдөр дамжилж оруулснаа санаж байна уу гэхээр нь би Б.Цын утсыг аваад цагдаа дуудах гэтэл Б.Ц байж бай, одоо чи бид хоёрыг цагдаа ирвэл хорьчих нь шдээ, манай эгч уурхайн леботок хураагаад өг гээд дуудаад байна гэхээр нь би цагдаа дуудахаа болиод Э.Сын цогцсыг байшинд нь гаднаас нь түгжээд Налайх дүүргийн 3 дугаар хороонд байх Б.Цын А эгчийнх нь уурхайн леботок янзлах гээд уурхай дээр нь очсон. Тэнд очиход Б.Цын эгч нь бид хоёрыг харснаа та хоёр ямар сонин болчихсон юм бэ гэхээр нь би харин шартаад гэж хэлээд өнгөрөөсөн. Тэгээд бид хоёр уурхай дээр өдрийн 15, 16 цаг хүртэл бол байсан. Тэндээс буцах замдаа Б.Ц бид хоёр Одоо яах вэ, ийх вэ гээд ярилцаад Би цагдаад хэлье гэтэл Б.Ц Яах юм бэ хэлж яах юм бэ эхнэр чинь төрөх гэж байхад хоёулаа хоригдчихно шдээ гээд Э.Сын цогцсыг нуухаар болсон. Тэгээд Б.Цын гэрт очоод гадаа харанхуй болохыг хүлээж байгаад миний улсын дугаартай  Даюун маркийн мотоциклтой уурхай руу явсан. Тухайн үед би мотоциклоо жолоодоод Э.Сын цогцсыг дундаа хийгээд хамгийн ард нь Б.Ц суугаад цогцсоо бариад зүгээр хүмүүс сундалдаад явж байгаа байдА явцгаасан. Тэгээд явж байгаад замдаа таарсан уурхайн эзэнгүй налуу ам байхтай тааралдаад тэндээ зогсоод Э.Сын цогцсыг хоёр талаас нь барьж байгаад уурхайн нүх рүү гулгуулаад хийчихсэн. Цогцос нь уурхайн нүхээр доошоо гулгаад дуугараад нүх рүү гулгуулаад хийчихсэн. Цогцос нь уурхайн нүхээр доошоо гулгаад дуугараад нэлээдгүй явсан. Уурхайн ам руу хийхээс өмнө би Э.Сын биед нь байсан мэдрэгчтэй гар утсыг нь авчихсан. Тэндээсээ бид хоёр шууд манай нагац ахын тухайн үедээ эзэнгүй байсан хашаанд мотоциклоо оруулж тавьчхаад өөрсдөө алхаад Б.Цын хашааны гудамжнаас салаад би Улаанбаатар хотод байх гэр лүүгээ яваад Б.Ц гэр лүүгээ явлаа гээд салцгаасан. Тухайн үед Б.Ц надад Хэрвээ цагдаа шалгавал би чамайг огт байгаагүй гээд хэлчихнэ гээд би ч зөвшөөрсөн бас чи наад гар утсаа хаяарай гэж хэлсэн. Тэгээд би гэр лүүгээ явж байх замдаа Улаанбаатар хот ороод 13 дугаар хорооллын автобусны орчимд гар утсаа замдаа газар хаячихсан. Тэрнээс хойш нэг жил гаруй хугацааны дараа Б.Ц над руу утсаар яриад Юу байна гэхээр нь юмгүйдээ гээд хариултал цагдаа дээр очиж уулзсан. Тэгэхдээ чамайг байхгүй гээд хэлчихлээ, өөр онц юм яриагүй шүү гэж хэлж байсан. Тэрнээс хойш удалгүй Б.Ц манай гэрт ирээд нэг хоночхоод явсан. Тухайн үед Б.Ц намайг гэрээс гаргаад Би одоо жаахан айгаад байна гэхээр нь би Цагдаа дээр очих уу гэтэл За яахав байж л байя гээд өөр юм бол яригдаагүй, дахиж энэ талаар бол ярьж байгаагүй. Тухайн үед эмнэлэг, цагдаад баригдчихна гээд л мэдэгдээгүй. Намайг ухаан ороход Э.С аль хэдийн нас барчихсан байсан тул эмнэлэгт мэдэгдээгүй. Намайг уг нь цагдаад хэлье гэтэл Б.Ц чи алчихсан, бид хоёрыг хорьчихно гээд байхаар нь цагдаад хэлээгүй юм. Талийгаач Э.С намайг өглөө сэрэхэд нас барчихсан байсан. Б.Ц намайг алчихсан гэж хэлсэн. Би тасарчихсан байсан тул би алчихсан байсан юм байна даа л гэж бодсон. Тэгээд ч цагдаа дуудъя гэтэл Б.Ц хэрэггүй гэж ятгаад болиулчихсан юм. Бид хоёрын хэн нь ч энэ хэргийн талаар огт хүнд хэлж байгаагүй. Б.Ц эхнэртээ ч хэлж болохгүй баригдчихна шүү гэж хэлээд би лав хэнд ч хэлж байгаагүй...Талийгаач Э.Сыг тухайн үед ямар хувцастай явж байсныг нь огт санахгүй байна. Хувцсыг нь бид хоёр өөрчилж сольж байгаагүй. Яг тэр үед өмсөж явсан хувцастай нь л уурхайн нүх рүү хийчихсэн. Талийгаач Э.Сын цогцсыг хийсэн уурхайн ам руу миний хувьд дахиж нэг ч удаа очиж байгаагүй. Б.Цийг очиж байсан эсэхийг мэдэхгүй байна. Би талийгаач Э.Сын гар утсыг нь авчихсан. Тухайн үедээ яах гээд авснаа мэдэхгүй байна. Б.Цийг хаяарай гэхээр нь хаячихсан юм. Өглөө сэрэхэд Э.С унтаж байгаа хүн шиг л харагдсан. Биед нь ил харагдах ямар нэгэн гэмтэл байгаагүй. Ямар нэгэн цус нөж болсон юм харагдаагүй. Харин өмсөж явсан хувцас нь нэг талдаа шороо болчихсон байсан. Б.Ц намайг Э.Сыг чи боогоод байсан гэж тухайн үедээ хэлэхээр нь би Тэгээд чи салгахгүй яасан юм гэтэл Би зөндөө харж суусан гэснээс өөр юм бол хэлээгүй гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 230 дугаар тал/

 

            2. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Ц.Пийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: Намайг ямар хэргийн улмаас яллагдагчаар байгааг ойлгож мэдсэн. Намайг яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө болсон хэргийн талаар тодорхой ярьчихсан байгаа тул дээрх мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 242 дугаар тал/

 

            3. Мөрдөн байцаалтад сэжигтнээр Б.Цийн 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: ...би хэсэг зүүрмэглэтэл түжигнээд байхаар нь сэртэл Ц.П, Э.Сыг газар унагаад өөрөө хоёр гуя нь дээр нь биеэрээ дараад суучихсан нэг гараараа /аль гарыг нь санахгүй байна/ нүүр лүү нь хэд хэдэн удаа цохиод, үснээс нь нэг гараараа зулгаагаад дагзаар нь шал мөргүүлээд байсан. Тухайн үед Э.Сын хамраас нь багахан цус гарчихсан байхаар нь би Ц.Пийн урдуур нь ороод Э.Сыг зодохыг нь болиулж салгасан. Зодолдохоо больчихсон байснаа Ц.П удалгүй Э.Сыг гаръя гэж хэлтэл Э.С дагаад гарчихсан. Тэгээд би тэр хоёрын араас 5-10 орчим минутын дараа гарахад Ц.П дахиад Э.Сын дээр нь гарчихсан Э.Сын цамцаар нь нэг гараараа боож байхаар нь би Ц.Пийг боль гэж хэлээд хажуугаас нь ороод түлхээд дийлээгүй. Ц.П, Э.Сыг тухайн үед 5-10 орчим минут бараг боосон байх тэгж байгаад Ц.П, Э.Сыг үхчихлээ гээд босоод ирсэн. Тухайн үед нь би цагдаа дуудъя гэсэн боловч миний гар утас цэнэггүй байсан болохоор цагдаа дуудаж чадаагүй. Төд удалгүй Ц.П бид хоёр Э.Сыг манай манай байшин руу өргөж оруулаад гэрт байдаг ширдэг нь дээр хэвтүүлээд Ц.П бид хоёр хоёулаа ээлжлээд Э.Сын зүрхийг нь цохилж байна уу гэж цээжин дээр нь дарж үзэхэд зүрх нь цохилохгүй байхаар нь нас барсан байна гэдгийг нь мэдсэн. Тэгээд бид хоёр хоорондоо юм ярилгүй Э.Сыг нас бараагүй байлгүй гэж бодоод унтчихсан. Маргааш нь Ц.П бид хоёр 07, 08 цагийн үед сэрэхэд Э.С сэрэхгүй бие нь хөшчихсөн, хүйтэн болчихсон байсан...Э.Сын цогцсыг нь яах вэ гэхэд Ц.П тодорхой юм хэлж чадахгүй байхаар нь би Уурхайн нүхэнд хийх үү гэхэд Ц.П зөвшөөрөөд бид хоёр тэр хавиар уурхайн нүхнүүд үзэж байгаад эзэнгүй бололтой гадна талд нь тоног төхөөрөмж байхгүй, эзэнгүй бололтой нэг уурхайн нүхийг сонгоод орой цогцсоо ачиж ирэхээр болоод буцаад манай гэр лүү явцгаасан. Тэгээд манай гэрт очоод харанхуй болохыг хүлээгээд харанхуй болгоод Ц.П өмнөх өдөр ирэхдээ авчирсан байсан мотоциклыг Ц.П жолоодоод Э.Сын цогцсыг нь дундаа сундлаад би араас нь бариад амьд хүн явж байгаа юм шиг сундлаад өдөр сонгосон нүхэн дээрээ очоод цогцсыг нь уурхайн нүх рүү гулгуултал юм хум тээглээгүй шууд гулгаад явчихсан. Уг уурхайн ам бол босоо биш тэгэхдээ их огцом налуу ам байсан тул уртаараа шууд гулгачихсан. Тэгээд бид хоёр удаагүй шууд манай гэр лүү очоод хэсэг байж байгаад Ц.П гэр лүүгээ явчихсан...Тухайн үед Ц.П бид хоёр айж сандраад цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм. Бид хоёр тухайн үедээ Э.Ст ямар нэгэн анхан шатны тусламж үзүүлээгүй, мөн эмнэлэгт мэдэгдсэн зүйл байгаагүй... гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 232-233 дугаар тал/

 

            4. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.Цийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: ...Би талийгаач Э.Ст ганц ч гар хүрээгүй. Ц.П намайг унтаж байгаад сэрэхэд Э.Сын дээр нь гарчихсан шал мөргүүлж байсан. Би сэрээд тэр хоёрыг салгаад тэр хоёр зодолдохоо болиод юм ярьж байгаад бие заслаа гээд гарсан. Тэр хоёр гараад 10-20 минут орчим болсон байх сайн санахгүй байна.  Би араас нь гараад 00 ороод тэнд байхгүй байхаар нь хайгаад гэрийн хойно Ц.П, Э.Сын дээр нь гарчихсан хоолойг нь боосон байдА байхаар нь би Ц.П тэр хоёрыг салгах гэж үзсэн. Тухайн үед Э.С өөдөөс нь ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Би салгах гэсэн боловч Ц.Пийг салгаж дийлээгүй болохоор байшин руугаа орж утсаа аваад буцаж гарч иртэл Ц.П миний өөдөөс хүрээд ирсэн. Тэгэхдээ Э.С өнгөрчихлөө гэж хэлсэн. Тэгээд хоёулаа гэр лүү өргөж оруулъя гээд бид хоёр монгол гэрийн хойноос байшин руу өргөж оруулаад нүүрийг нь харахад нүүр нь цус гараагүй шороо болчихсон байсан. Би талийгаачид гар хүрээгүй учраас Ц.П амь насыг нь хохироосон... гэх мэдүүлэг,

            /3 хх-ийн 152 дугаар тал/

 

            5. Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Эын 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: ...2017 оны 05 дугаар сарын 04-ний орой 19 цагийн орчимд санагдаж байна манай хүү Э.С ..................................................... тоотод байх гэртээ байж байтал охин Э.Оийн гар утас дуугарахад нь Э.О утсыг нь аваад “Б.Ц ах ярьж гэж байна” гээд Э.Ст утсаа өгөөд удалгүй Э.С “З ахынд очиж уулзаад ирье гэж хэлээд Э.Оийн гар утсыг аваад ганцаараа гараад явсан. Тэгээд тэр өдөртөө ирээгүй. Маргааш нөгөөдөр нь ирэхгүй болохоор нь Э.Оийн гар утсыг авч явсан тул араас нь залгаад үзэхэд утас нь огт холбогдохгүй байсан. Тэгээд би Э.Сыг ирэхгүй болохоор нь 2-3 хоногийн дараа Б.Цийн ..................................................... тоот /одоо ... дугаар байна лээ/ хашаанд очиход гэрт нь ямар ч хүн байгаагүй. Тэгээд би хүүгээ гадуур хайгаад явсан. Ерөөсөө сураг нь гарахгүй болохоор уулзсан хүмүүстээ “Манай хүү Э.С Б.Цийн гэрт очоод, эргэж гэртээ ирэхгүй, хаачсан нь мэдэгдэхгүй байна, би Б.Цийг л хардаж байна” гээд ярьсан байсныг Б.Цийн нагац эгч А сонсоод Э.Сыг алга болсоноос хойш 20 гаруй хоногийн дараа Б.Цийг дагуулаад манай гэрт өдөр ирсэн. А тухайн үед “Та манай дүүг гадуур яриад яваад байна” гэхээр нь би Б.Цоос “Манай хүү чамтай уулзах гэж явснаас хойш одоо болтол ирэхгүй байна, чи миний хүүхдийг яасан юм бэ? Хаашаа хэнтэй гараад явсан юм, яасан ийсэн болохыг нь хэлээд өгөөч” гэж асуутал Б.Ц ерөөсөө над руу эгцэлж ч харж чадахгүй, толгой нь орж ирсэн цагаасаа л хойш доошоо гудайсан байдА, нэг ч дээшээ харалгүй, нүүрэнд нь илтэд л их гунигтай байдА, харах царайны л нэг гэм хийсэн хүн шиг харагдсан. Тэгээд намайг юм асуухад “Манайхаас гараад явсан, би мэдэхгүй” гэж сулхан дуугаар хэлээд л эгчтэйгээ гараад явчихсан. Энэ байдал нь надад их сэжиг төрүүлж би 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл өгч шалгуулсан юм. Ер нь манай хүү хөдөө, гадаа ажил төрөл их хийдэг, намайг дагаж алтанд хүртэл явж байсан болохоор Б.Ц тэр хоёрыг ажил хийж байгаа юм байна даа гэртээ ирэх байх гэж л бодсон. Тэгтэл огт ирэхгүй болохоор нь би 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн гадуур найз нөхдөөс нь асууж эхэлсэн. Тухайн үед ангийнх нь хоёр хүүхэд болох Б, Т нараас асуухад огт тааралдаагүй гэж хэлдэг байсан бөгөөд ер нь цагдаагийн байгууллагад хандъя гэж бодоод өргөдөл өгсөн. Тэгээд цагдаа дээр шалгагдаж байгаа, улс орон даяар эрэн сурвалжилж байна гэж хэлсэн. Тэгээд огт сураг гарахгүй болохоор нь би дахиад өргөдөл гаргасан. Тухайн үед манай хүү хар өнгийн үстэй захтай куртиктэй, хар жинсэн өмдтэй, доогуураа хөх алаг пүүзтэй гэрээсээ гарсан. Би хүү Э.Сыгаа алга болсноос хойш 20 гаруй хоногийн дараа Б.Цтой уулзсан чинь Э.С манай гэрт 20 цагийн үед ганцаараа орж ирээд юм ярьж сууж байгаад маргааш аав, ахтайгаа хамт алтанд явна гэж ярьж байсан. Тэгээд орой 00 цагийн үед гэртээ харилаа гээд манайхаас гараад явсан. Тэрнээс хойш би уулзаагүй гэж надад ярьсан. Миний хүүхдийн хаана байгааг Б.Ц л нуугаад хэлэхгүй байх шиг байгаа юм. Би маш их гомдолтой байна, миний талийгаач хүү Э.Сын хүү нь миний ач хүү Мг өсөж том болтол нь тэтгэмж авмаар байна, мөн талийгаач хүү Э.Сын оршуулгын зардал гэж 4.619.005 төгрөгний баримт байна, ер нь бол талийгаачийн оршуулгын зардал, 21 хоног, 49 хоног гээд нийтдээ 6 сая орчим төгрөг болсон, зарим зүйлсийн оршуулгын зардалын баримтыг цуглуулж чадаагүй юм. гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 52-57 дугаар тал/

 

6. Мөрдөн байцаалтад хохирогч Э.Оийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 04-ний орой 19-20 цагийн орчимд ..................................................... тоотод байх гэртээ байж байтал миний цагаан өнгийн LG маркийн гар утас /дотор нь ямар дугаар байсныг нь одоо санахгүй байна тэр дугаарыг сэргээлгүй тэр чигт нь хаячихсан/ дуугарахаар нь автал Б.Ц ах яриад “Э.Стай яриулаач” гэхээр нь би өөрийн ах Э.Ст утсаа өгтөл утсаар яриад л шууд гараад явчихсан, гарахдаа миний гар утсыг аваад гарчихсан. Гарахад нь би “Хаачих гэж байгаа юм” гэж асуутал хүнтэй уулзчихаад ирье гээд л өөр юм хэлээгүй гараад явчихсан. Тэгээд би удахгүй ирэх байх л гэж бодсон. Тэгтэл ирэхгүй байхаар нь ганц хоёр хоногоос утас руугаа залгаж үзэхэд дандаа холбогдох боломжгүй л гээд байсан. Тэгээд манай гэрийнхэн ирчих байх гэж бодоод хүлээгээд байсан боловч ирэхгүй байхаар нь манай аав найз, нөхөдтэй нь уулзаад асуугаад л яваад байсан. Тэгээд бүр аргаа бараад цагдаад мэдэгдсэн боловч бас л олдоогүй юм. Гарч явахдаа манай ах зүгээр хэвийн л байсан. Гэртээ яаж байдаг шигээ л байсан. Ер нь манай ах гадуур тэнэж яваад байдаггүй ер нь их гэрсэг хүн байгаа юм. Хүүхэдтэй болсноосоо хойш бүр хүүхэдрүүгээ яараад удахгүй ирдэг байсан юм.гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 58-59 дүгээр тал/

 

7. Мөрдөн байцаалтад хохирогч Э.Оийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: “...Тухайн үед манай талийгаач Э.С ахад миний эзэмшлийн LG маркийн цагаан өнгийн андройд утас байсан гэдгийг мэдэж байна, маркийг нь сайн мэдэхгүй байна. Гар утсанд ямар дугаар байсныг нь бол санахгүй байна.Надаас тухайн гар утсыг гараад явахдаа түр авч гарсан юм. Уг гар утсыг хэдээр авсан болохоо санахгүй байна, ямар ч байсан багагүй ашиглачихсан гар утас байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл бол байгаагүй. Би гар утсаа нэхэмжилнэ, манай ахын амь насыг хохироосон хүмүүст гомдолтой байна.” гэх мэдүүлэг,

/3 хх-ийн 142-143 дугаар тал/

 

8. Мөрдөн байцаалтад гэрчээр М.Сгийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр оройхон шиг л санагдаж байна ..................................................... тоотод байрлах гэрээсээ манай хүү Э.С хүнтэй утсаар яриад л гараад явсан. Гарахдаа бол хаашаа явах, хэнтэй уулзахаа хэлээгүй. Тэгээд гараад явснаас хойш сураггүй болчихсон. Эхний 2-3 хоногтоо бол найз нөхдийнхөөрөө яваа биз хүрээд ирнэ гээд хараад байсан боловч ирээгүй тул өөрсдөө найз нөхдийнхөөр нь яваад хайж эхэлсэн боловч сураг нь гараагүй. Тухайн үедээ лам, юм үзэж хардаг гэх хүмүүст үзүүлж харуулахад хүрээд ирнэ, хөдөө гадаа явчихсан юм шиг байна гэхээр нь ирчих юм болов уу гэж найдаад хараад байсан боловч ирэлгүй 20 орчим хоносон тул арга буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж эрэн сурвалжпуулсан боловч 2020 оны 06 дугаар cap хүртэл ямар нэгэн сураг ажиг гараагүй. Тухайн гарч явдаг өдрөө манай талийгаач хүү Э.С цэнхэр өнгийн жинсэн өмд, цэнхэр өнгийн пүүзэн гутА, дээгүүрээ цагаан өнгийн цамцтай гарсан санагдаж байна,
цамцныхаа гадуур бор өнгийн зузаан куртиктэй л гарч явсан санагдаад байгаа юм.
Тухайн үед биедээ миний мэдэхийн цагаан өнгийн гар утастай л явсан.
Өөр юм бол байгаагүй, мөнгө төгрөг бол байгаагүйг нь мэдэж байна. Гарахдаа сэтгэл санааны хувьд хэвийн байсан ямар нэгэн сэтгэл санаа тааагүй байдал бол огт байгаагүй” гэх мэдүүлэг,

/1 хх-ийн 60-61 дүгээр тал/

 

9. Мөрдөн байцаалтад гэрчээр Э.Оийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “...би 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн үед өөрийн найз Х.Нтэй явж байтал Б.Ц надруу залгаад уулзаж ярьж сууя гэж хэлсэн. ...Ц.П, Б.Ц хоёр юунаас болсныг мэдэхгүй маргалдаад байхад нь Э.С тэр хоёрыг салгасан. Тэгтэл Б.Ц Э.Сыг чи яахаараа намайг биш Ц.Пийг өмөөрдөг юм гээд гэдэс хэсэг рүү нь 2-3 удаа гараа атгаж байгаад цохисон тэр үед Ц.П салгаад байсан. Тэгтэл Б.Ц Э.Сыг гараад учраа олчъё гэж хэлээд гэрээс гарсан. Удалгүй араас нь Ц.П гараад явсан... гэх мэдүүлэг,

/1-p хх-ийн 67-73 дугаар тал/

 

10. Мөрдөн байцаалтад гэрчээр Э.Оийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: ...тэгээд бид нар хөзөр тоглоод архи, пиво ууцгаагаад адууны мах чанаж идэцгээсэн. Оройхон хөгжим тавиж бүжиглээд унтаж амрахаар болоод Б.Ц бид хоёр орны матрасан дээр хэвтээд, хажууд Э.С, Х.Н, Ц.П гурав хамт газар хэвтсэн. Хэвтэж байгаад би нэлээн муудсан учир бөөлжихөөр байшингаас гараад байшингийн орох хаалганы эсрэг тал буюу хашааны хаалга орчимд очоод гадаа бөөлжөөд нэлээн удсан. Бөөлжөөд сууж байхад Б.Ц, Ц.П, Э.С гурав гарч ирээд тэр гурав хоорондоо маргалдаад Э.С, Б.Ц хоёр зодолдоод Б.Ц Э.Сын дээр гараад зодоод байсан. Хажуунаас нь Ц.П өшиглөөд байсан. Би тэгэхээр нь Б.Ц тэр гуравыг салгах гэтэл Б.Ц намайг “чамд ямар хамаатай юм зайлаач” гэхээр нь байшин руу яваад орсон. Тэгээд би Х.Нийг явья гээд байж байтал Ц.П, Б.Ц хоёр хамт орж ирсэн. Тэгэхэд Х.Н тэр хоёроос Э.Сыг асуухад Б.Ц гэрлүүгээ харьчихсан гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр харъя гэхэд байшингийн хаалга нь түлхээд түлхээд онгойхгүй байхаар нь цонхоор гарах гэтэл Б.Ц болиулаад хоноод яв гээд тэндээ хоносон. Тухайн үед Б.Ц. Ц.П, Э.С, Х.Н бид тав байсан, өөр хүн байгаагүй. ...би хэрүүл маргаан юунаас болсныг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан гадаа гараад
тэр гурав зодолдоод байсан. Б.Ц Э.Сыг шанаадаж цохиж газар унагаасан.
Тэр үед Ц.П хажуу талаас нь Э.Сыг уначихсан байхад нь өшиглөсөн, би салгах гээд гүйгээд очиход Б.Ц Э.Сын дээр гарчихсан нүүр лүү нь цохих гэж байхад нь би хажуунаас нь салгах гээд таттал намайг түлхэж унагаад “чамд ямар хамаатай юм, зайлаач” гэхээр нь би гүйгээд орчихсон юм. Миний бодлоор тэд нар удаан зодолдсон, бараг 20 орчим минут болсон болов уу гэж бодож байна” гэх мэдүүлэг,

/3-р хх-ийн 145-148 дугаар тал/

 

11. Мөрдөн байцаалтад гэрчээр Х.Нийн 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: “...2017 оны хавар хэдэн сард гэдгийг нь санахгүй байна, би өөрийн найз Э.Оийн Налайх дүүргийн 4-р хороонд байх гэрт нь очиход Э.О надад “Би нэг залуутай танилцсан, хоёулаа гэрт нь оччихоод ирье” гээд “хаана юм” гэхэд гэр нь Тайжид байдаг юм гэж хэлсэн. Одоо миний санаж байгаагаар өдөр 14 цагийн орчимд Э.О бид хоёр Ц гэх залуугийн Налайх дүүргийн Тайжын гэр хороололд байрлах модон хашаатай, хашааны хаалга цаахна баруун гар талд Монгол гэр барьчихсан, хашааны хаалганы хажуу зүүн гар талдаа 1 давхар жижиг тоосгон байшинтай, байшин нь зүүн талдаа нарлуугаа харчихсан төмөр бүргэд хаалгатай байсан. Байшинд орохоос өмнө хашааны гадна Б.Ц гэх залуу бид хоёрыг тосож авсан. Б.Ц бид хоёрын сууж ирсэн таксины мөнгө 1500 төгрөг төлөөд явуулаад бид хоёрыг байшин руугаа дагуулж ороход тухайн үед өөрийгөө “................” гэж танилцуулсан бордуу залуу буюу надад зургийг нь харуулсан Э.С гэх залуу байшинд нь цай уугаад сууж байсан. Б.Ц бид нар хөзөр тоглоод байж байтал бид хоёрыг очоод удаагүй байтал гаднаас нэг залуу орж ирэхдээ 1 шил 0.75 литрийн архи, 2.5 литрийн 1 лааз пиво авчирсан /архи, пивоны нэрийг санахгүй байна/. Ингээд Б.Ц зуухан дээрээ тогоонд адууны гэдэс, мах чанасан. Max чанаж байх хооронд хөзөр тоглонгоо архи пивоо уугаад орой 21 цагийн орчим хүргэсэн. Тэгээд бид нар унтаж амарцгаая гээд Б.Ц, Э.О хоёр хос болоод хэвтсэн хажууд нь ................ бид хоёр хамт хэвтсэн. Нөгөө залуу нь Б.Цийн цаад талд хэвтсэн. Тэгээд хэвтэж байтал ................ намайг илээд “хоёулаа унтах уу” гэхээр нь “би үгүй” гээд уурлатал хажуунаас Б.Ц намайг өмөөрөөд ................тэй хэрэлдсэн. ................ эхлээд Б.Цийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохитол, Б.Ц зөрүүлээд нүүр лүү нь цохиод байсан. Тэгээд тэд нар зодолдоод байшингаас гараад явсан. Хамт байсан нөгөө залуу нь Б.Ц, ................ хоёрыг салгах гээд байсан. Ингээд гадаа тэр гурвын дуу чанга чанга орилоод гараад байснаа намжаад бас нэлээн хугацаа өнгөрсөн бараг гарснаас хойш бараг 30 орчим минут болсны дараа Б.Ц, нөгөө танихгүй залуутай хоёулаа хамт байшинд орж ирсэн. Харин хамт явсан залуу зүв зүгээр байсан. Б.Ц орж ирэхдээ ................г гэрлүүгээ явчихсан гэж хэлсэн. Нөгөө залуу нь юм хэлээгүй. Тэгээд орж ирэхдээ хаалгаа нэлээн чанга хаачхаад энэ хаалга эвдэрчихсэн гээд Э.О бид хоёрыг гадагшаа гаргаагүй. Хаалга нь дотроосоо онгойхгүй байсан...Б.Ц орж ирэхдээ уруулынх нь хажуу талд шалбарчихсан орж ирсэн, Б.Ц орж ирэхдээ ................г гэрлүүгээ явчихсан гэж хэлсэн, нөгөө залуу нь юм хэлээгүй. Тэгээд орж ирэхдээ хаалгаа нэлээн чанга хаачихаад энэ хаалга эвдэрчихсэн гээд Э.О бид хоёрыг гадагшаа гаргаагүй, хаалга нь дотроосоо онгойхгүй байсан. Тухайн цаг хугацаанаас хойш би Э.Отэй нэлээн хэд хоногийн дараа уулзахад Б.Цтой би дахиж уулзаад хэд хэдэн удаа бэлгийн харьцаанд орчихсон. Намайг одоо Б.Ц хэл амаар доромжлоод байх юм, би одоо залгахаар нь утсыг нь авахгүй байгаа гэж байсан. Миний хувьд дээрх хүмүүсийн хэнтэй ч нэг ч удаа тааралдаагүй, Э.Отэй найз учраас үе үе уулзалддаг байсан. Би Э.С буюу ................г нас барсан талаар нь 1 cap орчим хугацааны өмнө л мэдсэн. Яаж мэдсэн бэ гэхээр Э.О манай гэрт намайг эргэж ирэхдээ надад “Э.С өнгөрчихсөн юм билээ, тэр хүмүүс яаж гурван жил тэсдэг байнаа, би өнөөдөр фейсбүүк ухаж байгаад мэдлээ, зурагтаар бас гарч байна чи хараагүй юм уу? хүн алсан хүмүүс 3 жил яаж тэсдэг байна аа, Э.Сыг зодолдож байгаад хоолойг нь боогоод алчихаад өглөө нь уурхайн нүхэнд аваачиж хаясан байна лээ” гэж ярьсан...Би тухайн үед архи, пиво хоёулангаас нь уусан боловч нэг их согтоогүй гайгүй эрүүл шахуу байсан. Э.О ч гэсэн нэг их уугаагүй, согтоогүй байсан. Тэр гурван залуу уучихсан бүгд л согтуу байсан. Хэр согтуу байсан бэ гэдгийг одоо хэлж мэдэхгүй байна. Тухайн үед тэр хашаанд Монгол гэр байсан боловч гэрт хүн бол байгаагүй, харин гэрийн гэрэл нь бол асаалттай байсан санагдаж байнагэх мэдүүлэг,

/1-р хх-ийн 76-77 дугаар тал/

 

12. Мөрдөн байцаалтад гэрчээр Х.Нийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “Би тухайн үед ганцаараа байшиндаа хэвтээд үлдсэн. Тэгээд тэр гурвыг гараад явсанаас хойш 10-15 минутын дараа Э.О болиоч дээ гээд гадаа орилоод байсан. Гадаа тэд нар шуугилдаад 5-10 минут орчим болсон байхад хөөе больцгоо хоорондоо битгий зодолд гээд байсан. Тэр байшингийн цонх нь хагархай байсан учраас гадаах үйл явдал сайн сонсогдож байсан. Тэгээд байж байгаад Отгоцэцэг гаднаас ганцаараа орж ирээд араас нь 5 орчим минутын дараа Ц.П, Б.Ц хоёр орж ирсэн. Орж ирэхэд нь би “Э.С хаачсан бэ” гэхэд Б.Ц “гэрлүүгээ харилаа гээд явсан” гэж хэлсэн. ...тухайн өдрийн өглөө нь Б.Ц Э.О бид хоёрыг байшингаас гаргаад шууд хаалга руу хүргэж өгсөн. Тэгэхэд би 00 руу орж бие засчихаад гарсан. Тухайн үед хашаан дотор нэг гэр байсан. Орой нь цоожтой байсан гэрийн хаалга өглөө нь цоожгүй болчихсон байсан. Тэр гэрийн цоожийг хэн нээсэн болохыг мэдэхгүй байна. Б.Ц бид хоёрыг гаргаж өгөхдөө гэрийн эзэн ирчихсэн байна л гэж байсан. Надад бол хүн байгаа эсэх нь мэдэгдээгүй... ” гэх мэдүүлэг,

/3-р хх-ийн 145-148 дугаар тал/

 

13. Шүүх сэтгэц эмгэг судлалын 770 дугаартай: “...Б.Ц нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Ц нь одоогоор шинжилгээ хийх явцад уналт, таталтын шинж илрээгүй. Б.Ц нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Ц нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт

/1-р хх-ийн 104 дүгээр тал/

 

           14. Шүүх сэтгэц эмгэг судлалын 766 дугаартай: “Ц.П нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ц.П нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ц.П нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт

                 /1-р хх-ийн 108 дугаар тал/

 

           15. Шүүх эмнэлэгийн шинжээч Ц.Ганболд, Ч.Эрдэмболор, Ш.Цэцэгмаа нарын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бүрэлдэхүүнтэй гаргасан 2013 дугаартай:1.Талийгаач Э.Сын цогцосноос толгой, хүзүүний дээд хэсэг, цээжний зүүн болон хажуугийн хэсэг, хэвлийн баруун доод хэсгийн зөөлөн эд, эрүү, хоёр гарын сарвууны зөөлөн эд, яс үгүй болсон, бусад хэсэг нь бүтэн байна. Цогцсын хожуу үеийн өөрчлөлтөөс шалтгаалж дээрх хэсгүүд үгүй болсон байх боломжтой.

                 2. Талийгаач нь гавлын дух ясны баруун хэсгийн цөмөрсөн, зулай болон баруун чамархай ясны хэлтэрхий үүсгэсэн хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралт гэмтлийн улмаас нас барсан байх боломжтой.

                 3. Талийгаачийн нүүрний төрхийг тогтоох, сэргээх боломжгүй.

                 4.Талийгаачийн цогцост гавлын дух ясны баруун хэсгийн цөмөрсөн, зулай болон баруун чамархай ясны хэлтэрхий үүсгэсэн хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралт гэмтэл тогтоогдсон ба уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. Гэмтлийн үүссэн хугацааг тогтоох боломжгүй.

                 5. Талийгаачийн нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

                 6. Цогцос саванжилт болсноос архаг хууч өвчин тогтоох боломжгүй болжээ.

                 7. Химийн шинжилгээгээр булчинд спиртийн зүйл илэрсэнгүй.

                 8. Цогцосноос авсан эдэд биологийн шинжилгээ хийх боломжгүй байна гэжээ. ДНХ бүтцийг шинжээч эмч тогтоохгүй.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

                 /1-р хх-ийн 114-115, 120-124 дүгээр тал/

 

            16. Шүүх эмнэлгийн шинжээч цагдаагийн ахмад М.Өнөржаргалын 202 дугаар: 1. 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ХГҮ-ээр хураан авсан гэх ягаан өнгийн цэцэг бүхий хээтэй хөнжлийн даавуу, цэнхэр өнгийн үдээстэй 1 өрөөсөн пүүз, цагаан өнгийн олс, гутлын 1 ширхэг эсгий дотор, хар өнгийн хүрэм дээр биологийн гарА ул мөр илрээгүй.

2. 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн цогцост хийсэн үзлэгээр авсан гэх цагаан шаргал өнгийн ноосон цамц, хөх өнгийн жинсэн өмд, хөх өнгийн тэлээ, хар хөх өнгийн ноосон өмд, хар хөх дотоож, хөх өнгийн өрөөсөн пүүз, хар өнгийн оймс нь шинжилгээнд тэнцэхгүй байна. гэх дүгнэлт,

/3 хх-ийн 158 дугаар тал/

 

17. Шүүх эмнэлгийн шинжээч ахмад О.Баттулгын 237 дугаар: Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрэм дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан ханзралт, цагаан өнгийн эсгий оймс дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан урагдалт, цэнхэр өнгийн зүүн гутал дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хажуугийн хар оруулга наАраа салсан гэмтэл, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан цооролт, урагдалт, эдэлгээний явцад гарсан урагдалт, хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэлийн улмаас гарсан ул наАраа салсан гэмтэл, ягаан өнгийн углаа даавуу дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан урагдалтууд, ханзралтууд, хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан, зүсэгдэлтүүд, цэнхэр өнгийн өмд, бор өнгийн өмд, хар өнгийн дотоож дээр хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан зүсэгдэлтүүд, хар өнгийн хос оймс дээр хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан зүсэгдэлт, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан цооролт, бор өнгийн цамц дээр хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан зүсэгдэлтүүд, татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан ханзралтууд, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан цооролтууд, цэнхэр өнгийн баруун гутал дээр эдэлгээний явцад гарсан урагдалт, хар өнгийн тэлээ дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан оруулганы нүх тасарсан гэмтэл байна. Гэмтлүүдийн шинэ хуучин аль нь болохыг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн уяа нь гэмтэлгүй байна. гэх дүгнэлт,

/3 хх-ийн 164 дүгээр тал/

 

            18. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,

            /1 хх-ийн 16-28 дугаар тал/

 

            19. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл

            /1 хх-ийн 29-44 дүгээр тал/

 

            20. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл,

            /1 хх-ийн 45-46 дугаар тал/

 

            21. Гэрэл зургийн үзүүлэлт,

            /1 хх-ийн 47-48 дугаар тал/

 

            22. Биологийн шинжилгээний №6137 дугаартай хариу,

            /1 хх-ийн 118 дугаар тал/

 

            23. Шүүх эд эсийн шинжилгээний илгээлт,

            /1 хх-ийн 119-124 дүгээр тал/

 

            24. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /2 хх-ийн 124, 125 дугаар тал/

 

            25. Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл,

            /3 хх-ийн 83-86 дугаар тал/

 

            26. Гэрч Х.Н, Э.О нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг,

            /3 хх-ийн 144-148 дугаар тал/

 

            27. Б.Ц, Ц.П нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /2 хх-ийн 135-172 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг уг хэрэгт хамаарА, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийнШүүгдэгч Б.Ц, Ц.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн шинж, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11 дэх хэсэгт зааснаар тус бүр 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хаалттай хорих ангид эдлүүлэх санА байна. Мөн шүүгдэгч нар нь 2020 оны 05 сарын 31-ний өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилж цагдан хоригдсон. Өнөөдрийн байдлаар 401 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тоолох санА байна.” гэх,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгч яллах цагаатгах, ял хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан. Тэгэхээр яллах дүгнэлтийн товч агуулгад гавлын ясны баруун дээд хэсэг цөмөрсөн, зулай болон баруун чамархайн ясны хэлтэрхий үүссэн хугарал тархины хатуу арьсан дээрх цусан хураа суурин хөндийн цус хуралт гэмтэл гээд яг энэ хэсэгчилсэн гэмтлүүдийг тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн субьектив тал нь санаа зорилгыг тогтоодог. Энэ талаар ямар ч мөрдөх ажиллагаа явагдаагүй. Гэтэл хоёулаа бүлэглэн бусдын биед толгойнд гэмтэл учруулсан гэдгээр яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн. Энэ яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан зүйл, заалтыг хангахгүй байна. Гэмт хэрэг хаана гарсан, хэн хэн амь хохирогчийн биед хэрхэн яаж гэмтэл учруулсан талаар шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Мэдүүлгээр тайлбарлаад байгаа зүйлээ дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилоод амь алдагчийг нас барсны дараа ямар ямар гэмтлүүд хэрхэн яаж гарсан, амьд байх үедээ ямар гэмтлүүдийг хэрхэн яаж авсан зэргийг нарийвчлан тогтоох ёстой. Мөн 2 оролцогчийн хэн нь үнэн зөв мэдүүлээд байгааг шинжлэх ухаан талаас дүгнэх боломжтой. Өмнө нь сэтгэл зүйчийн дүгнэлт гаргуулж байсан. Шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийг томилохдоо амьд үед үүссэн гэмтэл, нас барсны дараах үүссэн гэмтэл зэрэг нэг бүрчлэн нарийвчлан тогтоолгомоор байна. 2 шүүгдэгчийн хэн нь үнэн зөв мэдүүлэг өгөөд байгаа талаар сэтгэл зүйчийн дүгнэлт гаргуулж өгөөч гэсэн байр суурьтай байна. Хэрэв шүүх энэ хэргийн материалаар шийдэх боломжтой гэвэл Эрүүгийн хуулийн хэрэглээ тал дээр маргаж байна. Миний үйлчлүүлэгчийг бусадтай бүлэглэсэн гэдэг нь энэ хэрэгт тогтоогдохгүй байна. Энэ хэрэг дээр гэмт хэргийг нуун далдлах нотлох баримтыг нуух, хэргийн санаа зорилгыг тогтоох ажиллагаа хийгдээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дэх хэсэгт нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэдэг дээр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд устгасан нуусан гэж байгаа. Тухайн алсан үед нь процесс ажиллагаа явагдаад шинжээчийн дүгнэлт бодитоор гарах 2 жилийн дараа гарах өөр ялгаатай. Миний үйлчлүүлэгчийн хувьд бүлэглэн амь алдагчийн толгойн тус газар цохиж зодож гэмтэл учруулж амь насыг хохироосон гэдэг нотлох баримтууд хэрэг дотор байхгүй энэ гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамаарА бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэгийн ..улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 зааснаар ялаласан. Энэ нь хүнд зүйл, анги, гэтэл хавтаст хэрэгт бүрэн нотлогдоогүй байхад нотлогдон тогтоогдсон гэж яллах дүгнэлт үйлдээд гэм буруутайд тооцуулах гээд байгаа нь үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүд талийгаачийн биед учирсан. Талийгаачийн биед учирсан гэмтлүүдийн Ц.П аль гэмтлийг нь, Б.Ц аль гэмтлийг нь учруулсан, хэнээс нь учруулсан гэмтлээс болж талийгаач нас барсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүд шинэ, хуучин гэмтэл энэ шинжээчийн дүгнэлтэд дурдагдаагүй байдаг. Шүүх хуралд шинжээч шууд үхэлд хүргэх боломжтой эсэхийг тогтоох, мөн гэмтэл үүссэн хугацааг тогтоох боломжгүй гэж хариулсан. Тэгэхээр шинжээчийн дүгнэлт эргэлзээ төрүүлж байна. Э.О анхнаасаа 3 эмэгтэй гэж мэдүүлдэг, Ц.П хэсэг эмэгтэйчүүд гэж мэдүүлдэг. Э.О, Н, Б.Ц нар зодоон гадаа болсон гэдэг Ц.П болсон явдлыг санадаггүй гэдэг. Тэгээд талийгаачийг хэн нь үхэлд хүргэсэн гэдгийг тогтоогоогүй. 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, энэ хэрэг 2017 оны 05 дугаар сарын 04-нд үйлдэгдсэн. Прокурор 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9-ийг журамлах байсан уу үүнийг шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 гэмт хэрэг гарсан байдал, 1.2 гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3 гэмт хэргийн сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.6 гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг хэргийн нотолбол зохих байдлуудыг нэг бүрчлэн шалгаж тогтоогоогүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр бодит байдлыг тогтоох үүрэгтэй, 2 хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. Тэгэхээр хуульд заасан үүргийг прокурор хэрэгжүүлээгүй, үүргээ биелүүлээгүй. Хэнийх нь ямар буруутай үйлдлээс талийгаач нас барсан, үнэхээр талийгаачид учирсан гэмтлүүдийг энэ 2 хүн учруулсан юм уу эсхүл шөнө гэрийн гадна зодолдоход биед нь учраад байдаг, эсвэл уурхай руу унахад гэмтэл учраад байдаг юм уу 2017 оны 05 дугаар сарын 04-өөс шинжээчийн дүгнэлт гарах хүртэл 3 жилийн хугацаанд тухайн гэмтэл уурхай руу орж байхад үүссэн үү гэдэг дээр эргэлзээ төрж байна. Тэгэхээр энэ дээр бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг гаргуулах хүсэлтэй байна.  Мөн Б.Ц амь хохирогчийг зөөж нуусан гэдгээ хэлдэг, анхнаасаа цагдаагийн байгууллагад хэлье гэхэд нь Ц.П яах юм бэ гээд болиулдаг. Ану гээд гэрчийг олж байцаах шаардлагатай. Гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг зөрүүтэй байна хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Ийм учраас прокурорын шүүгдэгч Б.Ц, Ц.П нарыг гэм буруутайд тооцуулахаар шүүхэд гаргаж байгаа санал үндэслэлгүй байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг хийлгэж шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг гаргах шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргах, Б.Ц, Ц.П хоёрын хэн нь үнэн хэлээд байгаа талаар тестенд оруулж мэдүүлэг авхуулах ажиллагаануудыг хийлгэх, мөн Цогтбадамжав гэдэг гэрчийн мэдүүлгийн зөрүүг гаргах хэрэгтэй. Тийм учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Нгийн Хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь өнөөдрийн шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Хохирол төлбөрийн хувьд нийт оршуулгын зардал 11.876.620 төгрөг, үүн дээр талийгаачийн гар утас 76.800 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөг, нийт 12.947.950 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулах санА байна гэх,

  Иргэдийн төлөөлөгч “Хохирогч Э.Сын цогцсыг 24 цагийн дараа уурхайн цооногт аваачиж хийсэн, мөн нуун дарагдуулж бүлэглэн зохион байгуулсан, 3 жил нуун дарагдуулсан тул гэм буруутайд тооцох санА байна.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч  Б.Ц, Ц.П нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Ц, Ц.П нар нь 2017 оны 05 дугаар сарын 04-нөөс 05 шилжих шөнө ..................................................................... тоот байшинд  Э.О, Х.Н нартай архи ууж согтууруулах ундаа хэрэглэж байх даа маргалдан улмаар хашаан дотор монгол гэрийн хойн Э.Сыг бүлэглэн зодож гавлын дух ясны баруун дээд хэсгийн цөмөрсөн, зулай болон баруун чамархай ясны хэлтэрхий үүсгэсэн хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралт гэмтэл учруулан санаатай алж түүнийг Даюун маркийн Б.Цийн мотоциклоор зөөж  Налайх дүүргийн 3 дугаар хороо эзэнгүй уурхайн ам руу хийсэн болох нь:

Шүүгдэгч Б.Цийн “...Ц.П Э.Сын дээр нь гарсан зодоод үсдэж дагзаар нь шал мөргүүлж байхаар нь би салгасан... Монгол гэрийн хойно Ц.П Э.Сын дээр гарчихсан боосон байхаар нь би салгаж чадаагүй гэр рүү ороод утсаа аваад гараад ирэхэд Ц.П миний өөдөөс алхаж ирээд Э.С өнгөрчихлөө гээд Ц.П Э.Сыг гэр рүү чинь өргөж оруулъя гэхээр нь манай гэр рүү өргөж ороод Ц.П зүрх дээр нь дарж үзээд гайгүй юм шиг байна хоёулаа унтъя өглөө болоход сэрчих байлгүй дээ гэж хэлэхээр нь юм бодолгүй унтаад өглөө болсон чинь оруулж ирсэн газраа хэвтсэн ямар ч хөдөлгөөнгүй байсан...

...Ц.П тодорхой юм хэлж чадахгүй байхаар нь би Уурхайн нүхэнд хийх үү гэхэд Ц.П зөвшөөрөөд бид хоёр тэр хавиар уурхайн нүхнүүд үзэж байгаад эзэнгүй бололтой гадна талд нь тоног төхөөрөмж байхгүй, эзэнгүй бололтой нэг уурхайн нүхийг сонгоод орой цогцсоо ачиж ирэхээр болоод буцаад манай гэр лүү явцгаасан. Тэгээд манай гэрт очоод харанхуй болохыг хүлээгээд харанхуй болгоод Ц.П өмнөх өдөр ирэхдээ авчирсан байсан мотоциклыг Ц.П жолоодоод Э.Сын цогцсыг нь дундаа сундлаад би араас нь бариад амьд хүн явж байгаа юм шиг сундлаад өдөр сонгосон нүхэн дээрээ очоод цогцсыг нь уурхайн нүх рүү гулгуултал юм хум тээглээгүй шууд гулгаад явчихсан. Уг уурхайн ам бол босоо биш тэгэхдээ их огцом налуу ам байсан тул уртаараа шууд гулгачихсан.” гэх,

Шүүгдэгч Ц.Пийн ...Б.Ц чи өчигдөр орой наадахаа алаад хаячихсан байхаа гэхээр нь би юу яриад байгаа юм гээд очоод Э.Сыг очоод үзтэл бие нь хөшчихсөн байсан... Цогцос нь уурхайн нүхээр доошоо гулгаад дуугараад нүх рүү гулгуулаад хийчихсэн. Цогцос нь уурхайн нүхээр доошоо гулгаад дуугараад нэлээдгүй явсан...

...Б.Ц Яах юм бэ хэлж яах юм бэ эхнэр чинь төрөх гэж байхад хоёулаа хоригдчихно шдээ гээд Э.Сын цогцсыг нуухаар болсон. Тэгээд Б.Цын гэрт очоод гадаа харанхуй болохыг хүлээж байгаад миний улсын дугаартай  Даюун маркийн мотоциклтой уурхай руу явсан. Тухайн үед би мотоциклоо жолоодоод Э.Сын цогцсыг дундаа хийгээд хамгийн ард нь Б.Ц суугаад цогцсоо бариад зүгээр хүмүүс сундалдаад явж байгаа байдА явцгаасан. Тэгээд явж байгаад замдаа таарсан уурхайн эзэнгүй налуу ам байхтай тааралдаад тэндээ зогсоод Э.Сын цогцсыг хоёр талаас нь барьж байгаад уурхайн нүх рүү гулгуулаад хийчихсэн. Цогцос нь уурхайн нүхээр доошоо гулгаад дуугараад нүх рүү гулгуулаад хийчихсэн. Цогцос нь уурхайн нүхээр доошоо гулгаад дуугараад нэлээдгүй явсан. гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Эын “...Хүүгээ ороод ирнэ гэж 3 жил их зовлоо. Талийгаачийн хүүхэд нь 7 настай бид 2 дээр байдаг. Тэгээд аавыгаа нэхээд өчигдөр уурхайн нүх дээр нь очиж сүү өргөсөн чинь миний аав энэ доор байгаа юм уу гаргаад өгөөч гээд уйлаад байсан болохоор аав нь байхгүй хол явсан гэж хэлсэн. Би маш их гомдолтой байгаа гэх,

Хохирогчоор Э.Оийн ..Б.Ц ах яриад “Э.Стай яриулаач” гэхээр нь би өөрийн ах Э.Ст утсаа өгтөл утсаар яриад л шууд гараад явчихсан, гарахдаа миний гар утсыг аваад гарчихсан. Гарахад нь би “Хаачих гэж байгаа юм” гэж асуутал хүнтэй уулзчихаад ирье гээд л өөр юм хэлээгүй гараад явчихсан. Тэгээд би удахгүй ирэх байх л гэж бодсон. Тэгтэл ирэхгүй байхаар нь ганц хоёр хоногоос утас руугаа залгаж үзэхэд дандаа холбогдох боломжгүй л гээд байсан. Тэгээд манай гэрийнхэн ирчих байх гэж бодоод хүлээгээд байсан боловч ирэхгүй байхаар нь манай аав найз, нөхөдтэй нь уулзаад асуугаад л яваад байсан. Тэгээд бүр аргаа бараад цагдаад мэдэгдсэн боловч бас л олдоогүй юм... гэх,

Гэрчээр М.Сгийн ...Эхний 2-3 хоногтоо бол найз нөхдийнхөөрөө яваа биз хүрээд ирнэ гээд хараад байсан боловч ирээгүй тул өөрсдөө найз нөхдийнхөөр нь яваад хайж эхэлсэн боловч сураг нь гараагүй. Тухайн үедээ лам, юм үзэж хардаг гэх хүмүүст үзүүлж харуулахад хүрээд ирнэ, хөдөө гадаа явчихсан юм шиг байна гэхээр нь ирчих юм болов уу гэж найдаад хараад байсан боловч ирэлгүй 20 орчим хоносон тул арга буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж эрэн сурвалжпуулсан боловч 2020 оны 06 дугаар cap хүртэл ямар нэгэн сураг ажиг гараагүй. гэх,

Гэрч Э.Оийн “...Ц.П, Б.Ц хоёр юунаас болсныг мэдэхгүй маргалдаад байхад нь Э.С тэр хоёрыг салгасан. Тэгтэл Б.Ц Э.Сыг чи яахаараа намайг биш Ц.Пийг өмөөрдөг юм гээд гэдэс хэсэг рүү нь 2-3 удаа гараа атгаж байгаад цохисон... Э.С, Б.Ц хоёр зодолдоод Б.Ц Э.Сын дээр гараад зодоод байсан. Хажуунаас нь Ц.П өшиглөөд байсан. Би тэгэхээр нь Б.Ц тэр гуравыг салгах гэтэл Б.Ц намайг “чамд ямар хамаатай юм зайлаач” гэхээр нь байшин руу яваад орсон... Б.Ц Э.Сыг шанаадаж цохиж газар унагаасан. Тэр үед Ц.П хажуу талаас нь Э.Сыг уначихсан байхад нь өшиглөсөн.....” гэх,

Гэрч Х.Нийн “................... эхлээд Б.Цийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохитол, Б.Ц зөрүүлээд нүүр лүү нь цохиод байсан. Тэгээд тэд нар зодолдоод байшингаас гараад явсан. Би тухайн үед ганцаараа байшиндаа хэвтээд үлдсэн. Тэгээд тэр гурвыг гараад явсанаас хойш 10-15 минутын дараа Э.О болиоч дээ гээд гадаа орилоод байсан... Орж ирэхэд нь би “Э.С хаачсан бэ” гэхэд Б.Ц “гэрлүүгээ харилаа гээд явсан” гэж хэлсэн.” гэх мэдүүлгүүд

                 Шүүх эмнэлэгийн шинжээч Ц.Ганболд, Ч.Эрдэмболор, Ш.Цэцэгмаа нарын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бүрэлдэхүүнтэй гаргасан 2013 дугаартай:...1.Талийгаач Э.Сын цогцосноос толгой, хүзүүний дээд хэсэг, цээжний зүүн болон хажуугийн хэсэг, хэвлийн баруун доод хэсгийн зөөлөн эд, эрүү, хоёр гарын сарвууны зөөлөн эд, яс үгүй болсон, бусад хэсэг нь бүтэн байна. Цогцсын хожуу үеийн өөрчлөлтөөс шалтгаалж дээрх хэсгүүд үгүй болсон байх боломжтой. Талийгаач нь гавлын дух ясны баруун хэсгийн цөмөрсөн, зулай болон баруун чамархай ясны хэлтэрхий үүсгэсэн хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралт гэмтлийн улмаас нас барсан байх боломжтой. Талийгаачийн нүүрний төрхийг тогтоох, сэргээх боломжгүй. Талийгаачийн цогцост гавлын дух ясны баруун хэсгийн цөмөрсөн, зулай болон баруун чамархай ясны хэлтэрхий үүсгэсэн хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралт гэмтэл тогтоогдсон ба уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. Гэмтлийн үүссэн хугацааг тогтоох боломжгүй. Талийгаачийн нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Цогцос саванжилт болсноос архаг хууч өвчин тогтоох боломжгүй болжээ. Химийн шинжилгээгээр булчинд спиртийн зүйл илэрсэнгүй. Цогцосноос авсан эдэд биологийн шинжилгээ хийх боломжгүй байна гэжээ. ДНХ бүтцийг шинжээч эмч тогтоохгүй.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүх эмнэлгийн 770, 766, 202, 237 дугаартай дүгнэлтүүд, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлт, Биологийн шинжилгээний №6137 дугаартай хариу, Шүүх эд эсийн шинжилгээний илгээлт, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, Гэрч Х.Н, Э.О нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ц, Ц.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан “хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Харин Шүүгдэгч Ц.Пийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг “...Гэмт хэрэг хаана гарсан, хэн хэн амь хохирогчийн биед хэрхэн яаж гэмтэл учруулсан ...бүлэглэн амь алдагчийн толгойн тус газар цохиж зодож гэмтэл учруулж амь насыг хохироосон гэдэг нотлох баримтууд хэрэг дотор байхгүй энэ гэмт хэргийн шинжийг агуулаагүй ...” гэх

Шүүгдэгч Б.Цийн өмгөөлөгч Г.Алтанчимэг “...Шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүд талийгаачийн биед учирсан.Талийгаачийн биед учирсан гэмтлүүдийн Ц.П аль гэмтлийн, Б.Ц аль гэмтлийн хэн учруулсан...гэрч нарын мэдүүлгийн зөрүүг гаргах шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргах, Б.Ц, Ц.П хоёрын хэн нь үнэн хэлээд байгаа талаар тестенд оруулж мэдүүлэг авхуулах ажиллагаануудыг хийлгэх, мөн Цогтбадамжав гэдэг гэрчийн мэдүүлгийн зөрүүг гаргах хэрэгтэй. Тийм учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн өмгөөлөллийн үгнүүдийг хүлээн авах боломжгүй байна.

 

Тухайлбал Шүүгдэгч Б.Цийн “...Ц.П Э.Сын дээр нь гарсан зодоод үсдэж дагзаар нь шал мөргүүлж байхаар нь би салгасан... ...өглөө болсон чинь оруулж ирсэн газраа хэвтсэн ямар ч хөдөлгөөнгүй байсан...

...Ц.П тодорхой юм хэлж чадахгүй байхаар нь би Уурхайн нүхэнд хийх үү гэхэд Ц.П зөвшөөрөөд бид хоёр тэр хавиар уурхайн нүхнүүд үзэж байгаад эзэнгүй бололтой гадна талд нь тоног төхөөрөмж байхгүй, эзэнгүй бололтой нэг уурхайн нүхийг сонгоод орой цогцсоо ачиж ирэхээр болоод буцаад манай гэр лүү явцгаасан. Тэгээд манай гэрт очоод харанхуй болохыг хүлээгээд харанхуй болгоод Ц.П өмнөх өдөр ирэхдээ авчирсан байсан мотоциклыг Ц.П жолоодоод Э.Сын цогцсыг нь дундаа сундлаад би араас нь бариад амьд хүн явж байгаа юм шиг сундлаад өдөр сонгосон нүхэн дээрээ очоод цогцсыг нь уурхайн нүх рүү гулгуултал юм хум тээглээгүй шууд гулгаад явчихсан. Уг уурхайн ам бол босоо биш тэгэхдээ их огцом налуу ам байсан тул уртаараа шууд гулгачихсан.” гэх,

Шүүгдэгч Ц.Пийн Цогцос нь уурхайн нүхээр доошоо гулгаад дуугараад нүх рүү гулгуулаад хийчихсэн. Цогцос нь уурхайн нүхээр доошоо гулгаад дуугараад нэлээдгүй явсан...

...Б.Ц Яах юм бэ хэлж яах юм бэ эхнэр чинь төрөх гэж байхад хоёулаа хоригдчихно ш дээ гээд Э.Сын цогцсыг нуухаар болсон. Тэгээд Б.Цын гэрт очоод гадаа харанхуй болохыг хүлээж байгаад миний улсын дугаартай  Даюун маркийн мотоциклтой уурхай руу явсан. Тухайн үед би мотоциклоо жолоодоод Э.Сын цогцсыг дундаа хийгээд хамгийн ард нь Б.Ц суугаад цогцсоо бариад зүгээр хүмүүс сундалдаад явж байгаа байдА явцгаасан. Тэгээд явж байгаад замдаа таарсан уурхайн эзэнгүй налуу ам байхтай тааралдаад тэндээ зогсоод Э.Сын цогцсыг хоёр талаас нь барьж байгаад уурхайн нүх рүү гулгуулаад хийчихсэн. Цогцос нь уурхайн нүхээр доошоо гулгаад дуугараад нүх рүү гулгуулаад хийчихсэн. Цогцос нь уурхайн нүхээр доошоо гулгаад дуугараад нэлээдгүй явсан. гэх,

Гэрч Э.Оийн “...Ц.П, Б.Ц хоёр юунаас болсныг мэдэхгүй маргалдаад байхад нь Э.С тэр хоёрыг салгасан. Тэгтэл Б.Ц Э.Сыг чи яахаараа намайг биш Ц.Пийг өмөөрдөг юм гээд гэдэс хэсэг рүү нь 2-3 удаа гараа атгаж байгаад цохисон... Э.С, Б.Ц хоёр зодолдоод Б.Ц Э.Сын дээр гараад зодоод байсан. Хажуунаас нь Ц.П өшиглөөд байсан. ...Б.Ц Э.Сыг шанаадаж цохиж газар унагаасан. Тэр үед Ц.П хажуу талаас нь Э.Сыг уначихсан байхад нь өшиглөсөн...” гэх,

Гэрч Х.Нийн “................... эхлээд Б.Цийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохитол, Б.Ц зөрүүлээд нүүр лүү нь цохиод байсан. Тэгээд тэд нар зодолдоод байшингаас гараад явсан. Би тухайн үед ганцаараа байшиндаа хэвтээд үлдсэн. Тэгээд тэр гурвыг гараад явсанаас хойш 10-15 минутын дараа Э.О болиоч дээ гээд гадаа орилоод байсан... Орж ирэхэд нь би “Э.С хаачсан бэ” гэхэд Б.Ц “гэрлүүгээ харилаа гээд явсан” гэж хэлсэн.” гэх мэдүүлгүүдээс дүгнэж үзэхэд хохирогч Э.С шүүгдэгч Б.Ц, Ц.П нараас өөр хүмүүс байгаагүй, мөн талийгаачид учирсан гэмтлийг өөр хүмүүс учруулсан гэж үзэх боломжгүй. Гэрч болон шинжээчийн нарыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулж дүгнэлт болон мэдүүлгийг судалсан учир зөрүүг гаргах шаардлагагүй гэж үзэн энэ талаар шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг дахин шалгах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Түүнчлэн шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед урьд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиас хөнгөн ялтай шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагдсан учир журамлах нь зүйтэй гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э нь Б.Ц, Ц.П нараас амь хохирогч Э.Сыг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болох 10.611.725 төгрөг,  мөн цогцсыг эрэн хайх, уурхайн цооног нүхнээс гарган авахад зарцуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 14.750.000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилснээс шүүгдэгч Б.Цоос оршуулгын зардалд 2.890.000 төгрөгийг төлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зардал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд хохирол төлбөрийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цоос оршуулгын зардал 5.305.802 төгрөгөөс үлдэгдэл 2.415.862 төгрөг, Ц.Поос 5.305.802 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Эт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч Б.Цоос 7.375.000 төгрөг, шүүгдэгч Ц.Поос 7.375.000 төгрөгийг тус тус гаргуулан Налайх дүүргийн Засаг даргын нөөцийн санд олгохоор шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь хянан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугийн талаар маргаж байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлөгдөөгүй,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшихгүй байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд Б.Ц, Ц.П нарыг “хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

Энэ   хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдан ирсэн хөнжлийн даавуу 1 ширхэг, цэнхэр өнгийн үдээстэй Нике брэндийн пүүзэн гутал 1 ширхэг, 1 см өргөнтэй богино олс 1 ширхэг, 1 хөлийн гутлын эсгий дотор 1 ширхэг, ноосон дотортой хүрэм 1 ширхэг, цогцост хийсэн үзлэгээр хураан авсан цагаан шаргал

 

өнгийн ноосон цамц 1 ширхэг, хөх өнгийн жисэн өмд 1 ширхэг,  хөх өнгийн даавуун тэлээ 1 ширхэг, хар хөх өнгийн ноосон өмд 1 ширхэг, хар хөх өнгийн дотоож 1 ширхэг, баруун хөлийн хөх өнгийн пүүз 1 ширхэг, хар өнгийн оймс 1 ширхгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Ц, Ц.П нар нь тус бүр нийт 400 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Иеншөөбү овогт Б.Ц, Булгадар овогт Ц.П нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт зааснаар Иеншөөбү овогт Б.Ц, Булгадар овогт Ц.П нарыг 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ц, Ц.П нарын цагдан хоригдсон 400 /дөрвөн зуу/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Ц.П нарт оногдуулсан 16 /арван зургаа/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ц, Ц.П нараас оршуулгын зардалд Б.Цоос 2.415.862 /хоёр сая дөрвөн зуун арван таван мянга найман зуун жаран хоёр/ төгрөг, Ц.Поос 5.305.862 /таван сая гурван зуун таван мянга найман зуун жаран хоёр/ төгрөгийг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Эт, эрэн хайх ажиллагаа явуулсан зардалд 7.375.000 төгрөгийг тус тус  гаргуулан Налайх дүүргийн Засаг даргын нөөцийн санд олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Ц, Ц.П нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Ц, Ц.П нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр

 

 

 

үргэлжлүүлж, эдлэх ялыг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хөнжлийн даавуу 1 ширхэг, цэнхэр өнгийн үдээстэй Нике брэндийн пүүзэн гутал 1 ширхэг, 1 см өргөнтэй богино олс 1 ширхэг, 1 хөлийн гутлын эсгий дотор 1 ширхэг, ноосон дотортой хүрэм 1 ширхэг, цогцост хийсэн үзлэгээр хураан авсан цагаан шаргал өнгийн ноосон цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг,  хөх өнгийн даавуун тэлээ 1 ширхэг, хар хөх өнгийн ноосон өмд 1 ширхэг, хар хөх өнгийн дотоож 1 ширхэг, баруун хөлийн хөх өнгийн пүүз 1 ширхэг, хар өнгийн оймс 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ц нь гэм хорын хохиролд 2.890.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Х.ГАНБОЛД

 

 

                                                   ШҮҮГЧ                                  Э.ЭНХЖАРГАЛ